Irgen 1-100

Descrição

ХЗС-ийн Иргэний эрх зүйн тэнхимийн Улсын шалгалтанд бэлдэх тестүүд - 2014 он
Munkh Orgil
Quiz por Munkh Orgil, atualizado more than 1 year ago
Munkh Orgil
Criado por Munkh Orgil aproximadamente 9 anos atrás
1325
10

Resumo de Recurso

Questão 1

Questão
1. “А” ХХК нь “ Б” ХХК – гаас хүдэр баяжуулах үйлдвэрийг 3 жилийн хугацааанд түрээслэхээр шийджээ. Улсын мэргэжлийн хяналтын газар хүлээж аваагүйн улмаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй ажээ. Улмаар “А” болон “Б” ХХК нар үйлдвэрийн тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулсан байна. Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэх үндэслэлээр хүчин төгөлдөр буст тооцогдсон тохиолдолд үйлдвэр түрээслэх гэрээ нь:
Responda
  • a. Талуудын хүсч байсан эрх зүйн үр дагаврыг бий болгоход чиглэсэн учир хүчин төгөлдөр байна
  • b. Үйлдвэр нь үл хөдлөх эд хөрөнгө тул хэлбэрийн шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бус байна
  • c. Үйлдвэр нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөс бүрдэх тул гэрээг бичгээр байгуулах шаардлага тавигдахгүй учир хүчин төгөлдөр байна
  • d. Халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус тул үйлдвэр түрээслэх гэрээ бас хүчин төгөлдөр бус байна

Questão 2

Questão
2. “А” ХХК нь “ Б” ХХК – гаас хүдэр баяжуулах үйлдвэрийг 3 жилийн хугацааанд түрээслэхээр шийджээ. Улсын мэргэжлийн хяналтын газар хүлээж аваагүйн улмаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй ажээ. Улмаар “А” болон “Б” ХХК нар үйлдэрийн тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулсан бөгөөд нотариатаар гэрчлүүлнэ гэж байсан боловч гэрчлүүлээгүй ажээ. Бодит байдалд үйлдвэрийн хашаа, газарт суурилуулсан бутлагч машин, байшин, газар, талбай, усан сан зэргийг түрээслэн ашиглаж байжээ. Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ хүчин төгөлдөр буст тооцогдсон тохиолдолд гэрээний талууд дараахь шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй байна:
Responda
  • a.Иргэний хуулийн 56.5. –р зүйлийн дагуу талууд өгсөн авснаа буцаах
  • b.Иргэний хуулийн 492. 1. –р зүйлийн дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шилжүүлсэн эд зүйлийг буцаахыг
  • c.Иргэний хуулийн 56.5 болон 492.1. дүгээр зүйлүүдийн дагуу шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан шардах

Questão 3

Questão
3. “А” ХХК нь “ Б” ХХК – гаас хүдэр баяжуулах үйлдвэрийг 3 жилийн хугацааанд түрээслэхээр шийджээ. Улсын мэргэжлийн хяналтын газар хүлээж аваагүйн улмаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй ажээ. Улмаар “А” болон “Б” ХХК нар үйлдэрийн тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулсан бөгөөд нотариатаар гэрчлүүлнэ гэж байсан боловч гэрчлүүлээгүй ажээ. Бодит байдалд үйлдвэрийн хашаа, газарт суурилуулсан бутлагч машин, байшин, газар, талбай, усан сан зэргийг түрээслэн ашиглаж байжээ. Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ хүчин төгөлдөр буст тооцогдсон тохиолдолд гэрээний талууд дараахь нэг нэгнээсээ дараахь зүйлийг шаардах эрхтэй байна:
Responda
  • a.Түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулж, үйлдвэрийг чөлөөлж өгөх
  • b.Түрээсийн гэрээний дагуу өгсөн мөнгийг буцаан гаргуулж, түрээсийн хугацаанд олсон орлогийг гаргуулах
  • c.Үйлдвэрийг чөлөөлж өгөх, үйлдвэрийг ашиглаж байсан хугацаанд төлөгдсөн түрээсийн мөнгийг үлдээн, үлдсэн хэсгийг гаргуулах

Questão 4

Questão
4. “А” ХХК нь “ Б” ХХК – гаас хүдэр баяжуулах үйлдвэрийг 3 жилийн хугацааанд түрээслэхээр шийджээ. Улсын мэргэжлийн хяналтын газар хүлээж аваагүйн улмаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй ажээ. Улсын мэргэжлийн хяналтын газар хүлээж аваагүйн шалтгаан нь “ А” ХХК нь хүдрийг угаах усан санг стандартын дагуу хийгээгүй явдал юм. Энэ тухай Барилгын тухай хуульд холбогдох заалт байдаг аж. Түрээсийн гэрээтэй холбоотой маргаан талуудын хооронд үүсч, шүүхээр шийдвэрлүүлэх процессын явцад “А” ХХК –гийн өмгөөлөгч нь Барилгын тухай хуулийн заалтыг зөрчсөн нь гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл болохгүй гэжээ. Энэ тохиолдолд:
Responda
  • a. Иргэний хуулийн 56.1.1. –р зүйлийн зохицуулалтанд иргэний хуулийн зүйл заалтыг зөрчсөн байх тохиолдлууд хамаардаг тул өмгөөлөгчийн үзэл бодол нь үндэслэлтэй
  • b. Иргэний хуулийн 5..1.1. –р зүйлийн зохицуулалтанд захиргааны хэм хэмжээ хамаардаггүй тул өмгөөлөгчийн үзэл бодол нь үндэслэлтэй
  • c. Иргэний хуулийн 56.1.1. –р зүйлийн зохицуулалтанд иргэний хуулийн зүйл заалтаас гадна бусад хуулийн, журам, дүрмийн заалтууд хамаардаг тул өмгөөлөгчийн үзэлбодол нь үндэслэлгүй

Questão 5

Questão
5. “А” ХХК нь “ Б” ХХК – гаас хүдэр баяжуулах үйлдвэрийг 3 жилийн хугацааанд түрээслэхээр шийджээ. Улсын мэргэжлийн хяналтын газар хүлээж аваагүйн улмаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй ажээ. Улсын мэргэжлийн хяналтын газар хүлээж аваагүйн шалтгаан нь “ А” ХХК нь хүдрийг угаах усан санг стандартын дагуу хийгээгүй явдал юм. Энэ тухай Барилгын тухай хуульд холбогдох заалт байдаг аж. Гэвч “Б” ХХК нь энэ тухай “А” ХХК –д дурьдаагүй бөгөөд үл хөдлөхийн гэрилгээ авахаар хөөцөлдөж байгаа, удахгүй гарна гэж итгүүлжээ. Түрээсийн гэрээтэй холбоотой маргаан талуудын хооронд үүсч, шүүхээр шийдвэрлүүлэх процессын явцад “А” ХХК –гийн өмгөөлөгч нь “А” ХХК –д гэрээ хүчин төгөлдөр бус байсны улмаас учирсан хохирол гэх “А” ХХК-гийн олох ёстой байсан орлого гэж нийт 30 сая төгрөгийг нэхэмжилжээ. Энэ тохиолдолд:
Responda
  • a. “Б” ХХК нь хууран мэхлэх аргаар гэрээ байгуулсан тул “А” ХХК-гийн олох ёстой байсан орлгогыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ
  • b. Иргэний хуулийн 56.1.1.-р зүйлд заасны дагуу хууль зөрчиж хийсэн гэрээ тул “А” ХХК-гийн олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүргийг “Б” ХХК хүлээнэ
  • c. Иргэний хуулийн 56.1.1. –р зүйлд заасны дагуу хууль зөрчиж хийсэн хэлцэл тул учирсан хохирол болох итгэл үнэшмлийг эвдсэний улмаас бий болсон хохирлыг “Б” ХХК нөхөн төлөх үүрэг хүлээнэ

Questão 6

Questão
6. “А” ХХК нь “ Б” ХХК – гаас хүдэр баяжуулах үйлдвэрийг 3 жилийн хугацааанд түрээслэхээр шийджээ. Улсын мэргэжлийн хяналтын газар хүлээж аваагүйн улмаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй ажээ. Улсын мэргэжлийн хяналтын газар хүлээж аваагүйн шалтгаан нь “ А” ХХК нь хүдрийг угаах усан санг стандартын дагуу хийгээгүй явдал юм. Энэ тухай Барилгын тухай хуульд холбогдох заалт байдаг аж. Энэ эрх зүйн тулгамдсан асуудлыг давж гарахын тулд талууд үйлдвэрийг биш, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг түрээслэх гэрээ байгуулжээ. Гэвч гэрээ байгуулснаас хойш талуудын хооронд маргаан үүсч “ А” ХХК –гийн зүгээс гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ. Энэ тохиолдолд
Responda
  • a. Түрээсийн гэрээг цуцлах биш, гэрээнээс татгалзах зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй
  • b. Иргэний хуульд заасны дагуу гэрээг цуцлах хүсэл зоригийн илэрхийлэл нь нэг талын хэлцэл тул нөгөө талын зөвшөөрөл шаардлагагүй бөгөөд шүүхэд хандах үндэслэл болохгүй
  • c. Хүчтн төглдөр бус гэрээний хувьд цуцлах тухай асуудал яригдахгүй

Questão 7

Questão
7. Субъектив эрхийн төрлийг нэрлэнэ үү:
Responda
  • a. Туйлын эрх
  • b. Харьцангуй эрх
  • c. Дээр дурьдсан эрхүүд

