Eruu 1-99

Description

ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН УЛСЫН ШАЛГАЛТЫН ТЕСТ
Munkh Orgil
Quiz by Munkh Orgil, updated more than 1 year ago
Munkh Orgil
Created by Munkh Orgil about 9 years ago
2013
4

Resource summary

Question 1

Question
1) Эрүүгийн эрх зүй бол
Answer
  • a. Нийгэмд аюултай ямар үйлдлийг гэмт хэрэгт тооцож ямар ял болон эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ оногдуулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын болон эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлөх үндэслэлийг тодорхойлсон хэм хэмжээний нийлбэр бүхий салбар эрх зүй
  • b. Бүх төрлийн ял, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхтэй холбоотой харилцааг зохицуулсан салбар эрх зүй
  • Эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус харилцааг зохицуулсан салбар эрх зүй
  • d. Нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэгт тооцож түүнд хүлээлгэх ялыг тодорхойлох эрх зүйн хэм хэмжээний нийлбэр

Question 2

Question
2) Эрүүгийн эрх зүйн зорилтыг Монгол Улсын Эрүүгийн хуульд дараах агуулгаар томъёолсон (хамааралтайг ол):
Answer
  • a. Хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах
  • b. Нийгмийн харилцааг зохицуулах
  • c. МУ-ын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах
  • d. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг засан хүмүүжүүлэх

Question 3

Question
3) Эрүүгийн эрх зүйн зохицуулах зүйл нь:
Answer
  • a. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцаа
  • b. Гэмт хэрэг үйлдэгдэх үед үүссэн нийгмийн харилцаа
  • c. Эрүүгийн эрх зүйн хэм хэмжээ
  • d. Эрүүгийн эрх зүйн институт
  • e. Гэмт явдал

Question 4

Question
4) Эрүүгийн эрх зүйн чиг үүрэг (хамааралтайг ол):
Answer
  • a. Хамгаалах
  • b. Гэмт явдалтай тэмцэх
  • c. Урьдчилан сэргийлэх
  • d. Цээрлүүлэх
  • e. Ялтанг засан хүмүүжүүлэх

Question 5

Question
5) Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаан нь:
Answer
  • a. Эрүүгийн хууль
  • b. Эрдэмтэдийн үзэл бодол
  • c. Эрүүгийн эрх зүйн номлол (доктрин)
  • d. Нийгмийн шинжлэх ухаан

Question 6

Question
6) Монгол Улсын эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны гол төлөөлөгчид
Answer
  • a. Г.Совд
  • b. Б.Чимид
  • c. Ж.Амарсанаа
  • d. Ж.Авхиа

Question 7

Question
7) Монгол Улсын эрүүгийн эрх зүйн анхны сурах бичгийг зохиогч
Answer
  • a. Г.Совд
  • b. Ж.Авхиа
  • c. С.Нарангэрэл
  • d. Н.Жанцан
  • e. С.Жанцан
  • f. Б.Содовсүрэн

Question 8

Question
8) Монгол Улсын Эрүүгийн эрх зүйн зарчмыг ол.
Answer
  • a. Нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцох
  • b. Хууль ёсны
  • c. Мэтгэлцэх
  • d. Ардчилсан ёс

Question 9

Question
9) Хууль ёсны зарчмын агуулга:
Answer
  • a. Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлж, эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно
  • b. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
  • c. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд түүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролыг үл харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
  • d. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

Question 10

Question
10) Доорх тайлбаруудын аль нь энэрэнгүй ёсны зарчмын агуулгатай нийцэж байна вэ?
Answer
  • a. Эрүүгийн хууль нь хүний аюулгүй байдлыг хангана
  • b. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь хүнлэг бус, хэрцгий хандах, нэр төр, алдар хүндийг нь гутаах зорилго, хэлбэр агуулж болохгүй
  • c. Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна
  • d. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно

Question 11

Question
11) Эрүүгийн хууль нь:
Answer
  • a. Хууль тогтоох байгууллагаас батлан гаргасан эрүүгийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон акт
  • b. Төрийн эрх барих байгууллагаас баталсан эрх зүйн акт
  • c. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлж, нийгэмд аюултай ямар үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тогтоосон эрх зүйн хэм хэмжээний акт
  • d. Улс орны гол харилцааг зохицуулсан хууль

Question 12

Question
12) Эрүүгийн хуулийн диспозиц нь:
Answer
  • a. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээ
  • b. Эрүүгийн хуульд ял тогтоосон хэм хэмжээ
  • c. Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж
  • d. Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэм хэмжээ

Question 13

Question
13) Монгол Улсын Эрүүгийн хуулийн диспозицийн төрөл:
Answer
  • a. Ердийн, тодорхойлох, иш татсан, бланкетный
  • b. Ердийн, иш татсан, бланкетный, сонгох
  • c. Заах, харьцангуй, холимог, сонгох
  • d. Туйлын тодорхой, харьцангуй тодорхой, иш татсан, бланкетный

