301. Гэрч шүүх хуралдаанд ирээгүй бол:
a. Албадан ирүүлнэ
b. Шүүх хуралдааныг хойшлуулна
c. Шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ
d. Шүүх хуралдаанд оролцогчдын саналыг асууж шүүх шийднэ
302. Улсын яллагч шүүх хуралдааны үед яллахаас татгалзвал:
a. Хэргийг эхнээс хэлэлцэнэ
b. Шүүх хуралдаан даргалагч тэр саналыг заавал хүлээн авах шаардлагагүй бөгөөд өөрийн дотоод итгэлээр шийдвэрлэнэ
c. Хэргийг буцаахгүйгээр тодорхой хугацаа тогтоон өгч нэмж тодруулах зүйлээ гаргуулна
d. Хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцааж болно
303. Аль шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийг заавал оролцуулах вэ?
a. Анхан шатны шүүх хуралдаанд
b. Давж заалдах шатны шүүх хуралдаанд
c. Хяналтын шатны шүүх хуралдаанд
d. Сум буюу сум дундын дүүргийн шүүх
304. Шүүгдэгчид шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхээс зайлсхийвэл:
c. Таслан сэргийлэх арга хэмжээ авна
d. Шүүх хуралдааныг түдгэлзүүлнэ
305. Шүүхээс дараахь үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно:
a. Улсын яллагч яллахаас татгалзвал
b. Улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхээс татгалзвал
c. Яллагдагч, шүүгдэгч нь хохирогчтой эвлэрсэн бол
d. Аль аль нь зөв
306. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч ирээгүй бол:
a. Өмгөөлөгчийг солино
b. Хуралдааныг цаашид үргэлжлүүлнэ
c. Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулна
d. Өмгөөлөгчийг албадан авчирна
307. Улсын яллагч шүүгдэгчийг хуульд заасан үндэслэлээр яллахаас татгалзах бол шүүх хуралдааны аль ажиллагаанаас өмнө уг татгалзалаа гаргах вэ?
a. Ялын шүүмжлэлээс өмнө
b. Өмгөөллийн үгнээс өмнө
c. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө
d. Шүүхийн шийдвэр гаргахаас өмнө
308. Шүүх хэргийг ямар тохиолдолд түдгэлзүүлэх вэ?
a. Хохирогчийг байлгаж хэргийг шийдвэрлэх бол
b. Чухал шаардлагатай гэрчийн хаана байгаа нь мэдэгдэхгүй бол
c. Шүүгдэгчийн байгаа газар нь мэдэгдэхгүй байвал
d. Өмгөөлөгч ирээгүй бол
309. Хохирогч шүүх хуралдаанд ирээгүй явдал нь:
a. Шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно
b. Шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд нөлөөлөхгүй
c. Шүүх тухайн үед нөхцөл байдлыг үнэлэн шийднэ
d. Шүүх хуралдаанд оролцогчдийн олонхийн саналаар хуралдаан үргэлжлэх эсэхийг шийвэрлэнэ
310. Шүүх хуралдааны явцад шийдвэрлэж байгаа бүх асуудлаар шүүх:
a. Тогтоол гаргана
b. Захирамж гаргана
c. Шийтгэвэр гаргана
d. Шийтгэх болон цагаатгах тогтоол гаргана
311. Хуульд зааснаар аль нь шүүх хуралдааны дэгт орох вэ?
a. Шүүх хуралдаанд оролцогчын эрх, үүргийг заавал тайлбарлаж өгөх
b. Улсын яллагч, өмгөөлөгч, бусад оролцогчид шүүхийн тогтоол уншиж сонсгоход байлцана
c. Яллах, өмгөөлөх талууд нотлох баримтаа мэтгэлцэж гаргана
d. Хуралдааны явцад тэмдэглэл хөтөлнө
312. Шүүх хуралдааны дэгийг улсын яллагч, өмгөөлөгч зөрчвөл:
a. Эхний удаад сануулна, дахин зөрчил гаргавал шүүх хуралдааны танхимаас зайлуулна
b. Эхний удаад сануулна, дахин зөрчил гаргавал торгууль оногдуулна
c. Шүүх хуралдааны танхимаас зайлуулж, торгууль оногдуулна
d. Зөвхөн сануулна
313. Шүүх хуралдааны дэгийг сахиулах арга хэмжээ авах болон шүүх хуралдаанд оролцогчдын эрх, үүргийг тайлбарлан өгөх асуудлыг хэн хариуцах вэ?
