Turiin onol 301-367

Description

Төрийн онолын үндсэн тест
Munkh Orgil
Quiz by Munkh Orgil, updated more than 1 year ago
Munkh Orgil
Created by Munkh Orgil over 8 years ago
1783
8

Resource summary

Question 1

Question
301. Төрийн эрх мэдэл хуваарилах онолын үзэл санааны эх сурвалж
Answer
  • a. төрийн дур зоргыг хязгаарлах
  • b. төрийн тогтолцоог боловсронгуй болгох
  • c. хууль тогтоох эрх мэдлийг салгах
  • d. төрийн удирдлагын хэлбэрийг солих

Question 2

Question
302. “Иргэд нь эрхээр хангагдаагүй, төрийн эрх мэдлийг хуваарилаагүй нийгэмд Үндсэн хууль байдаггүй “ гэсэн эрх зүйт төрийн зарчмыг анхлан ямар баримт бичигт бэхжүүлсэн бэ?
Answer
  • a. 1776 оны АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаг
  • b. 1215 оны Английн Магна Харти
  • c. 1787 оны АНУ-ын Үндсэн хууль
  • d. 1789 оны Францын Хүн ба иргэний эрхийн тунхаг

Question 3

Question
303. Төрийн эрх мэдлийг хуваарилах онолын хөгжлийн хоёрдугаар үеийн онцлог:
Answer
  • a. төрийн эрх мэдлийг хуваарилах үзэл санааны түүхэн оролдлогыг нэгтгэн дүгнэсэн
  • b. төрийн эрх мэдлийг хуваарилах онолыг сонгодог утгаар нь үзэл баримтлалын төвшинд боловсруулсан
  • c. төрийн эрх мэдэл хуваарилах онолыг хуримтлуулсан мэдлэг, туршлага, практик үйл ажиллагааны үр дүнд тулгуурлан төгөлдөржүүлсэн

Question 4

Question
304. Төрийн удирдлагын хэлбэр, байгууллаас үл хамааран орчин үеийн улсуудын төрийн бүх эрх мэдэл ард түмэнд хадгалагдаж, суурилж, тэдний төлөө оршиж байгаа учраас эрх мэдлийг хуваарилах бус, харин төрийн янз бүрийн байгууллагын чиг үүргийг хуваарилах ёстой” гэсэн үзэл баримтлалыг хэн дэвшүүлсэн бэ?
Answer
  • a. АНУ-ын судлаач К.Штраус
  • b. АНУ-ын судлаач Б.Зиген
  • c. Австрийн судлаач Х.Фишер
  • d. АНУ-ын судлаач С.Хэндель

Question 5

Question
305. Төрийн эрх мэдлийн хуваарилалт
Answer
  • a. идеал, формаль
  • b. үндсэн, үндсэн бус
  • c. агуулгын, хэлбэрийн
  • d. онолын, институтын талтай

Question 6

Question
306. Төрийн эрх мэдлийн хуваарилалтын агуулгын тал дараахь зүйлс хамаарна.
Answer
  • a. үндсэн хуульд бэхжүүлсэн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл
  • b. хүний төрөлх болон позитив эрх
  • c. ардчилал, чөлөөт сонгууль, хэвлэлийн эрх чөлөө
  • d. төрийн албан хаагчдын итгэл үнэмшил, ухамсар, соёл

Question 7

Question
307. Хэрэв хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг нэг этгээдэд буюу байгууллагад нэгтгэвэл
Answer
  • a. эрх чөлөө хэрэгжихгүй бөгөөд эзэн хаан болон хууль тогтоогчид дарангуйлагч хуулийг тогтоож, хэрэгжүүлэх аюул тулгарна.
  • b. түүнчлэн шүүх эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс тусгаарлагдаагүй тохиолдолд мөн эрх чөлөө үл оршино.
  • c. хэрэв шүүх эрх мэдэл хууль тогтоох эрх мэдэлтэй нэгдвэл, иргэдийн амьдрал, эрх чөлөө дур зоргын золиос болж, шүүгчид хууль тогтоогчид болно.
  • d. хэрэв шүүх эрх мэдлийг гүйцэтгэх эрх мэдэлтэй нэгтгэвэл шүүгчид дарангуйлагчид болох бололцоог бүрдүүлнэ
  • e. нэгдмэл байх бололцоо байхгүй

