101. Эрүүгийн байцаан шийтгэх албадлагын арга хэмжээг:
a. Эрүүгийн хэргийг шалгаж шийдвэрлэх хугацаанд хэрэглэнэ
b. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрэглэнэ
c. Эрүүгийн хэрэг үүсгэх шатанд хэрэглэнэ
d. Зөвхөн шүүхийн шатанд хэрэглэнэ
102. Хуульд зааснаар таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлд аль нь хамаарахгүй вэ?
a. Оргон зайлсхийж болох
b. Хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж болох
c. Гэмт хэрэг үйлдэж болох үндэслэлтэй бол
d. Тодорхой оршин суух хаяггүй
103. Эд хөрөнгө барьцаалсан шүүгдэгч нь шүүхээс дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй зайлсхийвэл ямар хариуцлага хүлээлгэх вэ?
a. Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ
b. Барьцаалсан эд хөрөнгийг шүүгчийн захирамжаар улсын орлого болгоно
c. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг албадан ирүүлнэ
d. Торгууль оногдуулна
104. Аль төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авахад прокурорын зөвшөөрөл шаардлагатай вэ?
a. Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх
b. Батлан даалт
c. Гадагш явж болохгүй байх тухай баталгаа авах
d. Аль нь ч биш
105. Торгууль оногдуулах хуульд заасан үндэслэл:
a. Зөвхөн шүүх хуралдааны дэг зөрчсөн үед
b. Зөвхөн ЭБШ ажиллагааны журам зөрчсөн
c. Дахин гэмт хэрэг үйлдэхээр завдсан
d. Дуудсан үед хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирэхээс зайлсхийсэн
106. Сэжигтэн нь мөрдөн байцаалтаас оргон зайлвал батлан даагчид ямар хариуцлага хүлээлгэх вэ?
a. Торгох
b. Оргосон этгээдийг эрэн сурвалжлахад гарсан бүх зардлыг нөхөн төлүүлэх
c. Батлан даагчид ТСАХ авна
d. Аль алийг нь хэрэглэж болно
107. Ямар хүмүүсийг албадан ирүүлэхийг хуулиар хориглосон байдаг вэ?
a. Согтуурал буюу мансуурлын байдалд байгаа этгээд
b. 14 насанд хүрээгүй этгээд, жирэмсэн эмэгтэй,
c. Хэрэг хариуцах чадваргүй буюу сэтгэл мэдрэлийн өвчтэй этгээд
d. Хүнд өвчний учир ирж чадахгүй этгээд
108. Барьцааны хэмжээг хэрхэн тогтоох вэ?
a. Үйлдсэн гэмт хэргийн хүнд, хөнгөний байдлыг харгалзан тогтооно
b. Үнэлгээний комиссын саналыг харалзан
c. Гэмт хэргийн ангилал, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хувийн болон эд хөрөнгийн байдлыг харгалзан тогтооно
d. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн саналыг харгалзан
109. Таслан сэргийлэх арга хэмжээ:
a. Нотлох баримт цуглуулах ажиллагаа
b. Шүүхэд албадан ирүүлэх
c. Барьцаа хэрэглэх
d. Торгууль оногдуулах
110. Сэжигтнийг суллахдаа:
a. Тогтоол гаргана
b. Цагаатгах тогтоол гаргана
c. Магадлагаа олгоно
d. Захирамж гаргана
111. Цэргийн албан хаагчид авсан ТСАХ-г хэнд мэдэгдэх вэ?
a. Цэргийн албан хаагчийн гэр бүлийнхэнд
b. Цэргийн ангийн удирдлагад
c. Өмгөөлөгчид
d. Шүүхэд
112. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг аль албан тушаалтан авах эрхтэй вэ?
a. Хэрэг бүртгэгч
b. Мөрдөн байцаагч
c. Прокурор
d. Шүүгч
113. Шүүхийн өмнөх шатанд зөрчил гаргасан бол аль албан тушаалтан торгууль оногдуулах эрхтэй вэ?
a. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч
b. Прокурор
c. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны дарга
d. Дээд шатны прокурор
114. Гэрч, хохирогч байцаан шийтгэх ажиллагаа явуулах, хэрэг шийдвэрлэхэд хүрэлцэн ирэхгүй гэх хангалттай үндэслэл байгаа буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дуудахад хүрэлцэн ирээгүй тохиолдолд:
a. Гадагш явж болохгүй тухай баталгаа авах
b. Дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэг бичгээр авахуулах
c. Торгууль оногдуулах
d. Цагдан хорих арга хэмжээ авна
115. Хүндэвтэр гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг ямар нөхцөл байдал илэрвэл цагдан хорьж болох вэ?