a. Шүүх хуралдаан даргалагч
b. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
c. Шүүх бүрэлдэхүүн
d. Улсын яллагч
314. Шүүх хуралдааны бүтцийг дэс дараалалаар нь дугаарлана уу?
a. Шүүх хуралдааныг нээх 1
b. Ирц танилцуулах 2
c. Шүүгдэгчээс мэдүүлэг авах 3
d. Гэрчийн мэдүүлгийг сонсох 4
315. Шүүх хуралдааныг хэн нээх вэ?
a. Шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга ирцийг илтгэж, эхлүүлнэ
b. Хуралдаан даргалагч ямар хэрэг шийдвэрлэх гэж байгааг зарлаж эхлүүлнэ
c. Улсын яллагч яллах дүгнэлтээ уншиж сонсгосноор нээнэ
d. Аль нэг шүүгч эрх, үүргийг тайлбарлаж нээнэ
316. Шүүх хуралдаанд нотлох баримтыг шинжлэх дараалал:
a. Хэрэгт холбогдолтой бусад баримт, цагаатгах, яллах баримт
b. Цагаатгах, яллах, хэрэгт холбогдолтой бусад баримт
c. Яллах, цагаатгах, хэрэгт холбогдолтой бусад баримт
d. Оролцогчдийн олонхийн саналаар дараалал тогтооно
317. Улсын яллагч яллах дүгнэлтээ сонсгосны дараа хэний мэдүүлгийг эхэлж авах вэ?
a. Хохирогч
b. Шүүгдэгч
c. Гэрч
d. Иргэний нэхэмжлэгч
318. Шүүх хуралдааны үед ямар ЭБШ тодорхой ажиллагаа хийх вэ?
a. Хэргийн газрын үзлэг
b. Хүний биед нэгжлэг хийх
c. Таньж олуулах ажиллагаа
d. Туршилт хийх
319. Шүүх хуралдаанд цагаатгах баримтыг нотлох үүргийг хэн хүлээх вэ?
a. Зөвхөн өмгөөлөгч
b. Шүүгч
c. Өмгөөлөгч, шүүгдэгч
d. Иргэдийн төлөөлөгч
320. Шүүхийн хэлэлцүүлэг нь:
a. Улсын яллагч яллах дүгнэлт уншиж сонсгосноор эхэлнэ
b. Шүүгдэгчээс биеийн байцаалт авснаар эхэлнэ
c. Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээснээр эхэлнэ
d. Шүүх хуралдаанд оролцогчдын ирцийн мэдээг шалгахаас эхэлнэ
321. Улсын яллагч яллах дүгнэлтээ сонсгосны дараа эхэлж ямар оролцогч улсын яллагчаас асуулт асуух вэ?
a. Шүүгч
c. Хохирогч
d. Өмгөөлөгч
322. Шүүх хуралдаан дээр ямар асуулт тавихыг хориглодог вэ?
a. Хөтөлсөн асуулт
b. Хэрэгт холбогдолгүй асуулт
c. Бататгасан асуулт
d. Тулгасан асуулт
323. Аль нь зөв бэ?
a. Хохирогчийн мэдүүлгийг сонссоны дараа гэрчийн мэдүүлгийг сонсоно
b. Гэрчийн мэдүүлгийг эхэлж сонссоны дараа хохирогчийн мэдүүлгийг сонсоно.
c. Шүүх өөрөө тогтооно
d. Ээлжлэн мэдүүлэг өгнө
324. Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан бол:
a. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед гаргасан мэдүүлгийг уншиж сосгоно
c. Хэргийг буцаана
d. Мэдүүлэг заавал авна
325. Гэрчид хэн түрүүлж асуулт тавих вэ?
a. Яллах тал
b. Өмгөөлөх тал
c. Шүүгч нар
d. Гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт тавьсан тал
326. Шүүх хуралдааны шүүмжлэлийг хэдийд эхлэх вэ?
a. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө
b. Шүүхийн хэлэлцүүлэг дууссаны дараа
c. Шүүх бүрэлдэхүүнийг зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө
d. Нотлох баримтыг шинжлэн судалсны дараа
327. Шүүх хуралдааны шүүмжлэл нь ямар этгээдүүдийн хэлэх үгнээс бүрдэх вэ?
a. Улсын яллагчийн
b. Өмгөөлөгчийн
c. Хохирогчийн
d. Гэрчийн
328. Шүүгдэгчийн хэлэх эцсийн үг:
a. Тодорхой хугацаагаар хязгаарлагдана
b. Цагаар хязгаарлаж болохгүй
c. Хуралдаан даргалагчаас хугацаа тогтоож өгнө
d. Аль нь ч биш
329. Шүүгдэгчийг эцсийн үг хэлсний дараа шүүхийн хэлэлцүүлгийг дахин эхэлж болох уу?
