Irgen 201-300

Description

ХЗС-ийн Иргэний эрх зүйн тэнхимийн Улсын шалгалтанд бэлдэх тестүүд - 2014 он
Munkh Orgil
Quiz by Munkh Orgil, updated more than 1 year ago
Munkh Orgil
Created by Munkh Orgil about 9 years ago
821
5

Resource summary

Question 1

Question
201. 2008 оны Бээжингийн олимпийн жү-до бөх, боксын төрлөөр аварга болсон Түвшинбаяр, Бадар-Ууган нарт иргэд болон компаниуд их хэмжээний мөнгө, алт, орон сууц зэргийг бэлэглэхээ амалж байсан билээ. Зарим иргэд байгууллагууд амалсан зүйлээ өгөөгүй бол олимпийн аваргууд шаардах эрхтэй юу?
Answer
  • a. Бэлэглэсэн мөнгө болон бусад эд зүйлийг шаардах эрхтэй.
  • b. Эхлээд бэлэглэлийн гэрээ байгуулахыг шаардан гэрээ байгуулсаны дараа мөнгө болон бусад эд зүйлийг шаардах эрхтэй.
  • c. Амлалтыг зөвхөн нотариатаар гэрчлүүлсэн тохиолдолд шаардах эрх үүсэх учир шаардах эрхгүй.
  • d. Амлалтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсаныг нотлох баримт болгосон тохиолдолд шаардах эрхтэй.

Question 2

Question
202. Ш-нь эхнэр 5 хүүхэдтэй ажээ. Ш болон Ш-ийн нууц амраг Х нарын дундаас охин М төржээ. Ш өөрийн бүх хөрөнгийг охин М-д өвлүүлсэн гэрээслэл бичиж нотариатаар гэрчлүүлсэний дараа нас баржээ. Гэрээслэлд эхнэр 5 хүүхдийнхээ нэрийг заан өвлөх эрхийг хасаагүй байна. Ш-ийн эхнэр болон 5 хүүхэд нь дараах шаардлагын алийг нь гаргах үндэслэлтэй вэ?
Answer
  • a. Охин М нь хуульд зааснаар өвлөх эрхгүй этгээд болох тул түүнд өвлүүлсэн хөрөнгийн хоёрны нэгээс багагүй хэсгийг заавал өвлөх шаардлагыг гаргана.
  • b. Уг гэрээслэл нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн байх тул түүнийг хүчингүйд тооцуулах шаардлага гаргана.
  • c. Нэгдүгээр ээлжинд, хууль ёсоор өв залгамжлах эрхтэй субъектүүд мөн гэдгээ нотолж гэрээслэлээр өвлүүлсэн хөрөнгийг өв залгамжлахыг шаардах эрхтэй.
  • d. Дээрх шаардлагын алийг нь ч гаргаад амжилт олохгүй.

Question 3

Question
203. А нь өөрийн байшингийн 80 м2 талбай бүхий дээврийг анхны бороо орохоос өмнө засуулахаар мужаан Ж-тэй тохиролцож дээврийн төмрийг болон түүнийг тогтоох эрэг шургийн хамт авч өгчээ. А нь дээврийг засахад шаардагдах материалыг авч өгсөн өдрөөс эхлэн 2 хоног тасралтгүй ажиллаж гэртээ харихаар явсан хойгуур шөнө бороо орон дусаал дуссанаас байшингийн дотор засалд хохирол учирчээ. А өөрт учирсан хохирлыг Ж-ээс шаардах эрхтэй юу?
Answer
  • a. Хууль болон гэрээнд хугацааг тогтоогоогүй учир үүрэг гүйцэтгүүлэгч өөрт учирсан хохирлоо шаардах эрхгүй.
  • b. Ердийн боломжит хугацаа өнгөрөөгүй тул шаардах эрхгүй.
  • c. Шаардах эрхтэй.

Question 4

Question
204. “Дуугүй байх нь зөвшөөрсөний шинж” хэмээн ярьдаг. Иргэний эрх зүйд ч энэ дүрэм үйлчилнэ. Өөрөөр хэлбэл хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Энэ нь:
Answer
  • a. Зөвхөн амаар хийсэн гэрээнд хамааралтай.
  • b. Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хэрэгжинэ.
  • c. Зөвхөн бичгээр хийсэн гэрээнд хамааралтай.
  • d. Дээрх хариултын аль нь ч зөв биш.

Question 5

Question
205. Өмчлөгч нь хаяж явсан зуслангийн байшинд хүн амьдраагүй 5 жил болсон тул Г засаж, сэлбэн ашиглалтад оруулжээ. Байшин байсан газрыг С эзэмшилдээ авсаны дараа байшингийн өмчлөх эрхийн талаар хоорондоо маргалдаж болсон бөгөөд тэдний маргааныг Б мэддэг байжээ. Б нь Г болон С-ийн аль алинтай нь ижил нөхцөлөөр 2005 оны 3 сараас 9 сар хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх эд хөрөнгө хөлслөх гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлжээ. Үүнээс хойш 4 жилийн дараа байшинг С өмчлөх эрхтэй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогджээ. Б нь 2009 оны 2-р сард Г-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж, түрээсийн төлбөрт Г-д төлсөн 6 сая төгрөгөө нэхэмжилжээ. Ийм эрх Б-д бий юу?
Answer
  • a. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа хуульд зааснаар 3 жил байдаг бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Б-д нэхэмжлэл гаргах эрх байхгүй.
  • b. Б нь Г болон С нарын аль алинтай нь гэрээ байгуулсан нь гэрээний эрх чөлөөний зарчимаар тайлбарлагдах тул нэхэмжлэл гаргах эрхгүй.
  • c. Байшинг эрхийн доголдолтой хөрөнгө болохыг нь мэдэж байхдаа Г-тэй гэрээ байгуулсан тул Б-д гомдол гаргах эрх үүсэхгүй.
  • d. Байшинг Г өмчлөх эрхгүй болох нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон бөгөөд эд хөрөнгө хөлслөх гэрээг зөвхөн өмчлөгчтэй байгуулах ёстой тул нэхэмжлэл гаргах эрхтэй.

Question 6

Question
206. Е нь 5 сая төгрөгөө хүүгүйгээр Х-д зээлүүлжээ. Харин IV хороололд байрлах Х-ийн 3 өрөө орон сууцыг 3 жилийн хугацаагаар Е нь үнэ төлбөргүйгээр хөлслөн авчээ. Тэд орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлжээ. Уг орон сууц хөлслөх гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар заавал бүртгүүлэх ёстой юу?
Answer
  • a. Заавал бүртгүүлнэ.
  • b. Орон сууц нь төрийн өмчлөлийнх биш байх тохиолдолд заавал бүртгүүлнэ.
  • c. Энэ талаар гэрээнд заагаагүй тохиолдолд бүртгүүлэх шаардлагагүй.

Question 7

Question
207. А нь 3 давхар 2 айлын амины орон сууц барихаар өөрийн эзэмшлийн газар дээр суурь ухсаны дараа Ж, Ш нартай дараа жилийн 7-р сарын 10 –нд орон сууц ашиглалтанд орохоор сууц тус бүрийг 350 сая төгрөгөөр худалдах гэрээ хийсэн. Энэ гэрээ нь:
Answer
  • a. Хүчин төгөлдөр бус байна
  • b. Хүчин төгөлдөр байна.

Question 8

Question
208. К-нь П-д сарын 3 хувийн хүүтэй 100 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлүүлж П-ийн орон сууцыг барьцаалжээ. Талууд гэрээндээ сар бүрийн 30-нд зээлдэгч зээлсэн мөнгөний хүүг төлж байх, хэрэв хүүг хугацаандаа төлөхгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцон төлөхөөр харилцан тохиролцжээ. П-нь нэг ч удаа хүүг төлөөгүй бол хүүгээс алданги тооцох уу?
Answer
  • a. Тооцно.
  • b. Гэрээнд заасан учир тооцож болно.
  • c. Тооцохгүй.

