501.Диспозитив зарчмын гол онцлог юу вэ?
a) Маргааныг талуудын тавьсан шаардлагын хүрээнд л шийдвэрлэх.
b) Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах.
c) Талууд эвлэрэх.
502.Тэгш байдлын зарчим:
a) Нотлох баримт гаргаж өгөхийг шүүхээс шаардах.
b) Шүүх ажиллагаанд биеэр оролцох.
c) Шүүгч татгалзан гарах.
503.Төрийн албатай холбоотой маргаан хянан шийдвэрлэхэд комиссын эрх үүрэг:
a) Маргаан хянан хэлэлцэх.
b) Шийдвэрийг гомдол гаргагчид мэдэгдэх.
c) Маргааныг шуурхай үнэн зөв шийдвэрлэх.
504.Захиргааны илт хууль бус акт:
a) Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халсан тухай эрх бүхий байгууллагын шийдвэр.
b) Хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн шийдвэр.
c) Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай эрх бүхий байгууллагын шийдвэр.
505.Аль нь ЗХШ-ийн түдгэлзүүлвэл зохих захиргааны акт:
a) Бүрэн бус тээврийн хэрэгслийг журамлах тухай зохих албан тушаалтны шийдвэр.
b) Лицензийг хүчингүй болгосон тухай шийдвэр.
c) Овоо тахилгыг хориглох тухай Засаг даргын захирамж.
506.Нэхэмжлэлийн зүйлийн хоорондын гол ялгаа юу вэ?
a) Хууль зүйн хүчин төгөлдөр шинжээрээ.
b) Хууль бус шинжээрээ.
c) Захиргааны акт гаргах эрх бүхий субъектээрээ
507.Эдгээрээс аль нь Захиргааны процессын гомдолд тавигдах шаардлага:
a) Гомдол гаргагчийн харилцах утасны дугаар.
b) Гомдол гаргагчийн ажил, албан тушаал.
c) Бусад .
508.Захиргааны хэрэг УША-ны хөөн хэлэлцэх нийт хугацаа хэд хоног байдаг вэ?
a) 30 хоног.
b) 40 хоног.
c) 90 хоног.
509.ЗХШ-д нэхэмжлэх эрх нээгдэх нөхцөл юу вэ?
a) Нийтийн эрх зүйн маргаан л бол.
b) Захиргааны акттай холбоотой маргаан бол.
c) Нийтийн эрх зүйн гэрээнээс үүссэн маргаан бол.
510.Монгол улсын ЗПЭЗ дэх захиргааны хэргийн ойлголтыг тодорхойлно уу?
a) Захиргаа, иргэний хоорондын захирах захирагдах харилцаанаас үүссэн маргаан.
b) Эрх тэгш харилцаанаас үүссэн маргаан.
c) Нийтийн эрх зүйн маргаан л бол.
511.Аль нь захиргааны процессын гомдолд тавигдах шаардлага вэ?
a) Гомдол нь захиргааны акттай холбоотой байх.
b) Гомдол гаргагчийн утасны дугаар байх.
c) Гомдол гаргасан он сар өдөр байх.
512.Захиргааны хэрэг УША-ны хянан хэлэлцэх үе шатыг тодорхойл.
a) Захиргааны акт хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгах.
b) Нотлох баримт цуглуулах.
c) Шинжээчийн дүгнэлт гаргуулах.
513. ЗХШ-д нэхэмжлэх эрх нээгдэх нөхцлийг шүүгч шалгахад “эрх зүйн бүрэн чадамж”-тай эсэхийг аль хуулийг хэрэглэн тодорхойлох вэ?
a) ЗХХШХ.
b) ЗХХШХ, Иргэний хууль.
c) ИХШХШХ хэрэглэнэ.
514.Хүчингүй болгох нэхэмжлэлийг дараах зүйлүүдээс алинд нь холбогдуулан гаргах вэ?
a) Хууль бус эс үйлдэхүйд.
b) Биелэгдсэн захиргааны актад.
c) Бусад.