a. Прокурорын хүсэлтээр болно
b. Болохгүй
c. Зөвхөн шинэ нөхцөл байдал илэрвэл талуудын хүсэлтээр болно
d. Даргалагч шүүгчийн шийдвэрээр болно
330. Шүүхийн хэлэлцүүлэг, шүүмжлэлийг дахин явуулсны дараа шүүгдэгчид:
a. Дахин эцсийн үг хэлэх боломж олгохгүй
b. Эцсийн үг хэлэх боломж олгоно
c. Хэрэгт ач холбогдолгүй тул олгохгүй
331. Анхан шатны шүүх хуралдаанаас гаргах шийдвэрүүд:
a. Зөвхөн шийтгэх, цагаатгах тогтоол
b. Зөвхөн захирамж, шүүхийн тогтоол
c. Аль алиныг нь гаргаж болно
d. Магадлал
332. Хуульд зааснаар шүүхийн тогтоол нь ямар байх ёстой вэ?
a. Хууль ёсны ба үндэслэлтэй байна
b. Шүүгдэгчийг гэм буруутайд болон гэм буруугүйд тооцсон байна
c. Үндэслэлтэй, бодитой байна
d. Хууль ёсны ба шударга
333. Шүүх тогтоол гаргах үед зөвлөлдөх тасалгаанд доорхи асуудлыг шийдвэрлэнэ:
a. Шүүгдэгчид ял ногдуулахад үндэслэлтэй эсэх
b. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэх
c. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх
d. Хэргийг түдгэлзүүлэх үндэслэл байгаа эсэх
334. Шүүхийн тогтоол нь ямар хэлбэртэй байх вэ?
a. Таслан шийтгэх буюу цагаатгах
b. Таслан шийдвэрлэх буюу хэрэгсэхгүй болгох
c. Шийтгэх буюу цагаатгах
a. Шийтгэх буюу хэрэгсэхгүй болгох
335. Шүүхээр иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол:
a. Эрүүгийн хэрэгт дахин нэхэжлэл гаргах эрхтэй
b. Иргэний журмаар дахин нэхэмжлэх эрхтэй
c. Нэхэмжлэх эрхээ алдана
d. Шүүхэд гомдол гаргана
336. Шүүхийн тогтоол нь:
a. Удиртгал, тодорхойлох, тогтоох
b. Удиртгал, тогтоох, хавсралт
c. Удиртгал, тэмдэглэх, тогтоох
d. Удиртгал, тэмдэглэх, тогтоох, хавсралт
337. Хуульд зааснаар шүүхийн тогтоол хэдий үеэс хүчинтэй болох вэ?
a. Тогтоолын агуулгыг танилцуулснаар
b. Тогтоолд эрх бүхий этгээд гарын үсэг зурснаар
c. Тогтоолыг танилцуулан сонсгосноор
d. Тогтоолд эсэргүүцэл бичих, давж заалдах хугацаа дууссанаар
338. Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах эрхтэй субъект:
a. Прокурор
b. Ялтан
339. Давж заалдах гомдлыг:
a. Аймаг, нийслэлийн шүүхэд гаргана
b. Тогтоол гаргасан шүүхээр дамжуулан өгнө
c. Аймаг, нийслэлийн Ерөнхий шүүгчид гаргана
d. Аль аль нь болно
340. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг:
a. Хэрэгт байгаа материалыг үндэслэж хянана
b. Талуудаас өгсөн нэмэлт материалын хүрээнд хянана
c. Гаргасан гомдол эсэргүүцлийн хүрээнд хянана
d. ЭБШ хуульд тусгайлан заагаагүй тул аль алиныг нь хамтад нь хянана
341. Давж заалдах шатны шүүхэд ирсэн гомдол, эсэргүүцэлтэй хэргийг аймаг, нийслэлийн шүүхийн ямар албан тушаалтан хүлээн авах вэ?
