EBSH 201-300

Beschreibung

ЭБШ-инй тестийн гуравдугаар хэсэг 201-300
Munkh Orgil
Quiz von Munkh Orgil, aktualisiert more than 1 year ago
Munkh Orgil
Erstellt von Munkh Orgil vor etwa 9 Jahre
249
5

Zusammenfassung der Ressource

Frage 1

Frage
201. Нүүрэлдүүлэн байцаах ажиллагааг эхлэхдээ мөрдөн байцаагч ямар асуулт тавьж тодруулсан байх вэ?
Antworten
  • a. Биеийн байдлыг асуух
  • b. Бие биеэ таних эсэх, хоорондоо ямар харьцаатай эсэх
  • c. Шууд мэдүүлгийн зөрөө арилгах асуулт тавина
  • d. Үнэн зөв мэдүүлэг авахад чиглэсэн асуулт тавьсан байх

Frage 2

Frage
202. Аль тохиолдолд нэмэлт шинжилгээ хийх вэ?
Antworten
  • a. Дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн биш
  • b. Шинжлэн судалсан асуудалтай холбогдсон шинэ зүйлийн талаар шинжилгээ хийлгэх нөхцөл байдал бий болбол
  • c. Шинжээч хувийн сонирхолтой байсан бол
  • d. Дахин шинжилгээг баталгаажуулах

Frage 3

Frage
203. Таньж олуулалтын объектод юу багтах вэ?
Antworten
  • a. Материаллаг бус зүйлс
  • b. Гэмт үйлдэл
  • c. Эд зүйл
  • d. Хэргийн материал

Frage 4

Frage
204. Шинжилгээ хийлгэх эрх зүйн баримт бичиг:
Antworten
  • a. Тогтоол
  • b. Шинжилгээний байгууллагаас удирдамж
  • c. Захирамж
  • d. Хүсэлт

Frage 5

Frage
205. Аль тохиолдолд дахин шинжилгээ хийх вэ?
Antworten
  • a. Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй
  • b. Шинжээчийн дүгнэлт зөв болох нь эргэлзээтэй
  • c. Дүгнэлт нь тодорхойгүй байвал
  • d. Аль аль нь зөв

Frage 6

Frage
206. Шинжээч ямар үүрэгтэй вэ?
Antworten
  • a. Үзлэг хийх
  • b. Дуудсан цагт ирж шинжилгээ хийлгэх
  • c. Дуудсанаар ирж, өөртөө тавигдсан асуултанд бодит дүгнэлт өгөх
  • d. Ямар ч асуултанд бодит дүгнэлт өгөх

Frage 7

Frage
207. Ямар үндэслэлээр гэрч, хохирогчоос харьцуулан шинжлэхээр хэв, хэлбэр авах вэ?
Antworten
  • a. Мэдүүлэгт нь ноцтой зөрүү гарвал
  • b. Гэмт хэрэг гарсан байж болзошгүй байдлыг тогтоох
  • c. Эд мөрийн баримтанд мөрөө үлдсэн байж болзошгүй гэх үндэслэл байвал
  • d. Дээрх оролцогчид хүсэлт гаргасан бол

Frage 8

Frage
208. Хэрэг бүртгэгч гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж буй тухай гомдол, мэдээллийг шалгаад ямар шийдвэр гаргах вэ?
Antworten
  • a. Гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх
  • b. Шалгасан материалаа прокурорт шилжүүлэх
  • c. Хэргийг хэрэгсэхгүй болгох
  • d. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах

Frage 9

Frage
209. Хуульд зааснаар хойшлуулшгүй ажиллагааны үед хийгдэх үзлэгийн төрлүүд:
Antworten
  • a. Орон байранд
  • b. Хэргийн газарт
  • c. Хүний бие, тээврийн хэрэгсэлд
  • d. Тодорхой газар нутагт

Frage 10

Frage
210. Гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр завдаж байгаа тухай гомдол, мэдээллийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүлээн авахаас татгалзвал хэнд гомдол гаргаж болох вэ?
Antworten
  • a. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны даргад
  • b. Прокурорт
  • c. Дээд шатны прокурорт
  • d. Аль аль нь зөв

Frage 11

Frage
211. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хянан үзэх хугацааг хэн сунгах вэ?
Antworten
  • a. Прокурор
  • b. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор
  • c. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны дарга
  • d. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч

Frage 12

Frage
212. Хойшлуулшгүй ажиллагаанд аль нь хамаарахгүй вэ?
Antworten
  • a. Хүний нэр хаягийг тодруулах зорилгоор баримт бичгийг үзэж шалгах
  • b. Гэмт хэргийг таслан зогсоох, гэмт этгээдийг мөрдөх үед байгууллага, иргэний орон байранд нэвтрэн орох
  • c. Согтууруулах ундаа, мансууруулах, хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах
  • d. Гэмт хэрэгт сэрдэгдэж буй этгээдийг хуульд заасан үндэслэлээр баривчлах

