Zahirgaa 101-200

Descripción

захиргааны тестийн үргэлжлэл
munkhorgil
Test por munkhorgil, actualizado hace más de 1 año
munkhorgil
Creado por munkhorgil hace casi 9 años
473
2

Resumen del Recurso

Pregunta 1

Pregunta
101.       Иргэн “Д” Цэцийн хуралдаан хэзээ болохыг мэдээгүйн улмаас сонирхсон хуралдааны ажиллагаанд оролцож чадаагүй байна. Ингээд Цэцийн даргад гомдол гаргахад хуулиар тогтоосон маргаанд заавал байх оролцогч биш учраас танд мэдээлэх албагүй гэсэн хариулт өгчээ.
Respuesta
  • a)   Цэцийн даргын хариулт зөв
  • b)   Сонирхсон хүн бүрийг маргаан шийдвэрлэхэд оролцуулдаггүй
  • c)   Цэцийн хуралдааныг өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана
  • d)   Цэцийн хуралдаан хэзээ болохыг “Д” өөрөө асууж мэдсэн байх үүрэгтэй

Pregunta 2

Pregunta
102.       УИХ-ын гишүүн “Т” шинээр томилогдох шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөл эхлээд заавал УИХ-д танилцуулж байх нь зүйтэй. УИХ-аар хэлэлцэхгүйгээр Ерөнхийлөгч томилох нь Үндсэн хуульд харшилж байгаа юм гэж сонинд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Respuesta
  • a)   УИХ-ын гишүүн “Т”-ийн зөв
  • b)   Зөвхөн Дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулна
  • c)   Бүх шатны шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулна
  • d)   Үндсэн хуульд энэ талаар тодорхой заагаагүй

Pregunta 3

Pregunta
103.       Үндсэн хуулийн эрх зүйн эх сурвалжийн хүчин чадлыг аль нь зөв эрэмбэжүүлсэн байна вэ?
Respuesta
  • a)   1.Үндсэн хууль. 2.Хуулийн дэд акт. 3. Органик хууль;
  • b)   1.Үндсэн хууль. 2.Засгийн газрын хуралдааны дэг тогтоосон Засгийн газрын тогтоол. 3.Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр баталсан УИХ-ын тогттоол;
  • c)   1.Үндсэн хууль. 2.хууль. 3.Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр баталсан УИХ-ын тогтоол;
  • d)   1.Үндсэн хууль. 2.Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр баталсан УИХ-ын тогтоол. 3.хууль

Pregunta 4

Pregunta
104.       БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар /1990/ УБХ-ын гишүүний хавсарч болох албан тушаал нь:
Respuesta
  • a)   Засгийн газрын гишүүн;
  • b)   УДШ-ийн шүүгч;
  • c)   АИХ-ын депутат;
  • d)   Бүгд хавсарч болохгүй.

Pregunta 5

Pregunta
105.       Хүний ба иргэний үндсэн эрх нь шинж чанараараа ямар эрх зүйн хүрээнд хамаарах вэ?
Respuesta
  • a)   Хувийн
  • b)   эрүүгийн
  • c)   Нийтийн
  • d)   Аль нь ч биш

Pregunta 6

Pregunta
106.       Аль нь соёлын үйл ажиллагаанд хамаарах вэ?
Respuesta
  • a)   хөгжим;
  • b)   соёлын үнэт зүйлийг бүтээх;
  • c)   шашин;
  • d)   театр

Pregunta 7

Pregunta
107.       Монгол Улсын Засаг төрийн нийгэмшлийн /социал/ бааз суурь нь
Respuesta
  • a)   Хууль ёсоор оршин сууж буй бүх хүн;
  • b)   Ард түмэн;
  • c)   Иргэд;
  • d)   Аль нь ч биш.

Pregunta 8

Pregunta
108.       Орон нутгийн өмчийг хэрхэн ангилах вэ?.
Respuesta
  • a)   нийтийн зориулалттай өмч;
  • b)   орон нутгийн газрын хөрсөн доорхи баялаг;
  • c)   орон нутгийн өмч;
  • d)   орон нутгийн чанартай барилга байгууламж, зам талбай.

Pregunta 9

Pregunta
109.       Төрийн бэлгэ тэмдгийг хэрэглэх журам зөрчвөл хүлээх хариуцлага:
Respuesta
  • a)   Иргэний;
  • b)   Захиргааны;
  • c)   сахилгын;
  • d)   эрүүгийн

Pregunta 10

Pregunta
110.       Төрийн үндсэн үүрэгт аль нь хамаарах вэ?
Respuesta
  • a)   Нийгмийн дэг журмыг хангах;
  • b)   Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
  • c)   Хүний эрх, эрх чөлөөг тогтоох;
  • d)   Хүн амын эрүүл мэндийг хамгаалах.

