Irgen 501-639

Descripción

ХЗС-ийн Иргэний эрх зүйн тэнхимийн Улсын шалгалтанд бэлдэх тестүүд - 2014 он
Munkh Orgil
Test por Munkh Orgil, actualizado hace más de 1 año
Munkh Orgil
Creado por Munkh Orgil hace alrededor de 9 años
417
2

Resumen del Recurso

Pregunta 1

Pregunta
501.ИХШХШ тухай хуулийн 26,1-д заасан нэхэмжлэгч, хариуцагч хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд гэдэгт:
Respuesta
  • a. мэргэжилтэн
  • b. орчуулагч
  • c. шинжээч
  • d. бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд

Pregunta 2

Pregunta
502.Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн санаачлагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тохиолдолд ИХШХШ эрх зүйн ямар зарчим зөрчигдөх вэ?
Respuesta
  • a. Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх зарчим
  • b. Шүүх хурлын ажиллагааг шууд биечлэн явуулах зарчим
  • c. Шүүх хурлын ажиллагааг тасралтгүй явуулах зарчим
  • d. Диспозитив зарчим

Pregunta 3

Pregunta
503.Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд иргэдийн төлөөлөгч заавал оролцох уу?
Respuesta
  • a. заавал оролцоно
  • b. заавал оролцохгүй
  • c. тухайн шүүхийн ерөнхий шүүгч зөвшөөрвөл оролцохгүй
  • d. оролцуулах эсэхийг хуралдаан даргалагч үзэмжээрээ шийдвэрлэнэ

Pregunta 4

Pregunta
504.Иргэний хэргийн анхан шатны шүүх хурлыг прокурорын оролцоогүйгээр хийж болох уу?
Respuesta
  • a. хийж болно
  • b. хийж болохгүй
  • хийж болох эсэхийг тухайн шүүхийн ерөнхий шүүгч шийдвэрлэнэ
  • d. Хийж болох эсэхийг шүүгч үзэмжээрээ шийдвэрлэнэ.

Pregunta 5

Pregunta
505.Хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанаар иргэний хэргийг хянах үед сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй юу?
Respuesta
  • a. Гаргах эрхтэй
  • b. Гаргах эрхгүй
  • c. Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч зөвшөөрсөн бол гаргах эрхтэй
  • d. Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч зөвшөөрвөл гаргах эрхтэй

Pregunta 6

Pregunta
506.Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргах вэ?
Respuesta
  • a. Нэхэмжлэгч өөрийн байгаа газрын шүүхэд гаргана.
  • b. Хариуцагчийн байгаа газрын шүүхэд гаргана
  • c. Хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана
  • d. Хариуцагчийн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана

Pregunta 7

Pregunta
507.Дээд шүүхийн шийдэх иргэний хэргийн харъяалал нь:
Respuesta
  • a. Хэргийг айлтган заалдах журмаар шийднэ
  • b. Хэргийг анхан шатны журмаар шийднэ
  • c. Хэргийг давж заалдах шатны журмаар шийднэ
  • d. Хэргийг хяналтын шатны журмаар шийднэ

Pregunta 8

Pregunta
508.Иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянаж байх үед хариуцагч уг хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг татан оролцуулах тухай хүсэлт гаргах эрхтэй юу?
Respuesta
  • a. Хүсэлт гаргах эрхтэй
  • b. Хүсэлт гаргах эрхгүй
  • c. Хариуцагч анхан шатны шүүхэд дээрх хүсэлтийг гаргаагүй бол хүсэлт гаргах эрхтэй
  • d. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан бол хүсэлт гаргах эрхтэй

Pregunta 9

Pregunta
509.Иргэний хэргийн зохигч гэдэгт ямар этгээдийг хамааруулан ойлгох вэ?
Respuesta
  • a. Зөвхөн нэхэмжлэгчийг хамааруулан ойлгоно
  • b. Зөвхөн хариуцагчийг хамааруулан ойлгоно
  • c. Зөвхөн өмгөөлөгчийг хамааруулан ойлгоно
  • d. Нэхэмжлэгч ба хариуцагчийг хамааруулан ойлгоно

Pregunta 10

Pregunta
510.Иргэний хэргийн хариуцагчийг солих ажиллагаа нь ямар шатны шүүхэд хийгдэх вэ?
Respuesta
  • a. Давж заалдах шатны шүүхэд хийгдэнэ
  • b. Анхан шатны шүүхэд хийгдэнэ
  • c. Хяналтын шатны шүүхэд хийгдэнэ
  • d. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах ажиллагааны үед хийгдэнэ

Pregunta 11

Pregunta
511.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг хэний санаачлагаар оролцуулах вэ?
Respuesta
  • a. Шүүхийн санаачлагаар
  • b. Иргэдийн төлөөлөгчийн хүсэлтээр
  • c. Зохигчийн хүсэлтээр
  • d. Шүүгчийн туслахын санаачлагаар

Pregunta 12

Pregunta
512.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг хэний санаачлагаар оролцуулах вэ?
Respuesta
  • a. Шүүгчийн санаачлагаар
  • b. Иргэдийн төлөөлөгчийн хүсэлтээр
  • c. Зохигчийн хүсэлтээр
  • d. Өөрийнх нь хүсэлтээр

Pregunta 13

Pregunta
513.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулахад шүүгчийн захирамж гарах уу?
Respuesta
  • a. Шүүгчийн захирамж гарахгүй
  • b. Гуравдагч этгээд хүсвэл шүүгчийн захирамж гарна
  • c. Шүүгчийн захирамж гарна
  • d. Зохигч хүсэлт гаргасан бол шүүгчийн захирамж гарна

Pregunta 14

Pregunta
514.Иргэний хэрэгт гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг зохигч өөрийн сонгосон /албан ёсны зөвшөөрөлгүй/ орчуулагчаар монгол хэл дээр орчуулуулан шүүхэд ирүүлсэнийг шүүх нотлох баримтанд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэх үү?
Respuesta
  • a. Шүүх нотлох баримтанд тавигдах шаардлагыг хангасан гэж үзнэ
  • b. Шүүх нотлох баримтанд тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзнэ
  • c. Дээрх нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн бол шүүх нотлох баримтанд тавигдах шаардлагыг хангасан гэж үзнэ
  • d. Дээр дурдсан гурвын аль нь ч биш

Pregunta 15

Pregunta
515.Үндсэн нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхээс татан авсан бол шүүх дээрх хэрэгт хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үү?
Respuesta
  • a. Хэлэлцэнэ
  • b. Хэлэлцэх эсэхийг шүүх хуралдаан даргалагчийн үзэмжээр шийднэ
  • c. Хэлэлцэхгүй
  • Дээр дурдсан гурвын аль нь ч биш

Pregunta 16

Pregunta
516.ИХШХШ тухай хуульд нэхэмжлэлийг шилжүүлэх гэсэн хэм хэмжээ байгаа юу?
Respuesta
  • a. Байгаа
  • b. Байхгүй
  • c. Байгаа гэж үзэж болно
  • d. Дээр дурдсан гурвын аль нь ч биш

Pregunta 17

Pregunta
517.ИХШХШ тухай хуульд нэхэмжлэлийг буцаах гэсэн хэм хэмжээ байгаа юу?
Respuesta
  • a. Байгаа
  • b. Байхгүй
  • c. Байгаа гэж үзэж болно
  • d. Дээр дурдсан гурвын аль нь ч биш

Pregunta 18

Pregunta
518.Шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй юу?
Respuesta
  • a. Татгалзах эрхтэй
  • b. Татгалзах эрхгүй
  • c. Хүлээн авахаас татгалзах эсэхийг шүүгчийн үзэмжээр шийднэ
  • d. Дээр дурдсан гурвын аль нь ч биш

Pregunta 19

Pregunta
519.Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг шүүх нэхэмжлэгчид гардуулан өгөх үү?
Respuesta
  • a. Гардуулж өгөхгүй
  • b. Гардуулж өгөх шаардлагагүй
  • c. Гардуулж өгнө
  • d. Гардуулж өгөхгүй шүүгч уншиж танилцуулна