Frage 13

Frage
213. Эрүүгийн хэрэг үүсгэх эрх бүхий этгээд:
Antworten
  • a. Прокурор
  • b. Албаны дарга
  • c. Шүүгч
  • d. Хэрэг бүртгэгч

Frage 14

Frage
214. Эрүүгийн хэрэгт дугаар олгох эрхийг:
Antworten
  • a. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны дарга
  • b. Прокурор
  • c. Шүүгч
  • d. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч

Frage 15

Frage
215. Консулын асуудал эрхэлсэн ажилтан нь:
Antworten
  • a. Хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрхтэй
  • b. Эрүүгийн хэрэг үүсгэх эрхтэй
  • c. Хэрэг бүртгэлт явуулах эрхтэй
  • d. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргах эрхтэй

Frage 16

Frage
216. Эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхэд:
Antworten
  • a. Прокурор хяналт тавина
  • b. Дээд шатны прокурор хяналт тавина
  • c. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны дарга хяналт тавина
  • d. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч өөрөө хяналт тавина

Frage 17

Frage
217. Аль тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэх вэ?
Antworten
  • a. Зөвхөн эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байгаа үед
  • b. Зөвхөн эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан байгаа үед
  • c. Зөвхөн гомдол гаргасан үед
  • d. Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл, шалтгаан байвал

Frage 18

Frage
218. Эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагаатай холбоотой прокурорын эрх:
Antworten
  • a. Эрүүгийн хэрэг үүсгэх
  • b. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргах, татгалзах
  • c. Гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх
  • d. Эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулна

Frage 19

Frage
219. Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл аль нь вэ?
Antworten
  • a. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хангалттай баримт
  • b. Энэ нь эрх зүйн зөрчил
  • c. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол
  • d. Гэмт хэрэг гарсан байдал

Frage 20

Frage
220. Эрүүгийн хэрэг үүсгэсний дараа ямар ажиллагаа явуулах вэ?
Antworten
  • a. Энэ тухай прокурорт нэн даруй мэдэгдэнэ
  • b. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулна
  • c. Хохирогчийг байцаана
  • d. Гэмт этгээдийг эрэн сурвалжилна

Frage 21

Frage
221. Ямар тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзах вэ?
Antworten
  • a. Гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирлоо төлсөн
  • b. Гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй
  • c. Хэрэгт ЭБШ ажиллагаа явуулж болохгүй байдал илэрвэл
  • d. Аль аль нь зөв

Frage 22

Frage
222. Мөрдөн байцаагч хууль зүйн үндэслэл, баримтгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байвал:
Antworten
  • a. Прокурор өөрийн тогтоолоор мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгоно
  • b. Хэргийг хэрэгсэхгүй болгоно
  • c. Мөрдөн байцаах албаны дарга мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгоно
  • d. Мөрдөн байцаагч өөрөө хүчингүй болгоно

Frage 23

Frage
223. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолыг хэн үйлдэх вэ?
Antworten
  • a. Прокурор
  • b. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч
  • c. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны дарга
  • d. Эрүүгийн хэргийн шүүгч

Frage 24

Frage
224. Эрүүгийн хэргийн талаар гомдол, мэдээлэл гаргагч нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай тогтоолыг эс зөвшөөрвөл хэнд гомдол гаргах вэ?
Antworten
  • a. Шүүхэд
  • b. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны даргад
  • c. Хяналтын прокурорт
  • d. Дээд шатны прокурорт

Frage 25

Frage
225. Хэрэг бүртгэлтийн харьяаллын хэрэг:
Antworten
  • a. Хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг
  • b. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр зааснаас бусад хөнгөн гэмт хэрэг
  • c. Бүх хүндэвтэр гэмт хэрэг
  • d. Бүх хөнгөн гэмт хэрэг

Frage 26

Frage
226. Шүүхээс нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр:
Antworten
  • a. Прокурорт буцаана
  • b. Хэрэг бүртгэгчид буцаана
  • c. Хэрэг бүртгэх албаны даргад буцаана
  • d. Аль аль нь зөв

Frage 27

Frage
227. ЭБШ хуульд зааснаар хэрэг бүртгэгчийн хэрэг бүртгэлт явуулах эрүүгийн хэрэг нь харьяаллын бус байвал ямар ажиллагаа явуулах вэ?
Antworten
  • a. Шаардлагатай бол харьяаллын бус байсан ч байцаан шийтгэх ажиллагаа явуулна
  • b. Нэн яаралтай харьяаллын дагуу шилжүүлнэ
  • c. Хэргийг шууд түдгэлзүүлнэ
  • d. Прокурорт шилжүүлнэ

