eruu 201-300

Descrição

Эрүүгийн 469 тест
Munkh Orgil
Quiz por Munkh Orgil, atualizado more than 1 year ago
Munkh Orgil
Criado por Munkh Orgil quase 9 anos atrás
331
3

Resumo de Recurso

Questão 1

Questão
201) Хэрэглэгчдийг хуурч мэхлэх гэмт хэрэг дараах тохиолдолд төгссөнд тооцно:
Responda
  • a. Хэрэглэгчдэд үлэмж хэмжээний хохирол учруулсан
  • b. Хэрэглэгчийг хуурч мэхэлсэн үйл ажиллагаа явуулж дууссан, хохирол учруулсан эсэх нь хамаарахгүй
  • c. Хэрэглэгчийг хуурч мэхэлсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн, хор уршиг учирсан эсэх нь хамаарахгүй
  • d. Хэрэглэгчдэд их хэмжээний хохирол учруулсан

Questão 2

Questão
202) Хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх гэдэг нь:
Responda
  • a. Хууль тогтоомжоор хориглосон, тусгай зөвшөөрөлтэйгээр явуулах үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг дур мэдэн их хэмжээтэйгээр эрхэлсэн
  • b. Хууль тогтоомжоор хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг дур мэдэн эрхэлсэний улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан
  • c. Тусгай зөвшөөрөлтэйгээр явуулах үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг дур мэдэн эрхэлсэн
  • d. Хууль тогтоомжоор хориглосон, тусгай зөвшөөрөлтэйгээр явуулах үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг дур мэдэн эрхэлсэний улмаас онц их хэмжээний хохирол учирсан

Questão 3

Questão
203) Мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг хуурамчаар үйлдэх, борлуулах гэмт хэрэг:
Responda
  • a. Төрийн эсрэг гэмт хэрэг
  • b. Аж ахуйн эсрэг гэмт хэрэг
  • c. Өмчийн эсрэг гэмт хэрэг
  • d. Албан тушаалын гэмт хэрэг

Questão 4

Questão
204) Хээл хахуул авах гэмт хэрэг нь ямар бүрэлдэхүүнтэй вэ?
Responda
  • a. Хэлбэрийн
  • b. Материаллаг
  • c. Хэсэгчилсэн

Questão 5

Questão
205) Эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг нь ойролцоо гэмт хэргээсээ ямар зүйлээр ялгаатай вэ?
Responda
  • a. үйлдлээрээ
  • b. халдлагын зүйлээр
  • c. субьектээр
  • d. сэдэлт, зорилгоор

Questão 6

Questão
206) Хууль бусаар шан харамж авах, хээл хахууль авах гэмт хэргийн ялгаа
Responda
  • a. Объект
  • b. Субъект
  • c. Объектив тал
  • d. Субъектив тал
  • e. Гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжээрээ ялгаатай

Questão 7

Questão
207) Танхайрах гэмт хэргийн объект нь:
Responda
  • a. Хүний амь нас
  • b. Бусдын өмч
  • c. Нийгмийн хэв журам
  • d. Хүний эрүүл мэнд

Questão 8

Questão
208) Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэх, хадгалах, авч явах, борлуулах, үйлдвэрлэх гэмт хэрэг үйлдсэн этгээд дараах тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөнө:
Responda
  • a. Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодисыг зохих зөвшөөрөлгүй хадгалж байгаад зохих байгууллагад сайн дураараа авчирч өгсөн
  • b. Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодисыг зохих зөвшөөрөлгүй хадгалж байгаад сайн дураараа устгасан
  • c. Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодис бэлтгэсэн, үйлдвэрлэсэн боловч борлуулаагүй
  • d. Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодис бэлтгэсэн, борлуулсан, үйлдвэрлэсэн тухайгаа зохих байгууллагад хожим нь мэдэгдсэн

Questão 9

Questão
209) Зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулах, түүнд оролцох гэмт хэргийг үйлдэгдэж төгссөнд тооцох үе:
Responda
  • a. Ийм бүлэг, бүлэглэл байгуулсан, удирдсан, үйл ажиллагаанд нь оролцсон үеэс
  • b. Ийм бүлэг, бүлэглэл байгуулж гэмт үйл ажиллагаа явуулж эхэлсэн үеэс
  • c. Байгуулсан зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэлийн үйл ажиллагааны улмаас гэмт хор уршиг учирсан үеэс
  • d. Ийм зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэлд албан тушаалтан оролцсон үеэс
  • e. Хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэх зорилгоор зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулсан үеэс

Questão 10

Questão
210) Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэргийн объект нь:
Responda
  • a. Хүн амын эрүүл мэнд
  • b. Хүн амын эрүүл мэнд, нийгмийн ёс суртахуун
  • c. Нийгмийн аюулгүй байдал болон хүн амын эрүүл мэнд
  • d. Нийгмийн аюулгүй байдал, нийгмийн хэв журам
  • e. Нийгмийн хэв журам, хүн амын эрүүл мэнд

