EZOnol 1-100

Descripción

Эрх зүйн онолын тестүүд
munkhorgil
Test por munkhorgil, actualizado hace más de 1 año
munkhorgil
Creado por munkhorgil hace alrededor de 9 años
6613
6

Resumen del Recurso

Pregunta 1

Pregunta
1. Эрх зүй нь позитив онолын хувьд
Respuesta
  • a. эрх зүйн хэм хэмжээтэй давхцсан ойлголт
  • b. эрх зүйн хэм хэмжээнээс өргөн ойлголт
  • c. эрх зүйн хэм хэмжээнээс явцуу ойлголт

Pregunta 2

Pregunta
2. Эрх зүй нь жам ёсны эрхийн онолын хувьд
Respuesta
  • a. эрх зүйн хэм хэмжээнд үндэслэсэн ойлголт
  • b. эрх зүйн хэм хэмжээг үндэслэх ойлголт
  • c. эдгээрийн аль нь ч биш

Pregunta 3

Pregunta
3. Субъектив эрх
Respuesta
  • a. эрх зүйн хэм хэмжээнд
  • b. эрх зүйн үзэл баримтлалд
  • c. эрх зүйн мөн чанарт
  • d. эрх зүйн хэрэгжилтэд илүү хамаатай ойлголт

Pregunta 4

Pregunta
4. Объектив эрх
Respuesta
  • a. эрх зүйн хэм хэмжээнд
  • b. эрх зүйн үзэл баримтлалд
  • c. эрх зүйн мөн чанарт
  • d. эрх зүйн хэрэгжилтэд илүү хамаатай ойлголт

Pregunta 5

Pregunta
5. Эрх зүйн мөн чанар эрх зүйт төрийн онол ёсоор
Respuesta
  • a. жам ёсны байдал
  • b. захиргааны албадлага
  • c. төрийн хүлээн зөвшөөрөл
  • d. шүүхийн хэрэглээгээр илэрхийлэгдэнэ

Pregunta 6

Pregunta
6. Эрх зүйн мөн чанар
Respuesta
  • a. заавал биелэгдэх шинжээр
  • b. эрх зүйт төрийн зарчмуудаар
  • c. төрийн хөгжлийн түвшингээр
  • d. эрх зүйн уламжлалт байдлаар гол нь тодорхойлогдоно

Pregunta 7

Pregunta
7. Эрх зүйн мөн чанар төрийн хүсэл зоригоор тодорхойлогдоно гэж үздэг онол
Respuesta
  • a. материалист онол
  • b. нормативист онол
  • c. зүй ёсны процедурын онол
  • d. хууль тогтоох онол

Pregunta 8

Pregunta
8. Үүсмэл эрх зүйн хэлбэршлийг бий болгох арга зам (Монголын хувьд)
Respuesta
  • a. заншлын эрх зүй
  • b. хууль тогтоогчийн эрх зүй
  • c. шүүхийн эрх зүй

Pregunta 9

Pregunta
9. Социалист эрх зүйн мөн чанарыг "бутач охин" гэж тодорхойлдог онол
Respuesta
  • a. Америкийн онол
  • b. Францын онол
  • c. Германы онол

Pregunta 10

Pregunta
10. "Хууль тогтоомж" гэсэн ойлголт нь багтаамжаараа
Respuesta
  • a. парламентаас баталсан эрх зүйн баримт бичгийн хүрээнд
  • b. шүүхэд хэрэглэгддэг эх сурвалжийн хүрээнд
  • c. хууль тогтоох болон гүйцэтгэх, шүүх эрх мэдлээс гаргаж буй бүх баримт бичгийн хувьд
  • d. хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн баримт бичгүүдийн хувьд ойлгогдоно

Pregunta 11

Pregunta
11. Суурь хэм хэмжээ гэдэгт (үл хамаарахыг ол)
Respuesta
  • a. иргэний үндсэн эрх
  • b. эрх мэдэл хуваарилах зарчим
  • c. Үндсэн хуулийн дархлаа, хамгаалал
  • d. ардчиллын үндсэн хэм хэмжээ
  • e. эдгээрийн аль нь ч биш

Pregunta 12

Pregunta
12. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэх зарчим нь
Respuesta
  • a. ардчиллын онол
  • b. нийгмийн гэрээний онол
  • c. эрх зүйт төрийн онол
  • d. хууль тогтоох онолд үндэслэгдсэн байдаг

Pregunta 13

Pregunta
13. Дараахь эрх зүйн салбаруудын алинд нь төсөөтэй хэрэглэх зарчмыг хэрэглэж болох вэ?
Respuesta
  • a. процессын эрх зүйд
  • b. материаллаг эрх зүйд
  • c. нийтийн эрх зүйд
  • d. хувийн эрх зүйд