Question 9

Question
209. Малчин И нь хүндээр өвчилсөний улмаас нэг жилийн хугацаанд хотод амьдрах болсон тул хорин үхрээ маллаж байхыг саахалт айлын Л-ээс хүсэхэд Л зөвшөөрчээ. Үхрээс гарах үр шимийг (үр төл, сүү сааль) хэн өмчлөх эрхтэй вэ?
Answer
  • a. Өмчлөгч
  • b. Ашиглах эрх бүхий этгээд
  • c. Захиран зарцуулах эрх бүхий этгээд
  • d. Эзэмшигч

Question 10

Question
210. Шүүхээс бүрэн чадамжтайд тооцогдсон 16 настай Г-нь хичээлээ таслан сургуулийнхаа хашаанд хөл бөмбөг тоглож байх үедээ багш Э-ийн автомашины шилийг бөмбөгөөр цохин хагалжээ. Э-д учирсан гэм хорыг хэн хариуцан арилгах вэ?
Answer
  • a. Сургууль
  • b. Харгалзан дэмжигч нь
  • c. Иргэн Г өөрөө хариуцан арилгана.
  • d. Асран хамгаалагч нь

Question 11

Question
211. А өөрийн төрсөн дүү Р-ийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг банкинд барьцаалж, зээл авчээ. Р барьцаалагдсан орон сууцаа бусдад хөлслүүлэх эрхтэй юу?
Answer
  • a. Эрхгүй.
  • b. Барьцааны гэрээнд заасан тохиолдолд эрхтэй.
  • c. Барьцаалагчаас зөвшөөрөл авсан тохиолдолд эрхтэй.
  • d. Эрхтэй.

Question 12

Question
212. З нь өөрийн төрсөн ах Ц-ийн хамт “Сити такси” компанитай гэрээ байгуулан Ц-ийн өмчлөлийн автомашинаар дуудлагын таксинд ээлжлэн явж богино долгионы станц ашигласны хөлсийг сар бүр “Сити такси” ХХК-нд төлдөг байжээ. Жолооч З-г зорчигч охин О нь дээрэмдэх зорилгоор нойрсуулах эм их хэмжээгээр хийсэн ундаагаар дайлжээ. З-нь өөрийн үйлдлийг ухамсарлах чадваргүй болсон Н-ийг дайрч, амь насыг нь хохироожээ. Н-ий амь насыг хохироосон гэм хорыг хэн хариуцан арилгах үүрэгтэй вэ?
Answer
  • a. Такси компани.
  • b. Жолооч З.
  • c. Автомашиныг өмчлөгч Ц.
  • d. Хэн ч хариуцан арилгах үндэслэлгүй.

Question 13

Question
213. Малчин Д-нь МУИС-ийн ХЗС-ийн 5-р курст сурдаг охин Т-ийн сургалтын төлбөрийг төлөхийн тулд айраг исгэн зарах зорилгоор малчин М-ийн гурван азарга адууг 6 сараас 11 сарын хооронд түрээслэн авч хотын ойролцоо нүүн иржээ. Түрээсийн гэрээний зүйл болох адуу нь:
Answer
  • a. Хэрэглэгдэх эд юмс байна
  • b. Нэг бүрийн шинжээр тодорхойлогдох үл хэрэглэгдэх эд юмс байна.
  • c. Төрлийн шинжээр тодорхойлогдох, хэрэглэгдэх эд юмс байна.
  • d. Төрлийн шинжээр тодорхойлогдох хэрэглэгдэх эд юмс байна.

Question 14

Question
214. О-нь Т-ээс ачааны микроавтобусыг нь ачаа тээвэрлэх зориулалтаар түрээслэн авч гэрээгээ бичгээр хийн нотариатаар гэрчлүүлжээ. Микроавтобусыг түрээслэн авсан өдрөө замын хөдөлгөөнд оролцож байхдаа О нь урдаа явж байсан автомашины араас мөргөж осол гаргасан нь микроавтобусны тормоз ажиллахгүй байснаас болсон тул замын цагдаа микроавтобусыг журмын хашаанд хийжээ. Микроавтобусыг журмын хашаанд хийсэн тухай О нь 15 хоногийн дараа Т-д мэдэгдсэн бол журмын хашааны төлбөрийг Т-г төлөхийг О шаардсан байна. О-ийн шаардлага үндэслэлтэй юу?
Answer
  • a. Үндэслэлгүй.
  • b. Үндэслэлтэй.

Question 15

Question
215. О нь урдаа явж байсан автомашиныг мөргөснөөс учирсан хохирлыг Т-ээс шаардах эрхтэй юу?
Answer
  • a. Эрхтэй.
  • b. Эрхгүй.

Question 16

Question
216. Гэрээслэлийг багийн засаг дарга гэрчилж болох уу?
Answer
  • a. Зөвхөн багийн засаг дарга гэрчилж болно.
  • b. Зөвхөн сумын засаг дарга гэрчилж болно.
  • c. Аймаг, нийслэлийн засаг даргаар гэрчлүүлж болно.
  • d. Баг, сумын засаг даргаар гэрчлүүлж болно.

Question 17

Question
217. Дарагдмал үнэт зүйлсэд дараах эд хөрөнгө хамаарахгүй?
Answer
  • a. Удаан хугацаагаар газарт булагдсан, дарагдмал үнэт зүйл
  • b. Түүх соёлын дурсгалт зүйл
  • c. Археологийн болон палентологийн олдвор
  • d. Дарагдаж орхигдсон үнэт зүйл

Question 18

Question
218. Нас барснаар зарлагдсан иргэн Д эргэж ирсэн байна. Энэ тохиолдолд шүүх
Answer
  • a. Урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгоно
  • b. Иргэний гэр бүлийн бүртгэлд шинэчлэн бүртгүүлэх тухай шийдвэр гаргана.
  • c. Иргэний эрх зүйн чадамжийг сэргээсэн тухай шийдвэр гаргана.
  • d. Шүүх шийдвэрээ хүчингүй болгож, эд хөрөнгөд нь тогтоосон эрхлэн хамгаалалтыг зогсооно.

Question 19

Question
219. Нас барснаар зарлагдсан иргэний гэрлэлт нь:
Answer
  • a. Эхнэр буюу нөхөр нь шинээр гэрлэлтээ бүртгүүлснээр хүчингүй болно.
  • b. Эхнэр буюу нөхрийн хүсэлтээр хүчингүй болно.
  • c. Сураггүй алга болсноор зарлагдсанаар хүчингүй болно.
  • d. Нас барсанаар зарласан шүүхийн шийдвэр гарсанаар цуцлагдана.

Question 20

Question
220. Бусдын асран хамгаалалтанд байгаа этгээдийн оршин суугаа газрыг
Answer
  • a. Харъяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно.
  • b. Гол төлөв амьдран суудаг газраар тодорхойлно.
  • c. Тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагчийн оршин суугаа газраар тодорхойлно.
  • d. Тэдгээрийн эцэг эх, харгалзан дэмжигчийн оршин суугаа газраар тодорхойлно.

Question 21

Question
221.Хуулийн этгээдийг нийлүүлэх гэдэг нь:
Answer
  • a. Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүргийг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хэлнэ.
  • b. Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүргийг шинээр үүсэх хуулийн этгээдэд шилжүүлэхийг хэлнэ.
  • c. Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүргийг шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд шилжүүлэхийг хэлнэ.
  • d. Хоёр буюу хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх үүргийг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хэлнэ.

Question 22

Question
222.Хугацаа заагаагүй итгэмжлэл нь:
Answer
  • a. Итгэмжлэлд дурьдсан үйл ажиллагаа хийгдэж дуустал хүчин төгөлдөр байна.
  • b. Нотариатаар гэрчлүүлсэн өдрөөс хойш итгэмжлэлд дурьдсан үйл ажиллагаа хийгдэж дуустал хүчин төгөлдөр байна.
  • c. Олгосон өдрөөс хойш гурван жил хүчин төгөлдөр байна.
  • d. Олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна.

Question 23

Question
223.Б нь А-ийн номыг түр хэрэглэхээр авчээ. Гэтэл С уг номыг хулгайлчихаж. С-ээс номыг буцаан өгөхийг шаардах эрхтэй субъектийг нэрлэнэ үү?
Answer
  • a. А
  • b. Б
  • c. А болон Б
  • d. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч

Question 24

Question
224.Төрийн өмчийн орон сууцыг хөлслөгч нь уг орон сууцыг эзэмших, ашиглах эрхээ бусдад худалдаж болох уу?
Answer
  • a. Болно.
  • b. Болохгүй
  • c. Орон сууц хөлслүүлэгч зөвшөөрсөн тохиолдолд болно.
  • d. Орон сууц хөлслүүлэгчид хохирол учруулахгүй тохиолдолд болно.

Question 25

Question
225.Өмчийн эрх зүйн харилцаанд оролцогч талууд өмчлөх эрхийн талаар маргавал
Answer
  • a. Илүү хөрөнгө, хөдөлмөр зарцуулсан тал нь шинээр бий болсон эд хөрөнгийн өмчлөгч болно.
  • b. Эд хөрөнгийг засан сайжруулж, дахин боловсруулсан тал нь өмчлөгч болно.
  • c. Гол эд юмсыг зээмшигч нь өмчлөгч болно.
  • d. Өмчлөх эрхийг анхдагч байдлаар олж авсан этгээд нь өмчлөгч болно.