Question 8

Question
308. Эрх зүйт төр бол:
Answer
  • a. хуулийг удирдлага болгосон төр
  • b. хууль зүйн техникийг төгс эзэмших тогтолцоо
  • c. эрх, хууль, төр гэсэн гурван ойлголтыг хамгийн зохистой хослуулсан төр
  • d. үндсэн хуулийг хамгаалсан төр

Question 9

Question
309. Байх ёстой зүйл буюу субъектив эрхийг тусган хамгаалж, түүнд тулгуурлан тогтоосон хэм хэмжээг
Answer
  • a. эрх зүйн хэм хэмжээ
  • b. эрх зүйн дэг журам
  • c. үндсэн хуульт ёс
  • d. эрх зүйт хууль

Question 10

Question
310. “Rule of law” гэсэн зарчмын үндсэн агуулга нь:
Answer
  • a. шүүх хууль тогтоогчоос гаргасан эрх зүйн актыг Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг хянах тухай номлолоос эх үндэстэй
  • b. хууль дээдлэх ёсноос эх үндэстэй
  • c. шударга ёсны зарчмаас эх үндэстэй
  • d. жишиг эрх зүйгээс эх үндэстэй

Question 11

Question
311 Зөв бодомжийг тэмдэглэ. Английн “rule of law”, германы “rechtsstaat” гэсэн ойлголт:
Answer
  • a. “rule of law” нь өргөн хүрээтэй
  • b. “rechtsstaat” нь өргөн хүрээтэй
  • c. агуулга, багтаамжийн хувьд адил
  • d. зөвхөн нэр томъёоны хувьд өөр

Question 12

Question
312. Эрх зүйт төрийн язгуур үндэс
Answer
  • a. эрх мэдэл хуваарилах зарчим
  • b. нийгмийн шударга ёс
  • c. иргэний эрх чөлөө
  • d. Энхтайван

Question 13

Question
313. “Rechtsstaat”-ын онолыг үндэслэлийг анхлан системтэй боловсруулсан сэтгэгч бол:
Answer
  • a. Р.Иеринг
  • b. Л.Ф.Штайн
  • c. Р.Ф.Моль
  • d. Г.Еллиник

Question 14

Question
314. Л.Фуллер төр, иргэний зан үйлийн горим журам ямар байх ёстойг дараахь хэдэн үндэслэлээр томъёолсон
Answer
  • a. нийтлэг нөхцлөөр илрэх
  • b. нийтэд зарлагдсан байх
  • c. үйлчлэх ирээдүйтэй байх
  • d. тогтвортой байх
  • e. бүгд зөв

Question 15

Question
315. Эрх зүйт төр
Answer
  • a. эрх зүйт хуулийг дээдлэнэ
  • b. төрийн эрх мэдлийг хууль дээдлэх зарчимд захируулна
  • c. хэм хэмжээнд үндэслэнэ
  • d. үндсэн хуультай байна

Question 16

Question
316. Эрх зүйт төрийн үндсэн элемент(үл хамаарахыг ол)
Answer
  • a. төрийн эрх мэдлийг хуваарилах
  • b. үндсэн хуульт ёсыг хэрэгжүүлэх
  • c. шүүхийн хараат бус байдлыг хангах
  • d. төрийн албан хаагчдыг шилж сонгох

Question 17

Question
317. Шүүгчийн хараат бус байдал
Answer
  • a. хууль зүйн, хувийн
  • b. албаны, мэргэжлийн
  • c. албан үйл ажиллагааны, хувийн
  • d. эрх зүйн, эрх зүйн бус
  • e. мэргэжлийн, ёс суртахууны