Frage 28

Frage
228. Хэрэг бүртгэлт явуулах хугацааг хэн сунгах вэ?
Antworten
  • a. Хэрэг бүртгэгч
  • b. Хэрэг бүртгэх албаны дарга
  • c. Прокурор
  • d. Шүүгч

Frage 29

Frage
229. Хэрэг бүртгэх ажиллагаа явуулж дууссаны дараа хэргийг хэнд шилжүүлэх вэ?
Antworten
  • a. Прокурорт
  • b. Мөрдөн байцаалтанд
  • c. Шүүхэд
  • d. Хэрэг бүртгэх албаны даргад

Frage 30

Frage
230. Мөрдөн байцаалтыг аль үед явуулах вэ?
Antworten
  • a. Хэрэг бүртгэлт явуулж дуусангуут явуулна
  • b. Эрүүгийн хэрэг үүсгэсний дараа ЭБШ хуульд заасан журмаар явуулна
  • c. Сэжигтнийг баривчилсан үеэс явуулна
  • d. Яллагдагчид ял сонсгосоны дараа ЭБШ хуульд заасан журмаар явуулна

Frage 31

Frage
231. Мөрдөн байцаалтын харьяаллын хэрэг:
Antworten
  • a. Хүндэвтэр гэмт хэрэг
  • b. Хүнд гэмт хэрэг
  • c. Хөнгөн гэмт хэрэг
  • d. Онц хүнд гэмт хэрэг

Frage 32

Frage
232. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах эрх бүхий субъект:
Antworten
  • a. Прокурор
  • b. Мөрдөн байцаагчдын хэсэг
  • c. Мөрдөн байцаах албаны дарга
  • d. Мөрдөн байцаагч

Frage 33

Frage
233. Мөрдөн байцаалт явуулах газар:
Antworten
  • a. Зөвхөн уг гэмт хэрэг гарсан газрыг хэлнэ
  • b. Гэмт хэрэг гарсан, сэжигтэн, яллагдагч, гэрч, хохирогчийн олонхи байгаа газрыг хэлнэ
  • c. Мөрдөн байцаагчийн өөрөө (дотоод итгэлээр) тогтоож шийдвэрлэсэн газар
  • d. Аль аль нь байж болно

Frage 34

Frage
234. Мөрдөн байцаагч харьяаллын бус эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэх вэ?
Antworten
  • a. Байцаан шийтгэх ажиллагааг явуулахгүйгээр прокурорт шилжүүлнэ
  • b. Хэргийг харъяалал харгалзахгүйгээр байцаан шийтгэх ажиллагаа явуулна
  • c. Байцаан шийтгэх хойшлуулашгүй ажиллагааг гүйцэтгэн, прокурорт шилжүүлнэ
  • d. Хэргийг шууд харьяалах мөрдөн байцаах алба руу шилжүүлнэ

Frage 35

Frage
235. Мөрдөн байцаалтын хугацаа хэзээнээс эхлэх вэ?
Antworten
  • a. Хэрэг бүртгэлт дуусмагц
  • b. Мөрдөн байцаалт хийгдэж эхэлмэгц
  • c. Эрүүгийн хэрэг үүсгэсний дараа
  • d. Гэмт хэрэг үйлдэгдсэн тухай гомдол, мэдээллийг хүлээн авсан үеэс

Frage 36

Frage
236. Мөрдөн байцаалтын ажиллагааг хаана явуулах вэ?
Antworten
  • a. Гэмт хэрэг гарсан газар явуулна
  • b. Хохирогчийн оршин суугаа газар явуулна
  • c. Хэрэгт холбогдогчийн оршин суугаа газар явуулна
  • d. Мэдээлэл өгсөн этгээдийн оршин суугаа газар

Frage 37

Frage
237. Шүүхээс нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар:
Antworten
  • a. Хяналт тавьж буй прокурорт буцаана
  • b. Дээд шатны прокурорт буцаана
  • c. Мөрдөн байцаах албаны даргад буцаана
  • d. Мөрдөн байцаагчид буцаана

Frage 38

Frage
238. Эрүүгийн ямар хэрэгт мөрдөн байцаагчдын хэсэг томилон ажиллуулдаг вэ?
Antworten
  • a. Онц хүнд гэмт хэрэгт
  • b. Авилгалын хэрэгт
  • c. Бусдыг санаатай алсан гэмт хэрэгт
  • d. Ээдрээ төвөгтэй болон их хэмжээний ажиллагаа шаардсан гэмт хэрэгт

Frage 39

Frage
239. Мөрдөн байцаалт хэдийд дуусгавар болох вэ?
Antworten
  • a. Мөрдөн байцаагч хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаснаар
  • b. Мөрдөн байцаагч яллах дүгнэлт үйлдүүлэхээр саналыг прокурорт тавьснаар
  • c. Хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар
  • d. Хохирогч яллагдагчтай эвлэрснээр