515.Тогтоох нэхэмжлэлийг дараах зүйлд холбогдуулан гаргана:
a) Иргэн А татварын хууль тогтоомжийн тодорхой хэм хэмжээг хэрхэн ойлгох талаар мэдэхийг хүссэн тохиолдолд.
b) Иргэн Б нь зан чанарын хувьд багшлах боломжтой гэдгийг тодорхойлуулахаар.
516. Захиргааны актын улмаас учирсан хохирлоо арилгуулахаар нэхэмжлэх явцад хэргийн оролцогчид уг хохирлын хэмжээний талаар маргалдвал энэ маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ?
a) ЗХШ шийдвэрлэнэ.
b) Иргэний хэргийн шүүх шийдвэрлэнэ.
c) Арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ.
517. Эрх бүхий албан тушаалтнаас ашигт малтмал ашиглах лицензийг цуцалсантай холбогдуулан ЗХШ-д дараах төрлийн нэхэмжлэлээс алийг нь гаргах вэ?
a) Хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл.
b) Илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэл.
c) Хохирлоо арилгуулах тухай нэхэмжлэл.
518.Захиргааны процессын эрх зүйн үндсэн шинжийг тодорхойлно уу?
a) Хосолмол
b) Дагнасан
с) Эрх, үүрэг хэрэгжүүлэх
519.Захиргааны процессын эрх зүйн зохицуулах зүйл:
a) Захиргааны эрх бүтээх ажиллагаа буюу харилцаа
b) Захиргааны эрх олгох ажиллагаа буюу харилцаа
c) Захиргаа, иргэн хоорондын захирах, захирагдах харилцаанаас үүссэн маргаан бүхий харилцаа
520.Захиргааны процессын эрх зүйн чиг үүрэг юу вэ?
a) Захирамжлах
b) Хяналт тавих
c) Зохион байгуулалтын
521.Аль нь захиргааны процессын эрх зүйн тусгай зарчим бэ?
a) Мөрдөн шалгах
b) Хууль дээдлэх
c) Ардчилсан ёсны
522.Захиргааны процессын эрх зүйн хэм хэмжээний онцлог юу вэ?
a) Захирах, захирагдах шинж бүхий харилцааг зохицуулах
b) Маргаан бүхий харилцааг зохицуулах
c) Зөвшмөл харилцааг зохицуулах
523.Захиргааны процессын эрх зүйн хэм хэмжээг нийцэл зохицлынх нь байдлаар хэрхэн ангилах вэ?:
a) Эрх олгосон
b) Үүрэг болгосон
c) Иш татсан
524.Захиргааны процессын эрх зүйн харилцааны онцлог юу вэ?
a) Удирдлагын шинжтэй
b) Үндсэн гурван субьект заавал оролцдог
c) Зохион байгуулалтын шинжтэй
525.Жагсаалтын зарчим:
a) Шүүх ямар маргаан хянан шийдвэрлэхийг нэг бүрчлэн тоочих аргаар зохицуулдаг
b) Шүүх ямар маргаан хянан шийдвэрлэхийг тоочих бус ерөнхий нэг заалтаар нийтлэг байдлаар зохицуулдаг
526.Жагсаалтын зарчмын сул тал юу вэ?
a) Захиргааны акт гаргах эрх бүхий зарим хариуцагч ЗХШ-ийн хяналтанд өртдөггүй
b) Шүүхээс тухайн тохиолдолд хэргийн харяалал тогтооход шүүгчдийн тулгамдах хийгээд маргалдах магадлалыг ихэсгэх талтай.
527.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны онцлог юу вэ?
a) Уг ажиллагааны хүрээнд гаргасан шийдвэр нь эцсийнх байдаг
b) Гомдлыг зөвхөн нэг л удаа хянуулах
c) УША нь процессын бие даасан ажиллагаа биш байдаг
528.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны чиг үүрэг юу вэ?
a) Шүүхийн ачааллыг багасгах
b) Эцсийн шийдвэр гаргах
c) Эвлэрүүлэх
529.Аль нь урьдчилан шийдвэрлүүлэх гомдол вэ?
a) Эсэргүүцэл
b) Өргөдөл
c) Гуйлт
530.Хүчин төгөлдөр бус захиргааны актын шинжийг тодорхойлно уу?
