101. Иргэн “Д” Цэцийн хуралдаан хэзээ болохыг мэдээгүйн улмаас сонирхсон хуралдааны ажиллагаанд оролцож чадаагүй байна. Ингээд Цэцийн даргад гомдол гаргахад хуулиар тогтоосон маргаанд заавал байх оролцогч биш учраас танд мэдээлэх албагүй гэсэн хариулт өгчээ.
a) Цэцийн даргын хариулт зөв
b) Сонирхсон хүн бүрийг маргаан шийдвэрлэхэд оролцуулдаггүй
c) Цэцийн хуралдааныг өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана
d) Цэцийн хуралдаан хэзээ болохыг “Д” өөрөө асууж мэдсэн байх үүрэгтэй
102. УИХ-ын гишүүн “Т” шинээр томилогдох шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөл эхлээд заавал УИХ-д танилцуулж байх нь зүйтэй. УИХ-аар хэлэлцэхгүйгээр Ерөнхийлөгч томилох нь Үндсэн хуульд харшилж байгаа юм гэж сонинд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
a) УИХ-ын гишүүн “Т”-ийн зөв
b) Зөвхөн Дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулна
c) Бүх шатны шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулна
d) Үндсэн хуульд энэ талаар тодорхой заагаагүй
103. Үндсэн хуулийн эрх зүйн эх сурвалжийн хүчин чадлыг аль нь зөв эрэмбэжүүлсэн байна вэ?
a) 1.Үндсэн хууль. 2.Хуулийн дэд акт. 3. Органик хууль;
b) 1.Үндсэн хууль. 2.Засгийн газрын хуралдааны дэг тогтоосон Засгийн газрын тогтоол. 3.Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр баталсан УИХ-ын тогттоол;
c) 1.Үндсэн хууль. 2.хууль. 3.Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр баталсан УИХ-ын тогтоол;
d) 1.Үндсэн хууль. 2.Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр баталсан УИХ-ын тогтоол. 3.хууль
104. БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар /1990/ УБХ-ын гишүүний хавсарч болох албан тушаал нь:
a) Засгийн газрын гишүүн;
b) УДШ-ийн шүүгч;
c) АИХ-ын депутат;
d) Бүгд хавсарч болохгүй.
105. Хүний ба иргэний үндсэн эрх нь шинж чанараараа ямар эрх зүйн хүрээнд хамаарах вэ?
a) Хувийн
b) эрүүгийн
c) Нийтийн
d) Аль нь ч биш
106. Аль нь соёлын үйл ажиллагаанд хамаарах вэ?
a) хөгжим;
b) соёлын үнэт зүйлийг бүтээх;
c) шашин;
d) театр
107. Монгол Улсын Засаг төрийн нийгэмшлийн /социал/ бааз суурь нь
a) Хууль ёсоор оршин сууж буй бүх хүн;
b) Ард түмэн;
c) Иргэд;
d) Аль нь ч биш.
108. Орон нутгийн өмчийг хэрхэн ангилах вэ?.
a) нийтийн зориулалттай өмч;
b) орон нутгийн газрын хөрсөн доорхи баялаг;
c) орон нутгийн өмч;
d) орон нутгийн чанартай барилга байгууламж, зам талбай.
109. Төрийн бэлгэ тэмдгийг хэрэглэх журам зөрчвөл хүлээх хариуцлага:
a) Иргэний;
b) Захиргааны;
c) сахилгын;
d) эрүүгийн
110. Төрийн үндсэн үүрэгт аль нь хамаарах вэ?
a) Нийгмийн дэг журмыг хангах;
b) Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
c) Хүний эрх, эрх чөлөөг тогтоох;
d) Хүн амын эрүүл мэндийг хамгаалах.