a. Өмнө авсан ТСАХ-г зөрчсөн
b. Эрүүгийн хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулсан
c. Оршин суугаа газраа өөрчилсөн
d. Цагдан хорих арга хэмжээ авахгүй
116. Сэжигтэн, яллагдагчийн эд хөрөнгийг хамгаалах нь:
a. ЭБШ ажиллагаан дахь иргэний нэхэмлэлийг хангах зорилготой
b. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед явагдаж болох арга хэмжээ
c. ЭБШ аль ч үе шатанд зайлшгүй хийгдэх ажиллагаа
d. Шүүхийн шийдвэрийг хангах зорилготой
117. Прокурор аль тохиолдолд сэжигтэн, яллагдагчийг цагдан хорьж болох вэ?
a. Хүнд болон онц хүнд гэмт хэрэг үйлдсэн бол
b. Дахин гэмт хэрэг үйлдэх хангалттай үндэслэл байгаа
c. Оргон зайлж болзошгүй хангалттай үндэслэл байгаа бол
d. Бүгд буруу
118. Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээг аль тохиолдолд хэрэглэх вэ?
a. Хохирогчийг гомдлыг барагдуулахад
b. Эд хөрөнгийн хохиролыг нөхөн төлөхөд
c. Иргэний нэхэмжлэл, эд хөрөнгө хамгаалах шийдвэрийг хангахын тулд
d. Иргэний нэхэмжлэл, эд хөрөнгө гаргуулах шийдвэрийг хангахын тулд
119. Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах үйл ажиллагаа:
a. Эд хөрөнгөө бусдад шилжүүлэхгүй байх үүрэг авахуулах
b. Тухайн эд хөрөнгийг гаргуулан авч хадгалах
c. Тухайд эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах
d. Тухайн эд хөрөнгийн өмчлөлийн эрхийг шилжүүлэн авах
120. Эрүүгийн байцаан шийтгэх албадлагын бусад арга хэмжээнд аль нь хамаарахгүй вэ?
a. Дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэг авахуулах
b. Албадан ирүүлэх
c. Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх
d. Эд хөрөнгө битүүмжлэх
121. Дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэг авахуулах албадлагын арга хэмжээг аль тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хэрэглэх вэ?
a. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлж болох үндэслэл байвал
b. Гэмт хэрэг дахин үйлдэж болох үндэслэл байвал
c. ТСАХ аваагүй нөхцөлд
d. Оршин суух хаяггүй бол
122. Нотлох баримт гэдэг нь:
a. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт, сэлт, мэдээлэл
b. Хэрэгт холбоотой бүхий л баримт, сэлт, мэдээлэл
c. Гэмт үйл явдал, үйлдэл
d. Үйл явдлын улмаас үлдэж хоцорсон ул мөр
123. Аль нь нотлох баримтыг цуглуулах ажиллагаанд хамаарахгүй вэ?
a. Байцаах
b. Туршилт хийх
c. Логик дүгнэлт хийх
d. Яллагдагчийн гэм бурууг тогтоох
124. Нотлох баримтыг үнэлэх субъект:
a. Зөвхөн шүүх
b. ЭБШ ажиллагааны аль ч оролцогч
c. Мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч
d. Зөвхөн дээд шатны албан тушаалтнууд
125. Нотлох баримтыг хэн шалгах вэ?
b. Шүүх, прокурор
c. Өмгөөлөгч
d. Шаардлагатай гэж үзвэл ЭБШ ажиллагааны аль ч оролцогч
126. Нотлох баримтыг ямар бичиг баримтанд тусган бэхжүүлдэг вэ?
a. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэлд
b. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолд
c. Зөвхөн шүүх хуралдааны тэмдэглэлд
d. Шинжээчийн дүгнэлтэнд
127. Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн нь ямар үр дагаварт хүрэх вэ?
a. Уг нотлох баримт нь нотлох чадвараа алдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй
b. Үйл явдал нь нэгэнт тодорхой болсон бол нотлох ач холбогдлоо алдахгүй
c. Нотлох баримтын хэмжээнд түүнийг үнэлж болохгүй
d. Хэргийг түдгэлзүүлнэ
128. Эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг шалгахдаа ямар үүрэг хүлээх вэ?