Pregunta 14

Pregunta
14. Хүн бүр эрх зүйн этгээд байна гэх зарчим нь
Respuesta
  • a. шударга ёсны зарчим
  • b. тэгш эрхийн зарчим
  • c. ардчилсан ёсны зарчим
  • d. хууль дээдлэх зарчим
  • e. эв нэгдлийг хангах зарчим

Pregunta 15

Pregunta
15. Эрх зүйт төрийн хэлбэрийн тал (идеал)-д хамаарах зарчим
Respuesta
  • a. хууль хараат бус, бие даасан шүүхэд хэрэглэгддэг байх
  • b. хууль эрх мэдлийг хуваарилаж, хязгаарласан байх
  • c. хууль хүний эрхэд үндэслэгдэж, түүгээр тайлбарлагддаг байх
  • d. хуулийн тогтолцоонд Үндсэн хууль дээдлэгддэг байх
  • e. хууль урьдчилан таагдахуйц тогтвортой, тодорхой байх

Pregunta 16

Pregunta
16. Эрх зүйт төрийн агуулгын (идеал)-д хамаарах зарчим
Respuesta
  • a. хууль түгээмэл шинжтэй байх
  • b. хууль тодорхой бичилттэй байх
  • c. хууль хүний эрхэд үндэслэгдсэн байх
  • d. хууль нээлттэй, ил байх
  • e. хууль өөр хоорондоо зөрчилдөөнгүй байх

Pregunta 17

Pregunta
17. Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэсэн зарчим
Respuesta
  • a. үйл ажиллагааны зарчим
  • b. чиг үүргийн зарчим
  • c. бүтцийн зарчим

Pregunta 18

Pregunta
18. Шүүн таслах үйл ажиллагааг шүүхээс гадуур явуулахыг хориглоно гэсэн зарчим
Respuesta
  • a. үйл ажиллагааны зарчим
  • b. чиг үүргийн зарчим
  • c. бүтцийн зарчим

Pregunta 19

Pregunta
19. Шударга шүүх нь
Respuesta
  • a. хууль ёсны шүүх гэсэн ойлголттой адил
  • b. хууль ёсны шүүх гэсэн ойлголтоос ялгаатай
  • c. зөв хариулт алга байна

Pregunta 20

Pregunta
20. Шударгаар шүүлгэх эрх
Respuesta
  • a. үйл ажиллагааны агуулгатай
  • b. бүтцийн агуулгатай
  • c. чиг үүргийн агуулгатай

Pregunta 21

Pregunta
21. Шүүхийн сэтгэлгээний тогтолцоо нь индуктив байдаг эрх зүйн тогтолцоо
Respuesta
  • a. Социалист эрх зүйн бүл
  • b. Иргэнлэг эрх зүйн бүл
  • c. Нийтлэг эрх зүйн бүл

Pregunta 22

Pregunta
22. Шүүгч гагцхүү хуульд захирагдах гэх зарчим
Respuesta
  • a. шүүхэд хэрэглэх эх сурвалжид хамаатай зарчим
  • b. шүүн таслах үйл ажиллагаанд хамаатай зарчим
  • c. эдгээрт хоёланд нь хамаатай зарчим

Pregunta 23

Pregunta
23. Хууль дээдлэх зарчим
Respuesta
  • a. иргэнд илүү хамаатай
  • b. төрд илүү хамаатай
  • c. эдгээрт адил хамаатай

Pregunta 24

Pregunta
24. Эрх зүйт төрийн зарчмаар шалгуур хийвэл эрх зүйн тогтолцоог
Respuesta
  • a. өрнийн ба хуурмаг өрнийн, өрнийн бус
  • b. нийтлэг, иргэнлэг, социалист
  • c. шашинт, шашинт бус
  • d. уламжлалт, улс төржсөн, мэрэгшсэн гэж ангилна

Pregunta 25

Pregunta
25. Үндсэн хуулийн зарчим бүрэлдэн хөгжихөд нөлөөлсөн онолууд (үл хамаарахыг ол)
Respuesta
  • a. жам ёсны эрхийн онол
  • b. иерархи онол
  • c. эрх мэдэл хуваарилах онол
  • d. нийгмийн гэрээний онол
  • e. зөв хариулт алга байна

Pregunta 26

Pregunta
26. Нийгмийн хамгааллын тогтолцоо нь эрх зүйн аль зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэгддэг вэ?
Respuesta
  • a. шударга ёсны зарчим
  • b. ардчилсан зарчим
  • c. тэгш эрхийн зарчим
  • d. хүмүүнлэг зарчим

Pregunta 27

Pregunta
27. Олонхоороо шийдвэрлэж, цөөнхийг хамгаалах зарчим нь
Respuesta
  • a. шударга ёсны зарчим
  • b. ардчилсан зарчим
  • c. тэгш эрхийн зарчим