Question 26

Question
226.Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа
Answer
  • a. Хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санааг анхаарна.
  • b. Зарим үг хэллэгийг нутгийн онцлогоос шалтгаалан өөр өөрөөр тайлбарлана.
  • c. Үгийн үсэгчилсэн утганд баригдахгүй
  • d. Үгийн шууд утгыг анхаарна.

Question 27

Question
227.Хөөн хэлэлцэх хугацааны
Answer
  • a. Түр зогсох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн шинээр тоолно.
  • b. Түр зогсох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн үргэлжлүүлэн тоолно.
  • c. Үлдсэн хугацаа зургаан сараас бага бол зургаан сар хүртэл хугацаагаар сунгана.
  • d. Үлдсэн хугацаа гурван сараас бага бол үлдсэн хөөн хэлэлцэх хугацаагаар сунгана.

Question 28

Question
228.Хуулийн этгээдийн төрөл болох сан нь
Answer
  • a. Өөртөө тусгайлсан хөрөнгөтэй, нэгдмэл, тодорхой зорилго болон сайн дурын үндсэн дээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд байна.
  • b. Эдийн засгийн нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор нэг буюу хэд хэдэн этгээдийн үүсгэн байгуулсан, хамтын удирдлага, хяналт бүхий хуулийн этгээд юм.
  • c. Тодорхой үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор нэг буюу хэд хэдэн этгээдийн үүсгэн байгуулсан, гишүүнчлэл бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд байна.
  • d. Тодорхой гишүүнчлэлгүй, нийгэмд тустай, нэгдмэл зорилгодоо хүрэхийн тулд хөрөнгө төвлөрүүлэх замаар нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагчийн байгуулсан хуулийн этгээд байна.

Question 29

Question
229.Б –нь нэрт тамирчин Ц-д бөхийн спортоор дэлхийн аварга болбол автомашинаа, олимпийн аварга болбол орон сууцаа бэлэглэхээр амалж, нотариатаар гэрчлүүлжээ. Үүнээс сарын дараа Б нас барсан тул түүний хөрөнгийг хууль ёсны өв залгамжлагчид нь өвөлж авсан. Б-г нас барсанаас жилийн дараа Ц-нь дэлхийн аварга болсоныхоо дараахан олимпийн аварга болж чаджээ. Ц-нь Б-ийн өв залгамжлагчдаас бэлэглэлийн зүйлийг шаардах эрхтэй юу?
Answer
  • a. Шаардах эрхгүй. Учир нь бэлэглэгч нас барсанаар үүрэг дуусгавар болно
  • b. Шаардах эрхтэй.

Question 30

Question
230.М супермаркет өөрийн дэлгүүрийн лого болон нэрийг хэвэлсэн гялгар торыг 800 000 ширхэгийг захиалгаар үйлдвэрлүүлжээ. Энэ тохиолдолд талууд ямар гэрээ байгуулах ёстой вэ?
Answer
  • a. Ажил гүйцэтгэх гэрээ
  • b. Худалдах худалдан авах гэрээ

Question 31

Question
231.Б-нь намар хурааж авсан арван тонн улаан буудайгаа С-ийн зооринд хавар болтол хадгалуулжээ. Харин С-нь хадгалуулсан улаан буудайгаар гурил үйлдвэрлэж хавар болоход ижил чанарын улаан буудайг орлуулан өгөх тухай гэрээг Б-тэй байгуулжээ. Б болон С нарын хооронд ямар гэрээ хийгдсэн бэ?
Answer
  • a. Зээлийн гэрээ
  • b. Хадгалалтын гэрээ хийгдсэн, энэ гэрээнд зээлийн гэрээний журмыг хэрэглэнэ.

Question 32

Question
232.А –нь тавилгын дэлгүүрээс номын шүүгээ худалдан авч мөнгөө төлөн маргааш нь авахаар болсон байна. Дэлгүүр хаасны дараа гал гаран А-ийн тавилга шатжээ. А-д өмчлөх эрх үүссэн үү?
Answer
  • a. Үүссэн.
  • b. Үүсээгүй.

Question 33

Question
233.Үүргийг бүрэн бус хэсэгчлэн гүйцэтгэхийг:
Answer
  • a. Хориглоно.
  • b. Хэрэв хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол болно.
  • c. Хуульд заасан ба талуудын хийсэн гэрээг зөрчихгүй бол болно.
  • d. Зөвхөн хуульд заасан тохиолдолд болно.

Question 34

Question
234.Гэрээслэгч нь эхнэр, нэг хүүхэдтэй бөгөөд бүх хөрөнгөө хорт хавдартай тэмцэх үндэсний санд хандивлахаар гэрээсэлжээ. Энэ тохиолдолд гэрээслэлээр өв залгамжлагчид оногдох хэсэгт өөрчлөлт орох уу?
Answer
  • a. Өөрчлөлт орохгүй.
  • b. Өөрчлөлт орно.

Question 35

Question
235.А болон Б нар нь хууль ёсны эхнэр нөхөр бөгөөд эхнэр нь осолд орж нуруугаа гэмтээснээс эдгэршгүй хэвтрийн өвчтэй болжээ. Тэд гэрлэлтээ цуцлуулахад нөхөр нь өөрийн хуримтлуулсан мөнгөөр авсан орон сууцаа эхнэртэйгээ хуваахыг зөвшөөрөхгүй байгаа ажээ. Орон сууцыг худалдан авахад эхнэр нь хөдөлмөрөөрөө оролцоогүй гэх нөхрийн тайлбар үндэслэлтэй юу?
Answer
  • a. Үндэслэлгүй.
  • b. Үндэслэлтэй.

Question 36

Question
236.Д-нь С-д арван жилийн хугацаатайгаар байшингаа хөлслүүлсэн байна. С нас барахад түүний хөрөнгийг Ч өвлөж авчээ. Д-нь Ч-ээс байшинг суллаж өгөхийг шаардах эрхтэй юу?
Answer
  • a. Эрхтэй.
  • b. Д-нь С-тэй байгуулсан гэрээний хугацаа дуусахаас өмнө Ч-ээс шаардах эрхгүй.

Question 37

Question
237.Үерийн улмаас галт тэргээр зорчигчдод учирсан гэм хорыг төмөр замын байгууллага хариуцах уу?
Answer
  • a. Хариуцна.
  • b. Хариуцахгүй.

Question 38

Question
238.А нь Б-г гэртээ байгааг нь мэдэж хаалгыг нь тогшсон боловч онгойлгож өгөөгүй тул хашааг нь даван орж, нохойд нь хазуулжээ.А-д учирсан гэм хорыг Б нь хариуцан арилгах үүрэг хүлээх үү?
Answer
  • a. Хариуцахгүй
  • b. Хариуцна.

Question 39

Question
239.А нь Б-ээс 1 сая төгрөг сарын хугацаатай хүүгүйгээр зээлж авчээ.Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Б нь А-д зээлсэн мөнгөө авч чадалгүй байсаар 3 сарын дараа шаардах эрхээ шилжүүлжээ. Б-нь нас барсан бол шаардах эрх өвлөгдөх үү?
Answer
  • a. Өвлөгдөхгүй
  • b. Өвлөгдөнө.

Question 40

Question
240.Зээлээр худалдах худалдан авах гэрээний худалдах худалдан авах гэрээнээс ялгагдах онцлог нь юу байх вэ?
Answer
  • a. Худалдан авагч үнийг шилжүүлэхээс өмнө худалдагч худалдаж буй хөрөнгийн эзэмшлийг худалдан авагчид шилжүүлнэ.
  • b. Худалдан авагч худалдаж авсан эд хөрөнгийн үнийг хэсэгчлэн төлдөг бол ердийн худалдах худалдан авах гэрээнд энэ шинж байхгүй.
  • c. Худалдан авагч үнийг шилжүүлэхээс өмнө худалдагч худалдаж буй хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлнэ.
  • d. Зээлээр худалдах худалдан авах гэрээ нь зээлийн гэрээний нэг төрөл болох учир энэ шинжээрээ ердийн худалдах худалдан авах гэрээнээс ялгагдана.