Question 14

Question
14) Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96.1 дүгээр зүйлд “…таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь:
Answer
  • . Харьцангуй тодорхой санкц
  • b. Туйлын тодорхой санкц
  • c. Сонгох санкц

Question 15

Question
15) Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь:
Answer
  • a. Үйлчлэн буй эрүүгийн хуулийг хүчингүй болгох, өөрчлөхийг хэлнэ
  • b. Шинээр гэмт хэрэгт тооцохыг хэлнэ
  • c. Шинээр хүчин төгөлдөр болсон хуулиас өмнө үйлдэгдсэн хэрэгт хуучин хуулиар ял оногдуулахыг хэлнэ
  • d. Хуульд зааснаас хөнгөн ял оногдуулж байгаа, хорих ялын хугацааг багасгаж байгааг хэлнэ

Question 16

Question
16) Эрүүгийн хуулийн үйлчлэх нутаг дэвсгэрийн зарчмын дагуу:
Answer
  • a. Гэмт хэргийг үйлдэгдсэн газрын хуулиар шийдвэрлэнэ
  • b. Монгол Улсын иргэд хаана ч гэмт хэрэг үйлдсэн Монгол Улсын Эрүүгийн хуулиар ял шийтгэгдэнэ
  • c. Гэмт хэргийг таслан зогсоосон газрын Эрүүгийн хуулийг хэрэглэнэ
  • d. Гэмт хэргийн хор уршиг учирсан газрын хуулийг хэрэглэнэ
  • e. Гэмт хэрэг үйлдэгдэж, хор уршиг учирсан газрын хуулийг хэрэглэнэ

Question 17

Question
17) Монгол Улсын Эрүүгийн шинэ хууль нь:
Answer
  • a. Батлагдсан өдрөөсөө эхлэн дагаж мөрдөгдөж эхэлнэ
  • b. Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхсон өдрөөс хүчин төгөлдөр болно
  • c. Хүчин төгөлдөр болох хугацааг хуульд заасан
  • d. Хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хугацааг тусгай хуульд заасан
  • e. Албан ёсоор хэвлэгдсэн өдрөөс хойш 10 хоног өнгөрсөний дараа хүчин төгөлдөр болно

Question 18

Question
18) Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь:
Answer
  • a. Гэмт хэрэг үйлдэгдэж эхэлсэнээс дуусах хүртлэх цаг хугацаа
  • b. Нийгэмд аюултай үйлдэл хийгдэж хор уршиг учирсан хугацаа
  • c. Гэмт хэрэг үйлдэгдсэн нь хууль сахиулах байгууллагад мэдэгдсэн хугацаа
  • d. Хор уршиг хэзээ учирсанаас үл хамааран гэмт үйлдэл хийгдсэн хугацаа
  • e. Хохирогч хууль сахиулах байгууллагад гомдол гаргасан хугацаа

Question 19

Question
19) Монгол Улсын шинэ Эрүүгийн хуульд эрүүгийн хуулийн үйлчлэх нутаг дэвсгэр, хамаарах этгээдийн талаар дараах зарчим бэхжүүлэгдээгүй
Answer
  • a. Нутаг дэвсгэрийн
  • b. Иргэнчлэлийн
  • c. Ивээлдээ байлгах
  • d. Дипломат халдашгүй эрхийн

Question 20

Question
20) Гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэн болон харъяалалгүй этгээдийг гадаад улсад шилжүүлэн өгч болно
Answer
  • a. Болно
  • b. Болохгүй
  • c. Энэ талаар олон улсын гэрээнд заасан тохиолдолд болно

Question 21

Question
21) Монгол улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тус улсын эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэж болохгүй хүмүүс.
Answer
  • a. Гадаадын иргэн
  • b. Жуулчин
  • c. Цэргийн атташе

Question 22

Question
22) Шүүхийн тайлбарыг гаргах субъект
Answer
  • a. Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч
  • b. Улсын Дээд Шүүхийн эрүүгийн танхим
  • c. Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчид

Question 23

Question
23) Гэмт хэргийн материаллаг шинж
Answer
  • a. Эрх зүйг зөрчсөн
  • b. Хор уршиг
  • c. Гэм буруу
  • d. Нийгэмд аюултай
  • e. Эрүүгийн хуулиар хориглосон
  • f. Ял хүлээх

Question 24

Question
24) Гэмт хэрэг иргэний эрх зүйн зөрчлөөс ялгах шинж
Answer
  • a. Учирсан хохирлын байдал
  • b. Сэдэлт зорилго
  • c. Эрүүгийн хуульд заасан шинж

Question 25

Question
25) Дараах гэмт хэргийн ангилалтыг тодорхойл ...бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс дал дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ
Answer
  • a. Хүнд гэмт хэрэг
  • b. Хүндэвтэр гэмт хэрэг
  • c. Хөнгөн гэмт хэрэг
  • d. Онц хүнд гэмт хэрэг