Questão 8

Questão
8. Х нь Г-гийн гэм буруутай үйлдлийн улмаас автомашины осолд орж нас баржээ. Х нь хоёр бага насны хүүхэд болон 7 сартай жирэмсэн эхнэртэй байсан. Х нас барснаас хоёр сарын дараа түүний гурав дахь хүүхэд болох И төржээ. И нь Г -гээс юу шаардах эрхтэй байх вэ?
Responda
  • a. И эрх зүйн чадамжгүй тул шаардах эрх эдлэхгүй
  • b. Х- г нас барсны дараа төрсөн тул шаардах эрхгүй
  • c. И нь Х –г нас барах үед бүрэлдсэн байсан тул өв залгамжлах эрхтэй байдагтай төстэйгээр гэм хорыг Г –гээс шаардах эрх эдэлнэ

Questão 9

Questão
9. А нь О – той 10 боть ном 500 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулжээ. Уг харилцаанд дараах субъектив эрх үүссэн байна:
Responda
  • a. О нь А –гаас 10 боть номыг өөрийнх нь өмчлөлд шилжүүлэхийг шаардах
  • b. А нь О –гоос 500 000 төгрөг шилжүүлэхийг шаардах
  • c. Дээрх хоёр хариулт хоёулаа зөв

Questão 10

Questão
10. Өндөр настай Р татварын асуудлаас шалтгаалан өөрийн өмчлөлин эд хөрөнгө болох 2 давхар байшинг ач болох 15 настай Д –д бэлэглэхээр шийджээ. Д нь бэлэглэлийн гэрээг:
Responda
  • a. Өөрт нь хохиролгүй тул бие дааж хийх эрхтэй
  • b. Үл хөдлөх эд хөрөнгөтэй олбоотой учир эцэг эх нь
  • c. Д –гийн нэрийн өмнөөс хийнэ
  • d. Өөрт нь хохиролгүй боловч ахуйн чанартай гэрээ биш тул эцэг эхээсээ зөвшөөрөл авна

Questão 11

Questão
11. “Б” арилжааны банк нь зээлийн гэрээг зээлдэгчтэй байгуулсан тохиолдолд банкны зүгээс гарсан захиргааны болон бусад зардлыг нөхөн төлөхийн тулд зээлийн хураамж, шимтгэл гэж 0.1-10 % -ийн шимтгэл авдаг ажээ. Гэрээний энэ нөхцлийг Хэрэглэгчийн ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын зүгээс “ Хэрэглэгчийн ашиг сонирхлыг зөрчиж байна. Учир нь ийм зохицуулалт хуульд үгүй. Худалдааны хууль бус аргыг хэрэглэж байна” гэх үндэслэлээр буруутгажээ. Энэ тохиолдолд:
Responda
  • a. Зээлийн шимтгэл авах нь хуульд зохицуулагдаагүй тул зээлийн гэрээнд тусгах үндэслэлгүй
  • b. Зээлийн гэрээнд тусгах ёстой гол нөхцлөөс гадна бусад нөхцлийн талууд гэрээнд тусгаж болно
  • c. Энэ нөхцөл нь худалдааны хууль бус арга гэж тооцогдох үндэслэлтэй тул хууль зөрчсөн нөхцөл

Questão 12

Questão
12. “ Б” арилжааны банк нь зээлийн гэрээг зээлдэгчтэй байгуулсан тохиолдолд банкны зүгээс гарсан захиргааны болон бусад зардлыг нөхөн төлөхийн тулд зээлийн хураамж, шимтгэл гэж 0.1-10 % -ийн шимтгэл авдаг ажээ. Гэрээний энэ нөхцлийг Хэрэглэгчийн ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын зүгээс “ Хэрэглэгчийн ашиг сонирхлыг зөрчиж байна. Учир нь ийм зохицуулалт хуульд үгүй. Худалдааны хууль бус аргыг хэрэглэж байна” гэх үндэслэлээр буруутгсан бөгөөд зээлийн шимтгэл хураамж авахдаа үүнийг зээлийн хүүд багтаан тооцох нь зөв гэжээ. Энэ тохиолдолд:
Responda
  • a. Зээлийн хураамж, шимтгэлийг зээлдэгч зээлийн хүүтэй хамт төлж байгаа тул зээлийн хүүд багтаан тооцох боломжтой
  • b. Хуульд заасны дагуу зээлийн хүү гэдэг нь зээлдүүлж буй мөнгөний төлбөр тул зээлийн хүүд багтаах нь үндэслэлгүй

Questão 13

Questão
13. “Б” арилжааны банк нь зээлийн гэрээг зээлдэгчтэй байгуулсан тохиолдолд банкны зүгээс гарсан захиргааны болон бусад зардлыг нөхөн төлөхийн тулд зээлийн хураамж, шимтгэл гэж 0.1-10 % -ийн шимтгэл авдаг ажээ. Гэрээний энэ нөхцлийг Хэрэглэгчийн ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын зүгээс “ Хэрэглэгчийн ашиг сонирхлыг зөрчиж байна. Учир нь ийм зохицуулалт хуульд үгүй. Худалдааны хууль бус аргыг хэрэглэж байна” гэх үндэслэлээр буруутгасан бөгөөд зээлийн шимтгэл хураамж авахдаа үүнийг зээлийн хүүд багтаан тооцох нь зөв гэжээ. Энэ тохиолдолд :
Responda
  • a. Зээлдэгч зээл авсныхаа хариуд шимтгэл хураамж төлөх нь ашиг сонирхлыг нь ноцтой зөрчиж байгаа тул энэ нөхцөл нь үндэслэлгүй юм
  • b. Хуульд зохицуулагдаагүй боловч гэрээний эрх чөлөөт байдлын зарчмын дагуу энэ нөхцлийг тусгаж болно
  • c. Гэрээний стандарт нөхцлийн тухай зохицуулалтын дагуу боломжтой бөгөөд агуулгын хяналтыг хийсний үндсэн дээр хууль бус эсэх тухай асуудлыг шийднэ

Questão 14

Questão
14. Иргэн Х нь нэгэн арилжааны банкнаас орон сууцны зээл 50 сая төгрөгийг сарын 1%-ийн хүүтэй авчээ. Зээлийн гэрээг анхааралтай уншихад банкны зүгээс эдлэх 5 төрлийн эрхийг, харин зээлдэгчийн зүгээс эдлэх 4 төрлийн эрхийг тусгасан байж. Х нь энэ тухай Хэрэглэгчийн ашиг сонирхлыг хамгаалах байгууллагад хандахад тус байгууллагынхан банкинд хандаж гэрээний тэгш эрх, тэнцвэрт байдлыг хангахын тулд зээлдэгчийн эдлэх эрхийн төрлийг банкны эрхийн төрөлтэй адил болгох нь зөв гэсэн удирдамж гаргажээ. Энэ тохиолдолд:
Responda
  • a. Хэрэглэгчийн ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын удирдамж нь гэрээний тэгш эрхийн байдлыг хамгаалах үүднээс үндэслэлтэй
  • b. Гэрээний тэгш эрхийн байдлыг талуудын эдэлж буй субъектив эрхийн тоон үзүүлэлтээр тодорхойлох нь үндэслэлгүй
  • c. Зээлийн гэрээн дэх талуудын тэгш эрхийн байдлыг гэрээний стандарт нөхцлийн тухай зохицуулалтын тусламжтайгаар хангадаг

Questão 15

Questão
15. “ИҮЭ” ХХК нь хэрэглэгчидтэй орон сууцыг захиалгаар барих гэрээ байгуулан, Улаанбаатар хотын .......... дүүргийн .......хорооны нутаг дэвсгэр дээр баригдаж буй ......хорооллын орон сууцыг худалджээ. Гэрээнд захиалагч гэрээний хавсралтанд заасан графикийн дагуу төлбөрөө төлөхгүй бол гэрээг цуцалж, төлбөрт төлөх ёстой мөнгөний хэмжээний 10% -ийг суутгана гэсэн нөхцөл тусгажээ. Энэ тохиолдолд:
Responda
  • a. Гэрээ нь 2 талын гэрээ тул захиалагч төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж гэрээг цуцлах нь үндэслэлтэй
  • b. Урт хугацааны турш үргэлжилж буй гэрээ тул гэрээг цуцлах нь үндэслэлтэй
  • c. Гэрээг цуцлах биш, гэрээнээс татгалзах нь үндэслэлтэй

Questão 16

Questão
16. “ИҮЭ” ХХК нь хэрэглэгчидтэй орон сууцыг захиалгаар барих гэрээ байгуулан, Улаанбаатар хотын .......... дүүргийн .......хорооны нутаг дэвсгэр дээр баригдаж буй ......хорооллын орон сууцыг худалджээ. Гэрээнд захиалагч гэрээний хавсралтанд заасан графикийн дагуу төлбөрөө төлөхгүй бол гэрээг цуцалж, төлбөрт төлөх ёстой мөнгөний хэмжээний 10% -ийг суутгана гэсэн нөхцөл тусгажээ. Энэ тохиолдолд:
Responda
  • a. Гэрээг цуцлах тохиолдолд цуцалснаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй бөгөөд 10% суутгал авах нь үндэслэлтэй
  • b. Гэрээг цуцалж буй тохиолдолд учирсан хохирлыг нөхөн төлөхдөө орох ёстой байсан орлогыг нөхөн төлүүлдэг тул үндэслэлтэй
  • c. Гэрээнээс татгалзах тохиолдолд орох ёстой байсан орлого болон бодит хохирлыг нөхөн төлүүлдэг тул үндэслэлтэй