111. Төрийн өмчийн өмчлөгч нь:
a) Ард түмэн
b) Улсын нийт хүн ам
c) Төр
d) Төрийн байгууллагууд
112. Дараах харилцааны аль нь Үндсэн хуулийн эрх зүйгээр зохицуулагдах вэ?
a) Улс төрийн харилцаа
b) Эдийн засгийн харилцаа
c) Социал харилцаа
d) Нутгийн захиргааны харилцаа
113. Дараахь зарчмын аль нь Үндсэн хуулийн эрх зүйд хамаарах вэ?
a) Тэгш эрхийг хангах
b) Засаглан захирах
c) Төвлөн удирдах
d) Төлөвлөгөөт үндэстэй байх
114. Бүх нийтийн сонгуулийн эрхийг
a) 1960 оны Үндсэн хууль хүртэл хязгаарлаж байсан.
b) 1940 оны Үндсэн хуулиар хязгаарлалтыг зогсоосон.
c) 1940 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр /1949онд/ хязгаарлалтыг Үндсэн хуулиасаа хассан.
d) 1992 оны Үндсэн хууль хүртэл хязгаарлаж байсан
115. Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухаан хэзээ үүссэн бэ?
a) XVII зууны эхний хагаст
b) XVIII зууны эхний хагаст
c) XIX зууны эхний хагаст
d) XX зууны эхний хагаст
116. 1960 оны Үндсэн хуулийн дагуу шүүгчдийг:
a) Сонгоно;
b) Томилно;
c) Аль аль нь буруу.
d) Аль аль нь зөв
117. Аль нь Үндсэн хуулийн томьёолол бэ?
a) Монгол улсын хилийг хуулиар батална;
b) Монгол улсын хилийг хуулиар бататгана;
c) Монгол улсын хилийг хуулиар тогтооно;
d) Монгол улсын хилийг хуулиар баталгаажуулна.
118. УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримтаар баривчилсан бол:
a) Холбогдох албан тушаалтан энэ тухайгаа УИХ-н даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ.
b) Холбогдох албан тушаалтан бүрэн эрхий нь түдгэлзүүлж өгөхийг УИХ-аас хүснэ.
c) УИХ-ын дарга бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ.
d) Хуулийн шаардлага байхгүй тул шууд баривчилна.
119.Төрийн байгуулал, төрийн засаглалын хэлбэрийн институтэд дараахь дэд институт хамаарна:
a) Хүний ба иргэний үндсэн эрх, эрх чөлөө, үүргийн
b) Шүүх эрх мэдлийн
c) Парламентын
d) Эдийн засгийн
120. Төрөөс эдийн засгийн харилцааг зохицуулах ерөнхий үндэслэл аль нь вэ?
a) Нийгмийн хэв журмыг хамгаалах;
b) Хүн амын нийгмийн хөгжлийг хангах;
c) Хүн амын аюулгүй байдлыг хангах;
121. Үндсэн хуулийн эрх зүйн институт нь:
a) Нийгмийн харилцааны нийлбэрийг төрлөөр зохицуулна
b) Нийгмийн харилцааны нийлбэрийг бүхэлд нь зохицуулна
c) Нийгмийн харилцааг зохицуулахгүй
d) Нийгмийн харилцааны тодорхой хэсгийг зохицуулна
122. Аль нь соёлын үйл ажиллагаанд хамаарах вэ?
a) Дүрслэх урлаг;
b) цирк;
c) шинжлэх ухааны судалгаа;
d) уран сайхан, гоо зүйн боловсрол олгох.
123. Аль нь орон нутгийн өмчийн өмчлөгч субьект болох вэ?
a) Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал;
b) Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид;
c) Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Иргэдийн төлөөлөгчдийн ба нийтийн хурал;
d) Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны хурлын Тэргүүлэгчид.
124. Алинд нь төрийн бэлгэ тэмдгийг тогтоох онцгой бүрэн эрх хадгалагдах вэ?
a) Ард түмэнд хадгалагдана
b) Төрд хадгалагдана
c) Улсын Их Хуралд хадгалагдана
d) Ерөнхийлөгчид хадгалагдана
125. Төрийн үндсэн үүрэгт аль нь үл хамаарах вэ?
a) Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах;
b) Газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалах;
c) Үндэсний аюулгүй байдлыг хангах;
d) Экологийн аюулгүй байдлыг хангах.
126. Төрийн өмчийг хэрхэн ангилах вэ?
a) Нийтийн зориулалттай өмч;
b) Иргэдэд өмчлүүлснээс бусад газар;
c) Төрийн өөрийн өмч;
d) Ургамал ан амьтны нөөц.
