101. Төрийн байгууллагын хооронд дахь эрх мэдлийн харилцаанд
a. эд хөрөнгийн харилцааг зохицуулж буй эрх зүйн акт үүрэг гүйцэтгэхгүй
b. эд хөрөнгөтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцааг зохицуулж буй хэм хэмжээний акт үүрэг гүйцэтгэнэ
c. эд хөрөнгийн, эд хөрөнгөтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцааг зохицуулж буй хэм хэмжээний акт ямар ч үүрэг гүйцэтгэхгүй
102. Аль бодомж нь зөв бэ?
a. Хүний хүсэл зоригоос гадуурхи үйл явдлын харилцаанд эрх зүйн актын үйлчлэл хамаарагдана
b. Хүний хүсэл зоригоос гадуурхи үйл явдлын харилцаанд эрх зүйн актын үйлчлэл хамаарагдахгүй
c. Хүний хүсэл зоригоос гадуурхи үйл явдлын харилцаанд эрх зүйн актын үйлчлэл зарим тохиолдолд
103. Эрх зүйн актын хүчин төгөлдөр болох үндэслэлд:
a. актын хүчин төгөлдөр болох хугацааг шууд заасан бол тэр хугацаанаас
b. албан ёсоор нийтэлснээс хойш хууль тогтоомжид заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд батлан гаргасан хугацаанаас шууд, эсвэл биелүүлбэл зохих субьектүүд хүлээн авсан өдрөөс хүчин төгөлдөр болно
c. батлан гаргасан хугацаанаас шууд, эсвэл биелүүлбэл зохих субьектүүд хүлээн авсан өдрөөс хүчин төгөлдөр болно
d. дээрх нийтлэг гурван үндэслэл багтана
104. Хүчин төгөлдөр актуудын үйлчлэх хугацааг дуусгавар болгох аргуудыг нэрлэнэ үү?
a. эрх зүйн актын үйлчлэх хугацаа дууссан бөгөөд уг хугацааг дахин сунгаагүй бол
b. уг актыг эрх бүхий байгууллагаас хүчингүй болгосон
c. уг актыг орлохуйц өөр акт батлагдаж гарсан тохиолдолд
d. шинэ батлагдсан хуулийг дагаж мөрдөх
105. Хуулийг буцаан хэрэглэх тохиолдол
a. хуучин хууль, хуульчилсан акт хүчин төгөлдөр бус болсон
b. шинээр батлагдан гарсан хуулийн зарим зүйл, заалтуудад хуучин хуулийн нөхцөл байдал хүндэрсэн бол уг хуулийг хүчин төгөлдөр үед үүссэн харилцааг зохицуулахаар
c. хуучин хууль нь илүү нарийн зохицуулсан бол
106. Хууль буцаан хэрэглэх асуудлыг
a. шүүгч шийдвэрлэнэ
b. хуулийн эрдэмтэд шийдвэрлэнэ
c. зөвхөн хуулиар шийдвэрлэнэ
d. хуулийг хэрэглэж буй албан тушаалтнууд шийдвэрлэнэ
e. хууль зүйн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ
107. Хууль үйлчлэх орон зай нь
a. тухайн улсын нутаг дэвсгэрээр тодорхойлогдоно
b. төрийн бүрэн эрхт байдлаар тодорхойлогдоно
c. төрийн эрх мэдлийг хуваарилсан байдлаар тодорхойлогдоно
108. Хуулийн үйлчлэх орон зайд хамаарахыг ол
a. өөрийн нутаг дэвсгэр
b. элчин сайдын яамны оршин байгаа гадаад улс дахь нутаг дэвсгэр
c. задгай тэнгист яваа өөрийн онцлог тэмдэг бүхий хөлөг онгоц
d. нисэх аппаратын кабин
e. гадаад орны нутаг дэвсгэр
109. Хуулийн үйлчлэлд үл хамаарагдах субьектыг ол
a. хүн амын тодорхой хэсэг
b. албан тушаалтан
c. гадаад орны дипломат ажилтан, элчин, консул
d. цэрэг
e. Цагдаа
110. Монгол улс нутаг дэвсгэртээ байгаа харьяалалгүй хүний эрх, үүргийг
a. тусгай хуулиар
b. олон улсын гэрээ, хэлэлцээрээр
c. өөрийн нь орны хуулиар
d. уугуул орны нь хуулиар
111. Эрх зүйн этгээд нь
a. хүн бүр
b. албан ёсны байгууллага, аж ахуй нэгж
c. хөрөнгө чинээгээрээ үүрэг хүлээх чадвар бүхий байгууллага
d. шүүх, арбитрын үйл ажиллагаанд оролцох эрх бүхий байгууллага
112. Эрх зүйн үйлчлэлийн үр нөлөөг судладаг салбар ухаан
a. харьцуулсан эрх зүй судлал
b. социологийнэрх зүй
c. системт хандлагын онол
d. эрх зүйн философи
e. Криминологи
113. Үндсэн агуулгаараа эрх зүйн нэг төрлийн харилцааг зохицуулдаг эрх зүйн хэм хэмжээний нийлбэрийг нэрлэнэ үү?
