EZOnol 101-200

Beschreibung

Эрх зүйн онолын тест
munkhorgil
Quiz von munkhorgil, aktualisiert more than 1 year ago
munkhorgil
Erstellt von munkhorgil vor fast 9 Jahre
1618
4

Zusammenfassung der Ressource

Frage 1

Frage
101. Төрийн байгууллагын хооронд дахь эрх мэдлийн харилцаанд
Antworten
  • a. эд хөрөнгийн харилцааг зохицуулж буй эрх зүйн акт үүрэг гүйцэтгэхгүй
  • b. эд хөрөнгөтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцааг зохицуулж буй хэм хэмжээний акт үүрэг гүйцэтгэнэ
  • c. эд хөрөнгийн, эд хөрөнгөтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцааг зохицуулж буй хэм хэмжээний акт ямар ч үүрэг гүйцэтгэхгүй

Frage 2

Frage
102. Аль бодомж нь зөв бэ?
Antworten
  • a. Хүний хүсэл зоригоос гадуурхи үйл явдлын харилцаанд эрх зүйн актын үйлчлэл хамаарагдана
  • b. Хүний хүсэл зоригоос гадуурхи үйл явдлын харилцаанд эрх зүйн актын үйлчлэл хамаарагдахгүй
  • c. Хүний хүсэл зоригоос гадуурхи үйл явдлын харилцаанд эрх зүйн актын үйлчлэл зарим тохиолдолд

Frage 3

Frage
103. Эрх зүйн актын хүчин төгөлдөр болох үндэслэлд:
Antworten
  • a. актын хүчин төгөлдөр болох хугацааг шууд заасан бол тэр хугацаанаас
  • b. албан ёсоор нийтэлснээс хойш хууль тогтоомжид заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд батлан гаргасан хугацаанаас шууд, эсвэл биелүүлбэл зохих субьектүүд хүлээн авсан өдрөөс хүчин төгөлдөр болно
  • c. батлан гаргасан хугацаанаас шууд, эсвэл биелүүлбэл зохих субьектүүд хүлээн авсан өдрөөс хүчин төгөлдөр болно
  • d. дээрх нийтлэг гурван үндэслэл багтана

Frage 4

Frage
104. Хүчин төгөлдөр актуудын үйлчлэх хугацааг дуусгавар болгох аргуудыг нэрлэнэ үү?
Antworten
  • a. эрх зүйн актын үйлчлэх хугацаа дууссан бөгөөд уг хугацааг дахин сунгаагүй бол
  • b. уг актыг эрх бүхий байгууллагаас хүчингүй болгосон
  • c. уг актыг орлохуйц өөр акт батлагдаж гарсан тохиолдолд
  • d. шинэ батлагдсан хуулийг дагаж мөрдөх

Frage 5

Frage
105. Хуулийг буцаан хэрэглэх тохиолдол
Antworten
  • a. хуучин хууль, хуульчилсан акт хүчин төгөлдөр бус болсон
  • b. шинээр батлагдан гарсан хуулийн зарим зүйл, заалтуудад хуучин хуулийн нөхцөл байдал хүндэрсэн бол уг хуулийг хүчин төгөлдөр үед үүссэн харилцааг зохицуулахаар
  • c. хуучин хууль нь илүү нарийн зохицуулсан бол

Frage 6

Frage
106. Хууль буцаан хэрэглэх асуудлыг
Antworten
  • a. шүүгч шийдвэрлэнэ
  • b. хуулийн эрдэмтэд шийдвэрлэнэ
  • c. зөвхөн хуулиар шийдвэрлэнэ
  • d. хуулийг хэрэглэж буй албан тушаалтнууд шийдвэрлэнэ
  • e. хууль зүйн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ

Frage 7

Frage
107. Хууль үйлчлэх орон зай нь
Antworten
  • a. тухайн улсын нутаг дэвсгэрээр тодорхойлогдоно
  • b. төрийн бүрэн эрхт байдлаар тодорхойлогдоно
  • c. төрийн эрх мэдлийг хуваарилсан байдлаар тодорхойлогдоно

Frage 8

Frage
108. Хуулийн үйлчлэх орон зайд хамаарахыг ол
Antworten
  • a. өөрийн нутаг дэвсгэр
  • b. элчин сайдын яамны оршин байгаа гадаад улс дахь нутаг дэвсгэр
  • c. задгай тэнгист яваа өөрийн онцлог тэмдэг бүхий хөлөг онгоц
  • d. нисэх аппаратын кабин
  • e. гадаад орны нутаг дэвсгэр

Frage 9

Frage
109. Хуулийн үйлчлэлд үл хамаарагдах субьектыг ол
Antworten
  • a. хүн амын тодорхой хэсэг
  • b. албан тушаалтан
  • c. гадаад орны дипломат ажилтан, элчин, консул
  • d. цэрэг
  • e. Цагдаа

