eruu 101-200

Description

eruugiin test urgeljle
Munkh Orgil
Quiz by Munkh Orgil, updated more than 1 year ago
Munkh Orgil
Created by Munkh Orgil about 9 years ago
707
3

Resource summary

Question 1

Question
101) Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял нь:
Answer
  • a. Үндсэн ял
  • b. Үндсэн ба нэмэгдэл ял
  • c. Нэмэгдэл ял

Question 2

Question
102) Дараах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд цаазаар авах ял шийтгэнэ
Answer
  • a. Тусгай ангид заасан тохиолдолд хүнд болон онц хүнд гэмт хэрэгт
  • b. Тусгай ангид заасан онц хүнд гэмт хэрэгт
  • c. онц хүнд гэмт хэрэгт

Question 3

Question
103) Цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдэд Ерөнхийлөгч
Answer
  • a. Уучлал үзүүлнэ
  • b. өршөөл үзүүлнэ

Question 4

Question
104) Цаазаар авах ялыг уучилсан тохиолдолд
Answer
  • a. Хугацаагүй хорих ялаар солино
  • b. 25 жил хорих ялаар солино
  • c. 30 жил хүртэл хугацаагаар гянданд хорих ялаар солино

Question 5

Question
105) Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хорих ялын хугацаа ямар байх вэ?
Answer
  • a. 1 жилээс 15 жил
  • b. 6 сараас 10 жил
  • c. 1 жилээс 25 жил
  • d. 1 жилээс 30 жил

Question 6

Question
106) Урьд нь хорих ял эдлэж байсан эрэгтэй ялтанд хорих ял эдлүүлэх дэглэм:
Answer
  • a. Жирийн
  • b. Чанга
  • c. Онцгой
  • d. Гяндан

Question 7

Question
107) Насанд хүрээгүй байхдаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн эмэгтэй ялтны ялыг ямар дэглэмд эдлүүлэх вэ
Answer
  • a. Жирийн
  • b. чанга
  • c. Онцгой

Question 8

Question
108) Торгох ялыг хэрэглэхээр заасан гэмт хэргийн ангилалт (хамааралтайг ол):
Answer
  • a. Хөнгөн
  • b. Хүндэвтэр
  • c. Хүнд
  • d. Онц хүнд

Question 9

Question
109) Эд хөрөнгө хураах ялын агуулга:
Answer
  • a. Гэмт үйлдлийн улмаас буй болгосон эд зүйлийг хураах
  • b. Гэмт үйлдлийн замаар олсон ашиг, орлогыг хураах
  • c. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд оногдох хөрөнгийн хураах

Question 10

Question
110) Баривчлах ял нь
Answer
  • a. Үндсэн ялын чанартай
  • b. нэмэгдэл ялын чанартай
  • c. үндсэн болон нэмэгдэл ялын чанартай

Question 11

Question
111) Баривчлах ялын үндсэн хугацаа
Answer
  • a. 1-3 сар хүртэл
  • b. 3-6 сар хүртэл
  • c. 1 сараас 1 жил хүртэл
  • d. 1-6 сар хүртэл

Question 12

Question
112) Баривчлах ял эдлүүлэх дэглэм нь
Answer
  • a. Жирийн
  • b. чанга
  • c. тусгай дэглэм байхгүй.

Question 13

Question
113) Баривчлах ял эдлүүлж болохгүй субъектүүд
Answer
  • a. Гэмт хэрэг үйлдэх үед 16 насанд хүрээгүй байсан этгээд
  • b. Бага насны хүүхэдтэй эх
  • c. Бага насны хүүхэдтэй ганц бие эцэг
  • d. Цэргийн албан хаагч

Question 14

Question
114) Албадан ажил хийлгэх ялын үндсэн хугацаа
Answer
  • a. 50-250 цаг
  • b. 100-500 цаг
  • c. 50-250 цаг
  • d. 50-500 цаг

Question 15

Question
115) Албадан ажил хийлгэх ял оногдуулж болохгүй хүмүүс /хамааралтайг ол/
Answer
  • a. 16 насанд хүрээгүй этгээд
  • b. гурав хүртлэх насны хүүхэдтэй ганц бие эцэг
  • c. эмэгтэйчүүд
  • d. цэргийн жинхэнэ хугацаат алба хааж байгаа этгээд
  • e. жирэмсэн эмэгтэй

Question 16

Question
116) Албадан ажил хийлгэх ялын цээрлүүлэлт
Answer
  • a. Цалин хөлснөөс суутгах
  • b. Нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх
  • c. Албадан хөдөлмөр хийлгэх

