Irgen 101-200

Description

ХЗС-ийн Иргэний эрх зүйн тэнхимийн Улсын шалгалтанд бэлдэх тестүүд - 2014 он
Munkh Orgil
Quiz by Munkh Orgil, updated more than 1 year ago
Munkh Orgil
Created by Munkh Orgil about 9 years ago
1356
4

Resource summary

Question 1

Question
101. Д нь төрийн өөрийн өмчийн барилгын тодорхой хэсгийг түрээслэн авчээ. Бичгээр байгуулсан гэрээг зайлшгүй улсын бүртгэлд бүртгүүлэх үү?
Answer
  • a. Шаардлагатай, ИХ-д заасан учраас
  • b. Шаардлагагүй, төрийн өмч учраас
  • c. Шаардлагатай, эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хуульд зааснаар
  • d. Шаардлагагүй, төрийн өөрийн өмч эрх бүхий байгууллагад бүртгэлтэй байдаг

Question 2

Question
102. Шаардах эрхийн үндэслэл болох хэм хэмжээний бүрэлдэхүүнийг шалгахад шаардах эрх үүссэн болох нь тогтоогдсоны дараа эрх хэрэгжүүлэх боломжгүй болсонд хүргэх дараах нөхцөл байдал бий эсэхийг шалгах шаардлагагүй:
Answer
  • a. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулсан
  • b. Үүрэг дуусгавар болсон
  • c. Үүрэг агуулгын хувьд өөрчлөгдсөн
  • d. Эсрэг тал үүргийг ялимгүй зөрчсөн

Question 3

Question
103. Хариу эсэргүүцэлд хамаарахгүй ойлголтууд нь:
Answer
  • a. Шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан
  • b. Нөгөө тал өөрийн үүргээ биелүүлээгүй
  • c. Хөндлөнгийн гуравдагч этгээдийн дүгнэлтээр ийнхүү тогтоогдсон

Question 4

Question
104. Үүрэг дуусгавар болох үндэслэлд хамаарахгүй нь:
Answer
  • a. Үүргийг бүрэн буюу зохих ёсоор гүйцэтгэснээр
  • b. Харилцан шаардлага бүхий үүргийг тооцох зарчмаар
  • c. Нэг талын санаачилгаар
  • d. Өрийг хүчингүй болгосноор

Question 5

Question
105. Үүргийн эрх зүйн ерөнхий хэсэг нь доорхи бүлэгт үйлчлэхгүй:
Answer
  • a. Эдийн ба эдийн бус баялгийн эрх зүй
  • b. Өвийн эрх зүйн үүрэг үүсгэхэд чиглэсэн зохицуулалтын хүрээнд
  • c. Бизнесийн эрх зүйн хууль тогтоомж
  • d. Иргэний хуулийн тусгай анги

Question 6

Question
106. Худалдах худалдан авах гэрээ байгуулснаар өмчлөх эрх шилжих үү?
Answer
  • a. Гэрээ байгуулсан тул шилжинэ.
  • b. Эзэмшил шилжих, эсхүл өмчлөх эрхийг хүлээлгэж өгснөөр л шилжинэ.
  • c. Талууд хэрхэн тохиролцохоос шалтгаална.

Question 7

Question
107. Хариу үүрэгт хамаарахгүй нь:
Answer
  • a. Нэмэлт үүрэг
  • b. Ихэвчлэн мөнгөн төлбөрийн үүрэг
  • c. Мөнгөн төлбөрийг орлуулж болох зүйл

Question 8

Question
108. Хоёрдогч шинжтэй үүрэг нь дараах тохиолдолд үүснэ:
Answer
  • a. Анхдагч үүргийг зөрчсөн бол
  • b. Үүргийг ялимгүй зөрчсөнөөр
  • c. Үүргийг зохих ёсоор гүйцэтгэснээр

Question 9

Question
109. numerus clauses гэдэг ямар зарчим бэ?
Answer
  • a. Хуульд тусгасан хэлбэрээр л өмчийн эрхийг олж авах, шилжүүлэх боломжтойг заасан зарчим
  • b. Гэрээний эрх чөлөөний зарчмын агуулгыг илэрхийлсэн ойлголт
  • c. Үүргийн эрх зүйн диспозитив зарчмыг өөрөөр ингэж илэрхийлдэг

Question 10

Question
110. Гэрээний санал хангалттай тодорхой байх гэдэгт доорхи зүйлийг ойлгоно:
Answer
  • a. Хэлцлийн гол нөхцлийн талаар талууд харилцан тохиролцсон
  • b. Гэрээний санал хэзээ тавьж буй огноог тодорхой бичсэн
  • c. Саналыг хэн анхлан гаргаж буйг тодорхой тусгасан

Question 11

Question
111. Бараа үйлчилгээний автомат машин нь:
Answer
  • a. Гэрээ байгуулах санал
  • b. Гэрээ байгуулах саналын дуудлага
  • c. Гэрээний стандарт нөхцөл

Question 12

Question
112. Дуудлага худалдаа зохион байгуулагч нь үнэ нэмэгдүүлэх журмаар санал болгох нь
Answer
  • a. Гэрээ байгуулах санал
  • b. Гэрээ байгуулах саналын дуудлага
  • c. Нийтийн гэрээ
  • d. Бодит үйлдлээр гэрээ байгуулж буй явдал юм.

Question 13

Question
113. Гэрээний стандарт нөхцлийн тодорхойлолтод хамаарахгүй нь:
Answer
  • a. Гэрээний нэг тал нөгөө талдаа санал болгох зорилгоор урьдчилан боловсруулсан
  • b. 3-аас дээш тооны гэрээнд давтан ашиглагдах
  • c. Гэрээний сул дорой талын эрхийг хязгаарласан буюу хаасан
  • d. Үйлчлүүлэгчийн эрх ашигт нийцсэн

Question 14

Question
114. Гэрээний стандарт нөхцлийг тайлбарлахдаа:
Answer
  • a. Санал болгогч талын хүсэл зоригийн илэрхийллийн утгын дагуу
  • b. Саналыг хүлээн авагч талд ашигтайгаар
  • c. Дээрх 2 этгээдийн хүсэл зоригийн илэрхийллийн нэгдсэн байдлаар нь тайлбарлана.

Question 15

Question
115. Нэг талд нь аж ахуй эрхлэгч хуулийн этгээд нөгөө талд нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд байгаа бол стандарт нөхцлийг хүчин төгөлдөр бусад тооцох тухай ИХ-ийн 202.2 дахь зохицуулалтыг авч хэрэглэх үү?
Answer
  • a. Болно.
  • b. Болохгүй
  • c. Нийтийн эрх зүйн хуулийн этгээд хэрэглэгч бол болно.

Question 16

Question
116. Олон нийтэд хандсан автобус, такси зэрэг үйлчилгээнд хамрагдаж буй этгээд нь:
Answer
  • a. Бодит гэрээ байгуулж байна.
  • b. Тухайн гэрээ хэлцэл хийх хүсэл зоригоо автобусанд суух тэр мөчид илэрхийлсэн гэж үзнэ.
  • c. Нийтийн эрх зүйн гэрээ байгуулж байна.

Question 17

Question
117. Culpa in contrahendo /c.i.c/ эрх зүйн ямар инстутутыг илэрхийлж байна вэ?
Answer
  • a. Гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд үүрэг үүсэх
  • b. Гэм хор учруулснаас үүрэг үүсэх
  • c. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг
  • d. Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх

Question 18

Question
118. Үүргийг шударгаар гүйцэтгэнэ гэсэн ерөнхий зохицуулалтыг дараах тохиолдолд авч хэрэглэхгүй:
Answer
  • a. Хэлцлийн талууд зохицуулагдаагүй үлдсэн асуудлыг тухайн үед мэдэж байсан, урьдчилан харах боломжтой байсан бол хэрхэн зохицуулах, тохиролцох байсан гэж /нөхөх тайлбар/.
  • b. Үүргийн гүйцэтгэлийн чанар дунджаас дээгүүр байх шаардлагатай тохиолдолд

Question 19

Question
119. Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх болоход мөнгөний ханш буурсан, инфляц нэмэгдсэн гэсэн шалтгаанаар ханшийн зөрүүг нэмж гаргуулах боломжтой юу?
Answer
  • a. Хуулиар хориглосон
  • b. Инфляц өссөнд үүрэг гүйцэтгэгч буруугүй тул төлбөл зохих үнийн дүнг л төлнө.
  • c. Гэрээгээр ийнхүү үнэ нэмэгдүүлж болохоор тохирсон бол үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

Question 20

Question
120. Зардал гэдэгт доорх зүйлийг ойлгоно:
Answer
  • a. Сайн дураар гаргасан хөрөнгийн зарлага
  • b. Хохирлыг багасгахад чиглэсэн, үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан хөрөнгө
  • c. Хохирлыг хэлнэ.

