Zahirgaa 201-300

Descrição

Захиргааны тестийн үргэлжлэл
munkhorgil
Quiz por munkhorgil, atualizado more than 1 year ago
munkhorgil
Criado por munkhorgil aproximadamente 9 anos atrás
720
4

Resumo de Recurso

Questão 1

Questão
201.       Онц байдал зарласан үед аль эрхийг нь хязгаарлахыг хориглох вэ?.
Responda
  • a)              Итгэл үнэмшилтэй байх.
  • b)              Эрүү шүүлт тулгах.
  • c)              Шашин шүтэх, эс шүтэх
  • d)              Бүгд зөв

Questão 2

Questão
202.       Аль нь хүний эрхийн Билль вэ?
Responda
  • a)              ” Хүүхдийн эрхийн тухай конвенц”
  • b)              “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах тухай конвенц”
  • c)              “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт”
  • d)              “Европын хүний эрхийн конвенц”

Questão 3

Questão
203.       Аль нь хүний эрхийн талаархи олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтэнд хяналт тавих вэ?
Responda
  • a)              Улсын Их хурал.
  • b)              Засгийн газар.
  • c)              Хүний эрхийн Үндэсний Комисс.
  • v

Questão 4

Questão
204.       Иргэн А улс төрийн эрхээ зөрчигдсөн хэмээн үзэж сэргээлгэхээр НҮБ-ын Хүний эрхийн Комисст хандахад өргөдлийг хүлээж аваагүй. Учир нь:
Responda
  • a)              Тэрээр НҮБ-ын гишүүн биш улсын иргэн байсан тул.
  • b)              Улс төрийн эрх нь зөрчигдсөн тул.
  • c)              Тэрээр дотоодын хүний эрхийг хамгаалдаг байгууллагад хандаагүй тул.
  • d)              Дотоодын хүний эрхийн механизмыг хэрэгжүүлээд зөрчигдсөн эрхийг нь хамгаалж чадаагүй бол уг байгууллагад хандах байсан.

Questão 5

Questão
205.       Иргэн “А”нь цагдаагийн албан хаагч миний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн хэмээх гомдолыг зөрчил гарснаас хойш 3 жилийн дараа шийдвэрлүүлэхээр Хүний эрхийн Үндэсний Комисст ханджээ. ХЭҮК хүсэлтийг хүлээж аваагүй. Учир нь:
Responda
  • a)              ХЭҮК-ийн харъяаллын асуудал биш.
  • b)              ХЭҮК иргэдийн гомдлыг шийдвэрлэдэг байгууллага биш.
  • c)              Хүний эрх зөрчигдсөн гомдлыг 1 жилийн дотор гаргах хугацаа хэтрүүлсэн.
  • d)              ХЭҮК хүсэлтийг хүлээж авах үүрэгтэй

Questão 6

Questão
206.       Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы хуралдааныг хэн нээх вэ?
Responda
  • a)              Ерөнхийлөгч
  • b)              УИХ-ын дарга
  • c)              УИХ-ын дэд дарга
  • d)              Хамгийн ахмад настай гишүүн

Questão 7

Questão
207.       Хүний эрхийн түгээмэл тунхаглал ямар шинж чанартай баримт бичиг вэ?
Responda
  • a)              Заншлын эрх зүйн нэг төрөл
  • b)              Олон улсын эрх зүйн шинжтэй зөвлөмж
  • c)              Олон улсын эрх зүйн гэрээ
  • d)              Эдгээрийн аль нь ч биш

Questão 8

Questão
208.       Баг, хорооны Засаг дарга нутаг дэвсгэртээ эргүүл, хамгаалалтын асуудлаар:
Responda
  • a)              Тушаал гаргана
  • b)              Тогтоол гаргана
  • c)              Захирамж гаргана
  • d)              Зарлиг гаргана

Questão 9

Questão
209.       Тосгон нь ................. оршин суугчтай байна.
Responda
  • a)              10000-аас дээш
  • b)              500-15000 хүртэл
  • c)              10000-15000 хүртэл
  • d)              5000 хүртэл

Questão 10

Questão
210.       Ерөнхийлөгчийн ажлын алба нь:
Responda
  • a)              Ерөнхийлөгчийн тамгын газар байна
  • b)              Ерөнхийлөгчийн өргөө
  • c)              Ерөнхийлөгчийн тамгын газрын туслах алба байна
  • d)              Бүгд байна

Questão 11

Questão
211.       Орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлж, хуулийн хэрэгжилтийг хангах байгууллага нь:
Responda
  • a)              Засаг даргын тамгын газар
  • b)              Засаг дарга
  • c)              ИТХурал
  • d)              Орон нутгийн удирдлага

Questão 12

Questão
212.       Цэцийн бүрэлдэхүүнд орсон гишүүд талуудад асуулт тавих үе шат:
Responda
  • a)              Нэмэлт тайлбар гаргах үе шат
  • b)              Асуулт хариултын үе шат
  • c)              Бүх үе шат
  • d)              Мэтгэлцээний үе шат

Questão 13

Questão
213.       Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат, нөгөөх нь гадаад улсын харьяат бол тэдний дундаас Монгол Улсын нутаг дээр төрсөн хүүхэд нь:
Responda
  • a)              Монгол Улсын харьяат байна
  • b)              16 насанд хүрээд харьяаллаа сонгоно
  • c)              18 насанд хүрээд харьяаллаа сонгоно
  • d)              Бүгд буруу