Question 41

Question
241.Түрээслэгч А-ийн түрээсэлж байсан төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдааагаар худалдах болсон бөгөөд түүнд А оролцож ялжээ. А нь дуудлага худалдааны зүйлийг хэдий үеэс эхэлж өмчлөх вэ?
Answer
  • a. Ялагч болсон үеэс
  • b. Төрийн өмчийн хороотой үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсанаар.
  • c. А худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөнөөр.
  • d. Үл хөдлөх эд хөрөнгийг А-ийн эзэмшилд шилжүүлсэнээр.

Question 42

Question
242.Орон сууц хөлслөх гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар бүртгүүлэх ёстой юу?
Answer
  • a. Заавал бүртгүүлнэ.
  • b. Энэ талаар гэрээнд заагаагүй тохиолдолд бүртгүүлэх шаардлагагүй.
  • c. Орон сууц нь төрийн өмчлөлийнх биш байх тохиолдолд заавал бүртгүүлнэ.

Question 43

Question
243.Е 60 сая төгрөгийн үнэтэй автомашинаа өөрийн төрсөн дүү Х-д 6 сая Иргэний эрх зүйд хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Энэ нь дараах тохиолдолд үйлчилнэ.
Answer
  • a. Зөвхөн амаар хийсэн гэрээний хувьд.
  • b. Зөвхөн хуульд болон гэрээнд заасан тохиолдолд
  • c. Хэрэв тухайн хэлцлийг бичгээр хийх шаардлагатай бол
  • d. Дээрх хариултын аль нь ч зөв биш.

Question 44

Question
244.Иргэн нэрээ өөрчилсөн нь түүний өмнөх нэрээр олж авсан эрх, хүлээсэн үүргийг дуусгавар болгох үндэслэл болох уу?
Answer
  • a. Өмнөх нэр нь зохиомол байх тохиолдолд дуусгавар болох үндэслэл болно.
  • b. Өөрчилсөн нэрээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн үеэс эхлэн дуусгавар болно.
  • c. Болохгүй.
  • d. Хуульд тусгайлан заасан тохиолдолд дуусгавар болох үндэслэл болно.

Question 45

Question
245.Тухайн иргэнийг нас барсанаар зарласан шүүхийн шүүх хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн түүний гэрлэлт
Answer
  • a. Хялбаршуулсан байдлаар цуцлагдаж болно.
  • b. Цуцлагдана.
  • c. Хүчин төгөлдөр бус хэмээн тооцогдоно.
  • d. Дуусгавар болно.

Question 46

Question
246.А нь өөрийн бүх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөрөө 500 эм хонь худалдан авахыг төлөвлөхдөө, жилийн дараа хонь нь хоёр дахин өснө гэж тооцоолж, махны үйлдвэртэй 1000 хонь худалдах гэрээ хийсэн. Энэ гэрээ нь:
Answer
  • a. Хүчин төгөлдөр байна.
  • b. Хүчин төгөлдөр бус байна.

Question 47

Question
247.А нь иргэн Б-ээс нэг жилийн хугацаатай, хүүтэй мөнгө зээлэн авч, нотариатаар гэрчлүүлжээ. А нь гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлсэн мөнгийг ашигласан хугацааны хүүгийн хамт буцаан өгчээ. Зээлдүүлэгч Б нь үлдсэн хугацааны хүүг шаардах эрхтэй юу?
Answer
  • a. Эрхтэй.
  • b. Гэрээнд заасан тохиолдолд шаардах эрхтэй.
  • c. Зээлдүүлэгч нь иргэн тул шаардах эрхгүй.
  • d. Эрхгүй.

Question 48

Question
248.Дараах тохиолдолд үүрэг дуусгавар болно.
Answer
  • a. Үүрэг гүйцэтгэгч нас барсан
  • b. Үүрэг гүйцэтгүүлэгч нас барсан
  • c. Үүргийн талууд нэг этгээд болсон
  • d. Талуудын аль нэг нь иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй болсон

Question 49

Question
249.Хүүгээс алданги тооцох уу?
Answer
  • a. Тооцохгүй.
  • b. Тооцно.
  • c. Тооцож болно.

Question 50

Question
250.Гэрээний бус үүргийн харилцаанд гэрээний үүргийн журмыг хэрэглэж болох уу?
Answer
  • a. Болно.
  • b. Үүргийн шинж чанарт харшлахгүй байвал болно.
  • c. Зохицуулагдах харилцаа нь өөр тул болохгүй.

Question 51

Question
251.Ц-нь автомашинд дайруулсанаас өрөөсөн хөлөө тайруулжээ. Дээрх осолд жолооч зуун хувийн буруутай болохыг шүүхээс тогтоосон тул Ц-нь дараах шаардлагын алийг нь гаргах эрхтэй вэ?
Answer
  • a. Нэмэгдэл хоол авах
  • b. Сувиллын газар сувилуулах
  • c. Хиймэл хөл хийлгэх.
  • d. Дээрх шаардлагыг бүгдийг нь гаргах эрхтэй.

Question 52

Question
252.МУИС-ийн ХЗС-ийн оюутан М-ийн суудаг ширээ түүний ямар эрхэд байх вэ?
Answer
  • a. Эзэмших эрхтэй.
  • b. Эзэмшилд нь байна.
  • c. Ашиглах эрхтэй.
  • d. Ашиглалтад нь байна.

Question 53

Question
253.Хуульд зааснаар эд юмс болон эрхийн үр шимийг (үр төл, ашиг орлого) хэн өмчлөх эрхтэй вэ?
Answer
  • a. Эзэмшигч
  • b. Ашиглах эрх бүхий этгээд
  • c. Захиран зарцуулах эрх бүхий этгээд
  • d. Өмчлөгч

Question 54

Question
254.Албаны болон бизнесийн нууц, худалдаа наймааны өндөр үнэ цэнэ агуулсан мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй байхын тулд нууц мэдээг эзэмшигч байгууллага нь ямар аргаар хамгаалах вэ?
Answer
  • a. Хуульд зааснаар тухайн мэдээлэлд нэвтрэн орохыг хориглосон журмыг байгууллага гаргаж мөрдүүлнэ.
  • b. Оюуны өмчийн газарт тухайн мэдээллийг эзэмших онцгой эрхээ бүртгүүлнэ.
  • c. “Онц чухал-маш нууц”, “Албан ажлын хэрэгцээнд” гэсэн тусгай тэмдэглэл хийнэ.
  • d. Хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдээлэл эзэмшигчийн хүсэлтээр эрх бүхий байгууллага хамгаалалтандаа авна.

Question 55

Question
255.С (16 настай) эмэг эхээсээ өв залгамжлан авсан мөнгөөрөө эцэг, эхийнхээ зөвшөөрлөөр компьютер худалдан авсан. Энэ хэлцэл хүчин төгөлдөр байх уу?
Answer
  • a. Хүчин төгөлдөр бус
  • b. Зөвшөөрөл авсан учир хүчин төгөлдөр
  • c. Хэрэв их хэмжээний хэлцэл биш бол хүчин төгөлдөр
  • d. Хүчин төгөлдөр биш боловч С-ын тусын тулд хийгдсэн учир шүүхээс хүчин төгөлдөр хэмээн тогтоох боломжтой.

Question 56

Question
256....асран хамгаалалтанд хамаарна.
Answer
  • a. Насанд хүрээгүй хүмүүс
  • b. Бага насны хүмүүс
  • c. Хязгаарлагдмал чадамжтай хүмүүс
  • d. Хязгаарлагдмал болон бүрэн чадамжгүй хүмүүс

Question 57

Question
257.15 настай М нь өв залгамжлалаар олж авсан автомашинаа худалдах эрхтэй юу?
Answer
  • a. М өөрийн эцэг эхийн бичгээр өгсөн зөвшөөрөлтэй тохиолдолд хэлцэл хийх эрхтэй.
  • b. Эрхгүй.

Question 58

Question
258.Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцэл хийх тухай итгэмжлэлд ямар шаардлага тавигдах вэ?
Answer
  • a. Хэлбэрийн хувьд бичгээр хийгдэх бөгөөд нотариатаар гэрчлүүлсэн
  • b. Гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авсан
  • c. Түүнийг үйлдсэн огноог тусгасан
  • d. Түүний үйлчлэх хугацааг заасан

Question 59

Question
259.Шүүхээс хязгаарлагдмал чадамжтайд тооцогдсон Г-нь архи ууж согтуурсан үедээ иргэн К-ийн автомашины шилийг хагалжээ. К-д учирсан гэм хорыг хэн хариуцан арилгах вэ?
Answer
  • a. Архаг архичдыг албадан эмчлэх эмнэлэг
  • b. Харгалзан дэмжигч нь
  • c. Иргэн Г өөрөө хариуцан арилгана.
  • d. Асран хамгаалагч нь

Question 60

Question
260.А өөрийн өмчлөлийн орон сууцыг банкинд барьцаалж зээл авчээ. А барьцаалагдсан орон сууцаа бусдад бэлэглэх эрхтэй юу?
Answer
  • a.Эрхгүй
  • b. Эрхтэй
  • c. Барьцаалагчаас зөвшөөрөл авсан тохиолдолд эрхтэй.
  • d. Барьцааны гэрээнд заасан тохиолдолд эрхтэй.