a) Захиргааны актын алдаа нь ялимгүй
b) Захиргааны актын алдаа нь ялимгүй биш
c) Захиргааны актын алдаа нь ноцтой хийгээд илэрхий
531.Маргаан бүхий захиргааны актын шалгуур шинж юу вэ?
a) Захиргааны актын алдаа нь ялимгүй биш
b) Захиргааны актын алдаа нь ялимгүй
c) Захиргааны актын алдааг засах боломжгүй байх
532.Аль нь нэхэмжлэгч хуулийн этгээд вэ?
a) Төрийн байгууллага
b) Нийтийн эрх зүйн хуулийн этгээд
c) Төрийн өмчит хуулийн этгээд
533.Захиргааны хэргийн хариуцагчыг нэрлэнэ үү?
a) Олон нийтийн радио телевиз
b) Хувийн эрх зүйн хуулийн этгээд
c) Холимог өмчийн хуулийн этгээд
534.Захиргааны хэргийн оролцогчийн шалгуур шинж юу вэ?
a) Албан үүргийн дагуу оролцож буй байдал
b) Бусдын эрх ашгийг хамгаалан оролцож буй байдал
c) Эрх ашиг нь хөндөгдөж буй байдал
535.Нотлох баримтыг амаар цуглууах зарчмын гол агуулгыг тодорхойл.
a) Хэргийн оролцогчийн асуулт тавих эрхийг хангах
b) Гэрчийн мэдүүлэг авах
c) үзлэг хийх
536.Шүүх хуралдаан даргалагчийн “тодруулах” үүрэг юу вэ?
a) Энэ бол хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох арга хэмжээ мөн
b) Хэргийн оролцогчийн байр суурьд нөлөөлөх гэсэн оролдлого
c) Энэ үүргийг шүх хуралдаан даргалагч хуулиар хүлээгээгүй
537.Аль нь ЗХШ-ийн шийдвэрийг төлөөлүүлэн гүйцэтгэж болохгүй ажиллагаанд хамаарах вэ?
a) Захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа.
b) Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа.
c) Маргаан бүхий захиргааны акт гаргахыг даалгах шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа.
538.Шинээр илэрсэн нөхцөл байдал гэж юу вэ?
a) Хүчин төгөлдөр үйлчилж буй шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгоход шууд хүргэхүйц нөхцөл байдал, үйл баримтыг хэлнэ.
b) Туршилт, үзлэг, шинжилгээ хийлгэх зэргээр хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлбэл зохих үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр гарсны дараа уг нотлох баримт илэрснийг хэлнэ.
c) Шүүхийн шийдвэр гарах үед мэдэгдэх боломжтой байсан нотлох баримт илэрснийг хэлнэ.
539. Монгол Улсын нутгийн удирдлагын тогтолцоонд аль нь хамаарагдахгүй вэ?
a) хот тосгоны захирагчийн зөвлөл
b) багийн Засаг дарга
c) ТЗТБ-ын орон нутгийн байгууллага
d) ИТХ-ын Тэргүүлэгчид
540. Иргэдийн төлөөлөгчдийн Хурал:
a) Төрийн захиргааны байгууллага
b) Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага
c) Нутгийн өөрөө удирдах байгууллага
d) аль аль нь мөн
541.Засаг даргыг чөлөөлөх үндэслэл аль нь болох вэ?.
a) гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн
b) богино хугацааны сургалтад хамрагдсан
c) өөр ажилд шилжих болж, хүсэлтээ гаргасан
d) хүндээр өвдсөн
542. Аль нь сумын ЗДТГ-ын зохион байгуулалтын бүтцийг тогтоох вэ?
a) УИХ тогтооно.
b) Засгийн газар тогтооно.
c) Аймгийн ИТХ тогтооно.
d) Аймгийн Засаг Дарга тогтооно
543. АЗД ба Сайд нарын хооронд маргаан үүсвэл хэрхэн шийдвэрлэх вэ?
a) Хэрэг эрхлэх газрын дарга-сайд шийдвэрлэнэ
b) Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Засгийн газар шийдвэрлэнэ.
c) шүүх шийдвэрлэнэ.
d) энэ талаар хуулиар зохицуулаагүй.
