EBSH 101-200

Beschreibung

Эрүүгийн 469 тестийн хоёрдугаар хэсэг
Munkh Orgil
Quiz von Munkh Orgil, aktualisiert more than 1 year ago
Munkh Orgil
Erstellt von Munkh Orgil vor fast 9 Jahre
232
4

Zusammenfassung der Ressource

Frage 1

Frage
101. Эрүүгийн байцаан шийтгэх албадлагын арга хэмжээг:
Antworten
  • a. Эрүүгийн хэргийг шалгаж шийдвэрлэх хугацаанд хэрэглэнэ
  • b. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрэглэнэ
  • c. Эрүүгийн хэрэг үүсгэх шатанд хэрэглэнэ
  • d. Зөвхөн шүүхийн шатанд хэрэглэнэ

Frage 2

Frage
102. Хуульд зааснаар таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлд аль нь хамаарахгүй вэ?
Antworten
  • a. Оргон зайлсхийж болох
  • b. Хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж болох
  • c. Гэмт хэрэг үйлдэж болох үндэслэлтэй бол
  • d. Тодорхой оршин суух хаяггүй

Frage 3

Frage
103. Эд хөрөнгө барьцаалсан шүүгдэгч нь шүүхээс дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй зайлсхийвэл ямар хариуцлага хүлээлгэх вэ?
Antworten
  • a. Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ
  • b. Барьцаалсан эд хөрөнгийг шүүгчийн захирамжаар улсын орлого болгоно
  • c. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг албадан ирүүлнэ
  • d. Торгууль оногдуулна

Frage 4

Frage
104. Аль төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авахад прокурорын зөвшөөрөл шаардлагатай вэ?
Antworten
  • a. Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх
  • b. Батлан даалт
  • c. Гадагш явж болохгүй байх тухай баталгаа авах
  • d. Аль нь ч биш

Frage 5

Frage
105. Торгууль оногдуулах хуульд заасан үндэслэл:
Antworten
  • a. Зөвхөн шүүх хуралдааны дэг зөрчсөн үед
  • b. Зөвхөн ЭБШ ажиллагааны журам зөрчсөн
  • c. Дахин гэмт хэрэг үйлдэхээр завдсан
  • d. Дуудсан үед хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирэхээс зайлсхийсэн

Frage 6

Frage
106. Сэжигтэн нь мөрдөн байцаалтаас оргон зайлвал батлан даагчид ямар хариуцлага хүлээлгэх вэ?
Antworten
  • a. Торгох
  • b. Оргосон этгээдийг эрэн сурвалжлахад гарсан бүх зардлыг нөхөн төлүүлэх
  • c. Батлан даагчид ТСАХ авна
  • d. Аль алийг нь хэрэглэж болно

Frage 7

Frage
107. Ямар хүмүүсийг албадан ирүүлэхийг хуулиар хориглосон байдаг вэ?
Antworten
  • a. Согтуурал буюу мансуурлын байдалд байгаа этгээд
  • b. 14 насанд хүрээгүй этгээд, жирэмсэн эмэгтэй,
  • c. Хэрэг хариуцах чадваргүй буюу сэтгэл мэдрэлийн өвчтэй этгээд
  • d. Хүнд өвчний учир ирж чадахгүй этгээд

Frage 8

Frage
108. Барьцааны хэмжээг хэрхэн тогтоох вэ?
Antworten
  • a. Үйлдсэн гэмт хэргийн хүнд, хөнгөний байдлыг харгалзан тогтооно
  • b. Үнэлгээний комиссын саналыг харалзан
  • c. Гэмт хэргийн ангилал, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хувийн болон эд хөрөнгийн байдлыг харгалзан тогтооно
  • d. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн саналыг харгалзан

Frage 9

Frage
109. Таслан сэргийлэх арга хэмжээ:
Antworten
  • a. Нотлох баримт цуглуулах ажиллагаа
  • b. Шүүхэд албадан ирүүлэх
  • c. Барьцаа хэрэглэх
  • d. Торгууль оногдуулах

Frage 10

Frage
110. Сэжигтнийг суллахдаа:
Antworten
  • a. Тогтоол гаргана
  • b. Цагаатгах тогтоол гаргана
  • c. Магадлагаа олгоно
  • d. Захирамж гаргана

Frage 11

Frage
111. Цэргийн албан хаагчид авсан ТСАХ-г хэнд мэдэгдэх вэ?
Antworten
  • a. Цэргийн албан хаагчийн гэр бүлийнхэнд
  • b. Цэргийн ангийн удирдлагад
  • c. Өмгөөлөгчид
  • d. Шүүхэд

Frage 12

Frage
112. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг аль албан тушаалтан авах эрхтэй вэ?
Antworten
  • a. Хэрэг бүртгэгч
  • b. Мөрдөн байцаагч
  • c. Прокурор
  • d. Шүүгч

Frage 13

Frage
113. Шүүхийн өмнөх шатанд зөрчил гаргасан бол аль албан тушаалтан торгууль оногдуулах эрхтэй вэ?
Antworten
  • a. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч
  • b. Прокурор
  • c. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны дарга
  • d. Дээд шатны прокурор