Questão 14

Questão
214.       Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөө эрх зүйн чадвар, чадамжгүй этгээдэд хамаарах уу?
Responda
  • a)              Тийм
  • b)              Үгүй
  • c)              Зарим тохиолдолд
  • d)              Эдгээрийн аль нь ч биш

Questão 15

Questão
215.       Баг, хороо нь хуулиар олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн.
Responda
  • a)              Мөн
  • b)              Биш
  • c)              Зарим нөхцөлд
  • d)              Аль нь ч биш

Questão 16

Questão
216.       Үндсэн хуулийн урьдчилсан хяналт хэрэгжүүлдэг улс:
Responda
  • a)              АНУ
  • b)              Монгол
  • c)              Франц
  • d)              ОХУ

Questão 17

Questão
217.       Үндсэн хуулинд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь:
Responda
  • a)              Хуулийн адил хүчин төгөлдөр үйлчилнэ
  • b)              Үндсэн хуулийн адил хүчин төгөлдөр үйлчилнэ
  • c)              Цэцээс хүчин төгөлдөр гэж үзсэний дараа л хүчин төгөлдөр байна
  • d)              Бүх хариулт зөв

Questão 18

Questão
218.       Үндсэн хууль нь сонгуулийн эрх зүйн:
Responda
  • a)              Үндсэн эх сурвалж
  • b)              Гол эх сурвалж
  • c)              Туслах эх сурвалж
  • d)              Сонгуулийн эрх зүйн эх сурвалж биш

Questão 19

Questão
219.       .............. оны Үндсэн хуулиар нутгийн удирдлагын талаархи эрх зүйн зохицуулалтыг шинэчлэн тогтоож, нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг анхлан тодорхойлсон.
Responda
  • a)              1924
  • b)              1940
  • c)              1960
  • d)              1992

Questão 20

Questão
220.       Үндсэн хуулийн эрх зүйд нийгмийн байгууллыг 4 үндэстэйгээр авч үздэг:
Responda
  • a)              Нийгмийн эдийн засгийн харилцаа
  • b)              Нийгмийн улс төрийн харилцаа
  • c)              Нийгмийн гадаад харилцаа
  • d)              Нийгмийн оюун санаа ба соёлын харилцаа
  • e)              Нийгмийн социал харилцаа

Questão 21

Questão
221.       Цаг үеийн шаардлагаар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлажээ. Дараах субьектүүдийн хэний санал, шаардлагаар ээлжит бус чуулган чуулдаг вэ?
Responda
  • a)              УИХ-ын гишүүний гуравны нэгээс дээшхи нь шаардсанаар
  • b)              УИХ-ын даргын санаачлагаар
  • c)              Засгийн газрын санаачлагаар
  • d)              Ерөнхийлөгчийн санаачлагаар

Questão 22

Questão
222.       Монгол Улсын Ерөнхийлөгч товлон зарладаг УИХ-ын чуулган:
Responda
  • a)              УИХ-ын ээлжит чуулган
  • b)              УИХ-ын анхдугаар чуулган
  • c)              УИХ-ын ээлжит бус чуулган
  • d)              УИХ-ын онцгой чуулган

Questão 23

Questão
223.       Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь:
Responda
  • a)              Төрийн сүлд, туг, далбаа, тамга
  • b)              Төрийн сүлд, туг, далбаа, дуулал
  • c)              төрийн сүлд, далбаа, тамга, дуулал
  • d)              төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал

Questão 24

Questão
224.       Багийн Засаг дарга багийн иргэдийн нийтийн хурлын шийдвэрт хориг тавих
Responda
  • a)              Эрхтэй
  • b)              Эрхгүй
  • c)              Уг эрхийг хуульчлаагүй
  • d)              Аль нь ч биш

Questão 25

Questão
225.       Улс төрийн тогтолцоонд эзлэх байр сууриар нь улс төрийн намыг
Responda
  • a)              Парламентын
  • b)              Парламентын бус нам
  • c)              А,В 2 зөв
  • d)              Либерал нам, Дарангуйлагч нам

Questão 26

Questão
226.       Үндсэн хуулийн хяналтыг анхлан хэрэгжүүлсэн улс
Responda
  • a)              Франц
  • b)              АНУ
  • c)              Австри
  • d)              Герман

Questão 27

Questão
227.       Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг .......... өмнө хариуцана.
Responda
  • a)              Ерөнхийлөгч
  • b)              УИХ
  • c)              УИХ-ын дарга
  • d)              Үндсэн хуулийн цэц

Questão 28

Questão
228.       Ерөнхийлөгчөөр ......................................................
Responda
  • a)              Дөчин насанд хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын иргэнийг 4 жилийн хугацаагаар сонгоно
  • b)              Дөчин насанд хүрсэн, сүүлийн арван таваас доошгүйы жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг 4 жилийн хугацаагаар соонгоно
  • c)              Дөчин таван насанд хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол улсын уугуул иргэнийг 4 жилийн хугацаагаар сонгоно
  • d)              Дөчин таван насанд хүрсэн, Монгол Улсын уугуул иргэнийг 4 жилийн хугацаагаар сонгоно