Questão 17

Questão
17. Иргэн О, Р хоёр “ МТН” ХХК үүсгэн байгуулж, гадаадаас өндөр түвшний мэргэжилтэнг зуучлан ажиллуулах үйл ажиллагаа эрхлэн явуулжээ. Зуучлуулагчтай зуучлалын үйл ажиллагаа явуулах тухай гэрээ боловсруулж өгөхийг өмгөөлөгч Т-гээс хүссэн байна. Т нь холбогдох бичиг баримтыг судалсны үндсэн дээр дараахь зөвлөлгөө өгсөн бөгөөд энэ нь:
Responda
  • a. Гадаадаас мэргэжилтэн зуучлахын тулд тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй тул гэрээний төслийг боловсруулах боломжтой
  • b. Холбогдох хуулиар зөвхөн гадаад руу ажиллах хүч гаргахад тусгай зөвшөөрөл авах шаардлагатай тул гэрээний төслийг боловсруулах боломжтой
  • c. Энэ тохиолдолд тусгай зөвшөөрөл авах шаардлагатай тул зөвшөөрөл авсны дараа гэрээний төсөл боловсруулах нь зүйтэй

Questão 18

Questão
18. Иргэний хуулийн 219.1. – р зүйлийн дагуу шаардах эрхийг шалгахад дараахь урьдчилсан нөхцлийг шалгах ёстой:
Responda
  • a. Гэрээ байгуулагдсан байх, үүрэг зөрчигдсөн байх, хохирол учирсан байх
  • b. Үүргийн эрх зүйн харилцаа үүссэн байх, үүрэг зөрчигдсөн байх, хохирол учирсан байх
  • c. Үүргийн эрх зүйн харилцаа үүссэн байх, үүрэг зөрчигдсөн байх, үүргийн зөрчилд гэм буруутай байх

Questão 19

Questão
19. Гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд үүсч буй хамгаалалтын онцгой үүрэг нь:
Responda
  • a. Гэрээ байгуулагдсан тохиолдолд дуусгавар болно
  • b. Гэрээ байгуулагдсан тохиолдолд үргэлжилнэ
  • c. Гэрээ байгуулагдсан эсэхээс үл хамааран хэлэлцээр дуусгавар болсон тохиолдолд дуусгавар болно

Questão 20

Questão
20. Х нь бороонд норж, уушигны хатгайгаар өвджээ. Эмч Р –д хандан үзүүлж, эмчилгээ бичүүлэн, хийлгүүлж эхэлсэн аж. Энэ тохиолдолд:
Responda
  • a. Х болон эмч хоёрын хоордн хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан
  • b. Х болон эмч хоёрын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан
  • c. Х болон эмч хоёрын хооронд ажил гүйцэтгэх эсхүл хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан эсэх нь маргаантай асуудал байдаг

Questão 21

Questão
21. Амаар хийх хэлцлийг ямар тохиолдолд байгуулагдсанд тооцох вэ?
Responda
  • a. Аль нэг тал нь санал гаргаснаар
  • b. Эд хөрөнгийг шилжүүлснээр
  • c. Талууд гол нөхцлийн талаар харилцан тохиролцсоноор
  • d. Мөнгөө төлснөөр

Questão 22

Questão
22. Гэрээг тайлбарлах эрх бүхий субъект нь:
Responda
  • a. Шүүх арбитрын байгууллага
  • b. Гэрээг байгуулсан талууд
  • c. Шинжээч
  • d. Нотариатч

Questão 23

Questão
23. Эд хөрөнгийн бус гэм хорыг:
Responda
  • a. Мөнгөн хэлбэрээр арилгана.
  • b. Материаллаг хэлбэрээр арилгана.
  • c. Мөнгөн буюу бусад хэлбэрээр арилгана.
  • d. Дээрх хэлбэрийн аль нь ч биш.

Questão 24

Questão
24. Дараах хэлцлээс аль нь хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл вэ?
Responda
  • a. Утга агуулгаараа хууль зөрчсөн хэлцэл
  • b. Хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн
  • c. Төр нийгмийн ашиг сонирхолд илтэд харшилсан хэлцэл
  • d. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл

Questão 25

Questão
25. Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрх эдлэх үү?
Responda
  • a. Эдэлнэ.
  • b. Эдлэхгүй
  • c. Салбар эдлэнэ, төлөөлөгчийн газар эдлэхгүй
  • d. .Салбар эдлэхгүй, төлөөлөгчийн газар эдэлнэ.

Questão 26

Questão
26. Үл хөдлөх хөрөнгө гэж юуг хэлэх вэ?
Responda
  • a. Газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс
  • b. Тодорхой хэмжилтээр тусгаарлагдсан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон гэрчилгээгүйгээр бие даасан хөрөнгө болох нь гэрчлэгдсэн, газрын гадаргын хэсэг
  • c. Хилээр хязгаарлагдсан, тодорхой зориулалттай эзэмшигч, өмчлөгч нь нэгоноосон дугаартай, кадастрт тусгавал зохих эдлэн газар, объект буюу түүний хэсэг

Questão 27

Questão
27. Иргэд газрыг ямар зориулалтаар өмчлөдөг вэ?
Responda
  • a. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар
  • b. Газар тариалангийн зориулалтаар
  • c. Гэр бүлийн болон газар тариалангийн зориулалтаар
  • d. Газар тариалангийн зориулалтаар МУ-ын хуулийн этгээд өмчлөдөг тул иргэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөнө

Questão 28

Questão
28. Зохиогч эдийн бус баялгийн эрх эдлэх үү?
Responda
  • a. Эдлэнэ, тухайлбал бүтээлийг нийтэд түгээх
  • b. Эдлэнэ, тухайлбал үүсмэл бүтээл болгон өөрчлөх
  • c. Эдлэнэ, тухайлбал түрээсээр ашиглуулах.
  • d. Эдлэнэ, тухайлбал бүтээл болон түүний нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа арга хэлбэрээр хувиргах, гажуудуулах, өөрчлөхийг хориглох

Questão 29

Questão
29. Зохиогчийн эрхэд хамаарах эрхийг дараахь этгээдийн аль нь эдлэх вэ?
Responda
  • a. Монгол Улсын нутаг дэвсгэрт тоглолтоо хийж байсан, тоглолтын бичлэгээ нэвтрүүлж байсан уран бүтээлч
  • b. Монгол Улсын болон гэрээнд тусгасан бусад улс орны нутаг дэвсгэрт анх бичлэг хийсэн, нийтэлсэн фонограммын хувьд түүнийг бүтээгч
  • c. Монгол Улсын нутаг дэвсгэрт байрладаг дамжуулагчаас дамжуулсан нэвтрүүлгийн хувьд тус улсын нутаг дэвсгэрт байрладаг радио, телевизийн төв байгууллага
  • d. Оюуны өмчийн салбарт олон улсын гэрээнд нэгдэн орсон улсын иргэн, хуулийн этгээд Монгол улсын нутаг дэвсгэрт байрладаг дамжуулагчаас дамжуулсан нэвтрүүлгийн хувьд

Questão 30

Questão
30. Оюуны бүтээл эдийн бус баялагт хамаарна. Бүтээл ашиглах онцгой эрхийг бусад этгээдэд шилжүүлж болох уу?
Responda
  • a. Болохгүй, бүтээл ашиглах онцгой эрх нь зөвхөн зохиогчдоо хадгалагдана
  • b. Болохгүй, бүтээл ашиглах онцгой эрх нь хувь этгээдийн салгаж үл болох эрх
  • c. Болно, гэхдээ зөвхөн хэсэгчлэн шилжүүлэх боломжтой
  • d. Болно, бүтээл ашиглах онцгой эрхийг бүрэн болон хэсэгчлэн шилжүүлэх боломжтой

Questão 31

Questão
31. Аль нь патентийн эрхээр хамгаалагдах бүтээл болох вэ
Responda
  • a. шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар
  • b. шинэ бүтээл, бүтээгдхүүний загвар, шинэ санаачлага, ашигтай загвар
  • c. бүтээгдхүүний анхны загвар, шинэ бүтээлийн түвшин агуулсан, үйлдвэрлэлд ашиглах боломжтой, үйлдвэрлэлийн шинэ арга ажиллагаа,

Questão 32

Questão
32. Улсын бүртгэлд юуг бүртгэх вэ?
Responda
  • a. Баялаг болох үл хөдлөх хөрөнгө
  • b. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой үүссэн бусад эрх
  • c. Хөрөнгийн өмчлөгчийн эрхийн баталгаажуулалт
  • d. Хөрөнгө болон өмчлөх эрх бүхий этгээд, түүнд хамааралтай байгаа бусад эрх

Questão 33

Questão
33. А нь Б-с орон сууцны зориулалттай байр худалдан авсан. Худалдаж авах үед Б өөрийн нэр дээр байгаа гэрчилгээг гэрээний хавсралт болгосон байна. Хэсэг хугацааны дараа С гэгч тус байрны өмчлөгч болохоо нотлон, А-г байрыг чөлөөлж өгөхийг шаарджээ. А-ийн эрх хамгаалагдах боломж бий юу?
Responda
  • a. А хууль ёсны шударга эзэмшигч, хууль ёсны эзэмшигчээс хөрөнгө шаардах эрхгүй
  • b. А өмчлөх эрхийг шударгаар олж авсан этгээд тул түүнээс шаардах эрхгүй
  • c. А хууль бус шударга бус эзэмшигч тул С шаардах эрхтэй
  • d. А шудрага эзэмшигч болохоо баталж чадвал, хөрөнгийг түүнээс шаардах эрхгүй

Questão 34

Questão
34. Аль нь эзэмшилд хамаарахгүй вэ?
Responda
  • a. дүүргийн засаг даргын захирамжаар солонгос улсын иргэн газар эзэмших
  • b. Ө-ийн үл хөдлөх хөрөнгийг Б жилийн хугацаатай түрээслэх
  • c. С-ийн зөвшөөрлийн үндсэнд түүний газар дээр А ногоо тарьж, үр шимийг хүртэх
  • d. Гадаадад суралцах М-ийн байрыг харж үлдсэн дүү Л иргэн О-д тус байрыг хөлслүүлэх

