1. Хуулийн төслийн төрөл
a. Анхдагч хуулийн төсөл
b. Хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл
c. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл
d. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
e. Хууль хүчингүй болгох хуулийн төсөл
2. Хуулийн төсөлд тавих нийтлэг шаардлага
a. Хуулийг чанд сахих
b. Үндсэн хуульд нийцсэн байх
c. Зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилдөхгүй байх
d. Үндсэн хуульт ёсыг баталгаажуулах
e. Хэм хэмжээ тогтоогоогүй буюу тунхагласан шинжтэй заалтыг тусгахгүй байх
3. Тогтоолын төсөлд тавих шаардлага
a. Үндсэн хуульд нийцсэн байх
b. Хууль, олон улсын гэрээнд нийцсэн байх
c. Хуулийн заалтыг давтахгүй байх
d. Хариуцлагын хэм хэмжээг заахгүй байх
e. Зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилдөхгүй байх
4. Хуулийн төслийн бүтцийг тодорхойл
a. Гарчиг-зүйл-заалт-дэд заалт-хэсэг
b. Гарчиг-хэсэг-зүйл- заалт-дэд заалт
c. Хэсэг-гарчиг-заалт-дэд заалт-хэсэг
d. Гарчиг-зүйл-хэсэг-заалт-дэд заалт
5. Хуулийн төсөлд тавих нэр томъёо, хэл зүйн шаардлага (үл хамаарахыг ол)
a. Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томъёог хэрэглэх
b. Нэр томъёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх
c. Хүч оруулсан нэр томъёог хэрэглэхгүй байх
d. Жинхэнэ нэрийг ганц тоон дээр хэрэглэх
e. Үг хэллэгийг хоёрдмол утгагүй, товч тодорхой хэрэглэх
6. Тодорхой хэрэг маргааныг шийдвэрлэхтэй холбоотойгоор хууль тайлбарлах нь:
a. Аутентик тайлбар
b. Норматив тайлбар
c. Эрх зүйн тайлбар
d. Казуаль тайлбар
7. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг судалдаг нь:
a. Нормативизм
b. Эрх зүйн онол
c. Эрх зүйн догматик
d. Эрх зүйн социологи
8. Эрх зүйн үндсэн зорилго
a. Хүний эрх чөлөөг хамгаалах
b. Төрийн дур зоргыг хязгаарлах
c. Шударга ёсыг тогтоох
d. А, Б хариулт зав
e. А,В хариулт зөв
9. Эрх зүйд тавигдах формаль шаардлага
a. Энгийн байх
b. Тодорхой байх
c. Үйлчлэх ирээдүйтэй байх
10. Аль нь агуулгын хувьд хамгийн өргөн хүрээтэй ойлголт вэ?
a. Эрх зүйн зарчим
b. Эрх зүйн хэм хэмжээ
c. Эрх зүйн институт
d. Эрх зүйн зорилго
11. Эрх зүйн эрх чөлөө нь:
a. Тодорхой үйлдэл хийх эрх
b. Хүссэнээ хийх эрх
c. Эрхийн боломж
12. Бодит эрх чөлөө нь:
a. Эрхийн боломж
b. Тодорхой үйлдэл хийх эрх
c. Сонгох эрх чөлөө
13. Эрх зүйн либертар концепцийг баримтлагчид эрх зүй, төрийн хамаарлыг хэрхэн үздэг вэ?
a. Эрх зүй төрийн эсрэг байдаг
b. Эрх зүй эрх мэдлийн эсрэг байдаг
c. Эрх зүй төрд захирагдмал байдаг
14. Эрх зүйн үнэт зүйл нь:
a. Эрх зүйн санаа
b. Хүний хүсэл зориг
c. Хууль тогтоогчийн хүсэл зориг
15. Норматив арга нь:
a. Эрх зүйн үзэгдлүүдийг харьцуулан судалдаг арга
b. Эрх зүйн бясалгал, сэтгэлгээг судалдаг арга
c. Эрх зүйг байх ёстой хэм хэмжээтэй жишиж үнэлэлт өгөх арга
16. Эрх зүйн бодит байдлын талаар аналитик арга зүй нь эрх зүйг:
a. Төрийн захирамжлах үзэгдэл
b. Нийгмийн харилцааны хэлбэр
c. Эрх зүйн аксеологи ойлголт
17. Эрх зүйн бодит байдлын талаар социологийн арга зүй нь эрх зүйг:
18. Эрх зүйн бодит байдлын талаар норматив арга зүй нь эрх зүйг:
19. Эрх зүйн хэм хэмжээний үйлчлэх 3 үндсэн орчин
a. Хилийн доторх нутаг дэвсгэр
b. Цаг хугацааны орчин
c. Хамааралт этгээдийн орчин
d. Нутаг дэвсгэрийн орчин
20. Эрх зүйн чиг үүргийг нийгмийн амьдралын хүрээ хязгаарт нөлөөлж буй шинж байдлаар нь яаж ангилах вэ?