Question 18

Question
318. Эдгээр зарчмын аль нь хууль тогтоогчдыг Үндсэн хуультай холбох ёстой вэ?
Answer
  • a. хуулийг чанд сахих
  • b. төрийн дур зоргыг хязгаарлах
  • c. үндсэн хуульт ёсыг хэрэгжүүлэх
  • d. ардчилсан ёс

Question 19

Question
319. Эрүүгийн хууль тогтоомжийг буцаан хэрэглэхийг хориглох нь
Answer
  • a. nullam crimen sine lege
  • b. nulla poena sine lege
  • c. презумци
  • d. зөв хариулт алга байна

Question 20

Question
320. Эрх зүйт төрийн үе дэх эрх зүйн зохицуулалтын хамгийн гол арга
Answer
  • a. эрх олгох
  • b. зөвшөөрөл
  • c. хориглох
  • d. үүрэг болгох
  • e. хариуцлага хүлээлгэх

Question 21

Question
321. Аль нь эрх зүйн зохицуулалтын дотоод чанар (зарчим) вэ?
Answer
  • a. хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглоно
  • b. хуулиар хориглогдоогүй бүхэн зөвшөөрөгдөнө
  • c. хуулиар зөвшөөрөгдөхгүй бол дээрээс бүгд хориглогдоно
  • d. зөв хариулт алга байна

Question 22

Question
322. Эрх зүйт төр бодит зүйл болоход нөлөөлөх хүчин зүйлс (үл хамаарахыг ол)
Answer
  • a. улс төр, эдийн засгийн ардчиллын суурь зарчмууд хүлээн зөвшөөрөгдсөн байх
  • b. иргэний нийгмийн төлөвшил
  • c. төрийн тусгаар тогтнол
  • d. олон намын тогтолцоо

Question 23

Question
323. Орчин үеийн эрх зүйт төрийн хөгжлийн хандлага (үл хамаарахыг ол)
Answer
  • a. либерал ардчилсан
  • b. загалмайтны
  • c. шүүхийн бие даасан, хараат бус байдлын
  • d. ёс суртахуунт эрх зүйн

Question 24

Question
324. Эрх зүйт төрийн онолын эдгээр чиглэлээс аль нь төрийн эх мэдлийн хуваарилалтыг гол нөхцөл гэж үздэг вэ?
Answer
  • a. иргэдийн бүх талын хөгжил, сайн сайхны чиглэл
  • b. либерал ардчилсан чиглэл
  • c. шүүхийн бие даасан байдлыг хангах чиглэл
  • d. загалмайтны чиглэл

Question 25

Question
325. Эрх зүйт төрийн онолын үзэл санааны үндэс
Answer
  • a. либерализм
  • b. хууль дээдлэх ёс
  • c. иргэний нийгмийн үзэл баримтлал
  • d. жам ёсны эрх

Question 26

Question
326. Эрх зүйт төрийн сул тал
Answer
  • a. хүмүүсийн байгалиас заяасан тэгш бус байдлыг бие хүний эрх чөлөөтэй хослуулах арга замыг олоогүй
  • b. хувь хүнийг хэт дээдэлдэг
  • c. зах зээлийн эдийн засгийн зохицуулалтад давуу эрхийг олгодог
  • d. ардчиллыг тууштай хамгаалдаг
  • e. төрийн нийгмийн хариуцлагыг сулруулсан

Question 27

Question
327. “Эрх зүйт төр нь төрийн зорилго биш, харин хүний эрхийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл” гэж хэн үзсэн бэ?
Answer
  • a. Р.Ф.Моль
  • b. Ю.А.Шталь
  • c. Р.Гнейст
  • d. Х.Кельзен

Question 28

Question
328. Эрх зүйт төрийг эрх зүйн догматикийн үүднээс авч үздэг нь
Answer
  • a. жам ёсны эрхийн онолчид
  • b. позитив эрхийн онолчид
  • c. хууль тогтоох онолчид
  • d. эрх зүйн реалист онолчид