Pregunta 11

Pregunta
111.       Төрийн өмчийн өмчлөгч нь:
Respuesta
  • a)   Ард түмэн
  • b)   Улсын нийт хүн ам
  • c)   Төр
  • d)   Төрийн байгууллагууд

Pregunta 12

Pregunta
112.       Дараах харилцааны аль нь Үндсэн хуулийн эрх зүйгээр зохицуулагдах вэ?
Respuesta
  • a)   Улс төрийн харилцаа
  • b)   Эдийн засгийн харилцаа
  • c)   Социал харилцаа
  • d)   Нутгийн захиргааны харилцаа

Pregunta 13

Pregunta
113.       Дараахь зарчмын аль нь Үндсэн хуулийн эрх зүйд хамаарах вэ?
Respuesta
  • a)   Тэгш эрхийг хангах
  • b)   Засаглан захирах
  • c)   Төвлөн удирдах
  • d)   Төлөвлөгөөт үндэстэй байх

Pregunta 14

Pregunta
114.       Бүх нийтийн сонгуулийн эрхийг
Respuesta
  • a)   1960 оны Үндсэн хууль хүртэл хязгаарлаж байсан.
  • b)   1940 оны Үндсэн хуулиар хязгаарлалтыг зогсоосон.
  • c)   1940 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр /1949онд/ хязгаарлалтыг Үндсэн хуулиасаа хассан.
  • d)   1992 оны Үндсэн хууль хүртэл хязгаарлаж байсан

Pregunta 15

Pregunta
115.       Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухаан хэзээ үүссэн бэ?
Respuesta
  • a)   XVII зууны эхний хагаст
  • b)   XVIII зууны эхний хагаст
  • c)   XIX зууны эхний хагаст
  • d)   XX зууны эхний хагаст

Pregunta 16

Pregunta
116.       1960 оны Үндсэн хуулийн дагуу шүүгчдийг:
Respuesta
  • a)   Сонгоно;
  • b)   Томилно;
  • c)   Аль аль нь буруу.
  • d)   Аль аль нь зөв

Pregunta 17

Pregunta
117.       Аль нь Үндсэн хуулийн томьёолол бэ?
Respuesta
  • a)   Монгол улсын хилийг хуулиар батална;
  • b)   Монгол улсын хилийг хуулиар бататгана;
  • c)   Монгол улсын хилийг хуулиар тогтооно;
  • d)   Монгол улсын хилийг хуулиар баталгаажуулна.

Pregunta 18

Pregunta
118.       УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримтаар баривчилсан бол:
Respuesta
  • a)   Холбогдох албан тушаалтан энэ тухайгаа УИХ-н даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ.
  • b)   Холбогдох албан тушаалтан бүрэн эрхий нь түдгэлзүүлж өгөхийг УИХ-аас хүснэ.
  • c)   УИХ-ын дарга бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ.
  • d)   Хуулийн шаардлага байхгүй тул шууд баривчилна.

Pregunta 19

Pregunta
119.Төрийн байгуулал, төрийн засаглалын хэлбэрийн институтэд дараахь дэд институт хамаарна:
Respuesta
  • a)   Хүний ба иргэний үндсэн эрх, эрх чөлөө, үүргийн
  • b)   Шүүх эрх мэдлийн
  • c)   Парламентын
  • d)   Эдийн засгийн

Pregunta 20

Pregunta
120.       Төрөөс эдийн засгийн харилцааг зохицуулах ерөнхий үндэслэл аль нь вэ?
Respuesta
  • a)   Нийгмийн хэв журмыг хамгаалах;
  • b)   Хүн амын нийгмийн хөгжлийг хангах;
  • c)   Хүн амын аюулгүй байдлыг хангах;
  • d)   Хүн амын эрүүл мэндийг хамгаалах.

Pregunta 21

Pregunta
121.       Үндсэн хуулийн эрх зүйн институт нь:
Respuesta
  • a)   Нийгмийн харилцааны нийлбэрийг төрлөөр зохицуулна
  • b)   Нийгмийн харилцааны нийлбэрийг бүхэлд нь зохицуулна
  • c)   Нийгмийн харилцааг зохицуулахгүй
  • d)   Нийгмийн харилцааны тодорхой хэсгийг зохицуулна

Pregunta 22

Pregunta
122.       Аль нь соёлын үйл ажиллагаанд хамаарах вэ?
Respuesta
  • a)   Дүрслэх урлаг;
  • b)   цирк;
  • c)   шинжлэх ухааны судалгаа;
  • d)   уран сайхан, гоо зүйн боловсрол олгох.

Pregunta 23

Pregunta
123.       Аль нь орон нутгийн өмчийн өмчлөгч субьект болох вэ?
Respuesta
  • a)   Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал;
  • b)   Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид;
  • c)   Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Иргэдийн төлөөлөгчдийн ба нийтийн хурал;
  • d)   Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны хурлын Тэргүүлэгчид.

