Frage 1
Frage
301. Хэм хэмжээний хийсвэр хяналт хэрэгжих нөхцөл юу вэ?
Antworten
-
a) Үндсэн хуулийн шүүхэд бусад шүүхээс хандах
-
b) Үндсэн хуулийн шүүхэд иргэд хандах
-
c) Үндсэн хуулийн шүүхэд албан тушаалтан хандах
-
d) Үндсэн хуулийн шүүхэд бусад субъект хандах
Frage 2
Frage
302. Цэцийн эцсийн шийдвэрийг нэрлэнэ үү ?
Frage 3
Frage
303. Цэцийн зөвшөөрөлгүй хийж болох үйл ажиллагаа юу вэ?
Antworten
-
a) Цэцийн гишүүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах
-
b) Захиргааны журмаар хариуцлага хүлээх
-
c) эд зүйлийг хураан авах
-
d) үзлэг, нэгжлэг хийх
Frage 4
Frage
304. Маргаан хянан хэлэлцэх ажиллагаа хэдийд эхлэх вэ?
Antworten
-
a) маргааныг шалгасан гишүүний илтгэлээр
-
b) нарийн бичгийн дарга ирцийг танилцуулснаар
-
c) мэтгэлцээний үе шат эхэлснээр
-
d) хуралдаан даргалагч хуралдааныг нээснээр
Frage 5
Frage
305. Хуралдааныг хойшлуулах үндэслэл юу вэ?
Antworten
-
a) маргагч тал хүрэлцэн ирээгүйн шалтгаан тодорхойгүй
-
b) өөрийг нь эзгүйд асуудлыг шийдвэрлэхийг зөвшөөрснөө бичгээр ирүүлсэн
-
c) хуралдаан эхэлсний дараа оролцох боломжтой болсон
-
d) хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй
Frage 6
Frage
306. Цэцийн бүрэлдэхүүнд орсон гишүүд талуудад асуулт тавих үе шатыг нэрлэнэ үү?
Frage 7
Frage
307. Яамны дэд сайд эрхлэх ажлынхаа хүрээнд гарын үсэг зурж гаргасан акт Цэцийн хяналтын объект болох уу?
Frage 8
Frage
308. Хэм хэмжээний тодорхой хяналт хэрэгжих нөхцөл юу вэ?
Antworten
-
a) Үндсэн хуулийн шүүхэд иргэд хандах
-
b) Үндсэн хуулийн шүүхэд бусад шүүхээс хандах
-
c) Үндсэн хуулийн шүүхэд албан тушаалтан хандах
-
d) Үндсэн хуулийн шүүхэд бусад субъект хандах
Frage 9
Frage
309. УИХ-аас Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхэд оролцох эрх, үүрэг бүхий субъектуудийг нэрлэнэ үү?
Frage 10
Frage
310. Үндсэн хуулийн биелэлтийг шүүхийн бус байгууллагаас хянахад:
Antworten
-
a) Үндсэн хуулийг зөрчсөн тухай зөвлөмж гаргадаг
-
b) Эцсийн шийдвэр гаргадаг
-
c) хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн актыг хянадаг
-
d) урьдчилсан хяналт хэрэгжүүлдэг
Frage 11
Frage
311. Үндсэн хуулийг зөрчиж болзошгүй субъектийг нэрлэнэ үү?
Frage 12
Frage
312. Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийг эгүүлэн татах үндэслэл юу вэ?
Antworten
-
a) хууль зөрчвөл
-
b) дарга болон гишүүний ёс зүйд үл нийцсэн үйлдэл хийвэл
-
c) гаргасан шийдвэр нь хууль тогтоогчийн саналд үл нийцвэл
-
d) хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдвол
Frage 13
Frage
313. Иргэд өргөдөл, мэдээллээ Цэцэд гаргахдаа:
Antworten
-
a) Цэцэд шууд хаяглан ирүүлнэ
-
b) сонин хэвлэлээр дамжуулан хандаж болно
-
c) аноним буюу нэр, хаяггүй хандаж болно
-
d) хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хандаж болно
Frage 14
Frage
314. Цэцийн зөвлөлдөх тасалгаанд орж болох хүмүүсийг нэрлэнэ үү?