a. эрх зүйн заалт
b. эрх зүйн институт
c. эрх зүйн бүл
114. Эрх зүйн зохицуулалтын механизмын бүрдэл хэсэг нь (үл хамаарахыг ол)
a. эрх зүйн хэм хэмжээ
b. субьектив эрх
c. хууль зүйн үүрэг
d. хууль зүйн факт
e. эрх зүйн хийдэл
115. Аль нь эрх зүйн зохицуулалтын гол үндэс вэ?
e. эрх зүйн ухамсар
116. Эрх зүйн зохицуулалтын хамгийн гол арга
a. эрх олгох
b. зөвшөөрөл
c. хориглох
d. үүрэг болгох
e. хариуцлага хүлээлгэх
117. Эрх зүйг хэрэгжүүлэх онцгой хэлбэр
a. эрх зүйн хэм хэмжээг сахих
b. эрх зүйн хэм хэмжээг биелүүлэх
c. эрх зүйн хэм хэмжээг ашиглах
d. эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх
118. Эрх зүйг хэрэглэх гэсэн ойлголт
a. эрх зүйн этгээдийн эрхээ хамгаалж буй үйлдэл
b. эрх зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх төрийн үйл ажиллагаа
c. эрх зүйн хэм хэмжээний хэрэгжилтийг шүүхийн практикт хангаж буй төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа
d. зөв хариулт алга байна
119. Эрх зүйг хэрэглэх субъект (үл хамаарахыг ол)
a. шүүх
b. Үндсэн хуулийн цэц
c. прокурор
d. төрийн албан тушаалтан
e. Иргэн
120. Эрх зүйг хэрэглэх зорилго
a. эрх зүйг хэрэглэгчдийн хувийн хэрэгцээг хангах
b. эрх, үүргээ хэрэгжүүлэх этгээдийн хэрэгцээг хангах
c. нийгмийн ашиг сонирхол, хэрэгцээг хангах
d. зөв хариулт байхгүй байна
121. Эрх зүйг хэрэглэх субъектын зорилт
a. эрх зүйн хэм хэмжээг биелүүлэхийг албадах
b. дэмжлэг үзүүлэх
c. эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хариуцлага оногдуулах
d. дээрх бүгд зөв
122. Эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх үндэслэл
a. хууль тодорхой нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай бол
b. хуулиар тодорхой нөхцөл байдлыг хянах шаардлагатай бол
c. эрх, үүрэгтэй холбогдсон эрх зүйн маргаан үүссэн бол
d. эрх зүйн зөрчил үүссэн бол
e. дээрх хариулт бүгд зөв
123. Эрх зүйг хэрэглэх үе шат
a. тухайн хэргийн бодит байдлыг тогтоох
b. хэргийн хууль зүйн үндэслэлийг тогтоох
c. хэргийг шийдвэрлэх
124. Эрх зүйн хэм хэмжээг хэрэглэсэн актын шинж (үл хамаарахыг ол)
a. эрх бүхий байгууллагын тодорхой хэргийг шийдвэрлэсэн шийдвэр
b. заавал биелүүлэх шинжтэй
c. хуулийн тогтоосон хэлбэртэй
d. нийгмийн харилцааг тусгайлан зохицуулсан шинжтэй
e. зөв хариулт байхгүй байна
125. Эрх зүйн хэм хэмжээг хэрэглэсэн актын онцлог ялгаа
a. тодорхой субъектэд чиглэгддэг
b. нийгмийн тодорхой харилцааг зохицуулдаг
c. дахин хэрэглэгдэх тогтвортой шинжийг агуулдаг
126. Эрх зүйн хэм хэмжээг хэрэглэсэн актанд тавигдах шаардлага
a. хууль ёсны байх
b. хууль зүйн үндэслэлтэй байх
c. үр нөлөөтэй байх
127. Эрх зүйн хэм хэмжээг хэрэглэсэн актыг бүтээх субъект
a. ерөнхийлөгч
b. шүүгч
128. Эрх зүйн хэм хэмжээг хэрэглэсэн актыг эрх зүйн зохицуулалтаар нь хэрхэн ангилдаг вэ?