Question 21

Question
121. Үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол энэ үүрэгтээ хүү тооцон төлөх үүрэгтэй юу?
Answer
  • a. Гэрээгээр тохирсон бол болно.
  • b. Анхнаасаа хүү тохирсон зээлийн гэрээ биш тул боломжгүй.
  • c. Иргэний хуульд зааснаар мөнгөн төлбөрийн үүрэгт хүү тооцож болно.

Question 22

Question
122. Иргэний хуулийн 243.2-т заасан мэдээлэл авах эрх гэдэг нь:
Answer
  • a. Хуульд тусгайлан заасан мэдээлэл өгөх үүрэг болно.
  • b. Ерөнхий мэдээлэл авах эрх
  • c. Гэрээнд тусгаагүй тул ийнхүү шууд мэдээлэл авах боломжгүй

Question 23

Question
123. Анзын гэрээ нь:
Answer
  • a. Өрсөлдөөнийг хязгаарлах зорилготой
  • b. Үндсэн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой, хойшлуулах болзлоор хийсэн хэлцэл
  • c. Бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлэгдсэнээр хүчин төгөлдөрт тооцогдоно.

Question 24

Question
124. Сюналагма үүрэг гэж юу вэ?
Answer
  • a. Гол үүрэг хариу үүрэг хоёр нь харилцан нөхцөлдсөн байхыг ойлгоно.
  • b. Жнь: эд хөрөнгө хөлслөх гэрээнд зардал төлүүлэх эрх ба эд зүйлийг буцаан шилжүүлэх үүргийг хэлнэ.
  • c. Гэрээний стандарт нөхцлийг агуулсан үүргийг хэлнэ.

Question 25

Question
125. Хоёр талд хариуцлага хүлээлгэх гэрээ гэдэг нь:
Answer
  • a. Нэг талд нь үндсэн үүрэг үүсч байдаг гэрээ
  • b. Гол үүрэг, хариу үүрэг хоёр нь нэг нь нөгөөгийнхөө төлөөс болж, харилцан нягт уялдаатай байдаг гэрээ
  • c. Хариу төлбөртэй гэрээ бүхэн

Question 26

Question
126. Зочид буудлын үйлчилгээ үзүүлэх гэрээ нь:
Answer
  • a. Нэрлэгдээгүй гэрээ
  • b. Эд хөрөнгө хөлслөх, хөлсөөр ажиллах, бэлтгэн нийлүүлэх гэрээний цогц нийлбэр бүхий холимог гэрээ
  • c. Ийм гэрээ байдаггүй

Question 27

Question
127. Автомашиныг 25 сая төгрөгийн үнэтэйгээр зарахаар талууд тохирсон бөгөөд хариу төлбөрийн оронд орон сууцанд нь: засвар хийж өгөхөөр тохирсон бол
Answer
  • a. Хамтран ажиллах гэрээ
  • b. Нэрлэгдээгүй гэрээ
  • c. Ажил гүйцэтгэх гэрээ
  • d. ХХАГ ба ажил гүйцэтгэх гэрээний Холимог гэрээ

Question 28

Question
128. А нь Б-д автомашинаа 26 сая төгрөгөөр худалдсан. А-гийн гол үүрэг нь:
Answer
  • a. Автомашины түлхүүр, сэлбэг хэрэгслийн хамт Б-гийн гарашид аваачиж өгөх
  • b. Автомашины эзэмшил ба өмчлөлийг Б-д шилжүүлэх
  • c. Автомашин ХХАГ-г нотариатчаар гэрчлүүлсний хураамжийг төлөх
  • d. Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээн дээрх нэрийг шилжүүлэх

Question 29

Question
129. Худалдагч өөрөө худалдаж буй ширээний компьютерийнхээ өмчлөгч биш болохыг худалдан авагч мэдээгүй бол дараах зүйл заалтын дагуу өмчлөх эрхийг олж авах боломжтой:
Answer
  • a. ИХ-ийн 89-р зүйл: хүсэл зоригийн дагуу эд юмсыг мэдэлдээ авсан тул
  • b. 243-р зүйл: Үнийг төлж үүргээ биелүүлсэн тул
  • c. 111, 114-р зүйл: өмчлөх эрхийг шударгаар олж авна
  • d. Аль ч тохиолдолд 91.1-р зүйлийн дагуу эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгч гэж тооцно.

Question 30

Question
130. А компанийн В-д захиалгын гэрээний дагуу худалдсан орон сууц нь гэрээнд заасан хэмжээнээс 12 кв.м дутуу байх нь:
Answer
  • a. Биет байдлын доголдол юм
  • b. Эрхийн доголдол
  • c. Биет байдлын болон эрхийн доголдлын аль аль нь болно.0

Question 31

Question
131. Иргэн А нь барьцаанд байгаа орон сууцыг худалдаж авахаар гэрээ байгуулжээ. Барьцаанд байгаа тухай мэдэж байсан бол:
Answer
  • a. Үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны эрхтэй нь хамт шилжүүлэн авсан гэж үзнэ.
  • b. Өмнөх өмчлөгч зээл авахдаа барьцаанд тавьсан тул тэрхүү үүрэг шинэ худалдан авагчид хамааралгүй.

Question 32

Question
132. А нь Б-тэй гэрээ байгуулж, Б-гийн өмчлөлийн подвалыг засаж, интернет тоглоомын газар ажиллуулах болсон нь эрх бүхий байгууллагаас хаагдсан тул диско бар болгон тохижуулжээ. 5 жилийн хугацаатай байгуулсан гэрээний явцад маргаан гарч түрээсийн байрнаас Б нь нүүсэн. Б-гийн үзэж буйгаар:
Answer
  • a. А-гийн өмчлөлийн подвалд засан сайжруулалт хийсэн тул энэхүү засварынхаа үнийг авах эрхтэй
  • b. Б нь өөрийнхөө үйл ажиллагааг л явуулахад тохируулан өөрийн үзэмжээр засаж авсан нь А-гийн зөвшөөрөлгүй хийгдсэн ажиллагаа тул орхин явах хэрэгтэй гэж А үзэж байна.

Question 33

Question
133. Мэдүүлгийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг шилжүүлэхдээ:
Answer
  • a. Уг үнэт цаасанд бичилт хийх замаар шилжүүлнэ
  • b. Бусдад гардуулах замаар шилжүүлнэ.
  • c. Гэрээ байгуулна.

Question 34

Question
134. Орон сууцны өмчлөгч А нь өөрийн 4 өрөө орон сууцыг худалдах зар өгсөн. Зарын дагуу ирсэн эхний хүнтэй үнийг 150 сая төгрөгөөр тохирч, ХХАГ бичгээр гэрээ байгуулсан. Үдийн алдад 2 дахь хүн ирж үзээд 155 сая төгрөг санал болгоход нь зөвшөөрч, тухайн дүүргийн нотариатчаар гэрээг гэрчлүүлсэн. Оройхон алдад ирсэн эр 170 сая төгрөг санал болгоход нь өөрийн эрхгүй зөвшөөрсөн бөгөөд тэр оройдоо байраа суллаж өгсөн ба картанд нь ч 170 сая төгрөгийн орлого орсон. Эдгээрээс хэн нь давуу эрхтэй бөгөөд ийнхүү олон гэрээ байгуулах нь:
Answer
  • a. Анхны хүн хамгийн түрүүнд ирсэн бөгөөд хамгийн түрүүнд бичгээр гэрээ байгуулсан тул давуу эрхтэй
  • b. 2 дахь хүн нь нотариатчаар гэрээг гэрчлүүлсэн нь хуулийн шаардлага хангасан тул орон сууцыг өмчлөлдөө авах давуу эрхтэй.
  • c. 3 дахь хүн нь орон сууцыг эзэмшилдээ авсан байх тул давуу эрхтэй.
  • d. Гэрээний эрх чөлөөний зарчмын дагуу ийнхүү нэг үл хөдлөх эд хөрөнгөн дээр олон хэлцэл байгуулах эрх чөлөөтэй бөгөөд эхний 2 хүнд гэрээнээс учирсан хохирлыг нь нөхөн төлөх ёстой.