Frage 14

Frage
114. Гэрч, хохирогч байцаан шийтгэх ажиллагаа явуулах, хэрэг шийдвэрлэхэд хүрэлцэн ирэхгүй гэх хангалттай үндэслэл байгаа буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дуудахад хүрэлцэн ирээгүй тохиолдолд:
Antworten
  • a. Гадагш явж болохгүй тухай баталгаа авах
  • b. Дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэг бичгээр авахуулах
  • c. Торгууль оногдуулах
  • d. Цагдан хорих арга хэмжээ авна

Frage 15

Frage
115. Хүндэвтэр гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг ямар нөхцөл байдал илэрвэл цагдан хорьж болох вэ?
Antworten
  • a. Өмнө авсан ТСАХ-г зөрчсөн
  • b. Эрүүгийн хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулсан
  • c. Оршин суугаа газраа өөрчилсөн
  • d. Цагдан хорих арга хэмжээ авахгүй

Frage 16

Frage
116. Сэжигтэн, яллагдагчийн эд хөрөнгийг хамгаалах нь:
Antworten
  • a. ЭБШ ажиллагаан дахь иргэний нэхэмлэлийг хангах зорилготой
  • b. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед явагдаж болох арга хэмжээ
  • c. ЭБШ аль ч үе шатанд зайлшгүй хийгдэх ажиллагаа
  • d. Шүүхийн шийдвэрийг хангах зорилготой

Frage 17

Frage
117. Прокурор аль тохиолдолд сэжигтэн, яллагдагчийг цагдан хорьж болох вэ?
Antworten
  • a. Хүнд болон онц хүнд гэмт хэрэг үйлдсэн бол
  • b. Дахин гэмт хэрэг үйлдэх хангалттай үндэслэл байгаа
  • c. Оргон зайлж болзошгүй хангалттай үндэслэл байгаа бол
  • d. Бүгд буруу

Frage 18

Frage
118. Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээг аль тохиолдолд хэрэглэх вэ?
Antworten
  • a. Хохирогчийг гомдлыг барагдуулахад
  • b. Эд хөрөнгийн хохиролыг нөхөн төлөхөд
  • c. Иргэний нэхэмжлэл, эд хөрөнгө хамгаалах шийдвэрийг хангахын тулд
  • d. Иргэний нэхэмжлэл, эд хөрөнгө гаргуулах шийдвэрийг хангахын тулд

Frage 19

Frage
119. Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах үйл ажиллагаа:
Antworten
  • a. Эд хөрөнгөө бусдад шилжүүлэхгүй байх үүрэг авахуулах
  • b. Тухайн эд хөрөнгийг гаргуулан авч хадгалах
  • c. Тухайд эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах
  • d. Тухайн эд хөрөнгийн өмчлөлийн эрхийг шилжүүлэн авах

Frage 20

Frage
120. Эрүүгийн байцаан шийтгэх албадлагын бусад арга хэмжээнд аль нь хамаарахгүй вэ?
Antworten
  • a. Дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэг авахуулах
  • b. Албадан ирүүлэх
  • c. Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх
  • d. Эд хөрөнгө битүүмжлэх

Frage 21

Frage
121. Дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэг авахуулах албадлагын арга хэмжээг аль тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хэрэглэх вэ?
Antworten
  • a. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлж болох үндэслэл байвал
  • b. Гэмт хэрэг дахин үйлдэж болох үндэслэл байвал
  • c. ТСАХ аваагүй нөхцөлд
  • d. Оршин суух хаяггүй бол

Frage 22

Frage
122. Нотлох баримт гэдэг нь:
Antworten
  • a. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт, сэлт, мэдээлэл
  • b. Хэрэгт холбоотой бүхий л баримт, сэлт, мэдээлэл
  • c. Гэмт үйл явдал, үйлдэл
  • d. Үйл явдлын улмаас үлдэж хоцорсон ул мөр

Frage 23

Frage
123. Аль нь нотлох баримтыг цуглуулах ажиллагаанд хамаарахгүй вэ?
Antworten
  • a. Байцаах
  • b. Туршилт хийх
  • c. Логик дүгнэлт хийх
  • d. Яллагдагчийн гэм бурууг тогтоох

Frage 24

Frage
124. Нотлох баримтыг үнэлэх субъект:
Antworten
  • a. Зөвхөн шүүх
  • b. ЭБШ ажиллагааны аль ч оролцогч
  • c. Мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч
  • d. Зөвхөн дээд шатны албан тушаалтнууд

Frage 25

Frage
125. Нотлох баримтыг хэн шалгах вэ?
Antworten
  • a. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч
  • b. Шүүх, прокурор
  • c. Өмгөөлөгч
  • d. Шаардлагатай гэж үзвэл ЭБШ ажиллагааны аль ч оролцогч

Frage 26

Frage
126. Нотлох баримтыг ямар бичиг баримтанд тусган бэхжүүлдэг вэ?
Antworten
  • a. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэлд
  • b. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолд
  • c. Зөвхөн шүүх хуралдааны тэмдэглэлд
  • d. Шинжээчийн дүгнэлтэнд

Frage 27

Frage
127. Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн нь ямар үр дагаварт хүрэх вэ?
Antworten
  • a. Уг нотлох баримт нь нотлох чадвараа алдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй
  • b. Үйл явдал нь нэгэнт тодорхой болсон бол нотлох ач холбогдлоо алдахгүй
  • c. Нотлох баримтын хэмжээнд түүнийг үнэлж болохгүй
  • d. Хэргийг түдгэлзүүлнэ