Pregunta 28

Pregunta
28. Нэгэн удаа Иракын удирдагч асан Садам Хуссейн “Би Иракт шинэ Үндсэн хууль тогтооно” гэж зарласан гэдэг. Энэ нь эрх зүйг өөрийг нь бүтээж байдаг ямар зарчмыг зөрчсөн бэ?
Respuesta
  • a. Эрх зүйн эх сурвалжууд нь бие биенээ шатлан захирдаг байх
  • b. Нийтлэг байх
  • c. Ухаалаг (рационал) байх
  • d. Тодорхой байх

Pregunta 29

Pregunta
29. Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх тухай хуулийн 5.1.4-т “иргэн, түүний гэр бүлийн гишүүн-Монгол Улсын иргэнд дундаа хамтран өмчлөх хэлбэрээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэр, гэр бүл болоогүй Монгол улсын иргэн ийм эрх эдлэх боломжгүй гэсэн үг. Энэ нь эрх зүйн ямар зарчмыг зөрчсөн бэ?
Respuesta
  • a. Эрх зүйн эх сурвалжууд нь бие биенээ шатлан захирдаг байх
  • b. Нийтлэг байх
  • c. Ухаалаг (рационал) байх
  • d. Тодорхой байх

Pregunta 30

Pregunta
30. Шүүгч шийдвэрийнхээ үндэслэлийг хангалттай гаргаагүй буюу үндэслэгээ нь тодорхой бус байгаа бол энэ нь эрх зүйн ямар зарчмыг зөрчсөн бэ?
Respuesta
  • a. Нийтэд зарлагдсан байх
  • b. Нийтлэг байх
  • c. Ухаалаг байх
  • d. Эрх зүйн эх сурвалжууд нь бие биенээ шатлан захирдаг байх
  • e. Тодорхой байх

Pregunta 31

Pregunta
31. Эрх зүй, төрийн онолыг эрх зүйн сургалтад суурь хичээл байдлаар чухалчилан авч үздэг сургалтын уламжлал аль үндэсний эрх зүйгээс үүсэлтэй вэ?
Respuesta
  • a. Германы эрх зүй
  • b. Английн эрх зүй
  • c. Оросын эрх зүй
  • d. Америкийн эрх зүй
  • e. Францын эрх зүй

Pregunta 32

Pregunta
32. Эрх зүйн хэм хэмжээний төрөл (үл хамаарахыг ол)
Respuesta
  • a. эрх олгосон хэм хэмжээ
  • b. үүрэг болгосон хэм хэмжээ
  • c. хууль бус үйлдэл
  • d. хориглосон хэм хэмжээ

Pregunta 33

Pregunta
33. Эрх зүйн хэм хэмжээний үндсэн шинж
Respuesta
  • a. Нийтлэг нөхцлөөр илэрнэ
  • b. Дахин давтагдах шинжтэй
  • c. Зайлшгүй шинжтэй
  • d. Дээрхи бүгд зөв

Pregunta 34

Pregunta
34. Эрх зүйн хэм хэмжээг зохицуулах шинжээр нь
Respuesta
  • a. Зохицуулах ба хамгаалах
  • b. Хамгаалах ба бэхжүүлэх
  • c. Императив ба диспозитив
  • d. Ерөнхий ба тусгай

Pregunta 35

Pregunta
35. Зохицуулах хэм хэмжээ
Respuesta
  • a. Төрийн албадлага хэрэглэх нөхцлийг заадаг
  • b. Тодорхой төрлийн зан үйлийг хязгаарладаг
  • c. Субъектив эрх, хууль зүйн үүрэг үүсэх үндсэн нөхцлийг тусгадаг
  • d. Эерэг агуулгатай үйлдэл хийхийг зөвшөөрдөг

Pregunta 36

Pregunta
36. Иргэд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь
Respuesta
  • a. Зохицуулах хэм хэмжээ
  • b. Хамгаалах хэм хэмжээ
  • c. Хориглосон хэм хэмжээ
  • d. Эрх олгосон хэм хэмжээ
  • e. Үүрэг болгосон хэм хэмжээ

Pregunta 37

Pregunta
37. Төрийн нууцыг задруулахгүй байх нь
Respuesta
  • a. Императив хэм хэмжээ
  • b. Диспозитив хэм хэмжээ
  • c. Хориглосон хэм хэмжээ
  • d. Нөхөн сэргээх хэм хэмжээ

Pregunta 38

Pregunta
38. Эрх зүйн хэм хэмжээ нь
Respuesta
  • a. Тодорхой бус хүрээний этгээдэд үйлчлэх нийтлэг дүрэм журам
  • b. Эрх зүйн эх сурвалжид илэрхийлэгдсэн зан үйлийн журам
  • c. Нийтээр заавал дагаж мөрдөх зан үйлийн журам
  • d. Эрх зүйн номлол
  • e. Шүүхийн шийдвэр