Question 17

Question
117) Шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчим (хамааралтайг ол):
Answer
  • a. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ
  • b. Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх
  • c. Хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал
  • d. Энэрэнгүй ёс

Question 18

Question
118) Ялыг зөвхөн
Answer
  • a. Шүүх оногдуулна
  • b. Шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулна
  • c. Шүүгч оногдуулна

Question 19

Question
119) Ял хөнгөрүүлэхэд хамаарахгүй нөхцөл байдал
Answer
  • a. Жирэмсэн эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн
  • b. Арван найман насанд хүрээгүй этгээд гэмт хэрэг үйлдсэн
  • c. Тэтгэвэрийн насны хүн гэмт хэрэг үйлдсэн
  • d. Хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэхэд автаж гэмт хэрэг үйлдсэн

Question 20

Question
120) Шүүх хуульд зааснаас хөнгөн ял оногдуулж болох уу?
Answer
  • a. Болно
  • b. Болохгүй
  • c. Шүүгч үзэмжээрээ шийднэ

Question 21

Question
121) Ямар ангиллын гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хүнд оногдуулсан хорих ялыг хойшлуулах вэ?
Answer
  • a. анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн
  • b. анх удаа хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн
  • c. анх удаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн

Question 22

Question
122) Ял тэнсэхийг
Answer
  • a. Бүх төрлийн ялд хэрэглэнэ
  • b. Зөвхөн хорих ялд хэрэглэнэ
  • b. Зөвхөн хорих ялд хэрэглэнэ c. Баривчлах, Албадан ажил хийлгэх болон хорих ялд хэрэглэнэ

Question 23

Question
123) Хуульд заагаагүй хүндрүүлэх нөхцөл байдлаар шүүх ялыг хүндрүүлэх эрхтэй:
Answer
  • a. Тийм
  • b. Үгүй
  • c. Шүүх үзэмжээрээр шийдвэрлэнэ

Question 24

Question
124) Хуульд заагаагүй хөнгөрүүлэх нөхцөл байдлаар шүүх ял хөнгөрүүлэх эрхтэй:
Answer
  • a. Тийм
  • b. Үгүй
  • c. Шүүх үзэмжээрээ шийдвэрлэнэ

Question 25

Question
125) Ял тэнсэх хугацаа нь
Answer
  • а. 1-3жил хүртэл
  • b. 6 сараас 5 жил хүртэл
  • c. 1-5 жил хүртэл
  • d. Ямар хугацаагаар хорих ял оногдуулснаас хамаарна.

Question 26

Question
126) Ял тэнсэхийг ялтай байгаа этгээдэд хэрэглэж
Answer
  • а. Болно
  • b. Болохгүй
  • c. Өмнө нь хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн бол болно.

Question 27

Question
127) Дараах гэмт хэрэг үйлдсэн этгээдийн ялыг тэнсэнэ.
Answer
  • a. Хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдэж хорих ял шийтгүүлсэн
  • b. Хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа ял шийтгүүлсэн
  • c. Хөнгөн гэмт хэрэгт анх удаа шийтгүүлсэн этгээд

Question 28

Question
128) Ялыг тэнсэх нь:
Answer
  • a. Ялын онцгой төрөл
  • b. Ялаас чөлөөлж байгаа хэлбэр
  • c. Ялыг биелүүлж байгаа хэлбэр
  • d. Шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулж байгаа хэлбэр

Question 29

Question
129) Тэнсэгдсэн ялтанд нэмэгдэл ялыг хэрэглэж:
Answer
  • a. Болно
  • b. Үндсэн ялыг тэнссэн учир нэмэгдэл ял нь үндсэн ялдаа багтаж тэнсэгдэнэ
  • c. Энэ тухай хуулд заагаагүй учир шүүх шийднэ

Question 30

Question
130) Гянданд ял эдлэх хугацаанд цагдан хоригдсон хугацаа орж
Answer
  • a. Тооцогдоно
  • b. Тооцогдохгүй

Question 31

Question
131) Гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон этгээдүүдэд ял оногдуулахдаа:
Answer
  • a. Нийтлэг журмыг баримтална
  • b. Нийтлэг журмыг баримтлах боловч ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзахгүй
  • . Нийтлэг журмыг баримтлах боловч ял хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзахгүй
  • d. Бүх хариулт буруу

Question 32

Question
132) Албадан саатуулагдсан хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд оруулах уу?
Answer
  • a. орж тоологдоно
  • b. тоологдохгүй.