127. УИХ-ын Байнгын хороо нь хуулийн төсөлд:
a) УИХ-ын даргын зөвшөөрөлгүй нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй.
b) Хууль санаачлагчийн зөвшөөрөлтэйгээр нэмэлт өөрчлөлт оруулж болно.
c) Хууль санаачлагчийн зөвшөөрөлгүйгээр нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй.
d) Олонхийн саналаар нэмэлт өөрчлөлт оруулж болно
128. Дэлхийн анхны нэгдмэл /бичмэл/ Үндсэн хууль хэдэн онд батлагдсан бэ?
a) АНУ 1878
b) АНУ 1787
c) Франц 1791
d) АНУ 1876
129. Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрхийг хязгаарлах үед ямар эрхийг хөндөж үл болох вэ?
a) Хүний амьд явах эрхийг
b) Шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөөг
c) Халдашгүй чөлөөтэй байх эрхийг
d) Оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхийг
130. Монгол улсын нутаг дэвсгэр нь:
a) Зөвхөн нутаг дэвсгэрийн нэгжид хуваагдана;
b) Нутаг дэвсгэр-засаг захиргааны нэгжид хуваагдана;
c) Зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана;
d) Зөвхөн захиргааны нэгжид хуваагдана.
131. Монгол улс төрийн байгууламжийн хувьд:
a) Нэгдсэн улс байна;
b) Нэгдмэл улс байна;
c) Төвлөрсөн улс байна;
d) Бүгд найрамдах улс байна.
132. Өмчийн төрлийг тодорхойлно уу
a) Нийтийн ба хувийн;
b) Амины ба улсын;
c) Хувийн ба нийгмийн;
d) Төрийн ба хувийн.
133. Ерөнхийлөгчийн бүрэн эрх хэдийд дуусгавар болох вэ?
a) Шинэ Ерөнхийлөгч сонгогдсоноор;
b) УИХ-с Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаар;
c) Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр;
d) Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссанаар.
134. Аль нь өршөөл үзүүлэх эрх бүхий субьект вэ?:
a) УИХ
b) Ерөнхийлөгч
c) Улсын дээд шүүх
d) Ерөнхий сайд
135. Сонгох эрх хэдэн наснаас эхлэх вэ?
a) 25 нас
b) 18 нас
c) 45 нас
d) 16 нас
136. Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол:
a) МУ-ын үнэт зүйл баялаг бөгөөд зохиогчийн өмч мөн
b) Зохиогчийн өмч, үндэсний баялаг мөн
c) Зөвхөн зохиогчийн өмч мөн
d) Зохиогчийн өмч мөн бөгөөд төрийн үнэт зүйл мөн
137. Монгол улсын харьяатын эрх хэдийнээс үүсэх вэ?
a) Төрснөөр
b) Иргэний үнэмлэх авсанаар
c) Тодорхой насанд хүрснээр
d) Эрх зүйн бүрэн чадамжтай болсноор
138. Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүрэг:
a) Шүүхийн санхүү, аж ахуйг хэвийн ажиллуулах;
b) Шүүхийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах;
c) Шүүхийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах;
139. Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг ямар субьект эдлэх вэ?
a) Хүн бүр
b) Монгол улсын иргэн, гадаад иргэд, харьяалалгүй хүн
c) Насанд хүрсэн хүн бүр
d) Хууль ёсоор оршин суугаа хүн бүр
140. Аль нь Монгол улсын иргэдийн үндсэн үүрэгт хамаарах вэ?
a) Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх
b) Байгаль орчноо хамгаалах
c) Хөдөлмөрлөх
d) Бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх
141. Хяналтын шатны журмаар хэрэг маргааныг Улсын дээд шүүх хэдэн шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх вэ?
a) 6 шүүгч
b) 9 шүүгч
c) Бүгд 11 шүүгч
d) 5 шүүгч
142.Аймаг, нийслэлийн шүүгчдэд хэдэн наснаас томилогдох эрхтэй вэ?
a) 35 нас
b) 25 нас
c) 40 нас
d) 28 нас
143. Аль нь улс төрийн орогнол олгох үндэслэл вэ?
a) Өөрийн улс оронд хавчигдан мөрдөгдсөн.
b) Улс төрийн үйл ажиллагааныхаа төлөө хавчигдан мөрдөгдсөн.
c) ДОХ өвчин туссан.
d) үзэл бодлын улмаас хавчигдан мөрдөгдсөн үндэслэл бүхий хүсэлт гаргасан.