a. Ерөнхий шүүгч
b. Шүүх хуралдааны нарийн бичиг
c. Шүүхийн бичиг хэрэг
d. Хэвлэл мэдээллийн алба
342. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох эрхтэй этгээд:
a. Ялтан
b. Цагаатгагдсан этгээд
c. Шийтгүүлсэн этгээд
343. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч ирээгүй нь:
a. Шүүх хуралдааныг хойшлуулна
b. Хэрэг хэлэлцэхэд саад болохгүй
c. Хохирогч оролцох хүсэлтээ бичгээр гаргавал заавал оролцуулна
d. Шүүх шийдвэрлэнэ
344. Давж заалдах шатны шүүх дараахь шийдвэрийг гаргана:
a. Тогтоолд өөрчлөлт оруулах
b. Тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох
c. Тогтоолыг хүчингүй болгож, хэргийг түдгэлзүүлнэ
d. Тогтоолыг хүчингүй болгож, хэргийг буцаана
345. Дараахь үндэслэлээр шүүхийн тогтоолыг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож өөрчилнө:
a. Тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй
b. Шүүгдэгчид хөнгөн ялтай хууль хэрэглэхээр бол
c. Иргэний нэхэмжлэлийг хангаагүй бол
d. ЭБШ хуулийг ноцтойгоор зөрчсөн
346. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн гэж дараахь тохиолдлыг үзнэ:
a. Яллагдагчийн хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй
b. Урьд нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан захирамж, тогтоолын заалтыг биелүүлээгүй
c. Зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийлгээгүй
d. Хэрэг нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй
347. Тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэдэгт:
a. Дүгнэлтэнд шүүгчийн хэн нэг нь гарын үсэг зураагүй
b. Дүгнэлтэнд зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийгээгүй
c.Дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзэлгүй орхигдуулсан
348. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн гэдэгт:
a. Хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл байгаагүй
b. Шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан
c. Тогтоолд шүүгчийн хэн нэг нь гарын үсэг зураагүй
d. Хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй
349. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх гэдэгт:
a. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй
b. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн
c. Хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй, буруу ойлгож хэрэглэсэн
d. Хуулийг төсөөтэй хэрэглэх
350. Танилцуулан сонсгож хүчинтэй болсон боловч шууд биелэгддэггүй шийдвэр:
a. Улсын дээд шүүхийн тогтоол
b. Давж заалдах шатны шүүхийн магадлал
c. Анхан шатны шүүхийн шийдвэр
d. Шүүхийн тогтоол
351. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг:
a. Уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлнэ
b. Шүүгдэгч, хохирогчид танилцуулсан буюу гардуулсан үеэс заавал биелүүлнэ
c. Хяналтын шатанд гомдол, эсэргүүцэл гаргах хугацаа дуусмагц биелүүлнэ
352. Шүүхийн тогтоолыг ямар тохиолдолд биелүүлдэг вэ?
a. Хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол
b. Прокуророос хэргийг татаж хянах санал ирүүлээгүй бол
c. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц
d. Шүүхийн тогтоолыг уншиж сонсгомогц
353. Сэтгэцийн өвчнөөр өвчилсөн ялтанд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах тухай саналыг шүүхэд хэн гаргах вэ?
b. Прокурор
c. Хорих ял эдлүүлэх газар
d. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага
354. Ял эдлэж байгаа ялтан ямар шалтгааны улмаас ял эдлэхээс чөлөөлөгдөхгүй вэ?
a. Өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бие эрхтэндээ гэмтэл учруулснаас өвчилсөн бол
b. Бие эрхтэндээ санаатайгаар гэмтэл учруулсанаас өвчилсөн бол
c. Үйлдвэрийн ослоор бие эрхтэнд нь гэмтэл учирсанаас өвчилсөн бол
355. Өвчний улмаас ял эдлүүлэхээс чөлөөлөх тухай шүүгчийн захирамж гарсан бол тухайн этгээдийг хэдий үеэс эхлэн суллах вэ?
a. 14 хоногийн дараа
b. Шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах хугацаа дууссан үеэс
c. Шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллана
d. Шүүгчийн захирамжийг Ерөнхий шүүгчээр хянуулан, зөвшөөрүүлсэн үеэс
356. Хорих ял эдлээхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх асуудлыг:
a. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын оршин байгаа газрын шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ
b. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын оршин байгаа газрын шүүх тогтоол гарган шийдвэрлэнэ
c. Тогтоол гаргасан газрын шүүхийн шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ
d. Тогтоол гаргасан газрын шүүх тогтоол гарган шийдвэрлэнэ
357. Ялаас хугацаанаас нь өмнө суллах асуудлыг шүүх шийдвэрлэхдээ хэнийг оролцуулах вэ?
a. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга
b. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөгч
c. Эмч нарын комисс
d. Ялтны ар гэрийнхэн
358. Ялгүйд тооцох тухай хүсэлтийг хэн гаргах вэ?
a. Ял эдэлсэн этгээд
c. Өмгөөлөгч
d. Хууль ёсны төлөөлөгч
359. Ялгүйд тооцох тухай хүсэлтийг хаанахын шүүх шийдвэрлэх вэ?