Question 35

Question
135. Иргэд хоорондын зээлийн гэрээнд:
Answer
  • a. Анз тооцно.
  • b. Нэмэгдүүлсэн хүү тооцно.
  • c. Хүүгийн хүү тооцно.

Question 36

Question
136. Хамтран ажиллах гэрээний онцлог нь:
Answer
  • a. Ашиг олох зорилготой
  • b. Талууд нь нэгэн ижил ашиг сонирхолтой
  • c. Хамтын хөдөлмөр эрхлэх шинжтэй

Question 37

Question
137. Гэрээг дараах тохиолдолд цуцална:
Answer
  • a. Худалдах худалдан авах гэрээний хувьд дутуу цөөн тоогоор дутуу тоо ширхэгтэй бараа нийлүүлсэн
  • b. Урт хугацааны үүргийн харилцаанд үүргийн зөрчлөөс шалтгаалан
  • c. Урт хугацааны үүргийн харилцаанд үүргийн зөрчлөөс шалтгаалан гэрээнээс татгалзана.

Question 38

Question
138. Бэлэглэлийн гэрээ нь:
Answer
  • a. Бэлэг хүлээн авагчийн зөвшөөрлөөс шалтгаалан хийгддэг тул 2 талын гэрээ
  • b. Нэг талд л бэлэг шилжүүлэх үндсэн үүрэг үүсдэг тул 2 талт гэрээ биш.

Question 39

Question
139. Худалдах, худалдан авах гэрээний зүйл нь бусдын газар дээр барилга байгууламж барих эрх бол:
Answer
  • a. Гэрээний зүйл нь эрх тул эрхийн баримт бичгийг шилжүүлж өгөхөд хангалттай
  • b. Улсын бүртгэлд эрхийн шилжилт хийгдэхээс гадна тухайн газрын эзэмшлийг мөн шилжүүлнэ.
  • c. Ийнхүү гэрээгээр тухайн эрхийг шилжүүлэх боломжгүй.

Question 40

Question
140. Тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатчаар гэрчлүүлсэн бол үүрэг үүсэхээр заасан нь дараах шалтгаантай:
Answer
  • a. Хэлбэрийн ийм шаардлага тавьснаар хөнгөмсгөөр амласан тодорхой хөрөнгө бэлэглэх амлалтаа биелүүлэх үр дагавраас нь хамгаалах
  • b. Ямар хөрөнгө бэлэглэснийг тодорхой болгох
  • c. Бэлэглэлийн албан татвар хураах

Question 41

Question
141. ХХАГ-нд эрсдэл дараах тохиолдолд шилжинэ:
Answer
  • a. Орон сууцны хороолол барьж буй компанид тоосго үйлдвэрлэгч компани их хэмжээний тоосго нийлүүлсний хариуд баригдаж буй орон сууцнаас 6 ширхэг орон сууц тооцож авахаар гэрээ байгуулсан байна. Энэ нь
  • b. Тухайн орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй байхад хийгдсэн гэрээ тул хуулийн шаардлага хангахгүй, хүчин төгөлдөр бус гэрээ
  • c. Ирээдүйд бий болох хөрөнгийн хувьд байгуулж болох ХХАГ
  • d. Хамтран ажиллах гэрээ

Question 42

Question
142. Ямар 3 аргаар үүргийн харилцаа үүсэх боломжтой вэ?
Answer
  • a. Гэрээ байгуулах, гэм хор үйлдэх, хэлцэл хийх
  • b. Нэг ба олон талт хэлцэл хийх, хуульд заасан тохиолдлыг биелүүлэх, хэлцэл хийх бэлтгэл үе шатыг эхлүүлснээр.
  • c. Гэрээ хэлцэл хийх, гэм хор учруулах, үндэслэлгүй хөрөнгөжих
  • d. Гэрээ байгуулах, хэлэлцээр хийх, гэм хор учруулах

Question 43

Question
143. Бүрэн гүйцэтгэл явуулах боломжгүй үүрэг гэдэгт юуг ойлгох вэ?
Answer
  • a. Үүрэг гүйцэтгэгч хүсвэл биелүүлж болох ч үүрэг гүйцэтгүүлэгч нэхэмжлэл гаргах, албадан гүйцэтгүүлэх боломжгүй үүргийг хэлнэ
  • b. Үүрэг гүйцэтгэгч биечлэн гүйцэтгэж, биетээр хүлээлгэн өгөх үүрэг хамаарна
  • c. Бүх үүргийг гүйцэтгэх боломжтой тул энэ төрлийн үүрэг байх ёсгүй.

Question 44

Question
144. Үндсэн үүргийн дагавар, нэмэлт ялгагдах онцлог юу вэ?
Answer
  • a. Агуулга, эрх зүйн үр дагаврын хувьд ялгагдана.
  • b. Үндсэн үүрэг нь гэрээний гол нөхцөлийг болон үүргийн харилцаа үүсэх зорилгыг тодорхойлдог бол дагавар, нэмэлт үүрэг түүний биелэлтийг хангахад чиглэнэ.
  • c. Үндсэн үүрэг иргэний эрх зүйн тусгай ангид, нэмэлт, дагавар үүргийг үүргийн эрх зүйн ерөнхийангид зохицуулсан байдаг.
  • d. b, c хариулт зөв.

Question 45

Question
145. Гэрээнээс үүдэх үүргийн харилцаан дахь үүрэг гүйцэтгүүлэгчийн хамгийн чухал шаардах эрхийн хэв шинжийг тодорхойлно уу?.
Answer
  • a. Үндсэн үүргийн гүйцэтгэлд чиглэсэн анхдагч шаардах эрх
  • b. Гол үүргийн гүйцэтгэлд чиглэх үндсэн шаардах эрх
  • c. Хохирол нөхөн төлүүлэхэд чиглэсэн шаардах эрх
  • d. Эд зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд чиглэнэ

Question 46

Question
146. Үүргийн агуулга, хэв шинжийг хэрхэн тодорхойлох вэ?
Answer
  • a. Зайлшгүй үйлчлэх хуулийн зохицуулалтыг баримтлах ба ийм зохицуулалт байхгүй бол үүнийг талуудын тохиролцоогоор тодорхойлно.
  • b. Дээрхийн аль аль нь байхгүй бол үүргийн ерөнхий ангийн үүрэг гүйцэтгэх арга хэлбэрийг тусгасан диспозитив шинжийн зохицуулалтыг хэрэглэнэ.
  • c. Талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлах замаар.
  • d. Дээрх бүгд зөв.

Question 47

Question
147. Үүрэг гүйцэтгэх газрыг тодорхойлох нь ямар ач холбогдолтой вэ?
Answer
  • a. Эрсдэл шилжих болон үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлэх тохиолдолд, мөн илгээх үүрэг үүссэн нөхцөлд хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг тодорхойлоход.
  • b. Эрсдэл шилжих болон хугацаа хэтрүүлсэн гэдгийг тогтооход
  • c. Үүрэг гүйцэтгэх арга хэлбэр, зарчмыг тодорхойлоход.
  • d. Үүргийн гүйцэтгэл зохих ёсоор явагдсан эсэхийг дүгнэхэд.

Question 48

Question
148. Төрлийн шинжээр тодорхойлогдох үүргийг хэрхэн тодорхойлох вэ?
Answer
  • a. Тухайн төрлийн дундаас доошгүй чанар бүхий эд зүйлтэй харьцуулан тодорхойлно
  • b. Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт нийцсэн байх ёстой.
  • c. Гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой байх ёстой.
  • d. Дээрх бүгд зөв.