Questão 11

Questão
211) Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх газар зохион байгуулах гэмт хэргийн объектив тал илрэх хэлбэр:
Responda
  • a. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх, бодис хэрэглэх хүсэлтэй хүмүүсийг зохион байгуулж удирдсан
  • b. Орон байрыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх, бодис хэрэглэх зориулалтаар урьдчилан бэлтгэсэн
  • c. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх, бодис хэрэглэх байр байгуулсан
  • d. Өөрийн байранд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх, бодис хэрэглэхийг зөвшөөрсөн
  • e. Бүх хариулт зөв

Questão 12

Questão
212) Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах гэмт хэргийн объектив тал нь:
Responda
  • a. Хохирогчийн бие махбодод хүнд гэмтэл учирсан байх шаардлагатай
  • b. Хохирогчийн бие махбодод гэмтэл учирсан байх шаардлагагүй
  • c. Хохирогчийн бие махбодод хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан байхыг шаардана
  • d. Хохирогчийн амь нас хохирсон байхыг шаардана

Questão 13

Questão
213) Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагдах шинж нь:
Responda
  • a. Хор уршиг
  • b. Үйлдэл, эс үйлдэл
  • c. Халдлагын зүйл
  • d. Объект

Questão 14

Questão
214) Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн диспозицийн онцлог(хамааралтайг ол):
Responda
  • a. Энгийн
  • b. Иш татсан
  • c. Бланкетны
  • d. Тодорхойлох

Questão 15

Questão
215) Тэжээвэр, мал амьтанг зэрлэг амьтан гэж андуураад агнасан бол:
Responda
  • a. Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг гэж үзнэ
  • b. Өмчийн эсрэг гэмт хэрэг гэж үзнэ
  • c. Нийлмэл гэмт хэрэг гэж үзнэ
  • d. Бүх хариулт буруу байна

Questão 16

Questão
216) Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн субъект нь:
Responda
  • a. Газар тариалангийн зориулалттай газар байна
  • b. Ямар ч газар байж болно
  • c. Тусгай хамгаалалттай газар байна
  • d. Хувийн эзэмшлийн газар байна

Questão 17

Questão
217) Газар эвдэх, гэмтээх, бохирдуулах гэмт хэргийн халдлагын зүйл нь:
Responda
  • a. Газар тариалангийн зориулалттай газар байна
  • b. Ямар ч газар байж болно
  • c. Тусгай хамгаалалттай газар байна
  • d. Хувийн эзэмшлийн газар байна

Questão 18

Questão
218) Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн төрлийн объект нь:
Responda
  • a. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам
  • b. Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон тээврийн хэрэгсэл ашиглалтын журам
  • c. Зорчигч болон тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам
  • d. Бүх хариулт зөв

Questão 19

Questão
219) Тээврийн хэрэгсэл авч зугтаах гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талыг тодорхойл
Responda
  • a. Санаатай
  • b. Ашиглан шамшигдуулах зорилготой
  • c. Ашиглан шамшигдуулах зорилгогүй

Questão 20

Questão
220) Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект нь
Responda
  • a. Тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодож байсан эрхтэй эрхгүй этгээд
  • b. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй хүн байна.

Questão 21

Questão
221) Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн нь дараах диспозицтой
Responda
  • a. Ердийн
  • b. Бланкет
  • c. Заасан
  • d. Тодорхойлох

Questão 22

Questão
222) Төмөр зам, усан болон агаарын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон техник ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас учирсан байх хор уршиг:
Responda
  • a. Их хэмжээний хохирол
  • b. Хүний бие махбодид хүндэвтэр буюу хүнд гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол
  • c. Хүний бие махбодид санаатай хүнд гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол
  • d. Хүний бие махбодид хүндэвтэр буюу хүнд гэмтэл болон их хэмжээний хохирол

Questão 23

Questão
223) Тээврийн хэрэгсэл, зам харилцааны төхөөрөмжийг чанаргүй засварлах, ашиглалтанд оруулах гэмт хэргийн субъект нь:
Responda
  • Тээврийн хэрэгслийн холбоо, дохиоллын болон бусад тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, засвар хариуцсан ажилтан
  • b. Тээврийн хэрэгслийн засвар хариуцсан ажилтан
  • c. Тээврийн хэрэгсэлийн жолооч
  • d. Тээврийн хэрэгслийн холбоо, дохиоллын болон бусад тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, засвар хариуцсан байгууллагын дарга
  • e. 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хэн ч байж болно

Questão 24

Questão
224) Мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь дараах шинжээр тодорхойлогдоно:
Responda
  • a. Төрийн нууц
  • b. Албан ажлын мэдээлэл
  • c. Компьютерийн мэдээлэл
  • d. Хувь хүний нууцад холбогдох мэдээлэл

Questão 25

Questão
225) Мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн субъект нь:
Responda
  • a. 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна
  • b. Хуулийн этгээд болон16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна
  • c. 18 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай этгээд
  • d. Компьютер дээр ажиллах чадвартай 16 насанд хүрсэн этгээд байна