Pregunta 20

Pregunta
520.Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг шүүх хариуцагчид гардуулан өгөх үү?
Respuesta
  • a. Гардуулж өгөхгүй
  • b. Гардуулж өгөх шаардлагагүй
  • c. Гардуулж өгнө
  • d. Гардуулж өгөхгүй шүүгч уншиж танилцуулна

Pregunta 21

Pregunta
521.Иргэний хэргийн нотлох баримт төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарах бол анхан шатны шүүх шүүх хуралдааныг өөрийн санаачлагаар хаалттай явуулж болох уу?
Respuesta
  • a. Шүүгч өөрийн санаачлагаар шүүх хуралдааныг хаалттай явуулж болно
  • b. Шүүгч өөрийн санаачлагаар шүүх хуралдааныг хаалттай явуулж болохгүй
  • c. Тухайн шүүхийн Ерөнхий шүүгч зөвшөөрсөн бол шүүгч өөрийн санаачлагаар шүүх хуралдааныг хаалттай явуулж болно
  • d. Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч зөвшөөрсөн бол шүүгч өөрийн санаачлагаар шүүх хуралдааныг хаалттай явуулж болно

Pregunta 22

Pregunta
522.Иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж дүгнэлт гаргуулах ажиллагааг шүүгч зөвхөн зохигчийн хүсэлтээр хийх үү?
Respuesta
  • a. Зөвхөн зохигчийн хүсэлтээр хийнэ
  • b. Зарим тохиолдолд зохигчийн хүсэлтээр биш шүүх өөрийн санаачлагаар хийнэ
  • c. Зөвхөн зохигчийн хүсэлтээр биш шинжээчийн хүсэлтээр хийж болно
  • d. Зөвхөн зохигчийн хүсэлтээр биш иргэдийн төлөөлөгчийн хүсэлтээр хийж болно

Pregunta 23

Pregunta
523.1952-05-27 өдөр батлагдсан Иргэний байцаан шийтгэх хуулинд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан тохиолдолд Улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх тухай заасан уу?
Respuesta
  • a. Улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх тухай заагаагүй
  • b. Улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх тухай заасан гэж үзэж болно
  • c. Улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх тухай заасан
  • d. Дээр дурдсан гурвын аль нь ч биш

Pregunta 24

Pregunta
524.1967-06-29 өдөр батлагдсан Иргэний байцаан шийтгэх хуулинд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан тохиолдолд Улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх тухай заасан уу?
Respuesta
  • a. Улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх тухай заагаагүй
  • b. Улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх тухай заасан гэж үзэж болно
  • c. Улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх тухай заасан
  • d. Дээр дурдсан гурвын аль нь ч биш

Pregunta 25

Pregunta
525.Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх ажиллагаанд шүүгч зохигчийн эцэг,эх, хүүхдээс гэрчийн мэдүүлэг авах эрхтэй юу?
Respuesta
  • a. Мэдүүлэг авах эрхтэй
  • b. Мэдүүлэг авах эрхгүй
  • c. Зохигчийн эцэг, эх, хүүхдийн зөвхөн өөрсдийнх нь зөвшөөрсөнөөр мэдүүлэг авах эрхтэй
  • d. Мэдүүлэг авах эрхтэй гэж үзэж болно

Pregunta 26

Pregunta
526.Өмгөөлөгч, иргэний хэргийн оролцогчийн хооронд байгуулсан гэрээ нь ямар төрлийн гэрээнд хамаарах вэ?
Respuesta
  • a. Даалгаврын гэрээнд хамаарна
  • b. Ажил гүйцэтгэх гэрээнд хамаарна
  • c. Туслалцаа үзүүлэх гэрээнд хамаарна
  • d. Хөлсөөр ажиллах гэрээнд хамаарна

Pregunta 27

Pregunta
527.Өмгөөлөгч, хэргийн оролцогчийн хооронд байгуулагдсан гэрээний хувийг шүүхэд заавал өгөх шаардлагатай юу?
Respuesta
  • a. Гэрээний хувийг шүүхэд заавал өгөх шаардлагатай
  • b. Гэрээний хувийг шүүхэд заавал өгөх шаардлагагүй
  • c. Тухайн гэрээний талаар талуудын хооронд маргаан үүссэн тохиолдолд шүүхэд заавал өгөх шаардлагатай
  • d. Иргэдийн төлөөлөгч хүсвэл шүүхэд заавал өгөх шаардлагатай

Pregunta 28

Pregunta
528.ИХШХШ тухай хуульд зааснаар бусдыг “хуульд зааснаар” төлөөлж байгаа этгээд өөрийн бүрэн эрхийг батлаж шүүхэд итгэмжлэл заавал өгөх шаардлагатай юу?
Respuesta
  • a. Итгэмжлэл заавал өгөх шаардлагатай
  • b. Итгэмжлэл заавал өгөх шаардлагагүй
  • c. Шүүгч шаардвал итгэмжлэл заавал өгөх шаардлагатай
  • d. Иргэдийн төлөөлөгч шаардвал итгэмжлэл заавал өгөх шаардлагатай

Pregunta 29

Pregunta
529.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд гэдэгт ямар субъект хамаарах вэ?
Respuesta
  • a. Төрийн байгууллага хамаарна
  • b. Шүүгч хамаарна
  • c. Төрийн бус байгууллага хамаарна
  • d. Захиргааны байгууллага хамаарна

Pregunta 30

Pregunta
530.ИХШХШ тухай хуульд заасан “сайн дурын төлөөлөл” гэдэгт:
Respuesta
  • a. Зөвхөн гэр бүлийн гишүүнээр төлөөлүүлэх хамаарна
  • b. Зөвхөн төрөл садангаар төлөөлүүлэх хамаарна
  • c. Зөвхөн эцэг, эхээр төлөөлүүлэх хамаарна
  • d. Бусдаар төлөөлүүлэх хамаарна

Pregunta 31

Pregunta
531.ИХШХШ тухай хуульд заасны дагуу зохигчтой эрх зүйн хувьд ижил эрх үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд гэдэгт ямар этгээд хамаарах вэ?
Respuesta
  • a. маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хамаарна
  • b. маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хамаарна
  • c. мэргэжилтэн хамаарна
  • d. иргэдийн төлөөлөгч хамаарна

Pregunta 32

Pregunta
532.Прокурор иргэний хэргийн оролцогч болох уу?
Respuesta
  • a. Оролцогч болохгүй
  • b. Оролцогч болох эсэхийг шүүгч үзэмжээрээ шийднэ
  • c. Оролцогч болно
  • d. Прокурор өөрөө хүссэн бол хэргийн оролцогч болно

Pregunta 33

Pregunta
533.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд шүүх хуралдаанд заавал биечлэн оролцох үүрэгтэй юу?
Respuesta
  • a. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд биечлэн оролцох үүрэгтэй
  • b. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өөрийгөө өөр этгээдээр төлөөлүүлэн оролцуулж болно
  • c. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өөрийгөө заавал өмгөөлөгчөөр төлөөлүүлэн оролцуулах үүрэгтэй
  • d. Дээр дурдсан гурвын аль нь ч биш

Pregunta 34

Pregunta
534.Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч дүүргийн шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийг санаачлагаараа уншиж хянах эрхтэй юу?
Respuesta
  • a. Эрхтэй
  • b. Эрхгүй
  • c. Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч зөвшөөрсөн бол эрхтэй
  • d. Давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийг танхимийн тэргүүн зөвшөөрсөн бол эрхтэй

Pregunta 35

Pregunta
535.Гадаадын иргэн, харъялалгүй хүн Монгол улсын нутаг дэвсгэрт өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэж болох уу?
Respuesta
  • a. Болно
  • b. Тодорхой болзол шаардлагыг хангасан бол болно
  • c. Болохгүй
  • d. Монгол улсын иргэн болсон бол болно