Question 26

Question
26) Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 – 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тогтоосон гэмт хэрэг нь
Answer
  • a. Хөнгөн гэмт хэрэг
  • b. Хүндэвтэр гэмт хэрэг
  • c. Хүнд гэмт хэрэг
  • d. Онц хүнд гэмт хэрэг

Question 27

Question
27) Гэмт хэргийн бүрэлдэхүүн нь
Answer
  • a. Тодорхой үйлдлийн харьцангуй түгээмэл логик-хууль зүйн загвар
  • b. Нийгэмд аюултай үйлдлийн хууль зүйн үнэлгээ
  • c. Тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив субъектив шинжийн нийлбэр
  • d. Эрх зүйн зөрчлийн бүх нөхцөл байдлууд

Question 28

Question
28) Гэмт хэргийн бүрэлдэхүүн нь:
Answer
  • a. Гэмт хэргийн объект болон субъектив талаас бүрдэнэ
  • b. Гэмт хэргийн объект болон субъектээс бүрдэнэ
  • c. Гэмт хэргийн объектив тал болон субъектээс бүрдэнэ
  • d. Гэмт хэргийн объектив болон субъектив шинжээс бүрдэнэ

Question 29

Question
29) Эрүүгийн хуульд заасан үйлдэл бүрэн хийгдсэнээр төгссөнд тооцогддог гэмт хэрэг нь:
Answer
  • a. Үндсэн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг
  • b. Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг
  • c. Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг
  • d. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг

Question 30

Question
30) Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь:
Answer
  • a. Гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжгүй байна
  • b. Тухайн гэмт хэргийн төгсгөлд Эрүүгийн хуулиар бодит хор уршиг буй болгохоор тогтоосныг хэлнэ
  • c. Тусгай субъект тогтоосныг хэлнэ

Question 31

Question
31) Гэмт хэргийн гадаад байдлыг тодорхойлж буй шинж нь:
Answer
  • a. Объект
  • b. Объектив тал
  • c. Субъект
  • d. Хор уршиг

Question 32

Question
32) Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь:
Answer
  • a. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу
  • b. Хууль зөрчсөн нийгэмд аюултай үйлдэл
  • c. Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж бүхий хэрэг үйлдэгдсэн
  • d. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тогтоох

Question 33

Question
33) Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох субъект
Answer
  • a. Шүүх
  • b. Прокурор
  • c. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч
  • d. Бүгд тогтооно

Question 34

Question
34) Эрүүгийн хариуцлага нь дараах ойлголтыг өөртөө багтаана (хамааралтайг ол):
Answer
  • a. Ял ногдуулах
  • b. Хууль зүйн хариуцлага
  • c. Цагдан хорих
  • d. Ёс суртахууны хариуцлага

Question 35

Question
35) “Уг гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол” гэсэн заалт гэмт хэргийн бүрэлдэхүүний ямар талд хамаарах вэ?
Answer
  • a. Объект
  • b. Объектив тал
  • c. Субъект
  • d. Субъектив тал

Question 36

Question
36) Эрүүгийн харилцаа үүсэх үеийг тодорхойл:
Answer
  • a. Гэмт хэрэг үйлдсэн үеэс
  • b. Тухайн этгээдийн гэм буруутайг шүүх тогтоож таслан шийдвэрлэх тогтоол гарсанаар
  • c. Ял эдлэж эхэлсэнээр
  • d. Яллагдагчаар татсанаар

Question 37

Question
37) Хүнийг эрүүгийн хариуцлагад татах хууль ёсны гол үндэслэлийг ол.
Answer
  • a. Гэм буруу
  • b. Гэмт хэргийн бүрэлдэхүүн
  • c. Эрүүгийн хууль зөрчсөн
  • d. Гэмт хэрэг үйлдсэн

Question 38

Question
38) Дээрэмдэх гэмт хэрэг ямар бүрэлдэхүүнтэй вэ?
Answer
  • a. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй
  • b. Материаллаг бүрэлдэхүүнтэй
  • c. Энэ хоёрын аль алиныг нь багтаасан шинжтэй

Question 39

Question
39) Гэмт хэргийн объект:
Answer
  • a. Гэмт хэрэгт өртөгдөж байгаа зүйл
  • b. Гэмт халдлагад өртөгдөж буй Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг
  • c. Нийгмийн харилцаа
  • d. Хууль зүйн хариуцлага хүлээлгэх заншил, ёс суртахууны болон эрх зүйн хэм хэмжээ

Question 40

Question
40) Гэмт хэргийн ерөнхий объект:
Answer
  • a. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бүх эрх ашиг
  • b. Эрх зүйн хэм хэмжээгээр хамгаалагдсан эрх ашиг
  • c. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцаа
  • d. Бүх хариулт зөв

Question 41

Question
41) Шууд объект:
Answer
  • a. Тодорхой гэмт хэрэгт өртөгдөж буй эрх ашиг
  • b. Нэг төрлийн шинжтэй эрх ашгийн нийлбэр
  • c. Гэмт халдлагад өртөгдсөн шууд эрх ашиг