Question 33

Question
133) Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх төрөл (хамааралтайг ол):
Answer
  • a. Хугацаанаас өмнө тэнсэн суллах
  • b. Өвчний улмаас чөлөөх
  • c. Хохирогчтой эвлэрсэн
  • d. Цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор
  • e. Үйлдсэн гэмт хэргээ илчилж ирсэн

Question 34

Question
134) Хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш доорх хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагад татаж болохгүй:
Answer
  • a. Хоёр жил
  • b. Таван жил
  • c. Арван жил
  • d. Арван таван жил

Question 35

Question
135) Хүнд гэмт хэрэгт хорих ял шийтгэгдсэн ялтанг хугацаанаас өмнө тэнсэн суллахад:
Answer
  • a. Оногдуулсан ялын гуравны нэгээс доошгүй хувийг эдлэсэн байх шаардлагатай
  • b. Оногдуулсан ялын хоёрны нэгээс доошгүй хувийг эдлэсэн байх шаардлагатай
  • c. Оногдуулсан ялын гуравны хоёроос доошгүй хувийг эдлэсэн байх шаардлагатай
  • d. Оногдуулсан ялын тавны дөрвөөс доошгүй хувийг эдлэсэн байх шаардлагатай

Question 36

Question
136) Торгох ял шийтгүүлсэн этгээдийн ялгүйд тооцогдох хугацаа:
Answer
  • a. Торгууль төлсөнөөр
  • b. Ялаа эдлэж дууссанаас хойш 1 жил өнгөрсөн
  • c. Ялаа эдлэж дууссанаас хойш 5 жил өнгөрсөн
  • d. Торгуульд ялгүйд тооцох хугацаа байдаггүй
  • e. Ямар гэмт хэрэгт уг ялаар шийтгүүлснээс хамаарна.

Question 37

Question
137) Дараах тохиолдолд хохирогчтой эвлэрсэн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно
Answer
  • a. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн
  • b. Хохирогчоос уучлал гуйсан
  • c. Хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн
  • d. Бүх хариулт буруу

Question 38

Question
138) Хэргээ илчлэн ирвэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэмт хэрэг
Answer
  • a. Хөнгөн
  • b. Хүндэвтэр
  • c. Хүнд
  • d. Онц хүнд

Question 39

Question
139) Эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ нь:
Answer
  • a. Зөвхөн хууль зүйн арга хэмжээ
  • b. Зөвхөн эмнэлэгийн шинжтэй арга хэмжээ
  • c. Эрүүгийн хариуцлагын арга хэмжээ
  • d. Эмнэлэг, хууль зүйн шинжтэй арга хэмжээ
  • e. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Question 40

Question
140) Дараах этгээдэд эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болно:
Answer
  • a. Хэрэг хариуцах чадваргүй, захирааны зөрчил гаргасан этгээдэд
  • b. Эрүүгийн ял эдэлсэний дараа сэтгэцийн өвчин туссан этгээдэд
  • c. Согтуурсан буюу мансуурсан байдалтай үедээ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд
  • d. Архаг архичин буюу мансуурах донтой этгээд гэмт хэрэг үйлдсэн бол

Question 41

Question
141) Хэрэг хариуцах чадваргүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээг:
Answer
  • a. Бүх тохиолдолд хэрэглэнэ
  • b. Зөвхөн хүнд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэглэнэ
  • c. Хэрэг хариуцах чадваргүй байдал нь өөр бусад хүнд хор уршиг учруулахаар байвал хэрэглэнэ

Question 42

Question
142) Эрүүгийн хуулин дахь насанд хүрээгүй хүн нь:
Answer
  • a. 8 нас хүрээгүй хүн
  • b. 18 нас хүрээгүй хүн
  • c. 14 – 16 насны хүн
  • d. 16 – 18 насны хүн

Question 43

Question
143) Хэрэв тухай этгээдийн төрсөн өдрийг тогтоох боломжгүй байвал ямар өдрөөр тооцох вэ?
Answer
  • a. Тухайн оны 1 сарын 1-ны өдрөөр
  • b. Тухайн оны 12 сарын 1-ны өдрөөр
  • c. Дараа оны 1 сарын 1-ны өдрөөр
  • d. Тухайн оны 12 сарын 31-ны өдрөөр
  • e. Тухай оны 6 сарын 1-ны өдрөөр