a. Үндсэн хуулийн эрх зүйн акт
b. Захиргааны эрх зүйн акт
c. Эрүүгийн эрх зүйн акт
d. Процессын эрх зүйн акт
129. Үндэсний эрх зүйн тогтолцооны бүрэлдэхүүн:
a. Инфра бүтэц
b. Эрх зүйн уламжлал
c. Эрх зүйн бүл
d. Эрх зүйн конвергенци
130. Эрх зүйн тогтолцоо хэмээх ойлголтын агуулга:
a. Эрх зүйн гадаад хэлбэр
b. Эрх зүйн институтүүдийн бүрдэл
c. Эрх зүйн дотоод бүтэц
d. Хуульчилсан акт
131. Дараахь ойлголтуудаас аль нь өргөн агуулгатай вэ?
a. Эрх зүйн зарчим
b. Эрх зүйн тогтолцоо
c. Инфра бүтэц
d. Эрх зүйн институт
132. Инфра бүтэц
a. Хууль зүйн боловсролын тогтолцоо
b. Хууль зүйн кодификафи
c. Төрийн байгууллагуудын бүтэц
d. Хууль зүйн мэргэжлийн бүтэц
133. Ромын эрх зүйч Ульпиан эрх зүйн тогтолцоог хэрхэн хуваасан бэ?
a. Эрүү, иргэн, төр захиргааны эрх зүй
b. Нийтийн ба хувийн эрх зүй
c. Эрүүгийн, хувийн, нийтийн эрх зүй
d. Материаллаг ба процессийн эрх зүй
134. Салбар эрх зүйн агуулга:
a. Эрх зүйн тогтолцооны дотоодод онцгойрон ялгарсан тодорхой төрлийн нийгмийн харилцааг зохицуулах нэг төрлийн эрх зүйн хэм хэмжээний нийлбэр
b. Эрх зүйн тогтолцооны дотоодод онцгойрон ялгарсан тодорхой төрлийн нийгмийн харилцааг зохицуулах нэг төрлийн эрх зүйн харилцааны нийлбэр
c. Дээрхи тодорхойлолтуудын аль нь ч биш
135. Эрүүгийн эрх зүйг нийтийн эрх зүйд хамруулах үндэслэл:
a. Нийтлэг ёс суртахууны үнэт зүйлсийг хамгаалдаг
b. Нийтийн эрх зүйн зохицуулах зүйл
c. Гагцхүү нийтийн эрх зүйн зарчмууд үйлчилдэг
d. Аль нь ч биш
136. Аль нь өргөн агуулгатай ойлголт вэ?