Question 42

Question
42) Гэмт хэргийн объектив тал нь:
Answer
  • a. Шалтгаант холбоо, гэм буруу, гэмт хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн арга, зорилго
  • b. Гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, нөхцөл байдал, гэмт хор уршиг, гэмт үйлдсэн этгээдийн нас, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа,
  • c. Гэмт үйлдэл, эс үйлдэхүй, шалтгаант холбоо, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн арга, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа
  • d. Гэмт хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, зорилго, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа

Question 43

Question
43) Гэмт хор уршиг:
Answer
  • a. Гэмт халдлагад өртсөн эрх ашигт гарсан өөрчлөлт
  • b. Нийгмийн харилцаанд гарсан хор уршиг бүхий өөрчлөлт
  • c. Материаллаг болон оюун санааны хохирол
  • d. Иргэн, нийгэм, төрд учруулсан хор уршиг
  • e. Бүх хариулт зөв

Question 44

Question
44) Гэмт эс үйлдэхүйд эрүүгийн хариуцлагад хүлээлгэх үндэслэл нь:
Answer
  • a. Тухайн этгээд үйлдэл хийх үүрэгтэй байсан
  • b. Эс үйлдэхүйн улмаас гэмт хор уршиг учирсан
  • c. Эрүүгийн хуульд заасан эс үйлдэхүй
  • d. Дээр өгүүлсэн бүх шинж байна

Question 45

Question
45) Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын заавал байх үндсэн шинжийг тодорхойл:
Answer
  • a. Хор уршиг
  • b. Шалтгаант холбоо
  • c. Үйлдэл, эс үйлдэл
  • d. Арга

Question 46

Question
46) Гэмт үйлдлийн арга нь:
Answer
  • a. Гэм буруутай этгээдийн үйлдлийн арга, техник
  • b. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг хэрэгсэл
  • c. Гэмт хэрэг үйлдсэн цаг үе
  • d. Гэмт хэргийг хамтран үйлдсэн

Question 47

Question
47) Аль нь гэмт хэргийн субъектийн талаарх илүү оновчтой тодорхойлолт вэ?
Answer
  • a. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн этгээд
  • b. Энэ бол Эрүүгийн хуулиар хориглосон гэмт хэрэг үйлдсэн хэрэг хариуцах чадвартай этгээд
  • c. Энэ нь гэмт хэрэгт яллагдаж буй этгээд
  • d. Энэ бол эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай этгээд

Question 48

Question
48) Гэмт хэргийн субъектийн төрөл:
Answer
  • a. Үндсэн болон нэмэгдэл
  • b. Нийтлэг ба тусгай
  • c. Энгийн ба төвөгтэй
  • d. Анхдагч ба нэмэгдэл

Question 49

Question
49) Хэрэг хариуцах чадваргүй байдал нь:
Answer
  • a. Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэлд үнэлэлт өгч чадахгүй байх явдал
  • b. Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдлийг жолоодож чадахгүй байх явдал
  • c. Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй, өөрөөр хэлбэл, сэтгэцийн архаг өвчтэй, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, эсхүл оюун ухааны хомсдолтой буюу өөр бусад хүнд өвчний улмаас сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй болсон явдал
  • d. Гэмт хэрэг үйлдсэн этгээд үйл явдлыг бодитойгоор төсөөлж чадахгүй байгаа явдал

Question 50

Question
50) Гэмт хэргийн субъектэд заавал байх шинж (хамаралтайг ол):
Answer
  • a. Эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн,
  • b. Хуулийн этгээд байх
  • c. Монгол Улсын иргэн байх
  • d. Хэрэг хариуцах чадвартай байх
  • e. Сэтгэл мэдэрлийн өвчингүй, хэрэг хариуцах насанд хүрсэн байх

Question 51

Question
51) Хэрэг хариуцах чадвартай эсэхийг дараах шалгуураар шийдвэрлэнэ:
Answer
  • a. Эмнэлэгийн болон хууль зүйн
  • b. Социологийн болон антропологийн
  • c. Газар зүйн болон хүн ам зүйн
  • d. Сэтгэл зүйн болон сурган хүмүүжүүлэх ухааны

Question 52

Question
52) Хуулийн этгээд гэмт хэргийн субъект
Answer
  • a. Мөн
  • b. Биш
  • c. Шүүх шийдвэрлэнэ

Question 53

Question
53) Архаг архичин мансууруулах зүйл хэрэглэгч этгээд гэмт хэрэг үйлдвэл:
Answer
  • a. Хэрэг хариуцах чадваргүй тул хариуцлага хүлээлгэхгүй
  • b. Ял оногдуулахгүй зөвхөн эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ
  • c. Ял оногдуулж эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ

Question 54

Question
54) Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл мэдрэлийн үйл ажиллагаа нь түр сарнисан этгээдэд эрүүгийн хариуцлага
Answer
  • a. Хүлээлгэнэ
  • b. Хүлээлгэхгүй
  • c. Зарим тохиолдолд хүлээлгэнэ.