Question 61

Question
261.Гадаад улсын иргэн харъяалалгүй хүний иргэний эрх зүйн чадварыг Монгол улсын хуулиар хязгаарлаж болох уу?
Answer
  • a. Болохгүй.
  • b. Болно.

Question 62

Question
262.Б лизингэээр автомашин худалдан авсаны төлбөрт сар бүрийн 10-нд 1000 ам доллар төлөх үүрэгтэй. Б еврогоор цалинждаг тул 1000 ам доллартай дүйцүүлэн еврогоор төлбөр хийхийг банкинд санал болгосныг банк зөвшөөрчээ. Төлбөр гүйцэтгэх мөнгөний ханшийг хэрхэн тогтоох вэ?
Answer
  • a. Тухайн сарын 10-ны өдрийн Монгол банкны ханшаар
  • b. Мөнгөн тэмдэгт өөрчлөгдсөн өдөр мөрдөж байсан ханшаар тооцно.

Question 63

Question
263.ХБНГУ-ын иргэн Д –нь 15 настай бөгөөд Монгол Улсад байнга оршин суудаг. Түүний иргэний эрх зүйн чадамжийг аль улсын хуулиар тодорхойлох вэ?
Answer
  • a. ХБНГУ-ын Иргэний хуулиар
  • b. Монгол Улсын Иргэний хуулиар

Question 64

Question
264.АНУ-ын иргэн Ж-г музей үзэж байхад нь үл таних залуу дээрэмдэх зорилгоор нойрсуулах эм их хэмжээгээр хийсэн ундаагаар дайлжээ. Ж-нь өөрийн үйлдлийг ухамсарлах чадваргүй болсон тул үзмэрийг дарж унан, музейд үлэмж хэмжээний хохирол учруулжээ. Ж-нь музейд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээх үү?
Answer
  • a. Хүлээнэ.
  • b. Хүлээхгүй.

Question 65

Question
265.Түрээсийн гэрээний зүйл болох эд юмс нь:
Answer
  • a. Хэрэглэгдэх эд юмс байна
  • b. Үл хэрэглэгдэх эд юмс байна.
  • c. Нэг бүрийн болон төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс байна.
  • d. Мөнгө болон үнэт цаас байна.

Question 66

Question
266.Үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзыг ямар гэрээнд хэрэглэж болохгүй вэ?
Answer
  • a. Франчайз
  • b. Опцион
  • c. Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ
  • d. Нэрлэгдээгүй гэрээ

Question 67

Question
267.М-нь захаас нэг сая төгрөгөөр хуучны манан хөөрөг худалдаж авчээ. Нэг жилийн дараа М- нь цагдаагаас эрэн сурвалжлагдаж байгаа хулгайн хөөрөг авсанаа мэдсэн байна. Энэ тохиолдолд М-нь
Answer
  • a. Хууль бус шударга эзэмшигч
  • b. Хууль бус шударга бус эзэмшигч
  • c. Хууль ёсны шударга эзэмшигч

Question 68

Question
268.Батлан даалтын гэрээний үндсэн үүргээс шууд хамааралтай байх буюу акцессор шинж гэдгийг хэрхэн ойлгох вэ?
Answer
  • a. Үндсэн үүрэг үүсээгүй бол батлан даалтын гэрээний гол нөхцөл бүрдэхгүй.
  • b. Үндсэн үүргийн хүрээ, хэмжээгээр батлан дээлтын үүрэг тодорхойлогдоно.
  • c. Үндсэн үүрэг дуусгавар болсон, хүчингүй болсон бол батлан даалтын гэрээ мөн адил хүчингүй болно.
  • d. Дээрх бүгд зөв.

Question 69

Question
269.Батлан даалтын гэрээний үндсэн үүрэгт тавигдах шаардлага:
Answer
  • a. Үндсэн үүрэг үүссэн, дуусгавар болоогүй байх.
  • b. Үндсэн үүрэг тодорхой байх.
  • c. Үндсэн үүрэг тодорхойлох боломжтой байх
  • d. Дээрх бүгд зөв.

Question 70

Question
270.Банкны баталгаа ба батлан даалтын ялгаа:
Answer
  • a. Хийсвэр шинжээрээ ялгагдана. Хийсвэр амлалт болох банкны баталгаа нь үндсэн өр бий эсэхээс үл хамааран харицлага хүлээх хэрэгсэл бөгөөд үндсэн хэлцэл хүчингүй бол энд үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой зохицуулалтыг хэрэглэн асуудлыг шийднэ.
  • b. Акцессор шинжээрээ ялгагдана. Батлан даалтын гэрээ нь үндсэн үүргээс шууд хамааралтай байж, хариуцлагын хэмжээ нь үүгээр тодорхойлогдоно.
  • c. Дээрх бүгд зөв.

Question 71

Question
271.Батлан даалтын гэрээний практикт элбэг тохиох төрлийг нэрлэнэ үү.
Answer
  • a. Хамтарсан, шаталсан, сөрөг батлан даалт.
  • b. Зэрэгцсэн, шаталсан, эхний шаардлагаар хариуцлага хүлээх батлан даалт.
  • c. Бизнесийн болон хувийн харилцаан дахь батлан даалт.
  • d. Дээрх бүгд зөв.

Question 72

Question
272.Банкны баталгаа болон ердийн баталгаа нь гэрээний эрх зүй дэх баталгааны гэрээнүүдээс юугаар ялгагдах вэ?
Answer
  • a. Гэрээний эрх зүйн баталгааны гэрээ гэгч нь үндсэн үүрэг гүйцэтгэгч, гүйцэтгүүлэгч нарын хооронд байгуулагдана.
  • b. Үүргийн гүйцэтгэлийг хангахад чиглэсэн баталгааны гэрээнүүд нь ихэвчлэн гуравдагч этгээдтэй байгуулагдана.
  • c. Агуулга, зорилгоороо ялгагдана.
  • d. Дээрх бүгд зөв.

Question 73

Question
273.Тээвэрлэлтийн гэрээ иргэний эрх зүйн ямар гэрээний төрөлд хамаарах вэ?
Answer
  • a. Ачаа болон зорчигчийг нэг байршлаас нөгөөд хүргэхэд чиглэсэн тул даалгаврын гэрээний тусгай төрөл.
  • b. Ачаа болон зорчигчийн байршлыг өөрчлөх нь ажлын үр дүн гэж үзэхээр байгаа тул ажил гүйцэтгэх гэрээний тусгай төрөл.
  • c. Дээрх нь тодорхой үр дүн нийлүүлэхэд чиглэхгүй, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой тул хөлсөөр ажиллах гэрээний тусгай төрөл.

Question 74

Question
274.Тээвэрлэлтийн гэрээний ямар төрөлд гэрээний эрх чөлөөг хязгаарласан зохицуулалт бий вэ?
Answer
  • a. Ачаа болон зорчигч тээвэрлэлтийн аль алинд монополь хэлбэрээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, хувь хүн гэрээ байгуулах санал тавьсан хүн бүртэй гэрээ байгуулах ёстой.
  • b. Гагцхүү зорчигч тээврийн гэрээнд монополь этгээд нь дээрх үүрэг хүлээнэ.
  • c. Тээвэрлэлтийн гэрээнд гэрээний эрх чөлөөг хязгаарласан зохицуулалт байхгүй.

Question 75

Question
275.Ачаа тээвэрлэлтийн гэрээнд тавигдах хэлбэрийн шаардлагыг тодорхойлно уу?.
Answer
  • a. Бичгээр байгуулна
  • b. Нотариатаар гэрчлүүлнэ.
  • c. Дагалдах бичиг үйлдэх замаар байгуулна
  • d. Дээрх бүгд зөв.

Question 76

Question
276.Тээвэрлэлтийн гэрээнд хэрэглэдэг ачааны дагалдах бичиг нь:
Answer
  • a. Хувийн эрх зүйн салбарын үнэт цаас мөн.
  • b. Бирж дээр арилжаалах боломжгүй тул үнэт цаас биш.
  • c. Үнэт цаасны тусгай хууль тогтоомжид тусгагдаагүй тул ердийн нотлох баримт болно.

