201. Эрх зүйн зөрчлийн объектив талын бүрэлдэхүүний шинж
a. орон зай
b. сэдэлт
c. цаг хугацаа
d. санаа
e. Зорилго
202. Эрх зүйн зөрчлийг нийгэмд учруулсан хор хохирлын шинжээр хэрхэн ангилдаг вэ?
a. гэмт хэрэг
b. иргэний хэрэг
c. сахилгын зөрчил
d. захиргааны зөрчил
e. гэмт хэргийн бус эрх зүйн зөрчил
203. Хууль зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл (үл хамаарахыг ол)
a. эрх зүйн хэм хэмжээ
b. эрх зүйн зөрчлийн факт
c. эрх зүйн ухамсар
d. эрх зүйг хэрэглэх акт
204. Хууль зүйн хариуцлага нь дараах шинжийг өөртөө агуулна
a. эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн байх
b. төрийн албадлага хэрэглэх
c. хууль зүйн факт дуусгавар болсон байх
d. зөрчигдсөн эрхийг сэргээн хангах
e. эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох
205. Хууль зүйн хариуцлагын чиг үүрэг (үл хамаарахыг ол)
a. урьдчилан сэргийлэх
b. хүмүүжлийн нөлөөлөл үзүүлэх
c. зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх
d. учруулсан хохирлыг арилгах
e. нийгэмд дэг журам тогтоох
206. Хууль зүйн хариуцлагын харилцааны үндсэн субъект
a. эрх зүйн зөрчил үйлдсэн этгээд ба төр
b. гэмт хэрэгтэн ба төрийн нэрийн өмнөөс санкци хэрэглэх эрх мэдэл бүхий байгууллага
c. хөдөлмөрийн сахилга алдсан этгээд ба шүүх
d. эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн этгээд ба төрийн нэрийн өмнөөс санкци хэрэглэх эрх мэдэл бүхий байгууллага
207. Хууль зүйн хариуцлага хүлээж буй этгээдийн субъектив эрх:
a. өөрийн үйлдсэн үйлдэл, эс үйлдэлд оногдуулж буй шийтгэл гаргасан зөрчилд тохирсон эсэхийг шаардах
b. хууль зүйн туслалцаа авах
c. ялыг ялгамжтай оногдуулахыг хүсэх
d. хуульд нийцсэн байхыг шаардах
e. хариуцлагыг хөнгөрүүлж үзэхийг хүсэх
208. Хууль зүйн хариуцлага хүлээлгэх журмыг:
a. эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн хэм хэмжээгээр тогтооно
b. хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээгээр тогтооно
c. иргэний эрх зүйн хэм хэмжээгээр тогтооно
d. иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн хэм хэмжээгээр тогтооно
e. захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр тогтооно
209. Хууль зүйн хариуцлага хүлээлгэхэд баримтлах зарчим (үл хамаарахыг ол)
a. шударга ёсны
b. гэм буруугүйд тооцох
c. хууль дээдлэх
d. үндэсний эв нэгдлийг хангах
e. ялгамжтай хандах
210. “Хуульд заагаагүй бол гэмт хэрэг гэж үзэхгүй” (nullum crimen sine lege) гэсэн үндэслэл аль зарчимд хамаарах вэ?
a. шударга ёсны зарчим
b. гэм буруугүйд тооцох зарчим
c. эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэлд нь хариуцлага хүлээлгэх
d. хууль дээдлэх
e. ялыг ялгамжтай оногдуулах
211. Хууль зүйн хариуцлагын төрөл (үл хамаарахыг ол)
a. иргэний эрх зүйн хариуцлага
b. эрүүгийн хариуцлага
c. захиргааны хариуцлага
d. хөдөлмөрийн хариуцлага
e. сахилгын хариуцлага
212. “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн үндэслэл аль зарчимд хамаарах вэ?