Frage 15
Frage
315. Эдгээрийн аль нь Үндсэн хуулийн биелэлтийг шүүхийн бус байгууллагаас хянаж буй хяналт вэ?
Antworten
-
a) Ердийн шүүхээс хянаж буй
-
b) Зөвлөл хянаж буй
-
c) Бие даасан шүүхээс хянаж буй
-
d) Үндсэн хуулийн цэцээс хянаж буй
Frage 16
Frage
316. Монгол улсын Үндсэн хуулийн цэц үндсэн хуулийн хяналтын аль загварт багтдаг бэ?
Frage 17
Frage
317. Үндсэн хуулийн цэц нь маргааныг хянан шийдвэрлэхдээ аль төрлийн хуулийг хэрэглэх вэ?
Frage 18
Frage
318. Эдгээрээс аль нь Үндсэн хуулийн шүүхийн зориулалтад хамаарах вэ? (хамаарахыг ол)
Antworten
-
a) Үндсэн хуулийг дагаж мөрдүүлэх
-
b) Үндсэн хуулийг шууд үйлчилдэг эрх зүй болгох
-
c) Үндсэн хуулийн маргааныг хянан шийдвэрлэх
-
d) Үндсэн хуулийг тайлбарлах
Frage 19
Frage
319. Үндсэн хуулийн шүүх маргаан хянан шийдвэрлэх ажиллагаандаа дараах зарчмуудын алийг нь тэргүүн ээлжид баримтлах вэ?
Antworten
-
a) Талууд нотлох үүрэгтэй байх (Мэтгэлцэх зарчим)
-
b) Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэх зарчим (Диспозитив зарчим)
-
c) Шүүх нотлох үүрэгтэй байх (хянан магадлах)
-
d) Үйл ажиллагааны хувьд хараат бус байх зарчим
Frage 20
Frage
320. Эдгээр субьектуудын аль нь Үндсэн хуулийн шүүхэд өргөдөл гаргах вэ?.
Frage 21
Frage
321. Үндсэн хуулийн шүүхээс маргаан хянан шийдвэрлэхдээ хэрэглэн гаргаж буй тайлбар аль төрлийн тайлбар бэ?
Antworten
-
a) Аутентик
-
b) Хэм хэмжээний
-
c) Системчилсэн
-
d) Казуал
Frage 22
Frage
322. Ямар тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт эцсийн болох вэ?
Frage 23
Frage
323. Дараахын аль нь Үндсэн хуулийн цэцийн хяналтын обьектод хамаарах вэ?
Antworten
-
a) Иргэдийн өргөдөл, мэдээлэл
-
b) Албан тушаалтны хүсэлт
-
c) Ард нийтийн санал асуулгатай холбоотой эрх бүхий байгууллагын шийдвэр
-
d) Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр (УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой)
Frage 24
Frage
324. Иргэн А УИХ-ын сонгуульд нэр дэвшжээ. Санал хураалтаар тэрээр маш бага саналын зөрүүтэйгээр ялагдсан. Сонгуулийн дараагаар А УИХ-ын сонгуулийн тухай хуулийн санал тоолохтой холбоотой хэд хэдэн заалт Үндсэн хууль зөрчиж буй болохыг анзаарч Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Энэ тохиолдолд А-ийн Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан гомдол ямар хэлбэртэй байх вэ?
Antworten
-
a) А өргөдөл гаргасан
-
b) А мэдээлэл гаргасан
-
c) А хүсэлт гаргасан
-
d) А нэхэмжлэл гаргасан
Frage 25
Frage
325. Хэм хэмжээний хийсвэр хяналтад аль нь хамаарахгүй вэ?