a. Тухайн этгээдийн ял эдэлж дууссан газрын шүүх
b. Шийтгэх тогтоол гаргасан шүүх
c. Тухайн этгээдийн оршин байгаа газрын шүүх
d. Аймаг, нийслэлийн шүүх
360. Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах үндэслэл:
a. ЭБШ хуулийг ноцтойгоор зөрчсөн бол
b. Буруу зүйлчилсэн бол
c. Шүүхийн хэлэлцүүлгийг нэг талыг барьж явуулсан бол
d. Бүгд зөв
361. Хяналтын шатанд гомдол гаргах эрх:
a. Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар
b. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн талаар
c. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны талаар
d. Прокурорын дүгнэлтийн талаар
362. Хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнийг хэн томилох вэ?
b. Танхимын тэргүүн шүүгч
c. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
363. Хуульд зааснаар хяналтын шатны шүүхээс хянавал зохих байдал:
a. Нотлох баримтын бүрдэл дутуу, нотлох баримтыг буруу үнэлсэн
b. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ЭБШ хуулийг ноцтой зөрчсөн
c. Шүүгдэгчийн гэм буруу, түүний шалтгаан нөхцөл
364. Хяналтын шатны шүүхэд оролцох эрхтэй субъект:
a. Өмгөөлөгч
c. Улсын яллагч
365. Хуульд зааснаар хяналтын шатны шүүхээс дараахь шийдвэрийг гаргана:
a. Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох
b. Тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах
c. Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох
d. Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт, шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах
366. Шүүх хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэхдээ:
a. Хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэх үүрэгтэй
b. Зөвхөн гомдол, эсэргүүцэлд дурьдагдсан асуудлыг хянана
c. Шинээр гаргасан нотлох баримтыг хянана
367. Шинэ нөхцөл байдлын талаарх гомдол, хүсэлтийг хүлээж авах этгээд:
a. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч
c. Шүүх
d. Нарийн бичгийн дарга
368. Шинэ нөхцөл байдал илэрсэнээс хэргийн ажиллагааг үүсгэх тухай тогтоолыг хэн үйлдэх вэ?
a. Хэрэг бүртгэгч
b. Мөрдөн байцаагч
c. Прокурор
d. Шүүгч
369. Шинэ нөхцөл байдал илэрсэн үед прокурор уг байдлыг мөрдөн шалгаж болох уу?
a. Болно
c. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид даалгавар өгч шалгуулна
d. Эрүүгийн цагдаа шалгах тул прокурор зөвхөн хяналт тавина
370. Шинээр илэрсэн нөхцөл байдлын талаар хүсэлт гаргасныг прокурор хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрвөл хэнд гомдол гаргах вэ?
a. Хяналт тавьж буй прокурорт
b. Дээд шатны прокурорт
c. Ерөнхий шүүгчид
371. Шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгах ажиллагаа эхэлмэгц:
a. Хэргийн хугацааг шинээр тогтооно
b. Хэргийн хугагааг үргэлжлүүлэн тогтооно
c. Хэргийн хугацааг íýã сараар тогтооно
d. Хэргийн хугацааг боломжит хугацаагаар тогтооно
372. Шинэ нөхцөл байдал илэрсний улмаас сэргээн шалгаж шүүхэд шилжүүлсэн хэргийг ямар шатны шүүх хянан шийдвэрлэх вэ?
a. Анхан шатны шүүх
b. Давж заалдах шатны шүүх
c. Хяналтын шатны шүүх
d. Аль ч шатны шүүх шийдвэрлэх эрхтэй
373. Шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгаад хуульд заасан үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол прокурор:
a. Уг хэргийг мөрдсөн материал, өөрийн дүгнэлтийн хамт Улсын дээд шүүхэд хүргүүлнэ
b. Уг хэргийг мөрдсөн материал, өөрийн саналын хамт Улсын дээд шүүхэд хүргүүлнэ
c. Уг хэргийг мөрдсөн материал, өөрийн дүгнэлтийн хамт харьяалах шүүхэд хүргүүлнэ
d. Уг хэргийг мөрдсөн материал, өөрийн саналын хамт харьяалах шүүхэд хүргүүлнэ
374. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүх хэргийг хянан хэлэлцээд гаргах шийдвэр:
a. Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно
b. Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг түдгэлзүүлнэ
c. Прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгоно
d. Хүсэлтийг хэрэгсэхгүй болгоно
375. Гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй этгээдийг ямар тохиолдолд цагдан хорьж болох вэ?
a. Гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон бол
b. Хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэний улмаас цагдан хорихоор хуульд заасан үндэслэл тогтоодвол
c. Насанд хүрээгүй этгээдийг ямарч тохиолдолд цагдан хорьж болохгүй
d. Хараа хяналтгүй буюу оршин суух хаяггүй байвал
376. Ямар тохиолдолд насанд хүрээгүй этгээдийн хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд тусгаарлан шалгаж болох вэ?
a. Насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт насанд хүрсэн этгээд хамтран оролцсон тохиолдолд
b. Хэргээ хүлээхгүй байгаа тохиолдолд
c. Хэргийг бүх талаас нь бүрэн бодитой илрүүлэхэд ноцтой саад учруулахаар байвал
377. Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийг байцаахад заавал сурган хүмүүжүүлэгч байх уу?
a. Заавал байлцуулна
b. Оюун ухаан нь гүйцэд хөгжөөгүй гэж үзвэл заавал байлцуулна
c. Ямар ч тохиолдолд сурган хүмүүжүүлэгчийг байлцуулан байцаах шаардлагагүй
378. Насанд хүрээгүй сэжигтэнд хэргийн материалыг танилцуулахад хууль ёсны төлөөлөгчийг оролцуулах уу?
a. Оролцуулах шаардлагагүй
b. Оролцуулах ёстой
c. Уг этгээдийн эрх ашигт хохиролтой байж болзошгүй гэж үзвэл оролцуулахгүй байж болно
379. Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдааны аль ажиллагааны үед байлцах вэ?
a. Зөвхөн шүүгдэгчийг байцаах үед
b. Зөвхөн шүүхийн хэлэлцүүлгийн үед
c. Зөвхөн шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд
d. Шүүх хуралдааны ажиллагааны турш
380. Насанд хүрээгүй этгээдэд хорих ял ногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулах асуудлыг хэн шийдвэрлэх вэ?
a. Прокурорын саналыг үндэслэн тогтоол гаргасан газрын шүүх
b. Прокурорын дүгнэлтийг үндэслэн тухайн этгээдийн оршин суугаа газрын шүүх
c. Хүүхдийн байгууллагын хүсэлтийг үндэслэн тухайн этгээдийн оршин суугаа газрын шүүх
d. Цагдаагийн байгууллагын хүсэлтийг үндэслэн тухайн этгээдийн оршин суугаа газрын шүүх
381. Насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн хэргийн талаар тогтоол гаргахдаа шүүх дараахь асуудлыг шийдвэрлэнэ:
a. Баривчлах, хорих ял ногдуулсан тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуульд заасан үндэслэлээр хойшлуулах боломж байгаа эсэх
b. Хорих ял ногдуулсан тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуульд заасан үндэслэлээр хойшлуулах боломж байгаа эсэх
c. Хорихоос өөр төрлийн хөнгөн ял ногдуулах
d. Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах тохиолдолд уг этгээдэд олон нийтийн хүмүүжүлэгч томилох шаардлагатай эсэх
382. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэн хэрэглэх эрхтэй вэ?
b. Шүүх
d. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч
383. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг дараахь тохиолдолд хэрэглэнэ:
a. Сэтгэцийн өвчнөөр гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа өвчилсөн бол
b. Гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хүнд өвчнөөр өвчилсөн бол
c. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдсэн бол
d. Гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн бол
384. Сэтгэцийн өвчтэй этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт дараахь байдлыг заавал нэмж тогтооно:
a. Уг этгээд урьд нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан эсэх
b. Хэрэг үйлдэх буюу мөрдөн шалгах үед уг өвчний байдал, явц, шинж ямар байсан;
c. Гэмт хэрэг үйлдэхийн өмнө уг этгээдийн зан байдал ямар байсан
d. Гэмт хэрэг үйлдсэний дараа уг этгээдийн зан байдал ямар байсан
e. Аль аль нь зөв
385. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэрэгт:
a. Өмгөөлөгч заавал оролцоно
b. Өмгөөлөгч заавал оролцох шаардлагагүй
c. Хууль ёсны төлөөлөгч нь хүсвэл өмгөөлөгчийг оролцуулна
386. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэцийн өвчнөөр өвчилсөн нь нотлогдвол:
a. Уг этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
b. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ
c. Эрүүгийн хариуцлага хүлээлгэж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ
387. Сэтгэцийн өвчнөөр өвчилсөн боловч ялаас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж шүүх үзвэл:
a. Хэргийг нь шийдвэрлэн, ял оногдуулна
b. Хэргийг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаана
c. Зөвхөн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ
d. Хэргийг түдгэлзүүлнэ
388. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгох буюу өөрчлөхөд хэнийг заавал оролцуулах ёстой вэ?
a. Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч
c. Өвчтэй этгээдийн төрөл, садангийн хүн
d. Тогтоол гаргасан шүүгч
389. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгох буюу өөрчлөх тухай хүсэлтийг хэн гаргаж болох вэ?
a. Уг этгээдийн төрөл садан
b. Зөвхөн уг этгээдийн өмгөөлөгч
c. Сонирхогч бусад этгээд
d. Зөвхөн прокурор
390. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан этгээд эдгэрвэл:
a. Уг арга хэмжээг хүчингүй болгож, ялыг зохих ёсоор эдлүүлнэ
b. Уг арга хэмжээг хүчингүй болгож, уг этгээдийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагад шилжүүлнэ
c. Уг арга хэмжээг өөрчилнө
d. Уг арга хэмжээг өөрчилж, шүүхэд шилжүүлнэ
391. Аль субъектүүдийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд хохирол арилгуулах эрх үүсэх вэ?
a. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч
b. Прокурор, шүүгч
c. Өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч
392. Монгол Улсын иргэн нь шүүхийн байгууллагын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлоо ямар хэлбэрээр арилгуулах эрхтэй вэ?
a. Эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх
b. Сэтгэл санааны үр дагавраа арилгуулах
c. Тэтгэвэр тэтгэмж авах
d. Хүү алданги тооцуулах
393. Иргэнийг илт хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсоны улмаас учирсан хохирлыг хэн хариуцан арилгах вэ ?
c. Шүүгч
d. Төр
394. Ямар тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэх вэ?
a. Баривлагдсан буюу цагдан хоригдсон этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан
b. Тухайн иргэнийг цагаатгасан шүүхийн тогтоол гарсан
c. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах тухай шүүхийн хууль бус тогтоолыг хүчингүй болгосон
d. Тухайн иргэнийг шийтгэсэн шүүхийн тогтоол гарсан
395. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын хууль бус ажиллагааны улмаас хуулийн этгээдэд учруулсан хохирлыг хэн хариуцах вэ?
a. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага
c. Төр
396. Хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг хэн гаргах вэ?
a. Иргэн өөрөө
b. Иргэний хууль ёсны төлөөлөгч
397. Хууль бусаар ял шийтгэгдсэн иргэн нэхэмжлэлээ аль шүүхэд гаргах вэ?
a. Хууль бус шийдвэр гаргасан газрын харъяалах шүүхэд
b. Өөрийн оршин суугаа газрын шүүхэд
c. Давж заалдах шатны шүүхэд
d. Хяналтын шатны шүүхэд
398. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг:
a. Бүх хүндэвтэр хэрэг
b. Зарим хүндэвтэр хэрэг
c. Бүх хөнгөн хэрэг
d. Зарим хөнгөн хэрэг
399. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл:
a. Талууд хүсэлт гаргасан бол
b. Гэмт хэргийн улмаас хүнд хохирол учраагүй
c. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн
d. Хохирогч яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн
400. Хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэх ажиллагааг:
a. Эрүүгийн хэрэг үүсгэмэгц тэр даруй гүйцэтгэнэ
b. Эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш нэн даруй гүйцэтгэнэ
c. Нэгэн зэрэг эхэлнэ
d. Эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй тул шууд хэрэг бүртгэх ажиллагааг гүйцэтгэнэ
401. Аль хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй вэ?
a. Сэтгэцийн өвчтэй этгээдэд холбогдох гэмт хэрэг
b. Насанд хүрээгүй этгээдэд холбогдох гэмт хэрэг
c. Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн
402. Хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэх ажиллагааг:
a. Цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэгч
b. Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэгч
c. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба
403. Хялбаршуулсан хэргийг шүүхэд шилжүүлэх журам:
a. Хэрэг бүртгэгч яллагдагчаар татсан тогтоол үйлдэж прокуророор батлуулан шүүхэд шилжүүлнэ
b. Хэрэг бүртгэгч яллагдагчаар татах санал бичиж прокурор батлан шүүхэд шилжүүлнэ
c. Прокурор талуудын эвлэрлийн гэрээг батлан шүүхэд шилжүүлнэ
d. Прокурор яллах дүгнэлт бичиж хэргийг шүүхэд шилжүүлнэ
404. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд прокурор заавал оролцох уу?