Questão 35

Questão
35. А орон сууцны байр шинээр баригдаж байгаа барилгаас худалдан авчээ. 6 сарын дараа байрандаа нүүн орж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар холбогдох бүхий л баримт, барилга барьсан компанийн зөвшөөрөл зэргийг бүрдүүлэн бүртгэлийн байгууллагад хандсан. Гэтэл тус барилгыг барьж байсан компани улсын бүртгэлийн газраас авсан байсан дуусаагүй барилгын гэрчилгээгээ үндэслэн, банкны зээл авахдаа, барилгыг барьцаалсан ба одоогоор зээл төлөгдөөгүй, барилга барьцааны эрхэд бүртгэлтэй байсан тул А-д гэрчилгээ олгохоос татгалзсан байна. А-ийн эрхийг тодорхойлно уу?
Responda
  • a. А хууль ёсны эзэмшигч
  • b. А шударга эзэмшигч
  • c. А өмчлөгч
  • d. А хууль бус шударга эзэмшигч

Questão 36

Questão
36. Б банкнаас зээл авахдаа өөрийн эзэмшлийн “А” ХК-ийн тодорхой тооны хувьцааг барьцаалжээ. Хувьцааны ногдол ашгийг хэн шаардах эрхтэй вэ?
Responda
  • a. Барьцаалагч банк
  • b. Зээлийн гэрээнд заасан бол банк
  • c. Барьцаалуулагч Б
  • d. Хуульд заасны дагуу барьцаалуулагч

Questão 37

Questão
37. Дунд сургуулийн захирал С хамт ажиллах 5 багштай нийлэн, сургууль хөгжүүлэх сан байгуулав. Санд бүртгэлтэй байгаа хөрөнгө хэний өмч болох вэ?
Responda
  • a. Санг байгуулсан иргэдийн өмч
  • b. Сургуулийн өмч
  • c. Сан хэмээх хуулийн этгээдийн өмч
  • d. Сан ашгийн бус байгууллага өмчлөгч болохгүй, харин үүсгэн байгуулагч иргэн С-ийн өмч

Questão 38

Questão
38. Ямар тохиолдолд хугацаанаас хамаарч, өмчлөх эрх үүсэх вэ?
Responda
  • a\ Эзэнгүй үл хөдлөх хөрөнгийг 15 жил тасралтгүй эзэмшсэн бол
  • b\ Үл хөдлөх хөрөнгийг эзэмших болсноо орон нутгийн удирдлагад тэмдэглүүлэн 15 жил эзэмшсэн бол
  • c\ Үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэн 15 жил эзэмшсэн бол
  • d\ Үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэснээр хойш 15 жил эзэмшсэн бол

Questão 39

Questão
40. Нийтийн орон сууцны оршин суугч орон сууцны дундын талбайг хэрхэн өмчлөх вэ?
Responda
  • a. Өмчлөхгүй, эзэмшинэ
  • b. Өмчлөхгүй, өмчлөх эрхийг сууц өмчлөгчдийн холбоо хэрэгжүүлнэ
  • c. Бусад оршин суугчтайгаа хамтран дундаа өмчилнө
  • d. Бусад оршин суугчтайгаа хэсгээр дундаа өмчилнө

Questão 40

Questão
39. Монгол улсад газар өмчлөх этгээдийн эрхэд аль нь хамаарах вэ?
Responda
  • a. өмчийн газрынхаа түгээмэл тархацтай ашигт малтмалыг гэр бүлийнхээ хэрэгцээнд ашиглах
  • b. өмчийн газар дээр нь байрлуулсан заагийн болон геодезийн цэг, тэмдэгтийг хамгаалах, бүрэн бүтэн байлгах талаар үйл ажиллагаа явуулах
  • c. өмчийнхөө газрыг ашиглах явцад барилгын, экологийн, ариун цэврийн, эрүүл ахуйн, галын аюулгүй байдлын болон бусад холбогдох стандарт, дүрэм, журам, шаардлагыг сахиж мөрдөх
  • d. газар өмчлөгч нь газартай холбоотой шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах

Questão 41

Questão
41. А нь “Б” ХК-аас 3 давхар барилгын карказ, газрын хамтаар 2006 онд худалдан авчээ. Худалдагч Б ХК-ийн захирал хувьцаагаа бусад этгээдэд 2010 онд худалдсаны дараа шинэ хувьцаа эзэмшигч нар А-с газар, обьект нь Б ХК-ийн хөрөнгө гэж маргалдан, шүүхэд хандсан байна. Хувьцаа эзэмшигчид ийм эрх байгаа юу?
Responda
  • a. Байгаа, Б-ийн хөрөнгө гэж компанийн балансад тусгагдсан бол
  • b. Байхгүй, Б ХК-ийн эрх залгамжлагдсан тул өмнө хийсэн гэрээ, хэлцлийн нэг тал болсон гэж үзнэ
  • c. Байгаа, өмнө байсан Б ХК татан буугдаж, шинээр Б ХК-г байгуулсан
  • d. Байхгүй, компани өөрчлөн байгуулагдсан

Questão 42

Questão
42. А нь “Б” ХК-аас 3 давхар барилгын карказ, газрын хамтаар 2006 онд худалдан авчээ. Худалдагч Б ХК-ийн захирал хувьцаагаа бусад этгээдэд 2010 онд худалдсаны дараа шинэ хувьцаа эзэмшигч нар А-с газар, улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа обьект \карказ\ нь Б ХК-ийн үл хөдлөх хөрөнгө гэж маргалдан, шүүхэд хандсан байна. Хувьцаа эзэмшигчид ийм эрх байгаа юу?
Responda
  • a. Байгаа, Б-ийн үл хөдлөх хөрөнгө гэж компанийн балансад тусгагдсан бол
  • b. Байхгүй, баригдаж байгаа карказ үл хөдлөх хөрөнгө биш
  • c. Байгаа, шаардах эрхийг, эрх залгамжлан авсан бол
  • d. Байхгүй, газар болон үл хөдлөх хөрөнгө болох карказын өмчлөх эрх гэрээгээр бусдад шилжсэн
  • e. Байхгүй, хөрөнгийг бүртгэлд бүртгүүлснээр үл хөдлөх хөрөнгө гэх ойлголт үүснэ

Questão 43

Questão
43. Эзэнгүй болон гээгдэл эд хөрөнгө олж авснаар өмчлөх эрх олж авах, гэрээний үндсэнд өмчлөх эрх олж авахын ялгааг олж тогтооно уу?
Responda
  • a. Олж авч байгаа хөрөнгөөрөө ялгагдана
  • b. Олж авч байгаа өмчлөх эрхийг шилжүүлэх үндэслэл нь өөр байна
  • c. Олж авч байгаа өмчлөх эрхийг үүсгэх аргаар ялгагдана
  • d. Олж авч байгаа этгээд өмчлөх эрх үүсэх өөр өөр эрх зүйн хэм хэмжээгээр эрх олж авдагаар ялгаатай

Questão 44

Questão
44. Сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны дундын хамтын өмчлөлийн эрхийг хэрэгжүүлэх, оршин суугчдын эрхийг хамгаалах, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага юм. Энэ байгууллагыг татан буулгахад хамаарахгүй байх үндэслэлийг тодорхойл.
Responda
  • a. Орон сууцны барилга нэг этгээдийн өмчлөлд шилжих
  • b. Орон сууцны барилга нурах, ашиглах боломжгүй болох
  • c. Оршин суугчидийн хурлын шийдвэрээр тухайн СӨХ-өөс өөр СӨХ-д шилжих
  • d. Оршин суугчдын дийлэнхийн шийдвэрээр хамтын удирдлагыг өөрсдөө хэрэгжүүлэх

Questão 45

Questão
45. Хөрш залгаа газар гэдэг ойлголтыг тодорхойл?
Responda
  • a. А болон С нар олон жил орон нутагт хөрш зэргэлдээ тодорхой хэмжээний газар эзэмших
  • b. А болон С нарын эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй хил залгаа байгаа газар
  • c. А болон С нарын эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй хил залгаа, кадастрт тусгагдсан газар
  • d. А болон С-ийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй хил залгаа, кадастрт тусгагдсан, хил залгаа биш боловч харилцан нөлөөлөл бүхий эдлэн газар, барилга байгууламж түүний хэсгүүд

Questão 46

Questão
46. А нэгэн баригдаж байгаа барилгын захиалагч. Тэрээр удаан хугацаанд гадаадад ажиллах болсноор барилгатай холбогдох эрх болон түүнтэй холбоотой бусад зүйлийг бусдад бүрмөсөн шилжүүлэх шаардлага үүсчээ. Дорх үйлдлийн аль нь А-ийн хувьд зохистой байх вэ?
Responda
  • a. Эрх шилжүүлэх гэрээ байгуулах
  • b. Даалгаварын гэрээ байгуулах
  • c. Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох
  • d. Зуучлалын гэрээ байгуулах

Questão 47

Questão
47. Факторингийн гэрээ ямар агуулгатай гэрээ болохыг тогтооно уу?
Responda
  • a. Хөрөнгө итгэмжлэх гэрээ
  • b. Шаардах эрхийг шилжүүлэн авах гэрээ
  • c. Энэ гэрээ зөвхөн гадаадын хуулийн этгээд, иргэнтэй холбоотой хөрөнгө шилжүүлэх үед л байгуулагддаг гэрээ
  • d. Хуримтлагдсан өрийг худалдан авах үед байгуулах гэрээ

Questão 48

Questão
48. Б, М нар гэрлэлтээ цуцлахаар шийджээ. Харин энэ үед эхнэр М-ийн нэр дээр авсан банкны зээлийг Б өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар тохирсон. Энэ үйлдэл боломжтой юу?
Responda
  • a. Зээл авагч болох үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгч-банкинд мэдэгдсэнээр үүргээ бусдад чөлөөтэй шилжүүлэх зарчмын хүрээнд боломж байна
  • b. Зээл авагч л хүлээсэн үүргээ бодитой, шударгаар гүйцэтгэх зарчмын хүрээнд шилжүүлэх боломжгүй
  • c. Зээл авагч болох үүрэг гүйцэтгэгч үүргийн харилцаанд үүргийг хэнээр гүйцэтгүүлэхийг тодорхойлох эрхтэй тул боломжтой
  • d. Зээл авагч болох үүрэг гүйцэтгэгч үүргээ биечлэн гүйцэтгэх, үүргээ бусдад шилжүүлэх бол үүрэг гүйцэтгүүлэгч-банкны зөвшөөрлийг авсаны үндсэнд шилжүүлнэ.