Question 77

Question
277.Тээвэрлэлтийн гэрээг илгээмжийн гэрээнээс хэрхэн ялгах вэ?
Answer
  • a. Тээвэрлэгч нь давхар илгээмжийн үйлчилгээ эрхэлдгээрээ ялгаатай.
  • b. Тээвэрлэгч нь ачаа эсвэл зорчигчийн байршлыг өөрчлөх ажлын үр дүнг хариуцдаг бол илгээмжийн гэрээ нь ачааны тээвэрлэлттэй холбоотой бүхий л үйлдлийг хамрах бөгөөд үүнд тээвэрлэгчийг сонгох зэрэг багтана.

Question 78

Question
278.А УБ дахь өөрийн гэрийн бүх тавилгыг Мөрөн хотод хүргэх даалгаврыг тээврийн ажил эрхлэгч Б-д өгчээ. Мөрөнд А-ийн эхнэр Э ачааг хүлээж аваад нэг хивс дутуу байхыг тогтоосон тул А нь Б-ээс хивс алга болсон хохирлоо шаардав. А-ийн хэлж байгаагаар Б тээвэрлэлтийн явцад хивсийг гээсэн эсвэл сайтар анхаарч байгаагүйн улмаас хулгайд алдсан байж болох аж. Ямартай ч хивс үнэхээр тээвэрлэлтийн явцад алга болсон. Тээвэрлэгч Б-ээс хэн нь хохирол арилгахыг шаардаж болох вэ?
Answer
  • a. тээвэрлэлтийн гэрээний тал болсон А хохирлыг нэхэмжилж болно
  • b. хүлээн авагч болох Э нь мөн гэрийн тавилгыг Мөрөнд бүрэн бүтэн хүргэх ашиг сонирхолтой байх тул ИХ-ийн §390.2-г баримтлан дээрх гэрээний харилцаанд орж, нэхэмжлэл гаргах эрхтэй.
  • c. Дээрх бүгд зөв.

Question 79

Question
279.А дэлгүүр явахдаа охин О-г танил Т-д харуулж үлдээжээ. Т-г өөр зүйл хийж байхад О тоглож байсан аягаа хагалж, эмтэрхийд нь гараа зүсжээ. Т-ийн эсрэг гэрээнээс үүдэлтэй шаардах эрх бий юу?
Answer
  • a. Гэм хорын харицлага хүлээнэ.
  • b. Гэрээний хариуцлага хүлээнэ.
  • c. А, Т нарын аль алинд нь гэрээний хариуцлага хүлээлгэх ухамсар үгүй байсан тул энд Т охиныг харахаар зөвшөөрсөн явдал нь эрх зүйн ач холбогдолгүй, зөвхөн танилдаа туслахыг хүссэн явдал.
  • d. Ямар ч хариуцлага хүлээхгүй.

Question 80

Question
280.А алт, мөнгөний худалдаа эрхэлдэг Х-д зориулж ажлаар ОХУ явах тоолондоо алтан эдлэл авчирч өгч байхаар болжээ. Шинэ жилийн өмнө Х бараа авах шаардлагатай болсон тул А-д хандан барааны жагсаалтыг факсаар явуулсан байна. А хариу өгөөгүй бол Х түүнээс ОХУ руу аялахыг шаардаж болох уу?
Answer
  • a. Тийм, шаардах эрхтэй.
  • b. Талууд ажлаар ОХУ руу аялах тохиолдолд захисан зүйлсийг авчирч байхаар тохирсон бөгөөд А хариу өгөхгүй байсан нь зөвхөн мэдээлэл өгөх үүргээ зөрчсөн явдал юм. Энд гэрээ байгуулагдахгүй тул А-г аялахыг шаардах боломжгүй.

Question 81

Question
281.А алт, мөнгөний худалдаа эрхэлдэг Х-ийн барааны жагсаалт гармагц А шууд нисч, ОХУ-с алтан эдлэл авчирч өгч байхаар болжээ. Шинэ жилийн өмнө Х бараа авах шаардлагатай болсон тул А-д хандан барааны жагсаалтыг факсаар явуулсан байна. А хариу өгөөгүй бол Х түүнээс ОХУ руу аялахыг шаардаж болох уу?
Answer
  • a. Үгүй. Гагцхүү А хариу өгсөн нөхцөлд Х шаардлага гаргах эрхтэй.
  • b. Талууд анхнаасаа хариу өгөх шаардлагагүй нисэх тухай тохирсон байх тул А-ийн дуугүй байсан явдал нь хүлээн зөвшөөрөх санал хэмээн тооцогдоно. Тиймээс энэ нөхцөлд А-аас аялахыг шаардаж болно.

Question 82

Question
282.А нь Б-д нэгэн хуучин машин авах даалгавар өгчээ. Худалдагч Х нь Б-г том мотортой машинуудаас нэгийг авбал 500 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх болсон тул тэрээр зөвшөөрч, нэг машин сонгосон. Харин А машины үнийг бүтнээр нь Б-д өгч явуулсан байсан бөгөөд дээрх урамшууллын тухай мэдээд үлдсэн 500 000 төгрөгийг Б-ээс нэхэмжлэв.
Answer
  • a. Б нь уг ажлын бүх эрсдлийг үүрэх этгээд тул энэ давуу талыг хүртэх эрхтэй.
  • b. Б нь машин авахдаа бүх мөнгийг төлөөд хожим урамшуулал болгон 500000 төгрөгийг эргүүлэн авсан байсан ч гэсэн үүнийгээ ИХ-ийн §400.3-н дагуу А-д шилжүүлэн өгөх үүрэгтэй.

Question 83

Question
283.Зам дээр гарсан нэгэн машины ослын улмаас Э гэгч эмэгтэй хүнд бэртсэн бөгөөд осолд холбогдсон нөхөр Н өөр машины жолооч А-г эхнэрийг нь эмнэлэгт хүргэхийг гуйжээ. Хожим А гэмтэл хүргэсэн зардлаа Н-ээс нэхсэн байна.
Answer
  • a. даалгавар өгөгчийн гэм буруутай үүргээ зөрчсөнөөс болж даалгавар гүйцэтгэгчид хохирол учирсан тул Н §219.1-ийн дагуу хохирлыг арилгах үүрэг хүлээнэ
  • b. Н нь ИХ-ийн §402-н дагуу хохирлыг арилгах үүрэг хүлээнэ
  • c. Аль аль нь зүйтэй.

Question 84

Question
284.Осолд орсон машины жолооч Н зорчигч Э-д зориуланөнгөрч явсан жолооч А-д хандан гэмтэл хүргэхийг гүйсан. А эмэгтэйг гэмтэл хүргэж яваад эсрэг талын урсгалаас ирсэн Г-ийн буруугаас осолд холбогдож, машин нь гэмтжээ. Түүнд Н-ийн эсрэг засварын зардлаа нэхэмжлэх эрх бий юу?
Answer
  • a. Н, А нар гэрээ байгуулаагүй тул шаардах эрхгүй.
  • b. А нь эмэгтэйг гэмтэл хүргэхэд гарсан зардлыг ИХ-ийн §401-ийн дагуу Н-ээс нэхэмжлэх боломжтой
  • c. даалгавар гүйцэтгэгчид учирсан хохирол нь даалгаврын гэрээний гүйцэтгэлтэй холбоотой эрсдэл байх тул үүнийг ИХ-ийн §401-ийг төсөөтэй хэрэглэн хохирлыг нөхөн төлүүлнэ. Тиймээс эмэгтэйг эмнэлэгт хүргэх явцад осол гарч, машиныг засуулахтай холбоотой зардлыг нэхэмжлэх эрхтэй

Question 85

Question
285.Өөр нэг машины ослын улмаас А гэмтэж, машинаасаа хол шидэгдэж, гэмтжээ. Туслахаар зогссон Б-д хандаж тэрээр машинд маш чухал бичиг баримт байгааг дурьдаад түүнийг гаргаж өгөхийг хүсчээ. Б шатаж буй машинаас бичиг баримтыг гаргаж авахдаа түлэгдсэн байна. А түүний эмчилгээний зардлыг төлөх ёстой юу?
Answer
  • a. Б-ийн эмчилгээний зардлыг нөхөн төлөх тус үүрэгтэй.
  • b. Б-д холбогдох даалгавар өгөөгүй тул А харицахгүй.