144. УИХ ээлжит сонгууль явуулахын өмнө хэдий хугацааны дотор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болдоггүй вэ ?
a) 6 сар
b) 12 сар
c) 4 сар
d) 8 сар
145. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ- д 2 удаа авч хэлэлцэхэд нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүйн санал авч чадаагүй тохиолдолд яах вэ?
a) Үндсэн хуулийн цэцэд хандаж шийдвэрлүүлнэ
b) Төслийг дахин боловсруулахаар буцаах
c) Дахин авч хэлэлцэхгүй
d) хуулиар зохицуулаагүй
146. Хуулиар хориглосноос бусад төрийн нууцтай зэрэглэл харгалзахгүйгээр танилцах эрх бүхий субьектэд аль нь хамаарах вэ?
a) Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга, ерөнхий сайд
b) Ерөнхийлөгч, Улсын ерөнхий прокурор, ТЕГ-ын дарга
c) Улсын ерөнхий прокурор, БХЯ-ны сайд, улсын ерөнхий шүүгч
d) ҮХЦ-ийн дарга, ЦЕГ-ын дарга, УИХ-ын гишүүн
147. Төрийн бус байгууллага, хувь хүний нууцыг төрийн нууцад хамааруулж болох уу?
a) Болно
b) Болохгүй
c) Тухайн байгууллага, хувь хүний хүсэлтээр
148. Аль нь хувь хүний нууцыг хамгаалах вэ?.
a) Шүүхийн байгууллага
b) Цагдаагийн байгууллага
c) Прокурорын байгууллага
d) Хувь хүн өөрөө
149. Хувь хүн өөрийн нууцыг бусдад задруулсан гэж үзвэл энэ тухай хаана гомдол гаргах эрхтэй вэ?
a) ТЕГ-т
b) Шүүхэд
c) Цагдаагийн байгууллагад
d) Прокурорт
150. Улс төрийн намыг ямар субьект бүртгэх вэ?.
a) Улсын дээд шүүх
b) Сонгуулийн ерөнхий хороо
c) ХЗДХ яам
d) УИХ
151. ИЗБНН-с УИХ-д сонгогдсон гишүүн “Б”-г хууль зүйн байнгын хороонд ажиллахыг үүрэг болгоход тэр татгалзсан байна. Энэ нь үндэслэлтэй юу?
a) Үндэслэлтэй / өөрийн үзэмжээр ажиллана/
b) Үндэслэлгүй /гишүүн нь ажиллах үүрэгтэй/
c) Хуулиар зохицуулаагүй
d) Намын дарга зөвшөөрсөн тохиолдолд ажиллаж болно.
152. УИХ-ын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр аль нь вэ?
a) Чуулган
b) Байнгын хороо
c) Дэд хороо
d) Бүгд зөв.
153. Прокурорын шаардлага бичих үндэслэлийг ол.
a) Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч ял эдлүүлэх ажиллагааны явцад хууль зөрчсөн зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулахаар
b) Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулахаар
c) Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хуулийн заалтыг хангуулах, зөв хэрэглэх
d) Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг цаг тухайд нь бүрэн бодитой явуулах талаар
154. Төрийн бус байгууллага хууль санаачилж болох уу?
a) Хуулийн төсөл нь шаардлага хангасан бол болно
c) Хууль нь нийгэмд зайлшгүй хэрэгцээтэй бол
d) УИХ-ын зөвшөөрлөөр
155. Иргэд хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид:
a) Уламжилна
b) Дамжуулна
c) Тайлбарлана
156. Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд хэрхэн оролцох вэ?
a) УИХ-ын зөвшөөрлөөр
b) УИХ-ын хүсэлтээр
c) Өөрийн тааллаар
d) Бүгд зөв
157. Монгол улсын иргэний харъяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлж өгөхийг ...
a) Хуулиар зохицуулна
b) УИХ-ын бүрэн эрхэд хамаарна
c) Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарна
d) Хуулиар хориглоно
158. Монгол улсын иргэний харъяатаас гарах, Монгол улсын харъяат болгох асуудлыг хаанаас шийдвэрлэх вэ?
c) Ерөнхий сайд
d) Гадаад харилцааны сайд
159. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын шийдвэрт хэн хориг тавих вэ?
a) Ерөнхий сайд
b) Засаг дарга
c) Хурлын тэргүүлэгчид
d) Ерөнхийлөгч
160. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг хаанаас шийдвэрлэх вэ?
a) Улсын Их Хурал
b) Засгийн газар
c) Ерөнхийлөгч
d) Тухайн шатны Хурал
161. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж болох уу?