Questão 49

Questão
49. С хувийн орон сууцаа барихдаа, захиалгын дагуу ирсэн тоосгоор барьжээ. Тоосгон хана өрөөд бараг дуусах үед А ирж, өөрийнх захиалга өгсөн тоосго С-ийнд хамтдаа буусан болохыг хэлж, түүнээс өөрийн тоосгыг шаарджээ. С үүнийг мэдээгүй, буусан бүх тоосгыг ашиглан ханаа өрсөнөө хэлжээ. А болон С нар ямар эрх эдлэх вэ?
Responda
  • a. Үл хуваагдах хөрөнгө болсон тул А болон С нар баригдсан барилгын хамтран өмчлөгч болно
  • b. С нь А-ийн өмнөөс ажлыг хийж гүйцэтгэсэн тул А болон С нар баригдсан барилгыг хэсгээр дундаа өмчлөгчид болно
  • c. С өмчлөх эрхтэй болсон тул А-д учирсан хохирлыг барагдуулах үүрэг хүлээнэ.
  • d. А-д гэм хор учруулсан тул хуульд зааснаар баригдсан ханыг буулгуулах, улмаар өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй

Questão 50

Questão
50. Аль нь хуулийн зохицуулалтанд нийцэх вэ?
Responda
  • a. Үүрэг гүйцэтгэгч үүргээ бусад шилжүүлснээр барьцаалуулагч, батлан даагч нар шаардлагаас татгалзах эрхгүй ба харин шинээр нэмэлт гэрээг байгуулна
  • b. Үүрэг гүйцэтгэгч үүргээ бусдад шилжүүлэхдээ барьцаалуулагч, батлан даагч нарт мэдэгдэн, зөвшөөрлийг авах ба барьцаалуулагч, батлан даагч зөвшөөрснөөр үүрэг шилжинэ.
  • c. Үүрэг гүйцэтгэгч үүргээ шилжүүлснээр барьцаалуулагч, батлан даагчийн эрх дуусгавар болно.
  • d. Үүрэг гүйцэтгэгч үүргээ шилжүүлснээр батлан даагч, барьцаалуулагч шаардлагаа үргэлжлүүлэхээс татгалзсан бол уг нэмэлт үүрэг дуусгавар болно

Questão 51

Questão
51. Х өөрийн эзэмших эрх бүхий газраа барьцаалан банкнаас зээл авчээ. Зээл авсаны дараа газар дээрээ барилга барихаар болсон бол Х-д ийм эрх байгаа юу?
Responda
  • a. Х-ийн эзэмшлийн газар учраас газраа ашиглах, эзэмших эрхийг хязгаарлахгүй
  • b. Газар барьцааны зүйл тул барьцаалагчийн зөвшөөрлийг авсаны үндсэнд барилга барих эрх үүснэ
  • c. Барилга барих нь барьцааны эрхийг дордуудахгүй бол барих эрхтэй
  • d. Барих барилга барьцааны эрхэд нэмэгдэж орох нөхцөлтэй бол эрх үүснэ

Questão 52

Questão
52. А болон Б нарын гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгосон бол тэдний хөрөнгийг хэрхэн хуваах вэ?
Responda
  • a. Гэрлэсэн гэж үзэхгүй тул хэсгээр дундаа хөрөнгө өмчилсөн гэж үзэж, зохицуулна
  • b. Гэрлэсэний дараа гэрлэлтийн бүртгэл хүчингүй болсон тул гэр бүлийн хөрөнгө гэж үзэн, ногдох хувийг тогтооно
  • c. Гэрлэлтийг хүчингүй болгосон тул ИХ-ийн 129.3-т заасны дагуу шийдвэрлэнэ

Questão 53

Questão
53. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваах үндэслэлд аль хамаарах вэ?
Responda
  • a. Гэр бүлийн аль нэг гишүүний шаардлагаар
  • b. Гэр бүлийн гишүүн төлбөр төлөх тохиолдолд
  • c. Гэрлэлт хүчингүй болсон
  • d. Гэрлэлт хүчинтэй байхад гэр бүлийн насанд хүрсэн гишүүн шаардсан

Questão 54

Questão
54. Ө, Х нарын гэрлэлтийг шүүхээс цуцалжээ. Тэдний гэр бүл 5 гишүүнтэй, хоёр хүүхдээс гадна Х-ийн 26 настай дүү, насанд хүрээгүй хүүхэд байхаасаа хамт амьдардаг байсан ба шүүх тэдгээрт гэр бүлийн хөрөнгийг хуваахдаа, Х-ийн шаардсанаар дундын хөрөнгө бий болгоход оролцсон оролцоог харгалзан хуваах үндэслэл байгаа юу?
Responda
  • a. Гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө бий болгоход оруулсан оролцоог харгалзан, хэмжээг багасгах, нэмэгдүүлэх боломжтой
  • b. Гэрлэгсэдээс бусад гишүүдийн дундын хөрөнгө бий болгоход оруулсан оролцоог харгалзан, хэмжээг багасгах, эсвэл олгохгүй байх үндэслэл бий
  • c. Гэрлэгсэд зөвшөөрвөл, гэр бүлийн бүх гишүүдэд ногдох хөрөнгийн хэмжээ адил байна
  • d. Гэрлэгсэд, гэр бүлийн бусад гишүүн аль ч байсан гэр бүлийн хөрөнгийг бий болгоход оролцсон эсэхийг үл хамааран, адил тэнцүү байна

Questão 55

Questão
55. Х-ийн өмчлөлийн газар дээр Т ХХК барилга барьсан ба талууд хоорондоо гэрээ байгуулсан бол энэ нь ямар үндэслэлээр хүчин төгөлдөр болох вэ?
Responda
  • a. Гэрээний хугацаа 99 жилээс хэтрэхгүйгээр гэрээнд заасан
  • b. Талууд төлбөрийн талаар тохиролцон гэрээг байгуулсан
  • c. Гэрээнд зайлшгүй стандарт нөхцөл тусгасан
  • d. Гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн

Questão 56

Questão
56. Аль эрхийг бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй вэ?
Responda
  • a. Эзэмших эрх бүхий газарт өөр этгээд барилга барьсан
  • b. Өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх
  • c. Өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй байгаа байрыг бусдад түрээслэх
  • d. Өөрийн хэрэгцээг хангах зорилгоор бусдын хөрөнгийг хөлслөх

Questão 57

Questão
57. Сервитут тогтоон, эрхийг нь хязгаарлах боломжтой этгээдийг тодорхойл?
Responda
  • a. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч
  • b. Үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор эзэмшигч
  • c. Үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах захиран зарцуулах эрх бүхий өмчлөгч бус этгээд
  • d. Дээрх бүгд

Questão 58

Questão
58. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулах үндэслэлийг тогтооно уу?
Responda
  • a. Гэрээ, өмчлөх эрхээс үүдэлтэй маргааныг шийдвэрлэх явцдаа ердийн шүүх улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах
  • b. Бүртгэлийн байгууллага захиргааны байгууллага тул захиргааны хэргийн шүүх л бүртгэлтэй холбоотой маргааныг шийдвэрлэж, өөрчлөлт оруулах эрхтэй
  • c. Улсын бүртгэлийн байгууллага л өөрчлөлт оруулах эрхтэй
  • d. B,C хариулт зөв
  • a. Дээрх бүгд зөв

Questão 59

Questão
59. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байх боломжийг хуулиар тогтоосон байдаг. Энэ ямар үйлдлээр илэрхийлэгдэх вэ?
Responda
  • a\ Эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийх
  • b\ Эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийх
  • c\ Эрхийн улсын бүртгэлийг хаах
  • d\ Эрхийн улсын бүртгэлд нэмэлт тэмдэглэл хийх

Questão 60

Questão
60. Барьцааны гэрээний тал нь хэн байж болохыг тогтооно уу?
Responda
  • a. Барьцаалуулагч
  • b. Үүрэг гүйцэтгэгч
  • c. Үүрэг гүйцэтгэгч, гуравдагч этгээд
  • d. Барьцаалуулагч, түүнд эрх олгож байгаа этгээд

Questão 61

Questão
61. Э банкнаас жилийн хугацаатай зээл авахдаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, барилгаа барьцаалжээ. Зээл авсанаас хойш 3 сарын дараа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр барьцааны хөрөнгө болох барилга Ц-ийнх болох нь тогтоогдсон байна. Улсын бүртгэлд орсон өөрчлөлтөөр Ц-н нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч, харин Э-ийнх хүчингүй болсон байна. Банк барьцааны зүйлийг хэрхэх вэ
Responda
  • a. Барьцааны эрх хэвээр байгаа тул өөрчлөлт орохгүй
  • b. Барьцааны эрх дуусгавар болж, барьцаалагч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардана
  • c. Барьцааны эрх хэвээр байх ба харин барьцааны зүйлийг өөрчлөсөн тохиолдолд өмнөх барьцааны эрх дуусгавар болно