Question 44

Question
144) Дараах төрлийн ялыг насанд хүрээгүй хүмүүст хэрэглэхгүй
Answer
  • a. Хорих
  • b. Баривчлах
  • c. Албадан ажил хийлгэх
  • d. Торгох
  • e. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах

Question 45

Question
145) Насанд хүрээгүй этгээдэд хэрэглэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ нь
Answer
  • a. Ялын төрөл
  • b. Эрүүгийн хариуцлагын төрөл
  • c. Нэмэгдэл ял
  • d. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хэлбэр

Question 46

Question
146) Шашны эрүүгийн эрх зүйн тогтолцоотой улс орныг тодорхойл (хамааралтайг ол)
Answer
  • a. Сири
  • b. Ливи
  • c. Ирак
  • d. Израйль

Question 47

Question
147) Эрүүгийн хуульдаа улс төрийн эрх хасах ял тогтоосон улс (хамааралтайг ол)
Answer
  • a. ОХУ
  • b. Франц
  • c. БНХАУ
  • d. ХБНГУ

Question 48

Question
148) Эрүүгийн хуульдаа бүх насаар нь хорих ял тогтоосон улс (хамааралтайг ол)
Answer
  • a. ОХУ
  • b. БНХАУ
  • c. ХБНГУ
  • d. БНХАУ

Question 49

Question
149) Эрүүгийн төрөлжүүлэн нэгтгэсэн хуультай улс орон (хамааралтайг ол)
Answer
  • a. АНУ
  • b. ОХУ
  • c. БНХАУ
  • d. Монгол Улс

Question 50

Question
150) Ч.Беккариа эрүүгийн эрх зүйн дараах онолын гол төлөөлөгч мөн
Answer
  • a. Сонгодог
  • b. Соён гэгээрүүлэх, хүмүүнлэг
  • c. Социологи

Question 51

Question
151) MУ-ын Эрүүгийн хууль эрх зүйн … бүлд хамаарна
Answer
  • a. Англо – Саксоны
  • b. Социалист
  • c. Эх газрын

Question 52

Question
152) “Хувь хүний нийгэмд аюултай байдал” –ын онол нь:
Answer
  • a. Антрополог сэтгэлгээ
  • b. Сонгодог сэтгэлгээ
  • c. Социологи сэтгэлгээ
  • d. Соён гэгээрүүлэх хүмүүнлэгийн сэтгэлгээ

Question 53

Question
153) Хуульд заагаагүй бол гэмт хэрэг гэж байхгүй, ял гэж байхгүй (nullum crimen, nulla sine lege) гэсэн үндэслэл нь
Answer
  • a. Соён гэгээрүүлэх хүмүүнлэгийн сэтгэлгээний чиглэл
  • b. Сонгодог сэтгэлгээний чиглэл
  • c. Антропологи сэтгэлгээний чиглэл
  • d. Социологи сэтгэлгээний чиглэл

Question 54

Question
154) Эрүүгийн эрх зүйн тусгай анги нь
Answer
  • a. Эрүүгийн эрх зүйн зорилт, зарчим, гэмт хэрэг, эрүүгийн хариуцлага, ял оногдуулах болон эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлөх нөхцөл журам зэргийг тогтоосон эрүүгийн эрх зүйн хэм хэмжээний нийлбэр
  • b. Хүн, нийгэм, төрд аюултай тодорхой гэмт хэргийн шинж, тэдгээрт хүлээлгэх ялыг тогтоосон эрүүгийн эрх зүйн хэм хэмжээний нийлбэр
  • c. Бүх хариулт зөв

Question 55

Question
155) Эрүүгийн хуулийн тусгай ангийн учир холбогдол
Answer
  • a. Гэмт хэрэгт тооцох үйлдлийн жагсаалтыг агуулна
  • b. Эрүүгийн эрх зүйн институтын ойлголт, тодорхойлолтыг агуулна
  • c. Эрүүгийн эрх зүйн зорилт, зарчмыг тогтоосон хэм хэмжээг агуулдаг
  • d. Ял болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болно

Question 56

Question
156) Криминализаци нь
Answer
  • a. Эрүүгийн хуулийн тусгай ангид өөрчлөлт оруулж тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүнийг нийгэмд аюулгүйд тооцох үйл явц
  • b. Тодорхой үйлдлийг нийгэмд аюултайд тооцож тусгай ангид нэмэлт өөрчлөлт оруулах замаар шинэ гэмт хэргийн бүрэлдэхүүн бий болгох үйл явц
  • c. Эрүүгийн эрх зүйн зорилт, зарчмыг өөрчлөх үйл явц