544. Орон нутгийн төсөв гэдэг нь:
a) ИТХ баталдаг төсөв
b) Татаасар олгож байгаа хөрөнгө
c) сум дүүрэгт орж байгаа хөрөнгө
d) УИХ баталж, орон нутагт хуваарилдаг хөрөнгө
545. Захиргааны хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтан аль нь вэ?
a) бүх шатны Засаг Дарга
b) Сум дүүрэг, баг хорооны Засаг дарга
c) зөвхөн сумын Засаг дарга
d) зөвхөн багийн засаг дарга
546. Засаг дарга үйл ажиллагаагаа явуулахдаа аль зарчмыг мөрдлөг болгох вэ?
a) төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг мөрдлөг болгоно.
b) төрийн үйл ажиллагааны тусгай зарчмыг мөрдлөг болгоно.
c) аль алийг нь мөрдлөг болгоно
d) эдгээр зарчмыг мөрдлөг болгохгүй.
547. НӨУБ нь:
a) нутаг дэвсгэрийнхээ хэмжээний бүх асуудлыг шийдвэрлэнэ
b) хуулиар тодорхойлсон асуудлыг л шийдвэрлэнэ
c) дээд шатнаасаа зөвшөөрөл авсны үндсэн дээр асуудлыг шийдвэрлэнэ.
d) Нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэнэ.
548. Засаг даргын шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй бол яах вэ?
a) ИТХ хүчингүй болгоно.
b) өөрөө хүчингүй болгоно.
c) Аймгийн Засаг даргын хувьд Засгийн газар хүчингүй болгоно.
d) Прокурор хүчингүй болгоно
549. НӨУБ нь хуульд аль байгууллага шийдэхийг заагаагүй нутаг дэвсгэрийн асуудлыг:
a) өөрөө бие даан шийдвэрлэнэ.
b) дээд шатны байгууллагадаа тавьж шийдвэрлүүлнэ.
c) Хууль гарахыг хүлээж шийдвэрлэнэ.
d) аль нь ч биш
550. Дүүргийн ИТХ Засаг даргынхаа тайланг хэлэлцээд хангалтгүй гэж үзсэн тул түүнийг огцруулж ажлыг нь ЗД-ын орлогчид шилжүүлжээ. Энэ тогтоол хууль зүйн үндэслэлтэй юү?
a) тийм.
b) үгүй.
c) тодорхой тохиолдолд л.
d) Аль нь ч биш
551. Нутгийн захиргааны байгууллага нь:
a) төрийн удирдлагын нийтлэг чиг үүрэгтэй байгууллага;
b) төрийн удирдлагын тусгай чиг үүрэгтэй байгууллага;
c) төрийн удирдлагын салбарын чиг үүрэгтэй байгууллага.
d) Төрийн удирдлагын байгууллага биш
552. Хот тосгоны захирагч:
a) тухайн нутагт оршин суугаа иргэдээс сонгогдоно.+
b) Ерөнхий сайд томилно
c) тухайн хотыг харьяалж буй ЗД томилно.
d) Энэ талаар хуулиар зохицуулаагүй.
553. ИНХ-ын сонгуулийн тогтолцоо нь:
a) мажоритар
b) пропорциональ
c) холимог
d) аль аль нь биш
554. Засаг захиргааны хуваарийг өөрчлөх асуудал нь:
a) зөвхөн УИХ-ын эрх хэмжээний асуудал
b) Ерөнхийлөгчийн оролцоо заавал шаардлагатай
c) Засгийн газар уг асуудалд оролцох албагүй
d) ИТХ өөрсдөө шийдвэрлэнэ
555. ЗЗНДНэгжийн хилийн цэсийг:
a) УИХ тогтооно
b) ИТХ тогтооно
c) Засгийн газар тогтооно
d) Иргэд өөрсдөө тогтооно
556. Чойр бол ( 14,500 оршин суугчтай) хот:
a) энэ бол буруу. Учир нь хүн амын шаардлага хангаагүй
b) түүнийг хотод тооцож болох тусгай механизм бий.
c) энэ талаар хуульд ямар нэг зохицуулалт байхгүй.