Pregunta 24

Pregunta
124.       Алинд нь төрийн бэлгэ тэмдгийг тогтоох онцгой бүрэн эрх хадгалагдах вэ?
Respuesta
  • a)   Ард түмэнд хадгалагдана
  • b)   Төрд хадгалагдана
  • c)   Улсын Их Хуралд хадгалагдана
  • d)   Ерөнхийлөгчид хадгалагдана

Pregunta 25

Pregunta
125.       Төрийн үндсэн үүрэгт аль нь үл хамаарах вэ?
Respuesta
  • a)   Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах;
  • b)   Газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалах;
  • c)   Үндэсний аюулгүй байдлыг хангах;
  • d)   Экологийн аюулгүй байдлыг хангах.

Pregunta 26

Pregunta
126.       Төрийн өмчийг хэрхэн ангилах вэ?
Respuesta
  • a)   Нийтийн зориулалттай өмч;
  • b)   Иргэдэд өмчлүүлснээс бусад газар;
  • c)   Төрийн өөрийн өмч;
  • d)   Ургамал ан амьтны нөөц.

Pregunta 27

Pregunta
127.       УИХ-ын Байнгын хороо нь хуулийн төсөлд:
Respuesta
  • a)     УИХ-ын даргын зөвшөөрөлгүй нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй.
  • b)     Хууль санаачлагчийн зөвшөөрөлтэйгээр нэмэлт өөрчлөлт оруулж болно.
  • c)     Хууль санаачлагчийн зөвшөөрөлгүйгээр нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй.
  • d)     Олонхийн саналаар нэмэлт өөрчлөлт оруулж болно

Pregunta 28

Pregunta
128.       Дэлхийн анхны нэгдмэл /бичмэл/ Үндсэн хууль хэдэн онд батлагдсан бэ?
Respuesta
  • a)   АНУ 1878
  • b)   АНУ 1787
  • c)   Франц 1791
  • d)   АНУ 1876

Pregunta 29

Pregunta
129.       Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрхийг хязгаарлах үед ямар эрхийг хөндөж үл болох вэ?
Respuesta
  • a)   Хүний амьд явах эрхийг
  • b)   Шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөөг
  • c)   Халдашгүй чөлөөтэй байх эрхийг
  • d)   Оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхийг

Pregunta 30

Pregunta
130.       Монгол улсын нутаг дэвсгэр нь:
Respuesta
  • a)   Зөвхөн нутаг дэвсгэрийн нэгжид хуваагдана;
  • b)   Нутаг дэвсгэр-засаг захиргааны нэгжид хуваагдана;
  • c)   Зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана;
  • d)   Зөвхөн захиргааны нэгжид хуваагдана.

Pregunta 31

Pregunta
131.       Монгол улс төрийн байгууламжийн хувьд:
Respuesta
  • a)   Нэгдсэн улс байна;
  • b)   Нэгдмэл улс байна;
  • c)   Төвлөрсөн улс байна;
  • d)   Бүгд найрамдах улс байна.

Pregunta 32

Pregunta
132.       Өмчийн төрлийг тодорхойлно уу
Respuesta
  • a)   Нийтийн ба хувийн;
  • b)   Амины ба улсын;
  • c)   Хувийн ба нийгмийн;
  • d)   Төрийн ба хувийн.

Pregunta 33

Pregunta
133.       Ерөнхийлөгчийн бүрэн эрх хэдийд дуусгавар болох вэ?
Respuesta
  • a)   Шинэ Ерөнхийлөгч сонгогдсоноор;
  • b)   УИХ-с Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаар;
  • c)   Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр;
  • d)   Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссанаар.

Pregunta 34

Pregunta
134.       Аль нь өршөөл үзүүлэх эрх бүхий субьект вэ?:
Respuesta
  • a)   УИХ
  • b)   Ерөнхийлөгч
  • c)   Улсын дээд шүүх
  • d)   Ерөнхий сайд

Pregunta 35

Pregunta
135.       Сонгох эрх хэдэн наснаас эхлэх вэ?
Respuesta
  • a)   25 нас
  • b)   18 нас
  • c)   45 нас
  • d)   16 нас

Pregunta 36

Pregunta
136.       Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол:
Respuesta
  • a)   МУ-ын үнэт зүйл баялаг бөгөөд зохиогчийн өмч мөн
  • b)   Зохиогчийн өмч, үндэсний баялаг мөн
  • c)   Зөвхөн зохиогчийн өмч мөн
  • d)   Зохиогчийн өмч мөн бөгөөд төрийн үнэт зүйл мөн

Pregunta 37

Pregunta
137.       Монгол улсын харьяатын эрх хэдийнээс үүсэх вэ?
Respuesta
  • a)   Төрснөөр
  • b)   Иргэний үнэмлэх авсанаар
  • c)   Тодорхой насанд хүрснээр
  • d)   Эрх зүйн бүрэн чадамжтай болсноор

Pregunta 38

Pregunta
138.       Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүрэг:
Respuesta
  • a)   Шүүхийн санхүү, аж ахуйг хэвийн ажиллуулах;
  • b)   Шүүхийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах;
  • c)   Шүүхийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах;
  • d)   Аль нь ч биш.