Pregunta 39

Pregunta
39. Императив хэм хэмжээ нь (үл хамаарахыг ол)
Respuesta
  • a. Ямар нэг сонголгүйгээр томъёологдсон
  • b. Субъектийн санаа зоригоос үл хамааралтай
  • c. Субъектийн чөлөөт хүсэл зоригт тулгуурладаг
  • d. Гэрээний эрх зүйд хамаарна

Pregunta 40

Pregunta
40. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулах нь
Respuesta
  • a. Дефинитив хэм хэмжээ
  • b. Нөхөн сэргээх хэм хэмжээ
  • c. Хамгаалах хэм хэмжээ
  • d. Зохицуулах хэм хэмжээ
  • e. Декларатив хэм хэмжээ

Pregunta 41

Pregunta
41. Орон сууцны хөлс төлөх нь
Respuesta
  • a. Декларатив хэм хэмжээ
  • b. Оператив хэм хэмжээ
  • c. Зөвшөөрсөн хэм хэмжээ
  • d. Үүрэг болгосон хэм хэмжээ
  • e. Хамгаалах хэм хэмжээ

Pregunta 42

Pregunta
42. Эрх зүйн актын үйлчлэлийн эхлэл, төгсгөлийг зааж өгсөн нь
Respuesta
  • a. Дефинитив хэм хэмжээ
  • b. Оператив хэм хэмжээ
  • c. Императив хэм хэмжээ
  • d. Диспозитив хэм хэмжээ
  • e. Нөхөн сэргээх хэм хэмжээ

Pregunta 43

Pregunta
43. Эрх, үүрэг үүсэх нөхцөл заасан хэсэг
Respuesta
  • a. Сонгох диспозиц
  • b. Харьцангуй тодорхой санкци
  • c. Гипотез
  • d. Диспозиц
  • e. Санкци

Pregunta 44

Pregunta
44. Эрх, үүргийг заасан хэсэг
Respuesta
  • a. Нийлмэл гипотез
  • b. Сонгох санкци
  • c. Диспозиц
  • d. Санкци
  • e. Гипотез

Pregunta 45

Pregunta
45. Шийтгэл, хариуцлага заасан хэсэг
Respuesta
  • a. Санкци
  • b. Диспозиц
  • c. Гипотез
  • d. Иш татсан диспозиц

Pregunta 46

Pregunta
46. Зохицуулах хэм хэмжээнд гол төлөв
Respuesta
  • a. Гипотез болон санкци хамаарна
  • b. Диспозиц болон санкци байна
  • c. Гипотез болон диспозиц агуулагдана
  • d. Дээрхи бүгд зөв
  • e. Зөв хариулт алга байна

Pregunta 47

Pregunta
47. Хамгаалах хэм хэмжээ нь гол төлөв
Respuesta
  • a. Гипотез болон санкцаас бүтдэг
  • b. Диспизиц болон санкцийг агуулдаг
  • c. Гипотез болон диспозиц байдаг
  • d. Зөвхөн санкцаас хамаарна

Pregunta 48

Pregunta
48. Дадал зуршил ба хэм хэмжээний гол ялгаа (үл хамаарахыг ол)
Respuesta
  • a. Дахин давтагдах шинжтэй
  • b. Хүмүүсийн зан үйлийг журамладаг
  • c. Үүрэгжсэн байдлыг шаарддаг
  • d. Зайлшгүй шинжтэй

Pregunta 49

Pregunta
49. “Ёс суртахууны хэм хэмжээ”, “Эрх зүйн хэм хэмжээ” гэсэн ойлголт
Respuesta
  • a. Агуулга, багтаамжийн хувьд адил
  • b. Ёс суртахууны хэм хэмжээ нь өргөн хүрээтэй
  • c. Эрх зүйн хэм хэмжээ нь өргөн хүрээтэй
  • d. Үнэлэмжээс хамаарна

Pregunta 50

Pregunta
50. Эрх зүйн хэм хэмжээний гадаад хэлбэр нь (үл хамаарахыг ол)
Respuesta
  • a. Үндсэн хууль
  • b. Олон улсын гэрээ
  • c. Хэм хэмжээ тогтоосон акт
  • d. Эрх зүйн номлол
  • e. Библи

Pregunta 51

Pregunta
51. Диспозицийг зан үйлийг илэрхийлсэн байдлаар нь (үл хамаарахыг ол)
Respuesta
  • a. Шууд, иш татсан, бланкет
  • b. Эрх олгосон, үүрэг хүлээлгэсэн, хориглосон
  • c. Сонгох, иш татсан, бланкет
  • d. Туйлын, харьцангуй, тусгай

Pregunta 52

Pregunta
52. Үндсэн хууль нь
Respuesta
  • a. юунд ч үл хязгаарлагдана.
  • b. хууль тогтоомжийг хязгаарладаг.
  • c. өөрийгөө хязгаарладаг.
  • d. удирдагчийн хүсэл зоригоос хамааралтай.