d) Чойр бол аймаг
557. Аймгийн ИТХ /нийт 35 төлөөлөгчтэй/ 15 тоот тогтоол гаргасныг Засаг дарга хэрэгжүүлэх боломжгүй гэж түүнд хориг тавьжээ. ИТХ хуралдаанаараа /нийт 30 төлөөлөгч оролцсон/ хэлэлцэхэд Хоригийг хүлээж авъя гэж 17 төлөөлөгч, авахгүй гэж 13 төлөөлөгч саналаа өгчээ. Энэ тохиолдолд Засаг дарга
a) 15-р тогтоолыг хэрэгжүүлнэ
b) Хэрэгжүүлэхгүй
c) Огцрох өргөдлөө Ерөнхий сайдад гаргана
d) Шүүхэд нэхэмжлэл гаргана
558. Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргад нэр дэвшигч дараахи шаардлагыг хангасан байх ёстой :
a) Эрх зүйн дээд боловсролтой байх;
b) Тухайн нутгийн оршин суугч байх;
c) Шүүхээр тогтоосон өр төлбөргүй байх;
d) Ялгүй байх
559. Баг, хорооны Хурал жилд хэдэн удаа хуралдах вэ?
a) 2-оос доошгүй удаа
b) 1-ээс дээшгүй удаа
c) 3-аас доошгүй удаа
d) Хэдэн удаа хуралдахыг хуулиар тогтоогоогүй.
560. Баг, хороо өөрийн гэсэн бие даасан төсөвтэй юу?
a) Байна.
b) Байхгүй.
c) Уг асуудлыг хуулиар зохицуулаагүй.
d) Байх шаардлагагүй.
561. Сумын хурлын төлөөлөгч нь дараахи шаардлагыг хангасан байна:
a) Тухайн суманд оршин суугч байна;
b) Тухайн суманд оршин суугч байх шаардлагагүй.
c) Тухайн суманд хөдөлмөр эрхлэгч байна.
d) Уг асуудлыг хуулиар зохицуулаагүй.
562. Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхэд аль нь хамаарахгүй вэ?
a) Асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;
b) Асуудал хэлэлцүүлэхээр санаачлах;
c) Хууль тогтоомжийг тайлбарлан таниулах;
d) Засаг даргыг чөлөөлөх.
563. Хурлын бүрэн эрх дараахи тохиолдолд хугацаанаасаа өмнө дуусгавар болно.
a) УИХ-ын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон;
b) Хурлын төлөөлөгчдийн олонхи хугацаанаас эь өмнө тараах санал гаргасан;
c) Тухайн нутаг дэвсгэрийн нийт сонгогчийн дийлэнхи олонхи нь Хурлын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгвар болгох нь зүйтэй гэсэн санал гаргасан;
d) Дараагийн сонгуулиар сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гарсан.
564. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэгт аль нь орохгүй вэ?
a) тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн төлөөллийг хангах.
b) тухайн нутаг дэвсгэрийн байгууллагуудыг шуурхай удирдах.
c) тухайн нутаг дэвсгэрт нийтээр дагаж биелүүлэх эрх зүйн норматив акт гаргаж мөрдүүлэх.
d) Засаг даргад хяналт тавих.
565. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тогтоол “захиргааны акт” мөн үү?
a) Зарим тохиолдолд мөн
b) Захиргааны акт биш
c) Хэм хэмжээ тогтоосон бол захиргааны акт болно.
d) Хэм хэмжээний бус бол захиргааны акт болно
566. ИТХ хууль бус шийдвэр гаргавал:
a) Засаг дарга хүчингүй болгоно
b) Шүүх иргэний нэхэмжлэлээр хүчингүй болгож болно
c) Дээд шатны хурал хүчингүй болгоно
d) Иргэд хүчингүй болгоно.