Question 49

Question
149. Мөнгөн төлбөрт чиглэсэн үүрэг гэдэгт юуг ойлгох вэ?
Answer
  • a. Зөвхөн Монгол улсын мөнгөн тэмдэгтээр төлбөрийг хийх үүргийг ойлгоно.
  • b. Мөнгөн төлбөрт чиглэсэн үүргээс гадна хөрөнгийн үнэлгээг мөнгөөр нөхөн төлбөл зохих үүргийг хамруулан ойлгоно.
  • c. Бүх мөнгөн төлбөрт гаргуулахад чиглэсэн үүргийг хамруулан ойлгоно.
  • d. Мөнгөөр тооцож болох бүх өр төлбөрийг ойлгоно.

Question 50

Question
150. Өр шилжих болон шаардах эрх шилжүүлэх хэлцэл гэрээний эрх зүйд тусгалаа олсон байдаг уу?
Answer
  • a. Үгүй, зөвхөн өмчийн эрх зүйд зохицуулагдсан эрх шилжүүлэх хэлцэл
  • b. Тийм, энд заавал үүргийн хэлцэл хийгдэх ёстой
  • c. Эрх шилжүүлэх талаар хуулинд тусгаагүй
  • d. Энэ талаар өмчийн эрх зүйд зохицуулсан ч үүргийн хэлцэл эрх шилжүүлэх суурь нь болно.

Question 51

Question
151. А нь Х-д нэгэн хуучин машиныг худалдахдаа машиныг унаж үзэх үед доголдол илрээгүй бол худалдан авагч ямар нэг шаардлага гаргах эрхгүй гэсэн агуулга бүхий стандарт нөхцлийг тавьжээ. Энэ стандарт нөхцөл хуульд нийцэх үү?
Answer
  • a. Үгүй, энэ нь худалдан авагчийн бусад эрхийг бүхэлд нь хязгаарлах тул хууль бус
  • b. Нийцнэ, учир нь шалгаж авсан нөхцөлд худалдан авагч эрхээ алдах тухай хуулийн зохицуулалт бий.
  • c. Тухайн тохиолдлоос шалтгаална.
  • d. Аль нь ч биш.

Question 52

Question
152. А, Б хоёр нэгэн үл хөдлөх хөрөнгийг худалдах тухай харилцан тохирчээ. Нотариат дээр очих ёстой өдөр А гэнэт халуурч, бие нь өвдсөн тул Б-г түүний өмнөөс очиж уулзаад юу шаардагдахыг лавлахыг гуйжээ. Б зөвшөөрсөн боловч, цаг нь болоход тэрээр өөр юм хийх сонирхол нь дийлж нотариат руу очсонгүй. Б ямар үүргээ зөрчсөн бэ?
Answer
  • a. Үндсэн үүргээ гүйцэтгээгүй зөрчил.
  • b. Нэмэлт, туслах үүргийн зөрчил.
  • c. Гэрээнд үнэнч байх зарчимд харш үйлдэл
  • d. Хариу үүргийн зөрчил.

Question 53

Question
153. Үүрэг гүйцэтгэгч А зээлийн өр болох 100000 төгрөгийг эргүүлэн төлөхөөр үүрэг гүйцэтгүүлэгч Б-ийн гэрт иржээ. Мөнгөө тоолоод үзэхэд 100 төгрөг дутуу болохыг тогтоов. Гэтэл Б түүнийг үүргээ зохих ёсоор биелүүлэгүй хэмээн мөнгийг хүлээн авахаас татгалзжээ. А ингэснээр үүргээ хугацаандаа биелүүлж чадаагүй бол Б-ийн үйлдлийг хэрхэн дүгнэх вэ?
Answer
  • a. Үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул татгалзах нь зүй ёсны хэрэг.
  • b. Шударга ёсонд үл нийцэх татгалзал
  • c. Гүйцэтгэл дутуу л бол их бага нь хамаагүй, татгалзах нь хуульд нийцнэ.
  • d. Үүрэг гүйцэтгүүлэгч гүйцэтгэлийг хэзээд хүлээн авах үүрэгтэй.

Question 54

Question
154. Үүрэг гүйцэтгэгч А өрөө төлөх хамгийн сүүлиийн өдөр шөнөжингөө наргиж яваад, шөнийн 12 цаг 30 минутад өрөө төлөхөөр үүрэг гүйцэтгүүлэгч Б-ийнд иржээ. Б унтмаар байсан ба согтуу А-г гэртээ оруулахыг хүсээгүй тул мөнгийг хүлээж авч чадахгүй хэмээжээ. А үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн үү?
Answer
  • a. Тийм, тэрээр өмнөх өдөр нь үүргээ гүйцэтгэх ёстой байсан.
  • b. Үгүй, Б мөнгийг А-ийн санал болгосон цагт хүлээн аваагүй тул Б хугацаа хэтрүүлсэн.
  • c. Үгүй, үүрэг гүйцэтгэх өдрийн дараачийн өглөө хүртэл Б мөнгийг хүлээн авах ёстой.
  • d. Тийм, А нь 00 цагаас өмнө үүргээ гүйцэтгэх ёстой боловч Б шөнийн цагаар аливаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах үүрэггүй.

Question 55

Question
155. Төрлийн шинжээр тодорхойлогдох үүрэг боломжгүй болно гэсэн ойлголт бий юу?
Answer
  • a. Тухайн төрлийн эд зүйл бүхэлдээ устсан нөхцөлд үүрэг боломжгүй болно.
  • b. Үгүй, төрлийн шинжээр тодорхойлогдох үүргийг үүрэг гүйцэтгэгч ямар ч тохиолдолд гүйцэтгэх ёстой.
  • c. Тухайн тохиолдлоос хамаарна.
  • d. Талууд төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйлээс тодорхой хэсгийг салган тусгаарласан нөхцөлд үүрэг боломжгүй болно.

Question 56

Question
156. Дараахийн алинд нь хохирлыг нөхөн төлөх үүрэг үүсэх вэ?
Answer
  • a. Үүргээ гэм буруутай зөрчсөн нөхцөлд.
  • b. Гэм буруугаас үл хамааран баталгаа олгосон, тохиолдлоор устаж гэмтсэний эрсдэл үүрэг гүйцэтгэгчид шилжсэн нөхцөлд.
  • c. Дээрхийн аль алинд нь.
  • d. Хохирол нэхэмжлэх эрхийн урьдчилсан нөхцөл бүрдсэн тохиолдолд.

Question 57

Question
157. Иргэний эрх зүйд гэм буруугийн санаатай хэлбэрийг хэрхэн тодорхойлох вэ?
Answer
  • a. Үйлдлийнхээ хууль бус үр дагаврыг мэдэж, түүнийг хүсэх.
  • b. Эрх зүйн харилцаанд анхаарал болгоомжтой байх үүргээ зөрчсөн.
  • c. Үйлдлийнхээ хууль бус үр дагаврыг туйлын зорилгоо болгох.
  • d. Ямар үйлдэл хийж буйгаа ухаарч, хүсэх.

Question 58

Question
158. Иргэний эрх зүйд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг хэрхэн тодорхойлох вэ?
Answer
  • a. Эрх зүйн харилцаанд анхаарал болгоомжтой байх үүргээ зөрчсөн.
  • b. Болгоомжгүйн хэлбэрийг обьектив утгаар нь тодорхой тохиолдолд тухайн хүмүүсийн хүрээнд мөрдвөл зохих анхаарал болгоомж алдсаныг хэлнэ.
  • c. a, b хариулт зөв.
  • d. Хайхрамжгүй хандсан, хөнгөмсгөөр найдсан нөхцөлд болгоомжгүй үйлдэл хэмээн үзнэ.