Frage 10

Frage
110. Монгол улс нутаг дэвсгэртээ байгаа харьяалалгүй хүний эрх, үүргийг
Antworten
  • a. тусгай хуулиар
  • b. олон улсын гэрээ, хэлэлцээрээр
  • c. өөрийн нь орны хуулиар
  • d. уугуул орны нь хуулиар

Frage 11

Frage
111. Эрх зүйн этгээд нь
Antworten
  • a. хүн бүр
  • b. албан ёсны байгууллага, аж ахуй нэгж
  • c. хөрөнгө чинээгээрээ үүрэг хүлээх чадвар бүхий байгууллага
  • d. шүүх, арбитрын үйл ажиллагаанд оролцох эрх бүхий байгууллага

Frage 12

Frage
112. Эрх зүйн үйлчлэлийн үр нөлөөг судладаг салбар ухаан
Antworten
  • a. харьцуулсан эрх зүй судлал
  • b. социологийнэрх зүй
  • c. системт хандлагын онол
  • d. эрх зүйн философи
  • e. Криминологи

Frage 13

Frage
113. Үндсэн агуулгаараа эрх зүйн нэг төрлийн харилцааг зохицуулдаг эрх зүйн хэм хэмжээний нийлбэрийг нэрлэнэ үү?
Antworten
  • a. эрх зүйн заалт
  • b. эрх зүйн институт
  • c. эрх зүйн бүл

Frage 14

Frage
114. Эрх зүйн зохицуулалтын механизмын бүрдэл хэсэг нь (үл хамаарахыг ол)
Antworten
  • a. эрх зүйн хэм хэмжээ
  • b. субьектив эрх
  • c. хууль зүйн үүрэг
  • d. хууль зүйн факт
  • e. эрх зүйн хийдэл

Frage 15

Frage
115. Аль нь эрх зүйн зохицуулалтын гол үндэс вэ?
Antworten
  • a. эрх зүйн хэм хэмжээ
  • b. субьектив эрх
  • c. хууль зүйн үүрэг
  • d. хууль зүйн факт
  • e. эрх зүйн ухамсар

Frage 16

Frage
116. Эрх зүйн зохицуулалтын хамгийн гол арга
Antworten
  • a. эрх олгох
  • b. зөвшөөрөл
  • c. хориглох
  • d. үүрэг болгох
  • e. хариуцлага хүлээлгэх

Frage 17

Frage
117. Эрх зүйг хэрэгжүүлэх онцгой хэлбэр
Antworten
  • a. эрх зүйн хэм хэмжээг сахих
  • b. эрх зүйн хэм хэмжээг биелүүлэх
  • c. эрх зүйн хэм хэмжээг ашиглах
  • d. эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх

Frage 18

Frage
118. Эрх зүйг хэрэглэх гэсэн ойлголт
Antworten
  • a. эрх зүйн этгээдийн эрхээ хамгаалж буй үйлдэл
  • b. эрх зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх төрийн үйл ажиллагаа
  • c. эрх зүйн хэм хэмжээний хэрэгжилтийг шүүхийн практикт хангаж буй төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа
  • d. зөв хариулт алга байна

Frage 19

Frage
119. Эрх зүйг хэрэглэх субъект (үл хамаарахыг ол)
Antworten
  • a. шүүх
  • b. Үндсэн хуулийн цэц
  • c. прокурор
  • d. төрийн албан тушаалтан
  • e. Иргэн

Frage 20

Frage
120. Эрх зүйг хэрэглэх зорилго
Antworten
  • a. эрх зүйг хэрэглэгчдийн хувийн хэрэгцээг хангах
  • b. эрх, үүргээ хэрэгжүүлэх этгээдийн хэрэгцээг хангах
  • c. нийгмийн ашиг сонирхол, хэрэгцээг хангах
  • d. зөв хариулт байхгүй байна

Frage 21

Frage
121. Эрх зүйг хэрэглэх субъектын зорилт
Antworten
  • a. эрх зүйн хэм хэмжээг биелүүлэхийг албадах
  • b. дэмжлэг үзүүлэх
  • c. эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хариуцлага оногдуулах
  • d. дээрх бүгд зөв

Frage 22

Frage
122. Эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх үндэслэл
Antworten
  • a. хууль тодорхой нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай бол
  • b. хуулиар тодорхой нөхцөл байдлыг хянах шаардлагатай бол
  • c. эрх, үүрэгтэй холбогдсон эрх зүйн маргаан үүссэн бол
  • d. эрх зүйн зөрчил үүссэн бол
  • e. дээрх хариулт бүгд зөв