Question 29

Question
329. “Иргэд dn- биенийхээ hovtl pkjnunau pfjx;fuuoa* ehggluggj hgjnlwgy pf.inlw;fu xg;.gjыг ynaubnay unioo;t; klukh* мөн njut; ffjv;nay hox dklklwkku ;tt; ptjuttj ;ttilooltht; нь mevglr* hgbugglдаг байх нь эрх зүйт төрийн үндсэн зорилго” гэж ямар сутгэгч үзсэн бэ?
Answer
  • a. Р.Ф.Моль
  • b. Ю.А.Шталь
  • c. Р.Гнейст
  • d. Х.Кельзен
  • e. Л.Штайн

Question 30

Question
330. Эрх зүйт төр нь төрийн зорилго биш, харин хүний эрхийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл гэж ямар сэтгэгч үзсэн ба?
Answer
  • a. Р.Ф.Моль
  • b. Ю.А.Шталь
  • c. Р.Гнейст
  • d. Х.Кельзен
  • e. Л.Штайн

Question 31

Question
331. Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг эрх зүйт төрийн амин сүнс гэж ямар сэтгэгч үзсэн бэ?
Answer
  • a. Р.Иеринг
  • b. Ю.А.Шталь
  • c. Р.Гнейст
  • d. Х.Кельзен
  • e. Л.Штайн

Question 32

Question
332. Эрх зүйт төрийг захирах үйл ажиллагаа, ялангуяа засгийн газрын үйлдэл бүрийг хуульчилсан байх талаас нь хөндөж судалсан хүн
Answer
  • a. Р.Иеринг
  • b. Ю.А.Шталь
  • c. Р.Гнейст
  • d. Х.Кельзен
  • e. Л.Штайн

Question 33

Question
333.Төр өөрийн баталсан хэм хэмжээг даган мөрдөхийг хүлээн зөвшөөрсөн цагт heel, hnautt; tjh poay ykcjhkl mkumkyk гэдгийг эjh poam mfjnay pkjnlm гэж үзсэн хүн
Answer
  • a. Р.Иеринг
  • b. Ю.А.Шталь
  • c. Р.Гнейст
  • d. Х.Кельзен
  • e. Л.Штайн

Question 34

Question
334. “Rule of Law”, “Rule by Law” гэсэн ойлголтууд
Answer
  • a. ялгаатай
  • b. ялгаагүй
  • c. салшгүй холбоотой
  • d. өөр өөрөөр томъёолсон нэг ойголт

Question 35

Question
335. Хувь хүн төр засгийн оролцооноос хамгаалагдсан хэмжээгээр өөрсдийн асуудлыг шийдвэрлэх чадвартай, эрх чөлөөтэй болдог гэсэн зарчимд суурилдаг
Answer
  • a. социал төр
  • b. эрх зүйт төр
  • c. ардчилсан төр
  • d. үндсэн хуультай төр

Question 36

Question
336. Хувь хүн хүн ёсоор амьдрах нийгмийн баталгаатай болсон үед л эрх чөлөөтэй болдог гэсэн зарчим
Answer
  • a. социал төр
  • b. эрх зүйт төр
  • c. ардчилсан төр
  • c. үндсэн хуультай төр

Question 37

Question
337. Социал төр
Answer
  • a. Хувь хүн үндсэн хэрэгцээгээ хангаж чадахгүй болсон үед засгийн газрын оролцоо шаардлагатай гэсэн зарчимд тулгуурлана
  • b. нийгмийн шударга ёсны зарчимд тулгуурлана
  • c. нийгмийн халамжийн үйлчилгээнд тулгуурлана
  • d. хүнлэг ёсны зарчимд тулгуурлана

Question 38

Question
338. Социал төрийн үзлийн үндэс нь:
Answer
  • a. хувийн өмч
  • b. нийгмийн хамгааллын тогтолцоо
  • c. эдийн засгийн либерализм
  • d. Этатизм

Question 39

Question
339. Социал төрийн үндсэн үзэл санаа
Answer
  • a. тэгш ёсны зарчмыг дээдлэх
  • b. эрх чөлөөний зарчмыг тууштай хамгаалах
  • c. эрх чөлөөний болон тэгш ёсны зарчмыг ухаалгаар хослуулах
  • d. хүний эрх, эрх чөлөө бодитой хэрэгжих нийгмийн орчинг бүрдүүлэх