a. шударга ёны зарчим
c. гэм буруутай үйлдэл, эс үйлдэлд нь хариуцлага хүлээлгэх
213. “Хуульгүйгээр ямар ч шийтгэл байх ёсгүй” (nulla poena sine lege) гэсэн үндэслэл аль зарчимд хамаарах вэ?
a. эрүүгийн хууль тогтоомжийг буцаан хэрэглэхийг хориглох
d. ялыг ялгамжтай оногдуулах
214. Хуулийн агуулгыг нээн илэрхийлэхтэй холбогдон гарах ойлголт:
a. Хууль зүйн системчлэл
b. Хууль тогтоох
c. Хуулийн бичвэр
d. Хуулийн кодификаци
215. Хуулийг боловсруулах, хэлбэршүүлэх, болон системчлэх арга, хэрэгслийн нийлбэр цогц гэсэн агуулга:
a. Хууль зүйн техник
b. Хуулийн бүрдүүлэлт
c. Хуулийн кодификаци
d. Хууль батлах
216. Хууль зүйн техникийн агуулга:
a. Эрх зүйн хэм хэмжээг бүтээх зарчим
b. Хууль зүйн техникийн журам
c. Хуулийг хэрэгжүүлэх арга, хэрэгсэл
d. Аль нь ч биш
217. Хуулийн нэгж илэрхийлэл:
a. Зарчим
b. Зүйл
c. Заалт
d. Горим журам
218. Иш татсан зүйл гэдэг нь:
a. Хуулийн заалтыг шууд заах
b. Өөр эх сурвалжид хандах
c. Олон улсын гэрээг хэрэглэхээр заах
219. Хуулийн техникийн шаардлага: (Үл хамаарахыг ол)
a. Хэм хэмжээ нь нийтлэг нөхцлөөр илрэх
b. Хэм хэмжээ нь агуулгатай байх
c. Үндсэн хэм хэмжээндээ захирагдсан байх
d. Нэр томъёо ойлгомжтой байх
220. Аль нь зөв бодомж вэ?
a. Хууль зүйн техник нь эрх зүйг боловсронгуй олгодог
b. Хууль зүйн техникээр “амьд” эрх зүйг танддаг
c. Эрх зүйн системчлэл нь хууль зүйн техникийг нөхцөлдүүлдэг
d. Бүгд зөв
221. Аль нь өргөн агуулгатай вэ?
a. Хууль зүйн бүтэц
b. Хууль зүйн нэр томъёо
c. Хууль зүйн техник
d. Хуулийн агуулгыг нээх арга
222. Эрх зүйн кодификацийн агуулга:
a. Хуулийг төрөлжүүлэн нэгтгэх
b. Хуулийг төрөлжүүлэн хуульчлах
c. Эрх зүйг задлан хөгжүүлэх
d. Хуулийг системчлэх
223. Хууль зүйн нэр томъёо нь:
a. Нийтэд ойлгомжтой байна
b. Хууль зүйн агуулгаа бүрэн илэрхийлж чадахуйц байна
c. Бие биендээ хамааралгүй байна
d. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн байна.
224. Хууль зүйн нэр томъёонд тавигдах шаардлага:
a. Уран зохиолын агуулгатай байж болно
b. Хоёрдмол санааг агуулахгүй байх
c. Энгийн, ойлгомжтой байх
d. Сонирхолтой байх ёстой
225. Аль нь зөв бодомж вэ?