Pregunta 36

Pregunta
536.2002 оны ИХШХШ тухай хуулинд заасан гуравдагч этгээдийг 1967-06-29 өдөр батлагдсан Иргэний байцаан шийтгэх хуулинд юу гэж нэрлэдэг байсан бэ?
Respuesta
  • a. Гуравдугаар этгээд
  • b. Гаравдахь этгээд
  • c. Гуравдугаар субъект
  • d. Гуравдугаар оролцогч

Pregunta 37

Pregunta
537.Шүүгч хариуцагчид асуулт тавих, хариулт авах журмаар тайлбар авах нь зохистой юу?
Respuesta
  • a. Зохистой гэж үзнэ
  • b. Зохисгүй гэж үзнэ
  • c. Тухайн шүүхийн ерөнхий шүүгч зөвшөөрсөн бол зохистой гэж үзнэ
  • d. Дээр дурдсан гурвын аль нь ч биш

Pregunta 38

Pregunta
538.Иргэний хэрэгт мэтгэлзэх зарчим нь
Respuesta
  • a. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хэрэгжиж эхэлнэ
  • b. Шүүгч иргэний хэрэг үүсгэх талаар захирамж гаргаснаар хэрэгжиж эхэлнэ
  • c. Нэхэмжлэлийг хариуцагчид гардуулан өгсөнөөр хэрэгжиж эхэлнэ
  • d. Хариуцагч шүүхэд тайлбар гаргаснаар хэрэгжиж эхэлнэ

Pregunta 39

Pregunta
539.Шүүгч хариуцагчид нэхэмжлэлийг гардуулан өгөөд хариу тайлбар гаргах хугацааг 14 хоногоос бага хугацаагаар тогтоож болох уу?
Respuesta
  • a. Болно
  • b. Болохгүй
  • c. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалан хугацааг багаар тогтоож болно
  • d. Тухайн шүүхийн Ерөнхий шүүгч зөвшөөрсөн бол багаар тогтооно

Pregunta 40

Pregunta
540.Иргэн Т тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Энэ тохиолдолд нэхэмжлэлийн үнийг дүнг хэрхэн тооцох вэ?
Respuesta
  • a. Нэг сард төлбөл зохих үнээр
  • b. Нэг жилийн хугацаанд төлбөл зохих үнээр
  • c. Нэхэмжлэлийн үнийг тодорхойлох шаардлагагүй. Учир нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

Pregunta 41

Pregunta
541.Иргэн С өөрийн нэр төрд халдсан үндэслэлгүй, худал мэдээ тараасан гэж иргэн Б-гээс эд хөрөнгийн бус гэм хорын төлбөр 12 сая төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлд хариуцагчийн хаяг тодорхойгүй байсан ба нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэх вэ?
Respuesta
  • a. Шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.
  • b. Шүүгч хариуцагчийг эрэн сурвалжлах, хаягийг тогтоох тухай захирамж гаргана.
  • c. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэл бүртгэх дэвтэрт бүртгэхээс татгалзана.

Pregunta 42

Pregunta
542.Иргэн Н-ийн “ Алтан тариа” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс гаргуулах шаардлагатай нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан боловч иргэний хэрэг үүсгэлгүй, нэхэмжлэлд ямарч хариу өгөхгүй, хариуцагчийг шүүхэд ирүүлэхгүй нэг сарын хугацаа өнгөрчээ. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй бол ямар хугацаанд иргэний хэрэг үүсгэх захирамж гаргах вэ?
Respuesta
  • a. Нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор
  • b. Нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор
  • c. Нэхэмжлэлийг шүүгч гардан авсан өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор
  • d. Нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, данс бүртгэлд баталгаажуулсан өдрөөс хойш 7 хоногийн дотор

Pregunta 43

Pregunta
543.Нэхэмжлэгч А-гийн хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шүүгч хариуцагч Б-гийн Голомт банкин дахь хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг А-гийн гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоож, амьдарч байгаа орон сууцыг нь битүүмжилжээ. Энэ тохиолдолд шүүгч дээр дурьдсан арга хэмжээнүүдийг нэгэн зэрэг авах боломжтой эсэхэд дүгнэлт хийнэ үү?
Respuesta
  • a. Болно. Учир нь хуулиар зөвшөөрсөн
  • b. Болохгүй. Учир нь хуулиар хориглосон
  • c. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс битүүмжилсэн эд хөрөнгийн үнэ, хадгаламжийн мөнгө илүү гарсан тохиолдолд болохгүй

Pregunta 44

Pregunta
544.Сөрөг нэхэмжлэл гаргасан хариуцагч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авахуулахаар шүүгчид хүсэлт гаргах эрхтэй эсэхэд дүгнэлт хийнэ үү?
Respuesta
  • a. Эрхтэй
  • b. Эрхгүй

Pregunta 45

Pregunta
545.Иргэн Х-гийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж гаргасан бол ямар хугацааны дотор түүнийг хариуцагчид гардуулах вэ?
Respuesta
  • a. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш нийслэлд ажлын 7 хоногийн дотор, орон нутагт ажлын 14 хоногийн дотор
  • b. Иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш нийслэлд 7 хоногийн дотор, орон нутагт 14 хоногийн дотор
  • c. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш нийслэлд 7 хоногийн дотор, орон нутагт 14 хоногийн дотор
  • d. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш нийслэлд ажлын 7 хоногийн дотор, орон нутагт ажлын 14 хоногийн дотор

Pregunta 46

Pregunta
546.Иргэн Р-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариуцагч Ц нэхэмжлэгч Р-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан. Ц шүүхэд гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлөх үү?
Respuesta
  • a. Төлнө
  • b. Төлөхгүй
  • c. Тодорхой тохиолдолд төлнө
  • d. Тэмдэгтийн хураамжийн хуульд зааснаар чөлөөлөгдөнө.

Pregunta 47

Pregunta
547.Хариуцагч Т, нэхэмжлэгч О-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариу тайлбар гаргажээ. Тэрээр тайлбартаа нэхэмжлэлийн бүх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа дурдьсан байна. Энэ тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой эсэхэд дүгнэлт хийнэ үү?
Respuesta
  • a. Боломжтой
  • b. Боломжгүй
  • c. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй

Pregunta 48

Pregunta
548.Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан хэргийг анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй юу?
Respuesta
  • a. Үндэслэлгүй
  • b. Үндэслэлтэй
  • c. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигчид эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй

Pregunta 49

Pregunta
549.Хариуцагч Л нь хүнд өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаа нотолсон эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ. Энэ тохиолдолд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар түдгэлзүүлж болох уу?
Respuesta
  • a. Болно
  • b. Болохгүй
  • c. Хариуцагч хүссэн тохиолдолд болно.
  • d. Нэхэмжлэгч зөвшөөрсөн тохиолдолд болно.

Pregunta 50

Pregunta
550.Өндөр насны тэтгэвэрт гарсан иргэн Ч ажиллаж байснаа тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын харьяа шүүхэд хүсэлт гаргахад түүнийг хүлээн авсан шүүх иргэний хэрэг үүсгэн, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхдээ хурлаа бүрэлдэхүүнтэйгээр явуулсан байна. Энэ нь үндэслэлтэй эсэхийг дүгнэнэ үү?
Respuesta
  • a. Шүүх хүсэлтийг иргэний хэрэг үүсгэн бүрэлдэхүүтэйгээр шийдвэрлэх нь үндэслэлгүй
  • b. Шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
  • c. Энэ хэргийг шийдвэрлэхэд хариуцагч тал байхгүй тул заавал бүрэлдэхүүнтэй шийдвэрлэнэ.