Question 57

Question
157) Эрүүгийн эрх зүйн тусгай ангийн тогтолцоо гэж:
Answer
  • a. Төрлийн объект, субъектийн нийтлэг шинжийг шалгуур болгон тодорхой бүлэгт гэмт хэргийг шинжлэх ухааны үндэслэлтэй байрлуулсаныг хэлнэ
  • b. Эрүүгийн эрх зүйн нийтлэг үндэслэл, зарчим, гэмт хэрэг болон ялыг шинжлэх ухааны үндэслэлтэй байрлуулсаныг хэлнэ
  • c. Нийгэмд аюултай гэмт үйлдэл, эс үйлдэхүйг нийгмийн аюулын хэр хэмжээгээр нь гэмт хэргийг шинжлэх ухааны үндэслэлтэй байрлуулсаныг хэлнэ

Question 58

Question
158) Декриминализаци нь:
Answer
  • a. Эрүүгийн хуулийн тусгай ангид өөрчлөлт оруулж тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүнийг нийгэмд аюулгүйд тооцох үйл явц
  • b. Тодорхой үйлдлийг нийгэмд аюултайд тооцож тусгай ангид нэмэлт өөрчлөлт оруулах замаар шинэ гэмт хэргийн бүрэлдэхүүн бий болгох үйл явц
  • c. Эрүүгийн эрх зүйн зорилт, зарчмыг өөрчлөх үйл явц

Question 59

Question
159) Гэмт хэргийн зүйлчлэл нь:
Answer
  • a. Үйл явц, үзэгдлийн шинж байдлыг харьцуулах ажиллагаа
  • b. Нийгэмд аюултай үйлдэл болон гэмт хор уршгийн хоорондын шалтгаант холбоог тогтоох ажиллагаа
  • c. Тодорхой этгээдийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой хэм хэмжээнд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй нийцэж байгаа эсэхийг тогтоох ажиллагаа
  • d. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх ажиллагаа

Question 60

Question
160) Гэмт хэргийн зүйлчлэлийн төрөл:
Answer
  • a. Хэсэгчилсэн ба холимог
  • b. Хураангуй ба дэлгэрэнгүй
  • c. Албан ёсны ба албан ёсны бус
  • d. Системчилсэн ба төрөлжүүлсэн

Question 61

Question
161) Эх орноосоо урвах гэмт хэргийн объектив талын шинжэд хамаарахыг ол:
Answer
  • a. Гадаад улсын иргэн тагнуул хийх
  • b. Харъяалалгүй хүн тагнуул хийх
  • c. Төрийн нууцыг гадаад улсад шилжүүлэн өгөх
  • d. Террорист үйл ажиллагаа явуулсан
  • e. Хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан

Question 62

Question
162) Эх орноосоо урвах ба төрийн нууц задруулах гэмт хэргийн ялгааг ол
Answer
  • a. Хор уршиг
  • b. Тусгай сэдэлт, зорилго
  • c. Үйлдэл

Question 63

Question
163) Төрийн нууц задруулах гэмт хэрэг нь
Answer
  • a. Материаллаг бүрэлдэхүүнтэй
  • b. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй
  • c. Энэ хоёрын аль алинаар илэрнэ

Question 64

Question
164) Хорлон сүйтгэх гэмт хэргийг үйлдэж төгссөнд тооцох үе:
Answer
  • a. Хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулсан
  • b. Нийгэмд аюултай хор уршиг учирч эхэлсэн
  • c. Тэслэх, дэлбэлэх, галдан шатаах болон бусад аргаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан
  • d. Дор хаяж нэг хүнд их хэмжээний хор уршиг учруулсан

Question 65

Question
165) Хорлон сүйтгэх болон Зандалчлах гэмт хэргийн ялгаа
Answer
  • a. Сэдэлт
  • b. Зорилго
  • c. Гэм буруугийн хэлбэр
  • d. Гэмт хэрэг үйлдэгдэж төгссөнд тооцогдох үе
  • e. Гэмт хэргийн халдлагын зүйлээр
  • f. Гэмт хэргийн объектив талаар