567. Сумын ИТХ тогтоол гаргаж газрын төлбөрийн хэмжээг нэг га бүрээс 40 мян. төгрөг байхаар тогтоожээ. Х гэдэг компани газрын төлбөрийн хэмжээг Засгийн газар тогтоодог гэж үзэн уг тогтоолыг хууль бус гэж шүүхэд гомдол гаргав. Сумын ЗДТГ-ын Хуулийн зөвлөх шүүхэд ирүүлсэн тайлбартаа “хэдийгээр хуульд Засгийн газар тогтоох талаар заасан боловч тэд зөвхөн жишиг тогтоосон, тэгээд ч хуулиар хориглоогүй болгон зөвшөөрөгдсөн гэсэн зарчим үйлчилж байгаа” гэжээ. Хуулийн зөвлөх энэ зарчимд үндэслэн тайлбар өгсөн нь онолын хэр үндэслэлтэй вэ?
a) энэ зарчимд тулгуурлаж болохгүй
b) Нэгэнт л Үндсэн хуулиар энэ зарчмыг тунхагласан тул үүнд тулгуурлаж болно
c) Тодорхой тохиолдолд л болно
d) Аль аль нь биш
568. Төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах чиг үүргийг:
a) Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлнэ
b) Ерөнхий сайд хэрэгжүүлнэ
c) Хууль зүйн сайд хэрэгжүүлнэ
d) Өөрсдөө хэрэгжүүлнэ
569. Шинээр томилогдсон Ерөнхий сайд “манай улсын засаг захиргааны хуваарь нь эдийн засгийн хөгжилд саад болж байна гэж үзэн санал болгосноор УИХ тогтоол гарган зарим аймаг, сумдыг нэгтгэжээ. Өөрчлөлтийн дараа Б суманд нэгдсэн А сумын иргэд УИХ тогтоол гаргахдаа бидний саналд үндэслээгүй гэж /Б сум нэгдэнэ. А сум нэгдэхгүй гэсэн санал өгсөн/ Үндсэн Хуулийн Цэцэд ханджээ. Цэц:
a) УИХ-ын тогтоолыг хүчингүй болгоно
b) УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзнэ.
c) Асуудлыг түдгэлзүүлнэ
d) Аль аль биш.
570. Нэгэн сумын нутаг дэвсгэрт байгалийн гэнэтийн аюул тохиолдож тухайн сумын Засаг дарга нийт иргэдийг албан дайчилгаанд хамруулах захирамж гаргажээ. Гэтэл энэ сумын 3-р багийн иргэн Х уг дайчилгаанаас зайлсхийсэн тул уг багийн Засаг дарга түүнийг баривчлах шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийн хувьд
a) Х албан тушаалтнаас санаатай зайлсхийсэн тул үндэслэлтэй
b) Х-ийн үйлдлийн талаар нотлох баримт цуглуулах шаардлагатай
c) Ямар ч тохиолдолд хууль зүйн үндэслэлгүй
571. Аймаг, нийслэлийн төсөв гэдэг нь.
a) Улсын төвлөрсөн төсвөөс орон нутагт хуваарилсан хөрөнгө
b) Аймаг нийслэлийн ИТХ баталдаг төсөв
c) Бүх шатны засаг дарга захиран зарцуулах төсөв
d) Яамнаас орон нутагт хуваарилах мөнгөн хөрөнгө
572. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь:
a) Төрийн жинхэнэ албан хаагч
b) Захиргааны албан хаагч
c) Тусгай албан хаагч
d) Төрийн үйлчилгээний албан хаагч
573. ИТХ-ын сонгуулийг :
a) УИХ товлон зарлана
b) ИТХ товлон зарлана
c) ИТХ-ын Тэргүүлэгчид товлон зарлана.
d) СЕХ товлон зарлана
574. Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлөх эрх хэмжээ нь:
a) ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэн эрх
b) ИТХ-ын тэргүүлэгчид дараа тайлагнахаар эдэлж болох бүрэн эрх
c) ИТХ-ын онцгой бүрэн эрх
575. Сумын Хурлын бүрэн эрхийн хугацаа нь:
a) 4 жил байна
b) 2 жил байна.
c) Үүнийг хуулиар зохицуулна
576. ИТХ-аас тухайн нэгжийн Засаг даргад 2 дахь удаагаа нэр дэвшүүлсэн хүнийг дээд шатны Засаг дарга:
a) Шууд томилох үүрэгтэй
b) Шаардлага хангаагүй бол татгалзах эрхтэй
c) Үндэслэл заахгүйгээр татгалзах эрхтэй
577. ИТХ тухайн аймагт нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон тогтоол гаргажээ. уг тогтоолыг :
a) ХЗДХЯ-нд бүртгүүлэх ёстой
b) Тус яаманд бүртгүүлэх ёсгүй
c) Прокурор хянаж үзнэ
d) Иргэний нэхэмжлэлээр ЗХШ хянаж үзэж болно.