Question 55

Question
55) Гэмт хэргийн субьектын насны ерөнхий шалгуур
Answer
  • a. 10
  • b. 14
  • c. 16
  • d. 18
  • e. 20

Question 56

Question
56) Гэмт хэргийн субъектив талын шинж нь (хамааралтайг ол):
Answer
  • a. Үйлдэл, хэрэг хариуцах чадвар, шалтгаант холбоо
  • b. Халдлагын зүйл, субъект, объект
  • c. Сэдэлт, зорилго
  • d. Хор уршиг, үйлдэл, шалтгаант холбоо
  • e. Гэм буруу

Question 57

Question
57) Аль нь субъектив талын нэмэгдэл шинжид хамаарах вэ? (хамааралтайг ол):
Answer
  • a. Үйлдэл, хор уршиг
  • b. Сэдэлт
  • c. Зорилго
  • d. Хор уршиг, эс үйлдэхүй
  • e. Гэм буруу

Question 58

Question
58) Гэм бурууг тодорхойл:
Answer
  • a. Гэм буруу- гэмт хэрэг үйлдсэн этгээдээс шүүхийн шийдвэрт хандах хандлага
  • b. Гэм буруу-өөрийн үйлдлийн хор аюул, нийгэмд аюултай шинжийг ухамсарлан ойлгож, түүнийг удирдах чадвар
  • c. Гэм буруу-гэмт хэрэгтэн этгээдийн гэмт үр дагаварт хүрэх гэсэн эрмэлзэл
  • d. Гэм буруу-эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл (эс үйлдэхүй), түүний улмаас буй болгосон хор уршигт санаатай буюу болгоомжгүй хандсан сэтгэхүйн харьцаа

Question 59

Question
59) Гэмт хэргийн сэдэлтийг тодорхой зааж өгсөн бол хэргийн зүйлчлэл
Answer
  • a. Хүндэрч зүйлчлэгдэнэ
  • b. Хөнгөрнө
  • c. Ердийн байдлаар зүйлчлэгдэнэ

Question 60

Question
60) Гэмт хэргийн субъектив талын зайлшгүй байх шинж:
Answer
  • a. Үйлдэл
  • b. Сэдэлт
  • c. Зорилго
  • d. Гэм буруу
  • e. Хэрэг хариуцах чадвар
  • f. Шалтгаант холбоо

Question 61

Question
61) Гэм буруугийн хэлбэр:
Answer
  • a. Санаатай ба болгоомжгүй
  • b. Санаатай ба хайхрамжгүй хандах
  • c. Санаатай ба тохиолдол
  • d. Болгоомжгүй, санаатай, гэм буруугийн давхар хэлбэр

Question 62

Question
62) Болгоомжгүй гэм буруугийн хэлбэр:
Answer
  • a. Хайнга хандах ба хайхрамжгүй хандах
  • b. Гэнэт үүссэн, урьдчилан төлөвлөсөн
  • c. Хайхрамжгүй хандах, хөнгөмсөгөөр найдах
  • d. Шууд бус болгоомжгүй, шууд болгоомжгүй

Question 63

Question
63) Урьдчилан төлөвлөсөн санаа нь:
Answer
  • a. Шууд бус санаа
  • b. Шууд санаа
  • c. Хөнгөмсөгөөр найдсан санаа
  • d. Хайхрамжгүй хандсан санаа

Question 64

Question
64) Гэмт хэргийг шунахай сэдэлтээр үйлдвэл
Answer
  • a. Субьектэд хамаарна
  • b. Субьектив талд хамаарна
  • c. Обьектив талд хамаарна

Question 65

Question
65) Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн хэргийн нийгэмд аюултай шинж, түүнээс бий болох хор уршгийг ухамсарлан мэдэж байсан боловч тэр хор уршигт зориуд хүргэсэн нь
Answer
  • a. Шууд санаа
  • b. Гэнэт үүссэн санаа
  • c. Шууд бус санаа
  • d. Хайхрамжгүй хандсан байдал

Question 66

Question
66) Гэмт хэрэг үйлдэх санаа бодол үүссэн нь:
Answer
  • a. Гэмт хэргийн бэлтгэлт
  • b. Гэмт хэргийн завдалт
  • c. Эрүүгийн хариуцлага хүлээхгүй

Question 67

Question
67) Болгоомжгүй гэмт хэрэгт бэлтгэх, завдах явдал байж болох уу?
Answer
  • a. Болно
  • b. Болохгүй
  • c. Хөнгөмсөгөөр найдсан хэрэгт байж болно
  • d. Хайхрамжгүй хандсан хэрэгт байж болно

Question 68

Question
68) Ямар гэмт хэрэгт бэлтгэсэний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх вэ?
Answer
  • a. Бүх ангиллын гэмт хэрэгт бэлтгэсэний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
  • b. Хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт бэлтгэсэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
  • c. Хүнд болон онц хүнд гэмт хэрэгт бэлтгэсэний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