Question 86

Question
286.Тахир дутуу иргэн А түүний өмнөөс тэрэг худалдаж авахыг Б-д даалгажээ. Маргааш нь А нас барсан бөгөөд энэ талаар мэдээгүй Б нэгэн тэргийг авч ирсэн байна. Өв залгамлагч Ө нь тэрэгний үнэ болон тээврийн зардлыг Б-д гаргаж өгөхийг хүссэнгүй. Б ямар эрхтэй вэ?
Answer
  • a. тахир дутуу хүний тэрэг нь зөвхөн даалгавар гүйцэтгүүлэгчийн өөрийн хэрэгцээнд л зориулагдсан байх тул түүнийг нас барснаар гэрээ дуусгавар болно.
  • b. түүний гэр бүл өв залгамжлагчид ашигтай үйл ажиллагаа тул даалгаврын гэрээ шууд дуусгавар болохгүй. Б зардлаа гаргуулах эрхтэй.
  • c. А-ийн нас барснаар даалгаврын гэрээ дуусгавар болох бөгөөд энэ талаар мэдээгүй Б-г хамгаалах хэрэгтэй. Тиймээс Б нь Ө-с зардлаа гаргуулна.

Question 87

Question
287.Тахир дутуу иргэн А түүний өмнөөс тэрэг худалдаж авахыг Б-д даалгажээ. Маргааш нь А нас барсан. Б гэрээ байгуулсны дараа А нас барсныг мэдсэн ч тэргийг авчирч өгсөн. Өв залгамлагч Ө нь тэрэгний үнэ болон тээврийн зардлыг Б-д гаргаж өгөхийг хүссэнгүй. Б ямар эрхтэй вэ?
Answer
  • a. А хувьд даалгаврын гэрээ хэвээр мэт тооцогдох тул тэрээр өв залгамжлагчдаас үүнтэй холбоотой зардал тээвэрлэлтийн зардлыг нэхэмжлэх боломжтой. Харин худалдагч нь А-ийн нас барсан тухай мэдсэн тул өв залгамжлагчдаас тэрэгний үнийг шаардах эрхгүй
  • b. А аль алиныг нь гаргуулах боломжгүй.
  • c. Тээвэрлэлтийн зардал болон тэрэгний үнийг өв залгамжлагчидаас гаргуулах эрхтэй.

Question 88

Question
288.А нэгэн банкны найдвартай харилцагч бөгөөд зээлийн картыг нь эзэмшдэг. Тэрээр хөдөө явахдаа зээлийн картаа ашиглан бензин хийлгэж авсан ба бензин түгээгүүрийн ажилтан Т картыг авч дотогш ороод ердийнхөөс удсаныг анзаарсангүй. Т энэ хугацаанд хэд хэдэн удаа бензин их хэмжээгээр авах тасалбар үйлдэж, зээлийн картаар төлбөрийг нь хийн А-ийн гарын үсгийг хуурамчаар зурсан байна. А хэдэн өдрийн дараа дээрх банкинд нээлгэсэн харилцах дансаа шалгахад зээлийн картын үйлчилгээ хэмээн 150000 төгрөг илүү суутгасныг олж тогтоов. А ингэхийг хууль бус гэж үзсэн хэдий ч банк харилцагчтай байгуулсан гэрээний стандарт нөхцөлд картыг буруугаар ашигласны эрсдэлийг карт эзэмшигч өөрөө хариуцна гэснийг сануулжээ. Энэ гэрээний заалт хүчинтэй юу?
Answer
  • a. Гэрээний чөлөөт байдлын зарчим үйлчлэх тул хүчинтэй.
  • b. зээлийн картын үйлчилгээ эрхлэгч буюу карт олгогч нь гэрээт харилцагчийн зүгээс картыг хууль бусаар ашиглах эрсдэлийг хэрэглэгчийн гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд ноогдуулахаар гэрээний стандарт нөхцөлд тусгах нь ИХ-ийн §202.2-т тул гэрээний нөхцөл нь хүчингүй.

Question 89

Question
289.Бизнес эрхлэгч Б нь кредит картын үйлчилгээ эрхэлдэг К компанитай борлуулалтын үйлчилгээнд хамрагдах урт хугацааны гэрээ байгуулсан. 2006 оны 6 сард дэгжин хувцасласан Т Б-ийн дэлгүүрт ирж, нилээд үнэтэй гэрлийн бүрхүүл худалдаж авчээ. Т барааны үнэ болох 1 сая төгрөгийг К компанийн зээлийн картаар төлсөн ба мөнгөн дүнг К зохих ёсоор шилжүүлсэн байна. Сарын сүүлээр К компани Т-ээс төлбөрийг шаардахад тэрээр иргэний эрх зүйн чадамжаа шүүхийн тогтоолоор хязгаарлуулсан байснаа дуулгаад, төлбөр хийх үүрэг үүсээгүй хэмээжээ. К үүнийг сонсоод 1 сая төгрөгийг А-аас буцаан шаардав. Түүнд ийм эрх бий юу?
Answer
  • a. К компани нь төлсөн мөнгөө Б-ээс буцаан шаардах эрхтэй. Эрх зүйн үндэслэл нь шууд шударга ёсны зарчмаас (ИХ-ийн §199.2) үүдэх шаардах эрх юм.
  • b. К компани нь төлсөн мөнгөө Б-ээс буцаан шаардах эрхтэй. Эрх зүйн үндэслэл нь үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой зохицуулалтууд байж болно.
  • c. Иргэний эрх зүйн чадамжгүй этгээд хэлцэл хийсэн бол үүргийн харилцаа үүсээгүй гэж үзэх бөгөөд төлбөрийн даалгавар хүчингүй бол баталгааны гэрээ мөн хүчингүй болно. Тиймээс шаардах эрхгүй.
  • d. а, b хариулт зөв.
  • e. c хариулт зөв.

Question 90

Question
290.Б нь А-ийн аж ахуйн нэгжид үйлдвэрлээд бэлэн болгосон 200 ширхэг цонх байгааг олж мэдээд, худалдаж авах хүн олж өгье хэмээжээ. Энд гэрээ байгуулагдах уу?
Answer
  • a. Даалгаврын гэрээ байгуулагдана.
  • b. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдана.
  • c. Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдана.
  • d. Зуучлалын гэрээ байгуулагдана.

Question 91

Question
291.А нь Зар мэдээ сонины эрхлэгч бөгөөд танилцах зар өгсөн Б-ээс найз охин олж өгсөн хэмээн 50000 төгрөг авахаар болжээ. Б төлөх ёстой юу?
Answer
  • a. А зуучилсны хөлсөө нэхэмжлэх эрхтэй.
  • b. А нь Б-ээс зөвхөн сонингийн зартай холбоотой хөлсийг нэхэх боломжтой. Харин найз охин олж өгснөөр 50000 төлөх тохиролцоо нь хүчингүй.
  • c. А ямар ч шаардах эрхгүй.

Question 92

Question
292.Урлагийн бүтээл худалддаг Х нь музейн нэгэн зургийг өөрийн нэрийн өмнөөс зарж өгөхөөр болжээ. Удалгүй Х нь үйл ажиллагаагаа зогсоон менежер М-ийг зургаа эргүүлж ав хэмээн шаардсан байна.
Answer
  • a. Х нь өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд зургийг борлуулахаар амлаад байгаа тул энд комиссын гэрээ байгуулагдана. Гэхдээ гэрээг цуцлах эрхгүй.
  • b. комисс нь гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй тухай ИХ-ийн §§415-419-д тусгаагүй байх тул энд даалгаврын гэрээний зохицуулалтыг харах ба ИХ-ийн §405.1.1-ийн дагуу Х нь зургийг буцааж авахыг М-ээс шаардах эрхтэй.

Question 93

Question
293.A нь найз Б-дээ шинэхэн урласан хэдэн баримлыг хадгалуулжээ. Б эдгээрийг өөрийн дэлгүүрт худалдагдаж буй төстэй баримлуудтай нийлүүлэн хадгалсан. Гэтэл уг байранд бороо нэвтэрч ихэнх баримал гэмтжээ. А баримлыг хэрэглэх боломжгүй болсон тул хохирол нэхэмжилсэн боловч Б нөхөн төлөх үүрэг үүсээгүй хэмээжээ. Түүнчлэн тэрээр ямар нэг төлбөр төлөх бол барааг хадгалсан зардалтай тэнцэх тул эдгээрийг харилцан тооцох, өргүй болсон гэж үзэж байв.
Answer
  • a. А, Б нар найз нөхдийн ёсоор нөгөөдөө туслах эрх зүйн үр дагаваргүй үйлдэл харилцан амласан тул гэрээ байгуулагдаагүй ба шаардах эрхгүй.
  • b. Эрх зүйн харилцаанд бусдын үнэ бүхий зүйлийг хадгалахаар амласан бол дор хаяж баримлыг элдэв гэмтлээс хамгаалах нь илт тул хожим үр дагаврыг нь хариуцах ухамсар байсан хэмээн тайлбарлаж, хариу төлбөртэй эсэхээс үл хамаарч хадгалалтын гэрээ байгуулагдсан. Тиймээс хариуцлага хүлээнэ.
  • c. Б нь өөрийн баримлыг ч мөн адил тухайн газар хадгалж байсан тул баримал гэмтсэн явдал түүнийг илтэд болгоомжгүй хандсан гэж үзэх үндэслэл болохгүй, ИХ-ийн §422.3.1. Тиймээс А-ийн хохирлыг ИХ-ийн §422.6-н дагуу нөхөн төлөх үүрэг үүсэхгүй.