a. Хууль зүйн хэл нь нийтлэг хэл зүйд захирагдана
b. Хууль зүйн хэл тусгай нэр томъёогоор онцлогтой
c. Хууль зүйн техник хууль зүйн хэлийг нөхцөлдүүлнэ
d. Хууль зүйн хэл нь энгийн хүмүүст зориулагдана
226. Эрх зүйн хэм хэмжээний актыг зохих түвшинд нэгтгэж эмхтгэл болгон гаргах замаар нэгтгэн төрөлжүүлэх ажиллагаа:
a. Хууль зүйн кодификаци
b. Хууль зүйн инкорпораци
c. Хууль тогтоомжийн консолидаци
d. Хууль тогтоомжийн бүртгэл
227. Хууль зүйн инкорпорацийн гол агуулга: (Үл хамаарахыг ол)
a. Эрх зүйн зохицуулалтын агуулгад өөрчлөлт оруулахгүй
b. Эрх зүйн зохицуулалтын агуулгад өөрчлөлт оруулдаг
c. Эмтхгэлд орж буй актын агуулгыг хөнддөггүй
228. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрх зүйн хэм хэмжээний олон тооны актуудыг хууль тогтоомжийн нэг томоохон акт болгон хянан төрөлжүүлэх ажиллагаа:
a. Хууль тогтоомжийн бүртгэл
b. Хууль тогтоомжийн кодификаци
c. Хууль тогтоомжийн инкорпораци
d. Хууль тогтоомжийн консолидаци
229. Нэг төрлийн буюу ойролцоо шинжтэй нийгмийн харилцааг зохицуулж буй эрх зүйн хэм хэмжээнүүдийг нэгтгэн системчилсэн хуульчилсан акт:
a. Кодификаци
b. Кодекс
c. Органик хууль
d. Онцгой хууль
230. Кодексийн үндсэн шинж:
a. Хэм хэмжээтэй байх
b. Системчлэгдсэн байх
c. Тоо бүртгэлд хамрагдсан байх
d. Хэм хэмжээ нь энгийн, ойлгомжтой байх
231. Эрх зүйн төрөлжүүлэлт:
a. Хуулийн оюутанд судлахад төвөгтэй
b. Хуулийг логик, системлэг чанартай болгодог
c. Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг дээшлүүлдэг
d. Иргэний эрх зүйн соёлыг дээшлүүлдэг
232. Зөв бодомжийг ол
a. Хууль зүйн кодификаци нь хуулийн бүтцийг алдагдуулдаг
b. Хууль зүйн кодификаци нь хуулийг тодорхой болгодог
c. Кодекс нь парламентын үүргийг нэмэгдүүлдэг
d. Дээрхи бүгд зөв
233. Үндсэн хуулиас шууд эх авсан хууль:
a. Кодекс
b. Органик хууль
c. Хууль
d. УИХ-ын тогтоол
234. Иргэний хууль нь:
a. Органик хууль
d. Хувийн эрх зүйд давуу чанартай хууль
235. Техник талаас сайн хууль гэдэг нь:
a. Агуулга нь эрх зүйн шинэтгэлийн бодлогод нийцсэн
b. Үг, үсгийн алдаа байхгүй
c. Бүтцийн хувьд зөв системчлэгдсэн
d. Хуулийн үйлчлэлийн хүрээг тодорхойлсон
236. Аль нь өргөн агуулгатай вэ?