Questão 29

Questão
229.       Онц байдал зарласнаас хойш онцгой чуулган ямар хугацааны дотор чуулах ёстой вэ?
Responda
  • a)              Ажлийн 3 өдрийн дотор
  • b)              48 цагийн дотор
  • c)              72 цагийн дотор
  • d)              Бүх хариулт буруу

Questão 30

Questão
230.       Гүйцэтгэх эрх мэдэлд:
Responda
  • a)              Засгийн газар
  • b)              Ерөнхийлөгч
  • c)              Засаг дарга
  • d)              Бүгд багтана

Questão 31

Questão
231.       Орон нутгийн хурлын даргад хэн эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй вэ?
Responda
  • a)              Засаг дарга
  • b)              Хуралд сонгогдсон аль ч төлөөлөгч
  • c)              Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл
  • d)              Бие даан нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч

Questão 32

Questão
232.       ... аймгийн ИТХ-д хамгийн олон суудал авсан намын нэгэн төлөөлөгч манай нам л Хурлын даргад нэр дэвшүүлье гэсэн санал гаргасныг бусад нь бүгд дэмжсэн байна.
Responda
  • a)              Ингэж болно
  • b)              Ингэж болохгүй
  • c)              Суудал авсан намууд заавал тус тусдаа нэр дэвшүүлнэ
  • d)              Бие даагч мөн тусдаа нэр дэвшүүлнэ

Questão 33

Questão
233.       .... аймгийн ИТХ-д суудал бүхий 3 намаас тус бүр Хурлын даргад нэр дэвшүүлжээ. Хуралдаан даргалагч нэр дэвшсэн 3 хүний төлөө саналаа илээр хураах санал гаргав.
Responda
  • a)              Хурлын даргыг зөвхөн илээр сонгоно
  • b)              Хурлын даргыг зөвхөн нууцаар сонгоно
  • c)              Хуралдаан даргалагч ийм санал гаргах эрхгүй
  • d)              Хоёроос дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулна

Questão 34

Questão
234.       Дүүргийн ИТХ-ын шийдвэрийн дагуу тус хурлын төлөөлөгч “Б” нэгэн архины үйлдвэрт очиж тусгай зөвшөөрөлөө үзүүлэхийг шаардахад бид зөвхөн цагдаагийн ажилтан болон мэргэжлийн хяналтын газрын ажилтанд л шалгуулах ёстой гээд үзүүлээгүй байна.
Responda
  • a)              Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч ийм шаардлага тавих эрхгүй
  • b)              Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч ийм шаардлага тавих эрхтэй
  • c)              Тусгай зөвшөөрлийг зөвхөн цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч шаардах эрхтэй
  • d)              Дээрх хариулт бүгд буруу

Questão 35

Questão
235.       Сумын нийт 3200 сонгогчидоос 1800 нь ИТХ-ыг тараах саналыг дэмжиж гарын үсэг зурсан байна.
Responda
  • a)              Сонгогчдын саналаар хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохгүй
  • b)              Нийт сонгогчдын дийлэнхи олонхи нь Хурлын бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох нь зүйтэй гэж санал гаргасан бол +
  • c)              Нийт 3200 сонгогчийг 1800 хүн төлөөлөх нь буруу
  • d)              Хурлын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна

Questão 36

Questão
236.       Иргэдийн нийтийн хурлаар зарим өрхийг албан татвараас түр чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.
Responda
  • a)              ИНХ уг асуудлыг хэлэлцэх нь буруу
  • b)              ИНХ-ын хуралдааны тогтоол хууль бус
  • c)              Зарим тохиолдолд болно
  • d)              ИНХ тухайн асуудлаар сум, дүүргийн хуралд санал оруулна

Questão 37

Questão
237.       Нэгэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар орон нутгийн хөгжлийн сан байгуулах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Ингэхдээ уг сангийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд эхний удаад сумын төсвийн орлогын 10%-ийг хандивлана хэмээн тогтоол гаргасан байна.
Responda
  • a)              Уг асуудал ИТХ-ын бүрэн эрхэд хамаарахгүй
  • b)              Хөгжлийн санг ИТХ төсвийн бус орлогоор байгуулна
  • c)              Сумын төсийн хөрөнгөөр хөгжлийн асуудлыг шийдвэрлэнэ
  • d)              Төсвийн орлогын 10% гэдэг нь хэт өндөр байна

Questão 38

Questão
238.       Нэгэн сумын ИТХ орон нутгийн өмчид хамаарах ашиглалтгүй уурын зуухны барилгыг худалдах тухай тогтоол гаргасан байна.
Responda
  • a)              Энэ нь түүний бүрэн эрхийн асуудал
  • b)              Орон нутгийн өмч худалдах шийдвэрийг сумын Засаг дарга гаргана
  • c)              Тухай асуудлаар Төрийн өмчийн хороо шийдвэр гаргана
  • d)              Тухайн асуудал аймгийн ИТХын бүрэн эрхэд хамаарна