Frage 23

Frage
123. Эрх зүйг хэрэглэх үе шат
Antworten
  • a. тухайн хэргийн бодит байдлыг тогтоох
  • b. хэргийн хууль зүйн үндэслэлийг тогтоох
  • c. хэргийг шийдвэрлэх
  • d. дээрх бүгд зөв

Frage 24

Frage
124. Эрх зүйн хэм хэмжээг хэрэглэсэн актын шинж (үл хамаарахыг ол)
Antworten
  • a. эрх бүхий байгууллагын тодорхой хэргийг шийдвэрлэсэн шийдвэр
  • b. заавал биелүүлэх шинжтэй
  • c. хуулийн тогтоосон хэлбэртэй
  • d. нийгмийн харилцааг тусгайлан зохицуулсан шинжтэй
  • e. зөв хариулт байхгүй байна

Frage 25

Frage
125. Эрх зүйн хэм хэмжээг хэрэглэсэн актын онцлог ялгаа
Antworten
  • a. тодорхой субъектэд чиглэгддэг
  • b. нийгмийн тодорхой харилцааг зохицуулдаг
  • c. дахин хэрэглэгдэх тогтвортой шинжийг агуулдаг
  • d. зөв хариулт байхгүй байна

Frage 26

Frage
126. Эрх зүйн хэм хэмжээг хэрэглэсэн актанд тавигдах шаардлага
Antworten
  • a. хууль ёсны байх
  • b. хууль зүйн үндэслэлтэй байх
  • c. үр нөлөөтэй байх
  • d. дээрх бүгд зөв

Frage 27

Frage
127. Эрх зүйн хэм хэмжээг хэрэглэсэн актыг бүтээх субъект
Antworten
  • a. ерөнхийлөгч
  • b. шүүгч
  • c. прокурор
  • d. төрийн албан тушаалтан
  • e. Иргэн

Frage 28

Frage
128. Эрх зүйн хэм хэмжээг хэрэглэсэн актыг эрх зүйн зохицуулалтаар нь хэрхэн ангилдаг вэ?
Antworten
  • a. Үндсэн хуулийн эрх зүйн акт
  • b. Захиргааны эрх зүйн акт
  • c. Эрүүгийн эрх зүйн акт
  • d. Процессын эрх зүйн акт
  • e. дээрх хариулт бүгд зөв

Frage 29

Frage
129. Үндэсний эрх зүйн тогтолцооны бүрэлдэхүүн:
Antworten
  • a. Инфра бүтэц
  • b. Эрх зүйн уламжлал
  • c. Эрх зүйн бүл
  • d. Эрх зүйн конвергенци

Frage 30

Frage
130. Эрх зүйн тогтолцоо хэмээх ойлголтын агуулга:
Antworten
  • a. Эрх зүйн гадаад хэлбэр
  • b. Эрх зүйн институтүүдийн бүрдэл
  • c. Эрх зүйн дотоод бүтэц
  • d. Хуульчилсан акт

Frage 31

Frage
131. Дараахь ойлголтуудаас аль нь өргөн агуулгатай вэ?
Antworten
  • a. Эрх зүйн зарчим
  • b. Эрх зүйн тогтолцоо
  • c. Инфра бүтэц
  • d. Эрх зүйн институт

Frage 32

Frage
132. Инфра бүтэц
Antworten
  • a. Хууль зүйн боловсролын тогтолцоо
  • b. Хууль зүйн кодификафи
  • c. Төрийн байгууллагуудын бүтэц
  • d. Хууль зүйн мэргэжлийн бүтэц

Frage 33

Frage
133. Ромын эрх зүйч Ульпиан эрх зүйн тогтолцоог хэрхэн хуваасан бэ?
Antworten
  • a. Эрүү, иргэн, төр захиргааны эрх зүй
  • b. Нийтийн ба хувийн эрх зүй
  • c. Эрүүгийн, хувийн, нийтийн эрх зүй
  • d. Материаллаг ба процессийн эрх зүй

Frage 34

Frage
134. Салбар эрх зүйн агуулга:
Antworten
  • a. Эрх зүйн тогтолцооны дотоодод онцгойрон ялгарсан тодорхой төрлийн нийгмийн харилцааг зохицуулах нэг төрлийн эрх зүйн хэм хэмжээний нийлбэр
  • b. Эрх зүйн тогтолцооны дотоодод онцгойрон ялгарсан тодорхой төрлийн нийгмийн харилцааг зохицуулах нэг төрлийн эрх зүйн харилцааны нийлбэр
  • c. Дээрхи тодорхойлолтуудын аль нь ч биш

Frage 35

Frage
135. Эрүүгийн эрх зүйг нийтийн эрх зүйд хамруулах үндэслэл:
Antworten
  • a. Нийтлэг ёс суртахууны үнэт зүйлсийг хамгаалдаг
  • b. Нийтийн эрх зүйн зохицуулах зүйл
  • c. Гагцхүү нийтийн эрх зүйн зарчмууд үйлчилдэг
  • d. Аль нь ч биш