Question 66

Question
166) Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах гэмт хэрэг нь:
Answer
  • a. Төрийн болон нийгмийн зүтгэлтэнийг алах гэмт хэрэг
  • b. Төр, нийгмийн зүтгэлтэнийг алах болон алахыг завдах гэмт хэрэг
  • c. Төр, нийгмийн зүтгэлтэнийг алахыг завдах гэмт хэрэг
  • d. Төр, нийгмийн зүтгэлтэнийг алах болон алахыг завдах, биед нь хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг
  • e. Төр, нийгмийн зүтгэлтэнийг алах болон алахыг завдах, биед нь хүнд гэмтэл учруулах, төр, нийгмийн зүтгэлтэнийг болгоомжгүйгээр үхэлд хүргэх гэмт хэрэг

Question 67

Question
167) Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрийг тодорхойл
Answer
  • a. Зөвхөн шууд санаатай
  • b. Санаатай болон болгоомжгүй хэлбэртэй
  • c. Шууд ба шууд бус санаатай
  • d. Завдах үйлдэлдээ шууд, алах үйлдэлдээ шууд ба шууд бус санаатай

Question 68

Question
168) Бусдыг алах ойлголтын үндсэн шинж:
Answer
  • a. Хүний амь насыг хохироосон
  • b. Хууль бус
  • c. Амиа хорлосон

Question 69

Question
169) Бусдыг алах гэдэгт:
Answer
  • a. Бусдын амь насыг хууль бусаар хөнөөх үйлдэл
  • b. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын амь насыг хөнөөж, үхэлд хүргэж буй санаатай үйлдэл
  • c. Хүний амь насыг хөнөөж буй санаатай болон болгоомжгүй үйлдэл
  • d. Хүний амь насыг хөнөөх болон гэмтэл учруулахад чиглэсэн гэмт халдлага

Question 70

Question
170) Эрүүгийн хуулийн 91.1. заасан хүнийг санаатай алах гэмт хэрэг нь
Answer
  • a. Ердийн бүрэлдэхүүнтэй
  • b.хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй

Question 71

Question
171) Бусдыг алах гэмт хэрэгт завдах нь
Answer
  • a. Зөвхөн шууд санаатай байна
  • b. Шууд ба шууд бус санаатай байна
  • c. Хөнгөмсөгөөр найдсан байна
  • d. Шууд ба шууд бус санаатай болон хөнгөмсөгөөр найдсан үйлдэл байна

Question 72

Question
172) Онц харгис хэрцгий аргаар бусдыг санаатай алах нь:
Answer
  • a. Бусдыг алах үйлдэл нь хохирогчид онцгой зовиур шаналгаа үүсгэсэн
  • b. Алах явцдаа олон удаа гэмтэл учруулж зовоон тарчлаасан
  • c. Цогцсыг тохуурхан доромжилсон
  • d. Бүх хариулт зөв

Question 73

Question
173) Хүний амь нас эрүүгийн хуулиар хамгаалагдах үе
Answer
  • a. Хүүхэд эхийн хэвлийгээс тасарч амьсгалж эхлэх мөчөөс эхлэн тооцно
  • b. Жирэмсэн эхийн хэвлийд хүүхэд хөдөлж эхэлсэн мөчөөс эхлэн тооцно
  • c. Жирэмсэн болсоноос хойш 6 сар өнгөрсөн үеэс эхлэн тооцно
  • d. Хүүхэд эхийн хэвлийд олдсон үеэс эхлэн тооцно

Question 74

Question
174) Нас барсаныг тооцох мөч
Answer
  • a. Амьсгал зогсож, зүрх цохилохоо болих мөч
  • b. Артерийн судасны цохилт алга болох мөч
  • c. Бие дэх бодисын солилцоо зогссон цаг үе
  • d. Тархи, төв мэдрэлийн систем үхжилд орж эхэлсэн үе
  • e. Хүүрийн толбо илрэх мөч

Question 75

Question
175) Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлд заасан “нүүрийг засрашгүй эвдэж дүрсийг алдагдуулсан” хор уршгийг дараах байдлаар тодорхойлно.
Answer
  • a. Шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр
  • b. Шүүгч, мөрдөн байцаагч өөрөө үнэлж
  • c. Хохирогчийн мэдүүлгээр

Question 76

Question
176) Хөдөлмөрийн чадварын алдагдалтын аль нь хүндэвтэр гэмтэлд хамаарах вэ?
Answer
  • a. Хөдөлмөрийн чадварыг бүрмөсөн алдагдуулсан
  • b. Хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан
  • c. Хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан

Question 77

Question
177) Хохирогчид хүчээр дарлагдсан буюу хүндээр доромжлогдсоны улмаас санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчдаж гэмт хэрэг үйлдсэн нь.
Answer
  • a. Шууд санаа
  • b. Шууд бус санаа
  • c. Гэнэт үүссэн санаа
  • d. Хайхрамжгүй хандсан хэлбэр