a. Нотлох баримт хэрэгт хамааралтай эсэхийг тогтоох
b. Нотлох баримт ач холбогдолтой, хангалттай эсэхийг нотлох
c. Нотлох баримт үнэн зөв, эргэлзээгүй эсэхийг шийдвэрлэх
d. Нотлох баримтыг бүх талаас нь бодит байдлаар хянах
129. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих асуудлуудад аль нь хамаарахгүй вэ?
a. Гэмт хэрэг гарсан байдал
b. Уг гэмт хэргийг хэн үйлдсэн
c. Гэмт хэргийн зүйлчлэл
d. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл
130. Нотлох баримтын хамаарал гэдэг нь:
a. Тухайн нотлох баримтыг агуулж буй эх сурвалж нь хууль ёсны эсэхийг харуулах үзүүлэлт
b. Нотлох баримтыг хуульд заасан арга, хэрэгслээр эрх бүхий этгээд цуглуулж, бэхжүүлсэн эсэхийг харуулах үзүүлэлт
c. Тухайн гэмт хэрэгт холбоотой үйл явдлын талаар баримт сэлт, мэдээлэл өгч чадах нотлох баримтын чадвар
d. Аль аль нь зөв
131. Нотлох баримтын төрөлд аль нь хамаарахгүй вэ?
a. Анхдагч ба дамжмал
b. Яллах ба цагаатгах
c. Шууд ба шууд бус
d. Үгүйсгэсэн ба нотолсон
132. Гэрчийн мэдүүлэг нь:
a. Хэргийн газарт байсан иргэний тайлбар
b. Аль нэг эх сурвалжаас гэмт хэргийн тухай мэдсэн хүний яриа
c. Хэрэгт холбогдолгүй этгээдээс ЭБШ хуулийн дагуу бэхжүүлэн авсан мэдээлэл
d. Хэргийн улмаас ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдээс ЭБШ хуулийн дагуу бэхжүүлэн авсан мэдээлэл
133. “Алиби” гэж:
a. Цагаатгах нотлох баримт
b. Яллах нотлох баримт
b. Хөнгөрүүлсэн нотлох баримт
c. Аль аль нь буруу
134. Эд мөрийн баримтыг хэмжээний хувьд буюу бусад шалтгаанаар эрүүгийн хэрэгт хадгалах нөхцөлгүй бол түүнийг хэрхэх вэ?
a. Гэрэл зураг, дүрс бичлэг хийсний дараа байгаа газар нь лацдаж орхино
b. Гэрэл зураг, дүрс бичлэг хийсний дараа лацдаж битүүмжлээд эрх бүхий албан тушаалтаны шийдвэрээр түүнийг тусгай газар хадгална
c. Зөвхөн прокурорын зөвшөөрлөөр түүнийг лацдаж битүүмжлээд харж хандах үүргийг эзэн этгээдэд даалгана
d. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын хамгаалалтанд авна
135. Шууд нотлох баримт гэдэг нь:
a. Шууд эх байдлаараа олж авагдсан баримт сэлт, мэдээлэл
b. Нотлогдвол зохих байдлуудыг тогтоож буй баримт сэлт, мэдээлэл
c. Хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоож буй баримт сэлт, мэдээлэл
d. Гэмт хэргийн бүрэлхүүнийг тогтоож байгаа баримт сэлт мэдээлэл
136. Яллагдагч мэдүүлэг өгөх үедээ ямар эрх эдлэх вэ?
a. Сонссон ялын талаархи үндэслэл, хэргийн талаар өөрийн мэдэж байгаа зүйлийн тухай мэдүүлэг өгөх
b. Өөрийн яллагдаж буй гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагад татах үндэслэл байгаа эсэхэд эргэлзээ төрвөл энэ тухай мэдүүлэг өгөх
c. Эсрэг мэдүүлэг өгч буй этгээдтэй нүүрэлдэх
d. Гэм буруугаа хүлээн мэдүүлэг өгөх
137. Нотолгооны хэмжээ хязгаар гэж юу вэ?
a. Хэргийн үнэнийг эргэлзээгүй тогтооход хангалттай гэж үзэх нотлох баримтуудын нийлбэр
b. Хэргийн үнэнийг эргэлзээгүй тогтооход зайлшгүй шаардлагатай гэрч, сэжигтний мэдүүлэг
c. Хэргийн үнэнийг эргэлзээгүй тогтооход хангалттай гэж үзэх баримт үйл явдал
d. Энэ нь дотоод итгэл
138. Аль нь нотлох баримтын эх сурвалжид хамаарахгүй вэ?
a. Сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг
b. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн санал
c. Соронзон болон дүрс бичлэг, гэрэл зураг
d. Шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, эд мөрийн баримт
139. Ямар тохиолдолд эд мөрийн баримтыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хадгалах вэ?
a. Эд зүйлийн эзэмшлийн талаар гарсан маргааныг иргэний журмаар шийдвэрлэвэл зохих байсан бол
b. Эд зүйлийн эзэмшлийн талаар гарсан маргааныг эрүүгийн журмаар шийдвэрлэвэл зохих байсан бол
c. Эд мөрийн баримт нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байвал
d. Эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах тохиолдолд
140. Нотлох баримтыг цуглуулах эрх бүхий албан тушаалтанд аль нь хамаарахгүй вэ?
a. Хэргийн байдлыг үнэн зөв, бодитойгоор мэдээлж, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн тавьсан асуултанд хангалттай хариулт өгөх
b. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсанаар ирж, хэргийн талаар мэдэх үйлээ үнэн зөв мэдүүлж, тавьсан асуултанд хариулт өгөх
c. Хэргийн байдлыг нэг бүрчлэн үнэн зөв, тодорхой, үндэслэлтэйгээр мэдээлэх
d. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тавьсан асуултанд заавал хариулт өгөх
141. Хохирогч мэдүүлэг өгөхдөө ямар үүрэг хүлээх вэ?
142. Эд мөрийн баримтыг хадгалах хугацаа:
a. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл
b. Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, захирамжийг давж заалдах хугацаа дуустал
c. Хэрэг бүргэлт, мөрдөн байцаалтын хугацаа дуустал
d. Хөөн хэлэлцэх хугацаа дуустал
143. Эд мөрийн баримтанд аль нь хамаарахгүй вэ?
a. Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл
b. Сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг
c. Гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл
144. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны хугацаа гэдэг нь:
a. Энэ нь тодорхой ажиллагааг заавал явуулах эсхүл явуулахгүй байхаар заагдсан цаг, зайны агшин
b. Энэ нь тодорхой ажиллагааг заавал явуулахаар хуулиар тогтоосон хугацаа
c. Энэ нь цаг, хоногийн тухай ойлголт юм
d. ЭБШ ажиллагаа эхэлснээс дуусах хүртэл цаг зайны үргэлжлэл
145. Хүсэлтийг байцаан шийтгэх ажиллагааны аль үе шатанд гаргах вэ?
a. Зөвхөн эрүүгийн хэрэг үүсгэх шатанд
b. Зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд
c. Зөвхөн шүүхийн шатанд
d. Аль ч үе шатанд гаргаж болно
146. Эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэлийг хэдий үеэс гаргах вэ?
a. Гэмт хэрэг гарсан үеэс
b. Хохирлын хэмжээг албан ёсоор тогтоосон үеэс
c. Нэхэмжлэгч байцаагдсан үеэс
d. Эрүүгийн хэрэг үүсгэснээс эхлээд шүүхийн хэлэцүүлэг хүртэлх шатанд
147. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн шийдвэр, үйл ажиллагааны талаархи гомдлыг хэнд гаргах вэ?
a. Эдгээр албадын удирдлагад
b. Хяналт тавьж буй прокурорт
c. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид
d. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба
148. Эрүүгийн хэргийг хэрхэн нэгтгэдэг вэ?
a. Хөнгөнийг нь хүндэвтэрт, хүндэвтэрийг нь хүндэд, хүндийг онц хүндэд багтааж нэгтгэнэ
b. Зөвхөн хөнгөнийг хүндэд нь багтааж нэгтгэнэ
c. Хамгийн хүнд ялтай зүйлийн ялын хэмжээний дотор нэмж нэгтгэнэ
149. Шүүх аль тохиолдолд шүүгдэгчээс байцаан шийтгэх ажиллагааны зардлыг гаргуулах эрхтэй вэ?