Antworten
-
a) Дээд шүүхийн хүсэлтээр маргаан үүсгэн хянан шийдвэрлэсэн маргаан
-
b) Иргэний мэдээллээр маргаан үүсгэн хянан шийдвэрлэсэн маргаан
-
c) Хуулийн этгээдийн өргөдлөөр маргаан хянан шийдвэрлэсэн маргаан
-
d) Шүүгч маргаан хянан шийдвэрлэх явцад хэрэглэж буй хуулиа Үндсэн хууль зөрчсөн хэмээн ҮХЦ-д хандан гаргасан хүсэлт
Frage 26
Frage
326. Нийслэлийн захиргааны хэргийг шүүхийн шүүгч Б газартай холбоотой маргаан хянан шийдвэрлэж байжээ. Тэрээр нэхэмжлэлийг шалгаж байх зуур уг маргаантай холбоотойгоор хэрэглэх гэж байсан Газрын тухай хуулийн тодорхой заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн тул Улсын дээд шүүхээр дамжуулан Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Цэцээс уг хүсэлттэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэж буй хяналт нь аль хяналтын хэлбэрт илүүтэйгээр хамаарах боломжтой вэ?
Antworten
-
a) Абстракт буюу хийсвэр хяналт
-
b) Хэм хэмжээний тодорхой хяналт
-
c) Хэм хэмжээний негатив хяналт
-
d) Хэм хэмжээний урьдчилсан хяналт
Frage 27
Frage
327. Иргэд Үндсэн хуулийн цэцээс гаргасан аль шийдвэрт гомдол гаргах эрхтэй вэ?
Antworten
-
a) Маргаан үүсгэхээс татгалзсан гишүүний тогтоолд
-
b) Бага суудлын хуралдааны магадлалд
-
c) Бүх шийдвэрт
-
d) Бүх шийдвэрт гомдол гаргах эрхгүй
Frage 28
Frage
328. Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах эрхтэй субьектыг нэрлэ.
Antworten
-
a) Тагнуулын төв байгууллагын дарга
-
b) Сонгуулийн төв байгууллагын дарга
-
c) Цагдаагийн ерөнхий газрын дарга
-
d) Зөв хариулт алга байна.
Frage 29
Frage
329. Цэц аль төрлийн маргааныг хянан шийдвэрлэх вэ? (Үл хамаарахыг ол)
Antworten
-
a) Сонгуулийн төв байгууллагын орон нутгийн сонгуультай холбоотой шийдвэр
-
b) Сонгуулийн төв байгууллагын УИХ-ын сонгуулийн үр дүнтэй холбоотой шийдвэр
-
c) Улсын дээд шүүхийн тогтоол
-
d) Сонгуулийн төв байгууллагын ард нийтийн санал асуулгатай холбоотой шийдвэр
Frage 30
Frage
330. Улсын дээд шүүхийн эрх зүйн байдлыг тодорхойлно уу
Frage 31
Frage
331. Үндсэн хуулийн ангиллыг тайлбарлана уу
Frage 32
Frage
332. Үндсэн хуулийн байгууллагад хамаарах байгууллагуудыг нэрлэнэ үү
Frage 33
Frage
333. Үндсэн хуулийн бие даасан шүүх байгуулахад ямар үзэл онолд тулгуурласан бэ?
Frage 34
Frage
334. Үндсэн хуулийн ангиллыг тайлбарлана уу
Frage 35
Frage
335. Захиргааны эрх зүйн судалгааны объект болох “Захиргаа” гэсэн ойлголтонд:
Antworten
-
a) Байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага хамаарна
-
b) төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж буй захиргааны байгууллагууд хамаарна
-
c) дээрх бүгд хамаарна
Frage 36
Frage
336. “Нийтийн захиргаа” гэсэн ойлголт нь:
Antworten
-
a) Захиргаа гэсэн ойлголтыг бүрэн агуулна
-
b) Захиргаа гэсэн ойлголтын төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэхтэй холбоотой хэсэг нь юм
-
c) удирдлагын бүх хэлбэрийг хамруулж ойлгоно
Frage 37
Frage
337. “Захиргаа” гэсэн ойлголтын хувьд:
Frage 38
Frage
338. Захиргаа гэдэг нь хууль тогтоох болон шүүх эрх мэдлээс бусад төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаа
Antworten
-
a) сөрөг аргаар тодорхойлсон байна.