Questão 62

Questão
62. А авсан зээлээ төлөөгүй улмаас барьцааны зүйл- орон сууцыг барьцаалагч худалдсан байна. Энэ хугацаанд орон сууцыг А бусдад хөлслөсөн байсан бол хөлслөгчийн эрхийг хөндөх үү.
Responda
  • a. Барьцаалагчын зөвшөөрлийн үндсэнд хөлслүүлэх, барьцаалагч барьцааны зүйлийг худалдсанаар эрх дуусгавар болно
  • b. Барьцаалагчаас зөвшөөрөл авах шаардлага байхгүй ба ХХАГ байгуулагдсанаар хөлслөгчийн эрх дуусгавар болно
  • c. Барьцааны зүйлээ ашиглах эрх барьцаалуулагчид байх тул хөлслөгчийн эрх хадгалагдана
  • d. Тус тусдаа байгуулагдсан гэрээ тул хөлслөгчийн эрхийг хөндөх үндэслэл байхгүй

Questão 63

Questão
63. Барьцаалуулагч Х барьцааны зүйлийг ач хүүдээ өвлүүлэхээр гэрээслэл бичжээ. Х-д ийм эрх бий юу
Responda
  • a. Барьцаалагчийн зөвшөөрөл авсаны үндсэнд болно
  • b. Барьцааны зүйл барьцаалуулагчийн өмчлөлийн зүйл тул гэрээслэх эрхтэй
  • c. Барьцааны зүйл болсон тул гэрээслэх боломжгүй
  • d. Улсын бүртгэлийн лавлагааг үндэслэн, барьцаалагчийн зөвшөөрлийн үндсэнд нотариатч гэрээслэлийг гэрчлэнэ

Questão 64

Questão
64. Ямар тохиолдолд барьцааны зүйлийг дахин барьцаалах эрх үүсдэг вэ
Responda
  • a. Ямар ч тохиолдолд үүснэ
  • b. Барьцааны зүйл үнэлгээний хувьд боломжтой бол давхар барьцаалах эрх үүснэ
  • c. Хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол давхар барьцаалах эрхтэй
  • d. Хуулиар хориглоогүй бол давхар барьцаалах эрхтэй

Questão 65

Questão
65. Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа шүүхийн болон шүүхийн бус журмаар худалдаж болно. Энэ нөхцөлд зайлшгүй шүүхийн журмаар худалдах тохиолдол байх уу
Responda
  • a. Талууд барьцааны гэрээнд заасан бол шүүхийн журмаар худалдана
  • b. Барьцааны зүйлтэй уялдан, хуульд заасан бол шүүхийн журмаар худалдана
  • c. Аль журмаар худалдахыг талууд тохиролцон тогтоох тул зайлшгүй шүүхийн журмаар худалдах үндэс байхгүй
  • d. Төрийн ба орон нутгийн өмч, баригдаж дуусаагүй барилгын хувьд зайлшгүй шүүхийн журмаар худалдана

Questão 66

Questão
66. У-г гэртээ амарч байхад “Nomin electronics”ХХК-ийн борлуулагч хаалгыг нь тогшин цахилгаан барааны катологитай танилцан авах бараагаа захиалгын хуудаст бөглөхийг санал болгосон байна. У нь 112 дугаартай хөлдөөгч авахаар шийдэн захиалгын хуудсыг бөглөн урьдчилгаанд 100 000 төгрөг төлжээ. Маргааш нь У-ийн гэрт “Nomin electronics”ХХК-ийн автомашин угаалгын машин хүргэж ирсэн байна. У захиалгын хуудсанд 121 хэмээн андууран бөглөжээ. 112 болон 121 дугаартай хөлдөөгч угаалгын машин хоёр нь адилхан үнэтэй байжээ. Энэ тохиолдолд У гэрээг ямар үндэслэлээрхүчингүйд тооцуулахаар шаардах эрхтэй вэ?
Responda
  • a. Хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн
  • b. Хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн
  • c. Хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн гэх үндэслэлээр шаардах эрхтэй.
  • d. Тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн гэх үндэслэлээр шаардах эрхтэй.

Questão 67

Questão
67. Ш-нь эхнэр 5 хүүхэдтэй ажээ. Ш болон Ш-ийн нууц амраг Х нарын дундаас охин М төржээ. Ш өөрийн бүх хөрөнгийг охин М-д өвлүүлсэн гэрээслэл бичиж нотариатаар гэрчлүүлсэний дараа нас баржээ. Гэрээслэлд эхнэр 5 хүүхдийнхээ нэрийг заан өвлөх эрхийг хасаагүй байна. Ш-ийн эхнэр болон 5 хүүхэд нь дараах шаардлагын алийг нь гаргах үндэслэлтэй вэ?
Responda
  • a. Охин М нь хуульд зааснаар өвлөх эрхгүй этгээд болох тул түүнд өвлүүлсэн хөрөнгийн хоёрны нэгээс багагүй хэсгийг заавал өвлөх шаардлагыг гаргана.
  • b. Уг гэрээслэл нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн байх тул түүнийг хүчингүйд тооцуулах шаардлага гаргана.
  • c. Нэгдүгээр ээлжинд, хууль ёсоор өв залгамжлах эрхтэй субъектүүд мөн гэдгээ нотолж гэрээслэлээр өвлүүлсэн хөрөнгийг өв залгамжлахыг шаардах эрхтэй.
  • d. Дээрх шаардлагын алийг нь ч гаргаад амжилт олохгүй.

Questão 68

Questão
68. Өмчлөгч нь хаяж явсан зуслангийн байшинд хүн амьдраагүй 5 жил болсон тул Г засаж, сэлбэн ашиглалтад оруулжээ. Байшин байсан газрыг С эзэмшилдээ авсаны дараа байшингийн өмчлөх эрхийн талаар хоорондоо маргалдаж болсон бөгөөд тэдний маргааныг Б мэддэг байжээ. Б нь Г болон С-ийн аль алинтай нь ижил нөхцөлөөр 2005 оны 3 сараас 9 сар хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх эд хөрөнгө хөлслөх гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлжээ. Үүнээс хойш 4 жилийн дараа байшинг С өмчлөх эрхтэй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогджээ. Б нь 2009 оны 2-р сард Г-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж, түрээсийн төлбөрт Г-д төлсөн 6 сая төгрөгөө нэхэмжилжээ. Ийм эрх Б-д бий юу?
Responda
  • a. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа хуульд зааснаар 3 жил байдаг бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Б-д нэхэмжлэл гаргах эрх байхгүй.
  • b. Б нь Г болон С нарын аль алинтай нь гэрээ байгуулсан нь гэрээний эрх чөлөөний зарчимаар тайлбарлагдах тул нэхэмжлэл гаргах эрхгүй
  • c. Байшинг эрхийн доголдолтой хөрөнгө болохыг нь мэдэж байхдаа Г-тэй гэрээ байгуулсан тул Б-д гомдол гаргах эрх үүсэхгүй.
  • d. Байшинг Г өмчлөх эрхгүй болох нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон бөгөөд эд хөрөнгө хөлслөх гэрээг зөвхөн өмчлөгчтэй байгуулах ёстой тул нэхэмжлэл гаргах эрхтэй.

Questão 69

Questão
69. Малчин И нь хүндээр өвчилсөний улмаас нэг жилийн хугацаанд хотод амьдрах болсон тул хорин үхрээ маллаж байхыг саахалт айлын Л-ээс хүсэхэд Л зөвшөөрчээ. Үхрээс гарах ¿ð øèìèéã (¿ð òºë, сүү сааль) хэн өмчлөх эрхтэй вэ?
Responda
  • a. Өмчлөгч
  • b. Ашиглах эрх бүхий этгээд
  • c. Захиран зарцуулах эрх бүхий этгээд
  • d. Эзэмшигч

Questão 70

Questão
70. Шүүхээс бүрэн чадамжтайд тооцогдсон 16 настай Г-нь хичээлээ таслан сургуулийнхаа хашаанд хөл бөмбөг тоглож байх үедээ багш Э-ийн автомашины шилийг бөмбөгөөр цохин хагалжээ. Э-д учирсан гэм хорыг хэн хариуцан арилгах вэ?
Responda
  • a. Сургууль
  • b. Харгалзан дэмжигч нь
  • c. Иргэн Г өөрөө хариуцан арилгана.
  • d. Асран хамгаалагч нь

Questão 71

Questão
71. Дарагдмал үнэт зүйлсэд дараах эд хөрөнгө хамаарахгүй
Responda
  • a. Удаан хугацаагаар газарт булагдсан, дарагдмал үнэт зүйл
  • b. Түүх соёлын дурсгалт зүйл
  • c. Археологийн болон палентологийн олдвор
  • d. Дарагдаж орхигдсон үнэт зүйл

Questão 72

Questão
72. Нас барснаар зарлагдсан иргэн Д эргэж ирсэн байна. Энэ тохиолдолд шүүх
Responda
  • a. Урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгоно.
  • b. Иргэний гэр бүлийн бүртгэлд шинэчлэн бүртгүүлэх тухай шийдвэр гаргана.
  • c. Иргэний эрх зүйн чадамжийг сэргээсэн тухай шийдвэр гаргана.
  • d. Шүүх шийдвэрээ хүчингүй болгож, эд хөрөнгөд нь тогтоосон эрхлэн хамгаалалтыг зогсооно.