Question 69

Question
69) Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс сайн дураар татгалзвал:
Answer
  • a. Тухайн гэмт хэргийн хариуцлагаас шууд чөлөөлнө
  • b. Хариуцлагаас чөлөөлөхгүй
  • c. Хариуцлагыг хөнгөрүүлнэ

Question 70

Question
70) Гэмт хэрэг үйлдэх урьдчилсан үе шатыг тодорхойл:
Answer
  • a. Гэмт хэрэг үйлдэх санаа бодол төрөх
  • b. Гэмт хэрэгт бэлтгэх
  • c. Гэмт хэрэгт бэлтгэх болон завдах !!!

Question 71

Question
71) Гэмт хэрэгт хамтран оролцох нь:
Answer
  • a. Хоёр буюу түүнээс дээш этгээд гэмт хэрэг үйлдэхэд оролцсоныг хэлнэ
  • b. Гэмт хэрэг санаатай үйлдэхэд хоёр буюу түүнээс дээш этгээд нэгдсэнийг хэлнэ
  • c. Хоёр буюу түүнээс дээш этгээд санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдэхэд нэгдсэнийг хэлнэ
  • d. Хоёр буюу түүнээс дээш этгээд санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг хэлнэ

Question 72

Question
72) Болгоомжгүй гэмт хэрэгт хамтран оролцож болох уу?
Answer
  • a. Болно
  • b. Болохгүй
  • c. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт болно

Question 73

Question
73) Гэмт хэрэг хамтран үйлдсэн нь уг хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлэх үү?
Answer
  • a. Тийм
  • b. Үгүй
  • c. Энэ асуудлыг шүүх шийдвэрлэнэ
  • d. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд өснө

Question 74

Question
74) Гэмт хэргийн гүйцэтгэгч нь:
Answer
  • a. Гэмт хэрэг үйлдэхийг гардан зохион байгуулсан буюу удирдсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулж, үйл ажиллагааг нь чиглүүлж удирдсан этгээд
  • b. Ятгах, заналхийлэх болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд бусдыг өдөөн түлхсэн, зоригжуулсан этгээд
  • c. Гэмт хэргийг гардан үйлдсэн этгээд
  • d. Гэмт хэрэг үйлдүүлэхээр бусдыг хөлсөлсөн этгээд
  • e. Зааж зөвлөх, зэвсэг, хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амалсан этгээд

Question 75

Question
75) Гэмт хэрэгт хамтран оролцогчдын хэлбэрийг тодорхойл.
Answer
  • a. Гэмт хэрэгт хамжигчаар оролцох
  • b. Гэмт хэргийг бүлэглэж үйлдэх
  • c. Гэмт хэргийг нуун далдлах

Question 76

Question
76) Гэмт хэрэгт хамтран оролцох явдал нь
Answer
  • a. Зөвхөн санаатай гэмт хэрэгт байна
  • b. Санаатай болон болгоомжгүй гэмт хэрэгт байна
  • c. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг харгалзан хамтран оролцсон байдлыг тогтооно

Question 77

Question
77) 2002 оны Эрүүгийн шинэ хуулиар тогтоосон гэмт хэрэгт хамтран оролцогчдын төрөл:
Answer
  • a. Хатгагч
  • b. Гүйцэтгэгч
  • c. Захиалагч
  • d. Хамжигч

Question 78

Question
78) 2002 оны Эрүүгийн шинэ хуулиар тогтоосон гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр:
Answer
  • a. Бүлэглэх
  • b. Урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг
  • c. Зохион байгуулалттай бүлэг
  • d. Гэмт бүлэглэл

Question 79

Question
79) Гэмт хэрэг үйлдэхэд тусламж дэмжлэг үзүүлсэн, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амласан этгээд нь
Answer
  • a. Нуун далдлагч
  • b. Хамжигч
  • c. Хатгагч
  • d. үл мэдээлэгч

Question 80

Question
80) Гэмт хэргийг үл мэдээлэх, нуун далдлах нь:
Answer
  • a. Эрүүгийн хуульд заасан бүх гэмт хэрэгт хамаарна
  • b. Зөвхөн онц хүнд гэмт хэрэгт хамаарна
  • c. Эрүүгийн хуульд нэрлэж заасан тодорхой гэмт хэрэгт хамаарна

Question 81

Question
81) Гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдлыг ол:
Answer
  • a. Хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдал
  • b. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах саатуулах үед гэм хор учруулах
  • c. Болгоомжгүй үйлдсэн гэмт хэрэг
  • d. Мэргэжлийн үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан үйлдсэн гэмт хэрэг