Question 78

Question
178) Хүн хулгайлах гэмт хэргийг төгссөнд тооцох үе нь
Answer
  • a. Оршин суугаа газраас нь шилжүүлсэн үеэс
  • b. Өөр газар тогтоон байлгасан үеэс
  • c. Хүч хэрэглэсэн үеэс
  • d. Хохирогчийг эзэмдэн авсан үеэс

Question 79

Question
179) Хүн барьцаалах гэмт хэргийн объект:
Answer
  • a. Хүний эрх, эрх чөлөө
  • b. Хүний амь нас, эрүүл мэнд
  • c. Нийгмийн аюулгүй байдал

Question 80

Question
180) Эцэг, эх нь хүүхдийг хулгайлах гэмт хэргийн субъект болж болох уу?
Answer
  • a. Болохгүй
  • b. Хэрэв шунахай сэдэлтээр үйлдсэн бол болно
  • c. Болно

Question 81

Question
181) Хүн хулгайлах болон хүнийг хууль бусаар хорих гэмт хэргийн ялгаа:
Answer
  • a. Объектив тал
  • b. Объект
  • c. Субъект
  • d. Гэм буруу
  • e. Зорилго

Question 82

Question
182) Бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг:
Answer
  • a. Хүний нэр төр, алдар хүндэд зохимжгүй хэлбэрээр халдсан гэмт хэрэг
  • b. Хүний хувийн эрх чөлөө, алдар хүнд, нэр төрд халдсан гэмт хэрэг
  • c. Хүний бэлгийн халдашгүй байдал, эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг

Question 83

Question
183) Бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь:
Answer
  • a. Шууд ба шууд бус санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ
  • b. Санаатай болон болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэнэ
  • c. Зөвхөн шууд санаатай үйлдэгдэнэ
  • d. Зөвхөн шууд бус санаатай үйлдэгдэнэ

Question 84

Question
184) Хүчиндэх нь:
Answer
  • a. Бэлгийн дур хүслээ хангах зорилгоор хурьцал үйлдэл
  • b. Хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэх
  • c. Албан тушаал, эд материалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа эмэгтэй хүнийг тулган хавчиж хурьцал үйлдсэн
  • d. Хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, хуурч мэхлэх замаар биеэ үнэлэхэд татан оролцуулсан

Question 85

Question
185) Хүчиндэх гэмт хэргийн шууд объект нь:
Answer
  • a. Эмэгтэй хүний бэлгийн халдашгүй байдал, бэлгийн эрх чөлөө
  • b. Бие хүний эрүүл мэнд
  • c. Насанд хүрээгүй хүмүүсийн ёс суртахууны хүмүүжил
  • d. Бие хүний бэлгийн халдашгүй байдал, бэлгийн эрх чөлөө

Question 86

Question
186) Аль нь хүчиндэх гэмт хэрэгт тооцогдохгүй вэ?
Answer
  • a. Хүч хэрэглэж хурьцал үйлдсэн
  • b. Хүч хэрэглэхээр заналхийлж хурьцал үйлдсэн
  • c. Эд хөрөнгийг нь устгах буюу гэмтээхээр заналхийлж хурьцал үйлдсэн
  • d. Бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн

Question 87

Question
187) Хүчиндэх гэмт хэргийн субъект нь:
Answer
  • a. 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай этгээд
  • b. 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай эмэгтэй
  • c. 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай эрэгтэй
  • d. 14 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай эрэгтэй

Question 88

Question
188) Насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдсэн гэмт хэрэг нь
Answer
  • a. Хүч хэрэглэсэн байна
  • b. Хохирогчийн бие хамгаалах чадваргүй байдлыг далимдуулсан байна
  • c. Хохирогч зөвшөөрсөн байна
  • d. Заналхийлсний улмаас хохирогч зөвшөөрөсөн байна.