Questão 26

Questão
226) Компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний объект нь:
Responda
  • a. Компьютерийн аюулгүй ажиллагаатай холбоотой мэдээллийн аюулгүй байдал
  • b. Компьютертай ажиллах журамтай холбоотой мэдээллийн аюулгүй байдал
  • c. Компьютерт хадаглагдаж байгаа болон дамжуулж байгаа мэдээллийн аюулгүй байдал
  • d. Компьютерийн программын аюулгүй байдал

Questão 27

Questão
227) Нянтай программ зохион бүтээх, ашиглах, тараах гэмт хэргийн халдлагын зүйл нь:
Responda
  • a. Компьютерийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр устгах, хаах, өөрчлөх болон хуулбарлах зорилготай программ
  • b. Бүх төрлийн компьютерийн программ
  • c. Компьютерийн мэдээлэл
  • d. Компьютер

Questão 28

Questão
228) Захиргааны журмын эсрэг гэмт хэрэг нь:
Responda
  • a. Төрийн захиргааны байгууллагын удирдлагын хэвийн үйл ажиллагаанд халдсан гэмт хэрэг
  • b. Зэвсэгт хүчин болон цэрэгжүүлсэн байгууллагын удирдлагын хэвийн үйл ажиллагаанд халдсан гэмт хэрэг
  • c. Төрийн болон төрийн бус байгууллагын хэвийн үйл ажиллагаанд халдсан гэмт хэрэг
  • d. Нийгмийн хэв журам, хүн амын аюулгүй байдалд халдсан гэмт хэрэг

Questão 29

Questão
229) Олон нийтийн сонгуульт үүргээ биелүүлж байгаа иргэнийг заналхийлэх буюу түүнд хүч хэрэглэх гэмт хэргийн хохирогч нь:
Responda
  • a. Төрийн албан хаагч, түүний гэр бүл байна
  • b. Олон нийтийн сонгуультан, түүнчлэн гэмт хэрэг болон эрх зүйн бусад зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсооход оролцож байгаа иргэн байна
  • c. Төрийн албан хаагч, болон хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч байна
  • d. Сонгуульд өрсөлдөж байгаа Монгол Улсын иргэн байна

Questão 30

Questão
230) Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх гэмт хэргийн субъект нь:
Responda
  • a. 14 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна
  • b. 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна
  • c. 18 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна
  • d. Төрийн албан хаагч байна
  • e. Зөв хариулт алга

Questão 31

Questão
231) Доорх тохиололд “Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг доромжлох” гэмт хэрэгт тооцогдохгүй:
Responda
  • a. Бичгээр доромжилсон
  • b. Олны өмнө доромжлоогүй
  • c. Доромжлол нь шууд чиглэсэн шинжгүй
  • d. Зөвхөн албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан доромжилсон
  • e. Аль ч тохиолдолд доромжлох гэмт хэрэгт тооцогдоно

Questão 32

Questão
232) Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн төрлийн объект нь:
Responda
  • a. Шүүн таслах ажиллагааны хэвийн үйл ажиллагаа
  • b. Шүүн таслах ажиллагаа, шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэрийг гүйцэтгэх байгууллагын хэвийн ажиллагаа
  • c. Шүүн таслах ажиллагаа болон хууль сахиулах байгууллагын хэвийн үйл ажиллагаа
  • d. Шүүн таслах байгууллагын хэвийн үйл ажиллагаа

Questão 33

Questão
233) Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулах нь:
Responda
  • a. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгчийг алах
  • b. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгчид гэмтэл учруулах
  • c. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх
  • d. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах

Questão 34

Questão
234) Аль гэмт хэргийг нуун далдласанаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй вэ?
Responda
  • a. Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
  • b. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
  • c. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах

Questão 35

Questão
235) Шүүх ,цагдан хорих, хорих ангиас оргох нь ямар үйлдэлтэй вэ?
Responda
  • a. үргэлжилсэн
  • b. удааширсан
  • c. Нийлмэл

Questão 36

Questão
236) Зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн субъект нь
Responda
  • a. Яллагдагч
  • b. Хохирогч
  • c. Сэжигтэн

Questão 37

Questão
237) Хүнийг хууль бусаар баривчлах гэмт хэрэг хэдий үеэс төгссөнд тооцогдох вэ?
Responda
  • a. Эрүүгийн хэрэг үүсгэсэн үеэс
  • b. Хууль бусаар баривчлах тухай шийдвэр гаргасан үеэс
  • c. Баривчлах ажиллагааг хэрэгжүүлж эхлэх үеэс
  • d. Баривчлах ажиллагаа хэрэгжиж дууссан үеэс

Questão 38

Questão
238) Албан тушаалын гэмт хэргийг сахилгын зөрчлөөс ялга
Responda
  • a. Объект
  • b. Субъект
  • c. Хор уршиг
  • d. Субъектив тал