Pregunta 39

Pregunta
139.       Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг ямар субьект эдлэх вэ?
Respuesta
  • a)   Хүн бүр
  • b)   Монгол улсын иргэн, гадаад иргэд, харьяалалгүй хүн
  • c)   Насанд хүрсэн хүн бүр
  • d)   Хууль ёсоор оршин суугаа хүн бүр

Pregunta 40

Pregunta
140.       Аль нь Монгол улсын иргэдийн үндсэн үүрэгт хамаарах вэ?
Respuesta
  • a)   Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх
  • b)   Байгаль орчноо хамгаалах
  • c)   Хөдөлмөрлөх
  • d)   Бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх

Pregunta 41

Pregunta
141.       Хяналтын шатны журмаар хэрэг маргааныг Улсын дээд шүүх хэдэн шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх вэ?
Respuesta
  • a)   6 шүүгч
  • b)   9 шүүгч
  • c)   Бүгд 11 шүүгч
  • d)   5 шүүгч

Pregunta 42

Pregunta
142.Аймаг, нийслэлийн шүүгчдэд хэдэн наснаас томилогдох эрхтэй вэ?
Respuesta
  • a)   35 нас
  • b)   25 нас
  • c)   40 нас
  • d)   28 нас

Pregunta 43

Pregunta
143.       Аль нь улс төрийн орогнол олгох үндэслэл вэ?
Respuesta
  • a)   Өөрийн улс оронд хавчигдан мөрдөгдсөн.
  • b)   Улс төрийн үйл ажиллагааныхаа төлөө хавчигдан мөрдөгдсөн.
  • c)   ДОХ өвчин туссан.
  • d)   үзэл бодлын улмаас хавчигдан мөрдөгдсөн үндэслэл бүхий хүсэлт гаргасан.

Pregunta 44

Pregunta
144.       УИХ ээлжит сонгууль явуулахын өмнө хэдий хугацааны дотор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болдоггүй вэ ?
Respuesta
  • a)   6 сар
  • b)   12 сар
  • c)   4 сар
  • d)   8 сар

Pregunta 45

Pregunta
145.       Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ- д 2 удаа авч хэлэлцэхэд нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүйн санал авч чадаагүй тохиолдолд яах вэ?
Respuesta
  • a)   Үндсэн хуулийн цэцэд хандаж шийдвэрлүүлнэ
  • b)   Төслийг дахин боловсруулахаар буцаах
  • c)   Дахин авч хэлэлцэхгүй
  • d)   хуулиар зохицуулаагүй

Pregunta 46

Pregunta
146.       Хуулиар хориглосноос бусад төрийн нууцтай зэрэглэл харгалзахгүйгээр танилцах эрх бүхий субьектэд аль нь хамаарах вэ?
Respuesta
  • a)   Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга, ерөнхий сайд
  • b)   Ерөнхийлөгч, Улсын ерөнхий прокурор, ТЕГ-ын дарга
  • c)   Улсын ерөнхий прокурор, БХЯ-ны сайд, улсын ерөнхий шүүгч
  • d)   ҮХЦ-ийн дарга, ЦЕГ-ын дарга, УИХ-ын гишүүн

Pregunta 47

Pregunta
147.       Төрийн бус байгууллага, хувь хүний нууцыг төрийн нууцад хамааруулж болох уу?
Respuesta
  • a)   Болно
  • b)   Болохгүй
  • c)   Тухайн байгууллага, хувь хүний хүсэлтээр
  • d)   Аль нь ч биш

Pregunta 48

Pregunta
148.       Аль нь хувь хүний нууцыг хамгаалах вэ?.
Respuesta
  • a)   Шүүхийн байгууллага
  • b)   Цагдаагийн байгууллага
  • c)   Прокурорын байгууллага
  • d)   Хувь хүн өөрөө

Pregunta 49

Pregunta
149.       Хувь хүн өөрийн нууцыг бусдад задруулсан гэж үзвэл энэ тухай хаана гомдол гаргах эрхтэй вэ?
Respuesta
  • a)   ТЕГ-т
  • b)   Шүүхэд
  • c)   Цагдаагийн байгууллагад
  • d)   Прокурорт

Pregunta 50

Pregunta
150.       Улс төрийн намыг ямар субьект бүртгэх вэ?.
Respuesta
  • a)   Улсын дээд шүүх
  • b)   Сонгуулийн ерөнхий хороо
  • c)   ХЗДХ яам
  • d)   УИХ

Pregunta 51

Pregunta
151.       ИЗБНН-с УИХ-д сонгогдсон гишүүн “Б”-г хууль зүйн байнгын хороонд ажиллахыг үүрэг болгоход тэр татгалзсан байна. Энэ нь үндэслэлтэй юу?
Respuesta
  • a)   Үндэслэлтэй / өөрийн үзэмжээр ажиллана/
  • b)   Үндэслэлгүй /гишүүн нь ажиллах үүрэгтэй/
  • c)   Хуулиар зохицуулаагүй
  • d)   Намын дарга зөвшөөрсөн тохиолдолд ажиллаж болно.

Pregunta 52

Pregunta
152.       УИХ-ын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр аль нь вэ?
Respuesta
  • a)   Чуулган
  • b)   Байнгын хороо
  • c)   Дэд хороо
  • d)   Бүгд зөв.