Question 82

Question
82) 2002 оны Эрүүгийн шинэ хуулиар тогтоосон гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үгүйсгэх нөхцөл байдлууд (хамааралтайг ол):
Answer
  • a. Үйлдвэрлэл, шинжилгээ, судалгааны ажлын үндэслэл бүхий эрсдэл
  • b. Гэмт хэргийг үйлдсэн этгээдийг баривчлах саатуулах үед гэм хор учруулах
  • c. Тушаал захирамж биелүүлэх
  • d. Бие махбодийн хувьд болон сэтгэл санааны хувьд албадан хавчих

Question 83

Question
83) Аргагүй хамгаалалтаар хамгаалагдах эрх ашиг (хамааралтай ол):
Answer
  • a. Хүний өөрийн амьд явах эрх
  • b. Хүний эрх, эрх чөлөө
  • c. Бусдын амьд явах эрх
  • d. Хүний өөрийн халдашгүй чөлөөтэй байх эрх

Question 84

Question
84) Нийгэмд аюултай халдлагаас аргагүй хамгаалалтын нөхцөл:
Answer
  • a. Халдлага нь нийгэмд аюултай, бодитой буюу шууд тулгарсан нөхцөлд хийгдсэн байна
  • b. Халдлага бодитой буюу учирч болох хор уршиг нь халдлага үйлдсэн этгээдэд учруулсан хохиролтой ижил хэмжээтэй байна
  • c. Халдлага үйлдсэн этгээдэд учруулсан хохирол нь цаг хугацааны хувьд халдлага үйлдсэн цаг хугацаатай нь тохирсон байна

Question 85

Question
85) Нийгэмд аюултай халдлагаас хамгаалах аргагүй хамгаалалтын нөхцөл:
Answer
  • a. Гэмт хор уршиг гуравдагч этгээдийн эсрэг чиглэсэн байна
  • b. Хэрэг хариуцах чадваргүй болон гэм буруугүйгээр нийгэмд аюултай үйлдэл хийсэн этгээдийн эсрэг аргагүй хамгаалалт хийж болохгүй
  • c. Аргагүй хамгаалалтыг зөвхөн хүний амь бие, эрүүл мэндэд аюултай халдлагын эсрэг хэрэглэнэ
  • d. Аргагүй хамгаалалт нь халдлагын нийгмийн аюулын түвшин, шинж чанарт тохирсон байна.

Question 86

Question
86) Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах, саатуулах үед гэм хор учруулах нөхцөл (хамааралтай ол):
Answer
  • a. Гэмт хэрэг үйлдсэн этгээд болон оргосон ялтан шинээр гэмт хэрэг үйлдэх боломжийг таслан зогсоох зорилгоор эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж гэм хор учруулсан
  • b. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өөр аргаар баривчлах боломжгүй бөгөөд түүнийг баривчлах зайлшгүй шаардлагатай байсан арга хэмжээний хэр хэмжээг хэтрүүлээгүй байх
  • c. Гэмт хэрэг үйлдсэн этгээд болон оргосон ялтныг төрийн байгууллагад хүргэхийн тулд баривчлах, саатуулах үед эрүүгийн хуулийн тусгай нагид заасан үйлдэл хийж, гэм хор учруулсан

Question 87

Question
87) Гарцаагүй байдлын нөхцөл:
Answer
  • a. Заналхийлсэн аюул нь зөвхөн хүний үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд бодитой, өөр аргаар зайлуулах боломжгүй байна
  • b. Заналхийлж буй аюулыг өөр аргаар зойлуулах боломжгүй, бодитой байх бөгөөд зөвхөн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй байгаад зогсохгүй зэрлэг амьтны довтолгоо, байгалийн гамшигт үзэгдэл, техникийн үйл ажиллагаа, хүний бие организмын өвөрмөц онцлог, хууль ёсны эсрэг тэсрэг ашиг сонирхол байж болно
  • c. Заналхийлсэн аюул нь зөвхөн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй байгаад зогсохгүй зэрлэг амьтны довтолгоо, байглийн гамшигт үзэгдэл, техникийн үйл ажиллагаа, хүний бие организмын өвөрмөц онцлог, хууль ёсны эсрэг тэсрэг ашиг сонирхол байж болно

Question 88

Question
88) Гарцаагүй байдлын улмаас бий болсон хохирол нь учирч болох байсан хохирлоос:
Answer
  • a. Заавал бага байна
  • b. Тэнцүү байна
  • c. Их байж болно
  • d. Ямар байх нь хамаагүй

Question 89

Question
89) Олонлог гэмт хэргийг тодорхойл:
Answer
  • a. Энэ нь хэд хэдэн гэмт хэргийг нэг дор буюу дараалан үйлдэж тэдгээрийнхээ алинд ч ял шийтгэгдээгүй байх явдал
  • b. Энэ нь нийлмэл болон давтан гэмт хэрэг
  • c. Энэ нь хэд хэдэн гэмт хэргийг нэг дор буюу дараалан үйлдсэн явдал бөгөөд үүнд үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгэгдсэн эсэх нь нөлөөлөхгүй
  • d. Энэ нь эрүүгийн хариуцлагад татах хугацаа дуусаагүй байхад хэд хэдэн гэмт хэргийг нэг дор буюу дараалан үйлдсэн, эсхүл ял шийтгэлгүй болох хугацаа өнгөрөөгүй үед гэмт хэрэг дахин үйлдэх явдал
  • e. Энэ нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн этгээд дахин гэмт хэрэг үйлдэх явдал