Frage 36

Frage
136. Аль нь өргөн агуулгатай ойлголт вэ?
Antworten
  • a. Төрийн байгууллагуудын бүтэц
  • b. Материаллаг эрх зүй
  • c. Үндэсний эрх зүйн бүрдэл
  • d. Хууль зүйн мэргэжлийн бүтэц

Frage 37

Frage
137. Процессийн эрх зүйн бүрдэл: (Үл хамаарахыг ол)
Antworten
  • a. Нотолгооны эрх зүй
  • b. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй
  • c. Эрх зүйг төрөлжүүлэхтэй холбогдсон харилцаа
  • d. Арбитрын процесс

Frage 38

Frage
138. Эрх зүйн зохицуулах зүйл гэдэг нь:
Antworten
  • a. Эрх зүйгээр журамлагдаж буй нийгмийн харилцаа
  • b. Нэг төрлийн шинжтэй нийгмийн харилцааг зохицуулдаг хууль зүйн хэрэглүүр
  • c. Эрх зүйн тодорхой институтүүдийн хүрээнд буй нийгмийн харилцааны тодорхой нэг төрлийг зохицуулж буй эрх зүйн цэгцтэй хэм хэмжээний нийлбэр
  • d. Аль нь ч биш

Frage 39

Frage
139. Нийгмийн харилцааг зохицуулагч хууль зүйн хэрэглүүр:
Antworten
  • a. Эрх зүйн зохицуулалтын арга
  • b. Эрх зүйн зохицуулах зүйл
  • c. Эрх зүйн институт
  • d. Хууль зүйн мэргэжил

Frage 40

Frage
140. Эрх зүйн зохицуулалтын арга: (Үл хамаарахыг ол)
Antworten
  • a. Императив
  • b. Диспозитив
  • c. Урамшуулах арга
  • d. Сайшаах арга

Frage 41

Frage
141. Эрх зүйн харилцаанд оролцогч талуудын зөвшилцөх, эрх тэгш боломж олгоход чиглэсэн зохицуулалтын арга:
Antworten
  • a. Императив
  • b. Урамшуулах арга
  • c. Зөвлөмж болгосон арга
  • d. Диспозитив

Frage 42

Frage
142. Хувийн эрх зүйг тодорхойлох онцлог шинж:
Antworten
  • a. Диспозитив хэм хэмжээ
  • b. Харилцаанд оролцогч субъектүүдийн эрх тэгш боломж
  • c. Нэг талын хүсэл зориг давуу илэрдэг
  • d. Императив арга

Frage 43

Frage
143. Нийтийн эрх зүйн түгээмэл шинж:
Antworten
  • a. Нэг талын хүсэл зориг давуу илэрдэг
  • b. Нийтлэг ёс суртахууны үнэт зүйлсийг хамгаалдаг
  • c. Субъектүүдийн үүрэгт хувийн хариуцлага хүлээлгэдэг
  • d. Диспозитив хэм хэмжээ

Frage 44

Frage
144. Эдгээрээс аль материаллаг эрх зүй вэ? (Үл хамаарахыг ол)
Antworten
  • a. Өв залгамжлалын эрх зүй
  • b. Өмчийн эрх зүй
  • c. Нотолгооны эрх зүй
  • d. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй

Frage 45

Frage
145. Хөдөлмөр, нийгэм хангамжийн эрх зүй нь:
Antworten
  • a. Хувийн эрх зүй
  • b. Нийтийн эрх зүй
  • c. Холимог эрх зүй
  • d. Аль нь ч биш

Frage 46

Frage
146. Аль эрх зүйг “цэвэр” эрх зүй гэдэг вэ?
Antworten
  • a. Хувийн эрх зүй
  • b. Нийтийн эрх зүй
  • c. Холимог эрх зүй
  • d. Үндсэн хуулийн эрх зүй

Frage 47

Frage
147. Хувийн эрх зүй:
Antworten
  • a. Худалдааны эрх зүй
  • b. Санхүүгийн эрх зүй
  • c. Газрын эрх зүй
  • d. Хот байгуулалтын эрх зүй

Frage 48

Frage
148. Эрх зүйн бүл:
Antworten
  • a. Түгээмэл шинж, чиг хандлагын үндсэн дээр хуваагдсан эрх зүйн тогтолцооны нийлбэр
  • b. Онцгойрох эрх зүйн харилцааны нийлбэр
  • c. Эрх зүйн нийгэмд гүйцэтгэх үүрэг, эрх зүйн орчин, үзэл суртлаар хүмүүсийн ухамсарт гүн гүнзгий шингэж нөхцөлдсөн харилцааны цогц
  • d. Дээрхи бүгд