Question 59

Question
159. ИХ-ийн §219.5-ын дагуу бусдын гэм бурууг үүрэг гүйцэтгэгчид хэрхэн оноож өгөх вэ?
Answer
  • a. Туслан гүйцэтгэгчийн гэм буруутай үйлдэл хийх үед үүрэг гүйцэтгэгч ба үүрэг гүйцэтгүүлэгчийн хооронд үүргийн харилцаа үүссэн байх ба энэ харилцаанд тэрээр үүрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр оролцож байгааг тогтооно.
  • b. Туслан гүйцэтгэгч үүргийн харилцаанд үүрэг гүйцэтгэгчийн эрх ашгийн хүрээнд хамаарах үйлдэл хийж буй бүх тохиолдолд гэм бурууг оноож өгнө.
  • c. Туслан гүйцэтгэгч зөвхөн үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрсөн үйлдлийг хийх замаар үүргийн харилцаанд оролцож байгааг тогтооно.
  • d. Дээрх бүгд зөв.

Question 60

Question
160. Туслан гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийн хүрээнд үйлдэл хийх гэдгийг хэрхэн тайлбарлах вэ?
Answer
  • a. Үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийн хүрээ гэдэгт үндсэн ба нэмэлт үүрэг, дагавар үүргийг хамрах ба туслан гүйцэтгэгчийн үйлдэл нь түүнд өгсөн даалгавартай холбоотой байх ёстой.
  • b. Үүрэг гүйцэтгэгчийн нэрээр гүйцэтгэгдэж буй бүх үйлдэл үүнд хамаарна.
  • c. Үүрэг гүйцэтгэгчийн олгосон даалгавартай туслан гүйцэтгэгчийн үйлдэл холбоотой эсэх нь хамаагүй.
  • d. Дээрх бүгд зөв

Question 61

Question
162. ИХ-ийн §219.1-ийн дагуу хохирол нэхэмжлэх эрхийн урьдчилсан нөхцөлийг нэрлэнэ үү?.
Answer
  • a. Үүргийн харилцаа үүссэн байх, хүлээсэн үүргээ обьектив байдлаар зөрчсөн, мөн субьектив гэм буруутай гэдгийг тогтоосон нөхцөлд хохирлыг арилгана.
  • b. Үүргийн харилцаа үүссэн байх, хүлээсэн үүргээ обьектив байдлаар зөрчсөн нөхцөлд хохирлыг арилгана.
  • c. Үүргийн харилцаа үүссэн байх, үүрэг обьектив болон субьектив байдлаар боломжгүй болсон бол гэм буруутай эсэхээс үл хамааран хохирлыг арилгана.
  • d. Дээрх бүгд зөв.

Question 62

Question
163. Цаг хугацааны хувьд үүргийн гүйцэтгэл боломжгүй болсон явдлыг хэрхэн ангилах вэ?
Answer
  • a. Анхдагч болон гэрээ байгуулсны дараах боломжгүй байдал.
  • b. Обьектив болон Субьектив боломжгүй байдал.
  • c. Анхдагч ба практик боломжгүй байдал.
  • d. Үүргийн гүйцэтгэл зөвхөн гэрээ байгуулсны дараа боломжгүй болно.

Question 63

Question
164. Ямар шалтгаан нөхцөл үүргийн гүйцэтгэлийг боломжгүй болгоход хүргэдэг вэ?
Answer
  • a. Бодит үйл явцын хүрээнд үүрэг гүйцэтгэх нь байгалийн шинжлэх ухааны үүднээс боломжгүйд тооцохоор байгаа.
  • b. Онолын үүднээс үүргийг гүйцэтгэх боломжтой хэдий ч практикт даван туулах боломжгүй саад тотгор буй болсон.
  • c. Эрх зүйн үүднээс үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл бий болсон.
  • d. Оюун санааны хувьд гарцаагүй байдал бий болсон тул үүргийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгэгчийн хувьд боломжгүй мэт санагдах.
  • e. Дээрх бүгд зөв.

Question 64

Question
165. Дараах тохиолдлын алиныг нь үүргийн гүйцэтгэл боломжгүй болсонд тооцож шийдвэрлэхгүй вэ?
Answer
  • a. Эдийн засгийн үүднээс үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон.
  • b. Үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд нийлүүлсэн зүйлийг зорилгын дагуу ашиглах боломжгүй болсон.
  • c. Үүрэг гүйцэтгэгч ёс суртахууны хувьд үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэж байгаа.
  • d. Дээрх бүгд зөв.

Question 65

Question
166. Эдийн засгийн үүднээс үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон бол эрх зүйн үүднээс ямар үр дагавар үүсэх вэ?
Answer
  • a. Гэрээний нөхцөл байдал өөрчлөгдсөн хэмээн ИХ-ийн §220-ын дагуу шийдвэрлэнэ.
  • b. Үүргийн гүйцэтгэл боломжгүй болсон гэж үзээд ИХ-ийн §219-ийн дагуу шийдвэрлэнэ.
  • c. Дээрхийн аль нэгийг сонгох боломжтой
  • d. Онолын хувьд маргаантай тул алийг нь ч сонгох боломжгүй.

Question 66

Question
167. А 36 шил дарсыг худалдагч Х-ээс захиалж авахаар болсон. Х дарсыг өөрийн зардлаар А-д хүргэж өгөхөд бэлэн байгаагаа илтгэжээ. Ингээд агуулахаас дарсыг авч, боож баглан тээвэрлэгч Т-д өгчээ. Хэдийнээс эхэлж үүргийн агуулга нэг бүрийн шинжээр тодорхойлогдох вэ?
Answer
  • a. Бусад дарснаас тусгаарлах мөчөөс эхлэн.
  • b. Боож багласан мөчөөс эхлэн.
  • c. Тээвэрлэгчид шилжүүлснээс эхлэн.
  • d. Худалдан авагчид хүргэснээс эхлэн.

Question 67

Question
168. Гэрээний зорилго биелсэн эсвэл биелэх боломжгүйн улмаас гүйцэтгэл боломжгүй болсон гэдэгт юуг ойлгох вэ? Эрх зүйн үүднээс энэ тохиолдолд ямар шийдэлд хүрэх вэ?
Answer
  • a. Үүрэг гүйцэтгэгчийн оролцоогүйгээр үүрэг биелсэн эсвэл түүний боломж бололцооноос үл хамаарах нөхцөл байдлын улмаас үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон. Аль алинд нь үүргийн гүйцэтгэл боломжгүй болохтой холбоотой зохицуулалтыг хэрэглэнэ.
  • b. Үүрэг гүйцэтгэгчийн оролцоогүйгээр үүрэг биелсэн эсвэл түүний боломж бололцооноос үл хамаарах нөхцөл байдлын улмаас үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон. Гэрээний нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой зохицуулалтыг хэрэглэнэ.
  • c. Дээрх бүгд зөв.
  • d. Гэрээний зорилго үүрэг гүйцэтгэгчийн оролцоогүйгээр биелсэн бол гэрээний нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой зохицуулалт, харин биелэх боломжгүй болсон бол үүргийн гүйцэтгэл боломжгүй болсонтой холбоотой зохицуулалт тус тус үйлчилнэ.

Question 68

Question
169. Хоёр талын харилцан нөлөөллийн улмаас үүргийн гүйцэтгэл боломжгүй болсон бол хэрхэх вэ?
Answer
  • a. Иргэний хуульд энэ талаар тусгайлсан зохицуулалт байхгүй.
  • b. Хохирол нэхэмжлэх шаардах эрхийг үүрэг гүйцэтгэгч ба үүрэг гүйцэтгүүлэгчийн гэм бурууг харгалзан хувилж тогтооно.
  • c. a, b хариулт зөв.
  • d. Хохирол нэхэмжлэх эрх үүсэхгүй.

Question 69

Question
170. Үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн зөрчил нь бие даан хохирол нэхэмжлэх эрхийн үндэс болох уу?
Answer
  • a. Хэдийгээр энэ зөрчил нь хохирол нэхэмжлэх эрхийн нэг урьдчилсан нөхцөл болох ч юуны өмнө гүйцэтгэлд чиглэсэн шаардах эрх үүсэх үндэс болдог.
  • b. Хохирол нэхэмжлэх эрхийг бусад нэмэлт нөхцөл бүрдсэн нөхцөлд хэрэгжүүлнэ.
  • c. Хугацаа хэтрүүлсэн зөрчилд гэм буруугүй бол хугацаа хэтрүүлсэнд тооцохгүй.
  • d. Дээрх бүгд зөв.