Question 94

Question
294.Б битүүмжилж багласан гэхдээ ямар ч тэмдэглэгээ хийгээгүй хэдэн хайрцаг шүршдэг будаг Х-д хадгалуулжээ. Х эдгээрийг агуулгынхаа мансардад хадгалсан ба зун болж халуу шатах үеэр дээрх будаг хэт халж, задарсан байна. Ийнхүү зад татсанаас Х-ийн дээвэр цоорсон бол тэрээр хохирлоо төлүүлэх боломжтой юу?
Answer
  • a. Б нь ийм шүршдэг будаг хэт халсан нөхцөлд зад татах боломжтой гэдгийг мэдээгүй. Тиймээс хариуцлага хүлээхгүй.
  • b. Б нь ийм шүршдэг будаг хэт халсан нөхцөлд зад татах боломжтой гэдгийг мэдэх ёстой байсан тул тэрээр А-ийн байшингийн дээвэр цоорсонтой холбоотой хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Question 95

Question
295.Даатгалын гэрээний хамгаалалт нь даатгалын тохиолдол бий болох нөхцөлд хэрэгждэг бол үүнд:
Answer
  • a. даатгалын эрсдэл бодитоор амьдралд хэрэгжихийг даатгалын тохиолдол буй боллоо гэж үзнэ.
  • b. осол гарсан тохиолдлыг ойлгоно.
  • c. гэм хор учруулсан үйлдлийг ойлгоно.

Question 96

Question
296.Б нь А-ийн зүгээс Ү-ийн өмнө хүлээсэн ХХАГ-ээс үүдэлтэй үнийг төлөх үүргийн гүйцэтгэлд батлан даалт гаргаж өгсөн байна. Ү дээрхийг Б-ээс нэхэмжлэхэд тэрээр А нь ХХАГ-г хүчингүйд тооцуулсан эсвэл ийнхүү тооцуулах эрхтэй гэдэг үндэслэлээр үнийг төлөхөөс татгалзаж болох уу?
Answer
  • a. А нь худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах эрхээ эдэлсэн бол Ү батлан даагчийн эсрэг шаардлага гаргах боломжгүй.
  • b. А гэрээг хүчингүйд хараахан тооцуулаагүй бол Б нь ИХ-ийн §461.4-т зааснаар А эл эрхийг эдлэх хүртэл батлан даалтын үүргээ биелүүлэхээс татгалзах эрхтэй.
  • c. Үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс гэрээгээ хүчин төгөлдөр буст тооцуулах хугацаа өнгөрсөн, дуусгавар болсон бол батлан даагч мөн ИХ-ийн §461.4-т заасан татгалзах эрхээ алдана.
  • d. Дээрх бүгд зөв.

Question 97

Question
297.Батлан даагч Б үүрэг гүйцэтгүүлэгч Ү-д мөнгийг төлсөн ба дараа нь А-аас орыг нь нэхэмжилжээ. А өөдөөс нь Ү-ийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсныг тэмдэглээд, Б түүнд бэлэг барихын тулд л энэхүү батлан даалтын гэрээнд гарын үсэг зурсан болохыг сануулав.
Answer
  • a. Б нь үүргийг гүйцэтгэсэн тул А-аас орыг нэхэмжлэх эрхтэй байх ба А өөдөөс нь үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул биелүүлэхээс татгалзах эрхийг ИХ-ийн §§465.2, 82-ын дагуу сөргүүлэн тавих боломжтой.
  • b. А нь Б-тэй байгуулсан үүргийн харилцаанаас үүдэх эсэргүүцлийг гаргах боломжтой.
  • c. Дотоод харилцаанд А, Б нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, Б түүний үүргийг хариу төлбөргүй үүрэхээр амлан батлан даалт гаргаж өгсөн хэмээвэл Б-ийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэх нөхцөл болно.
  • d. Дээрх бүгд зөв.

Question 98

Question
298.Б 1 болон Б 2 нар С-ийн өмнө хүлээсэн А-ийн 1000 $ өрийг төлөх үүргийн гүйцэтгэлийг хангахаар батлан даалт гаргажээ. С дээрх мөнгийг Б1-ээс шаардахад тэрээр 500 $ л төлнө хэмээжээ. Энэ зөв үү?
Answer
  • a. зөв. Б1 өөрт ноогдох хэсгийг төлөх үүрэгтэй.
  • b. үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн дураар батлан даагсдын дундаас нэгийг сонгон үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй тул Б1 1000$-г бүхэлд нь төлөх ёстой.
  • c. Б1 нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувиар Б2-с 500$-г ИХ-ийн §242.12-г баримтлан шаардах эрхтэй.
  • d. a, c хариулт зөв.
  • e. b, c хариулт зөв.

Question 99

Question
299.Хэрэв Б нь А-ийн үүргийг батлан даасан, Э нь харин А-ийн өмнөөс өөрийн ээмгээ барьцаанд тавьсан бол хэрхэх вэ?
Answer
  • a. нэг этгээд батлан даалт гаргаж өгөөд өөр нэг этгээдээс энэ үүргийн гүйцэтгэлийг давхар хангах зорилгоор барьцаа хөрөнгө гаргуулсан нөхцөлд үүрэг гүйцэтгүүлэгч нь дээрх хоёр этгээдийн аль нэгийг сонгон үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжтой.
  • b. Батлан даагчаас үүргийн гүйцэтгэлийг хангахыг шаардана. Б төлөхгүй бол Э-д хандана.
  • c. Эхлээд Э-д дараа нь Б-д хандана.
  • d. Б, Э нар ИХ-ийн §242.1-д зааснаар А-ийн үүргийн хамтран үүрэг гүйцэтгэгчид болох ба аль нэг нь үүргийг гүйцэтгэсэн бол нөгөөгөөс ногдох хэсгээр шаардлага гаргах боломжтой, ИХ-ийн §242.12.
  • e. а, d хариулт зөв.

Question 100

Question
300.А-ХК нь 100 000 төгрөгтэй тэнцэх өрийн бичиг гаргажээ. Гэтэл хулгайч Х тус компанийн сейфнээс хэдэн ширхэг хараахан бичилт хийгээгүй баримтыг хулгайлан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж, Б-д худалджээ. Б улмаар төлбөрийг А-ХК-иас нэхэмжлэв.
Answer
  • a. Х болон А-ХК-ийн хооронд өрийн бичиг үйлдэх тухай тохиролцоо байгаагүй. Тэгэхээр үнэт цаас нь эрх бүхий этгээдтэй байгуулсан гэрээнд суурилаагүй бөгөөд зөвхөн Б-ийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс түүний итгэл үнэмшилд тулгуурлан үнэт цаас үүссэнд тооцох асуудал яригдана.
  • b. А-ХК-ийн зүгээс өрийн бичгийн баримтыг хэвлээд хадгалж байгаа явдал нь эрх зүйн харилцаанд итгэл үнэмшил төрүүлсэн буруутай явдал гэж үзэхэд хангалтгүй. Тиймээс энд үнэт цаас хуулийн дагуу үүссэн гэх итгэл үнэмшлийг хамгаалбал зохих нөхцөл байдал үүсээгүй.
Show full summary Hide full summary

Similar

How well do you know GoConqr?
Sarah Egan
Irgen 101-200
Munkh Orgil
Irgen 301-400
Munkh Orgil
Irgen 501-639
Munkh Orgil
Turiin Onol 1-100
Munkh Orgil
Turiin onol 101-200
Munkh Orgil
Turiin onol 201-300
Munkh Orgil
EZOnol 201-250
munkhorgil
Zahirgaa 1-100
munkhorgil
EZonol Nemelt 50
munkhorgil
EBSH 301-416
Munkh Orgil