Frage 40

Frage
240. Мөрдөн байцаалтын хэсгийн ахлагчийн эрх:
Antworten
  • a. Энэ нь мөрдөн байцаах албаны дарга учраас эрх нь хуульчлагдсан
  • b. Зөвхөн мөрдөн байцаагчийн хуульчлагдсан эрх эдэлнэ
  • c. Бусад мөрдөн байцаагчийн ажлыг л зохион байгуулна
  • d. Мөрдөн байцаалтын бүхий л ажлыг биечлэн хариуцаж, удирдана

Frage 41

Frage
241. Мөрдөн байцаалтын хугацаа сунгах эсэх асуудлыг:
Antworten
  • a. Прокурор шийдвэрлэнэ
  • b. Мөрдөн байцаах албаны дарга шийдвэрлэнэ
  • c. Мөрдөн байцаагч шийдвэрлэнэ
  • d. Мөрдөн байцаалтын хугацаа сунгагдахгүй

Frage 42

Frage
242. Хөндлөнгийн гэрчийг аль ажиллагаанд оролцуулах вэ?
Antworten
  • a. Эд мөрийн баримтыг хураан авахад
  • b. Байцаахад
  • c. Баривчлахад
  • d. Аль аль нь зөв

Frage 43

Frage
243. Хуульд зааснаар сэжигтэн, яллагдагчийн хүүхдийг аль тохиолдолд бусдаар асруулахаар тогтоол гаргах вэ?
Antworten
  • a. Сэжигтэн, яллагдагч өвчтэй байгаа тохиолдолд
  • b. Сэжигтэн, яллагдагч албадан эмчилээнд байгаа бол
  • c. Сэжигтэн, яллагдагч баривчлагдсан, цагдан хоригдсон тохиолдолд
  • d. Аль аль нь зөв

Frage 44

Frage
244. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг нийтэд мэдэгдэх бол ямар тохиолдолд нийтэд мэдээлж болох вэ?
Antworten
  • a. Хэрэг бүртгэгчийн зөвшөөрлөөр
  • b. Мөрдөн байцаагчийн зөвшөөрлөөр
  • c. Прокурорын зөвшөөрлөөр
  • d. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны даргын зөвшөөрлөөр

Frage 45

Frage
245. ЭБШ хуульд зааснаар хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах ерөнхий нөхцөл:
Antworten
  • a. ЭБШ ажиллагааг явуулахдаа техник хэрэгсэл ашиглах
  • b. Хуулиар хориглоогүй бүхий л арга хэмжээг хэрэглэх
  • c. ЭБШ ажиллагаанд оролцогчдод эрхийг нь заавал тайлбарлаж өгөх
  • d. Гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг арилгах арга хэмжээ авах

Frage 46

Frage
246. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг арилгах арга хэмжээ авахуулахаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь:
Antworten
  • a. Захирамж
  • b. Тогтоол
  • c. Мэдэгдэл
  • d. Даалгавар

Frage 47

Frage
247. Мөрдөн шалгах нь:
Antworten
  • a. Прокурорын хяналтын нэг хэлбэр
  • b. Мөрдөн байцаалтын нэг төрөл
  • c. Эрүүгийн хэрэг үүсгэхийн тулд явуулах тусгай ажиллагаа
  • d. Нотлох баримт цуглуулах нэг хэлбэр

Frage 48

Frage
248. Прокурорын хуульчлагдсан үүрэгт аль нь хамаарахгүй вэ?
Antworten
  • a. Хэргийг шүүхэд шилжүүлэх
  • b. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх
  • c. Хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх
  • d. Эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх

Frage 49

Frage
249. Мөрдөн шалгах ажиллагааг:
Antworten
  • a. Мөрдөн байцаалтын шатанд явуулна
  • b. Шүүхийн шатанд явуулна
  • c. Хэрэг бүртгэлтийн шатанд явуулна
  • d. ЭБШ ажиллагааны аль ч шатанд явуулна

Frage 50

Frage
250. Прокурорын эрх:
Antworten
  • a. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хугацааг сунгана
  • b. Хорьж мөрдөх хугацааг сунгана
  • c. Гэмт хэргийн шинж тэмдэгийг өөрөө илрүүлсэн хэргийг мөрдөх
  • d. Нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр тодорхой чиглэл өгөх

Frage 51

Frage
251. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй нь тогтоогдвол:
Antworten
  • a. Хэрэг бүртгэгчээр хэргийг цаашид мөрдүүлэхийг зогсоож, өөр хэрэг бүртгэгчид хэргийг шилжүүлнэ
  • b. Хэрэг бүртгэгчээр хэргийг цаашид мөрдүүлэхийг зогсоож, өөр хэрэг бүртгэгчид шилжүүлэхийг хэрэг бүртгэлт явуулах байгууллагад даалгана
  • c. Хэрэгт эхнээс нь хэрэг бүртгэлт явуулна
  • d. Уг хэргийг хэрэгсэхгүй болгоно