Questão 73

Questão
73. Бусдын асран хамгаалалтанд байгаа этгээдийн оршин суугаа газрыг
Responda
  • a. Харъяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно.
  • b. Гол төлөв амьдран суудаг газраар тодорхойлно.
  • c. Тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагчийн оршин суугаа газраар тодорхойлно.
  • d. Тэдгээрийн эцэг эх, харгалзан дэмжигчийн оршин суугаа газраар тодорхойлно.

Questão 74

Questão
74. Хуулийн этгээдийг нийлүүлэх гэдэг нь
Responda
  • a. Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүргийг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хэлнэ.
  • b. Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүргийг шинээр үүсэх хуулийн этгээдэд шилжүүлэхийг хэлнэ.
  • c. Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүргийг шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд шилжүүлэхийг хэлнэ.
  • d. Хоёр буюу хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх үүргийг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хэлнэ.

Questão 75

Questão
75. Төрийн өмчийн орон сууцыг хөлслөгч нь уг орон сууцыг эзэмших, ашиглах эрхээ бусдад худалдаж болох уу?
Responda
  • a. Болно.
  • b. Болохгүй
  • c. Орон сууц хөлслүүлэгч зөвшөөрсөн тохиолдолд болно.
  • d. Орон сууц хөлслүүлэгчид хохирол учруулахгүй тохиолдолд болно.

Questão 76

Questão
76. Өмчийн эрх зүйн харилцаанд оролцогч талууд өмчлөх эрхийн талаар маргавал
Responda
  • a. Илүү хөрөнгө, хөдөлмөр зарцуулсан тал нь шинээр бий болсон эд хөрөнгийн өмчлөгч болно.
  • b. Эд хөрөнгийг засан сайжруулж, дахин боловсруулсан тал нь өмчлөгч болно.
  • c. Гол эд юмсыг зээмшигч нь өмчлөгч болно.
  • d. Өмчлөх эрхийг анхдагч байдлаар олж авсан этгээд нь өмчлөгч болно.

Questão 77

Questão
77. Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа
Responda
  • a. Хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санааг анхаарна.
  • b. Зарим үг хэллэгийг нутгийн онцлогоос шалтгаалан өөр өөрөөр тайлбарлана.
  • c. Үгийн үсэгчилсэн утганд баригдахгүй
  • d. Үгийн шууд утгыг анхаарна.

Questão 78

Questão
78. Эд хөрөнгө хөлслөх гэрээ орон сууц хөлслөх гэрээнээс ямар шинжээрээ ялгагдах вэ?
Responda
  • a. Гэрээний үүргийн төрлөөрөө
  • b. Хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг хөлслүүлж байгаагаар
  • c. Зориулалтаараа
  • d. Гэрээг байгуулах хэлбэрийн хувьд

Questão 79

Questão
79. Хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээнд өмчлөх эрх хэдий үеэс эхэлж үүсэх вэ?
Responda
  • a. Эд хөрөнгийн үнийг төлснөөр
  • b. Гэрээ байгуулагдсанаар
  • c. Эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн үеэс
  • d. Эд хөрөнгийн дагалдах бичиг баримтыг шилжүүлснээр

Questão 80

Questão
80. Хуулийн этгээд нь оюуны үнэт зүйлийг өмчилж
Responda
  • а. Болохгүй.
  • b. Тусгай зөвшөөрөлтэй бол болно.
  • c. Болно.
  • d. Оюуны үнэт зүйл нь зохиогчийн эрхэд хамаарах бүтээл учраас болохгүй.

Questão 81

Questão
82. А-нь 50 000 төгрөгнөөс хэтрүүлэлгүйгээр өөрт нь унадаг дугуй худалдаж авахыг Б-ээс хүсчээ. Гэтэл Б-нь А-ийн нэрийн өмнөөс С-ээс 60 000 төгрөгөөр дугуй худалдаж авсан байна. Худалдах худалдан авах гэрээг хэн нь хэнтэй байгуулсан бэ?
Responda
  • a. А ба Б хоёрын хооронд
  • b. А ба С хоёрын хооронд
  • c. Б ба С хоёрын хооронд
  • d. Энэ тохиолдолд худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэхгүй.

Questão 82

Questão
81. К нь В-тэй автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулжээ. Хэдийд К нь автомашины өмчлөгч нь болох вэ?
Responda
  • a. Гэрээ байгуулагдмагц
  • b. Төлбөрөө хиймэгц
  • c. В-нь К-д автомашиныг хүлээлгэн өгснөөр
  • d. Автомашиныг дагалдах баримт бичгийг шилжүүлснээр

Questão 83

Questão
84. А нь Б-д өөрийнхөө телевизорыг муудаж хуучирсан хэмээн гомдоллон ярьжээ. Хэдэн хоногийн дараа Б-нь А-д зориулж С-ээс TV худалдан авсан тухайгаа хэлсэн байна. Тэрээр гэрээг А-ийн нэрийн өмнөөс хийгээгүйбөгөөд А-нь одоогоор мөнгөгүй байгаагаас TV-ийг авах хүсэлгүй байгаа. Эрх зүйн хувьд ямар нөхцөл байдал үүсэв?
Responda
  • a. А ба С хоёрын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан.
  • b. Б ба С хоёрын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Б-нь А-аас ТV-ийг хүлээн аваад төлбөрөө хийхийг шаардаж болно.
  • c. Б ба С хоёрын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Б-нь А ТV авсаныг сонсоод ихэд баярлана хэмээн төөрөгдсөн байна.
  • d. Б ба С хоёрын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Б нь А-аас юу ч нэхэмжлэн шаардаж чадахгүй.

Questão 84

Questão
83. “Y” ХХК нь дампуурчээ. Компаний хөрөнгө нь 10 сая төгрөг байж. Дараах төлбөрүүдийг компани төлж барагдуулах үүрэг хүлээж байгаа. Үүнд:
Responda
  • a. Ажилчдынхаа сүүлийн 3 сарын цалин хөлс: 2,2 сая төгрөг
  • b. татвар: 1,8 сая төгрөг
  • c. “Б” банкнаас зээлсэн зээл: 8 сая төгрөг
  • d. С-ээс үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсаны төлбөрийн үлдэгдлийг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр төлөх: 4 сая төгрөг
  • e. “Б” банк нь компаниас хэдэн төгрөг гаргуулан авч чадах вэ?

Questão 85

Questão
85. А нь нэгэн байранд өрөө хөлслөн амьдардаг байжээ. Түүний хажуу айлын сонсгол муутай хөрш Н нь орой болтол телевизор үздэг учраас А чимээнд нь унтаж чаддаггүй байна. Н ба А-ийн байрны өрөөг тусгаарласан хана нь их нимгэхэн юм байж. А нь Н-ээс дуу чимээ гаргахгүй байхыг шаардаж болох уу?
Responda
  • a. Үгүй, Н-нь TV-ийн өмчлөгч нь тул өөрийнхөө эд хөрөнгийг яаж ч хэрэглэж болно.
  • b. Үгүй, А нь шөнө унтаж чадаагүйгээс эрүүл мэнд нь муудаж хохирол учрах хүртэл шаардаж болохгүй.
  • c. Болно, учир нь өмчлөгч нь өмчлөлийн зүйлсээ захиран зарцуулахдаа нийтийн ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг хуульд заасны дагуу хүлээх учиртай.
  • d. Болно, гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь өмчлөгч гэж тооцогддог.

Questão 86

Questão
86. А нь гарамгай сагсан бөмбөгчин ажээ. Тоглолтын явцад А нь Б-ийн хөлөнд тээглэн унаж, тархи нь хөдөлжээ. А нь Б-ээс эмчилгээний зардлаа төлүүлэхээр шаардаж болох уу?
Responda
  • a. Тийм, дэгээ тавина гэдэг чинь тоглоомын дүрмэнд харш. Иймээс бусдад гэм хор учруулсан.
  • b. Үгүй, спортын тэмцээний үед хуулиар хориглогдсоноос бусад үйлдлээр гэмтэл учирч болохыг тамирчид хүлээн зөвшөөрсөн байдаг.
  • c. Үгүй, тоглолтын үед учруулсан гэмтэлд хариуцлага хүлээлгэдэггүй, учир нь ихэнх тохиолдол нь аргагүй хамгаалат байдаг.
  • d. Үгүй, спортоор хичээллэж буй хэн боловч учирсан гэмтлийг хамтран үйлдэгч байдаг.

Questão 87

Questão
87. Иргэн Б нь “А” ХХК-иас үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай хотын төвд орших 2 давхар объект зээлээр худалдан авчээ. Иргэн Б-д хэдий үеэс эхэлж өмчлөх эрх үүсэх вэ?
Responda
  • a. Энэ гэрээг байгуулсан өдөр нь эрхийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлснээр өмчлөх эрх нь үүснэ.
  • b. Уг объектын сүүлчийн төлбөрийг төлж барагдуулсны дараа эрхийн улсын бүртгэлийн албанд өмчлөх эрхээ бүртгүүлнэ.
  • c. Гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлснээр өмчлөх эрх үүснэ.
  • d. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг эрхийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.

Questão 88

Questão
88. Эд хөрөнгө өмчлөх эрх нь:
Responda
  • a. Тухайн эд хөрөнгийн бүрдэл хэсэгт нэгэн адил хамаарна.
  • b. Тухайн эд хөрөнгийн дагалдах эд юмсад нэгэн адил хамаарна.
  • c. Тухайн эд хөрөнгийн бүрдэл хэсэгт хамаарахгүй.
  • d. Тухайн эд хөрөнгийн дагалдах эд юмсад хамаарахгүй.