Pregunta 53

Pregunta
53. Ухаалаг (рационал) биш хууль байж болох уу?
Respuesta
  • a. Болно
  • b. Болохгүй
  • c. Ямар ч байж болно

Pregunta 54

Pregunta
54. Эрх зүйн агуулгын эх сурвалж (үл хамаарахыг ол)
Respuesta
  • a. Нийгмийн харилцааг зохицуулах болсон улс төр, эдийн засаг, техник технологийн дэвшил зэрэг бусад хүчин зүйлс
  • b. Эрх зүйн үзэл номлол, сургаал
  • c. Эрх зүйн хэм хэмжээг бэхжүүлэх, өөрчлөх, хүчингүй болгох албан ёсны хэлбэр
  • d. Эрх зүйн хэмжээний илрэх гадаад хэлбэр
  • e. Эрх зүйн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэж буй зарчмууд
  • f. Хууль цаазын түүхэн эх сурвалжууд (Их засаг, Хутагтай сэцэн хунтайжийн шашны цааз, Монгол-Ойрдын их цааз, Халх журам)

Pregunta 55

Pregunta
55. Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн агуулгын эх сурвалжийг ол.
Respuesta
  • a. Үндсэн хууль
  • b. Эрүүгийн хууль
  • c. Мэдээлэл технологийн дэвшил
  • d. Гэм буруугийн объектив тал
  • e. Гэм буруугийн субъектив тал

Pregunta 56

Pregunta
56. Эрх зүйн хэлбэрийн эх сурвалж
Respuesta
  • a. Эрх зүйн эх сурвалжийн илрэх гадаад хэлбэр
  • b. Эрх зүйн эх сурвалжийг илэрхийлэх буюу бэхжүүлэх албан ёсны хэлбэр
  • c. Эрх зүйн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэж буй хэм хэмжээний зарчмууд
  • d. Хэм хэмжээ тогтоосон эрх зүйн акт
  • e. Шүүхийн хэвшүүлэн тогтоох хэм хэмжээ

Pregunta 57

Pregunta
57. Хууль тогтоох үйл ажиллагааны үр дүнд
Respuesta
  • a. Эрх зүйн хэм хэмжээ тогтоосон акт
  • b. Эрх зүйн номлол
  • c. Эрх зүйн заншил
  • d. Шүүхийн хэвшүүлэлт
  • e. Эрх зүй

Pregunta 58

Pregunta
58. Хууль (lex)
Respuesta
  • a. Шударга ёсны хэмжүүр
  • b. Нийгмийн харилцааг хамгаалах хэрэгсэл
  • c. Ард түмний хүсэл зориг
  • d. Жам ёсны тусгал
  • e. Хүний эрх, эрх чөлөөний баталгаа
  • f. Зан үйлийн боломж

Pregunta 59

Pregunta
59. Хууль зүйн хүчин чадлаар нь
Respuesta
  • a. Органик хууль
  • b. Үндсэн хууль
  • c. Төрөлжсөн хууль
  • d. Хууль цааз
  • e. Бусад хууль

Pregunta 60

Pregunta
60. Хуульд тавих үндсэн шаардлага
Respuesta
  • a. Агуулга, хэлбэрийн хувьд боловсронгуй байх
  • b. Шударга ёсны хэмжүүр байх
  • c. Нийгмийн харилцааг төрөлжүүлэн зохицуулах
  • d. Нийгмийн үндсэн асуудлыг зохицуулах
  • e. Хариуцлага тодорхой байх

Pregunta 61

Pregunta
61. Кодекс
Respuesta
  • a. Төрлийн буюу ойролцоо шинжтэй нийгмийн харилцааг зохицуулж буй эрх зүйн хэм хэмжээнүүдийг нэгтгэн системчилсэн хуульчилсан акт
  • b. Нийгмийн харилцааг зохицуулах үндсэн шинжтэй бүлэг хэм хэмжээнүүдийг нэгтгэн системчилсэн акт
  • c. Эрх зүйн хэм хэмжээнүүдийг нэгтгэн системчилсэн хуульчилсан акт

Pregunta 62

Pregunta
62. Кодексын шинж (үл хамаарахыг ол)
Respuesta
  • a. Кодексоор зохицуулагдаж байгаа зүйлүүд нь бусад хуулиудтай адил тэгш байна. (иргэний хууль нь бусад иргэний хууль тогтоомжтой адил тэгш байна)
  • b. Бүлэг бүрийн логик уялдаа, харилцан хамаарал
  • c. Кодексоор зохицуулах зүйлийн нэг бүрчилсэн шинж
  • d. Хэрэглэх, хэрэгжүүлэхэд ойлгомжтой байх
  • e. Албан ёсны шинж (Албан ёсны дагуу явагдсан хууль тогтоох процесс)