a. Зардлаа нөхөн төлөх чадвартай бол
b. Зардлыг нөхөн төлөхийг шүүгдэгч зөвшөөрвөл
c. Шүүгдэгч гэм буруутай болох нь тогтоогдвол
d. Шүүгдэгч өршөөлийн хуульд хамрагдсан бол
150. Эрүүгийн хэргийг тусгаарлах хуульд заасан үндэслэл:
a. Зайлшгүй шаардлагатай үед
b. Хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэхэд саад болохгүй бол
c. Өөр өөр газар газар үйлдсэн гэмт хэрэг
d. Өөр өөр этгээдийн үйлдсэн гэмт хэрэг
151. Хүсэлтийг хангах хуульд заасан үндэслэл:
a. Оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол
b. Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтооход ач холбогдолтой бол
c. Цаг хугацааг хэмнэх, ЭБШ ажиллагааг хялбарчлах ач холбогдолтой бол
d. Дээд шатны албан тушаалтан даалгавар өгсөн бол
152. Гомдлыг хянасан албан тушаалтан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн шийдвэр, үйл ажиллагааг:
a. Хүчингүй болгоно
b. Өөрчлөнө
c. Гомдлыг хүлээн авахаас татгалзана
d. Хэрэгсэхгүй болгоно
153. Аль тохиолдолд байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцах вэ?
a. Хэргийг хэрэгсэхгүй болгосон буюу шүүгдэгчийг цагаатгасан
b. Шийтгэгдсэн этгээд эрхэлсэн тодорхой ажилгүй бол
c. Шийтгэгдсэн этгээд эд хөрөнгийн боломжгүй бол
d. Шүүгдэгч хэргээ сайн дураараа хүлээсэн бол
154. Хуульд зааснаар шүүх бүрэлдэхүүн, шүүгч гомдлыг хянан шийдвэрлээд ямар шийдвэр гаргах вэ?
a. Гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг өөрчлөх
b. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох
c. Гомдлыг хангахгүй орхих
d. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх
155. Хяналт тавьж буй прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаархи гомдлыг хэнд гаргах вэ?
a. Шүүхэд
b. Дээд шатны прокурорт
c. Тухайн прокурорт
d. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд
156. Хохирогч, яллагдагчтай харилцан эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд шүүхийн зардлыг хэрхэн төлүүлэх вэ?
a. Гэм буруугийн хэр хэмжээг харгалзан шүүхийн зардлыг гаргуулна
b. Тэдний аль нэгээс буюу 2 талаас гаргуулах
c. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр шүүхийн зардлыг нөхөн төлнө
d. Төр хариуцан гаргана
157. Хэд хэдэн шүүгдэгч гэм буруутай болох нь тогтоогдвол шүүх байцаан шийтгэх ажиллагааны зардлыг хэрхэн тогтоох вэ?
a. Шүүгдэгч нэг бүрийн гэм бурууг харгалзана
b. Хариуцлагын хэр хэмжээг харгалзана
c. Эд хөрөнгийн байдлыг харгалзана
d. Шүүгдэгч нэг бүрийн хүсэлтийг харгалзана
158. Иргэний нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэх үед хэрэгсэхгүй болгосон бол иргэний журмаар дахин нэхэмжлэх эрхтэй юу?
a. Зөвхөн Улсын Дээд Шүүхийн Иргэний тэнхимд нэхэмжлэл гаргаж болно
b. Хэрэгсэхгүй болгосон учир дахин нэхэмжлэх эрхгүй
c. Зөвхөн прокурор төрийн эрх ашиг хохирсон асуудлаар нэхэмжлэх эрхтэй
d. Дээд шатны шүүхэд нэхэмжлэх эрхтэй
159. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хугацааг сэргээх үндэслэл:
a. Хүндэтгэн үзэх шалтгаан
b. Сонирхогч этгээдийн хүсэлт
c. ЭБШ ажиллагааг хэрэгжүүлэгчдийн санал
d. Өршөөлийн тухай хуулиар
160. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад иргэд ямар хохирлоо нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах вэ?
a. Бие махбодь, сэтгэл санааны хувьд учирсан хохирлоо
b. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо
c. Эд материалын хувьд учирсан хохирлоо
161. Хэргийг ЭБШ ажиллагааны аль шатанд тусгаарлах вэ?
b. Зөвхөн шүүхийн өмнөх шатанд
c. Аль ч үе шатанд
d. Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө
162. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэр, үйл ажиллагааны талаархи гомдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль үе шатанд гаргах вэ?
a. Аль ч үе шатанд болно
d. Хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсны дараа
163. Эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг шүүх хэрхэн хянан шийдвэрлэх вэ?