Questão 39

Questão
239) Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийг төгссөнд тооцох үе:
Responda
  • a. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласанаар төгссөнд тооцно
  • b. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсанаар төгссөнд тооцно
  • c. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний бие махбодод гэмтэл учруулсанаар төгссөнд тооцно
  • d. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол учруулсанаар төгссөнд тооцно

Questão 40

Questão
240) Хээл хахууль авах, өгөх, зуучлах гэмт хэргийг үйлдэгдэж төгссөнд тооцох үе:
Responda
  • a. Хахууль өгөхийг санал болгосоноор
  • b. Хахууль өгсөн үеэс
  • c. Хахуульд өгсөнд мөнгийг хувийн зорилгоор ашиглаж эхэлсэн үеэс
  • d. Хээл хахууль авсаны дараа албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсэнээр

Questão 41

Questão
241) Цэргийн албаны эсрэг гэмт хэргийн субъект нь:
Responda
  • a. Цэргийн албан хаагчид байна
  • b. 18 насанд хүрсэн этгээд байна
  • c. Цэргийн дайчилгаа

Questão 42

Questão
242) Эрүүгийн хуулийн 278 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект нь:
Responda
  • a. Захирагч дарга байна
  • b. Захирагдагч (Цэргийн албан хаагч) байна
  • c. Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагч байна

Questão 43

Questão
243) Захирагчийг заналхийлэх, эсэргүүцэх, хүч хэрэглэх гэмт хэргийн объектив тал нь:
Responda
  • a. бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, албан үүргийг нь зөрчүүлэхээр албадсан үйлдлээр илэрнэ
  • b. зодсон, хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, албан үүргийг нь зөрчүүлэхээр албадсан үйлдлээр илэрнэ
  • c. зодсон, хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлээр илэрнэ
  • d. зодсон, хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, албан үүргийг нь зөрчүүлэхээр албадсан үйлдлээр илэрнэ

Questão 44

Questão
244) Цэргийн албанаас оргон зайлах болон цэргийн албанаас зайлсхийх гэмт хэргийн ялгаа:
Responda
  • a. Объект
  • b. Субъект
  • c. Хугацаа
  • d. Зорилго

Questão 45

Questão
245) Хүн төрөлхтөний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэмт хэргийг тодорхойл:
Responda
  • a. Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, үндэсний болон олон улсын хамтын нийгэмлэгийн эрх ашигт халдсан гэмт хэрэг
  • b. Олон улсын хамтын нийгэмлэгийн эрх ашиг, хүн төрөлхтөний аюулгүй байдалд халдсан олон Монгол Улсын улсын гэрээнд тусгагдсан гэмт хэрэг
  • c. Хүн төрөлхтөний аюулгүй байдал, энхтайванд халдсан улс дамнасан гэмт хэрэг
  • d. Бүх хариулт зөв

Questão 46

Questão
246) Хүн төрөлхтөний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрийг тодорхойл:
Responda
  • a. Шууд бус санаа, хөнгөмсөгөөр найдах
  • b. Шууд ба шууд бус санаа
  • c. Шууд санаа, хайхрамжгүй хандах

Questão 47

Questão
247) Олон улсын шинжтэй гэмт хэрэг болон хүн төрөлхтөний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэмт хэргийн ялгаа:
Responda
  • a. Нийгмийн хор аюулаараа
  • b. Халдаж буй объектоороо
  • c. Эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй улс орныхоо тоогоор
  • d. Бүх хариулт зөв

Questão 48

Questão
248) Эрүүгийн хуулийн “хориглосон арга хэрэгсэлээр дайн хийх” гэмт хэргийн шууд объект нь:
Responda
  • a. Хүн төрөлхтөний аюулгүй байдал
  • b. Улс гүрнүүдийн энх тайвнаар орших ашиг сонирхол
  • c. Хүн төрөлхтөний аюулгүй байдал, хүний амь бие, эрүүл мэнд
  • d. Үндэсний аюулгүй байдал

Questão 49

Questão
249) “Төрлөөр устгах” гэмт хэргийн субъект нь:
Responda
  • a. 14 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай этгээд
  • b. 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай этгээд
  • c. Төрийн эрх барьж буй этгээд
  • d. Эрх бүхий төрийн албан хаагч

Questão 50

Questão
250) Аль нь ЭЭЗ-н зарчимд хамаарахгүй вэ?
Responda
  • a. Хууль ёсны
  • b. Гэм буруутай нь тогтоогдсон нөхцөлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим
  • c. Нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцох зарчим
  • d. Энэрэнгүй зарчим
  • e. Мэтгэлцэх зарчим

Questão 51

Questão
251) Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь
Responda
  • a. Хуучин хууль эргэж үйлчлэхийг хэлнэ
  • b. Шинэ хууль батлагдахаас өмнөх харилцаанд үйлчлэхийг хэлнэ
  • c. Дээрх 2 ойлголтыг хоёуланг нь багтаана