Frage 49

Frage
149. Эрх зүйн тогтолцоог процессийн эрх зүйн зарчмыг шалгуур болгон хэрхэн ангилдаг вэ?
Antworten
  • a. Мэтгэлцэх ба хянах тогтолцоо
  • b. Мөрдөх ба мэтгэлцэх тогтолцоо
  • c. Өрнийн ба социалист эрх зүйн тогтолцоо
  • d. Дээрхи бүгд зөв

Frage 50

Frage
150. Өрнийн эрх зүйн бүлийн онцлог: (Үл хамаарахыг ол)
Antworten
  • a. Католик сүм хийдийн эрх зүйн хүчтэй нөлөө
  • b. Жам ёсны эрх зүй философи
  • c. Шүүхийн мэтгэлцэх тогтолцоо
  • d. Ромын хувийн эрх зүйн нөлөө

Frage 51

Frage
151. Шашны эрх зүй:
Antworten
  • a. Өрнийн эрх зүй
  • b. Хуурмаг өрнийн эрх зүй
  • c. Скандинавын эрх зүй
  • d. Каноны эрх зүй

Frage 52

Frage
152. Социалист эрх зүйн тогтолцооны мөн чанар:
Antworten
  • a. Хувийн эрх зүйг хамгаалах
  • b. Татварын цээрлүүлэх бодлого
  • c. Нийгмийн халамжийг үгүйсгэх
  • d. Нийтийн эрх зүйн нөлөөг ихэсгэх

Frage 53

Frage
153. Эрх зүйн тогтолцоог бүл болгон ангилах шалгуур: (Үл хамаарахыг ол)
Antworten
  • a. Эрх зүйн үзэл суртал
  • b. Эрх зүйн инфра бүтэц
  • c. Эрх зүйн хэм хэмжээ
  • d. Эрх зүйн арга зүй

Frage 54

Frage
154. Аль бодомж зөв бэ?
Antworten
  • a. Өрнийн эрх зүй нь эрх зүйт төртэй салшгүй холбоотой
  • b. Өрнийн эрх зүй төлөвшихөд каноны эрх зүй хүчтэй нөлөөлсөн
  • c. Социалист эрх зүй нь өрнийн эрх зүй мөн
  • d. Дорнын эрх зүй нь өрнийн эрх зүйд хүчтэй нөлөөлсөн

Frage 55

Frage
155. Эрх зүйт төрийн зарчмаар шалгуур хийвэл эрх зүйн тогтолцоог
Antworten
  • a. өрнийн ба хуурмаг өрнийн, өрнийн бус
  • b. нийтлэг, иргэнлэг, социалист
  • c. шашинт, шашинт бус
  • d. уламжлалт, улс төржсөн, мэрэгшсэн гэж ангилна

Frage 56

Frage
156. Шүүхийн сэтгэлгээний тогтолцоо нь индуктив байдаг эрх зүйн тогтолцоо
Antworten
  • a. Социалист эрх зүйн бүл
  • b. Иргэнлэг эрх зүйн бүл
  • c. Нийтлэг эрх зүйн бүл

Frage 57

Frage
157. Олон улсын хувийн эрх зүй нь
Antworten
  • a. олон улсын эрх зүйн нэг салбар
  • b. үндэсний эрх зүй дэх иргэний эрх зүйн нэг салбар
  • c. эдгээрийн аль алиных нь шинжийг агуулсан бие даасан салбар

Frage 58

Frage
158. Хууль зүйн стиль нь
Antworten
  • a. эрх зүйн аргуудад илүү хамаатай
  • b. эрх зүйн үзэл баримлалд илүү хамаатай
  • c. эрх зүйн соёлд илүү хамаатай байдаг

Frage 59

Frage
159. Английн эрх зүйд завал биелэгдэх шинжтэй эх сурвалжид
Antworten
  • a. Үндсэн хууль
  • b. шүүхийн прецедент
  • c. обитер диктум багтана

Frage 60

Frage
160. Харьцуулсан эрх зүй судлаачдын маргаан үүсэгдэггүй асуудал нь
Antworten
  • a. харьцуулсан эрх зүй нь салбар эрх зүй мөн эсэх
  • b. харьцуулсан эрх зүй нь бие даасан шинжлэх ухаан мөн эсэх
  • c. аль нь ч биш

Frage 61

Frage
161. Хувийн эрх зүйг дотор нь худалдааны ба иргэний гэж хуваадаг үндэсний эрх зүй
Antworten
  • a. Германы эрх зүй
  • b. Английн эрх зүй
  • c. Оросын эрх зүй
  • d. Монголын эрх зүй

Frage 62

Frage
162. Эрх зүйн инфра бүтэц (үл хамаарахыг ол)
Antworten
  • a. хууль зүйн боловсролын тогтолцоо
  • b. хууль зүйн мэрэгжлийн бүтэц
  • c. материаллаг эрх зүй
  • d. хууль зүйн техник