Pregunta 51

Pregunta
551.Иргэн Д-гийн эд хөрөнгөд учирсан хохирол гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хэргийг өөр шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэх болсон бол ....
Respuesta
  • a. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зогссон үеэс нь эхлэн үргэлжлүүлнэ.
  • b. Хэргийг шинээр хянан хэлэлцэнэ.
  • c. Иргэний хэрэг үүсгэх үеэс эхлэн дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна.
  • d. Шүүх хуралдааны бэлтгэлийн үе шатны ажиллагаа явагдана.

Pregunta 52

Pregunta
552.Иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн найз нь уг хэргийг давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд шүүх бүрэлдэхүүнд орж болох уу?
Respuesta
  • a. Болохгүй
  • b. Болно

Pregunta 53

Pregunta
553.Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд шүүгч хуралд оролцож байсан иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдааны оролцогчдын бүрэлдэхүүнд багтааж, хэргийн оролцогчид татгалзан гаргах эрхтэй гэж танилцуулав. Энэ нь зөв үү?
Respuesta
  • a. Энэ нь зөв
  • Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны оролцогчдын бүрэлдэхүүнд хамаарахгүй тул буруу

Pregunta 54

Pregunta
554.Ямар тохиолдолд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг заавал оролцуулах вэ?
Respuesta
  • a. Хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэж байгаа тохиолдолд
  • b. Хэргийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцэж байгаа тохиолдолд
  • c. Хэргийг хяналтын шатны журмаар хянан хэлэлцэж байгаа тохиолдолд
  • d. Хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд

Pregunta 55

Pregunta
555.Иргэдийн төлөөлөгчийн эдлэх эрхийг тодруулна уу?
Respuesta
  • a. Иргэдийн төлөөлөгч нь тайлбар, дүгнэлт гаргах эрхтэй
  • b. Гэрчээс мэдүүлэг гаргах хүсэлт гаргах эрхтэй
  • c. Хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх эрхтэй
  • d. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхтэй

Pregunta 56

Pregunta
556.Гүйцэтгэх хуудас бичиж олгох эрхтэй этгээдийг нэрлэнэ үү?
Respuesta
  • a. Зөвхөн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
  • b. Шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
  • c. Зөвхөн хэргийг шийдвэрлэж, шийдвэр гаргасан шүүгч

Pregunta 57

Pregunta
557.Онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүх хуралдаан хийх үү?
Respuesta
  • a. Шүүх хуралдаан заавал хийнэ.
  • b. Шүүх хуралдаан заавал хийх шаардлагагүй.
  • c. Хуульд заасан тохиолдолд заавал хийнэ.
  • d. Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх эсэхийг шүүгч өөрөө шийдвэрлэнэ.

Pregunta 58

Pregunta
558.Иргэдийн төлөөлөгч шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах эрхтэй юу?
Respuesta
  • a. Эрхгүй
  • b. Эрхтэй

Pregunta 59

Pregunta
559.Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хэрхэн шийдвэрлэх вэ?
Respuesta
  • a. Шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулна.
  • b. Шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.
  • c. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэнэ.

Pregunta 60

Pregunta
560.Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хэрхэн шийдвэрлэх вэ?
Respuesta
  • a. Заавал шүүгчийн захирамж гарган шүүх хуралдааныг хойшлуулна.
  • b. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.
  • c. Нэхэмжлэлийг заавал буцаана.
  • d. Хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсвэл нэхэмжлэлийг буцаана.

Pregunta 61

Pregunta
561.Хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн тохиолдолд ямар хугацаанд давж заалдах гомдол гаргах вэ?
Respuesta
  • a. Хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаан болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор
  • b. Хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор
  • c. Хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаан болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор
  • d. Хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор

Pregunta 62

Pregunta
562.Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд хэрхэн шийдвэрлэх вэ?
Respuesta
  • a. Шүүх хуралдааныг заавал хойшлуулна.
  • b. Өөр иргэдийн төлөөлөгчийг оролцуулан шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ.
  • c. Иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулна.
  • d. Зохигчид зөвшөөрсөн тохиолдолд иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ.

Pregunta 63

Pregunta
563.Анхан шатны шүүх хуралдааны үед нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд шүүх бүрэлдэхүүн, шүүгч хэргийг хэрхэн шийдвэрлэх вэ?
Respuesta
  • a. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.
  • b. Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.
  • c. Шүүгч захирамж гаргаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

Pregunta 64

Pregunta
564.Анхан шатны шүүх хуралдааны үед хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэргийг хэрхэн шийдвэрлэх вэ?
Respuesta
  • a. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.
  • b. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.
  • c. Шүүгч үзэмжээрээ шийдвэрлэнэ.

Pregunta 65

Pregunta
565.Анхан шатны шүүх хуралдааны үед зохигчид эвлэрсэн тохиолдолд хэргийг хэрхэн шийдвэрлэх вэ?
Respuesta
  • a. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.
  • b. Зохигчдийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.
  • c. Шүүгч үзэмжээрээ шийдвэрлэнэ.

Pregunta 66

Pregunta
566.Анхан шатны шүүх хуралдааны үед зохигчид эвлэрсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн шийдвэрлэх вэ?
Respuesta
  • a. Нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулна.
  • b. Нэхэмжлэгч хариуцна
  • c. Хариуцагч хариуцна.
  • d. Шүүгч үзэмжээрээ шийдвэрлэнэ.

Pregunta 67

Pregunta
567.Хариуцагч тал шүүх хуралдаанд гэрч оролцуулахаар хүсэлт гаргав. Гэрчид ямар дарааллаар асуулт тавих вэ?
Respuesta
  • a. Шүүх хуралдаан даргалагч, шүүгч, иргэдийн төлөөлөгч, нэхэмжлэгч, хариуцагч
  • b. Шүүх хуралдаан даргалагч, шүүгч, иргэдийн төлөөлөгч, хариуцагч, нэхэмжлэгч
  • c. Шүүх хуралдаан даргалагч, шүүгч, нэхэмжлэгч, хариуцагч, иргэдийн төлөөлөгч
  • d. Шүүх хуралдаан даргалагч, шүүгч, хариуцагч, нэхэмжлэгч, иргэдийн төлөөлөгч

Pregunta 68

Pregunta
568.Иргэдийн төлөөлөгч нь маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар........ гаргана.
Respuesta
  • a. Дүгнэлт
  • b. Тогтоол
  • c. Тайлбар
  • d. Шийдвэр

Pregunta 69

Pregunta
569.Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хяналтын журмаар гомдол гаргах боломжтой эсэхийг дүгнэнэ үү?
Respuesta
  • a. Болно
  • b. Болохгүй
  • c. Хуульд заасан үндэслэлэл байгаа тохиолдолд болно.

Pregunta 70

Pregunta
570.Хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа сэргээлгэх хүсэлтийг хаана гаргах вэ?
Respuesta
  • a. Анхан шатны шүүхэд
  • b. Давж заалдах шатны шүүхэд
  • c. Анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид
  • d. Хэргийг шийдвэрлэсэн шүүгчид

Pregunta 71

Pregunta
571.Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг тухайн шүүгч хүчингүй болгох эрхтэй юу?
Respuesta
  • a. Шүүгч нь гаргасан захирамжаа хүчингүй болгох эрхтэй
  • b. Шүүгч нь гаргасан захирамжаа хүчингүй болгох эрхгүй
  • c. Илт үндэслэл муутай бол гаргасан захирамжаа хүчингүй болгох эрхтэй
  • d. Зохигчид давж заалдах гомдол гаргасан тохиолдолд шүүгч гаргасан захирамжаа хүчингүй болгох эрхтэй

Pregunta 72

Pregunta
573.Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд заавал хавсаргах бичиг баримтыг олно уу?
Respuesta
  • a. Гэрлэлтийн гэрчилгээ
  • b. Оршин суугаа газрын харьяа баг, хорооны засаг даргаас өрхийн ам бүлийн тодорхойлолт
  • c. Ажлын газрын тодорхойлолт
  • d. Хүүхдийн төрсний гэрчилгээ

Pregunta 73

Pregunta
574.Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээ нь хэзээ дуусгавар болох вэ?
Respuesta
  • a. Гэрлэлт цуцлах,тэжээн тэтгэхтэй холбогдсон хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан
  • b. Гэрлэгчид эвлэрч шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд
  • c. Давж заалдах болон хяналтын журмаар гомдлыг хянан шийдвэрлэсний дараа
  • d. Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээг авахуулах хүсэлт гаргасан этгээд уг арга хэмжээг цуцлуулах тухай хүсэлт гаргаснаар

Pregunta 74

Pregunta
575.Гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүйг мэдэгдсэн байна. Энэ тохиолдолд хэрхэн шийдвэрлэх вэ?
Respuesta
  • a. Шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд явуулж, хэргийг хянан хэлэлцэнэ.
  • b. Шүүх хуралдааныг хойшлуулна.
  • c. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэнэ.
  • d. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.