Questão 89

Questão
89. Эрх бүхий этгээд, өмчлөгч А нь, хууль бус шударга эзэмшигч Б-ээс хөрөнгөө шаардсан үед дараахь үр дагаврыг хэрхэн зохицуулах вэ?
Responda
  • a. Шударга эзэмшигч Б эд хөрөнгийг А-д шилжүүлэн өгөх хүртэлх хугацааны үр шимийг эзэмшинэ.
  • b. Б, А-н шаардсан үе хүртэлх хугацааны үр шимийг эзэмшинэ
  • c. Б үр шимийг эзэмших эрхгүй, буцааж олгоно
  • d. Б үр шимийг өөрийн хөдөлмөрөөр бий болгосноо нотолвол өөртөө үлдээх эрхтэй

Questão 90

Questão
90. Б үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч. Тухайн эд хөрөнгөөс бий болох үр шимийг хэн эзэмших вэ?
Responda
  • a. Мэдээж, Б л эзэмшинэ.
  • b. Өмчлөгч болон хууль ёсны эзэмшигч эзэмшинэ
  • c. Өмчлөгч болон бусад этгээд эзэмшинэ
  • d. Үл хөдлөх хөрөнгөөс үр шим бий болохгүй тул эзэмших асуудал байх боломжгүй

Questão 91

Questão
91. О нь хараахан өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй боловч 6 жил нэгэн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаад нас барав. Түүний хууль ёсны өвлөгч болох хүүд өвлөх эрхийн гэрчилгээ хэрхэн олгогдох вэ?
Responda
  • a. Хууль ёсны өвлөгчид эрх гэсэн үндэслэлээр өвлөх эрхийн гэрчилгээ бичигдэнэ
  • b. Эзэмшилд байх хугацааг үргэлжлүүлэн тоолж, хугацаа дууссанаар өмчлөх, өвлөх асуудал зохицуулагдана.
  • c. Эзэмших хугацаа нь өвлөх хугацаатай зөрчилдөх учир шууд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоно
  • d. Тухайн хөрөнгө өвийн зүйл болж чадахгүй

Questão 92

Questão
92. Тодорхой хэмжээний газар өмчлөх А бусад этгээдэд газрыг худалдсаны дараа хамтран өмчлөгчид нь А-г эрхийг зөрчсөн байна гэж үзэх үндэслэл аль нь вэ?
Responda
  • a. Хамтран өмчлөгч нарын зөвшөөрлийг зөвхөн амаар авсан
  • b. Хууль ёсоор төлөөлөх эрх бүхий хамтран өмчлөгч нар нь насанд хүрээгүй байвал
  • c. Хамтран өмчлөгч нарын зөвшөөрлийг авсан боловч худалдахдаа тэдгээрийн эрх ашигт нийцүүлээгүй
  • d. Зөвшөөрлийг итгэмжлэлийн хэлбэрээр аваагүй

Questão 93

Questão
93. Эзэмшигч нь газар дээрээ барилга барихдаа зэргэлдээх эзэмшил газар руу тодорхой хэмжээгээр оруулан барилгаа барьсан байна. Барилга баригдсаны дараа эзэмшил газраа бусдад алдсан этгээд барилга барьсан талд шаардлага гаргах эрхтэй юу?
Responda
  • a. Эрхтэй, газрыг буцаан гаргуулахаар
  • b. Эрхтэй, нөхөн төлбөр авахын тулд
  • c. Эрхгүй, барилгыг буулгах, газраа чөлөөлүүлэх боломжгүй
  • d. Эрхгүй, барилга барьж байх үед шаардаагүй бол

Questão 94

Questão
94. Г гудамжнаас үнэтэй үүлдрийн нохойн гөлөг олж, гэртээ аваачин тэжээсэн байна. Нохой өвдсөн шинжтэй, шархдаж гэмтсэн байсан тул эмчлүүлж, үнэтэй эм тариа авч хийжээ. 5 жилийн дараа нохойг өөрийнх гэж содон шинж тэмдгийг нь нэрлэн, түүнтэй нэгэн этгээд маргажээ. Өмчлөгч нь хэн болох вэ?
Responda
  • a. Хуульд хориглоогүй аргаар олж авсан А”н өмч
  • b. Эзэнгүй эд хөрөнгө олж авч, хуульд заасан хугацаа өнгөрсөн тул А-н өмч
  • c. Гээгдэл хөрөнгө болох ба А хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул шаардаж буй этгээдийнх
  • d. Өмчлөгч нь гэж үзэж байгаа этгээд бусдын хууль бус эзэмшлээс шаардаж байгаа тул шаардлага гаргаж байгаа этгээдийнх

Questão 95

Questão
95. Үүрэг гүйцэтгүүлэгч Р, үүрэг гүйцэтгэгчийг үүргээ гүйцэтгэх хугацаа дуусгавар болохоос өмнө шаардах эрхээ М-д шилжүүлсэн байна. Энэ тухайд үүрэг гүйцэтгэгч ямар эрхтэй байх вэ?
Responda
  • a. Үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн эрхгүй
  • b. Үүрэг гүйцэтгэгчээс зөвшөөрөл авна
  • c. Үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх л үүрэгтэй
  • d. Үүрэг гүйцэтгэгч мэдэгдлээ албаг ёсоор хүргүүлсэн байх шаардлагатай

Questão 96

Questão
96. Орон сууцаа барьцаалан зээл авсан А-н хувьд барьцааны зүйл нь нийтийн зориулалттай орон сууцнаас гадна хамтран өмчлөх дундын өмчөөс оногдох хэсэг нь бас барьцааны зүйл болсон байх ёстой. Энэ нь үндэслэлтэй юу?
Responda
  • a. Үндэслэлгүй, зөвхөн орон сууц л барьцааны зүйл болно
  • b. Үндэслэлгүй, барьцааны гэрээнд юуг барьцаа хөрөнгө болгосон байна түүгээр л тогтоогдоно
  • c. Үндэслэлтэй, орон сууцанд дундын эзэмшлийн талбайн оногдох хэсэг дагалддаг тул
  • d. Үндэслэлтэй, нийтийн зориулалттай орон сууц дундын эзэмшлийн талбайн хамтаар иж бүрдэл хөрөнгө болох тул

Questão 97

Questão
97. О насанд хүрээгүй хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. БЗД-т өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий 2 өрөө орон сууцтай ба хоёр хүүхдээ ч гэрчилгээндээ нэрийг оруулсан байна. Гэтэл О бусдын өмнө төлөх өрөндөө тооцон орон сууцаа шилжүүлэх болов. Гэрээг өөрөө байгуулж харин 17 настай хүүхэдтэйгээ хамтран гарын үсэг зурж шилжүүлжээ. Хожим насанд хүрээд хүүхдүүд нь бидний өмчлөх эрх зөрчигдсөн байна гэж үзсэн бол аль үндэслэл нь хамааралтай вэ?
Responda
  • a. Гэр бүлийн гишүүд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг захиран зарцуулахад нэгэн адил эрхтэй
  • b. Гэр бүлийн гишүүн хамтран өмчлөх дундын хөрөнгийг захиран зарцуулахдаа гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл авна
  • c. Гэр бүлийн гишүүн хамтран өмчлөх хөрөнгийг дур мэдэн зарцуулсан бол эрх нь зөрчигдсөн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй
  • d. Гэр бүлийн гишүүн хамтран өмчлөх дундын хөрөнгийг дур мэдэн зарцуулсан бол өөрт оногдох

Questão 98

Questão
99. А тодорхой хэмжээний газар эзэмшдэг байгаад нас баржээ. Тэр гэрээслэл бичсэн байсан ба түүндээ охин С-д газраа өвлүүлэхээр заасан байв. Газар эзэмших эрхийг өвлөж болох уу
Responda
  • a. Болно
  • b. Болохгүй
  • c. Болно. Гэрээслэлд тавигдах шаардлагыг хангасан бол
  • d. Болохгүй, эзэмшлийн газрын өмчлөгч нь төр учраас

Questão 99

Questão
100. Төрийн нийтийн зориулалттай өмчид ямар хөрөнгө хамаарах вэ?
Responda
  • a. Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө
  • b. Үл хөдлөх хөрөнгө
  • c. хөдлөх хөрөнгө
  • d. Үл хөдлөх, хөдлөх болон бусад хэлбэрийн хөрөнгө

Questão 100

Questão
98. Б хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө гаргуулахаар шаардахдаа мөн тухайн хөрөнгөнөөс бий болдог гэх ашгаа хамт шаардсан байна. Б ингэж шаардах эрхтэй юу?
Responda
  • a. Хууль бус эзэмшил нь тогтоогдсон бол ингэж шаардах эрхтэй
  • b. хууль бус эзэмшигч нь шударга эзэмшигч байвал шаардах эрхгүй
  • c. Хууль бус эзэмшигч нь шударга эзэмшигч байх үндэслэлгүй тул тухайн этгээдээс шаардах эрхгүй
  • d. Хууль бус эзэмшигч нь шударга бус эзэмшигч байвал л шаардана
  • e. Хууль бус эзэмшил нь зөвхөн шударга бус л эзэмшлийг үүсгэдэг тул шаардах эрхтэй.

Semelhante

Turiin Onol 1-100
Munkh Orgil
Turiin onol 101-200
Munkh Orgil
Turiin onol 201-300
Munkh Orgil
Irgen 101-200
Munkh Orgil
Irgen 201-300
Munkh Orgil
EZOnol 201-250
munkhorgil
Zahirgaa 1-100
munkhorgil
EZonol Nemelt 50
munkhorgil
Irgen 301-400
Munkh Orgil
EBSH 301-416
Munkh Orgil
Irgen 501-639
Munkh Orgil