Question 90

Question
90) Олонлог гэмт хэргийн үндсэн шинж:
Answer
  • a. Хоёр буюу түүнээс доошгүй гэмт хэрэг үйлдсэн байна
  • b. Гэмт этгээд зөвхөн нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн байна
  • c. Урьд нь ямар нэгэн гэмт хэрэгт ял шийтгэгдээгүй байна
  • d. Олонлог гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт байж болохгүй

Question 91

Question
91) Нийлмэл гэмт хэрэг нь:
Answer
  • a. Гэмт хэрэг үйлдсэн боловч түүндээ урьд нь ял шийтгэгдэж байгаагүй этгээд ялгүй болох буюу ялгүйд тооцогдох хугацааны дотор дахин гэмт хэрэг үйлдсэн
  • b. Ялгүй болох буюу ялгүйд тооцогдох хугацаа нь дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн
  • c. Хоёр буюу түүнээс дээш удаа үйлдэгдсэн бүх гэмт хэрэг

Question 92

Question
92) Олонлог гэмт хэргийн хэлбэрийг ол:
Answer
  • a. Нийлмэл, давтан
  • b. Нэгдмэл, нийлмэл, давтан, рецидив гэмт хэрэг
  • c. Нийлмэл, давтан, удаа дараа, байнга үйлдсэн
  • d. Давтан, рецидив

Question 93

Question
93) Нэг үйлдэлт нийлмэл гэмт хэрэг нь:
Answer
  • a. Эрүүгийн хуулийн хоёр буюу түүнээс дээш өөр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэнийг хэлнэ
  • b. Эрүүгийн хуулийн нэг зүйлд заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэнийг хэлнэ
  • c. Эрүүгийн хуулийн хоёр буюу түүнээс дээш өөр зүйлд заасан гэмт хэргийг үйлдээд тэдгээрийнхээ алинд ч ял шийтгэгдэгүй байхыг хэлнэ
  • d. Эрүүгийн хуулийн хоёр буюу түүнээс дээш өөр зүйлд заасан гэмт хэргийг үйлдээд тэдгээрийнхээ аль нэгэнд ял шийтгэгдэгүй байхыг хэлнэ

Question 94

Question
94) Нэг объектэд нэгдмэл санаагаар удаа дараа халдсан байх нь:
Answer
  • a. Давтан гэмт хэрэг
  • b. Үргэлжилсэн гэмт хэрэг
  • c. Удааширсан гэмт хэрэг

Question 95

Question
95) Ялын мөн чанар:
Answer
  • a. Цээрлүүлэх
  • b. Хариу авах
  • c. Залхаах
  • d. Бүгд буруу

Question 96

Question
96) Ялын зорилго нь:
Answer
  • a. Нийгмээс тусгаарлах
  • b. Урьдчилан сэргийлэх
  • c. Залхаах
  • d. Дахин хүмүүжүүлэх

Question 97

Question
97) Үндсэн болон нэмэгдэл ялыг тодорхойл
Answer
  • a. Эд хөрөнгө хураах
  • b. Торгох
  • c. Баривчлах
  • d. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах

Question 98

Question
98) Цаазаар авах ялыг дараах тохиолдолд хэрэглэнэ:
Answer
  • a. Хүнд буюу онц хүнд гэмт хэрэг үйлдсэн
  • b. Хүнд гэмт хэрэг үйлдсэн
  • c. Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тусгай ангид заасан тохиолдолд

Question 99

Question
99) Ямар ялыг зөвхөн үндсэн ялын чанартайгаар хэрэглэх вэ?
Answer
  • a. Торгох, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах
  • b. Торгох, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих, цаазаар авах
  • c. Баривчлах, хорих, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, цаазаар авах

Question 100

Question
61. Онц аюултай гэмт хэрэгтэнээр тооцогдсон этгээд хэрэг үйлдвэл:
Answer
  • a. Тусгай субъекттэй гэмт хэрэг
  • b. Ердийн субъекттэй гэмт хэрэг
  • c. Ийм этгээд ямар субъект болохыг Эрүүгийн хуульд заагаагүй
Show full summary Hide full summary

Similar

How well do you know GoConqr?
Sarah Egan
EBSH 1-100
Munkh Orgil
eruu 101-200
Munkh Orgil
eruu 201-300
Munkh Orgil
eruu 301-469
Munkh Orgil
Turiin onol 301-367
Munkh Orgil
EZOnol 1-100
munkhorgil
Turiin Onol Tusgai 50
Munkh Orgil
EZOnol 101-200
munkhorgil
Zahirgaa 601-720
munkhorgil
Zahirgaa 301-400
Munkh Orgil