a. Эдийн засгийн хүрээн дэх чиг үүрэг
b. Олон улсын эрх зүйн чиг үүрэг
c. Улс төрийн хүрээн дэх чиг үүрэг
d. Ёс суртахуун оюун санааны хүрээн дэх чиг үүрэг
e. Экологийн хүрээн дэх чиг үүрэг
21. Эрх зүйн эх сурвалжид аль нь хамаарах вэ?
a. Эрх зүйн тогтолцоо
b. Эрх зүйн хэм хэмжээний акт
c. Зан заншил
d. Эрх зүйн шинжтэй гэрээ
e. Шүүхийн прецедент
22. Эрх зүйн эх сурвалжийн бүрдлийг ол
a. Эрх зүйн сургалт
b. Материаллаг эх сурвалж
c. Түүх, танин мэдэхүйн эх сурвалж
d. Хууль зүйн эх сурвалж
e. Эрх зүйн фетишизм
23. Эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах “казуаль” тайлбар
a. Албан ёсны
b. Албан ёсны бус
c. Номлолын
d. Аль нь ч биш
24. Ром-Германы эрх зүйн үүсэл хөгжилд шууд нөлөөлсөн эрх зүйн эх сурвалж /үл хамаарахыг ол/
a. Орон нутгийн заншил
b. Худалдааны заншил
c. Католик сүм хийдийн эрх зүй
d. Жам ёсны эрх зүй
25. Төрийн байгууллагыг байгуулагдах аргаар нь:
a. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх
b. Сонгогдсон, томилогдсон
c. Ганцаарчилсан, хамтын
d. Төв ба орон нутгийн
26. Иргэний эрх зүйн зохицуулалтын арга нь
a. Императив
b. Диспозитив
c. Урамшуулалт
d. Зөвлөмжилсөн
27. Эрх зүй ба ёс суртахууны ялгагдах гол шинж нь
a. Агуулга
b. Хэлбэр
c. Биелүүлэх арга
d. Зорилго
28. Эрх зүйн тогтолцооны анхны бүрдүүлбэр нь
a. Үндсэн хууль
b. Хууль
c. Хэм хэмжээ
d. Засгийн газрын тогтоол
29. Европын эрх зүй нь:
a. Германы эрх зүй
b. Бүс нутгийн эрх зүй
c. Английн эрх зүй
d. Францын эрх зүй
30. Социалист эрх зүйн тогтолцооны гол онцлог
a. Хувийн ба нийтийн эрх зүйн зааг ялгаа байгаагүй
b. Субъектүүд эрх тэгш
c. Үндэсний эв нэгдлийг хангасан
d. Хөдөлмөрийн хүний сайн сайхны төлөө анхаарал тавьсан
31. Эрх зүйг туйлшруулах үзэл нь
a. Хуульд захирагдахгүй байх
b. Хуулийг газар сайгүй мөрдөхгүй байх
c. Хуулийг хэтрүүлэн үнэлэх
d. Хүний эрх, эрх чөлөөг зөрчих
32. Эрх зүйн харьцуулсан шинжилгээ хийх макро түвшин нь
a. Эрх зүйн ухагдахуун
b. Эрх зүйн институт
c. Эрх зүйн хэм хэмжээ
d. Эрх зүйн бүл
33. Хувийн эрх зүй:
a. Худалдааны эрх зүй
b. Санхүүгийн эрх зүй
c. Газрын эрх зүй
d. Хот байгуулалтын эрх зүй
34. Хууль, эрх зүйг төсөөтэй хэрэглэж болох хүрээ
a. Эрүүгийн хариуцлага
b. Захиргааны хариуцлага
c. Сахилгын хариуцлага
d. Иргэний эрх зүйн хариуцлага
35. Мусульманы эрх зүй нь аль ангилалд багтах вэ?