Question 40

Question
340. Социал төрийн үзлийг үндэслэгч
Answer
  • a. Л.Штайн
  • b. Марксистууд
  • c. Бисмаркийн үеийн германчууд
  • d. Р.Дарендорф

Question 41

Question
341. Нийтийн тэгш байдлыг тогтоох тухай бус, харин нийгмийн хамгаалал шаардсан нийгмийн тодорхой бүлэгт амьдралын наад захын баталгаа бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг төрийг
Answer
  • a. социал төр
  • b. халамжит
  • c. социалист
  • d. эрх зүйт

Question 42

Question
342. Халамжит төрийн үндсэн зорилго нь (үл хамаарахыг ол)
Answer
  • a. нийтийн сайн сайхан байдлыг хангах
  • b. иргэдээ хамгаалж, үйлчлэх чиг үүрэгт гол анхаарлаа төвлөрүүлэх
  • c. тэгшитгэх зарчмаас сэргийлэх
  • d. иргэн бүр өмч хөрөнгөтэй байх бололцоог бүрдүүлэх
  • e. эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах

Question 43

Question
343. Юмтай хэсгийн юмнаас юмгүй хэсгийн нийгмийн байдал шалтгаалж байдаг төр
Answer
  • a. социал төр
  • b. халамжит
  • c. социалист
  • d. эрх зүйт

Question 44

Question
345. Социал төрийн ерөнхий үзэл баримтлал
Answer
  • a. амьдралын наад захын баталгааг тогтоон хуульчлах
  • b. нийгмийн тэгш ёсыг эмзэг бүлгийн хүрээнд хамгаалах
  • c. нийгмийн гишүүн бүрт халамжийн үйлчилгээг адил тэгш хүргэх
  • d. иргэн бүрийн өмчлөх эрхийг хуулиар хамгаалах

Question 45

Question
346. Социал төрийг тогтоох суурь нөхцөл (үл хамаарахыг ол)
Answer
  • a. өмчийн олон хэлбэр
  • b. нийгмийн хамгааллын хууль тогтоомж
  • c. эрх зүйт ёс
  • d. бүгд найрамдах улс
  • e. улс төрийн тогтолцоо

Question 46

Question
346. Социал төрийг тогтоох суурь нөхцөл (үл хамаарахыг ол)
Answer
  • a. өмчийн олон хэлбэр
  • b. нийгмийн хамгааллын хууль тогтоомж
  • c. эрх зүйт ёс
  • d. бүгд найрамдах улс
  • e. улс төрийн тогтолцоо

Question 47

Question
347. Социал төрийн сул тал
Answer
  • a. ард түмнийг номхон хүлцэнгүй байх сэтгэл зүйд дасгах
  • b. ардчиллыг хэт шүтэх үзэлд нийгмийг автуулах
  • c. дарангуйллын тогтолцоо үүсэх хөрс суурийг бүрдүүлэх
  • d. иргэний нийгмийг хөхиүлэн дэмжих
  • e. хувь хүнийг хэт өлгийдсөнөөс сул дорой болгох

Question 48

Question
348. Төрийн хөгжлийн түгээмэл хандлага гэдэг нь
Answer
  • a. төр хүчирхэг болох үйл явч
  • b. төрийн хөгжил дэх тогтвортой хөгжил, хувьсал
  • c. төрийн хөгжил дэх агуулга, хэлбэрийн өөрчлөлт
  • d. төрүүдийн нэгдэх үйл явц

Question 49

Question
349. Үндсэн хуульт ёсонд шилжих үйл явцыг төрийн хөгжлийн нийтлэг хандлага гэж үзэх үндэслэл (үл хамаарахыг ол)
Answer
  • a. хүний суурь эрхийг Үндсэн хуулиар хамгаалах
  • b. үндсэн хуультай болох
  • c. үндсэн хуулийг дээдлэх
  • d. үндсэн хуулийг шүүхээр хамгаалах
  • e. үндсэн хуулийн эрх зүйн тэргүүлэх ач хоlбогдлыг хүлээн зөвшөөрөх