Question 89

Question
189) Иргэний улс төрийн болон бусад эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн төрлийн объект:
Answer
  • a. Хүний эрүүл аюулгүй орчин аж төрөх эрх
  • b. Хүний амьд явах эрх
  • c. Үндсэн хуулиар тодорхойлсон хүний эрх, эрх чөлөө
  • d. Хувь хүний аюулгүй байдлыг хангах бүрэн эрх

Question 90

Question
190) Хувь хүний нууцыг задруулах гэмт хэргийн объектив тал ямар үйлдлээр илрэх вэ?
Answer
  • a. Хувь хүний нууцыг задруулсан
  • b. Хувь хүний нууцыг олж мэдсэн
  • c. Хувь хүний нууцыг олж мэдэх зорилгоор тагнах үйл ажиллагаа явуулсан
  • d. Орон байранд хууль бусаар нэвтэрн орсон
  • e. Захидал харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчсөн

Question 91

Question
191) Иргэний орон байрны халдашгүй байдлыг зөрчих гэмт хэргийн субъектив тал ямар хэлбэртэй байх вэ?
Answer
  • a. Шууд санаатай
  • b. Шууд бус санаатай
  • c. Хайхрамжгүй хандах
  • d. Хөнгөмсөгөөр найдах
  • e. Гэм буруугийн хоёр хэлбэрээр

Question 92

Question
192) Хөдөлмөрийн хамгаалал эрүүл ахуйн журам зөрчих гэмт хэргийн бүрэлдэхүүний объект:
Answer
  • a. Нийгмийн аюулгүй байдал
  • b. Хүний эрүүл мэнд
  • c. Хөдөлмөрийн аюулгүй нөхцлөөр хангагдах эрх
  • d. Иргэний хөдөлмөрлөх эрх
  • e. Орчин үеийн технологийн дэвшлийг ашиглах эрх

Question 93

Question
193) Зохиогчийн эрхийг зөрчих гэмт хэргийн халдлагын зүйлийг тодорхойл:
Answer
  • a. Иргэний зохиол бүтээл туурвих эрх
  • b. Иргэний бүтээсэн зохиол бүтээл
  • c. Иргэний зохиол бүтээлийн нэр
  • d. Иргэний зохиол бүтээлдээ авсан бүртгэлийн дугаар

Question 94

Question
194) Бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргийн субъект нь
Answer
  • a. Албан тушаалтан
  • b. Аж ахуй нэгж түүний иргэдийн өмчийн итгэмжлэн хариуцсан этгээд
  • c. Хэнч байж болно

Question 95

Question
195) Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийн субъектыг тодорхойл
Answer
  • a. Албан тушаалтан
  • b. Эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд
  • c. Хэнч байж болно

Question 96

Question
196) Дээрэмдэх болон хулгайлах гэмт хэргийн ялгаа:
Answer
  • a. Үйлдэл төгсөх үе
  • b. Эд хөрөнгийг авах аргаараа
  • c. Гэм буруугийн хэлбэрээрээ
  • d. Гэмт халдлагын объектоороо

Question 97

Question
197) Дээрмийн гэмт хэргийг дараах тохиолдолд төгссөнд тооцно
Answer
  • a. Эд хөрөнгийг авсанаар
  • b. Довтолсоноор
  • c. Объектод халдсанаар

Question 98

Question
198) Дээрэмдэх болон хүч хэрэглэсэн булаах гэмт хэргийн ялгааг ол:
Answer
  • a. Гэмт хэргийн объектийн хувьд ялгаатай
  • b. Гэмт хэрэг үйлдэгдэж төгссөнд тооцох үе нь ялгаатай
  • c. Үйлдэгдэх аргын хувьд ялгаатай
  • d. Хохирогчид хүч хэрэглэн учруулсан түвшингээрээ ялгаатай

Question 99

Question
199) Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр:
Answer
  • a. Санаатай буюу болгоомжгүй
  • b. Санаатай
  • c. Болгоомжгүй

Question 100

Question
200) Аж ахуйн эсрэг гэмт хэргийн төрлийн объект:
Answer
  • a. Аж ахуй эрхлэгчийн эрх ашиг
  • b. Аж ахуйн үйл ажиллагаа
  • c. Хэрэглэгчдийн ашиг сонирхол болон аж ахуй эрхлэгчийн хууль ёсны ашиг сонирхол
  • d. Хэрэглэгчдийн ашиг сонирхол
Show full summary Hide full summary

Similar

How well do you know GoConqr?
Sarah Egan
Eruu 1-99
Munkh Orgil
EBSH 1-100
Munkh Orgil
eruu 201-300
Munkh Orgil
eruu 301-469
Munkh Orgil
Turiin onol 301-367
Munkh Orgil
EZOnol 1-100
munkhorgil
Turiin Onol Tusgai 50
Munkh Orgil
EZOnol 101-200
munkhorgil
Zahirgaa 301-400
Munkh Orgil
Zahirgaa 601-720
munkhorgil