Frage 63

Frage
163. Өрнийн эрх зүй дотроос эрх зүйг нийтийн ба хувийн гэж хуваахыг хүлээн зөвшөөрдөггүй үндэсний эрх зүй
Antworten
  • a. Английн эрх зүй
  • b. Германы эрх зүй
  • c. Скандиновын орнуудын эрх зүй
  • d. Францын эрх зүй

Frage 64

Frage
164. Хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох орчин үеийн арга (үл хамаарахыг ол)
Antworten
  • a. эрх зүйг зээлдэн хэрэглэх
  • b. эрх зүйг уламжлан шилжүүлэх
  • c. экспортлох
  • d. Импортлох

Frage 65

Frage
165. Эрх зүйн соёлыг зээлдэн авч нутагшуулах нь
Antworten
  • a. Эрх зүйн конвергенц
  • b. Эрх зүйн рецепци
  • c. Эрх зүйн глобальчлал
  • d. Зөв хариулт байхгүй байна

Frage 66

Frage
166. Эрх зүйн рецепци хийхэд анхаарах зүйл (үл хамаарахыг ол)
Antworten
  • a. нутагшиж чадах
  • b. үндэсний онцлог
  • c. эрх зүйн тогтолцоо
  • d. эрх зүйн зорилго

Frage 67

Frage
167. Хуулийн гол үзэл баримтлалыг нь зээлдэн нутагшуулах нь:
Antworten
  • a. хуулийг хөрвүүлэн шилжүүлэн авч байгаа хэлбэр
  • b. хуулийг бүхэлд нь шилжүүлэн авч байгаа хэлбэр
  • c. хуулийг гол санаагаар нь шилжүүлэн авч байгаа хэлбэр
  • d. хуулийг залгамжилан шилжүүлэн авч байгаа хэлбэр

Frage 68

Frage
168. Хуулийг бүхэлд нь рецепцилэн авахын эерэг тал (үл хамаарахыг ол)
Antworten
  • a. хуулийн тогтолцоо эвдэрдэггүй
  • b. логик бүтэц нь алдагддаггүй байх
  • c. шууд нутагших бололцоотой, тохирохуйц байх
  • d. залгамж холбоо, хэрэгжих механизм сайн байх

Frage 69

Frage
169. Эрх зүйн янз бүрийн тогтолцоо өөр хоорондоо ойртох үйл явц
Antworten
  • a. Интеграци
  • b. эрх зүйн конвергенц
  • c. эрх зүйн рецепци
  • d. эрх зүйн глобальчлал

Frage 70

Frage
170. Эрх зүйн конвергенц гэсэн нэр томъёо
Antworten
  • a. конвергенцийн онолоос үүсэлтэй
  • b. рецепцийн онолоос үүсэлтэй
  • c. соёл иргэншлийн онолоос үүсэлтэй
  • d. зөв хариулт байхгүй байна

Frage 71

Frage
171. Аль тохиолдолд хуульчийн (мэргэжлийн) эрх зүйн ухамсрын өндөр түвшинг шаардах вэ?
Antworten
  • a. хуулийг сахин биелүүлэхэд
  • b. хуулийг хэрэгжүүлэхэд
  • c. хуулийг хэрэглэхэд
  • d. хуулийг тайлбарлахад

Frage 72

Frage
172. Эрх зүйн ухамсар нь
Antworten
  • a. бодит ахуйн тусгал
  • b. эрх зүйн бодит байдлын тусгал
  • c. хуулийн тусгал
  • d. эрх зүйн үзэл суртал
  • e. эрх зүйн зан үйл

Frage 73

Frage
173. Эрх зүйн ухамсрыг агуулгаар нь хэрхэн ангилах вэ?
Antworten
  • a. эрх зүйн үзэл суртал
  • b. эрх зүйн сэтгэл судлал
  • c. эрх зүйн мэдлэг
  • d. эрх зүйн чадамж
  • e. эрх зүйн зан үйл

Frage 74

Frage
174. Эрх зүйн ухамсрын бүтцийн ангилалд
Antworten
  • a. энгийн
  • b. онолын
  • c. мэргэжлийн
  • d. шүүгчдийн
  • e. залуусын гэж ангилна

Frage 75

Frage
175. Эрх зүйн соёлыг хэмжих түвшин
Antworten
  • a. хүн амын эрх зүйн ухамсрын
  • b. эрх зүйн үйл ажиллагааны хөгжлийн
  • d. хууль зүйн техникийн
  • e. төрийн байгууллагуудын үйл ажиллагааны түвшин