c) Yүнийг тусгайлан хэлэлцэнэ
162. Баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурлаас ямар эрх зүйн акт гаргах вэ?
a) Захирамж
b) Тушаал
c) Тогтоол
d) Заавар
163. Нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хуульд тусгайлан зохицуулаагүй бол Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бие даан шийдвэрлэж болох уу?
a) Yндсэн хуульд нийцүүлэн шийдвэрлэж болно
b) Энэ асуудлыг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэн шийдвэрлэнэ
c) Тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ
d) Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн шийдвэрлэнэ
164. ”Д” сум нь 200. оны 7 дугаар сарын 4-ний өдөр болох долоо хоногийн 5 дахь өдөр буюу ажлын сүүлийн өдөр сонгогчдын саналыг авсан байна.
a) Хуулиар хориглоогүй
b) Ажлын бус өдөр авах ёстой
c) Баяр ёслолын бус өдөр авах ёстой
165. Хоёр танхимтай парламентын хүч султай танхим гэдэг нь:
a) Хуулийг дээд ба доод танхим зэрэг баталж, хянахыг хэлнэ.
b) Хуулийг доод танхим баталж, дээд танхим хянахыг хэлнэ.
c) Хуулийг доод танхим санаачилж, дээд танхим батлахыг хэлнэ.
d) Хууль тогтоох эрхийг 2 танхим адил хэрэгжүүлэхийг хэлнэ.
166. Парламентын Байнгын хороо гэдэг нь:
a) Нийгмийн тодорхой нэг асуудлыг хариуцан хуулийн төслийг урьдчилан хэлэлцэж, дүгнэлт гаргадаг зохион байгуулалтын нэгжийг хэлнэ.
b) Асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцаж асуудал боловсруулах, санал, дүгнэлт гаргах зохион байгуулалтын хэлбэрийг хэлнэ.
c) Тодорхой асуудлыг судлан боловсруулах, шийдвэрлэх, дүнг Парламентад оруулах зорилгоор түр байгуулагдсан зохион байгуулалтын хэлбэрийг хэлнэ.
d) Хууль, УИХ-ын бусад шийдвэрийг биелүүлэх талаар шаардлага тавих асуудлыг хариуцсан зохион байгуулалтын хэлбэрийг хэлнэ
167. Парламентын гишүүнийг сонгогчид эгүүлэн татдаггүйн үндэслэл нь:
a) Ардчилсан ёсны зарчимтай холбоотой
b) Төрийн хэлбэр, дэглэмтэй холбоотой
c) Императив мандатын зарчимтай холбоотой
d) Чөлөөт мандатын зарчимтай холбоотой
168. Парламентын туслах аппаратын үүрэг нь:
a) Парламентын өдөр тутмын ажлыг зохион байгуулна.
b) Парламентын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангана.
c) Парламентын үйл ажиллагаанд зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах.
d) Парламентын гишүүдэд ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлнэ.
169. Хуулинд хориг тавих гэдэг нь:
a) Эрх бүхий субьект батлагдсан хуулинд хориглосон санал өгөхийг хэлнэ.
b) Эрх бүхий субьект бусад субьектын гаргасан хууль тогтоомж, шийдвэрийг хүчин төгөлдөр болоход саад учруулсан шийдвэрийг хэлнэ.
c) Эрх бүхий субьект хууль тогтоомж, шийдвэрт хүчин төгөлдөр болох үед бүхэлд нь буюу зарим хэсэгт сөрөг дүгнэлт гаргахыг хэлнэ.
d) Эрх бүхий субьект парламентын баталсан хуулийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг илэрхийлэх эрх
170. Хууль санаачлах эрх гэдэг нь:
a) Парламентад хуулийн төсөл өргөн мэдүүлэх эрхийг хэлнэ.
b) Хууль санаачлагчаас тодорхой хууль гаргах тухай санал дэвшүүлж, мэргэжлийн өндөр төвшинд боловсруулсан хуулийн төслийг хянаж парламентад өргөн мэдүүлэх явдалыг хэлнэ.
c) Хуульд нэмэлт оруулах, шинээр хууль боловсруулах тухай бичгээр өгсөн саналыгхэлнэ.
d) Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр хууль боловсруулах тухай амаар гаргасан саналыг хэлнэ.