Pregunta 75

Pregunta
576.Шүүх гэрлэгчдэд эвлэрэх 1 сарын хугацаа өгчээ. Уг хугацааг дахин 1 сараар сунгах боломжтой юу?
Respuesta
  • a. Гэрлэгчдийг эвлэрүүлэх хугацаа 3 сар хүртэл байдаг тул дахин нэг сараар сунгах боломжтой
  • b. Эвлэрүүлэх арга хэмжээг зөвхөн нэг удаа хэрэглэх боломжтой учир хугацааг сунгах боломжгүй.
  • c. Эвлэрүүлэх хугацааг сунгахыг хуулиар хориглосон байдаг тул хугацааг сунгах боломжгүй

Pregunta 76

Pregunta
577.Шүүх гэрлэгчдэд заавал эвлэрэх хугацаа тогтоож өгөх ёстой юу?
Respuesta
  • i. Хуульд заасан үндэслэл байгаа тохиолдолд заавал эвлэрэх хугацаа тогтоох шаардлагагүй
  • j. Гэрлэлт цуцлах шийдвэр гаргахын өмнө заавал эвлэрэх хугацааг шүүхээс гэрлэгчдэд олгох шаардлагатай
  • k. Шүүгч үзэмжээрээ шийдвэрлэнэ.

Pregunta 77

Pregunta
578.Гэрлэгчид эвлэрч, шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж хүчин төгөлдөр байхад гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл дахин гаргах боломжтой юу?
Respuesta
  • a. Гэрлэгчид эвлэрч, шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж хүчин төгөлдөр байгаа тул дахин нэхэмжлэл гаргах боломжгүй
  • b. Гэрлэгчид эвлэрч, шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж хүчин төгөлдөр байгаа нь дахин гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргахад нөлөөлөхгүй.

Pregunta 78

Pregunta
579.Эрүүл мэндийн улмаас бие дааж амьдрах чадваргүй иргэн Э-д Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар харгалзан дэмжигч тогтоосныг хүчингүйд тооцуулахаар Э-гийн нагац ах Ц шүүхэд хандвал ямар баримт бичиг гаргах вэ?
Respuesta
  • a. Нэхэмжлэл гаргана
  • b. Хүсэлт гаргана
  • c. Гомдол гарган

Pregunta 79

Pregunta
580.Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт аль нь хамаарахгүй вэ?
Respuesta
  • a. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох
  • b. Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах
  • c. Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох
  • d. Бэлгийн журмаар өгсөн зүйлээ буцаан авах тухай хүсэлт

Pregunta 80

Pregunta
581.Нэгэн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Х үйлдвэрлэлийн осолд орсон гэдгээ тогтоолгох хүсэлтээ аль шүүхэд гаргах вэ?
Respuesta
  • a. Хүсэлт гаргаж байгаа иргэн, хууийн этгээдийн оршин байгаа газрын шүүхэд
  • b. Тухайн үйл явдал болсон газрын шүүхэд
  • c. Хүсэлт гаргаж байгаа иргэний үзэмжээр аль ч анхан шатны шүүхэд
  • d. Дээрхи бүгд буруу

Pregunta 81

Pregunta
582.Иргэнийг нас барсан гэж зарлахаас өмнө түүнийг заавал сураггүй алга болсонд тооцох ёстой юу?
Respuesta
  • a. Иргэнийг нас барсан гэж зарлахас өмнө түүнийг заавал сураггүй алга болсонд тооцох ёстой
  • b. Иргэнийг нас барсан гэж зарлахас өмнө түүнийг заавал сураггүй алга болсонд тооцох ёсгүй
  • c. Иргэнийг нас барсан гэж зарлах, сураггүй алга болсонд тооцох хэргийг хамтад нь шийдвэрлэж болно.

Pregunta 82

Pregunta
583.Иргэнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас хязгаарлагдмал чадамжтай, эсхүл сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарах шүүхийн зардлыг хэн хариуцах вэ?
Respuesta
  • a. Иргэнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас хязгаарлагдмал чадамжтай, эсхүл сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлт гаргасан этгээд
  • b. Иргэнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас хязгаарлагдмал чадамжтай, эсхүл сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон этгээдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч
  • c. Төр
  • d. ТББ

Pregunta 83

Pregunta
584.Нийгмийн халамжийн байгууллага хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулахаар тухай хүсэлт гаргавал аль шүүхэд гаргах вэ?
Respuesta
  • a. Хүүхдийн оршин суугаа газрын шүүхэд
  • b. Хүүхэд үрчлэгчийн оршин суугаа газрын харьяа шүүхэд
  • c. Хүүхэд үрчилснийг бүртгэсэн этгээдийн оршин суугаа газрын шүүхэд
  • Хүсэлт гаргагч ажил хэргээ байнга явуулдаг газрын харьяа шүүхэд гаргана.

Pregunta 84

Pregunta
585.Үрэгдсэн баримт бичгийг устгагдсанд тооцуулснаас алдагдсан эрхийг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг аль шүүхэд гаргах вэ?
Respuesta
  • a. Хүсэлт гаргасан этгээдийн оршин суугаа газрын шүүхэд
  • b. Уг баримт бичгийг олгосон байгууллагын оршин байгаа газрын шүүхэд
  • c. Хүсэлт гаргаж байгаа этгээд үзэсжээрээ шийдвэрлэнэ.
  • d. Дээрхи хариултууд бүгд зөв

Pregunta 85

Pregunta
586.Хэргийн материалыг сэргээх тухай хүсэлтийг аль шүүхэд гаргах вэ?
Respuesta
  • a. Уг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх
  • b. Хэргийн материалыг сэргээх тухай хүсэлт гаргасан этгээдийн оршин суугаа газрын шүүх
  • c. Уг хэргийн хувьд нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүх
  • d. Дээрхи бүгд зөв

Pregunta 86

Pregunta
587.Давж заалдах гомдол гаргах эрхгүй этгээд аль нь вэ?
Respuesta
  • a. Зохигч
  • b. Гуравдагч этгээд
  • c. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч
  • d. Шинжээч

Pregunta 87

Pregunta
588.Давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх үед зохигчид шинээр нотлох баримт гаргах эрхтэй юу?
Respuesta
  • a. Эрхтэй
  • b. Эрхгүй
  • c. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтанд тулгуурлан гомдол гаргаж байгаа тохиолдолд болно.
  • d. Давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн зөвшөөрсөн тохиолдолд болно.

Pregunta 88

Pregunta
589.Давж заалдах шатны шүүх хэргийг ямар хүрээнд хянах вэ?
Respuesta
  • a. Хэргийг бүхэлд нь хянана
  • b. Давж заалдах гомдолд дурьдсан хүрээнд хянана

Pregunta 89

Pregunta
590.Давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөх үү?
Respuesta
  • a. Төлнө
  • b. Төлөхгүй
  • c. Анхан шатны шүүхийн шийдвэрийн эс зөвшөөрч байгаа хэмжээгээр төлнө.