Questão 52

Questão
252) .... Татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-аас дээш 6 сар хүртэл баривчлах, 3 жил хүртэл хорих .... гэмт хэргийн аль ангилалд багтах вэ?
Responda
  • a. Хөнгөн
  • b. Хүндэвтэр
  • c. Хүнд
  • d. Онц хүн

Questão 53

Questão
253) Албадан ажил хийлгэх ялыг насанд хүрээгүй этгээдэд хэрэглэж
Responda
  • a. Болно
  • b. Болохгүй

Questão 54

Questão
254) Нийлмэл гэмт хэргийн шинжид аль нь хамаарахгүй вэ?
Responda
  • a. ЭХ-ийн 1 зүйл 1хэсэгт заасан гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн
  • b. Урьд нь ял шийтгүүлсэн байх
  • c. Ял шийтгүүлээгүй байх
  • d. Хэд хэдэн зүйл хэсэгт заасан 2 ба түүнээс дээш гэмт хэрэг үйлдсэн

Questão 55

Questão
255) Т гэгч этгээд бусдын цүнхнээс түрийвчтэй мөнгө хулгайллаа гэж бодсон боловч тэр нь зөвхөн эмэгтэй хүний гоо сайханы зүйл байжээ. Ямар завдалт вэ?
Responda
  • a. Төгссөн
  • b. Төгсөөгүй

Questão 56

Questão
256) Баривчлах ялыг ямар субъектэд оногдуулахгүй вэ?
Responda
  • a. Жирэмсэн эмэгтэй, 3 хүртэл насны хүүхэдтэй эх
  • b. Бага насны хүүхэдтэй ганц бие эцэг, эх
  • c. 55 дээш насны эмэгтэй, 60 дээш насны эрэгтэй
  • d. Цэргийн хугацаат албан хаагчид

Questão 57

Questão
257) Торгох ялын үндсэн хэмжээг тодорхойл
Responda
  • a. Хөдөмөрийн хөлсний доод хэмжээг 1-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг, ЭХТА зааснаар 500 даин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ
  • b. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ

Questão 58

Questão
258) Аль нь 14 насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн ялд хамаарахгүй вэ?
Responda
  • a. Хүнийг санаатай алах
  • b. Хүнд гэмтэл санаатай учруулах
  • c. Дээрэмдэх
  • d. Хүндэвтэр гэмтэл санаатай учруулах

Questão 59

Questão
259) А, Б, Г нар архи уух гэсэн боловч мөнгөгүй тул автоусанд орж хүний халаас суйлахаар тохиролцжээ. Г нь С-ийн хармаанаас 200,000 төгрөг суйлж, өөр хүн үүнийг мэдэн С-д хэлсэнээр А, Б, Г нараас мөнгөө нэхжээ. Г авсан мөнгөө гаргаж С-д өгөхөд А хэзээ хулгайлсан юмаа буцааж өгдөг юм гээд 50,000 нь аваад олон юм ярилгүй яв гэжээ.
Responda
  • a. Дээрэм
  • b. Хулгай
  • c. Булаалт

Questão 60

Questão
260) Цүнх, халаас агуулах саванд орох уу?
Responda
  • a. Орно
  • b. Орохгүй

Questão 61

Questão
261) Хууль бусаар баривчлах, иргэний хууль бусаар баривчлах гэмт хэрэгт нь:
Responda
  • a. Объектоороо
  • b. Объектив талын үйлдлээрээ
  • c. Субъектээрээ
  • d. Субъектив талын шинжээрээ ялгагдана

Questão 62

Questão
262) Хээл хахууль авах гэмт хэрэг нь
Responda
  • a. Хэлбэрийн
  • b. Материаллаг бүрэлдэхүүнтэй

Questão 63

Questão
263) Төрийн нууц задруулах гэмт хэрэг нь
Responda
  • a. Материаллаг бүрэлдэхүүнтэй
  • b. Хэлбэрийн
  • c. Аль алинаар нь илэрнэ

Questão 64

Questão
264) Аль нь бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй вэ?
Responda
  • a. Давтан
  • b. Бүлэглэж
  • c. Зовоон тарчлаах шинтэй байсан
  • d. Онц харгис хэрцгий аргаар
  • e. 2 буюу түүнээс дээш олон хүнийг

Questão 65

Questão
265) Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж бусдыг алах гэмт хэрэг шинэ хуулийн хэддүгээр бүлэгт хуульчлагдсан бэ?
Responda
  • a. 15 дугаар бүлэг /хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг/
  • b. 16 дугаар бүлэг /хүний эрх чөлөө, нэр алдарын эсрэг гэмт хэрэг/
  • c. Аль алинд ч хуульчлаагүй

Questão 66

Questão
266) Ойд самар түүж явсан Г, Д нар татсан тамхины ишийг бүрэн унтраалгүй хаясаны улмаас гал түймэр гарч үлэмж хэмжээний хохирол учруулсан байна. Зүйлчлэл хий
Responda
  • a. Ой хээрийн түймэрийг санаатай тавих
  • b. Ой хээрийн түймэр болгоомжгүй тавих
  • c. Хэрэг биш