Frage 28

Frage
128. Эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг шалгахдаа ямар үүрэг хүлээх вэ?
Antworten
  • a. Нотлох баримт хэрэгт хамааралтай эсэхийг тогтоох
  • b. Нотлох баримт ач холбогдолтой, хангалттай эсэхийг нотлох
  • c. Нотлох баримт үнэн зөв, эргэлзээгүй эсэхийг шийдвэрлэх
  • d. Нотлох баримтыг бүх талаас нь бодит байдлаар хянах

Frage 29

Frage
129. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих асуудлуудад аль нь хамаарахгүй вэ?
Antworten
  • a. Гэмт хэрэг гарсан байдал
  • b. Уг гэмт хэргийг хэн үйлдсэн
  • c. Гэмт хэргийн зүйлчлэл
  • d. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл

Frage 30

Frage
130. Нотлох баримтын хамаарал гэдэг нь:
Antworten
  • a. Тухайн нотлох баримтыг агуулж буй эх сурвалж нь хууль ёсны эсэхийг харуулах үзүүлэлт
  • b. Нотлох баримтыг хуульд заасан арга, хэрэгслээр эрх бүхий этгээд цуглуулж, бэхжүүлсэн эсэхийг харуулах үзүүлэлт
  • c. Тухайн гэмт хэрэгт холбоотой үйл явдлын талаар баримт сэлт, мэдээлэл өгч чадах нотлох баримтын чадвар
  • d. Аль аль нь зөв

Frage 31

Frage
131. Нотлох баримтын төрөлд аль нь хамаарахгүй вэ?
Antworten
  • a. Анхдагч ба дамжмал
  • b. Яллах ба цагаатгах
  • c. Шууд ба шууд бус
  • d. Үгүйсгэсэн ба нотолсон

Frage 32

Frage
132. Гэрчийн мэдүүлэг нь:
Antworten
  • a. Хэргийн газарт байсан иргэний тайлбар
  • b. Аль нэг эх сурвалжаас гэмт хэргийн тухай мэдсэн хүний яриа
  • c. Хэрэгт холбогдолгүй этгээдээс ЭБШ хуулийн дагуу бэхжүүлэн авсан мэдээлэл
  • d. Хэргийн улмаас ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдээс ЭБШ хуулийн дагуу бэхжүүлэн авсан мэдээлэл

Frage 33

Frage
133. “Алиби” гэж:
Antworten
  • a. Цагаатгах нотлох баримт
  • b. Яллах нотлох баримт
  • b. Хөнгөрүүлсэн нотлох баримт
  • c. Аль аль нь буруу

Frage 34

Frage
134. Эд мөрийн баримтыг хэмжээний хувьд буюу бусад шалтгаанаар эрүүгийн хэрэгт хадгалах нөхцөлгүй бол түүнийг хэрхэх вэ?
Antworten
  • a. Гэрэл зураг, дүрс бичлэг хийсний дараа байгаа газар нь лацдаж орхино
  • b. Гэрэл зураг, дүрс бичлэг хийсний дараа лацдаж битүүмжлээд эрх бүхий албан тушаалтаны шийдвэрээр түүнийг тусгай газар хадгална
  • c. Зөвхөн прокурорын зөвшөөрлөөр түүнийг лацдаж битүүмжлээд харж хандах үүргийг эзэн этгээдэд даалгана
  • d. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын хамгаалалтанд авна

Frage 35

Frage
135. Шууд нотлох баримт гэдэг нь:
Antworten
  • a. Шууд эх байдлаараа олж авагдсан баримт сэлт, мэдээлэл
  • b. Нотлогдвол зохих байдлуудыг тогтоож буй баримт сэлт, мэдээлэл
  • c. Хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоож буй баримт сэлт, мэдээлэл
  • d. Гэмт хэргийн бүрэлхүүнийг тогтоож байгаа баримт сэлт мэдээлэл

Frage 36

Frage
136. Яллагдагч мэдүүлэг өгөх үедээ ямар эрх эдлэх вэ?
Antworten
  • a. Сонссон ялын талаархи үндэслэл, хэргийн талаар өөрийн мэдэж байгаа зүйлийн тухай мэдүүлэг өгөх
  • b. Өөрийн яллагдаж буй гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагад татах үндэслэл байгаа эсэхэд эргэлзээ төрвөл энэ тухай мэдүүлэг өгөх
  • c. Эсрэг мэдүүлэг өгч буй этгээдтэй нүүрэлдэх
  • d. Гэм буруугаа хүлээн мэдүүлэг өгөх

Frage 37

Frage
137. Нотолгооны хэмжээ хязгаар гэж юу вэ?
Antworten
  • a. Хэргийн үнэнийг эргэлзээгүй тогтооход хангалттай гэж үзэх нотлох баримтуудын нийлбэр
  • b. Хэргийн үнэнийг эргэлзээгүй тогтооход зайлшгүй шаардлагатай гэрч, сэжигтний мэдүүлэг
  • c. Хэргийн үнэнийг эргэлзээгүй тогтооход хангалттай гэж үзэх баримт үйл явдал
  • d. Энэ нь дотоод итгэл

Frage 38

Frage
138. Аль нь нотлох баримтын эх сурвалжид хамаарахгүй вэ?
Antworten
  • a. Сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг
  • b. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн санал
  • c. Соронзон болон дүрс бичлэг, гэрэл зураг
  • d. Шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, эд мөрийн баримт