Pregunta 53

Pregunta
153.       Прокурорын шаардлага бичих үндэслэлийг ол.
Respuesta
  • a)   Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч ял эдлүүлэх ажиллагааны явцад хууль зөрчсөн зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулахаар
  • b)   Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулахаар
  • c)   Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хуулийн заалтыг хангуулах, зөв хэрэглэх
  • d)   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг цаг тухайд нь бүрэн бодитой явуулах талаар

Pregunta 54

Pregunta
154.       Төрийн бус байгууллага хууль санаачилж болох уу?
Respuesta
  • a)   Хуулийн төсөл нь шаардлага хангасан бол болно
  • b)   Болохгүй
  • c)   Хууль нь нийгэмд зайлшгүй хэрэгцээтэй бол
  • d)   УИХ-ын зөвшөөрлөөр

Pregunta 55

Pregunta
155.       Иргэд хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид:
Respuesta
  • a)   Уламжилна
  • b)   Дамжуулна
  • c)   Тайлбарлана
  • d)   Аль нь ч биш

Pregunta 56

Pregunta
156.       Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд хэрхэн оролцох вэ?
Respuesta
  • a)   УИХ-ын зөвшөөрлөөр
  • b)   УИХ-ын хүсэлтээр
  • c)   Өөрийн тааллаар
  • d)   Бүгд зөв

Pregunta 57

Pregunta
157.       Монгол улсын иргэний харъяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлж өгөхийг ...
Respuesta
  • a)   Хуулиар зохицуулна
  • b)   УИХ-ын бүрэн эрхэд хамаарна
  • c)   Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарна
  • d)   Хуулиар хориглоно

Pregunta 58

Pregunta
158.       Монгол улсын иргэний харъяатаас гарах, Монгол улсын харъяат болгох асуудлыг хаанаас шийдвэрлэх вэ?
Respuesta
  • a)   УИХ
  • b)   Ерөнхийлөгч
  • c)   Ерөнхий сайд
  • d)   Гадаад харилцааны сайд

Pregunta 59

Pregunta
159.       Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын шийдвэрт хэн хориг тавих вэ?
Respuesta
  • a)   Ерөнхий сайд
  • b)   Засаг дарга
  • c)   Хурлын тэргүүлэгчид
  • d)   Ерөнхийлөгч

Pregunta 60

Pregunta
160.       Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг хаанаас шийдвэрлэх вэ?
Respuesta
  • a)   Улсын Их Хурал
  • b)   Засгийн газар
  • c)   Ерөнхийлөгч
  • d)   Тухайн шатны Хурал

Pregunta 61

Pregunta
161.       Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж болох уу?
Respuesta
  • a)   Болно
  • b)   Болохгүй
  • c)   Yүнийг тусгайлан хэлэлцэнэ
  • d)   Аль нь ч биш

Pregunta 62

Pregunta
162.       Баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурлаас ямар эрх зүйн акт гаргах вэ?
Respuesta
  • a)   Захирамж
  • b)   Тушаал
  • c)   Тогтоол
  • d)   Заавар

Pregunta 63

Pregunta
163.       Нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хуульд тусгайлан зохицуулаагүй бол Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бие даан шийдвэрлэж болох уу?
Respuesta
  • a)   Yндсэн хуульд нийцүүлэн шийдвэрлэж болно
  • b)   Энэ асуудлыг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэн шийдвэрлэнэ
  • c)   Тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ
  • d)   Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн шийдвэрлэнэ

Pregunta 64

Pregunta
164.       ”Д” сум нь 200. оны 7 дугаар сарын 4-ний өдөр болох долоо хоногийн 5 дахь өдөр буюу ажлын сүүлийн өдөр сонгогчдын саналыг авсан байна.
Respuesta
  • a)   Хуулиар хориглоогүй
  • b)   Ажлын бус өдөр авах ёстой
  • c)   Баяр ёслолын бус өдөр авах ёстой
  • d)   Аль нь ч биш

Pregunta 65

Pregunta
165.       Хоёр танхимтай парламентын хүч султай танхим гэдэг нь:
Respuesta
  • a)   Хуулийг дээд ба доод танхим зэрэг баталж, хянахыг хэлнэ.
  • b)   Хуулийг доод танхим баталж, дээд танхим хянахыг хэлнэ.
  • c)   Хуулийг доод танхим санаачилж, дээд танхим батлахыг хэлнэ.
  • d)   Хууль тогтоох эрхийг 2 танхим адил хэрэгжүүлэхийг хэлнэ.