Questão 67

Questão
267) Шөнийн 01 цагийн орчимд Р гэгч Д-д тоглоомон гар буу тулган түүний өмсөж явсан савхин куртка, алтан бөгжийг дээрэмдэж авчээ. Харанхуй байсан учир Д уг бууг “жинхэнэ буу” байна гэж бодож айсандаа нэхсэн зүйлүүдийг нь тэр даруй өгчээ. Р-ийг дээрмийн гэмт хэргийн үед зэвсэг, бусад зүйлийг зэвсэгийн чанартай хэрэглэсэн гэж
Responda
  • a. Үзнэ
  • b. Үзэхгүй

Questão 68

Questão
268) Хорих ял эдлэхээс зайлсхийх гэмт хэргийн объектив талын үйлдэлд аль нь хамаарах вэ?
Responda
  • a. Хорих ял эдлүүлэх газраас оргох
  • b. Түр чөлөөгөөр явсан этгээд хугацаандаа эргэж ирэхгүй байх
  • c. Хорих ангийн даргын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхгүй байх, түүнийг эсэргүүцэх

Questão 69

Questão
269) Албан тушаалтан албан үүрэгтэй хайнга хандах гэмт хэрэг нь
Responda
  • a. Материаллаг
  • b. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй

Questão 70

Questão
270) Худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн объектив талын үйлдэлд нь аль нь хамаарахгүй вэ?
Responda
  • a. Гэрч худал мэдүүлэг өгөх
  • b. Орчуулагч худал орчуулсан
  • c. Яллагдагч худал мэдүүлэг өгсөн
  • d. Хохирогч худал мэдүүлсэн

Questão 71

Questão
271) Төрийн нууц задруулах гэмт хэргийн субъект нь
Responda
  • a. Итгэмжлэн хариуцсан этгээд
  • b. Албаны хувьд мэдсэн этгээд
  • c. Албаны хувьд мэдэх ёсгүй этгээд

Questão 72

Questão
272) Бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд аль нь хамаарахгүй вэ?
Responda
  • a. Танхайн сэдэлтээр
  • b. Онц хэрцгий аргаар
  • c. Зэвсэг болон зэвсэгийн чанартай зүйл хэрэглэж
  • d. Уулгалан довтлох болон дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх үедээ
  • e. Онц аюултай гэмт хэрэгтэн

Questão 73

Questão
273) Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүн хулгайлсан бол хүндрүүлэн үзэх үү?
Responda
  • a. Үзнэ
  • b. Үзэхгүй

Questão 74

Questão
274) 16 насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх гэмт хэрэг нь
Responda
  • a. Хүч хэрэглэсэн байна
  • b. Хохирогчийн бие хамгаалж чадахгүй байдлыг далимдуулсан
  • c. Хохирогч өөрөө зөвшөөрсөн

Questão 75

Questão
275) Жолооч хүн мөргөж хүндэвтэр гэмтэл улчруулаад зугатаж явсан байна. Уг байдлыг харж байсан иргэн Ж, Д нар зохих байгууллагад мэдээлээгүй байна.
Responda
  • a. Гэмт хэргийг нуун далдалсан
  • b. Гэмт хэргийг үл мэдээлсэн
  • c. Гэмт хэрэг биш

Questão 76

Questão
276) Насанд хүрээгүй хүнийг гэмт үйл ажиллагаанд татан оруулах гэмт хэргийн субъект нь
Responda
  • a. 18 настай
  • b. 16 настай
  • c. 14 настай этгээд

Questão 77

Questão
277) Хахууль авах гэмт хэрэг хэзээ бүрдэл төгсөх вэ?
Responda
  • a. Хахууль авсанаар
  • b. Ярилцаж тохиролцсоноор

Questão 78

Questão
278) Зэвсэгт үймээн дэгдээх гэмт хэргийн объектив талын үйлдлийг тодорхойл
Responda
  • a. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах
  • b. Энэхүү хуйвалдаанд оролцох
  • c. Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан төрийн тогтолцоог хүчээр өөрчлөх

Questão 79

Questão
279) У өөрийн дагавар хүүхдээ байнга зодож, хоол унд өгөхгүйгээр 2-3 хоног байлгадаг байсан бөгөөд энэ үйлдлийн улмаас хүүхдэд хүндэвтэр гэмтэл учирчээ. Энэ нь
Responda
  • a. Тарчлаах гэмт хэрэг
  • b. Хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг
  • c. дээр хэргүүдээр давхар зүйлчилнэ.