Question 70

Question
171. Үүргийн эрх зүйн тусгай ангид хууль тогтоогч ямар харилцааг зохицуулахыг зорьсон бэ?
Answer
  • a. Гэрээний эрх зүй болон хуулиас үүдэх үүргийн эрх зүйн зохицуулалтыг тусгасан.
  • b. Гэрээний эрх зүйн харилцаанд үйлчлэх зохицуулалтыг тусгасан.
  • c. Гэрээний эрх зүй болон хуулиас үүдэх үүрэг, түүнчлэн нийт иргэний эрх зүйн бусад салбар эрх зүйд нийтлэг үйлчлэх эрх зүйн зохицуулалтыг тусгасан.
  • d. Гэрээний эрх зүй болон хуулиас үүдэх үүргийн эрх зүйн зохицуулалт, мөн бусад салбарт эрх зүйд нөхвөр болон хэрэглэж болох зарим зарчмыг тусгасан

Question 71

Question
172. Хуулиас үүдэх үүргийн эрх зүйд үүргийн ерөнхий ангийн нийтлэг зохицуулалт үйлчлэх үү?
Answer
  • a. Үгүй.
  • b. Ердийн нөхцөлд хэрэглэхгүй; гэхдээ хуулиас үүдэх үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн ерөнхий ангийн зохицуулалтыг хэрэглэж болно.
  • c. Тийм. Бүх зохицуулалтыг шууд хэрэглэнэ.
  • d. Мэдэхгүй.

Question 72

Question
173. Үүргийн эрх зүйн тусгай ангийн гэрээнд өмчийн эрх зүйтэй харьцуулахад ямар зарчим мөрдөгдөх вэ?
Answer
  • a. Гэрээний эрх зүйн чөлөөт байдлын зарчим.
  • b. Эрх, үүрэг нь харьцангуй байх зарчим.
  • c. a, b хариулт зөв.
  • d. Туйлын зарчим үйлчилнэ.

Question 73

Question
174. Худалдагчийн үндсэн үүргийг тодорхойлно уу?.
Answer
  • a. Эд зүйлийн эзэмшил, өмчлөлийг шилжүүлэх; эрх шилжүүлэх.
  • b. Эрхийн болон биет байдлын доголдолгүй эд зүйлийн эзэмшил өмчлөлийг шилжүүлэх, эрх худалдаж буй бол үүнийгээ бусад дагалдах эд зүйлийн хамт шилжүүлэх.
  • c. Бүх эрхийг шилжүүлэх.
  • d. Тухайн обьектоос хамаарч хуулийн дагуу өмчлөх эрхийг шилжүүлэх

Question 74

Question
175. Үнийн эрсдэл хэдийд худалдан авагчид шилжих вэ?
Answer
  • a. Илгээх үүргийн хувьд эд зүйлийг тээвэрлэгчид шилжүүлснээр, бусад үүргийн хувьд үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгснөөр үнийн эрсдэл шилжинэ.
  • b. Илгээх үүргийн хувьд эд зүйлийг тээвэрлэгчид шилжүүлснээр, очиж авах үүргийн хувьд баглаж боон энэ тухай үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдсэнээр, харин бусад үүргийн хувьд үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгснөөр үнийн эрсдэл шилжинэ.
  • c. Эд зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгснөөр.
  • d. Дээрх бүгд зөв.

Question 75

Question
176. Ямар үеэс эхлэн худалдан авагч доголдолтой холбоотой эрхийг хэрэгжүүлэх вэ?
Answer
  • a. Эрсдэл шилжсэнээс хойш.
  • b. Үнийг төлснөөс хойш
  • c. Эд хөрөнгийг нийлүүлснээс хойш.
  • d. Дээрх бүгд биелсэн байх шаардлагатай.

Question 76

Question
177. Ямар нөхцөлд худалдан авагч доголдолтой холбоотой эрхээ алдах вэ?
Answer
  • a. Гэрээ байгуулах үед доголдлын талаар мэдэж байсан эсвэл мэдэх боломж бүрдсэн байсан.
  • b. Хүлээн авсан даруй эд зүйлийг шалган доголдлыг тогтоож, худалдагчид мэдэгдэх боломжтой байсан.
  • c. a, b хариулт зөв.
  • d. Ямар ч нөхцөлд доголдлыг арилгуулах эрхтэй.

Question 77

Question
178. Холимог бэлэглэлийн гэрээ гэдэгт юуг ойлгох вэ? Ямар зохицуулалт үйлчлэх вэ?
Answer
  • a. Аливаа хөрөнгийн зарим хэсгийг бэлэглэлийн гэрээний журмаар, зарим хэсгийн өөр гэрээний журмаар шилжүүлэхийг холимог бэлэглэл гэх бол энд хэсэг бүрт нь холбогдох гэрээний зохицуулалт үйлчилнэ.
  • b. Ийм гэрээ байх боломжгүй.
  • c. Аливаа хөрөнгийн зарим хэсгийг бэлэглэлийн гэрээний журмаар, зарим хэсгийн өөр гэрээний журмаар шилжүүлэхийг холимог бэлэглэл гэх бол энд голлох үүрэг гүйцэтгэж буй хэсэгт холбогдох гэрээний зохицуулалт нэгдмэл хэлбэрээр үйлчилнэ.
  • d. Аливаа хөрөнгийн зарим хэсгийг бэлэглэлийн гэрээний журмаар, зарим хэсгийн өөр гэрээний журмаар шилжүүлэхийг холимог бэлэглэл гэх бол энд бэлэглэлийн гэрээний зохицуулалт үйлчлэх ба бэлэглэгч зөвхөн хариу төлбөргүй хэсгийг л буцаан шаардах боломжтой.

Question 78

Question
179. Зээлдүүлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл аль нь болох вэ?
Answer
  • a. олгосон зээлийн ашиглалтыг шалгахад тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл
  • b. Зээлдэгч иргэн нас барсан
  • c. бүтэн жилийн тайлан баланс гаргах шаардлагатай болсон
  • d. Монголбанк шаардсан

Question 79

Question
180. Дуусаагүй барилга банкны зээлийн барьцааны объект болж чадах уу?
Answer
  • a. үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй бол болно.
  • b. 90-ээс дээш хувийн гүйцэтгэлтэй бол болно.
  • c. талууд харилцан тохиролцвол болно.

Question 80

Question
181. Зээлдэгчийн үйл ажиллагаанаас орох орлого, үр шимийг зээлийн барьцаанд авч
Answer
  • a. Болно
  • b. зээлийн эргэн төлөлтийг баталгаажуулж буй барьцаа өөрөө бодитой байх ёстой тул болохгүй
  • c. гэрээний эрх чөлөөний зарчмын дагуу талууд өөрсдийн хүсэл зоригоор шийднэ.

Question 81

Question
182. “ Б” арилжааны банк нь зээлийн гэрээг зээлдэгчтэй байгуулсан тохиолдолд банкны зүгээс гарсан захиргааны болон бусад зардлыг нөхөн төлөхийн тулд зээлийн хураамж, шимтгэл гэж 0.1-10 % -ийн шимтгэл авдаг ажээ. Гэрээний энэ нөхцлийг Хэрэглэгчийн ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын зүгээс “ Хэрэглэгчийн ашиг сонирхлыг зөрчиж байна. Учир нь ийм зохицуулалт хуульд үгүй. Худалдааны хууль бус аргыг хэрэглэж байна” гэх үндэслэлээр буруутгажээ. Энэ тохиолдолд:
Answer
  • a. Зээлийн шимтгэл авах нь хуульд зохицуулагдаагүй тул зээлийн гэрээнд тусгах үндэслэлгүй
  • b. Зээлийн гэрээнд тусгах ёстой гол нөхцлөөс гадна бусад нөхцлийн талууд гэрээнд тусгаж болно
  • c. Энэ нөхцөл нь худалдааны хууль бус арга гэж тооцогдох үндэслэлтэй тул хууль зөрчсөн нөхцөл