578. Багийн ИНХ-ийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь:
a) Нутгийн өөрөө удирдах ёсны хамгийн энгийн хэлбэр
b) Төлөөллийн биш учраас нутгийн өөрөө удирдах ёс гэж үзэж болохгүй
c) Нутгийн өөрөө удирдах ёсонд угаас хамаарахгүй
d) Аль аль нь зөв
579. Орон нутгийн замыг арчлах үүрэг нь:
a) Багийн Засаг даргын үүрэг
b) Сумын удирдлагын үүрэг
c) Энэ талаар нарийвчилсан зохицуулалт үгүй
d) Аймгийн Засаг даргын үүрэг
580. Нийслэлийн өмчийг хувьчлах шийдвэрийг:
a) Нийслэлийн Засаг дарга гаргана
b) Нийслэлийн ИТХ гаргана
c) Нийслэлийн өмч хувьчлалын комисс гаргана
d) Төрийн өмчийн хороо гаргана.
581. Нутгийн захиргааны байгууллага нь яамтай...:
a) Шууд харилцана
b) Сайдаар дамжуулж харилцана
c) Шууд харилцахгүй
d) ТНБД-аар дамжуулж харилцана
582. Хурлын төлөөлөгчийг огцруулах үндэслэл нь:
a) Орон нутгаас шилжсэн
b) Чөлөөлөгдөх хүсэлт гаргасан
c) Хүндээр өвдсөн
d) Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан
583.Баг, хорооны хурлын бүрэн эрхэд аль нь хамаарахгүй вэ?
a) Хурлын тэргүүлэгчийг сонгох
b) Баг, хорооны иргэдэд дэмжлэг, тусламж үзүүлэх саналыг уламжлах
c) Баг, хорооны засаг даргыг огцруулах
d) Иргэний үүргийн биелэлтийг хангуулах
584.Сумын хурлын тэргүүлэгчдийн тогтоолыг
a) Сумын хурал хүчингүй болгоно
b) Сум дундын шүүх хүчингүй болгоно
c) Аймгийн хурал хүчингүй болгоно
d) Сумын Засаг дарга хүчингүй болгоно
585. Хурлын хороо нь ажлаа
a) Хурлын даргад хариуцан тайлагнана
b) Хуралд хариуцан тайлагнана
c) Засаг даргад хариуцан тайлагнана
d) Сонгогчдод хариуцан тайлагнана
586. Хурлын тогтоолыг
a) Хурлын нийт гишүүдийн олонхийн саналаар батална
b) Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар батална
c) Хурлын нийт гишүүдийн 2/3-ийн санлаар батална
587. Хурлын тогтоолд
a) Хуралдаан даргалагч гарын үсэг зурна
b) Хурлын дарга гарын үсэг зурна
c) Хурлын дарга, хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга тус тус гарын үсэг зурна
588. Хурлын тогтоол засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол
a) Шүүх хүчингүй болгоно
b) Засгийн газар хүчингүй болгоно
c) Хурлын тэргүүлэгчид хүчингүй болгоно
589. Хурлын шийдвэрт тавьсан засаг даргын хоригийг
a) 15 хоногийн дотор хуралдаанаар хэлэлцэнэ
b) 10 хоногийн дотор хуралдаанаар хэлэлцэнэ
c) 30 хоногийн дотор хуралдаанаар хэлэлцэнэ
d) Дараагийн хуралдаанаар хэлэцэнэ
590. Засаг даргыг дараахь асуудлаар гаргасан шийдвэрт хориг тавих эрхгүй
a) Төсвийн асуудлаар гаргасан шийдвэр
b) Хурлын төлөөлөгчийг огцруулах асуудлаар гаргасан шийдвэр
c) Анхдугаар хуралдаанаас гаргасан шийдвэр
591. Хүн амд шуудан хэвлэл хүргэх ажлыг зохион байгуулах нь:
a) Аймгийн засаг даргын бүрэн эрх
b) Сумын Засаг даргын бүрэн эрх
c) Багийн засаг даргын бүрэн эрх
d) Засаг даргын бүрэн эрх биш
592. Аль нь байгаль орчныг хамгаалах төрийн чиг үүрэг вэ?
a) Байгалийн нөөц баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх.
b) Байгалийн объектыг цогцолбороор болон зарим төрөл зүйлийг хэсэгчлэн хамгаалах.
c) Хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах.
d) Хүний амьдрах, хөдөлмөрлөх, амрах байгаль орчны тааламжтай нөхцөл бүрдүүлэх.