Pregunta 90

Pregunta
591.Анхан шатны шүүх шийдвэрт давж заалдах гомдол гаргасан анхан шатны шүүх ямар хугацаанд хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх үүрэгтэй вэ?
Respuesta
  • a. Давж заалдах гомдлыг хүлээн авсанаас хойш 3 хоногийн дотор
  • b. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойш 14 хоногийн дотор
  • c. Давж заалдах гомдлыг хүлээн авсанаас хойш 7 хоногийн дотор
  • d. Давж заалдах гомдлыг хүлээн авсанаас хойш 14 хоногийн дотор

Pregunta 91

Pregunta
592.Давж заалдах гомдлыг эсрэг талд танилцуулах шаардлагатай юу?
Respuesta
  • a. Шаардлагатай
  • b. Шаардлагагүй
  • c. Гомдол гаргагч зөвшөөрсөн тохиолдолд танилцуулна.
  • d. Шүүгч шийдвэрлэнэ.

Pregunta 92

Pregunta
593.Давж заалдах гомдлыг ямар хугацаанд эсрэг талд нь танилцуулах үүрэгтэй вэ?
Respuesta
  • a. Гомдлыг хүлээн авсанаас хойш 3 хоногийн дотор
  • b. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойш 14 хоногийн дотор
  • c. Давж заалдах гомдлыг хүлээн авсанаас хойш 7 хоногийн дотор
  • d. Давж заалдах гомдлыг хүлээн авсанаас хойш 14 хоногийн дотор

Pregunta 93

Pregunta
594.Давж заалдах гомдол гаргасан этгээд давж заалдах шүүх хуралдааны үед гаргасан гомдлоосоо татгалзсан тохиолдолд улсын тэмдэгтийн хурамжийг хэрхэн шийдвэрлэх вэ?
Respuesta
  • a. Буцаан олгоно
  • b. Буцаан олгохгүй
  • c. Шүүгч үзэмжээрээ шийдвэрлэнэ.
  • d. Давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг талыг буцаан олгоно.

Pregunta 94

Pregunta
595.Давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах, хүлээн авахаас татгалзах эсэх асуудлыг аль шатны шүүх хянан шийдвэрлэх вэ?
Respuesta
  • a. Уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх
  • b. уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн харьяалах давж заалдах шатны шүүх
  • c. хяналтын шатны шүүх
  • d. анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч

Pregunta 95

Pregunta
596.Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан этгээд шүүх хуралдаанд ирээгүй бол хэрхэн шийдвэрлэх вэ?
Respuesta
  • a. Шүүх хуралдааныг хойшлуулна.
  • b. Шүүх хуралдааныг түүний эзгүйд хийнэ.
  • c. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэнэ.

Pregunta 96

Pregunta
597.Давж заалдах шатны шүүх хэргийг ямар хугацаанд хянан шийдвэрлэх вэ?
Respuesta
  • a. Хэргийг хүлээн авсанаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.
  • b. Хэргийг хүлээн авсанаас хойш ажлын 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.
  • c. Хэргийг хүлээн авсанаас хойш 1 сарын дотор багтаан шийдвэрлэнэ.

Pregunta 97

Pregunta
598.Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд …........... гаргана.
Respuesta
  • a. Магадлал
  • b. Шийдвэр
  • c. Тогтоол
  • d. Захирамж

Pregunta 98

Pregunta
599.Давж заалдах журмаар гаргаж байгаа гомдлыг аль шүүх хүлээн авах вэ?
Respuesta
  • a. Давж заалдах шатны шүүх
  • b. Анхан шатны шүүх
  • c. Тухайн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх
  • d. Дээрхи бүгд зөв

Pregunta 99

Pregunta
600.Давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа сэргээлгэх хүсэлтийг аль шүүхэд гаргах вэ?
Respuesta
  • a. Анхан шатны шүүхэд
  • b. Давж заалдах шатны шүүхэд
  • c. Тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд
  • d. Хяналтын шатны шүүхэд

Pregunta 100

Pregunta
601.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжинд ямар хугацаанд гомдол гаргах вэ?
Respuesta
  • a. Шүүгчийн захирамжийг мэдсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор
  • b. Шүүгчийн захирамжийг гардан авсанаас хойш 10 хоногийн дотор
  • c. Шүүгчийн захирамж гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор
  • d. Шүүгчийн захирамж гарсан өдрөс хойш 7 хоногийн дотор

Pregunta 101

Pregunta
602.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл гомдлоо хаана гаргах вэ?
Respuesta
  • a. Тухайн шүүхийн ерөнхий шүүгчид
  • b. Тухайн шатны шүүхэд
  • c. Давж заалдах шатны шүүхэд
  • d. Дээрхи бүгд зөв

Pregunta 102

Pregunta
603.Хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй этгээд нь:
Respuesta
  • a. Зохигч
  • b. Гуравдагч этгээд
  • c. Зохигчийн өмгөөлөгч
  • d. Шинжээч

Pregunta 103

Pregunta
604.Хяналтын журмаар гомдол гаргаж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамж төлөх үү?
Respuesta
  • a. Төлнө.
  • b. Төлөхгүй
  • c. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн шийдвэрлэнэ.
  • d. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэнэ.

Pregunta 104

Pregunta
605.Давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргах тохиолдолд гомдлоо аль шүүхэд хүлээлгэн өгөх вэ?
Respuesta
  • a. Тухайн хэрэг маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх
  • b. Тухайн хэрэг маргааныг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх
  • c. Хяналтын шатны шүүх
  • d. Бүгд зөв

Pregunta 105

Pregunta
606.Хяналтын шатны шүүх хэрэг маргааныг ямар хугацаанд хянан шийдвэрлэх вэ?
Respuesta
  • a. Хэргийг хүлээн авсанаас хойш 30 хоногийн дотор
  • b. Хэргийг хүлээн авсанаас хойш 60 хоногийн дотор
  • c. Хяналтын журмаар гомдол гаргасан өдрөөс хойш 30 хоногийн дотор
  • d. Хяналтын журмаар гомдол гаргасан өдрөөс хойш 60 хоногийн дотор

Pregunta 106

Pregunta
607.Давж заалдах журмаар гаргасан гомдлыг улсын дээд шүүх хянан шийдвэрлээд .... гаргана.
Respuesta
  • a. Шийдвэр
  • b. Тогтоол
  • c. Магадлал
  • d. Тайлбар

Pregunta 107

Pregunta
608.Хэрэг маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд зохигчийн өмгөөлөгч ороцох хүсэлтээ бичгээр гаргасан боловч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хэрхэн шийдвэрлэх вэ?
Respuesta
  • a. Шүүх хуралдааныг хойшлуулна
  • b. Шүүх хуралдааныг явуулна
  • c. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөн шийдвэрлэнэ.
  • d. Хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгоно

Pregunta 108

Pregunta
609.Тогтоол нь ямар бүтэцтэй байх вэ?
Respuesta
  • a. Удиртгал, тодорхойлох, хянах, тогтоох
  • b. Удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох

Pregunta 109

Pregunta
610.Хяналтын шатны шүүхийн гаргасан тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол гаргах боломж бий юу?
Respuesta
  • a. Хяналтын шатны шүүхийн тогтоол нь эцсийнх учир гомдол гаргах боломжгүй
  • b. Боломжтой
  • c. Хуульд заасан үндэслэлээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах боломжтой.
  • d. Бүгд буруу

Pregunta 110

Pregunta
611.Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл ямар эрх зүйн акт гаргах вэ?
Respuesta
  • a. Захирамж
  • b. Тогтоол
  • c. Дүгнэлт
  • d. Шийдвэр

Pregunta 111

Pregunta
612.Тогтоолыг эс зөвшөөрвөл ямар хугацаанд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргах вэ?
Respuesta
  • a. Тогтоолыг хүлээн авсанаас хойш 14 хоногийн дотор
  • b. Тогтоолыг хүлээн авсанаас хойш 30 хоногийн дотор
  • c. Тогтоол гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор
  • d. Тогтоол гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор

Pregunta 112

Pregunta
613.Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргаж байгаа бол улсын тэмдэгтийн хураамж төлөх үү?
Respuesta
  • a. Төлнө
  • b. Төлөхгүй
  • c. Тодорхой тохиолдолд төлнө.
  • d. Ерөнхий шүүгч үзэмжээрээ шийдвэрлэнэ.