Question 82

Question
183. “ Б” арилжааны банк нь зээлийн гэрээг зээлдэгчтэй байгуулсан тохиолдолд банкны зүгээс гарсан захиргааны болон бусад зардлыг нөхөн төлөхийн тулд зээлийн хураамж, шимтгэл гэж 0.1-10 % -ийн шимтгэл авдаг ажээ. Гэрээний энэ нөхцлийг Хэрэглэгчийн ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын зүгээс “ Хэрэглэгчийн ашиг сонирхлыг зөрчиж байна. Учир нь ийм зохицуулалт хуульд үгүй. Худалдааны хууль бус аргыг хэрэглэж байна” гэх үндэслэлээр буруутгсан бөгөөд зээлийн шимтгэл хураамж авахдаа үүнийгзээлийн хүүд багтаан тооцох нь зөв гэжээ. Энэ тохиолдолд:
Answer
  • a. Зээлийн хураамж, шимтгэлийг зээлдэгч зээлийн хүүтэй хамт төлж байгаа тул зээлийн хүүд багтаан тооцох боломжтой
  • b. Хуульд заасны дагуу зээлийн хүү гэдэг нь зээлдүүлж буй мөнгөний төлбөр тул зээлийн хүүд багтаах нь үндэслэлгүй

Question 83

Question
184. “ИҮЭ” ХХК нь хэрэглэгчидтэй орон сууцыг захиалгаар барих гэрээ байгуулан, Улаанбаатар хотын .......... дүүргийн .......хорооны нутаг дэвсгэр дээр баригдаж буй ......хорооллын орон сууцыг худалджээ. Гэрээнд захиалагч гэрээний хавсралтанд заасан графикийн дагуу төлбөрөө төлөхгүй бол гэрээг цуцалж, төлбөрт төлөх ёстой мөнгөний хэмжээний 10% -ийг суутгана гэсэн нөхцөл тусгажээ. Энэ тохиолдолд:
Answer
  • a. Гэрээ нь 2 талын гэрээ тул захиалагч төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж гэрээг цуцлах нь үндэслэлтэй
  • b. Урт хугацааны турш үргэлжилж буй гэрээ тул гэрээг цуцлах нь үндэслэлтэй
  • c. Гэрээг цуцлах биш, гэрээнээс татгалзах нь үндэслэлтэй

Question 84

Question
185. “ ИҮЭ” ХХК нь хэрэглэгчидтэй орон сууцыг захиалгаар барих гэрээ байгуулан, Улаанбаатар хотын .......... дүүргийн .......хорооны нутаг дэвсгэр дээр баригдаж буй ......хорооллын орон сууцыг худалджээ. Гэрээнд захиалагч гэрээний хавсралтанд заасан графикийн дагуу төлбөрөө төлөхгүй бол гэрээг цуцалж, төлбөрт төлөх ёстой мөнгөний хэмжээний 10% -ийг суутгана гэсэн нөхцөл тусгажээ. Энэ тохиолдолд:
Answer
  • a. Гэрээг цуцлах тохиолдолд цуцалснаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй бөгөөд 10% суутгал авах нь үндэслэлтэй
  • b. Гэрээг цуцалж буй тохиолдолд учирсан хохирлыг нөхөн төлөхдөө орох ёстой байсан орлогыг нөхөн төлүүлдэг тул үндэслэлтэй
  • c. Гэрээнээс татгалзах тохиолдолд орох ёстой байсан орлого болон бодит хохирлыг нөхөн төлүүлдэг тул үндэслэлтэй

Question 85

Question
186. Иргэн О, Р хоёр “ МТН” ХХК үүсгэн байгуулж, гадаадаас өндөр түвшний мэргэжилтэнг зуучлан ажиллуулах үйл ажиллагаа эрхлэн явуулжээ. Зуучлуулагчтай зуучлалын үйл ажиллагаа явуулах тухай гэрээ боловсруулж өгөхийг өмгөөлөгч Т-гээс хүссэн байна. Т нь холбогдох бичиг баримтыг судалсны үндсэн дээр дараахь зөвлөлгөө өгсөн бөгөөд энэ нь:
Answer
  • a. Гадаадаас мэргэжилтэн зуучлахын тулд тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй тул гэрээний төслийг боловсруулах боломжтой
  • b. Холбогдох хуулиар зөвхөн гадаад руу ажиллах хүч гаргахад тусгай зөвшөөрөл авах шаардлагатай тул гэрээний төслийг боловсруулах боломжтой
  • c. Энэ тохиолдолд тусгай зөвшөөрөл авах шаардлагатай тул зөвшөөрөл авсны дараа гэрээний төсөл боловсруулах нь зүйтэй

Question 86

Question
187. Эд хөрөнгө хөлслөх гэрээг дуусгавар болгодог үндэслэлүүдийг дараахаас олж тогтооно уу?.
Answer
  • А. Талууд харилцан тохиролцсоноор.
  • B. Гэрээний хугацаа дууссанаар.
  • C. Хугацаагүй гэрээг ердийн журмаар цуцалсанаар.
  • D. Гэрээг онцгой журмаар цуцалсанаар.
  • Е. Дээрх бүгд зөв.

Question 87

Question
188. Эд хөрөнгө хөлслөх гэрээтэй харьцуулбал түрээсийн гэрээ ямар онцлогтой байдаг вэ?.
Answer
  • a. Түрээсийн гэрээний зүйл нь эд хөрөнгө, эрхийн аль нь ч байж болно.
  • b. Эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь зөвхөн биет эд хөрөнгө байна.
  • c. Түрээсийн гэрээ нь хөрөнгө ашиглах эрхээс гадна үр шимийг хүртэх эрх олгодог.
  • d. Дээрх бүгд зөв.
  • e. a, c хариулт зөв.

Question 88

Question
189. Байр хөлслөгч Х хөлслүүлэгч А-д 300000 төгрөгийн хөлс төлөх ёстой. Гэрээ дуусгавар болсны дараа Х дээрхийг төлөлгүй нүүх болжээ. А ямар шуурхай арга хэмжээ авах нь хамгийн оновчтой вэ?
Answer
  • a. Мөнгөө төлтөл нь гэрээг сунгана.
  • b. Шүүхэд хандана.
  • c. Бусад эд хөрөнгийг саатуулан барих эрхээ хэрэгжүүлнэ.
  • d. Бусад эд хөрөнгийг барьцаална.

Question 89

Question
190. Хөлсөлсөн эд хөрөнгө доголдолтой нөхцөлд хөлслөгч дараах эрхүүдээс алийг нь хэрэгжүүлэх эрхтэй вэ?
Answer
  • a. Доголдлыг арилгуулах, хөлсийг бууруулах, хохирлоо нөхөн төлүүлэх, гэрээг цуцлах.
  • b. Доголдлыг арилгуулах, солиулах, хөлсийг бууруулах, гэрээг цуцлах.
  • c. Доголдлыг арилгуулах, хөлсийг бууруулах, гэрээг цуцлах.
  • d. Доголдлыг арилгуулах, хөлсийг бууруулах, хохирлоо нөхөн төлүүлэх.

Question 90

Question
191. Эд хөрөнгө хөлслөх гэрээ орон сууц хөлслөх гэрээнээс ямар шинжээрээ ялгагдах вэ?
Answer
  • a. Гэрээний үүргийн төрлөөрөө
  • b. Хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг хөлслүүлж байгаагаар
  • c. Зориулалтаараа
  • d. Гэрээг байгуулах хэлбэрийн хувьд

Question 91

Question
192. А нь Б-ийн нэг өрөөг 6 хоногийн хугацаатай 150 000 төгрөгөөр хөлсөлжээ. Ингэхдээ Б өглөөний хоолыг бэлдэхээр амласан ба 3 хоногийн дараа А урьдчилгаа хэмээн 100000 төгрөг шаардахад Б эд хөрөнгө хөлслөгчийн хувьд хөлслөх хугацаа дуусахаар хөлсийг төлөх үүрэг үүснэ гэжээ.
Answer
  • a. Энэхүү холимог гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг гол болгох тул хариу төлбөрийг урьдчилгаа шаардах замаар нэхэж болно, ИХ-ийн §292
  • b. талууд хөлсөө хэзээ төлөх тухай гэрээ байгуулах үед тусгайлан тохироогүй тул хөлсийг гэрээ дуусах үед төлөх ёстой бөгөөд Б урьдчилгаа авах боломжгүй.