Pregunta 66

Pregunta
166.       Парламентын Байнгын хороо гэдэг нь:
Respuesta
  • a)              Нийгмийн тодорхой нэг асуудлыг хариуцан хуулийн төслийг урьдчилан хэлэлцэж, дүгнэлт гаргадаг зохион байгуулалтын нэгжийг хэлнэ.
  • b)              Асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцаж асуудал боловсруулах, санал, дүгнэлт гаргах зохион байгуулалтын хэлбэрийг хэлнэ.
  • c)              Тодорхой асуудлыг судлан боловсруулах, шийдвэрлэх, дүнг Парламентад оруулах зорилгоор түр байгуулагдсан зохион байгуулалтын хэлбэрийг хэлнэ.
  • d)              Хууль, УИХ-ын бусад шийдвэрийг биелүүлэх талаар шаардлага тавих асуудлыг хариуцсан зохион байгуулалтын хэлбэрийг хэлнэ

Pregunta 67

Pregunta
167.       Парламентын гишүүнийг сонгогчид эгүүлэн татдаггүйн үндэслэл нь:
Respuesta
  • a)         Ардчилсан ёсны зарчимтай холбоотой
  • b)         Төрийн хэлбэр, дэглэмтэй холбоотой
  • c)         Императив мандатын зарчимтай холбоотой
  • d)         Чөлөөт мандатын зарчимтай холбоотой

Pregunta 68

Pregunta
168.       Парламентын туслах аппаратын үүрэг нь:
Respuesta
  • a)         Парламентын өдөр тутмын ажлыг зохион байгуулна.
  • b)         Парламентын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангана.
  • c)         Парламентын үйл ажиллагаанд зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах.
  • d)         Парламентын гишүүдэд ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлнэ.

Pregunta 69

Pregunta
169.       Хуулинд хориг тавих гэдэг нь:
Respuesta
  • a)         Эрх бүхий субьект батлагдсан хуулинд хориглосон санал өгөхийг хэлнэ.
  • b)         Эрх бүхий субьект бусад субьектын гаргасан хууль тогтоомж, шийдвэрийг хүчин төгөлдөр болоход саад учруулсан шийдвэрийг хэлнэ.
  • c)         Эрх бүхий субьект хууль тогтоомж, шийдвэрт хүчин төгөлдөр болох үед бүхэлд нь буюу зарим хэсэгт сөрөг дүгнэлт гаргахыг хэлнэ.
  • d)         Эрх бүхий субьект парламентын баталсан хуулийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг илэрхийлэх эрх

Pregunta 70

Pregunta
170.       Хууль санаачлах эрх гэдэг нь:
Respuesta
  • a)         Парламентад хуулийн төсөл өргөн мэдүүлэх эрхийг хэлнэ.
  • b)         Хууль санаачлагчаас тодорхой хууль гаргах тухай санал дэвшүүлж, мэргэжлийн өндөр төвшинд боловсруулсан хуулийн төслийг хянаж парламентад өргөн мэдүүлэх явдалыг хэлнэ.
  • c)         Хуульд нэмэлт оруулах, шинээр хууль боловсруулах тухай бичгээр өгсөн саналыгхэлнэ.
  • d)         Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр хууль боловсруулах тухай амаар гаргасан саналыг хэлнэ.

Pregunta 71

Pregunta
171.       Аль нь УИХ-ын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр вэ?
Respuesta
  • a)         Хуралдаан
  • b)         Чуулган
  • c)         Байнгын хороо
  • d)         Ажлын хэсэг

Pregunta 72

Pregunta
172.       Монгол Улсын олон улсын гэрээгээр гадаадын иргэний эрх үүргийг тодорхойлохдоо уг иргэнийг харъяалсан улстай энэ талаар ямар зарчим баримтлах вэ?
Respuesta
  • a)         Чөлөөтэй байх
  • b)         Шууд байх
  • c)         Адил байх
  • d)         Хязгаарлагдмал байх

Pregunta 73

Pregunta
173.       Ерөнхийлөгч онц болон дайны байдал зарлавал УИХ онцгой чуулганаа тусгайлан товлохгүйгээр чуулж болох уу?
Respuesta
  • a)         Болно
  • b)         болохгүй
  • c)         заавал хуралдаанаар товлох ёстой
  • d)         УИХ- ын гишүүдийн саналыг авч шийдвэрлэнэ

Pregunta 74

Pregunta
174.       Газар түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг нь ........
Respuesta
  • a)         Ард түмний өмч, төрийн хамгаалалтад байна
  • b)         Ард түмний ашиглалтад төрийн өмчид байна
  • c)         Ард түмний мэдэл, төрийн өмчид байна
  • d)         Ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна

Pregunta 75

Pregunta
175.       Төр, газрын эзэнд газартай холбогдсон үүрэг хүлээлгэж болох уу?
Respuesta
  • a)         Тухайн хүний өмч учир болохгүй.
  • b)         Болно.
  • c)         Энэ нь өмчлөх эрхийг зөрчих учир болохгүй.
  • d)         Өөртэй нь зөвшилцөж үүрэг хүлээлгэж болно.