Question 50

Question
350. Үндсэн хуульт ёс бодитой орших хамгийн гол нөхцөл
Answer
  • a. төрийн эрх мэдлийг хуваариалах
  • b. үндсэн хуулийг парламентаас батлах
  • c. ардчилсан дэглэм орших
  • d. Үндсэн хуультай байх

Question 51

Question
351. Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд ард түмний оролцоо өсөн нэмэгдэх хандлагыг төрийн хөгжлийн нийтлэг хандлага гэж үзэх үндэслэл(үл хамаарахыг ол)
Answer
  • a. төрийн эрх мэдлийн байгууллагуудын бүрэн эрх ард түмний эрх ашгаар хязгаарлагдах нь өргөссөн
  • b. төрийн эрх мэдлийн байгууллагын эх сурвалж нь сонгууль гэдгийг хүлээн зөвшөөрөг байдал нэмэгдэж байгаа
  • c. парламентат ёсны хөгжил, бэхжилт
  • d. төрийн эрх мэдлийн хуваарилалт
  • e. ард түмэн засгийн эрхийг барьдаг

Question 52

Question
352. Ард түмэн төрийн эрхийг барьж, ардчилал хэрэгжихэд зайлшгүй шаардагдах нөхцөл, хүчин зүйл
Answer
  • a. нийтийн хэт тэгш бус байдлыг даван туулах
  • b. ардчиллыг хүлээн авах наад захын мэдлэг, соёл
  • c. ард түмнийг төлөөлөгчдийн төлөөлөх чадварын хөгжил
  • d. ардчиллын үнэ цэнийг нийтээр хүлээн зөвшөөрөх
  • e. бүгд найрамдах улсын хэлбэр тогтсон байх

Question 53

Question
353. Эдгээрээс аль төрийн хөгжил дах даяаршилын үндсэн шинжид хамаарах ву?
Answer
  • a. ”rule of Law”-ийн зарчим
  • b. “rule by law”-ийн зарчим
  • c. төр ёсны уламжлалт үнэт зүйлсийг хадгалах зарчим
  • d. даяаршил, дангааршлыг хослуулах зарчим

Question 54

Question
354. Төргүй байх, төрийг мөхөөх номлолыг дэвшүүлдэг чиглэл
Answer
  • a. анархист
  • b. коммунист
  • c. либерал
  • d. загалмайтны
  • e. ромын клубынхэн

Question 55

Question
355. Эдгээрээс аль төрийн мөхөх номлолыг дэмждэггүй вэ?
Answer
  • a. анархист
  • b. коммунист
  • c. либерал
  • d. загалмайтны
  • e. ромын клубынхэн

Question 56

Question
356. Аль нь төр нийгмийн хөгжлийг дагаж хувьсан өөрчлөгдөж, хамгийн бага оролцоотой болж, зөвхөн хамгаалдаг чиг үүрэг бүхий институт байх болно гэж үздэг вэ?
Answer
  • a. анархист
  • b. коммунист
  • c. либерал
  • d. загалмайтны
  • e. ромын клубынхэн

Question 57

Question
357. Дэлхийн нэгдмэл төрийн тухай үзлийг аль чиглэл дэвшүүлдэг вэ?
Answer
  • a. анархист
  • b. коммунист
  • c. либерал
  • d. загалмайтны
  • e. ромын клубынхэн

Question 58

Question
358. Дорнын төр ёсны гол онцлог
Answer
  • a. төрийн чиг үүргийг хязгаарлах
  • b. төрийг шөнийн манаачийн үүрэгтэй байлгахыг зорих
  • c. төрийн үйлдвэрлэлийн арга давамгайлах
  • d. төрийг дээдлэн хүндэтгэх
  • e. Үндсэн хуульт ёс