Frage 52

Frage
252. Прокурорын хуульчлагдсан эрх:
Antworten
  • a. ЭБШ тодорхой ажиллагаа бүрт зөвшөөрөл өгөх
  • b. ЭБШ албадлага хэрэглэх үед зөвшөөрөл өгөх
  • c. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд илэрсэн нийтлэг зөрчлийг арилгуулах талаар шаардлага тавих
  • d. Аль аль нь зөв

Frage 53

Frage
253. Мөрдөн шалгах ажиллагааны үед:
Antworten
  • a. Мөрдөн байцаагч прокурорын даалгавраар биечлэн байцаана
  • b. Үзлэг, нэгжлэгийг давтан хийнэ
  • c. Прокурор шинээр нотлох баримт цуглуулна
  • d. Шинжээч дахин томилж дүгнэлт гаргуулах

Frage 54

Frage
254. Мөрдөн шалгах ажиллагаа нь:
Antworten
  • a. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй гэж үзвэл зохих прокуророос явуулдаг ажиллагаа
  • b. Хэргийг хянаж буй прокурорын үйл ажиллагаа хууль зөрчсөн гэж үзвэл дээд шатны прокуророос явуулах ажиллагаа
  • c. Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч үзвэл давтан хийж, нягтлан шалгаж буй ажиллагаа
  • d. Шүүхээс хэрэгжүүлж буй ажиллагаа

Frage 55

Frage
255. Яллагдагчийг дуудах хэлбэр:
Antworten
  • a. Мэдэгдэх хуудсаар
  • b. Шүүхийн захирамжаар
  • c. Зарлан дуудах хуудсаар
  • d. Мөрдөн байцаагчийн тогтоолоор

Frage 56

Frage
256. Яллагдагчаар татах эрхийг хэн эдлэх вэ?
Antworten
  • a. Прокурор
  • b. Хэрэг бүртгэгч
  • c. Мөрдөн байцаагч
  • d. Шүүх

Frage 57

Frage
257. Яллагдагчийг байцаах эрх:
Antworten
  • a. Мөрдөн байцаагч
  • b. Дээд шатны прокурор
  • c. Хэрэг бүртгэгч
  • d. Шүүгч

Frage 58

Frage
258. Яллагдагчаар татах тогтоолд заавал байх зүйл:
Antworten
  • a. Тогтоолыг хэзээ, хаана, хэн үйлдсэн
  • b. Гэмт хэргийг хэзээ, хаана, хэн үйлдсэн
  • c. ЭБШ хуулийн ямар зүйл хэсгээр нотлогдож байгаа
  • d. Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсгээр яллагдаж байгаа

Frage 59

Frage
259. Яллагдагчид ял сонсгохын өмнө:
Antworten
  • a. Шинээр биеийн байцаалт авна
  • b. Биеийн байцаалтыг шалгана
  • c. Яллагдагчийг байцаана
  • d. Эрх үүргийг нь тайлбарлаж өгнө

Frage 60

Frage
260. Сонсгосон ялын аль нэг хэсэг нь нотлогдохгүй байвал прокурор тэр хэсгийг тогтоолоор хэрэгсэхгүй болгосоны дараа энэ тухай хэнд мэдэгдэх вэ?
Antworten
  • a. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид
  • b. Хохирогчид
  • c. Яллагдагчид
  • d. Хэнд ч мэдэгдэх албагүй

Frage 61

Frage
261. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь байцаалтыг эхэлсэний дараа уг хэргийн талаар яллагдагчаас мэдүүлэг өгөхийã шаардах эрхтэй юу?
Antworten
  • a. Хохирогчоос хүсэлт гаргасан бол шаардах эрхтэй
  • b. Эрхгүй
  • c. Шаардах төдийгүй албадан мэдүүлэг авч болно
  • d. Хууль сануулсны дараа шаардан мэдүүлэг авч болно

Frage 62

Frage
262. Яллагдагчийн эрхийг хэзээ тайлбарлаж өгөх вэ?
Antworten
  • a. Яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа
  • b. Яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсны дараа
  • c. Яллагдагчаар татахын өмнө
  • d. Ял сонсгохын өмнө

Frage 63

Frage
263. Яллагдагчаар татсан тухай тогтоолыг яллагдагчид танилцуулсаны дараа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч ямар ажиллагаа хийх вэ?
Antworten
  • a. Яллагдагчийг байцааж эхэлнэ
  • b. Яллагдагчид эрх, үүргийг тайлбарлан байцаалтыг эхэлнэ
  • c. Яллагдагчид эрх үүргийг тайлбарлан өгч анхны байцаалтын тэмдэглэлд тусган, гарын үсэг зуруулна
  • d. Мэдүүлэг өгөхөөс татгалзвал эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг сануулан, анхны байцаалтын тэмдэглэлд тусган, гарын үсэг зуруулна