a. Хуулийн бүлэг
b. Хуулийн хэсэг
c. Хуулийн зүйл
d. Нийтлэг үндэслэл
237. Бланкет зүйлийн агуулга:
a. Хэрэглэх зүйлийг нөхөн бичсэн байна
b. Хэрэглэх зүйлийг орхиж, шүүгчид өргөн боломж олгоно
c. Хандах өөр эх сурвалжийг заасан байна
d. Хуулийн зохицуулалтгүй бол өөр хууль хэрэглэх
238. Эрх зүйн хийдэл гэх ойлголтыг байх ёсгүй гэж үздэг эрх зүйн бүл
a. нийтлэг эрх зүйн бүл
b. иргэнлэг эрх зүйн бүл
c. шашинт эрх зүйн бүл
d. социалист эрх зүйн бүл
239. Эрх зүйн хийдэл гэх ойлголт нь дараах онолд хамаатай /үл хамаарахыг ол/
a. хууль тогтоох онол
b. процедурын онол
c. хууль дээдлэх онол
d. социалист эрх зүйн онол
240. "Хууль тогтоомж" гэсэн ойлголт нь багтаамжаараа
a. парламентаас баталсан эрх зүйн баримт бичгийн хүрээнд
b. шүүхэд хэрэглэгддэг эх сурвалжийн хүрээнд
c. хууль тогтоох болон гүйцэтгэх, шүүх эрх мэдлээс гаргаж буй бүх баримт бичгийн хувьд
d. хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн баримт бичгүүдийн хувьд ойлгогдоно
241. Эрх зүйн хэм хэмжээг уг хэм хэмжээг тогтоогчийн зүгээс тайлбарладаг тайлбарыг
a. аутентик тайлбар
b. казуаль тайлбар
c. үгчилсэн тайлбар
d. телеологийн тайлбар
242. Хууль зүйн баримт бичгийн реквизитүүд гэдэг нь
a. баримт бичигт тавигдах шаардлагын бүрдүүлбэр
b. баримт бичгийн хэлбэрийн шаардлага
c. баримт бичгийн дотоод бүтцийг илэрхийлсэн ойлголт
243. Эрх зүйн актын агуулгыг тайлбарлах багтаамж
a. хэм хэмжээ тогтоосон баримт бичиг төдий явцуу агуулгатай
b. хэм хэмжээ тогтоосон болон, тогтоогоогүй барим бичиг зэргийг багтаах өргөн агуулгатай
c. эрх зүйн баримт бичгээс гадна өргөн агуулгатай
d. эдгээрийн аль нь ч биш
244. Хууль тайлбарлахад баримтлах үндсэн аксиомууд
a. хүний эрхийг баталгаажуулсан ба дээшлүүлсэн тайлбар давуу эрхтэй байхыг чухалчилах
b. адил хүчинтэй эрх зүйн баримт бичигт зөрчилдөөн үүсвэл тэдгээрээс давуу хүчин чадалтай баримт бичигт үндэслэх
c. эрх зүйн баримт бичиг гарах үеийн түүхэн нөхцөл байдал, баталсан үндэслэлийг чухалчилах
245. Эрх зүйн либерал тайлбар гэдэг нь
a. хэм хэмжээг хөгжлийн түвшинд нь үнэлэн тайлбарлах явдал
b. хэм хэмжээг баталсан цаг үеийн үндэслэлд нь үнэлэн тайлбарлах явдал
c. эдгээрийн аль нь ч биш
246. Хууль хэрэглэх гэдэг нь
a. хууль тайлбарлахтай холбоотой
b. шүүхээс эх сурвалж хэрэглэх болон түүний процедуртай холбоотой
c. иргэд байгууллага хууль сахин биелүүлэх, хэрэгжүүлэхтэй холбоотой ойлголт
247. Албан ёсны тайлбарт үл хамаархыг ол
a. аутентик
b. номлолын
c. казуаль
248. Тайлбарын аргачлалд үл хамаархыг ол
a. хэл зүйн
b. логикийн
c. системчилсэн
d. Аутентик
249. Эрх зүйн тайлбар нь
a. хууль зүйн шинжлэх ухаан, эрх зүйн соёл, шүүхийн практик зэргийг нэгтгэх боломжийг
b. хуулийг нэг мөр ойлгож, эрх зүйн хийдлийг даван туулах боломжийг
c. эрх зүй өөрөө хөгжиж, эрүүлжих боломжийг илүүтэй олгодог
250. Хууль хэрэглэх тайлбар нь
a. хууль тогтоох эрх бүхий байгууллага бусад байгууллагаас гаргасан эрх зүйн хэм хэмжээг тайлбарлаж буй тайлбар
b. тухайн тайлбарлаж буй хэм хэмжээг батлан гаргасан байгууллага өөрөө хийж буй тайлбар
c. шүүх эрх мэдлийн байгууллага хэм хэмжээний зохих хэсгийг тайлбарлаж байгаа тайлбар
d. зөвхөн тодорхой тохиолдолд тухайн хэсэгт хамаатай нэг удаагын шинжтэй тайлбар мөн