a. Уг хэргийн хамт
b. Зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг
c. Хохирол хүлээсэн этгээдийн гаргасан иргэний нэхэмжлэлийн тодорхой хэсгийг
164. Аль нь эрүүгийн хэргийг нэгтгэх тохиолдолд хамаарахгүй вэ?
a. Хэд хэдэн этгээд нэг буюу хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн
b. Нэг байгууллагад харьяалагддаг этгээдүүдээс үйлдсэн гэмт хэрэг
c. Урьдаас үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэргийг нуун дарагдуулсан буюу мэдээлээгүй хэрэгт яллагдаж байгаа этгээдийн хэрэг
d. Төрөл садангийн хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг
165. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч иргэний нэхэмжлэгчээр тогтоохоос татгалзаж болох уу?
a. Хуульд заасан үндэслэл байхгүй бол татгалзана
b. Ямар ч тохиолдолд татгалзаж болохгүй
c. Хэргийн байдлаас шалтгаална
d. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч шийднэ
166. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед гаргасан шүүх, шүүгчийн шийдвэрт хаана гомдол гаргах вэ?
a. Анхан шатны шүүхэд
b. Давж заалдах шатны шүүхэд
c. Хяналтын шатны шүүхэд
d. Шүүхийн ерөнхий зөвлөлд
167. Хэргийг байцаан шийтгэх ажиллагааны аль үе шатанд нэгтгэж болох вэ?
b. Зөвхөн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд
c. Зөвхөн шүүх хуралдааны шатанд
d. Аль ч үе шатанд
168. Эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцээгүй бол нэхэмжлэгч цаашид хэрхэх вэ?
a. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдүүлэх нэхэмжлэл гаргана
b. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхдээ нэхэмжлэл гаргана
c. Иргэний журмаар дахин нэхэмжлэл гаргана
d. Давж заалдана
169. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах талаар гаргасан шүүхийн шийдвэрт аль албан тушаалтанд гомдол гаргах вэ?
a. Тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид
b. Ерөнхий шүүгчийн эзгүйд түүний томилсон шүүгчид
c. Дээд шатны шүүхэд
d. Улсын ерөнхий прокурорт
170. Аль нь Эрүүгийн байцаан шийтгэх тодорхой ажиллагаа вэ?
a. Туршилт
b. Байцаалтын бүх хэлбэр
c. Мөрдөн шалгалт
171. Тусгай тогтоол гаргахгүй, прокурорын зөвшөөрөлгүйгээр шууд явуулж болох ажиллагаа:
a. Хөрөнгө битүүмжлэх
b. Биед нэгжлэг хийх
c. Шуудан цахилгаанаар явуулсан зүйл хураан авах
d. Эксгумаци хийхэд
172. Туршилтын зорилго нь:
a. Хэрэгт ач холбогдолтой байдлыг шалгах ба тодруулах, үнэлэх
b. Хэрэгт ач холбогдолтой байдлыг илрүүлэх ба бэхжүүлэх
c. Хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдлыг сэргээн дүрслэх
d. Хэрэгт ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг сэргээн дүрслэх, шалгах
173. Хураан авах үндэслэлд аль нь хамаарах вэ?
a. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эд зүйл, баримт бичиг байна гэх хангалттай үндэслэл байвал
b. Гэмт хэрэг гарсан байдлыг тогтооход ач холбогдол бүхий гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг олж илрүүлсэн
c. Хэрэгт ач холбогдолтой эд зүйл, баримт бичиг нь зохих нотлох баримтаар хангалттай нотлогдох үндэслэл байвал
174. Эрүүгийн байцаан шийтгэх тодорхой ямар ажиллагаа явуулахад заавал тогтоол үйлдэж, прокуророор батлуулах ёстой вэ?
a. Хэргийн газарт үзлэг хийхэд
b. Хураан авахад
c. Шинжилгээ хийхэд
d. Туршилт явуулахад
175. Үзлэг нь дараахь үндсэн зорилготой:
a. Олж авах
b. Тодруулах
c. Хураан авах
d. Цуглуулах
176. Нэгжлэгийн зорилго нь:
a. Гэмт хэрэгт холбоотой эд зүйлийг шалгах
b. Гэмт хэрэгт холбоотой эд зүйлийг хурааж авах
c. Гэмт хэрэгт холбоотой эд зүйлийг бэхжүүлэх
d. Гэмт хэрэгт холбоотой гэдгийг нотлох
177. Нэгжлэг хийх хуульд заасан үндэслэл аль нь вэ?