Pregunta 63

Pregunta
63. Төрийн эрх зүйн заавал биелэгдэх эх сурвалж (Ром-Германы эрх зүйн бүлд)
Respuesta
  • a. Үндсэн хууль
  • b. Зан заншлын хэм хэмжээ
  • c. Хууль, хуульчилсан акт
  • d. Олон улсын гэрээ
  • e. Эртний номлол

Pregunta 64

Pregunta
64. Захиргааны эрх зүйн эх сурвалж
Respuesta
  • a. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр
  • b. Засаг даргын удирдлага зохион байгуулалтын шинж бүхий захирамж
  • c. Аж ахуйн нэгж байгууллагын захирлын тушаал
  • d. Хүний эрхийн түгээмэл тунхаглал
  • e. Гадаад улсын захиргааны шүүхийн шийдвэр

Pregunta 65

Pregunta
65. Эрүүгийн эрх зүйн эх сурвалж (үл хамаарахыг ол)
Respuesta
  • a. Үндсэн хууль
  • b. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээ
  • c. Хүний эрхийн олон улсын конвенц
  • d. Эрүүгийн хууль
  • e. Гадаад улсын эрүүгийн хууль

Pregunta 66

Pregunta
66. Эрх зүйн эх сурвалжийн бүл
Respuesta
  • a. Англи-Америкийн эрх зүй
  • b. Пост-Социалист улс орнуудын эрх зүй
  • c. Ази дорно дахины эрх зүй
  • d. Америк эрх зүй
  • e. Дундад азийн эрх зүй

Pregunta 67

Pregunta
67. Английн эрх зүйд заавал биелэгдэх эрх зүйн эх сурвалж
Respuesta
  • a. Гадаад орнуудын хууль
  • b. Оюун ухаан (reason, natural law)
  • c. Номлол
  • d. Вангийн дархан эрх ямба
  • e. Хуульчилсан актууд

Pregunta 68

Pregunta
68. Аливаа эрх зүйн бүлд эх сурвалжийг (үл хамаарахыг ол)
Respuesta
  • a. Ёсчлон биелүүлэх эх сурвалж
  • b. Нийтээр дагаж мөрдөх эх сурвалж
  • c. Заавал биелэгдэх шинжгүй эх сурвалж
  • d. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээ буюу эх сурвалж
  • e. Цөөнхөд хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалж

Pregunta 69

Pregunta
69. Ром Германы эрх зүйн бүлд заавал биелэгдэх эх сурвалж
Respuesta
  • a. Каноны эрх зүй
  • b. Гадаад орны хууль
  • c. Хуульчилсан актууд
  • d. Эртний зан заншил
  • e. Номлол

Pregunta 70

Pregunta
70. Эрх зүйн акт (үл хамаарахыг ол)
Respuesta
  • a. Үндсэн хууль
  • b. Ерөнхийлөгчийн зарлиг
  • c. Засгийн газрын тогтоол
  • d. Засаг даргын захирамж
  • e. Төрөлжсөн хуулиуд

Pregunta 71

Pregunta
71. Англи-Америкийн эрх зүйд заавал биелэгдэх эх сурвалж
Respuesta
  • a. Эрний номлолууд
  • b. Гадаад орны шүүхийн шийдвэрүүд
  • c. Олон улсын гэрээ
  • d. Үндсэн хууль
  • e. Оюун ухаан

Pregunta 72

Pregunta
72. Эрх зүйт хуулийн шинж
Respuesta
  • a. Эрх зүйн шударга ёсны зарчим
  • b. Эрх зүйн хувьд эрх тэгш чөлөөтэй байх зарчим
  • c. Эрх чөлөөг түгээмэл тэгш хамгаалах зарчим
  • d. Зохицуулалтын тэгш зарчим
  • e. Зохицуулалтын захиран тушаах зарчим

Pregunta 73

Pregunta
73. Эрх зүйн бус акт
Respuesta
  • a. Эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, харин ухуулсан, уриалсан, тайлбарлан таниулсан, мэдээлсэн, сануулсан, заавал биелэгдэх агуулгатай.
  • b. Эрх зүйн үр дагавар үүсгэж, заавал биелэгдэх шинжийг агуулсан
  • c. Эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, харин ухуулсан, уриалсан, тайлбарлан таниулсан, мэдээлсэн, сануулсан агуулгатай

Pregunta 74

Pregunta
74. Эрх зүйн акт ангилах шалгуур
Respuesta
  • a. Эрх зүйн салбараар
  • b. Эрх зүйн үр дагавар, үр нөлөөгөөр
  • c. Хариуцлагаар нь
  • d. Батлан гаргаж буй субъектээр нь
  • e. Хууль зүйн хүчин чадлаар нь

Pregunta 75

Pregunta
75. Эрх зүйн актад үл хамаарах
Respuesta
  • a. Үндсэн хууль
  • b. Засгийн газрын тогтоол
  • c. Ерөнхийлөгчийн зарлиг
  • d. Засаг даргын захирамж
  • e. Ердийн хууль