Frage 39

Frage
139. Ямар тохиолдолд эд мөрийн баримтыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хадгалах вэ?
Antworten
  • a. Эд зүйлийн эзэмшлийн талаар гарсан маргааныг иргэний журмаар шийдвэрлэвэл зохих байсан бол
  • b. Эд зүйлийн эзэмшлийн талаар гарсан маргааныг эрүүгийн журмаар шийдвэрлэвэл зохих байсан бол
  • c. Эд мөрийн баримт нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байвал
  • d. Эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах тохиолдолд

Frage 40

Frage
140. Нотлох баримтыг цуглуулах эрх бүхий албан тушаалтанд аль нь хамаарахгүй вэ?
Antworten
  • a. Хэргийн байдлыг үнэн зөв, бодитойгоор мэдээлж, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн тавьсан асуултанд хангалттай хариулт өгөх
  • b. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсанаар ирж, хэргийн талаар мэдэх үйлээ үнэн зөв мэдүүлж, тавьсан асуултанд хариулт өгөх
  • c. Хэргийн байдлыг нэг бүрчлэн үнэн зөв, тодорхой, үндэслэлтэйгээр мэдээлэх
  • d. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тавьсан асуултанд заавал хариулт өгөх

Frage 41

Frage
141. Хохирогч мэдүүлэг өгөхдөө ямар үүрэг хүлээх вэ?
Antworten
  • a. Хэргийн байдлыг үнэн зөв, бодитойгоор мэдээлж, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн тавьсан асуултанд хангалттай хариулт өгөх
  • b. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсанаар ирж, хэргийн талаар мэдэх үйлээ үнэн зөв мэдүүлж, тавьсан асуултанд хариулт өгөх
  • c. Хэргийн байдлыг нэг бүрчлэн үнэн зөв, тодорхой, үндэслэлтэйгээр мэдээлэх
  • d. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тавьсан асуултанд заавал хариулт өгөх

Frage 42

Frage
142. Эд мөрийн баримтыг хадгалах хугацаа:
Antworten
  • a. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл
  • b. Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, захирамжийг давж заалдах хугацаа дуустал
  • c. Хэрэг бүргэлт, мөрдөн байцаалтын хугацаа дуустал
  • d. Хөөн хэлэлцэх хугацаа дуустал

Frage 43

Frage
143. Эд мөрийн баримтанд аль нь хамаарахгүй вэ?
Antworten
  • a. Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл
  • b. Сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг
  • c. Гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл
  • d. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл

Frage 44

Frage
144. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны хугацаа гэдэг нь:
Antworten
  • a. Энэ нь тодорхой ажиллагааг заавал явуулах эсхүл явуулахгүй байхаар заагдсан цаг, зайны агшин
  • b. Энэ нь тодорхой ажиллагааг заавал явуулахаар хуулиар тогтоосон хугацаа
  • c. Энэ нь цаг, хоногийн тухай ойлголт юм
  • d. ЭБШ ажиллагаа эхэлснээс дуусах хүртэл цаг зайны үргэлжлэл

Frage 45

Frage
145. Хүсэлтийг байцаан шийтгэх ажиллагааны аль үе шатанд гаргах вэ?
Antworten
  • a. Зөвхөн эрүүгийн хэрэг үүсгэх шатанд
  • b. Зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд
  • c. Зөвхөн шүүхийн шатанд
  • d. Аль ч үе шатанд гаргаж болно

Frage 46

Frage
146. Эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэлийг хэдий үеэс гаргах вэ?
Antworten
  • a. Гэмт хэрэг гарсан үеэс
  • b. Хохирлын хэмжээг албан ёсоор тогтоосон үеэс
  • c. Нэхэмжлэгч байцаагдсан үеэс
  • d. Эрүүгийн хэрэг үүсгэснээс эхлээд шүүхийн хэлэцүүлэг хүртэлх шатанд

Frage 47

Frage
147. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн шийдвэр, үйл ажиллагааны талаархи гомдлыг хэнд гаргах вэ?
Antworten
  • a. Эдгээр албадын удирдлагад
  • b. Хяналт тавьж буй прокурорт
  • c. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид
  • d. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба

Frage 48

Frage
148. Эрүүгийн хэргийг хэрхэн нэгтгэдэг вэ?
Antworten
  • a. Хөнгөнийг нь хүндэвтэрт, хүндэвтэрийг нь хүндэд, хүндийг онц хүндэд багтааж нэгтгэнэ
  • b. Зөвхөн хөнгөнийг хүндэд нь багтааж нэгтгэнэ
  • c. Хамгийн хүнд ялтай зүйлийн ялын хэмжээний дотор нэмж нэгтгэнэ
  • d. Аль аль нь зөв

Frage 49

Frage
149. Шүүх аль тохиолдолд шүүгдэгчээс байцаан шийтгэх ажиллагааны зардлыг гаргуулах эрхтэй вэ?
Antworten
  • a. Зардлаа нөхөн төлөх чадвартай бол
  • b. Зардлыг нөхөн төлөхийг шүүгдэгч зөвшөөрвөл
  • c. Шүүгдэгч гэм буруутай болох нь тогтоогдвол
  • d. Шүүгдэгч өршөөлийн хуульд хамрагдсан бол