Frage 76

Frage
176. Эрх зүйн сэтгэл судлал нь
Antworten
  • a. эрх зүйн талаарх онолын цэгцтэй мэдлэг
  • b. мэргэжлийн эрх зүйн ухамсар
  • c. эрх зүйн үзэгдэл харилцааг мэдрэх мэдрэмж
  • d. эрх зүйн үзэл суртал

Frage 77

Frage
177. Эрх зүйн ухамсрын үндсэн чиг үүрэг (үл хамаарахыг ол)
Antworten
  • a. хууль тогтоох
  • b. танин мэдэх
  • c. үнэлж цэгнэх
  • d. Зохицуулах

Frage 78

Frage
178. Эрх зүйн соёлын агуулгыг нээн илэрхийлэгч вэ?
Antworten
  • a. эрх зүйн мэдлэг
  • b. эрх зүйн хүмүүжил
  • c. эрх зүйн ухамсар
  • d. эрх зүйн идэвхитэй байр суурь
  • e. үйл ажиллагааны сэдэл

Frage 79

Frage
179. Эрх зүйн ухамсар төлөвшихөд нөлөөлөх хүчин зүйлсэд үл хамаарахыг ол
Antworten
  • a. улс төрийн ухамсар
  • b. шашин
  • c. ёс суртахуун
  • d. цаг агаар
  • e. нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал

Frage 80

Frage
180. Аль бодомж нь зөв бэ?
Antworten
  • a. Эрх зүйн онол, эрх зүйн үзэл суртал хоёр шууд хамааралтай
  • b. Эрх зүйн онол, эрх зүйн үзэл суртал хоёр ямар ч хамааралгүй
  • c. Эрх зүйн онол, эрх зүйн үзэл суртал хоёр шууд бус хамааралтай

Frage 81

Frage
181. Эрх зүйг үгүйсгэх үзлийн мөн чанар
Antworten
  • a. Эрх зүйн дэг журмыг хэтрүүлэн үнэлэх
  • b. Эрх зүйн хэм хэмжээгээр тогтоосон дэг журмыг туйлшруулан үнэлэх
  • c. Эрх зүйн хэм хэмжээгээр тогтоосон дэг журмыг үл хүндэтгэсэн байдлаар буюу сөрөг байдлаар үгүйсгэн үзэх
  • d. Зөв хариулт алга байна

Frage 82

Frage
182. “Монголын хууль гурав хоног” гэсэн зүйрлэл аль үзэлтэй холбоотой вэ?
Antworten
  • a. Эрх зүйг туйлшруулах үзэл
  • b. Эрх зүйг үгүйсгэх үзэл
  • c. Эрх зүйг дээдлэх үзэл
  • d. Эрх зүйг хэтрүүлэх үзэл

Frage 83

Frage
183. Эрх зүйг үгүйсгэх үзлийг даван туулах арга зам
Antworten
  • a. Нийгэмд ёс суртахууныг төлөвшүүлэх
  • b. Хууль зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх
  • c. Хуулийн байгууллага, хууль зүйн мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх
  • d. Зөв хариулт байхгүй байна

Frage 84

Frage
184. Эрх зүйг үгүйсгэх үзлийн эх сурвалж (үл хамаарах )
Antworten
  • a. Хуулийг үл биелүүлэх
  • b. Хуулийг үл тоомсорлох
  • c. Төрийн байгууллагад хайхрамжгүй хандах
  • d. Улс төрийн идэвхигүй байдал

Frage 85

Frage
185. Эрх зүйн зөрчил нь:
Antworten
  • a. хууль ёсны зан үйл
  • b. хууль ёсны бус зан үйл
  • c. гэм буруутай үйлдэл, эс үйлдэл
  • d. үйлдэл, эс үйлдэл

Frage 86

Frage
186. Эрх зүйн зөрчлийн шинж (үл хамаарахыг ол)
Antworten
  • a. хууль бус үйл ажиллагаа
  • b. гэм буруутай үйл ажиллагаа
  • c. хуулийг үл тоомсорлосон байх
  • d. нийгэмд хор аюултай байх
  • e. хууль тогтоомжинд заагдсан шийтгэлтэй байх

Frage 87

Frage
187. Хүний хүсэл зоригоос үл шалтгаалах үйл явдал (казус) болон бодол санаа, хүсэл мөрөөдөл эрх зүйн зөрчил болох уу?
Antworten
  • a. болно
  • b. болохгүй
  • c. зарим тохиолдолд болно

Frage 88

Frage
188. Зөрчлийн шинжийн онол нь
Antworten
  • a. объект, субъект, объектив тал, субъектив тал
  • b. гэм буруу, хор уршиг, нийгэмд аюултай, хуульд заагдсан гэсэн ангиллыг үүсгэнэ
  • c. эдгээрийн аль нь ч биш