a. Өрнийн эрх зүйд
b. Шашны эрх зүйд
c. Азийн эрх зүйд
d. Дорно дахины эрх зүйд
e. Еврейн эрх зүйд
36. Үндсэн хуулийг онолын хувьд тайлбарлах субъект
a. Парламент
b. Дээд шүүх
c. Үндсэн хуулийн шүүх
d. Захиргааны шүүх
37. БНХАУ-ын эрх зүйн тогтолцоо нь:
a. Эх газрын
b. Англо-Саксоны
c. Социалист
d. Мусульманы
38. Civil Law системд заавал биелэгдэх эрх зүйн эх сурвалж
c. Шударга ёсны зарчим
d. Оюун ухаан
e. Каноны эрх зүй
39. Аутентик тайлбар нь
a. Хууль зүйн хүчин чадлын
b. Цар хүрээний
c. Аргачлалын
d. Номлолын
40. Эрүүгийн хууль тогтоомжийг буцаан хэрэглэхийг хориглох нь:
a. Nullam crimen sine lege
b. Nulla poena sine lege
c. Презумци
d. Зөв хариулт алга байна.
41. Эрх зүйн аль тогтолцоонд шүүгч мөрдөн шүүх үүрэг гүйцэтгэдэг вэ?
a. Англо-америкийн
b. Эх газрын
c. Мусульманы
d. Зөв хариулт алга байна
42. Орчин үеийн төр судлал дахь хандлага
a. Төрийн оролцоог багасгах
b. Төрийг бэхжүүлэх
c. Төр ёсны уламжлалыг хадгалах
43. “Common Law” тогтолцооны “Civil Law” тогтолцооноос ялгарах гол ялгаа
a. Эрх зүйн заншил
b. Шүүхийн жишиг
c. Хууль тогтоогчдын тогтоосон хууль давуу
d. Нийтлэг эрх зүйг хүлээн зөвшөөрөх
44. Rule of law бол
a. Төрд хамаатай зарчим
b. Иргэнд хамаатай ойлголт
c. Шүүхэд хамаатай
45. “Төр, эрх зүйн онол” гэсэн судлагдахуун үүсэх болсон үндэслэл
a. “Эрх зүй”, “Эрх зүйн хэм хэмжээ” гэсэн ойлголтууд адилхан
b. Эрх зүй-төрийн бүтээгдэхүүн
c. Жам ёсны эрхийг хүлээн зөвшөөрөх
d. Эрх зүйн уг чанарыг судлах
46. Эрх зүйн шинжлэх ухаанд төрийн онолын гол үүрэг
a. Арга зүйн
b. Хэм хэмжээний
c. Эрх зүйн хэм хэмжээний шинж чанарыг таних
d. Харьцуулалтын
47. Хууль зүйн техник нь:
a. Эрх зүйн агуулгын тал
b. Хэлбэрийн тал
c. Эдгээрийн нэгдэл
48. Дараах бодомжooс аль нь зөв бэ?
a. Эрх зүй нь төрөөс өмнө байдаг.
b. Эрх зүй нь гагцхүү төртэй холбоотой үүсдэг
c. Төр нь эрх зүйг үүсгэдэг
d. Төр, эрх зүй хоёр зэрэг үүссэн
49. Эрх чөлөөг эрх зүйн тухай ойлголтын цөмд тавьдаг онол
a. Социологи онол
b. Жам ёсны эрхийн онол
c. Ёс зүйн онол
d. Позитив онол
e. Либертари онол
50. Эрх зүйн либертари онолын үүднээс Үндсэн хуульд хүний үндсэн эрхийг тоочиж байгаа нь:
a. Зөвшөөрч байгаа хэрэг
b. Баталгаажуулж байгаа хэрэг
c. Эрхийг нь тогтоож өгч байгаа хэрэг
d. Хамгаалж байгаа хэрэг