Frage 64

Frage
264. Яллагдагчийг байцаахдаа:
Antworten
  • a. Мэдүүлгийг сонссоны дараа түүнд асуулт тавьж болно
  • b. Ямар ч үед асуулт тавьж болно
  • c. Хяналт тавьж буй прокурорыг оролцуулна
  • d. Зөвхөн өмгөөлөгчийг байлцуулж байцаана

Frage 65

Frage
265. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх үндэслэл нь:
Antworten
  • a. Хууль хэрэглэхэд эргэлзээ төрвөл
  • b. Гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тогтоогдохгүй бол
  • c. Нотлох баримт эргэлзээтэй бол
  • d. Сэжигтэн, яллагдагчийн байгаа газар нь мэдэгдэхгүй бол

Frage 66

Frage
266. Хуульд зааснаар эрүүгийн хэргийг хэн түдгэлзүүлэх вэ?
Antworten
  • a. Зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч
  • b. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны удирдлага
  • c. Прокурор
  • d. Шүүх

Frage 67

Frage
267. Түдгэлзүүлсэн хэргийг ямар тохиолдолд хэрэгсэхгүй болгох вэ?
Antworten
  • a. Түдгэлзүүлэх үндэслэл дуусмагц
  • b. Түдгэлзүүлсэн хэргийг эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа дуусмагц
  • c. Сэжигтэн, яллагдагчийг олж илрүүлсэн тохиолдолд
  • d. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацаа дуусмагц

Frage 68

Frage
268. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх нь:
Antworten
  • a. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас тогтоосон хугацаагаар зогсоож буй шийдвэр
  • b. Хуульд заасан хугацаагаар зогсоож буй шийдвэр
  • c. Тодорхой бус хугацаагаар зогсоож буй шийдвэр
  • d. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зогсоож буй шийвэр

Frage 69

Frage
269. Дараахь үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно:
Antworten
  • a. Сэжигтэн, яллагдагчийн байгаа газар нь мэдэгдэхгүй байвал
  • b. Сэжигтэн, яллагдагч оргон зайлсан
  • c. Зайлшгүй шаардлагатай гэрч, хохирогч байхгүй байгаа тохиолдолд
  • d. Гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан

Frage 70

Frage
270. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолд аль зүйлийг заавал тусгах ёстой вэ?
Antworten
  • a. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал оруулсан
  • b. ТСАХ-г хэрхэх талаар
  • c. Гэрч, хохирогчийн талаар
  • d. Нотлох баримтын талаар

Frage 71

Frage
271. Хуульд зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох эрх:
Antworten
  • a. Мөрдөн байцаагч
  • b. Шүүгч (яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас)
  • c. Прокурор (шүүх хуралдааны үед)
  • d. Шүүгч (шүүх хуралдаанаас)

Frage 72

Frage
272. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох журам:
Antworten
  • a. Прокурорын тогтоолоор
  • b. Хэрэг бүртгэгчийн тогтоолоор
  • c. Мөрдөн байцаагчийн саналаар
  • d. Прокурорын дүгнэлтээр

Frage 73

Frage
273. Эрүүгийн хэргийг ямар ажиллагаа хийгдсэний дараа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч прокурорт шилжүүлэх вэ?
Antworten
  • a. Яллагдагчаар татах тухай тогтоол үйлдмэгц
  • b. Хэргийг холбогдох этгээдэд танилцуулсны дараа
  • c. Байцаан шийтгэх ажиллагаа явуулж эхэлмэгц
  • d. Яллагдагчийг цагдан хоримогц

Frage 74

Frage
274. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж дууссан хэргийг прокурор шүүхэд шилжүүлэхдээ ямар ажиллагаа хийх вэ?
Antworten
  • a. Яллах дүгнэлт үйлдэнэ
  • b. Яллагдагчаар татсан тогтоолыг батлана
  • c. Хэргийг шүүхэд шилжүүлнэ
  • d. Яллах саналыг батална

Frage 75

Frage
275. Яллагдагч, хохирогч хэргийн материалтай ямар хугацаанд танилцах вэ?
Antworten
  • a. Прокуророос тогтоосон хугацаанд
  • b. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас тогтоосон
  • c. ЭБШ хуульд заасан хугацаанд
  • d. 3 хоногийн дотор

Frage 76

Frage
276. ЭБШ хуульд зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудалд аль нь хамаарах вэ?
Antworten
  • a. Хэргийг түдгэлзүүлэх үндэслэл байгаа эсэх
  • b. Хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа эсэх
  • c. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх
  • d. Зайлшгүй шаардлагатай гэрч, хохирогч байгаа эсэх

Frage 77

Frage
277. Прокурор хэргийг хянаад дараахь шийдвэрийг гаргана:
Antworten
  • a. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх
  • b. Хэргийг түдгэлзүүлэх
  • c. Яллагдагчаар татах
  • d. Хэргийг харьяалалын дагуу шилжүүлэх