Questão 39

Questão
239.       Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар Засаг даргын өргөн мэдүүлсэн хувьчлах өмчийн жагсаалтыг хэлэлцэв. Энэ үед төлөөлөгч “Д” эсэргүйцэж, өмч хувьчлах тухай асуудлыг хариуцдаг Төрийн өмчийн хороо байсаар байтал бид дэмий цаг үрж хууль зөрчиж байна гэв.
Responda
  • a)              Төлөөлөгч “Д”-гийн зөв
  • b)              Нийслэлийн өмчийг хувьчлах шийдвэрийг нийслэлийн ИТХ гаргана
  • c)              Нийслэлийн өмчийг хувьчлах шийдвэрийг Төрийн өмчийн хороо гаргана
  • d)              Нийслэлийн өмчийг хувьчлах шийдвэрийг Засгийн газар гаргана

Questão 40

Questão
240.       Нэгэн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар ... сумын сургуулийг Монгол Улсын Гавьяат багш “Х”-гийн нэрэмжит болгох асуудлыг хэлэлцэж байхад тэргүүлэгч Дорж буруушааж, энэ нь Аймгийн ИТХ-ын бүрэн эрхэд хамаарах асуудал гэжээ.
Responda
  • a)              Нэрэмжит болгох нь ИТХ-ын бүрэн эрхэд хамаарна
  • b)              Нэрэмжит болгох нь ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарна
  • c)              Нэрэмжит болгох нь Аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарна
  • d)              Нэрэмжит болгох нь Засгийн газрын бүрэн эрхэд хамаарна

Questão 41

Questão
241.       Нэгэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар ... сумын Засаг дарга “А”-г “Алтангадас” одонгоор шагнуулахаар тодорхойлох асуудлыг хэлэлцэж байхад тэргүүлэгч Дорж буруушааж, энэ нь Аймгийн ИТХ-ын бүрэн эрхэд хамаарах асуудал гэжээ.
Responda
  • a)              Төрийн дээд шагналд тодорхойлох нь ИТХ-ын бүрэн эрхэд хамаарна
  • b)              Төрийн дээд шагналд тодорхойлох нь ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарна
  • c)              Төрийн дээд шагналд тодорхойлох нь Аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарна
  • d)              Төрийн дээд шагналд тодорхойлох нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарна

Questão 42

Questão
242.       Төв аймгийн ....... сумын 5 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлаар тус багийн хүн амын тоо хэт цөөн, эмнэлэг сургуулийн үйлчилгээ байхгүй тул түүнийг татан буулгаж 4 дүгээр багт нэгтгэх нь зүйтэй гэж үзэв. Ингээд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тус багийн Иргэдийн нийтийн хурлаас гаргасан саналыг хэлэлцээд түүнийг татан буулгах тухай тогтоол гаргав.
Responda
  • a)              Энэ нь Аймгийн ИТХ-ын бүрэн эрхэд хамаарна
  • b)              Энэ нь Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарна
  • c)              Энэ нь Засгийн газрын бүрэн эрхэд хамаарна
  • d)              Энэ нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарна

Questão 43

Questão
243.       УИХ-ын гишүүн “А” Баянхонгор аймгийн “Б” сумыг татан буулгах тухай тогтоолын төсөл өргөн барьсаныг чуулганаар хэлэлцэж олонхи дэмжсэнээр тус сумыг татан буулгах тухай тогтоол гаргажээ.
Responda
  • a)              Тухайн асуудлыг УИХ шийдвэрлэнэ
  • b)              Тухайн асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ
  • c)              Тухайн асуудлыг Аймгийн ИТХ шийдвэрлэнэ
  • d)              Тухайн асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ

Questão 44

Questão
244.       Засгийн газрын ээлжилт хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн “А”, “Б” хоёр сумын хилийн цэсийг өөрчлөх тухай саналыг хэлэлцэн дэмжиж тогтоол гаргажээ.
Responda
  • a)              Тухайн асуудал Засгийн газрын бүрэн эрхэд хамаарна
  • b)              Тухайн асуудал Аймгийн ИТХ-ын бүрэн эрхэд хамаарна
  • c)              Тухайн асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ
  • d)              Тухайн асуудлыг Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэнэ

Questão 45

Questão
245.       Нэгэн дүүргийн ИТХ-ын дарга хурлын ээлжит бус хуралдаан товлон зарлажээ.
Responda
  • a)              Ээлжит бус хуралдааныг товлон зарлах шаардлагагүй
  • b)              Ээлжит бус хуралдаан товлон зарлах нь Хурлын даргын бүрэн эрхэд хамаарна
  • c)              Ээлжит бус Хуралдааныг товлон зарлах нь ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарна
  • d)              Ээлжит бус хуралдаан товлон зарлах нь Нийслэлийн ИТХ-ын бүрэн эрхэд хамаарна

Questão 46

Questão
246.       “А”аймгийн нэгэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаас сумын Засаг даргад олонхийн санал авсан иргэн Доржийн нэрийг дэвшүүлжээ. Дорж нь 1986 онд Санхүүгийн техникум төгсч нягтлан бодогчийн мэргэжил эзэмшсэн хүн юм.
Responda
  • a)              Олонхийн санал авсан тул болно
  • b)              Олон жил санхүүгийн ажил хийсэн тул болно
  • c)              Хуралд олонхийн суудал авсан намаас дэвшүүлсэн бол болно
  • d)              Хуулиар тогтоосон шаардлага хангасан бол болно