171. Аль нь УИХ-ын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр вэ?
a) Хуралдаан
b) Чуулган
c) Байнгын хороо
d) Ажлын хэсэг
172. Монгол Улсын олон улсын гэрээгээр гадаадын иргэний эрх үүргийг тодорхойлохдоо уг иргэнийг харъяалсан улстай энэ талаар ямар зарчим баримтлах вэ?
a) Чөлөөтэй байх
b) Шууд байх
c) Адил байх
d) Хязгаарлагдмал байх
173. Ерөнхийлөгч онц болон дайны байдал зарлавал УИХ онцгой чуулганаа тусгайлан товлохгүйгээр чуулж болох уу?
b) болохгүй
c) заавал хуралдаанаар товлох ёстой
d) УИХ- ын гишүүдийн саналыг авч шийдвэрлэнэ
174. Газар түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг нь ........
a) Ард түмний өмч, төрийн хамгаалалтад байна
b) Ард түмний ашиглалтад төрийн өмчид байна
c) Ард түмний мэдэл, төрийн өмчид байна
d) Ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна
175. Төр, газрын эзэнд газартай холбогдсон үүрэг хүлээлгэж болох уу?
a) Тухайн хүний өмч учир болохгүй.
b) Болно.
c) Энэ нь өмчлөх эрхийг зөрчих учир болохгүй.
d) Өөртэй нь зөвшилцөж үүрэг хүлээлгэж болно.
176. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж болох уу?
c) Зөвхөн өмгөөлөгчтэй
d) Зөвхөн эрх зүйч мэргэжилтэй хүн бол болно
177. Аль нь Ерөнхийлөгчийн хоригийг давах үндэслэл болох вэ?.
a) Нийт гишүүний гуравны нэг нь хүлээн аваагүй бол;
b) Хуралдаанд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээн аваагүй бол;
c) Нийт гишүүдийн 50% нь хүлээн аваагүй бол;
d) Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн дөрөвний гурав нь хүлээн аваагүй бол.
178. Монгол улсын Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгч зарлиг гаргасныг Ерөнхий сайд гарын үсгээ зурж хүчин төгөлдөр үйлчлэх ёстой хэмээн үзжээ.
a) Зарлигийг хүчин төгөлдөр гэж үзнэ;
b) Зарлигийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ;
c) Ерөнхийлөгчид заавал мэдэгдэх ёстой;
179. УИХ-ын дарга, дэд даргыг сонгохдоо сонгуулийн ямар зарчим баримтлах вэ?
a) Нууцаар;
b) Илээр;
c) Шудрагаар;
180. УИХ-ын ёс зүйн дэд хороо аль байнгын хороонд харьяалагдах вэ?
a) Хууль зүйн байнгын хороо.
b) Төрийн байгуулалтын байнгын хороо.
c) Эдийн засгийн байнгын хороо.
d) Нийгмийн бодлогын байнгын хороо.
181. УИХ-д хэдээс дээш тооны суудал авсан нам буюу эвсэл олонхи гэж тооцогдох вэ?
a) 51-ээс дээш;
b) 49-өөс дээш;
c) 41-ээс дээш;
d) 39-өөс дээш.
182. Прокурорын үйл ажиллагааны үндсэн зарчимд аль нь хамаарахгүй вэ?
a) Гадны нөлөөнд үл автах;
b) Төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах;
c) Нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх;
d) Хуулийг нэг мөр хэрэглэх.
183. Прокурорын ёс зүйн дүрмийг ямар субьект батлах вэ?
a) Ерөнхийлөгч;
b) Улсын Их Хурлаас;
c) Хууль зүй, дотоод хэргийн яамнаас;
184. Прокурорыг эрүүгийн хариуцлагад татахтай холбогдуулан түүний бүрэн эрхийг хэн түдгэлзүүлэх вэ?
b) УДШ-ийн Ерөнхий шүүгч;
c) Улсын Ерөнхий Прокурор;
d) ЦЕГ-ын даргын хүсэлтээр ХЗДХ-ийн сайд.
185. Хуульд зааснаас бусад тохиолдолд прокурорыг ажлаас нь чөлөөлөх, огцруулах, түүнийг өөрийнх нь зөвшөөрөлгүй өөр ажил албан тушаалд шилжүүлэхийг хориглох нь:
a) Хууль зүйн баталгаа;
b) Нийгмийн баталгаа;
c) Эдийн засгийн баталгаа;
d) Бусад баталгаа.