Frage 78

Frage
278. Яллах дүгнэлтийн хавсралтанд ямар зүйлийг тусгах вэ?
Antworten
  • a. Шүүх хуралдааныг хэзээ, хаана хийх
  • b. Иргэний нэхэмжлэл, түүнийг хангах талаар авсан арга хэмжээ
  • c. ТСАХ авагдсан эсэх
  • d. Шүүх хуралдаанд оролцуулбал зохих гэрч, хохирогчдын итгэмжлэл

Frage 79

Frage
279. Мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн хэргийг прокурор шүүхэд шилжүүлэхдээ:
Antworten
  • a. Зөвхөн хянана
  • b. Яллах дүгнэлт үйлдэнэ
  • c. Яллагдагчаар татсан тогтоолыг батална
  • d. Тэмдэглэл үйлдэнэ

Frage 80

Frage
280. Яллах дүгнэлтийн бүтэц нь:
Antworten
  • a. Тэмдэглэх, тогтоох, хавсралт
  • b. Удиртгал, тодорхойлох, тогтоох
  • c. Тэмдэглэх, тодорхойлох, тогтоох
  • d. Удиртгал, тодорхойлох, хавсралт

Frage 81

Frage
281. Шүүх хуралдааны үед уг хэрэг нь адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь мэдэгдвэл:
Antworten
  • a. Хуралдааныг зогсоож, яаралтай харьяаллын дагуу шилжүүлнэ
  • b. Хуралд оролцогчдийн саналаар шийдвэрлэнэ
  • c. Хэргийн байдалд нөлөөлхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ
  • d. Хуралдааныг түдгэлзүүлнэ

Frage 82

Frage
282. Хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал:
Antworten
  • a. Шүүхийн тогтоолоор харьяалах шүүхэд шилжүүлнэ
  • b. Шүүгчийн захирамжаар харьяалах шүүхэд шилжүүлэх
  • c. Харьяалагдахгүй байсан ч хэргийг хянан шийдвэрлэнэ
  • d. УДШ харьяалал тогтооно

Frage 83

Frage
283. Гэмт хэрэг гарсан газрыг тогтоох бололцоогүй тохиолдолд:
Antworten
  • a. Гэмт этгээдийн оршин суугаа газрын шүүх шийдвэрлэнэ
  • b. Хохирогчийн оршин суугаа газрын шүүх шийдвэрлэнэ
  • c. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж дууссан газрын шүүх шийдвэрлэнэ
  • d. ЭБШ ажиллагаанд оролцогчдын олонхи байгаа газрын шүүх

Frage 84

Frage
284. Гэмт хэрэг нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газарт төгссөн бол хэргийг ямар шүүх хянан шийдвэрлэх вэ?
Antworten
  • a. Гэмт хэрэг гарсан газрын шүүх
  • b. Хор уршиг хаана илүү гарсан газрын шүүх
  • c. Гэмт этгээдийн оршин суугаа газрын шүүх
  • d. Гэмт хэрэг төгссөн газрын шүүх

Frage 85

Frage
285. Ямар тохиолдолд адил эрх бүхий нэг шүүхээс нөгөө шүүхэд хэргийг шилжүүлэх вэ?
Antworten
  • a. Хэргийг бүх талаас нь бүрэн бодитойгоор тогтоохын тулд
  • b. Хэргийг цаг тухайд нь түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд
  • c. Шүүгдэгчийн эрх ашиг сонирхлыг хамгаалахын тулд
  • d. Аль аль нь зөв

Frage 86

Frage
286. Шүүхэд ирсэн хэргийн талаар шүүгч ямар шийдвэр гаргах вэ?
Antworten
  • a. Хэргийг хэрэгсэхгүй болгох
  • b. Хэргийг түдгэлзүүлэх
  • c. Хэргийг харьяалах шүүхэд нь шилжүүлэх
  • d. Хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах

Frage 87

Frage
287. Хуульд зааснаар аль тохиолдолд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх вэ?
Antworten
  • a. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэд хийсэн
  • b. Яллагдагчийн гэм буруу нь хөдөлбөргүй тогтоогдсон
  • c. ЭБШ ажиллагааны оролцогчдын эрхийг бүрэн хангасан
  • d. Шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болох зүйл байхгүй

Frage 88

Frage
288. Шүүгч яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ дараахь асуудлыг тодруулна:
Antworten
  • a. Уг хэрэг шүүхэд харъяалагдаж буй эсэх
  • b. Хэргийг түдгэлзүүлэх үндэслэл буй эсэх
  • c. Шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцох эсэх
  • d. ТСАХ-г өөрчлөх буюу хүчингүй болгох эсэх