-
b) эерэг аргаар тодорхойлсон байна.
-
c) хоёуланг нь хэрэглэсэн байна.
Frage 39
Frage
339. “Захиргаа” нь:
Antworten
-
a) гүйцэтгэх эрх мэдлийг өөртөө багтаасан ойлголт
-
b) гүйцэтгэх эрх мэдлийн зөвхөн нэг хэсэг нь
-
c) гүйцэтгэх эрх мэдэлтэй огт хамааралгүй
Frage 40
Frage
340. Захиргаа нийтийн ашиг сонирхлыг хэрэгжүүлдэг бөгөөд Нийтийн ашиг сонирхол нь:
Antworten
-
a) Заавал бүгдэд хүртээмжтэй байна.
-
b) бүгдэд хүртээмжтэй байх албагүй
-
c) зөвхөн тодорхой этгээдүүдээр хязгаарлагдана.
Frage 41
Frage
341. Гал түймрийн улмаас орон гэргүй болсон Бат, Дорж хоёрын гэр бүлд Засаг даргаас гэр бэлэглэсэн байна.
Antworten
-
a) зөвхөн Бат, Дорж хоёрт хандаж буй учир Засаг даргын үйл ажиллагаа нийтийн ашиг сонирхлыг илэрхийлээгүй байна.
-
b) Засаг даргын үйл ажиллагаа нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн байна.
-
c) Засаг даргын үйл ажиллагаа нь зөвхөн хувь этгээдийн ашиг сонирхлыг хамгаалсан учир буруу юм.
Frage 42
Frage
342. Захиргааны эрх зүй нь:
Frage 43
Frage
343. Захиргааны акт, захиргааны байгууллага зэрэг ойлголтууд нь
Frage 44
Frage
344. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх туай хууль нь /иргэний процессын эрх зүй/
Frage 45
Frage
345. Фискаль захиргааны үед эрх зүйн харилцаанд
Frage 46
Frage
346. Захиргаа өөрт харъяалуулсан чиг үүргээ гүйцэтгэхдээ
Antworten
-
a) зөвхөн нийтийн эрх зүйн хэм хэмжээг ашиглана
-
b) хувийн эрх зүйн хэм хэмжээг ашиглахгүй
-
c) аль алиныг нь ашиглаж болно
Frage 47
Antworten
-
a) Улс төрийн удирдлага юм.
-
b) улс төртэй огт хамааралгүй.
-
c) Улс төрийн удирлагыг хэрэгжүүлэгч хэрэглүүр юм.
Frage 48
Frage
348. Орчин үеийн захиргааны эрх зүйн судалгааны гол объект нь
Antworten
-
a) Захиргааны байгууллагын хоорондын үйл ажиллагаа
-
b) Захиргаа ба иргэдийн хоорондын үйл ажиллагаа
-
c) Төрийн гүйцэтгэх байгууллагын бүтэц, зохион байгуулалт
Frage 49
Frage
349. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь:
Frage 50
Frage
350. Захиргааны үйл ажиллагаа:
Antworten
-
a) зөвхөн нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдана
-
b) зөвхөн хувийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдана
-
c) аль алинаар нь зохицуулагдаж болно
Frage 51
Frage
351. Төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө:
Frage 52
Frage
352. Захиргааны эрх зүйн эх сурвалжид:
Antworten
-
a) хууль, эрх зүйн хэмжээний актууд
-
b) хууль, эрх зүйн хэм хэмжээний актууд, захиргааны акт, гэрээ
-
c) бүх эрх зүйн актууд орно
Frage 53
Frage
353. Захиргааны эрх зүйн эх сурвалжид \нарийвчилсан утгаараа\ аль нь орохгүй вэ?