186. Yндэсний язгуур ашиг сонирхлоо дээдэлж, хуулиар тогтоосон үүргээ биелүүлэх, төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх нь …
a) Засаг дарга нарын үүрэг
b) Төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг
c) Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг
d) Иргэдийн үүрэг
187. Аливаа шашныг шүтэх, эс шүтэх нь тухайн хүний …
a) Шүтэх, эс шүтэх хэрэг байна
b) Итгэл үнэмшлийн хэрэг байна
c) Эрх чөлөөний хэрэг байна
d) Дурын хэрэг байна
188. Сүм хийдийн үйл ажиллагааг зогсоож болох уу?
a) Хуулинд заасан бол болно
b) Хуулиар хориглоно
c) Хуулинд энэ талаар заалт байхгүй
189. Сүм хийд байгуулах зөвшөөрлийг хаанаас олгох вэ?
a) Хууль зүй, дотоод хэргийн яам
b) Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
c) Аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид
d) Сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид
190.Төрийн нууцын зэрэглэлийг хэрхэн тогтоосон байдаг вэ?
a) Онц чухал-маш нууц, маш нууц, нууц
b) Онц нууц, маш нууц, нууц
c) Чухал нууц, маш нууц, нууц
d) Нэн чухал нууц, чухал нууц, маш нууц, нууц
191. Ерөнхийлөгч ажлаа хаана тайлагнах вэ?
a) Ард түмэнд
b) Улсын Их Хуралд
c) Засгийн газарт
d) Намын бүлэгт
192. Ерөнхийлөгчийн бие, нэр төр, ордон өргөө, унаа халдашгүй дархан байна гэдэг нь . . .
a) Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын баталгаа
b) Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа
c) Yндэсний аюулгүй байдлын баталгаа
d) Ерөнхийлөгчийн амь нас эрүүл мэндийн хамгаалалт
193. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн шүүн таслах ажиллагаанд оролцох эрхтэй юу?
a) УДШ-ийн Ерөнхий шүүгч зөвшөөрснөөр
b) Өөрийн үзэмжээр
c) Оролцох эрхгүй
d) Шүүх бүрэлдэхүүний ирц хүрэхгүй бол болно
194. Бүх шатны шүүх хэрэг маргааныг ямар хэлбэрээр хянан хэлэлцэж шийдвэрлэх вэ?
a) Ганцаарчилсан
b) Хамтын
c) Хуульд заагаагүй
d) Шүүгчдийн үзэмжээр
195. УИХ-аас баталсан хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг хаанаас гаргах вэ?
c) Улсын Дээд Шүүх
d) Yндсэн хуулийн цэц
196. АНУ-ын иргэн Жорж шүүх хуралд оролцохдоо хуралдаан даргалагчид, хуралдааныг өөрийн төрөлх хэлээр явуулж өгөх талаарх саналыг өөрийн өмгөөлөгчөөр уламжлуулан хүсэлт тавьсан байна
a) Ерөнхий шүүгч зөвшөөрвөл англи хэлээр явуулж болно.
b) Хүсэлтийг хүлээж авах боломжгүй.
c) Хуралдаан даргалагч шийдвэрлэнэ.
d) Бүгд буруу.
197.Ерөнхийлөгчид улс төрийн ямар нам нэр дэвшүүлэх вэ?
a) Зохион байгуулах хурлаа хийж нийтэд зарласан.
b) УДШ-д бүртгүүлсэн.
c) УИХ-д суудал бүхий.
198. Улсын нийт нутаг дэвсгэрт, эсвэл зарим хэсэгт нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон бол ямар арга хэмжээ авах вэ?.
a) Онц байдал зарлана.
b) Дайн бүхий байдал зарлана.
c) Дайны байдал зарлана.
d) УИХ энэ талаар тухайн үед нь шийдвэр гаргана.
199. УДШ-ийн тайлбар хуульд харшилбал яах вэ?
a) Тухайн хуулийг хүчингүй болгоно.
b) УИХ-аас тайлбар хийнэ.
c) Тухайн хуулийг дагаж биелүүлнэ.
d) Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тайлбар хийх шүүгчдийг томилно.
200. Монгол улсын иргэд төрийн удирдах хэрэгт хэрхэн оролцох вэ?.
a) Шууд оролцох эрхтэй.
b) Төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан оролцох эрхтэй.
c) Оролцох эрхгүй.
d) Шууд болон шууд бус хэлбэрээр оролцох эрхтэй.