a. Төрийн байгууллагуудын бүтэц
b. Материаллаг эрх зүй
c. Үндэсний эрх зүйн бүрдэл
137. Процессийн эрх зүйн бүрдэл: (Үл хамаарахыг ол)
a. Нотолгооны эрх зүй
b. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй
c. Эрх зүйг төрөлжүүлэхтэй холбогдсон харилцаа
d. Арбитрын процесс
138. Эрх зүйн зохицуулах зүйл гэдэг нь:
a. Эрх зүйгээр журамлагдаж буй нийгмийн харилцаа
b. Нэг төрлийн шинжтэй нийгмийн харилцааг зохицуулдаг хууль зүйн хэрэглүүр
c. Эрх зүйн тодорхой институтүүдийн хүрээнд буй нийгмийн харилцааны тодорхой нэг төрлийг зохицуулж буй эрх зүйн цэгцтэй хэм хэмжээний нийлбэр
139. Нийгмийн харилцааг зохицуулагч хууль зүйн хэрэглүүр:
a. Эрх зүйн зохицуулалтын арга
b. Эрх зүйн зохицуулах зүйл
c. Эрх зүйн институт
d. Хууль зүйн мэргэжил
140. Эрх зүйн зохицуулалтын арга: (Үл хамаарахыг ол)
a. Императив
b. Диспозитив
c. Урамшуулах арга
d. Сайшаах арга
141. Эрх зүйн харилцаанд оролцогч талуудын зөвшилцөх, эрх тэгш боломж олгоход чиглэсэн зохицуулалтын арга:
b. Урамшуулах арга
c. Зөвлөмж болгосон арга
d. Диспозитив
142. Хувийн эрх зүйг тодорхойлох онцлог шинж:
a. Диспозитив хэм хэмжээ
b. Харилцаанд оролцогч субъектүүдийн эрх тэгш боломж
c. Нэг талын хүсэл зориг давуу илэрдэг
d. Императив арга
143. Нийтийн эрх зүйн түгээмэл шинж:
a. Нэг талын хүсэл зориг давуу илэрдэг
b. Нийтлэг ёс суртахууны үнэт зүйлсийг хамгаалдаг
c. Субъектүүдийн үүрэгт хувийн хариуцлага хүлээлгэдэг
d. Диспозитив хэм хэмжээ
144. Эдгээрээс аль материаллаг эрх зүй вэ? (Үл хамаарахыг ол)
a. Өв залгамжлалын эрх зүй
b. Өмчийн эрх зүй
c. Нотолгооны эрх зүй
d. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй
145. Хөдөлмөр, нийгэм хангамжийн эрх зүй нь:
a. Хувийн эрх зүй
b. Нийтийн эрх зүй
c. Холимог эрх зүй
146. Аль эрх зүйг “цэвэр” эрх зүй гэдэг вэ?
d. Үндсэн хуулийн эрх зүй
147. Хувийн эрх зүй:
a. Худалдааны эрх зүй
b. Санхүүгийн эрх зүй
c. Газрын эрх зүй
d. Хот байгуулалтын эрх зүй
148. Эрх зүйн бүл:
a. Түгээмэл шинж, чиг хандлагын үндсэн дээр хуваагдсан эрх зүйн тогтолцооны нийлбэр
b. Онцгойрох эрх зүйн харилцааны нийлбэр
c. Эрх зүйн нийгэмд гүйцэтгэх үүрэг, эрх зүйн орчин, үзэл суртлаар хүмүүсийн ухамсарт гүн гүнзгий шингэж нөхцөлдсөн харилцааны цогц
d. Дээрхи бүгд
149. Эрх зүйн тогтолцоог процессийн эрх зүйн зарчмыг шалгуур болгон хэрхэн ангилдаг вэ?
a. Мэтгэлцэх ба хянах тогтолцоо
b. Мөрдөх ба мэтгэлцэх тогтолцоо
c. Өрнийн ба социалист эрх зүйн тогтолцоо
d. Дээрхи бүгд зөв
150. Өрнийн эрх зүйн бүлийн онцлог: (Үл хамаарахыг ол)
a. Католик сүм хийдийн эрх зүйн хүчтэй нөлөө
b. Жам ёсны эрх зүй философи
c. Шүүхийн мэтгэлцэх тогтолцоо
d. Ромын хувийн эрх зүйн нөлөө
151. Шашны эрх зүй:
a. Өрнийн эрх зүй
b. Хуурмаг өрнийн эрх зүй
c. Скандинавын эрх зүй
d. Каноны эрх зүй
152. Социалист эрх зүйн тогтолцооны мөн чанар:
a. Хувийн эрх зүйг хамгаалах
b. Татварын цээрлүүлэх бодлого
c. Нийгмийн халамжийг үгүйсгэх
d. Нийтийн эрх зүйн нөлөөг ихэсгэх
153. Эрх зүйн тогтолцоог бүл болгон ангилах шалгуур: (Үл хамаарахыг ол)
a. Эрх зүйн үзэл суртал
b. Эрх зүйн инфра бүтэц
c. Эрх зүйн хэм хэмжээ
d. Эрх зүйн арга зүй
154. Аль бодомж зөв бэ?