Frage 50

Frage
150. Эрүүгийн хэргийг тусгаарлах хуульд заасан үндэслэл:
Antworten
  • a. Зайлшгүй шаардлагатай үед
  • b. Хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэхэд саад болохгүй бол
  • c. Өөр өөр газар газар үйлдсэн гэмт хэрэг
  • d. Өөр өөр этгээдийн үйлдсэн гэмт хэрэг

Frage 51

Frage
151. Хүсэлтийг хангах хуульд заасан үндэслэл:
Antworten
  • a. Оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол
  • b. Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтооход ач холбогдолтой бол
  • c. Цаг хугацааг хэмнэх, ЭБШ ажиллагааг хялбарчлах ач холбогдолтой бол
  • d. Дээд шатны албан тушаалтан даалгавар өгсөн бол

Frage 52

Frage
152. Гомдлыг хянасан албан тушаалтан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн шийдвэр, үйл ажиллагааг:
Antworten
  • a. Хүчингүй болгоно
  • b. Өөрчлөнө
  • c. Гомдлыг хүлээн авахаас татгалзана
  • d. Хэрэгсэхгүй болгоно

Frage 53

Frage
153. Аль тохиолдолд байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцах вэ?
Antworten
  • a. Хэргийг хэрэгсэхгүй болгосон буюу шүүгдэгчийг цагаатгасан
  • b. Шийтгэгдсэн этгээд эрхэлсэн тодорхой ажилгүй бол
  • c. Шийтгэгдсэн этгээд эд хөрөнгийн боломжгүй бол
  • d. Шүүгдэгч хэргээ сайн дураараа хүлээсэн бол

Frage 54

Frage
154. Хуульд зааснаар шүүх бүрэлдэхүүн, шүүгч гомдлыг хянан шийдвэрлээд ямар шийдвэр гаргах вэ?
Antworten
  • a. Гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг өөрчлөх
  • b. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох
  • c. Гомдлыг хангахгүй орхих
  • d. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх

Frage 55

Frage
155. Хяналт тавьж буй прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаархи гомдлыг хэнд гаргах вэ?
Antworten
  • a. Шүүхэд
  • b. Дээд шатны прокурорт
  • c. Тухайн прокурорт
  • d. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд

Frage 56

Frage
156. Хохирогч, яллагдагчтай харилцан эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд шүүхийн зардлыг хэрхэн төлүүлэх вэ?
Antworten
  • a. Гэм буруугийн хэр хэмжээг харгалзан шүүхийн зардлыг гаргуулна
  • b. Тэдний аль нэгээс буюу 2 талаас гаргуулах
  • c. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр шүүхийн зардлыг нөхөн төлнө
  • d. Төр хариуцан гаргана

Frage 57

Frage
157. Хэд хэдэн шүүгдэгч гэм буруутай болох нь тогтоогдвол шүүх байцаан шийтгэх ажиллагааны зардлыг хэрхэн тогтоох вэ?
Antworten
  • a. Шүүгдэгч нэг бүрийн гэм бурууг харгалзана
  • b. Хариуцлагын хэр хэмжээг харгалзана
  • c. Эд хөрөнгийн байдлыг харгалзана
  • d. Шүүгдэгч нэг бүрийн хүсэлтийг харгалзана

Frage 58

Frage
158. Иргэний нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэх үед хэрэгсэхгүй болгосон бол иргэний журмаар дахин нэхэмжлэх эрхтэй юу?
Antworten
  • a. Зөвхөн Улсын Дээд Шүүхийн Иргэний тэнхимд нэхэмжлэл гаргаж болно
  • b. Хэрэгсэхгүй болгосон учир дахин нэхэмжлэх эрхгүй
  • c. Зөвхөн прокурор төрийн эрх ашиг хохирсон асуудлаар нэхэмжлэх эрхтэй
  • d. Дээд шатны шүүхэд нэхэмжлэх эрхтэй

Frage 59

Frage
159. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хугацааг сэргээх үндэслэл:
Antworten
  • a. Хүндэтгэн үзэх шалтгаан
  • b. Сонирхогч этгээдийн хүсэлт
  • c. ЭБШ ажиллагааг хэрэгжүүлэгчдийн санал
  • d. Өршөөлийн тухай хуулиар

Frage 60

Frage
160. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад иргэд ямар хохирлоо нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах вэ?
Antworten
  • a. Бие махбодь, сэтгэл санааны хувьд учирсан хохирлоо
  • b. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо
  • c. Эд материалын хувьд учирсан хохирлоо
  • d. Аль аль нь зөв

Frage 61

Frage
161. Хэргийг ЭБШ ажиллагааны аль шатанд тусгаарлах вэ?
Antworten
  • a. Зөвхөн эрүүгийн хэрэг үүсгэх шатанд
  • b. Зөвхөн шүүхийн өмнөх шатанд
  • c. Аль ч үе шатанд
  • d. Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө

Frage 62

Frage
162. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэр, үйл ажиллагааны талаархи гомдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль үе шатанд гаргах вэ?
Antworten
  • a. Аль ч үе шатанд болно
  • b. Зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд
  • c. Зөвхөн шүүхийн шатанд
  • d. Хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсны дараа

Frage 63

Frage
163. Эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг шүүх хэрхэн хянан шийдвэрлэх вэ?
Antworten
  • a. Уг хэргийн хамт
  • b. Зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг
  • c. Хохирол хүлээсэн этгээдийн гаргасан иргэний нэхэмжлэлийн тодорхой хэсгийг
  • d. Аль нь ч биш