Pregunta 113

Pregunta
614.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан дээр шүүх бүрэлдэхүүний санал тэнцвэл хэрхэн шийдвэрлэх вэ?
Respuesta
  • a. Дүгнэлтийг хүлээн аваагүйд тооцно.
  • b. Гомдлыг хангаж шийдвэрлэнэ.
  • c. Дахин санал хураана
  • d. Энэ талаархи зохицуулалт хуулинд байхгүй

Pregunta 114

Pregunta
615.Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас дүгнэлтийш хянан хэлэлцээд .... гаргана.
Respuesta
  • a. Тогтоол
  • b. Шийдвэр
  • c. Магадлал
  • d. Дүгнэлт

Pregunta 115

Pregunta
616.Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзэн дүгнэлт гаргасан тохиолдолд ямар хугацаанд гомдлыг нийт шүүгчдийн хуралдаанаар хянан хэлэлцэх вэ?
Respuesta
  • a. Дүгнэлт гаргасан өдрөөс хойш 30 хоногийн дотор
  • b. Гомдол гаргасан өдрөөс хойш 30 хоногийн дотор
  • c. Хуульд тодорхой хугацаа заагаагүй
  • d. Ерөнхий шүүгч үзэмжээрээ шийдвэрлэхээр хуульд заасан

Pregunta 116

Pregunta
617.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах тухай хүсэлтийг хэдийд гаргах боломжтой вэ?
Respuesta
  • a. Хэрэг маргааныг Улсын дээд шүүх хяналтын журмаар хянан хэлэлцэж тогтоол гаргасны дараа
  • b. Давж заалдах шатны шүүх хэрэг маргааныг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэний дараа
  • c. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсаны дараа
  • d. Хуульд заасан үндэслэл илэрсэн тохиолдолд хэзээ ч гаргах боломжтой

Pregunta 117

Pregunta
618.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах тухай хүсэлтийг ямар хугацаанд гаргах боломжтой вэ?
Respuesta
  • a. Шүүхийн шийдвэр гарсанаас хойш 30хоногийн дотор
  • b. Шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 30 хоногийн дотор
  • c. Шинээр илэрсэн нөхцөл байдлыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор
  • d. Хуульд тодорхой хугацаа заагаагүй

Pregunta 118

Pregunta
619.Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар хүсэлт гаргаж болох уу?
Respuesta
  • a. Болно.
  • b. Болохгүй
  • c. Шүүгч үзэмжээрээ шийдвэрлэнэ.
  • d. Хуульд хориглосон байдаг.

Pregunta 119

Pregunta
620.Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт гаргасан иргэн Ү улсын тэмдэгтийн хураамж төлөх үү?
Respuesta
  • a. Төлнө.
  • b. Төлөхгүй
  • c. Хуульд энэ талаархи зохицуулалт байхгүй
  • d. Шүүгч үзэмжээрээ шийдвэрлэнэ.

Pregunta 120

Pregunta
621.Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцээд:
Respuesta
  • a. Тогтоол
  • b. Дүгнэлт
  • c. Шийдвэр
  • d. Захирамж

Pregunta 121

Pregunta
622.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэлд аль нь хамаарах вэ?
Respuesta
  • a. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр
  • b. Хүчин төгөлдөр хяналтын шатны шүүхийн тогтоол
  • c. Улсын дээд шүүхийн шүүгчийн захирамж
  • d. Гүйцэтгэх хуудас

Pregunta 122

Pregunta
623.Аль нь гүйцэтгэх хуудас бичих шаардлагагүй эрх зүйн актад хамаарах вэ?
Respuesta
  • a. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж
  • b. Захиргааны шийтгэвэр
  • c. Арбитрын шийдвэр
  • d. Бүгд буруу

Pregunta 123

Pregunta
624.Нотлох баримтыг хамгаалах тухай шүүгчийн захирамжийг шүүхээс баталгаажуулах шаардлагатай юу?
Respuesta
  • a. Шаардлагатай
  • b. Шаардлагагүй
  • c. Зарим тохиолдолд баталгаажуулна.
  • d. Дээрхи бүгд буруу

Pregunta 124

Pregunta
625.Шүүхээс баталгаажуулах шаарлагагүй эрх зүйн актыг олно уу?
Respuesta
  • a. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар арга хэмжээ авсан шүүгчийн захирамж
  • b. Арбитрын шийдвэр
  • c. Талууд гэрээндээ үл маргах журмаар биелүүлэхээр тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, түүний үндсэн дээр бичигдсэн нотариатын мэдэгдэх хуудас
  • d. Захиргааны шийтгэвэр

Pregunta 125

Pregunta
626.Шүүхээр баталгаажуулах шаардлагатай эрх зүйн актыг хэдэн шүүгчийн бүрэлдэхүүнтэй баталгаажуулах вэ?
Respuesta
  • a. 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй
  • b. 1 шүүгчийн бүрэлдэхүүнтэй
  • c. Шүүхээр баталгаажуулахаар хүсэлт гаргаж байгаа этгээдийн хүсэлтээр шийдвэрлэнэ.
  • d. Дээрхи бүгд буруу

Pregunta 126

Pregunta
627.Шүүхээр баталгаажуулах хүсэлтийг аль шүүхэд гаргах вэ?
Respuesta
  • a. Хүсэлт гаргаж байгаа этгээдийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргана
  • b. Төлбөр авагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
  • c. Төлбөр төлөгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
  • d. Хүсэлт гаргаж байгаа этгээдийн үзэмжээрээ шийдвэрлэх асуудал

Pregunta 127

Pregunta
628.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхэд шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнийг зарлаж, түүнийг нэхэмжлэгч, хариуцагч нар татгалзан гаргах эрхтэй гэдгийг тайлбарлан өгөв. Энэ үед нэхэмжлэгч, хариуцагч нар татгалзан гаргах хүсэлт гаргаагүй. Харин хэргийг хэлэлцэж, нотлох баримтуудыг шинжлэн судалсны эцэст нэхэмжлэгч шүүх хуралдаан даргалагчийг татгалзан гаргах хүсэлт гаргав. Нэхэмжлэгчийн хүсэлт үндэслэлтэй эсэхийг тдорхойлно уу?
Respuesta
  • a. Нэхэмжлэгч шүүх хуралдаан даргалагчийг татгалзан гаргах хүсэлтээ хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө гаргах тул хууль зөрчсөн байна.
  • b. Нэгэнт хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэний эцэст ийнхүү хүсэлт гаргасан нь үндэслэлгүй.
  • c. Шүүх хуралдаан даргалагчийг татгалзан гаргах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн хүсэлт үндэслэлтэй.

Pregunta 128

Pregunta
629.Солонгос улсын иргэн Ж Солонгос улсаас Монгол улсад суугаа элчин сайдын эхнэр С-д холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр шаардсан нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргажээ. Энэ тохиолдолд Сүхбаатар дүүргийн шүүх хэргийг хүлээн авч шийдвэрлэх боломжтой эсэхэд дүгнэлт хийнэ үү?
Respuesta
  • a. Шийдвэрлэнэ. Учир нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу тухайн үүргийг Монгол улсад гүйцэтгэх байсан бол Монгол улсын шүүх гадаадын иргэнтэй холбоотой хэргийг шийдвэрлэнэ.
  • b. Шийдвэрлэх боломжгүй. Учир нь энэ талаар хуульд заагаагүй.
  • c. Шийдвэрлэх боломжгүй. Гадаад улсын дипломат дархан эрх эдэлдэг иргэний гэр бүлийн гишүүн учраас
  • d. Шийдвэрлэнэ. Учир нь С өөрөө зөвшөөрвөл шийдвэрлэж болно

Pregunta 129

Pregunta
630.БНХАУ-ын улсын иргэн Р хамгийн сүүлд Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин сууж байжээ. Сонирхогч этгээд Р-г сураггүй алга болсонд тооцуулах тухай хүсэлтийг Монгол Улсын шүүх шийдвэрлэх боломжтой эсэхийг тодорхойлно уу?
Respuesta
  • a. Шийдвэрлэх боломжгүй .
  • b. Шийдвэрлэх боломжтой.
  • c. Энэ талаар хуулийн зохицуулалт байхгүй.