a. Өрнийн эрх зүй нь эрх зүйт төртэй салшгүй холбоотой
b. Өрнийн эрх зүй төлөвшихөд каноны эрх зүй хүчтэй нөлөөлсөн
c. Социалист эрх зүй нь өрнийн эрх зүй мөн
d. Дорнын эрх зүй нь өрнийн эрх зүйд хүчтэй нөлөөлсөн
155. Эрх зүйт төрийн зарчмаар шалгуур хийвэл эрх зүйн тогтолцоог
a. өрнийн ба хуурмаг өрнийн, өрнийн бус
b. нийтлэг, иргэнлэг, социалист
c. шашинт, шашинт бус
d. уламжлалт, улс төржсөн, мэрэгшсэн гэж ангилна
156. Шүүхийн сэтгэлгээний тогтолцоо нь индуктив байдаг эрх зүйн тогтолцоо
a. Социалист эрх зүйн бүл
b. Иргэнлэг эрх зүйн бүл
c. Нийтлэг эрх зүйн бүл
157. Олон улсын хувийн эрх зүй нь
a. олон улсын эрх зүйн нэг салбар
b. үндэсний эрх зүй дэх иргэний эрх зүйн нэг салбар
c. эдгээрийн аль алиных нь шинжийг агуулсан бие даасан салбар
158. Хууль зүйн стиль нь
a. эрх зүйн аргуудад илүү хамаатай
b. эрх зүйн үзэл баримлалд илүү хамаатай
c. эрх зүйн соёлд илүү хамаатай байдаг
159. Английн эрх зүйд завал биелэгдэх шинжтэй эх сурвалжид
a. Үндсэн хууль
b. шүүхийн прецедент
c. обитер диктум багтана
160. Харьцуулсан эрх зүй судлаачдын маргаан үүсэгдэггүй асуудал нь
a. харьцуулсан эрх зүй нь салбар эрх зүй мөн эсэх
b. харьцуулсан эрх зүй нь бие даасан шинжлэх ухаан мөн эсэх
c. аль нь ч биш
161. Хувийн эрх зүйг дотор нь худалдааны ба иргэний гэж хуваадаг үндэсний эрх зүй
a. Германы эрх зүй
b. Английн эрх зүй
c. Оросын эрх зүй
d. Монголын эрх зүй
162. Эрх зүйн инфра бүтэц (үл хамаарахыг ол)
a. хууль зүйн боловсролын тогтолцоо
b. хууль зүйн мэрэгжлийн бүтэц
c. материаллаг эрх зүй
d. хууль зүйн техник
163. Өрнийн эрх зүй дотроос эрх зүйг нийтийн ба хувийн гэж хуваахыг хүлээн зөвшөөрдөггүй үндэсний эрх зүй
a. Английн эрх зүй
b. Германы эрх зүй
c. Скандиновын орнуудын эрх зүй
d. Францын эрх зүй
164. Хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох орчин үеийн арга (үл хамаарахыг ол)
a. эрх зүйг зээлдэн хэрэглэх
b. эрх зүйг уламжлан шилжүүлэх
c. экспортлох
d. Импортлох
165. Эрх зүйн соёлыг зээлдэн авч нутагшуулах нь
a. Эрх зүйн конвергенц
b. Эрх зүйн рецепци
c. Эрх зүйн глобальчлал
d. Зөв хариулт байхгүй байна
166. Эрх зүйн рецепци хийхэд анхаарах зүйл (үл хамаарахыг ол)
a. нутагшиж чадах
b. үндэсний онцлог
c. эрх зүйн тогтолцоо
d. эрх зүйн зорилго
167. Хуулийн гол үзэл баримтлалыг нь зээлдэн нутагшуулах нь:
a. хуулийг хөрвүүлэн шилжүүлэн авч байгаа хэлбэр
b. хуулийг бүхэлд нь шилжүүлэн авч байгаа хэлбэр
c. хуулийг гол санаагаар нь шилжүүлэн авч байгаа хэлбэр
d. хуулийг залгамжилан шилжүүлэн авч байгаа хэлбэр
168. Хуулийг бүхэлд нь рецепцилэн авахын эерэг тал (үл хамаарахыг ол)
a. хуулийн тогтолцоо эвдэрдэггүй
b. логик бүтэц нь алдагддаггүй байх
c. шууд нутагших бололцоотой, тохирохуйц байх
d. залгамж холбоо, хэрэгжих механизм сайн байх
169. Эрх зүйн янз бүрийн тогтолцоо өөр хоорондоо ойртох үйл явц
a. Интеграци
b. эрх зүйн конвергенц
c. эрх зүйн рецепци
d. эрх зүйн глобальчлал
170. Эрх зүйн конвергенц гэсэн нэр томъёо
a. конвергенцийн онолоос үүсэлтэй
b. рецепцийн онолоос үүсэлтэй
c. соёл иргэншлийн онолоос үүсэлтэй
171. Аль тохиолдолд хуульчийн (мэргэжлийн) эрх зүйн ухамсрын өндөр түвшинг шаардах вэ?