Frage 64

Frage
164. Аль нь эрүүгийн хэргийг нэгтгэх тохиолдолд хамаарахгүй вэ?
Antworten
  • a. Хэд хэдэн этгээд нэг буюу хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн
  • b. Нэг байгууллагад харьяалагддаг этгээдүүдээс үйлдсэн гэмт хэрэг
  • c. Урьдаас үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэргийг нуун дарагдуулсан буюу мэдээлээгүй хэрэгт яллагдаж байгаа этгээдийн хэрэг
  • d. Төрөл садангийн хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг

Frage 65

Frage
165. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч иргэний нэхэмжлэгчээр тогтоохоос татгалзаж болох уу?
Antworten
  • a. Хуульд заасан үндэслэл байхгүй бол татгалзана
  • b. Ямар ч тохиолдолд татгалзаж болохгүй
  • c. Хэргийн байдлаас шалтгаална
  • d. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч шийднэ

Frage 66

Frage
166. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед гаргасан шүүх, шүүгчийн шийдвэрт хаана гомдол гаргах вэ?
Antworten
  • a. Анхан шатны шүүхэд
  • b. Давж заалдах шатны шүүхэд
  • c. Хяналтын шатны шүүхэд
  • d. Шүүхийн ерөнхий зөвлөлд

Frage 67

Frage
167. Хэргийг байцаан шийтгэх ажиллагааны аль үе шатанд нэгтгэж болох вэ?
Antworten
  • a. Зөвхөн эрүүгийн хэрэг үүсгэх шатанд
  • b. Зөвхөн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд
  • c. Зөвхөн шүүх хуралдааны шатанд
  • d. Аль ч үе шатанд

Frage 68

Frage
168. Эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцээгүй бол нэхэмжлэгч цаашид хэрхэх вэ?
Antworten
  • a. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдүүлэх нэхэмжлэл гаргана
  • b. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхдээ нэхэмжлэл гаргана
  • c. Иргэний журмаар дахин нэхэмжлэл гаргана
  • d. Давж заалдана

Frage 69

Frage
169. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах талаар гаргасан шүүхийн шийдвэрт аль албан тушаалтанд гомдол гаргах вэ?
Antworten
  • a. Тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид
  • b. Ерөнхий шүүгчийн эзгүйд түүний томилсон шүүгчид
  • c. Дээд шатны шүүхэд
  • d. Улсын ерөнхий прокурорт

Frage 70

Frage
170. Аль нь Эрүүгийн байцаан шийтгэх тодорхой ажиллагаа вэ?
Antworten
  • a. Туршилт
  • b. Байцаалтын бүх хэлбэр
  • c. Мөрдөн шалгалт
  • d. Аль аль нь зөв

Frage 71

Frage
171. Тусгай тогтоол гаргахгүй, прокурорын зөвшөөрөлгүйгээр шууд явуулж болох ажиллагаа:
Antworten
  • a. Хөрөнгө битүүмжлэх
  • b. Биед нэгжлэг хийх
  • c. Шуудан цахилгаанаар явуулсан зүйл хураан авах
  • d. Эксгумаци хийхэд

Frage 72

Frage
172. Туршилтын зорилго нь:
Antworten
  • a. Хэрэгт ач холбогдолтой байдлыг шалгах ба тодруулах, үнэлэх
  • b. Хэрэгт ач холбогдолтой байдлыг илрүүлэх ба бэхжүүлэх
  • c. Хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдлыг сэргээн дүрслэх
  • d. Хэрэгт ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг сэргээн дүрслэх, шалгах

Frage 73

Frage
173. Хураан авах үндэслэлд аль нь хамаарах вэ?
Antworten
  • a. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эд зүйл, баримт бичиг байна гэх хангалттай үндэслэл байвал
  • b. Гэмт хэрэг гарсан байдлыг тогтооход ач холбогдол бүхий гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг олж илрүүлсэн
  • c. Хэрэгт ач холбогдолтой эд зүйл, баримт бичиг нь зохих нотлох баримтаар хангалттай нотлогдох үндэслэл байвал
  • d. Аль аль нь зөв

Frage 74

Frage
174. Эрүүгийн байцаан шийтгэх тодорхой ямар ажиллагаа явуулахад заавал тогтоол үйлдэж, прокуророор батлуулах ёстой вэ?
Antworten
  • a. Хэргийн газарт үзлэг хийхэд
  • b. Хураан авахад
  • c. Шинжилгээ хийхэд
  • d. Туршилт явуулахад

Frage 75

Frage
175. Үзлэг нь дараахь үндсэн зорилготой:
Antworten
  • a. Олж авах
  • b. Тодруулах
  • c. Хураан авах
  • d. Цуглуулах

Frage 76

Frage
176. Нэгжлэгийн зорилго нь:
Antworten
  • a. Гэмт хэрэгт холбоотой эд зүйлийг шалгах
  • b. Гэмт хэрэгт холбоотой эд зүйлийг хурааж авах
  • c. Гэмт хэрэгт холбоотой эд зүйлийг бэхжүүлэх
  • d. Гэмт хэрэгт холбоотой гэдгийг нотлох