a. Прокурор хүсэлтээ бичгээр гаргасан бол
b. Өмгөөлөгч түүнийг оролцуулах хүсэлт гаргасан
c. Хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд заавал оролцоно
d. Оролцох шаардлагагүй
405. 25 настай О гэгч эмэгтэй нь 16 настай Ө, А гэгч эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлдэг байсан байна. О-ийн үйлдэл нь
a. ЭХТА-ийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан гэмт хэрэг
b. ЭХТА-ийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан гэмт хэрэг
c.Биеэ үнэлэх нь гэмт хэрэг биш тул түүний үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй
406. Ц гэгч эмэгтэй төрөөд хүүхдээ орцонд хаясан байна тэрээр тухайн үед 15 нас 8 сартай байжээ. Ц нь.
a.Хүүхдээ хаях гэмт хэрэг үйлдсэн
b.тэрээр гэмт хэргийн субъект болохгүй
c.асран хамгаалах үүргээ урвуулах гэмт хэрэг
407. Хуульчилсан /аутентик/ тайлбар гэдэг нь?
a.Улсын Дээд шүүхээс гаргаж байгаа тайлбар
b.Үндсэн хуулийн цэцээc гаргадаг тайлбар.
c.УИХ-с гаргаж буй тайлбар
d. Онолын тайлбар.
408. Я гэгч нь 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэг үйлдэж 11 жилийн хорих ял шийтгүүлсэн. Түүнийг хугацааны өмнө хорих ялаас тэнсэн суллаж болох уу?
a. хорих ялын тавны дөрвөөс доошгүй хувийг эдэлсний дараа.
b. хорихялындөрвний гурваасдоошгүйхувийг эдэлсний дараа.
c. онц хүнд гэмт хэрэг тул ялаас хугацааны өмнө тэнсэх зохицуулалт байхгүй
409. Ялаас чөлөөлөх үндэслэлийг ол.
a.хохирогчтой эвлэрснээр
b.Өршөөл үзүүлж
c.Эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрснөөр
410. Б гэгч нь бусдын 80000 төгрөгний үнэ бүхий эд зүйлийг санаатай гэмтээсэн үйлдэл хийжээ. Б үйлдэл нь
a. хохирол нь бага бус хэмжээнд хүрэхгүй учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй
b.ЭХТА-ийн 153 дугаар зүйлд заасан гэмт хэрэг
c. танхайрах гэм хэрэг
411. М гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин жолоодож яваад иргэн Х-г мөргөж биед нь хөнгөн гэмтэл учруулжээ. Түүний үйлдэлнь
a.ЭХТА-ийн 215.1 заасан гэмт хэрэг.
b. ЭХТА-ийн 215.2 заасан гэмт хэрэг.
c. Захиргааны зөрчил
412. М гэгчийг ЭХТА-ийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан гэмт хэрэгт /таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай/завдсан гэж 32.3-г журамлан ял оногдуулжээ. Энэ тохиолдолд ялын хэмжээ нь ямар байх вэ?
a.1 жил
b. нэг жилээс доош байна.
c.ердийн журмаар ял оногдуулна.
413. Нэгэн аймгийн тагнуулын газарт ажиллаж байгаад гарсан У гэгчийг Хятадын тагнуулын тусгай алба сонирхон өөрийн талд ажиллах санал тавьж тодорхой хэмжээний мөнгө өгсөн.У энэ талаар ТЕГ-ын зохих албанд мэдэгдсэн.
a. У нь эх орноосоо урвах гэмт хэрэг үйлдсэн
b. У нь мөнгө авсан учир хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг төгссөн
c. У-г /79 тайлбараар/эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.
d. Ерөнхий ангид ийм хэргийг эрүүгийнхариуцлагаас чөлөөлөх заалт байхгүй учир хариуцлага хүлээлгэнэ.
414.Төрийн нууц задруулах гэмт хэргийн субъект/хамааралтайг ол/
a. Төрийн нууцын талаар мэдсэн бүх этгээд
b. Төрийн нууцыг ажил үүргийнхувьд мэдсэн этгээд
c.Төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцаж буй этгээд
415. А гэгч нь олон нийтийн газар танхайрах үйлдэл хийж байх явцдаа иргэн Ө-ийн биед хүнд гэмтэл санаатай учруулжээ. А-ийн үйлдэл нь,
a. ЭХТА-ийн 96.2.1
b. ЭХТА-ийн 181.3
c.ЭХТА-ийн 96.2.1 болон 181.3 давхар зүйлчилнэ.
416. Бусдын эд хөрөнгөнд болгоомжгүйгээр хохирол учруулах гэмт хэргийн объектив тал нь
a. Их хэмжээний хохирол шаардана
b. Онц их хэмжээний хохирол шаардана
c. Үлэмж хэмжээний хохирол шаардана