Frage 89

Frage
189. Эрх зүйн зөрчлийн бүрэлдэхүүн
Antworten
  • a. хууль ёсны бус зан үйлийн дотоод шинж тэмдгийг илэрхийлсэн ойлголт
  • b. хууль ёсны бус зан үйлийн гадаад шинж тэмдгийг илэрхийлсэн ойлголт
  • c. хууль ёсны бус зан үйлийн дотоод хийгээд гадаад шинж тэмдгийг илэрхийлсэн ойлголт
  • d. Зөв хариулт алга байна

Frage 90

Frage
190. Аль нь эрх зүйн зөрчлийн бүрэлдэхүүнд үл хамаарах вэ?
Antworten
  • a. субъект
  • b. субъектив эрх
  • c. объект
  • d. субъектив тал
  • e. объектив тал

Frage 91

Frage
191. Эрх зүйн зөрчлийн субъектэд хамаарагдах шинж (үл хамаарахыг ол)
Antworten
  • a. эрх зүйн чадамжтай байх
  • b. эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн байх
  • c. эрх зүйн чадамжаа хязгаарлуулсан байх
  • d. гэм буруутай байх
  • e. хариуцлага заавал хүлээх

Frage 92

Frage
192. Эрх зүйн зөрчлийн субъектийн ангилал
Antworten
  • a. нийтлэг субъект
  • b. онцгой субъект
  • c. тусгай субъек
  • d. ерөнхий субъект

Frage 93

Frage
193. Эрх зүйн зөрчлийн объект
Antworten
  • а. гэмт халдлагаас хамгаалагдаж байгаа эрх зүйн харилцаа
  • b. гэмт зан үйлийн хандлага чиглэсэн нийгмийн харилцаа
  • c. гэмт зан үйлийн хандлага чиглэсэн тодорхой нэг төрлийн харилцаа
  • d. зөв хариулт байхгүй байна

Frage 94

Frage
194. Эрх зүйн зөрчлийн объектын ангилал (үл хамаарахыг ол)
Antworten
  • a. ерөнхий объект
  • b. нийтлэг объект
  • c. төрлийн объект
  • d. нэг бүрчилсэн объект
  • e. шууд объект

Frage 95

Frage
195. Эрх зүйн зөрчлийн объектын нэмэгдэл шинж
Antworten
  • a. эдийн баялаг
  • b. халдлагын зүйл
  • c. эдийн бус баялаг
  • d. нийгмийн хор аюул
  • e. хууль бус үйлдэл

Frage 96

Frage
196. Эрх зүйн зөрчлийн субъектээс өөрийн гэмт зан үйл, түүний үр дагаварт хандах хандлага нь
Antworten
  • a. субъектив талыг илэрхийлсэн ойлголт
  • b. объектив талыг илэрхийлсэн ойлголт
  • c. субъектив талын нэмэгдэл шинжийг илэрхийлсэн ойлголт
  • d. объектив талын нэмэгдэл шинжийг илэрхийлсэн ойлголт

Frage 97

Frage
197. Эрх зүйн зөрчлийн субъектив талд хамаарах шинжийг тодорхойл (үл хамаарахыг ол)
Antworten
  • а. цаг хугацаа
  • b. нөхцөл байдал
  • c. гэм буруу
  • d. зорилго
  • e. хууль бус үйлдэл

Frage 98

Frage
198. Эрх зүйн зөрчлийн субъектив талын нэмэгдэл шинж
Antworten
  • a. сэдэлт
  • b. халдлагын зүйл
  • c. зорилго
  • d. нийгмийн хор аюул
  • e. гэм буруу

Frage 99

Frage
199. Эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн, нийгэмд хор аюултай зан үйлийг илэрхийлсэн ойлголт
Antworten
  • a. субъектив талыг илэрхийлсэн ойлголт
  • b. объектив талыг илэрхийлсэн ойлголт
  • c. субъектив талын нэмэгдэл шинжийг илэрхийлсэн ойлголт
  • d. объектив талын нэмэгдэл шинжийг илэрхийлсэн ойлголт

Frage 100

Frage
200. Аль нь объектив талын элементэд хамаарах вэ? (үл хамаарахыг ол)
Antworten
  • a. үйлдэл, эс үйлдэл
  • b. гэм хор, хор уршиг
  • c. шалтгаант холбоо
  • d. гэм буруу
Zusammenfassung anzeigen Zusammenfassung ausblenden

ähnlicher Inhalt

How well do you know GoConqr?
Sarah Egan
Turiin onol 301-367
Munkh Orgil
EZOnol 1-100
munkhorgil
Turiin Onol Tusgai 50
Munkh Orgil
Eruu 1-99
Munkh Orgil
EBSH 1-100
Munkh Orgil
Zahirgaa 301-400
Munkh Orgil
Zahirgaa 601-720
munkhorgil
Zahirgaa 201-300
munkhorgil
eruu 101-200
Munkh Orgil
EBSH 201-300
Munkh Orgil