Frage 89

Frage
289. Аль тохиолдолд шүүгч хэргийг түдгэлзүүлэх вэ?
Antworten
  • a. Зайлшгүй шаардлагатай гэрч, хохирогч байхгүй
  • b. Хэрэгт холбогдогч нас барсан
  • c. Яллагдагч оргон зайлсан
  • d. Яллагдагчийн байгаа газар нь мэдэгдэхгүй

Frage 90

Frage
290. Хуульд зааснаар шүүгч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамжинд дараахь асуудлыг тусгана:
Antworten
  • a. Шүүх хуралдааныг хэзээ, хаана хийх
  • b. Шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцох эсэх
  • c. Шүүх хуралдаанд бусад этгээдийг оролцуулах эсэх
  • d. Шүүх хуралдааныг нээлттэй хийх эсэх

Frage 91

Frage
291. Хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаах үндэслэл:
Antworten
  • a. Хэргийг буруу дугаарласан
  • b. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн
  • c. ЭБШ хуулийг ноцтой зөрчсөн
  • d. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг бүрэн гүйцэд хийсэн

Frage 92

Frage
292. Шүүх яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хуулбарыг яллагдагчид гардуулахдаа ямар баримт бичгийг хамт өгөх вэ?
Antworten
  • a. Таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолыг
  • b. Зарлан дуудах хуудсыг
  • c. Иргэний нэхэмжлэлийг
  • d. Аль аль нь зөв

Frage 93

Frage
293. Шүүх хуралдааныг ямар тохиолдолд хаалттай явуулдаг вэ?
Antworten
  • a. Төрийн нууцыг хамгаалах тохиолдолд
  • b. Гадаадын иргэний үйлдсэн хэрэгт
  • c. Хувь хүний нууцыг хамгаалах тохиолдолд
  • d. Насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэг

Frage 94

Frage
294. Шүүх хуралдааныг аль албан тушаалтан даргалан явуулах вэ?
Antworten
  • a. Томилогдсон шүүгч
  • b. Ерөнхий шүүгч
  • c. Улсын яллагч
  • d. Хуралдаанд оролцогчдийн олонхийн саналаар

Frage 95

Frage
295. Шүүх хуралдаанд нотлох баримтыг шинжлэхэд оролцох эрх бүхий этгээд:
Antworten
  • a. Улсын яллагч
  • b. Гэрч
  • c. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч
  • d. Сэжигтэн

Frage 96

Frage
296. Ямар тохиолдолд улсын яллагч шүүх хуралдаан дээр шүүгдэгчийг яллахаас татгалзах вэ?
Antworten
  • a. Шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзсэн
  • b. Хэргийг түдгэлзүүлэхээр байвал
  • c. Хэрэг ээдрээ төвөгтэй байвал
  • d. Мэдлэг чадварын түвшин хүрэхгүй бол

Frage 97

Frage
297. Шүүх хуралдааныг заавал хойшлуулах тохиолдол:
Antworten
  • a. Өмгөөлөгч ирээгүй бол
  • b. Хохирогч ирээгүй бол
  • c. Гэрч, шинжээч ирээгүй бол
  • d. Аль аль нь зөв

Frage 98

Frage
298. Шүүх хуралдааныг хаалттай явуулсан бол шүүхийн шийдвэрийн аль хэсгийг нь нийтэд уншиж сонсгох вэ?
Antworten
  • a. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг
  • b. Шүүхийн шийдвэрийн тэмдэглэх хэсгийг
  • c. Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь
  • d. Ямар ч тохиолдолд уншиж сонсгохгүй

Frage 99

Frage
299. Прокурор шүүх хуралдаанд оролцон ял оногдуулахад дараахь асуудлаар дүгнэлтээ шүүхэд гаргана:
Antworten
  • a. Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг
  • b. Ялын төрөл, хэмжээ
  • c. Хорих ял эдлүүлэх дэглэм
  • d. Аль аль нь зөв

Frage 100

Frage
300. Өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцохдоо доорхи эрхийг эдлэнэ:
Antworten
  • a. Нотлох баримт шинжлэхэд оролцох
  • b. Шүүх хуралдааны явцад гарсан асуудлаар санал гаргах
  • c. Шүүгдэгчийг цагаатгах
  • d. Оногдуулах ялын талаар саналаа гаргах
Zusammenfassung anzeigen Zusammenfassung ausblenden

ähnlicher Inhalt

How well do you know GoConqr?
Sarah Egan
Eruu 1-99
Munkh Orgil
EBSH 1-100
Munkh Orgil
eruu 101-200
Munkh Orgil
eruu 201-300
Munkh Orgil
eruu 301-469
Munkh Orgil
Turiin onol 301-367
Munkh Orgil
EZOnol 1-100
munkhorgil
Turiin Onol Tusgai 50
Munkh Orgil
EZOnol 101-200
munkhorgil
Zahirgaa 301-400
Munkh Orgil