Question 59

Question
359. Эдгээрээс аль нь монголын төр ёсны объектив эх сурвалжид хамаарах вэ?
Answer
  • a. өргөн уудам газар нутаг
  • b. эрс тэрс цаг агаар
  • c. газар дахь төрийн өмчлөл
  • d. монгол хүний сэтгэлгээний уугуул төрх
  • e. зан заншил

Question 60

Question
360. Ази дорно дахины орнуудад газрыг төр өмчилж байсны гол шалтгаан
Answer
  • a. зах зээлийн харилцаа хөгжөөгүй
  • b. төрийг хүчтэй байлгах гэсэн бодлого
  • c. газрын үржил шим муу
  • d. нүүдлийн аж төрөх ёс
  • e. газар тариалангийн соёл хөгжөөгүй

Question 61

Question
361. Юан гүрний үед тод илэрсэн “хос ёс”-ны сургаалын үндсэн зорилго (үл хамаарахыг ол)
Answer
  • a. шарын шашныг дэлгэрүүлэх
  • b. төрийн эрх мэдлийн хүчирхэгжүүлэх
  • c. төрийн түшээ нарын зан үйлийг боловсронгуй болгох
  • d. ёс суртахууны шинэ хэв шинжийг тогтоох
  • e. төр шашныг хослуулах

Question 62

Question
362. Монголын төр ёсны сургаал дахь тэнгэрийн үзэл нь
Answer
  • a. бөөгийн суртал
  • b. гүн ухааны урсгал
  • c. төр ёсыг хэрэгжүүлэх арга, ухаан
  • d. тэнгэр тахих үзэл
  • e. ёс суртахууны номлол

Question 63

Question
363. Монголчууд “төр” гэсэн ойлголтыг хэдийнээс хэрэглэж байсан бэ?
Answer
  • a. XI зуун
  • b. XII зуун
  • c. XIII зуун
  • d. XIV зуун
  • e. XVI зуун

Question 64

Question
364. Зохиогч энэ номд монголын төрийн үүслийг хэдий үеэс авч үзэх тухай санал дэвшүүлсэн бэ?
Answer
  • a. хүннүгээс
  • b. их монгол улсын үеэс
  • c. хамаг монголын үеэс
  • d. 1924 оноос
  • e. 1992 оноос

Question 65

Question
365. Хамаг монголын хаант улсын төр ёсны гол үзэл санаа
Answer
  • a. ”дэлхийн улс”-ыг байгуулах
  • b. монгол туургатны хүчирхэг улсыг байгуулах
  • c. үндэсний тусгаар тогтнолын бэхжүүлэх
  • d. шашин төрийг хосолсон хаант төрийг тогтоох

Question 66

Question
366. Богд хаант улсын төр ёсны гол баримтлал
Answer
  • a. монгол туургатны хүчирхэг улсыг байгуулах
  • b. үндэсний тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх
  • c. ”дэлхийн улс”-ыг байгуулах
  • b. ардчилсан улсын үндэс суурийг тавих

Question 67

Question
367. Монголд ардчилсан төрийг тогтоох үйл хэрэг юунаас хэлсэн бэ?
Answer
  • a. шинэ үндсэн хуулийг боловсруулахаас
  • b. нэг намын удирдан чиглүүлэх чиг үүргээс албан ёсоор татгалзсанаас
  • c. төрийн эрх мэдлийг хуваарилснаас
  • d. хүний эрх, эрх чөлөөг тунхагласнаас
  • e. төрийн тогтолцоог өөрчилснөөс
Show full summary Hide full summary

Similar

How well do you know GoConqr?
Sarah Egan
Turiin Onol Tusgai 50
Munkh Orgil
EZOnol 1-100
munkhorgil
Eruu 1-99
Munkh Orgil
EBSH 1-100
Munkh Orgil
EZOnol 101-200
munkhorgil
Zahirgaa 301-400
Munkh Orgil
Zahirgaa 601-720
munkhorgil
Zahirgaa 201-300
munkhorgil
eruu 101-200
Munkh Orgil
EBSH 201-300
Munkh Orgil