Antworten
-
a) Засгийн газрын тухай хууль, газрын тухай хууль …
-
b) Их засаг хууль …эрх зүйн түүхэн эх сурвалжууд
-
c) Захиргааны байгууллагаас гаргасан эрх зүйн хэм хэмжээний актууд
Frage 54
Frage
354. Захиргааны эрх зүйн эх сурвалж нь:
Frage 55
Frage
355.Эрх зүйн хэм хэмжээний актыг:
Antworten
-
a) зөвхөн УИХ-аас батлан гаргана
-
b) зөвхөн Засгийн газраас л батлан гаргана
-
c) хуулиар эрх шилжүүлсэн тохиолдолд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас гаргаж болно
Frage 56
Frage
356.Захиргааны эрх зүйн эх сурвалж нь:
Frage 57
Frage
357.Заншлын хэм хэмжээ нь:
Antworten
-
a) Захиргааны эрх зүйн бичмэл эх сурвалж мөн
-
b) Захиргааны эрх зүйн бичмэл бус эх сурвалж мөн
-
c) Захиргааны эрх зүйн эх сурвалж биш
Frage 58
Frage
358.Захиргааны акт нь:
Antworten
-
a) Захиргааны эрх зүйн эх сурвалж мөн
-
b) Захиргааны эрх зүйн эх сурвалж биш
-
c) Зарим тохиолдол эрх зүйн эх сурвалж болно
Frage 59
Frage
359.Эрх зүйн хэм хэмжээний актыг:
Antworten
-
a) зөвхөн Засгийн газраас батлан гаргана
-
b) зөвхөн төрийн гүйцэтгэх байгууллагаас батлан гаргана
-
c) хуулинд заасан тохиолдолд аль ч байгууллагаас гаргаж болно
Frage 60
Frage
360.Захиргааны байгууллагын дотоод журмаар:
Antworten
-
a) Захиргааны байгууллага иргэдийн хоорондын харилцааг зохицуулна
-
b) Захиргааны байгууллага хоорондын харилцааг зохицуулна
-
c) Тухайн байгууллагын дотоод харилцааг зохицуулна
Frage 61
Frage
361.Захиргааны эрх зүйн хэм хэмжээний акт нь дараах үндсэн шинжийг заавал агуулсан байна.
Frage 62
Frage
362. Захиргааны эрх зүйн эх сурвалжийн эрэмбийн хувьд төрийн гүйцэтгэх байгууллагаас гаргасан эрх зүйн хэм хэмжээний акт нь нийтийн эрх зүйн бусад субъектээс батлан гаргасан хэм хэмжээний актын:
Antworten
-
a) өмнө нь орно
-
b) дараа нь орно
-
c) адилхан эрэмбэлэгдэнэ
Frage 63
Frage
363. Захиргааны байгууллага нь эрх зүйн эх сурвалжийг эрэмбийн хувьд:
Antworten
-
a) дээрээс нь эхэлж хэрэглэнэ
-
b) өөрөө сонгож хэрэглэнэ
-
c) доороос нь эхэлж хэрэглэнэ.