Frage 77

Frage
177. Нэгжлэг хийх хуульд заасан үндэслэл аль нь вэ?
Antworten
  • a. Алга болсон зүйл байна гэх хангалттай үндэслэл байвал
  • b. Эрэн сурвалжилж байгаа этгээд нуугдаж байна гэх хангалттай үндэслэл байвал
  • c. Алдагдсан эд зүйл, баримт бичиг байж магадгүй байвал
  • d. Хэрэгтнийг илчлэх шаардлагатай бол

Frage 78

Frage
178. Шинжээчийг ямар зорилгоор байцаах вэ?
Antworten
  • a. Хэргийг нотлуулах
  • b. Гаргасан дүгнэлтийг тайлбарлуулах буюу тодруулах
  • c. Дүгнэлт үнэн худлыг шалгах зорилгоор
  • d. Нэмэлт дүгнэлт гаргуулах

Frage 79

Frage
179. Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг дангаар нь гүйцэтгэж болох уу?
Antworten
  • a. Хураан авах, нэгжлэг хийх ажиллагаатай заавал хамтатгах
  • b. Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг заавал тусад нь хийх
  • c. Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хураан авах, нэгжлэг хийхтэй хамтатгах, эсхүл тусад нь хийх
  • d. Аль нь ч биш

Frage 80

Frage
180. Шинжээчийн дүгнэлтийг сонссонтой холбогдуулан яллагдагч ямар эрх эдлэх вэ?
Antworten
  • a. Шинжээчид асуулт тавих
  • b. Эрх эдлэхгүй
  • c. Шинжээчийг татгалзах
  • d. Шинжээчийн талаар гомдол гаргах

Frage 81

Frage
181. Байцаалтын эхэнд ямар ажиллагаа явуулах вэ?
Antworten
  • a. Биеийн байцаалт авах
  • b. Ямар хэрэг үйлдсэнийг тодруулах
  • c. Эрх, үүргийг нь тайлбарлан өгөх
  • d. Сэжигтэн, яллагдагч, хохирогчтой болон бусад оролцогчтой ямар харилцаатай болохыг асуух

Frage 82

Frage
182. Цогцосыг оршуулсан газраас нь гаргаж үзлэг хийхэд ямар бичиг баримт үйлдэх вэ?
Antworten
  • a. Тогтоол үйлдэж, прокуророор батлуулна
  • b. Зөвхөн тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулна
  • c. Зөвхөн тогтоол үйлдэнэ
  • d. Баримт бичиг үйлдэх шаардлагагүй

Frage 83

Frage
183. Хүний биед үзлэг хийх гэж юу вэ?
Antworten
  • a. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бэхжүүлэх зорилгоор хийж буй ажиллагаа
  • b. Гэмт хэргийн ул мөр, эсхүл онцлох тэмдэг байгаа эсэхийг илрүүлж, бэхжүүлэхийн тулд хийж буй ажиллагаа
  • c. Энэ нь ул мөрийг бэхжүүлэх ажиллагаа
  • d. Энэ нь онцлох тэмдэгийг тогтоох ажиллагаа

Frage 84

Frage
184. Тогтоолгүйгээр хүний биед нэгжлэг хийх үндэслэл:
Antworten
  • a. Баривчлах үед
  • b. Байцаалт авах үед
  • c. Албадан ирүүлэх үед
  • d. Шүүх хуралдааны үед

Frage 85

Frage
185. Хөрөнгө битүүмжлэх ажиллагааны зорилго нь:
Antworten
  • a. Шүүхийн шйвэрийг биелүүлэх
  • b. Хэргийн бодит үнэнийг тогтоох, нотлох
  • c. Гэмт хэргийг илрүүлэх, хохирол нөхөн төлүүлэх
  • d. Иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах

Frage 86

Frage
186. Заавал шинжилгээ хийх ямар тохиолдол байдаг вэ?
Antworten
  • a. Хэрэг бүрт заавал шинжилгээ явуулна
  • b. Зөвхөн учирсан гэмт хэргийн шинж байдлыг тогтооход шинжилгээ хийнэ
  • c. Гадны нөлөөгөөр буюу сэжигтэй байдлаар нас нөгчсөн бол түүний шалтгааны тогтоох
  • d. Гэмт хэрэг үйлдсэн этгээд олдохгүйн улмаас хэргийн газарт

Frage 87

Frage
187. Тусгайлан хийх үзлэг:
Antworten
  • a. Үзлэгийн үед шинээр олдсон эд зүйл, баримт бичигт
  • c. Албадан саатуулагдсан этгээдийн биед
  • d. Аль аль нь зөв

Frage 88

Frage
188. Хуульд зааснаар гэрчийг байцааж эхлэхдээ юуны өмнө ямар байдлыг тогтоосон байх вэ?
Antworten
  • a. Мэдүүлэг өгөх чадвартай эсэх
  • b .Нас
  • c. Сэжигтэн, яллагдагч хохирогчтой ямар харилцаатай болох
  • d. Ямар ч байдлыг тогтоож болно

Frage 89

Frage
189. Нүүрэлдүүлэн байцаах гэж юу вэ?
Antworten
  • a. Энэ нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед байцаагдагч этгээдүүдийн гаргасан зөрүүтэй мэдүүлгийг нэг мөр болгох зорилгоор бусдыг нэгэн зэрэг байцааж байгаа ажиллагаа
  • b. Энэ нь ямар нэгэн асуудлыг тодруулахын тулд бусдыг нэгэн зэрэг байцааж байгаа ажиллагаа
  • c. Энэ нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны үед гаргасан мэдүүлэгт ноцтой зөрөө байгааг арилгахын тулд нэгэн зэрэг хоёр этгээдийг байцаах ажиллагаа
  • d. Хэргийн бодит үнэнийг нотлуулах зорилгоор нэгэн зэрэг хоёр этгээдийг байцаах ажиллагаа