Question 92

Question
193. Үйлдвэрийн эзэн Ү газрын эзэн Г-ээс барилга байгууламж бариагүй газрыг агуулахын зориулалтаар тодорхойгүй хугацаагаар ашиглахаар түрээслэв. Хэлбэрийн шаардлага хангасан гэрээг цуцлах хугацааг 2 жил хэмээн тохирсон бол Г нь 9 сарын дараа Ү-д хандан 1 жил дуусгавар болмогц гэрээг цуцлахаа мэдэгдэв. Ү жилийн эцсээр агуулахыг чөлөөлөх ёстой юу?
Answer
  • a. бичгийн хэлбэрийн шаардлагыг хангаж, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчингүй.
  • b. ИХ-ийн §320.3-ыг баримтлан түрээсийн жилийн эцэст гэрээг цуцлах боломжтой.
  • c. Эд хөрөнгө хөлслөх гэрээний ерөнхий зохицуулалт үйлчилнэ.

Question 93

Question
194. Х нь А-ийн байшинг хөлсөлжээ. Гэрээ байгуулахаас өмнө дээвэр нь гэмтэлтэй байв. Нэгэн аадар борооны үеэр маш их ус нэвтэрч, Х-ийн тавилга эвдэрч, гэмтжээ. Х нь А-аас дээврийг сарын дотор засахыг мөн тавилга эвдэрснээс үүдсэн хохирлыг нөхөн төлөхийг шаардав.
Answer
  • a. хөлсөлсөн байшин барилга угсралтын хувьд доголдолгүй байх ёстой бөгөөд хохирлыг үүргийн эрх зүйн ерөнхий зохицуулалтаар барагдуулна
  • b. хөлслүүлэгч гэрээгээр барилга угсралтын талаасаа асуудалгүй үл хөдлөх хөрөнгө хөлслөхөөр амласан тул байшин доголдолтой байсан ба үүнээс болоод бусад тавилгад үүссэн хохирлыг А арилгуулах эрхтэй
  • c. А нь эд хөрөнгийн доголдлын талаар олж мэдсэн даруйдаа хөлслүүлэгчид мэдэгдээгүй бол үүнээс үүдсэн хохирлоо арилгуулахаар шаардах эрхгүй.

Question 94

Question
195. А нь 3 сарын 15-нд Э-ийн нэг өрөөг хөлслөхөөр тохирсон ба 4 сарын 1-нд нүүж орох байв. Гэтэл Э уг өрөөг 3 сарын 30-нд Б-д хөлсөлсөн ба Б тэр даруй нүүж орсон бол А байрыг чөлөөлүүлэх эрхтэй юу?
Answer
  • a. Эрхтэй
  • b. Эрхгүй.

Question 95

Question
196. А дэлгүүрийн эзэн Э-ээс ачаа өргөгчийг түрээслэсэн ба Э-ийн зөвшөөрөлгүй үүнийг Б-д дамжуулан түрээслэв. Э түүнээс ачаа зөөгчийг Б-д ашиглуулахаа зогсоохыг шаарджээ. А энэ шаардлагыг биелүүлэхгүй байсан тул Э цааш түрээслэсэн хөлсийг А-аас, мөн Б-ээс ачаа зөөгчийг шилжүүлэхийг шаардлаа.
Answer
  • a. Э нь гэрээ дуусгавар болмогц А, Б нарын аль алиных нь эсрэг буцаан шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой.
  • c. Гэрээ дусгавар болохоос өмнө ачаа зөөгчийг хөлслөгчид шилжүүлэхийг шаардах эрхтэй.

Question 96

Question
197. А нь 8 сарын 1-ээс Б-ийн сууцыг хөлслөхөөр тохирсон боловч тэрээр хүнд өвчний улмаас 8 сарын 15-нд л нүүж орох боломжтой байв. А сарын хөлсийг бүтнээр нь өгөх ёстой юу?
Answer
  • b. Хүндэтгэн үзэх шалтгаан мөн тул хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөнө.
  • c. хөлслөгч А нь хүнд өвчний улмаас 15 хоног хөлсөлсөн байранд нүүж орох боломжгүй байсан нь ач холбогдолгүй бөгөөд тэрээр хөлсийг бүтнээр нь төлөх үүрэгтэй.

Question 97

Question
198. Орон сууц хөлслөгч Х дээврийн гэмтлийг нүүж орсныхоо дараа л мэдэж илрүүлсэн ба энэ тухай хөлслүүлэгч А-д мэдэгдээгүй. Удалгүй байшингийн коридорын гоёмсог пракетэн шал норж хөөсөн байна. А хохирол шаардах боломжтой юу?
Answer
  • d. пракетан шал хөөсөнтэй холбоотой хохирлыг хөлслөгч ИХ-ийн §219.1-ийн дагуу шаардана
  • e. ИХ-ийн §289.5-ын дагуу хохирлоо гаргуулна.
  • f. Шаардах эрхгүй.

Question 98

Question
199. А нь Б-ийн обьектыг түрээслэн үйлдвэрээ эрхэлдэг ба түүний урласан ваар савыг худалдаж авсан Х тохирсон ёсоор тээвэрлэхээр ирэхэд Б нь А-г хөлсөө төлөөгүй тул ваарыг өгөхгүй хэмээжээ. Х барааг ачаалаад явсан тул Б шүүхэд хандан ваарыг А-д буцааж өгөхийг шаардаж болох уу?
Answer
  • g. Болно. Б саатуулан барих эрхтэй этгээд
  • h. Болохгүй. А ваарыг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаагаа явуулахад зайлшгүй байсан шалтгаанаар Х-д өгч явуулсан тул Б-ийн саатуулан барих эрх ИХ-ийн §302.2-н дагуу дуусгавар болсон.

Question 99

Question
200. У-г гэртээ амарч байхад “Nomin electronics” ХХК-ийн борлуулагч хаалгыг нь тогшин цахилгаан барааны катологитай танилцан авах бараагаа захиалгын хуудаст бөглөхийг санал болгосон байна. У нь 112 дугаартай хөлдөөгч авахаар шийдэн захиалгын хуудсыг бөглөн урьдчилгаанд 100 000 төгрөг төлжээ. Маргааш нь У-ийн гэрт “Nomin electronics” ХХК-ийн автомашин угаалгын машин хүргэж ирсэн байна. У захиалгын хуудсанд 121 хэмээн андууран бөглөжээ. 112 болон 121 дугаартай хөлдөөгч угаалгын машин хоёр нь адилхан үнэтэй байжээ. Энэ тохиолдолд У гэрээг ямар үндэслэлээр хүчингүйд тооцуулахаар шаардах эрхтэй вэ?
Answer
  • a. Хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн
  • b.Хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн
  • с. Хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн гэх үндэслэлээр шаардах эрхтэй.
  • d. Тахиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн гэх үндэслэлээр шаардах эрхтэй.

Question 100

Question
161. Үүргийн зөрчлийн төрөл, хэлбэрийг тодорхойлно уу?
Answer
  • a. Үүргээ ерөөсөө гүйцэтгэхгүй байх, үүргийн гүйцэтгэлийн хугацаа хожимдуулах.
  • b. Үүргээ муу дутуу гүйцэтгэх, нэмэлт дагавар үүргээ зөрчих.
  • c. a, b хариулт зөв.
  • d. Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих, ерөнхий үүргийн зөрчил.
Show full summary Hide full summary

Similar

How well do you know GoConqr?
Sarah Egan
Irgen 201-300
Munkh Orgil
Irgen 301-400
Munkh Orgil
Irgen 501-639
Munkh Orgil
Turiin Onol 1-100
Munkh Orgil
Turiin onol 101-200
Munkh Orgil
Turiin onol 201-300
Munkh Orgil
EZOnol 201-250
munkhorgil
Zahirgaa 1-100
munkhorgil
EZonol Nemelt 50
munkhorgil
EBSH 301-416
Munkh Orgil