Frage 64
Frage
364. Захиргааны эрх зүйн субъект болох захиргааны байгууллага нь:
Frage 65
Frage
365. Хувийн эрх зүйн хуулийн этгээд нь, жишээ нь компани:
Antworten
-
a) Захиргааны байгууллага мөн
-
b) захиргааны байгууллага биш
-
c) ЗГ-ын чиг үүргийг шилжүүлэн авсан тохиолдолд захиргааны байгууллага байж болно
Frage 66
Frage
366. Төрийн өмчийн үйлдвэрийн газар:
Frage 67
Frage
367. Захиргааны байгууллагад:
Antworten
-
a) зөвхөн төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хамаарна
-
b) Төрийн бүх байгууллага хамаарна
-
c) төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж буй бүх байгууллага хамаарна
Frage 68
Frage
368. Хувийн өмчийн сургууль нь:
Frage 69
Frage
369. МУИС нь захиргааны байгууллага:
Frage 70
Frage
370. МУИС-ийн ХЗС-ийн Төр, Захиргааны эрх зүйн тэнхим нь:
Frage 71
Frage
371. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь:
Frage 72
Frage
372. Захиргаанаас чиг үүргээ гүйцэтгэхдээ:
Antworten
-
a) зөвхөн нийтийн эрх зүйн хэлбэрийг ашиглана
-
b) зөвхөн хувийн эрх зүйн хэлбэрийг ашиглана
-
c) хоюуланг нь ашиглаж болно
Frage 73
Frage
373. Захиргааны байгууллагаас нийтэд хандан гаргасан “Сэрэмжлүүлэг” (хүний эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүний талаар) нь:
Frage 74
Frage
374. Захиргааны акт нь:
Antworten
-
a) эрх зүйн хэм хэмжээний акт мөн
-
b) захиргааны эрх зүйн гэрээ мөн
-
c) бие даасан эрх зүй хэлбэр юм
Frage 75
Frage
375. Захиргааны актын үндсэн шинжид:
Antworten
-
a) Захиргааны байгууллагаас гарна
-
b) Захирамжилсан арга хэмжээ мөн
-
c) Зохицуулалт агуулсан байна
-
d) тодорхой нэг тохиолдлыг зохицуулна
-
e) шууд гадагш нөлөөлөл бүхий байна
Frage 76
Frage
376. 1) Захиргааны байгууллагаас гарна, 2)Захирамжилсан арга хэмжээ мөн, 3) Зохицуулалт агуулсан байна, 4) зохицуулалт нь нийтийн эрх зүйн хүрээнд үүснэ, 5) тодорхой нэг тохиолдлыг зохицуулна, 6) шууд гадагш нөлөөлөл бүхий байна. Захиргааны акт эдгээр шинжүүдийг:
Frage 77
Frage
377. Захиргааны акт нь ( аль нь буруу вэ)
Antworten
-
a) зөвхөн бичгэн хэлбэрээр илэрхийлэгдэнэ
-
b) аман хэлбэртэй байж болно
-
c) эс үйлдэхүйгээр илэрч болно
Frage 78
Frage
378. Замын гэрлэн дохионы зохицуулалт нь:
Frage 79
Frage
379. Захиргааны эрх зүйн гэрээ нь :
Antworten
-
a) захирамжилсан шийдвэр мөн
-
b) хамтын ажиллаганы хэлбэр юм
-
c) аль алиныг нь агуулна.
Frage 80
Frage
380. Захиргааны байгууллагын удирдлагаас доод шатныхаа албан тушаалтанд чиг үүргийнх нь хүрээнд хандан гаргасан тушаал нь:
Frage 81
Frage
381. Захиргааны байгууллагын дотоод журам нь:
Frage 82
Frage
382. Захиргааны актын эрх зүйн нөлөөлөл нь:
Antworten
-
a) захиргааны актыг хаяглагдсан этгээдэд нь зохих журмаар мэдэгдсэнээр эхэлнэ.
-
b) захиргааны актыг батлан гаргаснаар эхэлнэ.
-
c) Хаяглагдсан этгээд хүлээн зөвшөөрснөөр эхэлнэ
Frage 83
Frage
383. Захиргааны байгууллагаас захиргааны актыг зөвхөн эрх хэмжээнийхээ дотор гаргах шаардлага нь:
Antworten
-
a) Захиргааны актад тавигдах эрх зүйн шаардлага
-
b) Захиргааны актад тавигдах улс төрийн шаардлага
-
c) Захиргааны актад тавигдах шаардлага биш
Frage 84
Frage
384. Захиргааны актад тавигдах эрх зүйн шаардлага нь:
Antworten
-
a. заавал эрх зүйн хэм хэмжээнд урьдчилан тусгагдсан байна
-
b. эрх зүйн хэм хэмжээнд урьдчилан тусгагдсан албагүй
-
c. заавал биелүүлэх шаардлага байхгүй.