Frage 90

Frage
190. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч шинжилгээ хийлгэх үед эдлэх эрхэд аль нь хамаарахгүй вэ?
Antworten
  • a. Шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах
  • b. Шинжээчид нэмэлт асуулт тавих
  • c. Шинжээчийн дүгнэлттэй танилцах
  • d. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн дуудсанаар хүрэлцэн ирж, шинжилгээтэй холбоотой асуудлаар мэдүүлэг өгөх

Frage 91

Frage
191. Ямар тохиолдолд мэдүүлгийг газар дээр нь шалгах вэ?
Antworten
  • a. Шинэ нөхцөл байдлыг шалгахын тулд
  • b. Явсан замыг тогтоохын тулд
  • c. Зааж өгсөн газрыг шалгахын тулд
  • d. Урьд нь өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоохын тулд

Frage 92

Frage
192. Нэгжлэгийн явцад өөр бусад зүйлийг хураан авч болох уу?
Antworten
  • a. Болохгүй
  • b. Зөвхөн түүх соёлын дурсгалт зүйлийг болно
  • c. Зөвхөн гүйлгээнд хориглосон эд зүйл, баримт бичгийг болно
  • d. Буу, зэвсэг, хутга мэс

Frage 93

Frage
193. Юуг битүүмжлэх вэ?
Antworten
  • a. Орон байранд байгаа бүх эд зүйл
  • b. Бусдын эд хөрөнгө
  • c. Үнэт эдлэл, түүх соёлын дурсгалт зүйл
  • d. Сэжигтэн, яллагдагчийн хөрөнгө

Frage 94

Frage
194. Хүний биед үзлэг хийхэд:
Antworten
  • a. Тогтоол үйлдэнэ
  • b. Зөвхөн тэмдэглэл үйлдэнэ
  • c. Тогтоол, тэмдэглэл үйлдэнэ
  • d. Ямар нэгэн баримт бичиг үйлдэхгүй

Frage 95

Frage
195. Ямар оролцогчдыг байцаахдаа хууль сануулах вэ?
Antworten
  • a. Гэрч, хохирогч
  • b. Сэжигтэн, яллагдагч
  • c. 16 нас хүрсэн гэрч
  • d. Бүгд байж болно

Frage 96

Frage
196. Шинжээч шинжилгээ хийгээд ямар эрх зүйн акт гаргах вэ?
Antworten
  • a. Тогтоол
  • b. Магадлал
  • c. Шийдвэр
  • d. Дүгнэлт

Frage 97

Frage
197. Байцаагдах этгээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг:
Antworten
  • a. Албадан ирүүлнэ
  • b. Хариуцлага хүлээлгэнэ
  • c. Торгууль оногдуулна
  • d. Аль аль нь зөв

Frage 98

Frage
198. Гаргасан мэдүүлэгт нь ноцтой мэдүүлэг гарвал дараахь этгээдүүдийг нүүрэлдүүлэн байцааж болно:
Antworten
  • a. Сэжигтэн, хохирогч
  • b. Яллагдагч, гэрч
  • c. Гэрч, хохирогч
  • d. Аль аль нь зөв

Frage 99

Frage
199. Аль тохиолдолд шинжээч томилж шинжилгээ хийлгэх вэ?
Antworten
  • a. Хэрэгт холбогдолтой асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухаан, техник, гар урлалын тусгай мэдлэг шаардлагатай болсон үед
  • b. Хэрэгт холбогдолтой асуудлыг шийдвэрлэхэд хууль эрх зүй, хэргийн зүйлчлэлийн мэдлэг шаардлагатай болсон үед
  • c. Хэрэгт холбогдолтой асуудлыг шийдвэрлэхэд бүх талын мэдлэг шаардлагатай болсон үед
  • d. Хэргийг зүйлчлэхэд тусгай мэдлэг шаардлагатай болсон үед

Frage 100

Frage
200. Нүүрэлдүүлэн байцаахдаа ямар тохиолдолд урьд нь гаргасан мэдүүлгийг уншиж сонсгох вэ?
Antworten
  • a. Нүүрэлдэж байцаах үед гаргасан мэдүүлэг нь урьдах мэдүүлгээс зөрүүтэй байвал
  • b. Нүүрэлдүүлэн байцааж эхлэхээс өмнө
  • c. Нүүрэлдүүлэн байцааж дууссаны дараа
  • d. Шаардлагатай бол хэзээ ч уншиж болно
Zusammenfassung anzeigen Zusammenfassung ausblenden

ähnlicher Inhalt

How well do you know GoConqr?
Sarah Egan
Eruu 1-99
Munkh Orgil
EBSH 1-100
Munkh Orgil
eruu 101-200
Munkh Orgil
eruu 201-300
Munkh Orgil
eruu 301-469
Munkh Orgil
Turiin onol 301-367
Munkh Orgil
EZOnol 1-100
munkhorgil
Turiin Onol Tusgai 50
Munkh Orgil
EZOnol 101-200
munkhorgil
Zahirgaa 301-400
Munkh Orgil