Pregunta 76

Pregunta
76. Монгол улсын эрх зүйн эх сурвалжийн эрэмбэ зөрчсөн эх сурвалж
Respuesta
  • a. Үндсэн хууль
  • b. Ерөнхийлөгчийн зарлиг
  • c. Засгийн газрын тогтоол
  • d. Хууль
  • e. Монгол улсын олон улсын гэрээ

Pregunta 77

Pregunta
77. Орчин үеийн улс орнуудын эрх зүйн үндсэн эх сурвалж (үл хамаарахыг ол)
Respuesta
  • a. Бүрэн эрх бүхий төрийн байгууллага, ард түмний санал, санал асуулгаар баталсан хууль
  • b. Хэм хэмжээ тогтоосон эрх зүйн акт
  • c. Шүүхийн хэвшүүлэн тогтоох хэм хэмжээ
  • d. Шашны хэм хэмжээ
  • e. Заншил, эдийн засаг, төрийн амьдралын практикт буй болсон зуршил
  • f. Олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, улс орнууд тогтоосон журмын дагуу соёрхон баталсан олон улсын гэрээ, пакт, конвенц

Pregunta 78

Pregunta
78. Эрх зүйн харилцаа бол (үл хамаарахыг ол)
Respuesta
  • a. Эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж буй харилцаа
  • b. Төрийн дээд албан тушаалтнуудын хоорондын харилцаа
  • c. Төрийн албадлагаар хамгаалагдсан харилцаа
  • d. Субъектив эрх ба хууль зүйн үүргийн нэгдэл

Pregunta 79

Pregunta
79. Эрх зүйн харилцааг чиг үүргээр нь хэрхэн ангилах вэ?
Respuesta
  • a. Удирдах ба зохицуулах
  • b. Хамгаалах ба бэхжүүлэх
  • c. Зохицуулах ба хамгаалах
  • d. Журамлах ба хамгаалах

Pregunta 80

Pregunta
80. Юуг шалгуур болгон эрх зүйн харилцааг харьцангуй ба туйлын гэж ангилдаг вэ?
Respuesta
  • a. Зарчим
  • b. Хэм хэмжээ
  • c. Объект
  • d. Субъект

Pregunta 81

Pregunta
81. Эрх зүйн харилцааны агуулга нь
Respuesta
  • a. Гипотезид тусгалаа олно
  • b. Диспозициор илэрнэ
  • c. Санкцид агуулагдана
  • d. Төрөөс хамаарна

Pregunta 82

Pregunta
82. Субъектив эрх бол:
Respuesta
  • a. Гэрээнд заасан эрх
  • b. Хуульд тусгагдсан эрх
  • c. Үндсэн хуулиар баталгаажсан эрх
  • d. Эрх зүйн харилцаанд оролцогчдын хууль зүйн боломжийн хэмжээ хязгаар

Pregunta 83

Pregunta
83. Субъектив эрхийг хамгаалагч нь
Respuesta
  • a. Төр
  • b. Төрийн бус байгууллага
  • c. Хуульчид
  • d. Улс төрчид

Pregunta 84

Pregunta
84. Хууль зүйн үүрэг бол:
Respuesta
  • a. Хууль зүйн фактад үндэслэгдэнэ
  • b. Зайлшгүй байх зан үйлийн хэмжээ хязгаар
  • c. Ёс зүйн хэм хэмжээгээр илэрнэ
  • d. Эрх зүйн хэм хэмжээгээр тодорхойлогдоно

Pregunta 85

Pregunta
85. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар “Хүн бүр”
Respuesta
  • a. Хуулийн этгээд мөн
  • b. Эрх зүйн харилцааны субъект болно
  • c. Эрх зүйн этгээд мөн
  • d. Бие хүн мөн

Pregunta 86

Pregunta
86. “Эрх зүйн этгээд”, “Эрх зүйн харилцааны субъект” гэсэн ойлголт
Respuesta
  • a. Агуулга, багтаамжийн хувь адил
  • b. Эрх зүйн этгээд нь илүү өргөн хүрээтэй
  • c. Эрх зүйн харилцааны субъект нь илүү өргөн хүрээтэй
  • d. Хууль зүйн фактаас шууд хамаарна

Pregunta 87

Pregunta
87. Төр - эрх зүйн харилцааны субъект
Respuesta
  • a. Болно
  • b. Огт болохгүй
  • c. Цөөн тохиолдолд байж болно
  • d. Зөв хариулт алга байна

Pregunta 88

Pregunta
88. Эрх зүйн харилцааны субъект (үл хамаарахыг ол)
Respuesta
  • a. Эрх зүйн харилцаанд оролцогч
  • b. Эрх зүйн чадвар, чадамжтай иргэн
  • c. Компани
  • d. Ард түмэн