Pregunta 130

Pregunta
631. БНХАУ-д гэрлэлтээ бүртгүүлсэн нөхөр И, эхнэр Ц нар гэрлэлтээ Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлэхийг хүсчээ. Нөхөр И нь Монгол Улсын шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцох эхнэр Ц нь Монгол улсад байнга оршин суудаг БНХАУ-ын иргэн. Энэ тохиолдолд И, Ц нарын гэрлэлт цуцлах хэргийг Монгол Улсын шүүх хянан шийдвэрлэж болох уу?
Respuesta
  • a. Болно. Монгол Улсын шүүх өөрийн харьяалалд авч шийдвэрлэнэ.
  • b. Болохгүй. Хариуцагч нь гадаадын иргэн тул гэрлэлт бүртгэсэн газрын харьяа шүүх хэргийг шийдвэрлэнэ.
  • c. Болохгүй. Иргэний гэр бүлийн холбогдолтой хэргийг шүүх шийдвэрлэх боловч түүнд гэрлэлт цуцлах хэрэг хамаарахгүй.
  • d. Болно. Энэ талаар хуульд зохицуулалт байхгүй.

Pregunta 131

Pregunta
632.Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөх боломжгүй байгаа бичмэл нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргав. Шүүгч хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, энэ тухай шүүгчийн захирамж гаргав. Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч гомдол гаргах эрхтэй эсэхийг тодорхойлно уу?
Respuesta
  • a. Эрхтэй. Учир нь шүүх хуралдааны явцад гарсан бүх шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхтэй учраас
  • b. Эрхгүй. Учир нь ИХШХШТХуульд зааснаар тодорхой хуулиар тогтоосон нөхцөлд л шүүгчийн захирамжид гомдол гаргах ба энэ тохиолдолд гомдол гаргах эрхгүй юм.
  • c. Эрхтэй. Учир нь энэ талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй учраас

Pregunta 132

Pregunta
633.Ерөнхий боловсролын нэгэн сургуульд багшаар ажилладаг Г “ Алтай” ХХК-ийн захирал Батаас 10 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжийг нэг дор төлөхөд хүндрэлтэй, цалин орлого муу гэдгээ дурьдаж, хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй эсэхийг тодорхойлно уу?
Respuesta
  • a. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Учир нь нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтаа заавал хавсаргана.
  • b. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авна. Иргэний хэрэг үүсгэсэн захирамждаа энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэснээ заана.
  • c. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Учир нь шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн талаарх асуудлыг шийдвэрлэх эрхгүй.
  • d. Энэ асуудлыг шүүгчдийн зөвлөлгөөнөөр шийдвэрлэх тул нэхэмжлэлийг хүлээн авна

Pregunta 133

Pregunta
634.Аль нь хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаанд хамаарах вэ?
Respuesta
  • a. Нэхэмжлэгчийн бичмэл нотлох баримтад үзлэг хийлгэхээр шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, үзлэг хийх.
  • b. Нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэх арга хэмжээ авах
  • c. Гуравдагч этгээдийг татан оролцуулах тухай захирамж гаргах.
  • d. Шүүх хуралдааны товыг зарлан захирамж гаргах.

Pregunta 134

Pregunta
635.Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад хариуцагч шинжээч томилуулахаар хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авч, шинжээч томилсон захирамж гаргав. Энэ тохиолдолд:
Respuesta
  • a. Шүүгч хуралдааныг хойшлуулах тухай захирамж гаргана.
  • b. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн тухай захирамж гаргана.
  • Шүүх хуралдааныг хойшлуулна. Асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаагаар.

Pregunta 135

Pregunta
636.Хэргийг шийдвэрлэх явцад хариуцагчид асран хамгаалалт тогтоох зайлшгүй шаардлагатай болсон бол:
Respuesta
  • a. Шүүгч иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож захирамж гаргана.
  • b. Сум дүүргийн Засаг даргын захирамжаар асран хамгаалагч тогтоолгохоор шүүгчийн захирамж гарган, хэргийг шилжүүлнэ.
  • c. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж захирамж гаргана.
  • d. Шүүгч нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргасан этгээдэд буцаана.

Pregunta 136

Pregunta
637.Шүүхийн биелэгдсэн шийдвэрийг цуцалж болох уу?
Respuesta
  • a. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулах тул цуцлах боломжгүй.
  • b. Тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүх шийдвэрлэх боломжтой.
  • c. Зөвхөн ИХШХШТХуульд заасан үндэслэл бий болсон тохиолдолд шүүх шийдвэрлэх боломжтой.
  • d. Хуулиар нэгэнт биелэгдсэн шийдвэрийг цуцлахыг хориглоно.

Pregunta 137

Pregunta
638.Аль хэрэг нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах вэ?
Respuesta
  • a. Хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг өөрчлүүлэх
  • b. Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох
  • c. Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах
  • d. Хуулийн этгээдийг дампуурсанд тооцох

Pregunta 138

Pregunta
639.Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг нөхөн төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол гүйцэтгэх хуудсыг хэрхэн олгох вэ?
Respuesta
  • a. Төлбөр авагчид шууд олгоно
  • b. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шууд олгоно
  • c. Төлбөр төлөгчид шууд
  • d. Төлбөр төлөгч, төлбөр авагчийн хэнд олгохоо шүүх шийдвэрлэнэ.

Pregunta 139

Pregunta
572.Иргэн А нөхөр Ж-гээс гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргахаар шийджээ. Нэхэмжлэлийг аль шүүхэд гаргах вэ?
Respuesta
  • a. Нэхэмжлэгч өөрийн оршин суугаа газрын харьяа шүүхэд
  • b. Хариуцагчийн оршин суугаа газрын харьяа шүүхэд
  • c. Үл хөдлөх эд хөрөнгө байгаа газрын харьяа шүүхэд
  • d. Нэхэмжлэгч хариуцагч харилцан тохиролцож, аль шүүхэд гаргахаа шийдвэрлэж болно.

Pregunta 140

Pregunta
581.Нэгэн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Х үйлдвэрлэлийн осолд орсон гэдгээ тогтоолгох хүсэлтээ аль шүүхэд гаргах вэ?
Respuesta
  • a. Хүсэлт гаргаж байгаа иргэн, хууийн этгээдийн оршин байгаа газрын шүүхэд
  • b. Тухайн үйл явдал болсон газрын шүүхэд
  • c. Хүсэлт гаргаж байгаа иргэний үзэмжээр аль ч анхан шатны шүүхэд
  • d. Дээрхи бүгд буруу

Pregunta 141

Pregunta
622.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэлд аль нь хамаарах вэ?
Respuesta
  • a. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр
  • b. Хүчин төгөлдөр хяналтын шатны шүүхийн тогтоол
  • c. Улсын дээд шүүхийн шүүгчийн захирамж
  • d. Гүйцэтгэх хуудас
Mostrar resumen completo Ocultar resumen completo

Similar

How well do you know GoConqr?
Sarah Egan
Irgen 101-200
Munkh Orgil
Irgen 201-300
Munkh Orgil
Irgen 301-400
Munkh Orgil
Turiin Onol 1-100
Munkh Orgil
Turiin onol 101-200
Munkh Orgil
Turiin onol 201-300
Munkh Orgil
EZOnol 201-250
munkhorgil
Zahirgaa 1-100
munkhorgil
EZonol Nemelt 50
munkhorgil
EBSH 301-416
Munkh Orgil