Questão 47

Questão
247.       Сумын ИТХ орон нутгийн өмчийн цэцэрлэгийн хуучин барилгыг худалдах тухай тогтоол гаргажээ. Гэтэл сумын Засаг дарга Төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл аваагүй гэсэн үндэслэлээр түүнд хориг тавьжээ.
Responda
  • a)              Энэ нь түүний бүрэн эрхийн асуудал
  • b)              Засаг дарга хориг тавих эрхгүй
  • c)              Хурлын шийдвэрт хориг тавих нь зөвхөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарна
  • d)             Уг хоригийн үндэслэл буруу

Questão 48

Questão
248.       Сэлэнгэ Аймгийн Засаг дарга ”Атрын III аян” хөтөлбөр хэрэгжих гэж буйтай холбогдон газар тариалангийн ажлын олон жилийн түүхтэй манай аймагт эхний ээлжинд хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх асуудлаар Засгийн газрын тогтоол гаргуулах тухай саналыг Ерөнхий сайдад хүргүүлжээ.
Responda
  • a)              Аймгийн Засаг даргын зөв
  • b)              Аймгийн Засаг дарга Ерөнхий сайдтай харилцах нь буруу
  • c)              Аймгийн Засаг дарга тухайн асуудлаар зөвхөн Хүнс хөдөө аж ахуйн сайдтай харилцана
  • d)              Хүнс хөдөө аж ахуйн сайд эс дэмжвэл саналаа Ерөнхий сайдад уламжилна

Questão 49

Questão
249.       “Хүүхэд”, “насанд хүрээгүй хүмүүс”, “насанд хүрээгүй иргэн” зэрэг нэр томьёо нь:
Responda
  • a)              Утга, агуулга, ач холбогдлын хувьд өөр
  • b)              Утга, агуулга, ач холбогдлын хувьд адил
  • c)              Утга, агуулга, ач холбогдол нь хаана, хэзээ хэрэглэхээс хамаарч өөр байна
  • d)              Албаны хэллэгт зөвхөн “Хүүхэд” гэдэг нь хэрэглэгддэг

Questão 50

Questão
250.       Хүүхэд бол:
Responda
  • a)              Эцэг, эхийн халамжид байх идэвхигүй обьект мөн
  • b)              Эрх зүйн аливаа харилцаанд бие даан оролцдоггүй
  • c)              Эрх зүйн бие даасан субьект мөн
  • d)              Эдгээрийн аль нь ч биш

Questão 51

Questão
251.       Монгол Улс хэдэн онд НҮБ-ын “Хүүхдийн эрхийн тухай” 1989 оны Конвенцийн оролцогч болсон бэ?
Responda
  • a)              1992
  • b)              1996
  • c)              2000
  • d)              2005

Questão 52

Questão
252.       Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг юуны өмнө хамгаалах үүрэг бүхий субьект:
Responda
  • a)              Эцэг, эх
  • b)              Айл хөршийн хүмүүс
  • c)              Асран хамгаалах, харгалзан дэмжих байгууллага
  • d)              Шүүх, прокурорын байгууллага

Questão 53

Questão
253.       Хүүхэд хэдэн наснаас санаа бодлоо илэрхийлэх эрхтэй болох вэ?
Responda
  • a)              Санаа бодлоо илэрхийлэх насыг тодорхой хуульчлах боломжгүй
  • b)              Санаа бодлоо илэрхийлэх насыг тодорхой хуульчлаагүй
  • c)              Зарим тохиолдлыг нас заан хуульчилсан
  • d)              Өөрийн үзэл бодлоо илэрхийлэх чадвартай болсон тэр үеэс л санаа бодлоо илэрхийлэх эрхтэй

Questão 54

Questão
254.       Хүүхэд ямар асуудлаар өөрийн үнэлэлт өгч, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй вэ?
Responda
  • a)              Сургалт
  • b)              Жүжиг
  • c)              Эмчилгээ
  • d)              Сувилал

Questão 55

Questão
255.       Хүүхдийг аюулаас хамгаалах талаар ямар арга хэмжээ авч болох вэ?
Responda
  • a)              Хууль зүйн арга хэмжээ
  • b)              Захиргааны арга хэмжээ
  • c)              Шийтгэлийн арга хэмжээ
  • d)              Соён гэгээрүүлэх арга хэмжээ

Questão 56

Questão
256.       Хүүхдийн эрхийг хамгаалах ажиллагааг хэрэгжүүлэгч субьект:
Responda
  • a)              Эцэг, эх нь
  • b)              Багш
  • c)              Асран хамгаалагч
  • d)              Үрчлэгч

Questão 57

Questão
257.       Эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцогдсон хүмүүс бүрэн хэмжээгээр иргэний эрх эдэлж, үүрэг хүлээж болох уу?
Responda
  • a)              Нэгэнт насанд хүрсэн гэж тооцогдсон тул болно
  • b)              Болохгүй
  • c)              Зарим эрх эдэлж, үүрэг хүлээхгүй
  • d)              Бүгд буруу

Questão 58

Questão
258.       Үндсэн хуулийн эрх зүйн хэм хэмжээний дотоод бүтцийн элементэд аль нь орохгүй вэ?
Responda
  • a)              Гипотез
  • b)              Санкц
  • c)              Деликт
  • d)              Диспозици