Pregunta 76

Pregunta
176.       Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж болох уу?
Respuesta
  • a)         Болно
  • b)         Болохгүй
  • c)         Зөвхөн өмгөөлөгчтэй
  • d)         Зөвхөн эрх зүйч мэргэжилтэй хүн бол болно

Pregunta 77

Pregunta
177.       Аль нь Ерөнхийлөгчийн хоригийг давах үндэслэл болох вэ?.
Respuesta
  • a)         Нийт гишүүний гуравны нэг нь хүлээн аваагүй бол;
  • b)         Хуралдаанд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээн аваагүй бол;
  • c)         Нийт гишүүдийн 50% нь хүлээн аваагүй бол;
  • d)         Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн дөрөвний гурав нь хүлээн аваагүй бол.

Pregunta 78

Pregunta
178.       Монгол улсын Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгч зарлиг гаргасныг Ерөнхий сайд гарын үсгээ зурж хүчин төгөлдөр үйлчлэх ёстой хэмээн үзжээ.
Respuesta
  • a)         Зарлигийг хүчин төгөлдөр гэж үзнэ;
  • b)         Зарлигийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ;
  • c)         Ерөнхийлөгчид заавал мэдэгдэх ёстой;
  • d)         Аль нь ч биш.

Pregunta 79

Pregunta
179.       УИХ-ын дарга, дэд даргыг сонгохдоо сонгуулийн ямар зарчим баримтлах вэ?
Respuesta
  • a)         Нууцаар;
  • b)         Илээр;
  • c)         Шудрагаар;
  • d)         Аль нь ч биш.

Pregunta 80

Pregunta
180.       УИХ-ын ёс зүйн дэд хороо аль байнгын хороонд харьяалагдах вэ?
Respuesta
  • a)         Хууль зүйн байнгын хороо.
  • b)         Төрийн байгуулалтын байнгын хороо.
  • c)         Эдийн засгийн байнгын хороо.
  • d)         Нийгмийн бодлогын байнгын хороо.

Pregunta 81

Pregunta
181.       УИХ-д хэдээс дээш тооны суудал авсан нам буюу эвсэл олонхи гэж тооцогдох вэ?
Respuesta
  • a)         51-ээс дээш;
  • b)         49-өөс дээш;
  • c)         41-ээс дээш;
  • d)         39-өөс дээш.

Pregunta 82

Pregunta
182.       Прокурорын үйл ажиллагааны үндсэн зарчимд аль нь хамаарахгүй вэ?
Respuesta
  • a)         Гадны нөлөөнд үл автах;
  • b)         Төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах;
  • c)         Нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх;
  • d)         Хуулийг нэг мөр хэрэглэх.

Pregunta 83

Pregunta
183.       Прокурорын ёс зүйн дүрмийг ямар субьект батлах вэ?
Respuesta
  • a)         Ерөнхийлөгч;
  • b)         Улсын Их Хурлаас;
  • c)         Хууль зүй, дотоод хэргийн яамнаас;

Pregunta 84

Pregunta
184.       Прокурорыг эрүүгийн хариуцлагад татахтай холбогдуулан түүний бүрэн эрхийг хэн түдгэлзүүлэх вэ?
Respuesta
  • a)         Ерөнхийлөгч;
  • b)         УДШ-ийн Ерөнхий шүүгч;
  • c)         Улсын Ерөнхий Прокурор;
  • d)         ЦЕГ-ын даргын хүсэлтээр ХЗДХ-ийн сайд.

Pregunta 85

Pregunta
185.       Хуульд зааснаас бусад тохиолдолд прокурорыг ажлаас нь чөлөөлөх, огцруулах, түүнийг өөрийнх нь зөвшөөрөлгүй өөр ажил албан тушаалд шилжүүлэхийг хориглох нь:
Respuesta
  • a)         Хууль зүйн баталгаа;
  • b)         Нийгмийн баталгаа;
  • c)         Эдийн засгийн баталгаа;
  • d)         Бусад баталгаа.

Pregunta 86

Pregunta
186.       Yндэсний язгуур ашиг сонирхлоо дээдэлж, хуулиар тогтоосон үүргээ биелүүлэх, төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх нь …
Respuesta
  • a)         Засаг дарга нарын үүрэг
  • b)         Төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг
  • c)         Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг
  • d)         Иргэдийн үүрэг

Pregunta 87

Pregunta
187.       Аливаа шашныг шүтэх, эс шүтэх нь тухайн хүний …
Respuesta
  • a)         Шүтэх, эс шүтэх хэрэг байна
  • b)         Итгэл үнэмшлийн хэрэг байна
  • c)         Эрх чөлөөний хэрэг байна
  • d)         Дурын хэрэг байна

Pregunta 88

Pregunta
188.       Сүм хийдийн үйл ажиллагааг зогсоож болох уу?
Respuesta
  • a)         Хуулинд заасан бол болно
  • b)         Хуулиар хориглоно
  • c)         Хуулинд энэ талаар заалт байхгүй
  • d)         Аль нь ч биш

Pregunta 89

Pregunta
189.       Сүм хийд байгуулах зөвшөөрлийг хаанаас олгох вэ?
Respuesta
  • a)         Хууль зүй, дотоод хэргийн яам
  • b)         Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
  • c)         Аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид
  • d)         Сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид

Pregunta 90

Pregunta
190.Төрийн нууцын зэрэглэлийг хэрхэн тогтоосон байдаг вэ?
Respuesta
  • a)         Онц чухал-маш нууц, маш нууц, нууц
  • b)         Онц нууц, маш нууц, нууц
  • c)         Чухал нууц, маш нууц, нууц
  • d)         Нэн чухал нууц, чухал нууц, маш нууц, нууц

Pregunta 91

Pregunta
191.       Ерөнхийлөгч ажлаа хаана тайлагнах вэ?
Respuesta
  • a)         Ард түмэнд
  • b)         Улсын Их Хуралд
  • c)         Засгийн газарт
  • d)         Намын бүлэгт

Pregunta 92

Pregunta
192.       Ерөнхийлөгчийн бие, нэр төр, ордон өргөө, унаа халдашгүй дархан байна гэдэг нь . . .
Respuesta
  • a)         Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын баталгаа
  • b)         Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа
  • c)         Yндэсний аюулгүй байдлын баталгаа
  • d)         Ерөнхийлөгчийн амь нас эрүүл мэндийн хамгаалалт

Pregunta 93

Pregunta
193.       Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн шүүн таслах ажиллагаанд оролцох эрхтэй юу?
Respuesta
  • a)              УДШ-ийн Ерөнхий шүүгч зөвшөөрснөөр
  • b)              Өөрийн үзэмжээр
  • c)              Оролцох эрхгүй
  • d)              Шүүх бүрэлдэхүүний ирц хүрэхгүй бол болно

Pregunta 94

Pregunta
194.       Бүх шатны шүүх хэрэг маргааныг ямар хэлбэрээр хянан хэлэлцэж шийдвэрлэх вэ?
Respuesta
  • a)              Ганцаарчилсан
  • b)              Хамтын
  • c)              Хуульд заагаагүй
  • d)              Шүүгчдийн үзэмжээр

Pregunta 95

Pregunta
195.       УИХ-аас баталсан хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг хаанаас гаргах вэ?
Respuesta
  • a)              Улсын Их Хурал
  • b)              Засгийн газар
  • c)              Улсын Дээд Шүүх
  • d)              Yндсэн хуулийн цэц

Pregunta 96

Pregunta
196.       АНУ-ын иргэн Жорж шүүх хуралд оролцохдоо хуралдаан даргалагчид, хуралдааныг өөрийн төрөлх хэлээр явуулж өгөх талаарх саналыг өөрийн өмгөөлөгчөөр уламжлуулан хүсэлт тавьсан байна
Respuesta
  • a)              Ерөнхий шүүгч зөвшөөрвөл англи хэлээр явуулж болно.
  • b)              Хүсэлтийг хүлээж авах боломжгүй.
  • c)              Хуралдаан даргалагч шийдвэрлэнэ.
  • d)              Бүгд буруу.

Pregunta 97

Pregunta
197.Ерөнхийлөгчид улс төрийн ямар нам нэр дэвшүүлэх вэ?
Respuesta
  • a)              Зохион байгуулах хурлаа хийж нийтэд зарласан.
  • b)              УДШ-д бүртгүүлсэн.
  • c)              УИХ-д суудал бүхий.
  • d)              Аль нь ч биш.

Pregunta 98

Pregunta
198.       Улсын нийт нутаг дэвсгэрт, эсвэл зарим хэсэгт нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон бол ямар арга хэмжээ авах вэ?.
Respuesta
  • a)              Онц байдал зарлана.
  • b)              Дайн бүхий байдал зарлана.
  • c)              Дайны байдал зарлана.
  • d)              УИХ энэ талаар тухайн үед нь шийдвэр гаргана.

Pregunta 99

Pregunta
199.       УДШ-ийн тайлбар хуульд харшилбал яах вэ?
Respuesta
  • a)              Тухайн хуулийг хүчингүй болгоно.
  • b)              УИХ-аас тайлбар хийнэ.
  • c)              Тухайн хуулийг дагаж биелүүлнэ.
  • d)              Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тайлбар хийх шүүгчдийг томилно.

Pregunta 100

Pregunta
200.       Монгол улсын иргэд төрийн удирдах хэрэгт хэрхэн оролцох вэ?.
Respuesta
  • a)              Шууд оролцох эрхтэй.
  • b)              Төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан оролцох эрхтэй.
  • c)              Оролцох эрхгүй.
  • d)            Шууд болон шууд бус хэлбэрээр оролцох эрхтэй.
Mostrar resumen completo Ocultar resumen completo

Similar

How well do you know GoConqr?
Sarah Egan
Ancient Roman Quiz
Rev32
General Knowledge Quiz
Andrea Leyden
Revision Timetable
katy.lay
OCR Gateway GCSE P3 Revision Quiz
xhallyx
The Engineered World - Unit 1
Yachtmasterhammond
How to revise
KimberleyC
Religious Studies Key Concepts
Keera
Java Practice 1
Ummm No
Core Spring 4.2 Certification Mock Exam
antoine.rey
Prueba de Funciones
José William Montes Ocampo