a. Алга болсон зүйл байна гэх хангалттай үндэслэл байвал
b. Эрэн сурвалжилж байгаа этгээд нуугдаж байна гэх хангалттай үндэслэл байвал
c. Алдагдсан эд зүйл, баримт бичиг байж магадгүй байвал
d. Хэрэгтнийг илчлэх шаардлагатай бол
178. Шинжээчийг ямар зорилгоор байцаах вэ?
a. Хэргийг нотлуулах
b. Гаргасан дүгнэлтийг тайлбарлуулах буюу тодруулах
c. Дүгнэлт үнэн худлыг шалгах зорилгоор
d. Нэмэлт дүгнэлт гаргуулах
179. Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг дангаар нь гүйцэтгэж болох уу?
a. Хураан авах, нэгжлэг хийх ажиллагаатай заавал хамтатгах
b. Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг заавал тусад нь хийх
c. Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хураан авах, нэгжлэг хийхтэй хамтатгах, эсхүл тусад нь хийх
180. Шинжээчийн дүгнэлтийг сонссонтой холбогдуулан яллагдагч ямар эрх эдлэх вэ?
a. Шинжээчид асуулт тавих
b. Эрх эдлэхгүй
c. Шинжээчийг татгалзах
d. Шинжээчийн талаар гомдол гаргах
181. Байцаалтын эхэнд ямар ажиллагаа явуулах вэ?
a. Биеийн байцаалт авах
b. Ямар хэрэг үйлдсэнийг тодруулах
c. Эрх, үүргийг нь тайлбарлан өгөх
d. Сэжигтэн, яллагдагч, хохирогчтой болон бусад оролцогчтой ямар харилцаатай болохыг асуух
182. Цогцосыг оршуулсан газраас нь гаргаж үзлэг хийхэд ямар бичиг баримт үйлдэх вэ?
a. Тогтоол үйлдэж, прокуророор батлуулна
b. Зөвхөн тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулна
c. Зөвхөн тогтоол үйлдэнэ
d. Баримт бичиг үйлдэх шаардлагагүй
183. Хүний биед үзлэг хийх гэж юу вэ?
a. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бэхжүүлэх зорилгоор хийж буй ажиллагаа
b. Гэмт хэргийн ул мөр, эсхүл онцлох тэмдэг байгаа эсэхийг илрүүлж, бэхжүүлэхийн тулд хийж буй ажиллагаа
c. Энэ нь ул мөрийг бэхжүүлэх ажиллагаа
d. Энэ нь онцлох тэмдэгийг тогтоох ажиллагаа
184. Тогтоолгүйгээр хүний биед нэгжлэг хийх үндэслэл:
a. Баривчлах үед
b. Байцаалт авах үед
c. Албадан ирүүлэх үед
d. Шүүх хуралдааны үед
185. Хөрөнгө битүүмжлэх ажиллагааны зорилго нь:
a. Шүүхийн шйвэрийг биелүүлэх
b. Хэргийн бодит үнэнийг тогтоох, нотлох
c. Гэмт хэргийг илрүүлэх, хохирол нөхөн төлүүлэх
d. Иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах
186. Заавал шинжилгээ хийх ямар тохиолдол байдаг вэ?
a. Хэрэг бүрт заавал шинжилгээ явуулна
b. Зөвхөн учирсан гэмт хэргийн шинж байдлыг тогтооход шинжилгээ хийнэ
c. Гадны нөлөөгөөр буюу сэжигтэй байдлаар нас нөгчсөн бол түүний шалтгааны тогтоох
d. Гэмт хэрэг үйлдсэн этгээд олдохгүйн улмаас хэргийн газарт
187. Тусгайлан хийх үзлэг:
a. Үзлэгийн үед шинээр олдсон эд зүйл, баримт бичигт
c. Албадан саатуулагдсан этгээдийн биед
188. Хуульд зааснаар гэрчийг байцааж эхлэхдээ юуны өмнө ямар байдлыг тогтоосон байх вэ?
a. Мэдүүлэг өгөх чадвартай эсэх
b .Нас
c. Сэжигтэн, яллагдагч хохирогчтой ямар харилцаатай болох
d. Ямар ч байдлыг тогтоож болно
189. Нүүрэлдүүлэн байцаах гэж юу вэ?