a. хуулийг сахин биелүүлэхэд
b. хуулийг хэрэгжүүлэхэд
c. хуулийг хэрэглэхэд
d. хуулийг тайлбарлахад
172. Эрх зүйн ухамсар нь
a. бодит ахуйн тусгал
b. эрх зүйн бодит байдлын тусгал
c. хуулийн тусгал
d. эрх зүйн үзэл суртал
e. эрх зүйн зан үйл
173. Эрх зүйн ухамсрыг агуулгаар нь хэрхэн ангилах вэ?
a. эрх зүйн үзэл суртал
b. эрх зүйн сэтгэл судлал
c. эрх зүйн мэдлэг
d. эрх зүйн чадамж
174. Эрх зүйн ухамсрын бүтцийн ангилалд
a. энгийн
b. онолын
c. мэргэжлийн
d. шүүгчдийн
e. залуусын гэж ангилна
175. Эрх зүйн соёлыг хэмжих түвшин
a. хүн амын эрх зүйн ухамсрын
b. эрх зүйн үйл ажиллагааны хөгжлийн
d. хууль зүйн техникийн
e. төрийн байгууллагуудын үйл ажиллагааны түвшин
176. Эрх зүйн сэтгэл судлал нь
a. эрх зүйн талаарх онолын цэгцтэй мэдлэг
b. мэргэжлийн эрх зүйн ухамсар
c. эрх зүйн үзэгдэл харилцааг мэдрэх мэдрэмж
177. Эрх зүйн ухамсрын үндсэн чиг үүрэг (үл хамаарахыг ол)
a. хууль тогтоох
b. танин мэдэх
c. үнэлж цэгнэх
d. Зохицуулах
178. Эрх зүйн соёлын агуулгыг нээн илэрхийлэгч вэ?
a. эрх зүйн мэдлэг
b. эрх зүйн хүмүүжил
c. эрх зүйн ухамсар
d. эрх зүйн идэвхитэй байр суурь
e. үйл ажиллагааны сэдэл
179. Эрх зүйн ухамсар төлөвшихөд нөлөөлөх хүчин зүйлсэд үл хамаарахыг ол
a. улс төрийн ухамсар
b. шашин
c. ёс суртахуун
d. цаг агаар
e. нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал
180. Аль бодомж нь зөв бэ?
a. Эрх зүйн онол, эрх зүйн үзэл суртал хоёр шууд хамааралтай
b. Эрх зүйн онол, эрх зүйн үзэл суртал хоёр ямар ч хамааралгүй
c. Эрх зүйн онол, эрх зүйн үзэл суртал хоёр шууд бус хамааралтай
181. Эрх зүйг үгүйсгэх үзлийн мөн чанар
a. Эрх зүйн дэг журмыг хэтрүүлэн үнэлэх
b. Эрх зүйн хэм хэмжээгээр тогтоосон дэг журмыг туйлшруулан үнэлэх
c. Эрх зүйн хэм хэмжээгээр тогтоосон дэг журмыг үл хүндэтгэсэн байдлаар буюу сөрөг байдлаар үгүйсгэн үзэх
d. Зөв хариулт алга байна
182. “Монголын хууль гурав хоног” гэсэн зүйрлэл аль үзэлтэй холбоотой вэ?