593. Аль нь экологийн эрх зүйн харилцааны онцлог шинж вэ?
a) Байгалийн гарал үүслийн шинжтэй тул бүтээж бий болгодоггүй.
b) Байгаль-нийгмийн хэрэгцээг хангах шинжтэй байна.
c) Байгалийн нөөцийн хүрээ хязгаар, журам нөхцөл, зөрчил хариуцлагыг төрөөс тогтоодог.
d) Байгалийн зүй тогтол, улс нийгэм, төр, иргэний сонирхол, эрх ашгийг хамт илэрхийлж байдаг.
594. Байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах “А” Нөхөрлөл нь гэрээ байгуулснаас эхлэн 8 сар байгаль хамгаалах чиглэлийн үйл ажиллагааг явуулаагүй бол:
a) Тухайн шатны Засаг дарга гэрээг цуцалж, арга хэмжээ авна.
b) Тухайн сум, дүүргийн Засаг дарга зогсоож, гэрээг цуцална
c) Тухайн шатны Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга гэрээг цуцална.
d) Шүүгч буюу байгаль орчны хяналтын улсын байцаагч захиргааны шийтгэл ногдуулна.
595. Анх газар нутгийг онголон дархлах хэм хэмжээг аль хуулиар хуульчилсан бэ?
a) Их засаг.
b) Монгол-Ойрдын хууль.
c) Халх журам.
d) Зарлигаар тогтоосон Их Цаазын бичиг.
596. Аль нь экологийн эрх зүйн харилцааны төрөл вэ?
a) Байгалийн нөөц баялгийг эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбогдож үүсэх харилцаа.
b) Байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээх, хадгалахтай холбогдон үүсэх харилцаа
c) Байгалийн нөөц баялгийг хамгаалах талаар үүсэх харилцаа
d) Байгалийн нөөц баялгийг төрөөс журамлахтай холбогдож үүсэх харилцаа
597.Аль нь экологийн эрх зүйн харилцааны төрөлд хамаарахгүй вэ?
a) Байгалийн нөөц баялгийг ашиглах эрх зүйн харилцаа.
b) Байгалийн нөөц баялгийг хамгаалах эрх зүйн харилцаа.
c) Байгалийн нөөц баялгийг нөхөн олговор олгохтой холбогдсон харилцаа.
d) Байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээхтэй холбогдсон харилцаа.
598.Аль нь экологийн эрх зүйн тусгай ангийн судлагдахуун бэ?
a) Байгалийн нөөцийн өмчийн эрх зүй.
b) Байгалийн нөөцийн төлбөрийн эрх зүй.
c) Төрийн экологийн удирдлага.
d) Экологийн зөрчил, хууль зүйн хариуцлага.
599.Төр байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ аль зарчмыг баримтлах вэ?
a) Хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах.
b) Экологийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлж баййгаль орчны тэнцлийг хангах
c) Байгалийн баялгийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохистой ашиглах нөхцөлийг хангах
d) Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх
600.Аль нь экологийн эрх зүйн зөрчилд орох вэ?
a) Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх хууль тогтоомжийг зөрчиж гажуудуулсан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.
b) Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг зөрчиж хохирол учруулсан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.
c) Байгаль орчныг зохицуулсан хууль тогтоомжийг зөрчиж, хүний экологийн эрх, эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр гажуудуулахыг хэлнэ.
d) Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэрэгэхэд чиглэгдсэн хууль тогтоомжийг зөрчиж, хүний экологийн эрх, эрүүл мэнд, эд хөрөнгө байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр гажуудуулахыг хэлнэ.