a. Энэ нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед байцаагдагч этгээдүүдийн гаргасан зөрүүтэй мэдүүлгийг нэг мөр болгох зорилгоор бусдыг нэгэн зэрэг байцааж байгаа ажиллагаа
b. Энэ нь ямар нэгэн асуудлыг тодруулахын тулд бусдыг нэгэн зэрэг байцааж байгаа ажиллагаа
c. Энэ нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны үед гаргасан мэдүүлэгт ноцтой зөрөө байгааг арилгахын тулд нэгэн зэрэг хоёр этгээдийг байцаах ажиллагаа
d. Хэргийн бодит үнэнийг нотлуулах зорилгоор нэгэн зэрэг хоёр этгээдийг байцаах ажиллагаа
190. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч шинжилгээ хийлгэх үед эдлэх эрхэд аль нь хамаарахгүй вэ?
a. Шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах
b. Шинжээчид нэмэлт асуулт тавих
c. Шинжээчийн дүгнэлттэй танилцах
d. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн дуудсанаар хүрэлцэн ирж, шинжилгээтэй холбоотой асуудлаар мэдүүлэг өгөх
191. Ямар тохиолдолд мэдүүлгийг газар дээр нь шалгах вэ?
a. Шинэ нөхцөл байдлыг шалгахын тулд
b. Явсан замыг тогтоохын тулд
c. Зааж өгсөн газрыг шалгахын тулд
d. Урьд нь өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоохын тулд
192. Нэгжлэгийн явцад өөр бусад зүйлийг хураан авч болох уу?
a. Болохгүй
b. Зөвхөн түүх соёлын дурсгалт зүйлийг болно
c. Зөвхөн гүйлгээнд хориглосон эд зүйл, баримт бичгийг болно
d. Буу, зэвсэг, хутга мэс
193. Юуг битүүмжлэх вэ?
a. Орон байранд байгаа бүх эд зүйл
b. Бусдын эд хөрөнгө
c. Үнэт эдлэл, түүх соёлын дурсгалт зүйл
d. Сэжигтэн, яллагдагчийн хөрөнгө
194. Хүний биед үзлэг хийхэд:
a. Тогтоол үйлдэнэ
b. Зөвхөн тэмдэглэл үйлдэнэ
c. Тогтоол, тэмдэглэл үйлдэнэ
d. Ямар нэгэн баримт бичиг үйлдэхгүй
195. Ямар оролцогчдыг байцаахдаа хууль сануулах вэ?
a. Гэрч, хохирогч
b. Сэжигтэн, яллагдагч
c. 16 нас хүрсэн гэрч
d. Бүгд байж болно
196. Шинжээч шинжилгээ хийгээд ямар эрх зүйн акт гаргах вэ?
a. Тогтоол
b. Магадлал
c. Шийдвэр
d. Дүгнэлт
197. Байцаагдах этгээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг:
a. Албадан ирүүлнэ
b. Хариуцлага хүлээлгэнэ
c. Торгууль оногдуулна
198. Гаргасан мэдүүлэгт нь ноцтой мэдүүлэг гарвал дараахь этгээдүүдийг нүүрэлдүүлэн байцааж болно:
a. Сэжигтэн, хохирогч
b. Яллагдагч, гэрч
c. Гэрч, хохирогч
199. Аль тохиолдолд шинжээч томилж шинжилгээ хийлгэх вэ?
a. Хэрэгт холбогдолтой асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухаан, техник, гар урлалын тусгай мэдлэг шаардлагатай болсон үед
b. Хэрэгт холбогдолтой асуудлыг шийдвэрлэхэд хууль эрх зүй, хэргийн зүйлчлэлийн мэдлэг шаардлагатай болсон үед
c. Хэрэгт холбогдолтой асуудлыг шийдвэрлэхэд бүх талын мэдлэг шаардлагатай болсон үед
d. Хэргийг зүйлчлэхэд тусгай мэдлэг шаардлагатай болсон үед
200. Нүүрэлдүүлэн байцаахдаа ямар тохиолдолд урьд нь гаргасан мэдүүлгийг уншиж сонсгох вэ?
a. Нүүрэлдэж байцаах үед гаргасан мэдүүлэг нь урьдах мэдүүлгээс зөрүүтэй байвал
b. Нүүрэлдүүлэн байцааж эхлэхээс өмнө
c. Нүүрэлдүүлэн байцааж дууссаны дараа
d. Шаардлагатай бол хэзээ ч уншиж болно