Questão 59

Questão
259.       “Хүний эрхийн Үндэсний Комиссийн тухай” хуулийн 9.1 дэх хэсэгт: “Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөг нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн гэж үзвэл Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч энэ хуульд заасны дагуу Комисст гомдол гаргах эрхтэй” гэж заажээ. Хуулийн энэ хэсэг дор дурьдсан элементүүдийн алийг нь агуулж байна вэ?
Responda
  • a)              Гипотез-диспозиц
  • b)              Гипотез-санкц
  • c)              Гипотез-диспозиц-санкц
  • d)              Зөвхөн гипотез

Questão 60

Questão
260.       Монгол Улсын үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны хөгжлийг үечлэх нь:
Responda
  • a)              II үед хуваана
  • b)              III үед хуваана
  • c)              IV үед хуваана
  • d)              V үед хуваана

Questão 61

Questão
261.       Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны судалгааны аргад аль нь үл хамаарах вэ?
Responda
  • a)              Социологийн
  • b)              Түүхийн үүднээс хандах
  • c)              Математик загварчлалын
  • d)              Харьцуулах

Questão 62

Questão
262.       Монгол Улсын Үндсэн хууль үечлэлийн хувьд …… юм.
Responda
  • a)              Хуучин
  • b)              Шинэ
  • c)              Шинэхэн
  • d)              Нэн шинэхэн

Questão 63

Questão
263.       Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хууль гэдэг нь:
Responda
  • a)              Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэсгийг хэлнэ
  • b)              Үндсэн хуулийг дагаж мөрдөх хугацааны тухай хуулийг хэлнэ
  • c)              Сонгуулийн тухай хуулийг хэлнэ
  • d)              Бусад органик хуулийг хэлнэ

Questão 64

Questão
264.       Үндсэн хуулийн хавсралт хууль гэж …
Responda
  • a)         Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг хуульчилсан байдлыг ойлгоно
  • b)         Үндсэн хуулийг хэзээнээс дагаж мөрдөхийг хуульчилсан байдлыг ойлгоно +
  • c)         Ард нийтийн санал асуулгын тухай хууль, Сонгуулийн хууль зэргийг ойлгоно
  • d)         Бүгд мөн

Questão 65

Questão
265.       Нэгдэн орж соёрхон батлаагүй байгаа олон улсын гэрээ манай улсын хуультай зөрчилдөж байвал яах вэ?
Responda
  • a)         Олон улсын гэрээг дагаж мөрдөхгүй
  • b)         Манай улсын олон улсын гэрээ биш учраас эрх зүйн ямар нэгэн үр дагавар гарахгүй
  • c)         Хуулиа олон улсын гэрээнд нийцүүлэх ёстой
  • d)         Олон улсын гэрээг дагаж мөрдөнө

Questão 66

Questão
266.       Монгол Улсад байгаа харьяалалгүй хүний эрх зүйн байдлыг эрх зүйн ямар актаар зохицуулдаг вэ?
Responda
  • a)         Олон улсын гэрээгээр
  • b)         Тухайн хүний анхлан харьяалсан улстай байгуулсан гэрээгээр
  • c)         Монгол Улсын хуулиар
  • d)         Олон улсын гэрээ, конвенциор

Questão 67

Questão
267.       Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх, үүргийг тухайн хүнийг харьяалсан улстай байгуулсан гэрээгээр тогтоож болох уу?
Responda
  • a)         Болно
  • b)         Болохгүй
  • c)         Хуульд заасан онцгой тохиолдолд болно
  • d)         Аль нь ч биш

Questão 68

Questão
268.       Яагаад эмэгтэйчүүдийн эрхийг онцгойлон хамгаалдаг вэ?
Responda
  • a)         Жендэрийн харьцааны улмаас
  • b)         Олон улсын эмэгтэйчүүдийн талаархи гэрээ, конвенци батлагдсан учраас
  • c)         Нөхөн үржихүйн чадвартай холбогдуулж
  • d)         Уламжлалт ёс, зан заншлын хэм хэмжээтэй холбогдуулж

Questão 69

Questão
269.       Дараах шинжүүдээс аль нь төрийн байгуулал гэсэн ойлголтод хамаарах вэ?
Responda
  • a)         Төрийн байгууллагуудын бүтэц, бүрэлдэхүүн
  • b)         Төрийн чиг үүрэг
  • c)         Төрийн байгууллагын тогтолцоо
  • d)         Төрийн байгууллагуудын эрх зүйн байдал

Questão 70

Questão
270.       Хууль зүйн ач холбогдол бүхий шийдвэр гаргадаг байгууллага:
Responda
  • a)         Үндсэн хуулийн Цэц
  • b)         Улсын Их Хурал
  • c)         Засгийн газар
  • d)         Шүүх

Questão 71

Questão
271.       Хууль тогтоох эрх мэдлийн хэлбэржилтэд аль нь хамаарах вэ?
Responda
  • a)         Ард түмэн
  • b)         Хууль
  • c)         Нутаг дэвсгэр
  • d)         Эрх мэдэл