Questão 80

Questão
280) Амиа хорлоход хүргэх гэмт хэргийн субъектив тал
Responda
  • a. Зөвхөн санаатай
  • b. Болгоомжгүй
  • c. Гэм буруугийн давхардсан хэлбэртэй

Questão 81

Questão
281) Хүнийг хууль бусаар эмчлэх гэмт хэрэг ялмар бүлгийн гэмт хэрэгт хамаарах вэ?
Responda
  • a. Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг
  • b. Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг
  • c. Хүүхэд гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг

Questão 82

Questão
282) Мөрийтэй тоглох гэмт хэрэг нь
Responda
  • a. Захиргааны журмын эсрэг гэмт хэрэг
  • b. Хүүхэд гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг
  • c. Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг
  • d. Хуулиас хассан

Questão 83

Questão
283) Нийтийн эмх замбараагүй байдлыг бий болгох гэмт хэргийн объектив талын үйлдэлд аль нь хамаарах вэ?
Responda
  • a. Эрх бүхий байгууллага албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах, гаргахаас татгалзуулахаар нийтэд аюултай хүч хэрэглэсэн ба хүч хэрэглэхээр заналхийлэх
  • b. Түйвээн үймүүлж
  • c. Иргэн, ААН, байгууллагад халдан довтлох зорилгоор зэвсэг бүхий бүлэг байгуулах

Questão 84

Questão
284) Гэмт хэргийг үл мэдээлэх, нуун далдлах гэмт хэргийн субъект нь
Responda
  • a. Гэмт хэрэгт хамаарагсад
  • b. Хамтарч үйлдсэн этгээд
  • c. Гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдэж байгаа этгээд

Questão 85

Questão
285) Амиа хорлоход хүргэх гэмт хэрэг нь
Responda
  • a. Материаллаг
  • b. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй

Questão 86

Questão
286) ЭХТА-н 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалд аль нь орохгүй вэ?
Responda
  • a. Захиалгаар
  • b. Танхайн сэдэлтээр
  • c. Тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж
  • d. Онц харгис хэрцгий аргаар

Questão 87

Questão
287) Иргэн Ц-г А нь алахаар төлөвлөжээ. Хэргийг үйлдэхэд учрах саадыг арилгах зорилгоор цоожны мастер Ж-тэй Ц-гийн хаалгыг онгойлгуулахаар урьдчилан тохирчээ. Гэтэл хэрэг үйлдэгдэх өдөр Ц-гийн хаалга онгорхой байсан тул Ж нь тохирсон хөлсөө аваад буцжээ. А нь төлөвлөгөөгөө хэрэгжүүлжээ. Ж нь хэргийн хамтран оролцогч мөн үү?
Responda
  • a. Мөн
  • b. Биш
  • c. Хамтран оролцохоор завдсан учраас биш
  • d. Хамтран оролцохоос татгалзсан учраас биш

Questão 88

Questão
288) Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94-р зүйлд “Бусдыг болгоомжгүй алсан бол дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Энэ гэмт хэрэг нь гэмт хэргийн ямар ангилалд хамаарах вэ?
Responda
  • a. Хөнгөн
  • b. Хүндэвтэр
  • c. Хүнд
  • d. Онц хүнд

Questão 89

Questão
289) Иргэн А нь голын мөсөн дээгүүр явж байгаад мөс цөмрөн усанд унасан байна. Үүнийг голын эрэг дээр явж байсан Д нь хараад очиж тусалъя гэж бодсон боловч мөс цөмрөх байх,тэгээд ч өөрөө гарчих байх гэж бодоод тусламж үзүүлээгүй байна. Д эрүүгийн хариуцлага хүлээх үү?
Responda
  • a. Бусдыг амь насанд нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүй тул хариуцлага хүлээнэ
  • b. Өөрт нь аюул учрахаар байсан тул хүлээхгүй
  • c. Бусдыг болгоомжгүй алсан гэж үзэж хариуцлага хүлээнэ
  • d. Бусдыг амиа хорлоход хүргэсэн гэж үзэж хариуцлага хүлээнэ

Questão 90

Questão
290) Иргэн Б-г А нь алахаар төлөвлөжээ.Ингээд А нь нэгэн пивонд хор хийж бэлдэж байгаад Б-г алахаасаа татгалзан шүүгээнд хийн далд нуучихжээ. Гэтэл хэсэг хугацааны дараа санамсаргүй байдлаар нөгөө хор нь илэрчээ.А эрүүгийн хариуцлага хүлээх үү?
Responda
  • a. Гэмт хэрэг төгссөн гэж үзэж хариуцлага хүлээнэ
  • b. Гэмт хэрэгт бэлтгэсэн гэж үзэж хариуцлага хүлээнэ
  • c. Гэмт хэрэгт үилдэхээр завдсан гэж үзэж хариуцлага хүлээнэ.
  • d. Гэмт хэрэг үйлдэхээс татгалзсан учир хариуцлага хүлээхгүй

Questão 91

Questão
291) Хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд доор дурьдсан аль нөхцөлд эрүүгийн хариуцлага хүлээхгүй вэ?
Responda
  • a. Учруулсан хохирол,гэм хороо арилгасан
  • b. Үйлдсэн гэмт хэргээ илчилж ирсэн
  • c. Хулгайлагдсан хүнээ сайн дураар сулласан
  • d. Хохирогчтойгоо эвлэрсэн