Pregunta 89

Pregunta
89. Эрх зүйн чадвар бол:
Respuesta
  • a. Эрх эдэлж, үүрэг хүлээх ерөнхий чадвар
  • b. Хууль зүйн боломж
  • c. Субъектийн зан үйл (үйлдэл, эс үйлдэхүй)
  • d. Хариуцлагыг биечлэн хариуцах онцгой чадвар

Pregunta 90

Pregunta
90. Хуулийн этгээдэд:
Respuesta
  • a. Чадвар нь эхэлж үүснэ
  • b. Чадамж нь эхэлж үүснэ
  • c. Нэгэн зэрэг үүснэ
  • d. Хууль зүйн фактаас хамаарна

Pregunta 91

Pregunta
91. Эрх зүйн зан үйл (үл хамаарахыг ол)
Respuesta
  • a. Эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл
  • b. Эрх зүйн дагуух үйлдэл
  • c. Эрх зүйн эсрэг чиглэсэн эс үйлдэхүй
  • d. Хуулиар хамгаалагдсан харилцаа

Pregunta 92

Pregunta
92. Эрх зүйн харилцааны объект:
Respuesta
  • a. Харилцаанд өртөгдөж буй бүх зүйл
  • b. Эрх зүйн хэмжээгээр хамгаалагдсан эрх ашиг
  • c. Эд юмс
  • d. Өмчлөх эрх

Pregunta 93

Pregunta
93. Объектийг нөлөөлөх шинжээр нь:
Respuesta
  • a. Материаллаг ба материаллаг бус
  • b. Эдийн ба эдийн бус
  • c. Шууд ба шууд бус
  • d. Байнгийн ба түр зуурын

Pregunta 94

Pregunta
94. Хууль зүйн факт бол
Respuesta
  • a. Эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл
  • b. Эрх зүйн харилцаа дуусгавар болох үндэслэл
  • c. Эрх зүйн харилцаа өөрчлөгдөх үндэслэл
  • d. Дээрхи бүгд зөв

Pregunta 95

Pregunta
95. Хууль зүйн фактийг хүсэл зоригийн шинжээр нь:
Respuesta
  • a. Үйл явдал ба эрх зүйн зан үйл
  • b. Үйлдэл ба эс үйлдэл
  • c. Эрх зүйн дагуух ба эрх зүйн эсрэг
  • d. Зөв хариулт алга байна

Pregunta 96

Pregunta
96. Үйл явдал бол
Respuesta
  • a. Форс-мажор
  • b. Гэмт хэрэг үйлдэх
  • c. Хүний ухамсартай шууд холбоотой
  • d. Хүүхэд төрөх

Pregunta 97

Pregunta
97. “Хууль зүйн факт” гэсэн ойлголт анхлан
Respuesta
  • a. Гайн сурах бичигт тэмдэглэгдсэн
  • b. Юстинианы хуульд тусгалаа олсон
  • c. Савиньи бүтээлд тусгагдсан
  • d. Ульпиан томъёолсон

Pregunta 98

Pregunta
98. Эрх зүйн харилцааны субьект
Respuesta
  • a. Хуулийн этгээд
  • b. Эрх зүйн харилцаанд оролцогч
  • c. Эрх зүйн чадвар, чадамжтай иргэн
  • d. Зөв хариулт байхгүй байна

Pregunta 99

Pregunta
99. Эрх зүйн зан үйл
Respuesta
  • a. Хуулиар хамгаалагдсан харилцаа
  • b. Эрх зүйн эсрэг чиглэсэн эс үйлдэл
  • c. Эрх зүйн дагуух үйлдэл
  • d. Эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл

Pregunta 100

Pregunta
100. Эрх зүйн хэм хэмжээний актын үйлчлэх хэмжээ хязгаар
Respuesta
  • a. үйлчилбэл зохих нийгмийн харилцаа (үйлчлэх зүйл)
  • b. хэм хэмжээний акт хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа (үйлчлэх цаг хугацаа)
  • c. актын үйчлэх нутаг дэвсгэр (үйлчлэх орон зай)
  • d. хамаарагдах субьект (үйлчлэх этгээдийн хүрээ)
  • e. дээрх бүгд багтана
Mostrar resumen completo Ocultar resumen completo

Similar

How well do you know GoConqr?
Sarah Egan
Turiin onol 301-367
Munkh Orgil
Turiin Onol Tusgai 50
Munkh Orgil
Eruu 1-99
Munkh Orgil
EBSH 1-100
Munkh Orgil
EZOnol 101-200
munkhorgil
Zahirgaa 301-400
Munkh Orgil
Zahirgaa 601-720
munkhorgil
Zahirgaa 201-300
munkhorgil
eruu 101-200
Munkh Orgil
EBSH 201-300
Munkh Orgil