Questão 72

Questão
272.       Дараах хууль тогтоомжийн алинд нь Засгийн газрыг эмхлэн байгуулах үндэслэл, журам заагдаагүй вэ?
Responda
  • a)         Монгол Улсын үндсэн хууль
  • b)         Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн барих журмын тухай хууль
  • c)         Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хууль
  • d)         Монгол Улсын Их Хурлын тухай хууль

Questão 73

Questão
273.       Парламентын төрийн удирдлагын хэлбэр нь ерөнхийлөгчийн засаглалаас дараах байдлаар ялгаатай
Responda
  • a)         Ерөнхийлөгчийг парламент заавал сонгоно
  • b)         Засгийн газар парламентын гишүүдээс бүрдэнэ
  • c)         Засгийн газар парламентын өмнө хариуцлага хүлээнэ
  • d)         Ерөнхийлөгч парламентын өмнө бус ард түмний өмнө хариуцлага хүлээнэ

Questão 74

Questão
274.       Орчин үед ач холбогдлоо алдаагүй хэвээр байгаа үндсэн хуулийн ангилал
Responda
  • a)         Төрөлжүүлэн эмхэтгэсэн ба эмхэтгээгүй
  • b)         Хатуу ба уян хатан
  • c)         Бүгд найрамдах ба хаант
  • d)         Нэгдмэл ба холбооны

Questão 75

Questão
275.       Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийг эгүүлэн татах үндэслэл
Responda
  •                                    a)                 хууль зөрчвөл
  •                                    b)                дарга болон гишүүний ёс зүйд үл нийцсэн үйлдэл хийвэл
  •                                    c)                 хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдвол
  •                                    d)                гаргасан шийдвэр нь хууль тогтоогчийн саналд үл нийцвэл

Questão 76

Questão
276.       Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах эрхтэй албан тушаалтан
Responda
  •                                    a)                 Ерөнхийлөгч
  •                                    b)                УИХ-ын дарга
  •                                    c)                 УДШ-ийн Ерөнхий шүүгч
  •                                    d)                Сонгуулийн ерөнхий хорооны дарга

Questão 77

Questão
277.       Албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Цэц олонхийн саналаар гаргана.
Responda
  •                                    a)                 ердийн
  •                                    b)                дийлэнхи
  •                                    c)                 зөвшилцөж
  •                                    d)                үнэмлэхүй

Questão 78

Questão
278.       Цэцийн гишүүд хууль буруу хэрэглэсэн шалтгаанаар маргааныг дахин хянах саналыг олонхоор гаргахдаа:
Responda
  •                                    a)                 бичгээр гаргана
  •                                    b)                амаар гаргана
  •                                    c)                 ганцаарчилж гаргана
  •                                    d)                гаргах эрхгүй

Questão 79

Questão
279.       Үндсэн хуулийг зөрчиж болзошгүй субьект
Responda
  •                                    a)                 иргэн, аж ахуйн нэгж
  •                                    b)                төрийн бус байгууллага
  •                                    c)                 улс төрийн нам
  •                                    d)                төр, түүний албан тушаалтан

Questão 80

Questão
280.       Хэлэлцэж байгаа асуудлаар цөөнх болсон гишүүд байвал нийт хэдэн удаа санал хураалт явуулж болох вэ?
Responda
  •                                    a)                 дахин санал хураалт явуулж болохгүй
  •                                    b)                2 удаа
  •                                    c)                 3 удаа
  •                                    d)                4 удаа

Questão 81

Questão
281.       Цэцийн гишүүний бүрэн эрхэнд халдах зөвшөөрлийг олгох эрх бүхий субьект
Responda
  • a)              УИХ
  • b)              Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага
  • c)              УДШ
  • d)              Үндсэн хуулийн цэц

Questão 82

Questão
282.       Цэцийн шийдвэрийг бичих гишүүн
Responda
  • a)              илтгэгч гишүүн
  • b)              хуралдаан даргалагч
  • c)              хэн нэг гишүүн
  • d)              нарийн бичгийн дарга

Questão 83

Questão
283.       Үндсэн хуулийн биелэлтийг анхлан хянасан улс орон
Responda
  • a)              Герман
  • b)              АНУ
  • c)              Австри
  • d)              Франц

Questão 84

Questão
284.       Цэцийн шийдвэрийн агуулгыг:
Responda
  • a)              “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтэлнэ
  • b)              Цэцийн шийдвэрийн эмхтгэлд нийтэлнэ
  • c)              “Шүүх эрх мэдэл” сэтгүүлд нийтэлнэ
  • d)              Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ

Questão 85

Questão
285.       Шүүх хуралдааныг хойшлуулах тухай асуудлыг шийдвэрлэхэд Цэцээс гардаг баримт бичиг:
Responda
  • a)              бичгээр магадлал гаргана
  • b)              тогтоол гаргана
  • c)              амаар магадлал гаргана
  • d)              дүгнэлт гаргана

Questão 86

Questão
286.       Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг хянах эрхтэй этгээд:
Responda
  • a)              УИХ
  • b)              Олон улсын шүүх
  • c)              хянахгүй
  • d)              Ерөнхийлөгч

Questão 87

Questão
287.       Цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд хуралдаан даргалагчийн эдлэх эрх бусад гишүүдийнхээс ялгаатай юу?, илүү эрх эдлэх үү?
Responda
  • a)              зохион байгуулалтын хувьд
  • b)              асуудлыг шийдвэрлэхэд
  • c)              гишүүдийн санал тэнцэхэд
  • d)            эрх эдлэхгүй