Questão 92

Questão
292) Дор дурьдсан аль субьект нь “Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах “ гэмт хэргийн субьект болох вэ?
Responda
  • a. 14 насанд хүрсэн этгээд
  • b. 16 насанд хүрсэн этгээд
  • c. 18 насанд хүрсэн этгээд
  • d. Хэрэг хариуцах чадваргүй этгээд

Questão 93

Questão
293) Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагдах гол шинж нь аль нь вэ?
Responda
  • a. Бусдын эд хөрөнгийг илээр авдаг
  • b. Бусдын эд хөрөнгийг нууцаар авдаг
  • c. Бусдын эд хөрөнгийг хүчээр авдаг
  • d. Бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн авдаг

Questão 94

Questão
294) Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох “орон байр,агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэсэн ойлголтонд дор дурьдсан тохиолдлуудын аль нь хамаарахгүй вэ?
Responda
  • a. Иргэн Ц-гийн гэрийн цоожыг эвдэн орж…
  • b. Байгууллагын харуулд мэдэгдэлгүйгээр орж..
  • c. Дэлгүүрийн цонхоор орж…
  • d. Суудлын автомашины цонхыг хагалан орж…

Questão 95

Questão
295) Ж гэгч этгээд урьдчилан төлөвлөсний дагуу иргэн Д-гийн 5 настай хүүхдийг нь гэртээ ганцаараа байхад нь ирж “Аав чинь үүнийг аваад ир” гэсэн гэж хууран маш үнэтэй хөөргийг нь авч яваад зарж өөрийн хэрэгцээндээ зарцуулжээ. Ж нь ямар гэмт хэрэг үйлдсэн бэ?
Responda
  • a. Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх
  • b. Бусдын эд хөрөнгийг хулгайлах
  • c. Бусдын эд хөрөнгийг булаах
  • d. Бусдын эд хөрөнгийг завших

Questão 96

Questão
296) Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг хэдийд төгсөх вэ?
Responda
  • a. Бусдын эд хөрөнгийг авснаар
  • b. Бусдын биед аюултайгаар хүч хэрэглэснээр
  • c. Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсноор
  • d. Бусдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж эд хөрөнгийг нь авснаар

Questão 97

Questão
297) Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг нь булаалтын гэмт хэргээс дор дурьдсан аль шинжээр ялгагдах вэ?
Responda
  • a. Бусдын эд хөрөнгийг авахаар шууд чиглэсэн үйлдлийг хийдэг
  • b. Бусдын эд хөрөнгийг амь насанд нь аюулгүй хүч хэрэглэн авдаг
  • c. Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь халддаг
  • d. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авдаг

Questão 98

Questão
298) Ц гэгч этгээд хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлээ бусдад өөрт нь үе залгамжилж ирсэн эд зүйл гэж итгүүлэн худалджээ.Ц-ийн үйлдлийг нийлмэл гэмт хэрэг гэж үзэх үү?
Responda
  • a. Зөвхөн хулгайн үйлдэл тул биш
  • b. Давтан гэмт хэрэг тул биш
  • c. Үргэлжилсэн үйлдэл тул биш
  • d. Хулгай, залилангийн гэмт хэрэг тул мөн

Questão 99

Questão
299) Цахилгаанчин А нь ажил үүргээ гүйцэтгэж байгаад цахилгаанд цохиулсны улмаас хойш унахдаа иргэн Б-г дарж унан хүнд гэмтээжээ. А эрүүгийн хариуцлага хүлээх үү?
Responda
  • a. Болгоомжгүйгээр бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж үзэж хариуцлага хүлээлгэнэ
  • b. Санаатайгаар бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж үзэж хариуцлага хүлээлгэнэ
  • c. Бусдын биед гэмтэл учруулах зорилгоор ухамсартай үйлдэл хийгээгүй тул хариуцлага хүлээхгүй
  • d. А нь ажил үүргээ гүйцэтгэж байсан тул хариуцлага хүлээхгүй

Questão 100

Questão
300) Мөрдөн байцаагч А нь хэргийн яллагдагч З-гээс барьцааны мөнгө гэж 500000 төгрөг хураан авч өөртөө зарцуулжээ.Үнэн хэрэгтээ А нь түүнд барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглээгүй ба түүний мөнгийг улсын орлогод тушаасан гэж итгүүлжээ. А ямар гэмт хэрэг үйлдсэн бэ?
Responda
  • a. Бусдын эд хөрөнгийг завших,үрэгдүүлэх
  • b. Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх
  • c. Хээл хаууль авах
  • d. Хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгө завших

Semelhante

How well do you know GoConqr?
Sarah Egan
Eruu 1-99
Munkh Orgil
EBSH 1-100
Munkh Orgil
eruu 101-200
Munkh Orgil
eruu 301-469
Munkh Orgil
Turiin onol 301-367
Munkh Orgil
EZOnol 1-100
munkhorgil
Turiin Onol Tusgai 50
Munkh Orgil
EZOnol 101-200
munkhorgil
Zahirgaa 301-400
Munkh Orgil
Zahirgaa 601-720
munkhorgil