Frage 85
Frage
385. Хэрэв захиргааны акт алдаатай бол:
Frage 86
Frage
386. Захиргааны актыг илт хууль бусад тооцохдоо:
Antworten
-
a) зөвхөн хуулинд заасан тохиолдолд
-
b) ноцтой алдаа бүхий бол
-
c) тухайн тохиолдлоос хамаарна.
Frage 87
Frage
387. Захиргааны актыг хүчингүйд тооцож болох субъектэд :
Antworten
-
a) Дээд шатны захиргааны байгууллага
-
b) Захиргааны актыг гаргасан байгууллага.
-
c) Захиргааны хэргийн шүүх
Frage 88
Frage
388. Захиргааны эрх зүйн гэрээнд:
Antworten
-
a) Нийтийн эрх зүйн бүхий л харилцааг зохицуулсан гэрээ орно
-
b) мөн хувийн эрх зүйн харилцааг зохицуулсан гэрээ орно
-
c) зөвхөн захиргааны эрх зүйн харилцааг зохицуулсан гэрээ хамаарна.
Frage 89
Frage
389. Захиргааны байгууллагаас байгуулсан гэрээ болгон:
Antworten
-
a) Захиргааны эрх зүйн гэрээнд хамаарна
-
b) Захиргааны эрх зүйн гэрээнд хамаарахгүй
-
c) нийтийн эрх зүйн гэрээ болно.
Frage 90
Frage
390. Захиргааны байгууллагаас байгуулсан өдөр тутмынхаа үйл ажиллагаанд шаардагдах бичгийн хэрэгслэл худалдан авах гэрээ нь:
Frage 91
Frage
391. Захиргааны эрх зүйн гэрээтэй холбоотой маргааныг :
Antworten
-
a) зөвхөн захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ
-
b) Захиргааны хэргийн шүүхэд хамаарахгүй
-
c) аль ч шүүхээр хянан шийдвэрлэх боломжтой
Frage 92
Frage
392. Захиргааны байгууллагаас өөрийн гаргасан шийдвэрийг зохих ёсоор биелэгдээгүй тохиолдолд:
Antworten
-
a) өөрөө албадлагын журмаар гүйцэтгүүлнэ
-
b) заавал шүүхийн журмаар гүйцэтгүүлнэ
-
c) Захиргаанаас албадлага хэрэглэх боломжгүй
Frage 93
Frage
393. Захиргааны байгууллагын албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас иргэдэд учирсан хохирлыг:
Frage 94
Frage
394. Иргэн захиргааны байгууллагын албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлоо арилгуулахын тулд:
Antworten
-
a) захиргааны байгууллагаас нэхэмжлэнэ
-
b) тухайн буруутай албан тушаалтнаас нэхэмжлэнэ
-
c) аль алинаас нь зэрэг нэхэмжлэнэ
Frage 95
Frage
395. Төрөөс бусдын өмчлөл, эзэмшлийн газрыг:
Frage 96
Frage
396. Захиргааны зөрчил гэдэгт:
Antworten
-
a) хууль зөрчсөн үйлдэл болгоныг
-
b) захиргааны акт ба захиргааны эрх зүйн гэрээг зөрчсөн үйлдлийг
-
c) хууль болон эрх зүйн хэм хэмжээний актаар тогтоосон журмыг зөрчсөн үйлдлийг
Frage 97
Frage
397. Засгийн газар нь:
Antworten
-
a) Захиргааны байгууллага мөн
-
b) Захиргааны байгууллага биш
-
c) Гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж буй тохиолдолд (улс төрийн шийдвэр бус) захиргааны байгууллага мөн
Frage 98
Frage
398. Захиргааны акт ба эрх зүйн хэм хэмжээний акт гэсэн ойлголтууд:
Frage 99
Frage
399. Аль нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад хамаарахгүй вэ?
Frage 100
Frage
400. Засаг дарга эрх хэмжээнийхээ дотор алиныг нь гаргах вэ?
Antworten
-
a) Захирамж
-
b) Тогтоол
-
c) Тушаал