a. Эрх зүйг туйлшруулах үзэл
b. Эрх зүйг үгүйсгэх үзэл
c. Эрх зүйг дээдлэх үзэл
d. Эрх зүйг хэтрүүлэх үзэл
183. Эрх зүйг үгүйсгэх үзлийг даван туулах арга зам
a. Нийгэмд ёс суртахууныг төлөвшүүлэх
b. Хууль зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх
c. Хуулийн байгууллага, хууль зүйн мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх
184. Эрх зүйг үгүйсгэх үзлийн эх сурвалж (үл хамаарах )
a. Хуулийг үл биелүүлэх
b. Хуулийг үл тоомсорлох
c. Төрийн байгууллагад хайхрамжгүй хандах
d. Улс төрийн идэвхигүй байдал
185. Эрх зүйн зөрчил нь:
a. хууль ёсны зан үйл
b. хууль ёсны бус зан үйл
c. гэм буруутай үйлдэл, эс үйлдэл
d. үйлдэл, эс үйлдэл
186. Эрх зүйн зөрчлийн шинж (үл хамаарахыг ол)
a. хууль бус үйл ажиллагаа
b. гэм буруутай үйл ажиллагаа
c. хуулийг үл тоомсорлосон байх
d. нийгэмд хор аюултай байх
e. хууль тогтоомжинд заагдсан шийтгэлтэй байх
187. Хүний хүсэл зоригоос үл шалтгаалах үйл явдал (казус) болон бодол санаа, хүсэл мөрөөдөл эрх зүйн зөрчил болох уу?
a. болно
b. болохгүй
c. зарим тохиолдолд болно
188. Зөрчлийн шинжийн онол нь
a. объект, субъект, объектив тал, субъектив тал
b. гэм буруу, хор уршиг, нийгэмд аюултай, хуульд заагдсан гэсэн ангиллыг үүсгэнэ
c. эдгээрийн аль нь ч биш
189. Эрх зүйн зөрчлийн бүрэлдэхүүн
a. хууль ёсны бус зан үйлийн дотоод шинж тэмдгийг илэрхийлсэн ойлголт
b. хууль ёсны бус зан үйлийн гадаад шинж тэмдгийг илэрхийлсэн ойлголт
c. хууль ёсны бус зан үйлийн дотоод хийгээд гадаад шинж тэмдгийг илэрхийлсэн ойлголт
190. Аль нь эрх зүйн зөрчлийн бүрэлдэхүүнд үл хамаарах вэ?
a. субъект
b. субъектив эрх
c. объект
d. субъектив тал
e. объектив тал
191. Эрх зүйн зөрчлийн субъектэд хамаарагдах шинж (үл хамаарахыг ол)
a. эрх зүйн чадамжтай байх
b. эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн байх
c. эрх зүйн чадамжаа хязгаарлуулсан байх
d. гэм буруутай байх
e. хариуцлага заавал хүлээх
192. Эрх зүйн зөрчлийн субъектийн ангилал
a. нийтлэг субъект
b. онцгой субъект
c. тусгай субъек
d. ерөнхий субъект
193. Эрх зүйн зөрчлийн объект
а. гэмт халдлагаас хамгаалагдаж байгаа эрх зүйн харилцаа
b. гэмт зан үйлийн хандлага чиглэсэн нийгмийн харилцаа
c. гэмт зан үйлийн хандлага чиглэсэн тодорхой нэг төрлийн харилцаа
194. Эрх зүйн зөрчлийн объектын ангилал (үл хамаарахыг ол)
a. ерөнхий объект
b. нийтлэг объект
c. төрлийн объект
d. нэг бүрчилсэн объект
e. шууд объект
195. Эрх зүйн зөрчлийн объектын нэмэгдэл шинж
a. эдийн баялаг
b. халдлагын зүйл
c. эдийн бус баялаг
d. нийгмийн хор аюул
e. хууль бус үйлдэл
196. Эрх зүйн зөрчлийн субъектээс өөрийн гэмт зан үйл, түүний үр дагаварт хандах хандлага нь
a. субъектив талыг илэрхийлсэн ойлголт
b. объектив талыг илэрхийлсэн ойлголт
c. субъектив талын нэмэгдэл шинжийг илэрхийлсэн ойлголт
d. объектив талын нэмэгдэл шинжийг илэрхийлсэн ойлголт
197. Эрх зүйн зөрчлийн субъектив талд хамаарах шинжийг тодорхойл (үл хамаарахыг ол)
а. цаг хугацаа
b. нөхцөл байдал
c. гэм буруу
d. зорилго
198. Эрх зүйн зөрчлийн субъектив талын нэмэгдэл шинж
a. сэдэлт
c. зорилго
e. гэм буруу
199. Эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн, нийгэмд хор аюултай зан үйлийг илэрхийлсэн ойлголт
200. Аль нь объектив талын элементэд хамаарах вэ? (үл хамаарахыг ол)
a. үйлдэл, эс үйлдэл
b. гэм хор, хор уршиг
c. шалтгаант холбоо
d. гэм буруу