Questão 88

Questão
288.       Цэцийн гишүүний шийдвэрийн талаар гомдол гаргах эрхгүй этгээд:
Responda
  • a)              маргагч тал
  • b)              Цэцийн гишүүн
  • c)              албан тушаалтан
  • d)              маргалдагч тал

Questão 89

Questão
289.       Дэлхийн улс орнуудад урьдчилсан хяналтыг түгээмэл хэрэгжүүлдэг обьект:
Responda
  • a)              хууль
  • b)              шүүхийн шийдвэр
  • c)              захиргааны акт
  • d)              олон улсын гэрээ

Questão 90

Questão
290.       Цэцийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн биелэлтэнд дээд хяналт тавих арга:
Responda
  • a)              хянан шийдвэрлэх
  • b)              таслан шийдвэрлэх
  • c)              магалдан шийдвэрлэх
  • d)              эцэслэн шйидвэрлэх

Questão 91

Questão
291.       Цэцийн их суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн биелэлтэнд дээд хяналт тавих арга:
Responda
  • a)              хянан шийдвэрлэх
  • b)              таслан шийдвэрлэх
  • c)              магалдан шийдвэрлэх
  • d)              урьдчилан шийдвэрлэх

Questão 92

Questão
292.       Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд бэлтгэх хугацаа:
Responda
  • a)              7 хоног
  • b)              30 хоног
  • c)              60 хоног
  • d)              14 хоног

Questão 93

Questão
293.       Цэц маргаан шийдвэрлэх ажиллагааг дараах тохиолдолд үүсгэхгүй:
Responda
  • a)              өргөдлөөр
  • b)              мэдээллээр
  • c)              нэхэмжлэлээр
  • d)              хүсэлтээр

Questão 94

Questão
294.       Цэц аль албан тушаалтныг огцруулах болон эгүүлэн татах үндэслэл байгаа талаар дүгнэлт гаргах боломжгүй вэ?
Responda
  • a)              Засгийн газрын гишүүн
  • b)              Монгол улсын Ерөнхийлөгч
  • c)              УИХ-ын гишүүн
  • d)              Ерөнхий сайд

Questão 95

Questão
295.       Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гарснаар тухайн акт:
Responda
  • a)              Хүчингүй болно.
  • b)              Үйлчилсэн хэвээр байна.
  • c)              Анхнаасаа хүчингүй байсанд тооцно.
  • d)              Түдгэлзэнэ

Questão 96

Questão
296.       Аль нь Цэцийн гишүүн маргаан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тохиолдол вэ?
Responda
  • a)              Хэлэлцэж байгаа асуудлын урьд өмнө шүүхийн болон захиргааны журмаар шийдвэрлэхэд оролцож байсан бол;
  • b)              Дээрхи журмаар асуудлыг шийдвэрлэхэд оролцож байснаас хойш 2 жил өнгөрөөгүй бол;
  • c)              Дээрхи журмаар асуудлыг шийдвэрлэхэд оролцож байснаас ройш 3 жил өнгөөрөөгүй бол;
  • d)              татгалзан гарахгүй

Questão 97

Questão
297.       Эдгээрээс аль нь Цэцэд хүсэлт гаргах эрхтэй албан тушаалтан бэ?
Responda
  • a)              Ерөнхийлөгч
  • b)              УИХ- ын дарга
  • c)              Ерөнхий сайд
  • d)              УДШ-ийн Ерөнхий шүүгч

Questão 98

Questão
298.       Цэцийн хуралдааныг тасралтгүй явуулахад харшлах зүйлийг тодорхойлно уу?
Responda
  • a)              шинэ нотлох баримт бүрдүүлэхээр завсарлах
  • b)              ажлын цаг дуусгавар болсноор завсарлах
  • c)              өөр маргаан хянан шийдвэрлэхээр завсарлах
  • d)              үдийн цайнд орохоор завсарлах

Questão 99

Questão
299.       Маргааныг шалгах, хэлэлцэх үед санаатайгаар худал мэдүүлэг өгсөн албан тушаалтныг торгох торгуулийн хэмжээг тодорхойлно уу?:
Responda
  • a)              1.000-25.000 төгрөг
  • b)              3.000-30.000 төгрөг
  • c)              50.000-75.000 төгрөг
  • d)              100.000-150.000 төгрөг

Questão 100

Questão
300.       Цэцийн бага суудалтай бүрэлдэхүүнээр хэлэлцсэн асуудлаар гарсан магадлалыг дахин хянадаг эсэх:
Responda
  • a)              тийм
  • b)              үгүй
  • c)              зарим тохиолдолд
  • d)              хуульд заасан бол

Semelhante

How well do you know GoConqr?
Sarah Egan
Zahirgaa 301-400
Munkh Orgil
Zahirgaa 601-720
munkhorgil
Turiin onol 301-367
Munkh Orgil
EZOnol 1-100
munkhorgil
Turiin Onol Tusgai 50
Munkh Orgil
Eruu 1-99
Munkh Orgil
EBSH 1-100
Munkh Orgil
EZOnol 101-200
munkhorgil
eruu 101-200
Munkh Orgil
EBSH 201-300
Munkh Orgil